Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 796

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2019/00754/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, Салхит  дугаар баг, Найрамдал,  дүгээр байрны  тоотод оршин суух, О.О /регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум,  дүгээр баг,  дугаар хорооллын  дугаар байрны тоотод оршин суух Э.Б /регистрийн дугаар: /-д холбогдох

 

“Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.О, хариуцагч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...Миний бие 2016 онд Э.Б танилцаж гэр бүлийн харьцаатай болсон. Бидний дундаас 2017 оны 9 дүгээр сарын 11-нд хүү Б.Н төрсөн. Төрөөд эмнэлгээс гарч эцэг, эх болох Э.Б ийн ээж, аавтайн амьдарч хүүгээ 4 сартайд нь Э.Б тэй таарч тохирохгүй болоод хүүгээ аваад өөрийнхөө аав, ээж дээрээ ирсэн. Э.Б тэй амьдарч байх хугацаанд гэр бүлээ батлуулж байгаагүй. Ингээд салаад нэг жил болох хугацаанд хүү бид хоёр зэрэг өвдөөд байнга эмнэлгээр явсаар өдий хүрлээ. Э.Б ээс ямар ч дэмжлэг авч байгаагүй. 2018 оны зун хүү Б.Ныг миний аав болох О нэр дээр үрчлүүлэх өргөдлийг Дархан-Уул аймаг, .... сумын  захиргаанд өгч байсан. Асуудал шийдэгдэхгүй нэг жил гаруйн хугацааны дараа татгалзсан хариу ирсэн. Хүүгийн аав болох Э.Б нь өөрийн ээж С ирж Дархан-Уул аймаг, ... сумын захиргаанд бүрдүүлэх бичиг баримт өгч байсан. Баатарсүхээс тусдаа байх хугацаандаа О миний бие нь хүү Б.Н тай аав, ээж дээрээ. Э.Б нь шинээр гэр бүл зохиосон. Одоо хүү маань 1 нас 9 сартай. Би өөрөө .....-ийн 3 дугаар курсийн оюутан. Хүү Б.Н нь аав, ээж 2 дээр амьдардаг. 2017 оны 9 дүгээр сарын 11-нд төрсөн хүү Б.Н ын төрсөн эцэг Э.Б мөн болохыг тогтоож, Э.Б ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Э.Б нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“... О.О бид хоёр үерхэж байх хугацаанд хүү Б.Н 2017 оны 9 дүгээр сарын 11-нд төрсөн. Хүүг төрсний дараа 5 сар хүртэл нь хамтдаа байсан. Хүү Б.Н ыг О.О болон ар гэрээс нь үрчлэн, овог солиулахыг удаа дараа шаардаж байсан. Бид уг санлыг харгалзан үзэж 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Хонгор сумын Тамгын газрын нийгмийн ажилтанд овог солиулах, үрчлүүлэхийг зөвшөөрсөн өргөдөл гаргаж өгсөн. Бид өргөдлийн хариуг гарахыг хүлээж байтал 7 дугаар сарын 19-нд О.О сум дундын шүүхэд хүүхэд үрчлэх асуудалд татгалзсан хариу ирсэн гэж худал мэдүүлж нэхэмжлэл гаргасан байна. Иймд бид аймгийн Хүүхэд хөгжлийн төвийн дүгнэлт, Хонгор сумын засаг даргын захирамж 2019 оны 7 дугаар сарын 29-нд гарсныг үндэслэн хүү Б.Н нь Д.О үрчлэгдэж байгаа учраас О.О надаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг шаардах эрхгүй гэж үзэж татгалзаж байна.” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

                                                                                                  

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.О нь хариуцагч Э.Б эд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч О.О, хариуцагч Э.Б нар нь 2016 онд танилцан, дотно харьцаатай болж, улмаар 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүү Б.Ныг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээ, Хонгор сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, хүүхэд эрүүл бойжиж байгаа тухай Гос хот  өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “ Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол улсын бүртгэлийн байгууллага …эцэг, эхийг тогтооно” гэж заасны дагуу Э.Б нь хүү Б.Н ын эцэг болохыг захиргааны журмаар тогтоож, хүүхдийг эцгээр нь овоглон улсын бүртгэлийн ........дугаартай төрсний гэрчилгээг олгосон байна.

 

Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй боловч хариуцагч Э.Б нь “...О.О нь хүү Б.Н ыг өөрийн эцэг, эхэд үрчлүүлсэн учир би тэжээн тэтгэх үүрэггүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргасан болно.

 

Хэрэгт авагдсан баримтаар Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 155 дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжаар “...Тус сумын 3 дугаар багийн иргэн Б.Н ыг Дархан-Уул аймгийн Хонгор сумын 3 дугаар багийн иргэн эцэг Шарнууд овогтой Д.О, эх Б.Н нарт үрчлүүлэхээр” шийдвэрлэсэн боловч тус сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаартай захирамжаар “...иргэн Д.О, В.Н нарын хүсэлтийн дагуу “Хүүхэд үрчлүүлэх тухай” 2019 оны 155 дугаартай захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож...”шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл хүү Б.Н ыг бусдад үрчлүүлсэн Хонгор сумын Засаг даргын захирамж хүчингүй болсон учир Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг Э.Б нь хүү Б.Ныг тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөхгүй болно.

 

Иймд хүү Б.Ныг эх О.О ийн асрамжид үлдээж, Гэр бїлийн тухай хуулийн 40 дїгээр зїйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү Б.Ныг 11 нас хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн 50 хувиар, 11-16 нас /сурч байгаа бол 18 нас/ хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн хэмжээгээр, эцэг Э.Бээс сар бїр хїїхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгїїлэх нь зүйтэй байна.     

 

Шүүх хуралдаан дээр хариуцагч тал шинжээч томилж, хүү Б.Н ын биологийн эцэг нь Э.Б мөн эсэхийг тогтоолгох, хүү Б.Н ыг бусдад үрчлүүлсэн болон үрчилэлтийг хүчингүй болгосон Хонгор сумын Засаг даргын захирамж хуульд заасны дагуу гарсан эсэхтэй холбоотойгоор Хонгор сумын Засаг даргын орлогч Л, нийгмийн ажилтан А нараас гэрчийн мэдүүлэг авахуулах, Иргэний бүртгэлийн байгууллагаас үрчлэлтийг бүртгэсэн эсэх, түүнтэй холбоотой нотлох баримтыг гаргуулах тухай хүсэлтүүдийг тус тус гаргасныг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.

Учир нь талууд хүүхдийн эцэг тогтоолгохоор шаардлага гаргаагүй ба шүүх хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэх тул хариуцагчийн гаргасан шинжээч томилуулах тухай хүсэлтийг,

Хонгор сумын Засаг даргын 2019 оны 155, 160 дугаартай захирамжийн үндэслэлийг иргэний хэргийн шүүх хянан хэлэлцэхгүй тул хариуцагчийн гаргасан дээрх гэрч асуулгах, нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг тус тус хангахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 38 дугаар зүйлийн 38.6-т заасан үндэслэлээр гарсан шүүгчийн захирамжид 170 дугаар зүйлийн 170.1-т заасны дагуу гомдол гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бїлийн тухай хуулийн 40 дїгээр зїйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү Б.Ныг 11 нас хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн 50 хувиар, 11-16 нас /сурч байгаа бол 18 нас/  хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн хэмжээгээр, эцэг Э.Бээс сар бїр хїїхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгїїлсїгэй.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.О ээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 70,200 төгрөгөөс илүү төлсөн 38,708 төгрөгийг Төрийн сангийн орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 31,492 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Э.Бээс нэг жилд төлөгдөх тэтгэлгийн үнийн дүнгээс ногдох улсын тэмдэгтийн хураамж 31,492 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

                                                          

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          З.ТУНГАЛАГМАА