Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/89

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч М.Бамбадорж

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх М.Бамбадоржоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн 0044 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ******* аймгийн суманд төрсөн, 37 настай, тэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл , эхнэр, хүүхдүүдийн хамт, ******* аймгийн сумын дугаар баг “ ” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21 дугаар зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хсэл жолоодох эрхийг хасаж, ,08,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* *******. /РД: /

Монгол Улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 2-ны өдөр ******* аймгийн суманд төрсөн, 36 настай, тэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ******* аймгийн сумын 3 дугаар баг “ ” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* *******. /РД: КЖ8704211/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь *******тэй бүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Дорнод аймгийн сумын 3 дугаар баг “ ” гэх газраас металл хайгч багаж ашиглан хууль бусаар алт эрэн хайж, 30,417 грамм алт олборлосон, мөн 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Матад сумын “ ” гэх газраас металл хайгч багаж ашиглан хууль бусаар алт эрэн хайж 6,2731 грамм алт олборлосон,

Шүүгдэгч ******* нь *******той бүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Дорнод аймгийн сумын 3 дугаар баг “ ” гэх газраас металл хайгч багаж ашиглан хууль бусаар алт эрэн хайж, 30,417 грамм алт олборлосон, мөн 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Матад сумын “ ” гэх газраас металл хайгч багаж ашиглан хууль бусаар алт эрэн хайж 6,2731 грамм алт олборлосон гэх гэмт хт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дорнод аймгийн сумын албан тушаалд ажилладаг. Миний хувьд иргэний нэхэмжлэгчээр оролцоход татгалзах зүйл байхгүй. ...Тус сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт тухайн хүмүүс хууль бусаар алт эрэн хайж олборлосон зүйл байгаа бол байгаль экологид учирсан хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 49/

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Матад сумын даргаар 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс томилогдон ажиллаж байна. Надад иргэний нэхэмжлэгчээр оролцоход татгалзах зүйл байхгүй. ...Би х бүртгэлтийн дугаартай хт үнэлгээний ХХК-с гаргасан шинжээчийн дүгнэлтэд заагдсан үнэлгээг нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /хх-ийн /

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дорнод аймгийн Матад сумын 2 дугаар баг “ ” гэх газарт байрлах “ ” ХХК-д ерөнхий менежер албан тушаалтай. 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ашиглалтын талбай дээр хайгуул хийж байх үед улсын дугаартай маркийн автомашин ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд явж байгаа харагдсан. Би тухай үед алтны нинжа нар буюу хууль бусаар гар аргаар алт олборлох гэж байгаа иргэд байна гэж бодоод ойролцоогоор 10-20 минутын дараа араас нь очиход бид нарын хайгуул хийгээд буцаан булсан талбайн шороон дээр металл хайгч тавьж байгаа харагдсан. Намайг очих үед улсын дугаартай маркийн ногоон өнгийн автомашинтай 2 ширхэг металл хайгч гартаа барьсан 2 залуу зогсож байсан. Би очоод та нар энд юу хийж байгаа юм бэ, манай компанийн ашиглалтын лицензтэй талбай дээр яагаад металл хайгч тавиад байгаа юм бэ гэхэд өндөр туранхай урт үстэй /гэзэгтэй/ залуу нь энд хайгч тавьж болохгүй юм уу гэж хэлж байсан. Тэгэхэд нь би энд болохгүй, та нар хаанаас явж байгаа юм бэ гэж асуухад бид нар Матад сумаас явж байгаа сумын иргэд байна гэж надад хэлсэн. Би энд дахин ирж болохгүй гэж хэлээд тэд нарыг явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би сумын нутагт хайгуулын үйл ажиллагаа явуулдаг “ ” ХХК-д хамгаалагчаар ажилладаг. ...Манай эзэмшлийн талбайд энд тэндээс машинтай иргэд хайгч багажтай ирж хайгуул хийдэг. Би тэр хүмүүст шаардлага тавьж хөөн явуулдаг. Тухайн хүмүүс нь улсын дугааргүй тээврийн хсэлтэй ирж, нүүр амаа алчуураар боож танигдахгүй байдаг. Миний хувьд *******, ******* гэх хүмүүсийг танихгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-63/

 Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Дорнод аймгийн төвд явж байгаад ******* гэх танил ахтайгаа үг солих зуураа Улаанбаатар хот явах тухайгаа хэлэхэд ******* ах надад хандаж ах нь Матад сумаар дамжаад хот орно. Замдаа уурхайгаар орж алт хайх тухайгаа хэлж байсан. Хэрэв олох юм бол болох байлгүйдээ гэж хэлсэн юм. Тэгэж хэлэхээр нь би зөвшөөрч хот орох далим гарган суусан. ...Тэгээд 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Матад сумын нутагт байрлах алтны уурхай дээр очиж ойролцоох хуучин ухаж засагдсан талбай дээгүүр ах нар шөнө ажилласан. Намайг машиндаа сууж бай гээд үлдээсэн. 2 ах металл хайгчаа барьж буугаад яваад л байсан. Би шөнийн ихэнх цагт унтаад өнгөрөөсөн. Тэгээд өглөө нь цагаан өнгийн микер шиг том машинтай хүн ирчихсэн бичлэг хийгээд байхаар нь би харагдахгүй арын суудалд сууж байсан. Тэгээд манай машины 2 ах ирж уулзаад энэ уурхайн хамгаалагч нь хайгуул, олборлолт хийлгэхгүй юм байна гээд явах тухай ярьж бид 3 хөдөлсөн. Миний хувьд ямар хэмжээтэй алт олборлоон талаар мэдэхгүй, ******* ах амандаа зууж явсан жижиг алтаа надад харуулсан. Тэгээд Сүхбаатар аймгийн нутагт хоол иднэ гэж хөдөө зогсож байхад цагдаа ирж шалгаж саатуулагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... улсын дугаартай маркийн тээврийн хсэл одоогийн байдлаар миний нэр дээр байдаг. Гэхдээ би тухайн тээврийн хслийг 2021 оны 07 дугаар сард ******* аймгийн  залууд 7,000,000 төгрөгөөр тооцон зарж борлуулсан. Тухайн үед машин маань эвдрэл ихтэй асахгүй байсан тул би зар тавиад тухайн хүмүүс холбогдоод аваад явсан. ... улсын дугаартай маркийн тээврийн хслийг худалдан авсан хүн маань надаас авч явсан өдрөөсөө хойш надтай эргэж уулзаагүй байсан. Тэгээд би араас нь утсаар залгаад машины мөнгө болон машины нэрийг шилжүүлэх талаар утсаар залгаж хэлэхэд би хөдөө байна, Улаанбаатар хот орохоороо шилжүүлье гэж хэлээд өнөөдрийг хүрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 79-80/

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын дундуур Улаанбаатар хот орж найз *******тэй уулзаж Дорнод аймгийн сумын алтны уурхай, алт илэрч буй газруудаар явж алт олборлох талаар ярилцаж тохироод Улаанбаатар хотоос миний өөрийн эзэмшлийн -100 маркийн улсын дугаартай тээврийн хслээр Дорнод аймгийг зорин гарсан. ...Тэгээд бид хоёр гэдэг нэртэй газрын ойролцоо уурхайн хаягдсан газраар явж ойролцоогоор 7-8 хоногийн хугацаанд 1000 гэх жижиг хайгчаар хайгуул хийж /бусад хоёр 7000 хайгчийг ашиглаагүй/ цааш явж жижиг цагаан савтай том жижиг нунтаг холилдсон 28, грамм алтыг олборлоод Дорнод аймагт 2022 оны 09 дүгээр сарын 23-ны шөнө хоноглож 24-ний өдөр нь Матад сумын нутагт байх алтны уурхайг зорин гарсан. Харин Дорнод аймгаас гарах гэж байхад ******* өөрийн танил дүү гэх дүүг аваад явъя замдаа хайгч барьж байхад машин т ойртуулж туслаад явж байг Улаанбаатар хот орох ажилтай залуу байгаа юм гэж хэлсэн. Тэгээд ч бид хоёр гэрээс гараад олон хоног болоод буцах болсон болохоор уг залууг суулгаад Дорнод аймгаас гарч Матад сумын 2 дугаар баг "Харганы ” гэх нутагт байх алтны уурхайн ойролцоо ирээд шөнөжин 1000 гэх жижиг хайгчаар хайгуул хийж 7 ширхэг жижиг  хэмжээтэй 6.3 грамм байгалийн алт олборлосон. Өглөө нь уурхайн хамгаалагч залуу ирж хайгуул хийж болохгүйг сануулж бичлэг хийж хөөсөн тул буцахаар болж 09 дүгээр сарын 2-ны өдөр Матад сумаас шууд Улаанбаатар хот орохоор явж замаараа Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутгаар дайрч явж байгаад цагдаад саатуулагдсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 140/

Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотоос найз *******той уулзаж Дорнод аймгийн сумын алтны уурхай, алт илэрч буй газруудаар явж алт олборлох тухай ярилцаж тохироод Улаанбаатар хотоос *******ын эзэмшлийн -100 маркийн улсын дугаартай тээврийн хслээр Дорнод аймгийг зорин гарсан. ...Тэгээд бид хоёр гэдэг нэртэй газрын ойролцоо уурхайн хаягдсан газраар явж ойролцоогоор 8-9 хоногт 1000 гэх жижиг хайгчаар хайгуул хийж жижиг цагаан савтай том жижиг нунтаг холилдсон 28, грамм алтыг олборлосон юм. Тэгээд тэндээ 2022 оны 09 дүгээр сарын 23-ны шөнө хоноглож 24-ний өдөр нь Дорнод аймгийн Матад сумын нутагт байх Алтны уурхай дээр очиж алт хайж олборлохоор гарсан юм. Харин аймгаас гарах гэж байхад танил дүү Улаанбаатар хот явна гэхээр нь бид хоёр хоёр металл хайгчтай байсан болохоор алт олборлох зорилготой яваагаа хэлж машин т барьж замд нэмэр болж яваад хамт орчих гэж хэлсэн юм. ... зөвшөөрч машиндаа гурвуулаа болоод Дорнод аймгаас гарч Матад сумын нутагт байх алтны уурхайн ойролцоо очиж шөнөжин хайгуул хийж 6.3 грамм байгалийн алтыг уурхайн ухагдсан шороон дээрээс нь олборлож авсан. Өглөө нь уурхайн хамгаалагч залуу ирж хайгуул хийж болохгүйг сануулж бичлэг хийж хөөсөн тул буцахаар болж Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт явж байгаад цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын Физикийн шинжилгээний лабораторийн эрхлэгч Б.Даваанямын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 770 тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металлууд нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металлууд нь алтны металл байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн жижиг хуван цагаан савтай шаргал өнгийн металлын гол элементийн найрлагад алт-/Au-76.88%/, Цайр-/Si-6.86%/, Төмөр-/Fe-.67%/, Кали-/K-.09%/, Хөнгөнцагаан-/AI-2.8%/, Мөнгө-/Ag-1.6%/, Титан-/Ti-0.82%/ з химийн элементүүдийн найрлагатай, том хуван цагаан савтай шаргал өнгийн нимгэн металлын гол элементийн найрлагад алт-/Au-68.14%/, Мөнгө-/Ag-19.24%/, Кали-/K-8.93%/, Цайр-/Si-2.1%/, Төмөр-/Fe-0.88%/ з элементүүдийн найрлагатай, том хуван цагаан савтай шаргал өнгийн том хэмжээтэй металлын гол элементийн найрлагад алт-/Au-62.92%/, Төмөр-/Fe-16.8%/, Мөнгө-/Ag-8.13%/, Цайр-/Si-.82%/, Кали-/K-4.33%/, Титан-/Ti-1.20%/ з элементүүдийн найрлага агууламжтай байна.

4. Шинжилгээнд ирүүлсэн том савтай шаргал өнгийн металл нь 6.2731 грамм жинтэй, жижиг савтай шаргал өнгийн металл нь 30.417 грамм жинтэй байна гэжээ. /хх-ийн 8/

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ДЦ-22-87 дугаартай автомашин, эд зүйлсийн үнэлгээгээр:

маркийн хар ногоон өнгийн автомашин 23,13,21 төгрөг, эд зүйлс /алт, 3 ширхэг металл хайгч, малтагч, хүрз/ нь 23,824,279 төгрөг нийт 46,99,494 төгрөгөөр үнэлэгдэв. /хх-ийн 100-10/

- ХХК-ний байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлтийн зардлын тооцоогоор:

Иргэн *******, ******* нарын үйл ажиллагааны улмаас эвдэрсэн талбайгаас байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ 6,664,739.9 төгрөг болж байна гэх дүгнэлт /хх-ийн 113-120/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 12-1/

- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-33/

- Тээврийн хсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 34-3/

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 36/

- Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 37-42/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 770 тоот дүгнэлтийн хавсралт /хх-ийн 86-89/

- Иргэний нэхэмжлэгч мэдүүлэг /хх-ийн 127-128/

- *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 147/

- Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 149-11/

- *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 13/

- *******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого /хх-ийн 14-18/

- *******ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх гэрэнгүй лавлагаа /хх-ийн 19-161/

- автомашины тээврийн хслийн гэрчилгээ /хх-ийн 162/

- Шүүгдэгч нарын жолооны үнэмлэх /хх-ийн 163-164/

- *******оос шинжилгээний төлбөр шилжүүлсэн баримт /хх-ийн 167/

- Дорнод аймаг дахь Монгол банкны салбарын албан бичиг, хавсралт /хх-ийн 168-169/

- ХХК-ний албан бичиг /хх-ийн 170/ болон шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс *******, ******* нарын ХААН банкны депозит дансны хуулга /29 хуудас/ з тухайн хт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Хавтаст хт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйл байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн х хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн  2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Дорнод аймгийн сумын 3 дугаар баг “ ” гэх газраас металл хайгч багаж ашиглан хууль бусаар алт эрэн хайж, 30,417 грамм алт олборлосон, мөн 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Матад сумын “ ” гэх газраас металл хайгч багаж ашиглан хууль бусаар алт эрэн хайж 6,2731 грамм алт олборлосон гэмт х үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч , , гэрч , нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын Физикийн шинжилгээний лабораторийн эрхлэгч Б.Даваанямын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 770 тоот дүгнэлт, Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ДЦ-22-87 дугаартай автомашин болон эд зүйлсийн үнэлгээ, - ХХК-ний байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлтийн зардлын тооцоо, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт з хавтаст хт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно” гэж, мөн зүйлийн 7.3 дахь хэсэгт “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно…” гэж тус тус заасан байна.

Монгол Улсын хэмжээнд аливаа ашигт малтмалыг эрж хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаа нь зохих хууль тогтоомжид заасан журмын дагуу төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явагдах хууль, эрх зүйн орчин үйлчилж байгаа бөгөөд энэ шаардлагыг хангалгүйгээр ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаа явуулсан тохиолдлыг тусгай зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт х гэж үзэн хууль тогтоогч эрүүгийн хуулиар хамгаалжээ.

Шүүгдэгч *******, ******* нарын үйл нь Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал, хайх, олборлох гэмт хэргийн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт явуулах шинжийг хангаж байхаас гадна уг гэмт х нь тухайн үйл ажиллагааг явуулж эхэлснээр төгсдөг хохирол, хор уршиг заавал учирсан байхыг шаарддаггүй, өөрөөр хэлбэл ашигт малтмал хайх, олох зорилго бүхий үйлдлийг хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт х тул ашигт малтмал олсон эсэх, олсон ашигт малтмалын болон учруулсан хохирлын хэмжээ з нь хэргийн зүйлчлэлд нөлөөлдөггүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн х хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүх хуралдаанд шүүгдэгч  болон тэдний өмгөөлөгч Ө.Батболд нар нь шүүгдэгч нарын гэмт х үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт х үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

Шүүгдэгч нарын гэмт х үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 8,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас байгаль орчинд 6,664,739.9 төгрөг /хх-ийн 113-120/-ийн хохирол учирсан бөгөөд  Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, 7.2.-д зааснаар шүүгдэгч *******, ******* нараас 6,664,739.9 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт х үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт х үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт х үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт х үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт х үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хслийг ойлгоно” гэж,  мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, х шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт х үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 4 дэх хэсэгт “Гэмт х үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт х үйлдэхэд ашигласан тээврийн хсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч нарын гэмт х үйлдэхэд ашигласан маркийн улсын дугаартай тээврийн хсэл нь нэр дээр бүртгэлтэй боловч мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... улсын дугаартай маркийн тээврийн хсэл одоогийн байдлаар миний нэр дээр байдаг. Гэхдээ би тухайн тээврийн хслийг 2021 оны 07 дугаар сард 7,000,000 төгрөгөөр тооцон зарж борлуулсан. ...би  утсаар залгаад машины нэрийг шилжүүлэх талаар хэлэхэд Улаанбаатар хот орохоороо шилжүүлье гэж хэлээд өнөөдрийг хүртэл шилжүүлээгүй байгаа...” гэх мэдүүлэг, *******ын “... маркийн улсын дугаартай тээврийн хсэл миний өмч юм...” гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч *******ын өмч болох нь тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч нарын гэмт х үйлдэхдээ ашигласан шүүгдэгч *******ын эзэмшлийн маркийн улсын дугаартай тээврийн хсэл, *******ын эзэмшлийн minelab маркийн GP-7000 загварын металл хайгч багаж 1 ширхэг, minelab маркийн GP-1000 загварын металл хайгч багаж 1 ширхэг, жоотуу 1 ширхэг, шүүгдэгч *******ийн эзэмшлийн minelab маркийн GP-7000 загварын металл хайгч багаж 1 ширхэг, жоотуу 1 ширхэг, хүрз 1 ширхэг, гэмт х үйлдэж олсон эд зүйл болох цагаан өнгийн хуван саванд хийсэн 6,2731 грамм алт, цагаан өнгийн саванд хийсэн 30,417 грамм алт зэргийг хураан авч хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлогод оруулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн зохицуулалтад нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

Энэ хт х хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Прокурорын 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 07 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хэвээр үлдээж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн *******ын эзэмшлийн minelab маркийн GP-7000 загварын металл хайгч багаж 1 ширхэг, minelab маркийн GP-1000 загварын металл хайгч багаж 1 ширхэг, жоотуу 1 ширхэг, шүүгдэгч *******ийн эзэмшлийн minelab маркийн GP-7000 загварын металл хайгч багаж 1 ширхэг, жоотуу 1 ширхэг, хүрз 1 ширхэг, цагаан өнгийн хуван саванд хийсэн 6,2731 грамм алт, цагаан өнгийн саванд хийсэн 30,417 грамм алт,  баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар зэргийг  тогтоол хүчин төгөлдөр болмогц ******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн х хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******, ******* ******* нарыг тус бүр 8,000 /найман мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 /найман сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 4, дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******  нарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Засгийн газрын  тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.2.3,  7.2.-д зааснаар шүүгдэгч *******, ******* нараас гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохиролд 6,664,739.9 /зургаан сая зургаан зуун жаран дөрвөн мянга долоон зуун гучин ес төгрөг, ерэн таван мөнгө/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн орлогод оруулсугай.

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт х үйлдэхэд ашигласан шүүгдэгч *******ын эзэмшлийн улсын дугаартай маркийн тээврийн хсэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн minelab маркийн GP-7000 загварын металл хайгч багаж 1 ширхэг, minelab маркийн GP-1000 загварын металл хайгч багаж 1 ширхэг, жоотуу 1 ширхэг, шүүгдэгч *******ийн эзэмшлийн minelab маркийн GP-7000 загварын металл хайгч багаж 1 ширхэг, жоотуу 1 ширхэг, хүрз 1 ширхэг, гэмт х үйлдэж олсон эд зүйл болох цагаан өнгийн хуван саванд хийсэн 6,2731 грамм алт, цагаан өнгийн саванд хийсэн 30,417 грамм алт зэргийг хураах албадлагын арга хэмжээ авч, байгаль орчинд учруулсан хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлсүгэй.

6. Шүүгдэгч нарын гэмт х үйлдэхэд ашигласан улсын дугаартай маркийн тээврийн хсэл шүүгдэгч *******од  хадгалагдаж байгаа бөгөөд Прокурорын 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 07 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай”  тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

7. Энэ хт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, х хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,  баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн *******ын эзэмшлийн minelab маркийн GP-7000 загварын металл хайгч багаж 1 ширхэг, minelab маркийн GP-1000 загварын металл хайгч багаж 1 ширхэг, жоотуу 1 ширхэг, шүүгдэгч *******ийн эзэмшлийн minelab маркийн GP-7000 загварын металл хайгч багаж 1 ширхэг, жоотуу 1 ширхэг, хүрз 1 ширхэг, гэмт х үйлдэж олсон эд зүйл болох цагаан өнгийн хуван саванд хийсэн 6,2731 грамм алт, цагаан өнгийн саванд хийсэн 30,417 грамм алт зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

             8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн х хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн х хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.НАМУУНТУЯА