| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2017/03595/И |
| Дугаар | 01926 |
| Огноо | 2019-07-01 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 01926
| *******19 оны 07 сарын 01 өдөр | Дугаар 101/ШШ*******19/01926 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух хаягтай овогт С.Ч /рд: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт оршин суух овогт Т.Ж /рд: /-д холбогдох
Газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг *******19 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтанбагана, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Золзаяа, нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: миний бие Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, төвийн ******* тоот хаягтай газрыг өмчлөх эрхийн улсын бүртгэлтэй гэрчилгээтэй байтал огт зөвшөөрөл бичиг баримтгүй Т.Ж гэгч би энд амьдарч байсан гэдгээр шүүхэд хандаж бидний маргааныг шүүх хянаж шалгаад иргэн миний талд шийдвэр гаргасан атал газар чөлөөлж өгөх хүсэлгүй байгаа тул газраа чөлөөлүүлэх хүсэлтийг гаргаж байна.*******0******* оноос хашаа барьж амьдраад гэрчилгээ авсан.Хариуцагч *******09 ооноос миний газар дээр амьдраад байгаа Удаа дараа миний газар гэдгийг хэлсэн боловч зөвшөөрөхгүй байсан. *******14 оноос шүүхдээд явж захиргааны хэргийн шүүх газрыг С.Ч ийх гэдгийг тогтоосон. Тус хэрэгт шүүхээс Шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн газарт Т.Ж байшин бариагүй, Ж.М ийн газар дээр байшин барьсан нь тогтоогдсон. Засаг даргаас олгосон гэрчилгээнд бичигдсэн хаягт өөрчлөлт орсон байна гэв.
Хариуцагч Т.Ж шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие С.Ч ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Дараах тайлбарыг гаргаж байна.Үүнд:
1. С.Ч нь тухайн маргаан бүхий газрыг хууль бусаар бичиг баримт бүрдүүлж авсан болно.
2.Тухайн газар айл амьтан байгаагүй байхад миний бие нь анх хашаа байшин барьж авсан болно. гэтэл иргэн С.Ч нь миний барьсан хашааг миний барьсан хашаа гэж худал хэлсэн болно.
*******. Тухайн газар Ж.М нь н.Б******* гэгчээс өрөнд авсан хэмээн Баянзүрх дүүргийн Засаг даргаар гэрчилгээ гаргуулан авсан байна
4. Дээрх хоёр хүн Б******* гэдэг хүнээс уг газрыг өрөнд авсан байдаг.
5. Ж******* овогтой М******* Чингэлтэй дүүрэг ******* дугаар хороо, ******* тоот, рд:0000 паспортын дугаар 01*******4175 утас 000000
6.. Баянзүрх дүүргийн Засаг даргын олгосон гэрчилгээ №*********************60**************
7. Баянзүрх дүүргийн газрын албаны гэрчилгээний №000414455 дугаартай байна гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.М шүүхэд, өмгөөлөгч Д.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Хариуцагч нь нэхэмжлэгчийн газар дээр биш гуравдагч этгээд Ж.М ийн газар дээр хашаа байшин барьсан нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна. Нэхэмжлэгч ******* тоотод амьдардаг, Ж.М *******8 тоотод амьдардаг. Гэтэл *******8,******* тоот нь солигдсон байна. Тиймээс нэхэмжлэгч нь хариуцагчид хандан газар албадан чөлөөлүүлэх шаардлага гаргах үндэслэлгүй байна. Энэ нэхэмжлэлийг гаргах эрх нь Ж.М т байсан байна. С.Ч нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн ******* болон *******8 тоотууд солигдсон гэдгийг шүүхийн шийдвэрт тусгаж өгөхийг хүсэж байна гэв.
Шүүх зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Ч хариуцагч Т.Ж-ад холбогдуулж Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, Гачуурт төвийн гудамж, ******* тоотод байрлаг газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Т.Ж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт шүүхийн хэлэлцүүлэгт зохигчдоос гаргасан тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.
Баянзүрх дүүргийн Засаг даргын *******10 оны 9 дүгээр сарын 0*******-ны өдрийн *******25 дугаар захирамжаар тус дүүргийн ******* дугаар хороо,******* төвийн ******* тоотод байрлах 700 м.кв газрын 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 0000000000000000 нэгж талбарын дугаар бүхий газарт 0*******11606 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг С.Ч т олгожээ./хх-ийн 141-142 дугаар талууд/
Улмаар нэхэмжлэгч эзэмшлийн газраа өмчлөх хүсэлтийг гаргаснаар Нийслэлийн Засаг даргын *******11 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 72 дугаар захирамжаар С.Ч ийн эзэмшлийн газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэж, *******11 оны ******* дугаар сарын 14-ний өдөр Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон нь хавтас хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. /хх-ийн14, 1*******8 дугаар талууд/
Хариуцагч Т.Ж маргаан бүхий газарт *******04 оноос хойш тухайн газарт амьдарч байгаа гэж тайлбарлаж байгаа боловч хэзээ, ямар харилцаагаар эзэмших, өмчлөх эрх үүссэн, гэрээ, газрын гэрчилгээ, Засаг даргын захирамжтай зэргийг нотлоогүй.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь өөрийн тайлбар, татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, *******8 дугаар зүйлийн *******8.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй болно.
Баянзүрх дүүргийн Засаг даргын *******07 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн **************6 дугаар шийдвэрээр тус дүүргийн ******* дугаар хороо,******* төвийн *******8 тоотод байрлах 700 м.кв газрын 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 0000000000000 нэгж талбарын дугаар бүхий газарт 000000000 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг *******12 оны 11 дүгээр сарын *******0-ны өдөр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.М д олгожээ./хх-ийн 110-111, 12******* дугаар талууд/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Жаас шинжээч томилуулах тухай хүсэлтийг шүүх хүлээн авч Хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХК-ийг шинжээчээр томилсон.
Хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХК-иас шүүхэд ирүүлсэн шинжээчийн дүгнэлтэд нэхэмжлэгч С.Ч ийн өмчлөлийн төвийн ******* тоотод байрлах талбар газрын кадастрын зурагт авагдсан газарт барилга байгууламж бариагүй, зүүн талд байрлах *******8 тоот талбар газрыг эзэмшигч Ж.М ийн эзэмшлийн газарт хариуцагч Т.Ж барилга байгууламж баригдсан, дээрх газрууд нь хоорондоо давхцаагүй болох нь тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч С.Ч ийн өмчлөлийн газарт хариуцагч Т.Ж эзэмшээгүй болох хавтас хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******19 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 09.00 цагт товлосон “шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас”-т гарын үсэг зурсан, мэдсэн атлаа шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.******* дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
Зохигчид тухайн газрын хаягжуулалтын тухай гомдлыг эрх бүхий байгууллагад гаргах эрх нь нээлттэй болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.*******, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 000 дугаар хороо, Гачуурт төвийн 000 тоотод байрлах 00000000000000 нэгж талбарын дугаар бүхий нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м2 газрыг Т.Жын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
*******. Хариуцагч Т.Ж/РД: /-аас шинжээчийн зардал 924,000 төгрөгийг Хөрөнгийн үнэлгээний төслийн Лэнд ХХК-ийн Худалдаа Хөгжлийн банк дахь 0000000000 тоот дансанд тушаахыг үүрэг болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ