Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/01474

 

 ,,,,,,,,,,,,,,,,ы нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2020/00085 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 608 дугаар магадлалтай,

 ,,,,,,,,,,,,,,,,ы нэхэмжлэлтэй,

 ,,,,,,,,,,,,,,,,д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 1,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч  ,,,,,,,,,,,,,,,, , хариуцагч  ,,,,,,,,,,,,,,,,, түүний өмгөөлөгч Б.Номин, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:  ,,,,,,,,,,,,,,,, нь машин зээлээр худалдан авах гээд мөнгөний урьдчилгаа дутаад байна гэж хэд хэдэн удаа ярьж гуйсан тул 2017.06.08-ны өдөр 1,700,000 төгрөгийг 1 сарын хугацаатайгаар Хаан банкны 5019035710 тоот өөрийн нэрийн хадгаламжийн данснаас  ,,,,,,,,,,,,,,,,ы 5027257086 тоот дансанд шилжүүлсэн. Мөнгө зээлдүүлсэн хугацаа дууссан боловч зээлдэгч  ,,,,,,,,,,,,,,,, авсан мөнгөө одоо хүртэл төлөөгүй. Мөн Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааны нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, нийт 1,770,200 төгрөгийг шаардаж байсан боловч 70,200 төгрөгөөр шаардлагаа багасгаж байна гэжээ.

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2017 онд  ,,,,,,,,,,,,,,,,аас 1,700,000 төгрөгийг хүүгүйгээр зээлдэж авсан нь үнэн. Тухайн үед 1,000,000 төгрөгийг нь буцааж өгөх гэж байтал манай компанийн захирал  ,,,,,,,,,,,,,,,, барилгын материал авах мөнгө дутаад байна,  ,,,,,,,,,,,,,,,, ахад өгөх гэж байгаа мөнгөө надад түр өгчих, би  ,,,,,,,,,,,,,,,, ахтай яриад тохирчихсон гэж хэлсэн. Энэ талаар  ,,,,,,,,,,,,,,,,аас тодруулж асуухад 1,700,000 төгрөгөө  ,,,,,,,,,,,,,,,, захиралд өгчих гэсэн тул  ,,,,,,,,,,,,,,,,ад бэлнээр өгсөн. Үлдэгдэл мөнгө болох 700,000 төгрөгийг бас энэ маягаар  ,,,,,,,,,,,,,,,, захиралд өгсөн.  ,,,,,,,,,,,,,,,,аас зээлсэн мөнгөө  ,,,,,,,,,,,,,,,,ад хүлээлгэн өгөхдөө компанийн орлогын баримт үйлдэж гарын үсэг зуруулсан. Дээрх явдлыг  ,,,,,,,,,,,,,,,, мэдэж байсан, өөрийн биеэр зөвшөөрч байсан. Тухайн үед тус компанид  ,,,,,,,,,,,,,,,, ерөнхий нягтлан бодогчоор, би тооцооны нягтлан буюу кассын нярвын албыг хашиж байсан.  ,,,,,,,,,,,,,,,, нь зээлдүүлсэн мөнгөө  ,,,,,,,,,,,,,,,,ад өгөхийг өөрөө зөвшөөрсөн ба энэ нь 2017 оны  “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн санхүүгийн тайлан, тус компанийн гүйцэтгэх захирал  ,,,,,,,,,,,,,,,,ын 2019.11.30-ны өдрийн албан бичгээр тус тус нотлогдоно. Зээлдүүлэгчийн буюу үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөр  ,,,,,,,,,,,,,,,, миний бие гуравдагч этгээдийн өмнө үүргийг нэгэнт гүйцэтгэсэн байх тул ахин үүргийг гүйцэтгэх үндэслэл байхгүй.  Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2020/00085 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч  ,,,,,,,,,,,,,,,,аас 1,700,000 төгрөгийг гаргуулж  ,,,,,,,,,,,,,,,,д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 42,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 608 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2020/00085 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 42,150 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч  ,,,,,,,,,,,,,,,,ы хяналтын журмаар гаргасан гомдолд: Давж заалдах шатны шүүхийн магадлалаар хариуцагчаас 1,700,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг эс зөвшөөрч нотлох баримтыг үнэлээгүй орхигдуулсан, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргаж байна.

Нотлох баримтыг үнэлээгүй талаар: Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Зээлдүүлэгчийн буюу үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөр  ,,,,,,,,,,,,,,,, зээлийн үүргийг  ,,,,,,,,,,,,,,,,ад шилжүүлсэн гэх байдал хэргийн баримтаар эргэлзээгүй тогтоогдоогүй. Нэхэмжлэгч  ,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагчаар  ,,,,,,,,,,,,,,,,ыг тодорхойлж түүнээс зээлийн үүргээ шаардаж байгаа хүсэл зоригоос харахад зээлийн үүргийг  ,,,,,,,,,,,,,,,,ад шилжүүлсэн гэх байдал нотлогдохгүй” гэж үзсэн байдаг. Хариуцагч  ,,,,,,,,,,,,,,,, нь зээлийн үүргийг  ,,,,,,,,,,,,,,,,ад биш,  ,,,,,,,,,,,,,,,,ын гүйцэтгэх захирлаар ажилладаг  “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д шилжүүлэн өгсөн байдаг.

Энэ талаар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр тайлбарлаж байсан.  “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн гүйцэтгэх захирал  ,,,,,,,,,,,,,,,, нь 1,700,000 төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрсөн, тухайн үед нэхэмжлэгч  ,,,,,,,,,,,,,,,, зөвшөөрөл олгосон болох нь гэрчийн мэдүүлэгт тусгагдсан байгаа.  “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн санхүүгийн байдал хүндэрч нэхэмжлэгч тус компаниас 1,700,000 төгрөгийг гаргуулж авч чадахгүй нөхцөл байдал үүсэнгүүт арай төлбөрийн чадвартай гэж үзэн  ,,,,,,,,,,,,,,,,аас ахин үүргийн гүйцэтгэлийг нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т заасантай нийцэхгүй байна. Давж заалдах шатны шүүхээс гэрчийн мэдүүлгийг огт үнэлэхгүй байгаад гомдолтой.

 ,,,,,,,,,,,,,,,, нь  ,,,,,,,,,,,,,,,, гэж хүнтэй хамт ажиллаж байсан, хөдөлмөрийн  гэрээ дуусгавар болоод 2 жил болох гэж байна. Тухайн үед  ,,,,,,,,,,,,,,,, ,  ,,,,,,,,,,,,,,,, ,  ,,,,,,,,,,,,,,, , нар хамт тохиролцож зээлийн үүргийг компани руу шилжүүлсэн нь үнэн тул гэрч буюу компанийн захирал  ,,,,,,,,,,,,,,,, нь зээлийг би төлье гэдгээ удаа дараа илэрхийлсэн болно. Бусдаар бол энэ хүн миний өмнөөс сайн дураараа 1,700,000 төгрөгийг төлөх хүсэл сонирхол огт байхгүй. Нэгэнт талуудын хооронд тухайн үед аман хэлцэл хийгдсэн тул давж заалдах шатны шүүх гэрчийн мэдүүлгийг нотлох баримтын хүрээнд авч үзэн дүгнэлт хийх ёстой байсан гэж үзэж байна.

Хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй талаар: Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т “Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно” гэж заасан байдаг.

Дээрх заалтын дагуу үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөр үүргийн гүйцэтгэлийг гуравдагч этгээдэд хүлээлгэн өгөх боломжтой байна. Үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч нь амаар зөвшөөрөл өгсний үндсэн дээр хариуцагч  ,,,,,,,,,,,,,,,, нь үүргийн гүйцэтгэлийг бусдад шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1-д заасны дагуу зээлийг төлөх  ,,,,,,,,,,,,,,,,ы үүрэг дуусгавар болсон байна. Харин нэхэмжлэгч нь энэ тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг  “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас нэхэмжлэх ёстой байсан.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2, 236 дугаар зүйлийн 236.1 дэх заалтуудыг тус тус хэрэглэх ёстой байхад хэрэглээгүй. Иймд, дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч  ,,,,,,,,,,,,,,,,аас хариуцагч  ,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,700,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн, хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд 1,700,000 төгрөгийн зээлийн гэрээ аман хэлбэрээр хийгдсэн, нэхэмжлэгч мөнгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн боловч хариуцагч тохирсон хугацаандаа буцаан төлөөгүй болох нь тогтоогдсон, харин нэхэмжлэгч нь тухайн мөнгийг өөр этгээдэд өгөхийг зөвшөөрсөн гэх үйл баримт тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д “...зээлдэгч нь шилжүүлэн авсан ... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг ... хүлээнэ” гэж заасны дагуу хариуцагч 1,700,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй.

Хавтаст хэргийн 37 дахь талд авагдсан гэрч  ,,,,,,,,,,,,,,,,ын “...Хар/өмг:  ,,,,,,,,,,,,,,,, нь тухайн үед 1,700,000 төгрөгийг хүлээн авахыг зөвшөөрч байсан уу? гэхэд, Гэрч: Мөнгөө л авч байвал хэн төлөх нь хамаагүй гэж хэлж байсан гэв” гэх мэдүүлэг болон түүний шүүхэд гаргасан хүсэлтээр (хавтаст хэргийн 16 дахь талд) “ ,,,,,,,,,,,,,,,, нь мөнгийг  ,,,,,,,,,,,,,,,,ад шилжүүлэхийг  ,,,,,,,,,,,,,,,,д зөвшөөрсөн” гэдгийг бүрэн нотлохгүй байх тул “хариуцагч зөвшөөрсөн” гэж үзэхгүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Иймд, “шүүх нотлох баримтыг бүрэн үнэлээгүй,  ,,,,,,,,,,,,,,,,ы үүрэг дуусгавар болсон байхад хэрэглэх ёстой Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2, 236 дугаар зүйлийн 236.1 дэх заалтыг хэрэглээгүй” гэсэн агуулгатай хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй юм.

Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2020/00085 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 608 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 42,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Х.ЭРДЭНЭСУВД

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ

                        ШҮҮГЧИД                                                             Г.БАНЗРАГЧ

                                                                                                     П.ЗОЛЗАЯА

                                                                                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ