| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 128/2020/0269/З |
| Дугаар | 221/МА2025/0313 |
| Огноо | 2025-05-08 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2025/0313
Д.Б нарын 10 иргэний нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээд Ч.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гуравдагч этгээд Ц.Д, Х.Б, Н.Э, Ш.О, Д.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Д.Б нарын 10 иргэн
Хариуцагч БЗДЗД
Хариуцагч БЗДГЗБА
Хариуцагч НЗД
Гуравдагч этгээд Ч.Д нарын 16 иргэн
Нэхэмжлэлийн шаардлага:
Нэхэмжлэгч Б.Ч-аас: БЗДЗД-ын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/*** дүгээр захирамжийн дагуу газар эзэмших эрх олгосон Б.С-д холбогдох хэсгийг хууль бус бөгөөд Б.Ч-ын бодитоор эзэмшиж байсан газрыг эзэмших хууль ёсны эрх ашгийг зөрчсөн байх тул хүчингүй болгох, 2. Б дүүргийн **-р хороо, х ............. *** тоот хаягт байрлах газар эзэмших эрх олгохыг хүссэн Б.Ч-ын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хүсэлтийг шийдвэрлээгүй БЗДГЗБА-ны эс үйлдэхүйг хууль болохыг тогтоох, хүсэлтийн дагуу газар эзэмших эрх олгох захирамж гаргахыг НЗД-д даалгах
Нэхэмжлэгч А.Т-аас: БЗДЗД-ын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/*** дүгээр захирамжийн дагуу газар эзэмших эрх олгосон Д.Д-д холбогдох хэсгийг хууль бус бөгөөд А.Т-ын бодитоор эзэмшиж байсан газрыг эзэмших хууль ёсны эрх ашгийг зөрчсөн байх тул хүчингүй болгох, 2. Б дүүргийн **-р хороо, х ............. *** тоот хаягт байрлах газар эзэмших эрх олгохыг хүссэн А.Т-ын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хүсэлтийг шийдвэрлээгүй БЗДГЗБА-ны эс үйлдэхүйг хууль болохыг тогтоох, хүсэлтийн дагуу газар эзэмших эрх олгох захирамж гаргахыг НЗД-д даалгах
Нэхэмжлэгч Л.Э-аас: БЗДЗД-ын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/*** дүгээр захирамжийн дагуу газар эзэмших эрх олгосон Д.Д, П.М нарт холбогдох хэсгийг хууль бус бөгөөд Л.Э-ын бодитоор эзэмшиж байсан газрыг эзэмших хууль ёсны эрх ашгийг зөрчсөн байх тул хүчингүй болгох, 2. Б дүүргийн **-р хороо, х ............. *** тоот хаягт байрлах газар эзэмших эрх олгохыг хүссэн Л.Э-ын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хүсэлтийг шийдвэрлээгүй БЗДГЗБА-ны эс үйлдэхүйг хууль болохыг тогтоох, хүсэлтийн дагуу газар эзэмших эрх олгох захирамж гаргахыг НЗД-д даалгах
Нэхэмжлэгч Д.Б-оос: БЗДЗД-ын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/*** дүгээр захирамжийн дагуу газар эзэмших эрх олгосон Н.Э-д холбогдох хэсгийг хууль бус бөгөөд Д.Б-ын бодитоор эзэмшиж байсан газрыг эзэмших хууль ёсны эрх ашгийг зөрчсөн байх тул хүчингүй болгох, 2. Б дүүргийн **-р хороо, х ............. *** тоот хаягт байрлах газар эзэмших эрх олгохыг хүссэн Д.Б-ын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хүсэлтийг шийдвэрлээгүй БЗДГЗБА-ны эс үйлдэхүйг хууль болохыг тогтоох, хүсэлтийн дагуу газар эзэмших эрх олгох захирамж гаргахыг НЗД-д даалгах,
Нэхэмжлэгч Н.Б-ээс: БЗДЗД-ын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/*** дүгээр захирамжийн дагуу газар эзэмших эрх олгосон Б.С, Н.Э нарт холбогдох хэсгийг хууль бус бөгөөд Н.Б миний БЗДЗД-ын 2016 оны А/*** дугаартай захирамжийн дагуу эзэмшиж байгаа нэгж талбарын 13329***** дугаартай газартай давхцаж байх тул хүчингүй болгох,
Нэхэмжлэгч Т.С-оос: БЗДЗД-ын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/*** дүгээр захирамжийн дагуу газар эзэмших эрх олгосон Д.Д-д холбогдох хэсгийг хууль бус бөгөөд Т.С миний БЗДЗД-ын 2016 оны А/*** дугаартай захирамжийн дагуу эзэмшиж байгаа нэгж талбарын 1332********* дугаартай газартай давхцаж байх тул хүчингүй болгох,
Нэхэмжлэгч Ц.С-ээс: БЗДЗД-ын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/*** дүгээр захирамжийн Ц.Д, 3.З нарт холбогдох хэсэг, мөн БЗДЗД-ын 2018 оны 06 сарын 06-ны өдрийн А/*** дугаар захирамжийн Ч.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ц.С миний 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн газар эзэмших эрх олгохыг хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өргөдлийн дагуу Ц.С-д газар эзэмших эрх олгох захирамж гаргахыг НЗД-д даалгах, БЗДЗД-ын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/*** дугаар захирамжийн Ч.Д-д холбогдох хэсэг, БЗДЗД-ын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/** дугаар захирамжийн Ч.Д-д холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох,
Нэхэмжлэгч С.М-ээс: БЗДЗД-ын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/*** дүгээр захирамжийн С.З, Д.Т, 3.З, Б.Ө нарт холбогдох хэсэг, мөн Баянзүрх дүүргийн засar даргын 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А/*** дугаар захирамжийн Ч.Д-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, С.М миний 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн газар эзэмших эрх олгохыг хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өргөдлийн дагуу С.М-д газар эзэмших эрх олгох захирамж гаргахыг НЗД-д даалгах, БЗДЗД-ын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/*** дугаар захирамжийн Ч.Д-д холбогдох хэсэг, БЗДЗД-ын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/** дугаар захирамжийн Ч.Д-д холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох,
Нэхэмжлэгч Г.Б-аас: БЗДЗД-ын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/*** дугаар захирамжийн Ч.Д-д холбогдох хэсэг, БЗДЗД-ын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/** дугаар захирамжийн Ч.Д-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус байсан болохыг тогтоолгох, БЗДЗД-ын 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А/*** дугаар захирамжийн Ч.Д-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох,
Гуравдагч этгээд Ч.Д-гээс БЗДЗД-ын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/*** дүгээр захирамжийн Д.Т, С.З, З.З, Ц.Д, Ш.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Захирамжийн Б.С, Б.Ө, Б.Б нарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/*** дугаар захирамжийн Н.Б, Г.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/*** дүгээр захирамжийн Т.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2025/0076 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Л.Э, Д.Б, Б.Ч, А.Т, Н.Б, Т.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б
Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч С.М, Г.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С
Нэхэмжлэгч Д.Б-ийн өмгөөлөгч О.Б
Нэхэмжлэгч Ц.С-ийн өмгөөлөгч М.Ц
Хариуцагч БЗД-ын Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т
Гуравдагч этгээд Ч.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А
Гуравдагч этгээд Ц.Д, Х.Б, Н.Э, Ш.О, Д.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д
Хэргийн индекс: 128/2020/0269/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2025/0076 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар “Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.4, 32.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын 1.1-1.3-д заасныг хангаж, БЗДЗД-ын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/*** дүгээр захирамжийн гуравдагч этгээд Н.Э, Б.С, Х.Б, Д.Д, П.М, Ц.Д, С.З, Д.Т, 3.З, Б.Ө нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, БЗДЗД-ын 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А/*** дугаар захирамжийн Ч.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгож; БЗДЗД-ын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/*** дугаар захирамжийн Ч.Д-д холбогдох хэсэг, БЗДЗД-ын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/** дугаар захирамжийн Ч.Д-д холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоож, 2 дахь заалтаар “Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4, 32.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б, Б.Ч, А.Т, Л.Э, Д.Б, Ц.С, С.М нараас гаргасан Газар эзэмших эрх олгохыг хүссэн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хүсэлтийг шийдвэрлээгүй хариуцагч захиргааны байгууллагын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, НЗД-д газар эзэмших захирамж гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 3 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, Газрын тухай хуулийн 601 дүгээр зүйлийн 601.3-д заасныг баримтлан гуравдагч этгээд Ч.Д-ээс гаргасан, БЗДЗД-ын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/*** дүгээр захирамжийн Д.Т, С.З, З.З, Ц.Д, Ш.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Захирамжийн Б.С, Б.Ө, Б.Б нарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/*** дугаар захирамжийн Н.Б, Г.Б нарт, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/*** дүгээр захирамжийн Т.С-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах бие даасан шаардлагыг хүлээж авахаас татгалзаж” шийдвэрлэсэн байна.
2. Давж заалдах гомдлын агуулга:
Гуравдагч этгээд Ч.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А давж заалдах гомдолдоо:
“...Анх 2020 онд үүссэн газар эзэмших эрх, давхцалтай холбоотой маргаанд 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гуравдагч этгээд Ч.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “БЗДЗД-ын 2016 оны А/***, 2016 оны А/*** дугаар захирамжуудыг хууль бус болох” тухай маргаж, бие даасан шаардлага, 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр БЗДЗД-ын 2016 оны А/***, А/***, А/*** дугаар захирамжуудыг хүчингүй болгуулахаар бие даасан шаардлагаа өөрчилснийг шүүх хүлээн авч, улмаар 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 136 дугаар шийдвэрээр хянан шийдвэрлэсэн байна. Гэтэл шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн “урьдчилан шийдвэрлүүлэх журмаар шийдвэрлүүлээгүй” гэж бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй болсон.
2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталсан Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар “601дүгээр зүйлд Нийслэлийн нутаг дэвсгэр дэх газартай холбогдон үүссэн маргааныг хянан шийдвэрлэх” заалтыг нэмсэн бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлд “Энэ хуулийн 1 дүгээр зүйлийн 10 дахь заалт буюу Газрын тухай хуулийн 601, 602, 603 дугаар зүйл, 4 дүгээр зүйлд заасан Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлд орсон нэмэлт, өөрчлөлтийг 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан. Гэтэл Ч.Д-ийн бие даасан шаардлага гаргаснаас хойш 2 жилийн дараа хүчин төгөлдөр болсон хуулийг үндэслэн, мөн бие даасан шаардлагыг хүлээн авч хойш 3 жилийн дараа, анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэсэн атлаа урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг хангаагүй гэсэн нь үндэслэлгүй.
Түүнчлэн нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүд нэг талбай бүхий газрыг хэн аль нь эзэмших хүсэл зоригтой, хариуцагч БЗДЗД тэдгээрийн бүх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байхад маргааныг нэгмөсөн шийдвэрлэх, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасан “урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмыг хэрэгжүүлэх “боломжгүй”, шаардлагагүй нөхцөл байдалтай байгаа тул бие даасан шаардлагыг хүлээн авч шийдвэрлэх боломжтой байна.
Ч.Д нь 2012 оноос хойш хуульд заасны дагуу БЗДЗД-ын захирамжаар газрыг эзэмшиж байсан тул хариуцагчаас “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 5.2-т заасны дагуу суурин болон хээрийн судалгааг хийгээгүйгээс болж газрын давхцал үүсгэн бусдад эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцалгүй байна” гэж заасныг зөрчсөн тул бие даасан шаардлагыг хангах үндэслэлтэй.
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1-д “Бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан өргөдөл, гомдолд овог, нэр оршин суугаа газрын буюу шуудангийн хаягаа бичиж, гарын үсгээ зурна. Хүндэтгэн үзэх шалтгаанаар гарын үсгээ зурж чадахгүй бол бусдаар төлөөлүүлэн зурж болно”, 2-т “Өргөдөл, гомдлыг иргэд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр хамтран гаргасан бол түүнд бүгд гарын үсэг зурах буюу эсхүл тэдгээрийн төлөөлөгч гарын үсэг зурж, төлөөлөх эрхээ нотлох баримт бичгийг хавсаргана” гэж заажээ. Д.Б нарын 10 иргэн шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. Гэтэл тэдгээрээс зөвхөн Ц.С, Д.Б хоёр дүүргийн Засаг дарга, газрын алба болон НЗД нарт гомдол гаргаж, хариуг авч байсан болох нь хэрэг дэх нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул тэдгээр нь нэхэмжлэл гаргах эрхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэлээ дэмжиж оролцоогүй бөгөөд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.
Маргааны тухайд, нэхэмжлэгч нар нь 2003 оноос тухайн газарт амьдарч байсан гэсэн үндэслэлээр газрыг эзэмших эрхтэй гэж маргадаг. Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримт, гэрчийн мэдүүлэг зэргээс үзэхэд нэхэмжлэгч 10 иргэн нь тус бүртээ одоогоор эзэмших хүсэлтэй байгаа нэгж талбар газартаа тус бүртээ эзэмшин амьдарч, газрыг эзэмшиж байсан тухай нотлогдоогүй. Энэ нь Газрын тухай 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-т заасан газрыг зөвхөн эрхийн гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж, гэрчилгээгүй бол эзэмшихийг хориглосон зөрчсөн ба одоог болтол үргэлжилсээр байна.
Харин “Д.Б-ийн эцгийн шар байшин байсан” гэдгээр түүний гэр бүл, найз нөхдөд тухайн ойр орчмын газрыг нэгдсэн байдлаар эзэмших эрхийг үүсгэхгүй бөгөөд Газрын тухай хуульд нийцэхгүй, нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бий болгохгүй юм. Өөрөөр хэлбэл, шүүхээр хамгаалагдах эрх, хууль ёсны ашиг сонирхол эдгээр газруудын хувьд байхгүй тул Ч.Д-д газар эзэмшүүлсэн захирамжуудыг хууль бус гэж үзэх боломжгүй.
Эдгээрээс гадна, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийг танилцуулах үед “БЗДЗД-ын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/*** дугаар захирамжийн гуравдагч этгээдүүдэд холбогдох хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, /Ч.Д-ээс бусад гуравдагч этгээдүүдэд холбогдох/, нэхэмжлэгч нарын эс үйлдэхүйтэй холбоотой шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж” шийдвэрлэсэн тухай танилцуулсан /шүүх хуралдааны бичлэгээс үзнэ үү/.
Гэтэл шүүхийн шийдвэр бичгээр гарах үед Ч.Д-д холбогдох 2012, 2018 оны захирамжуудад холбогдох хүчингүй болгох, хууль бус байсан болохыг тогтоох” нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэсэн мэтээр бичсэн нь шүүх хуралдаанд хэлэлцүүлэн гарсан шийдвэрээс өөр байгаа тул хууль бус болсон.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2025/0076 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
2.1 Гуравдагч этгээд Ц.Д, Х.Б, Н.Э, Ш.О, Д.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э давж заалдах гомдолдоо:
“...Гуравдагч этгээд Ц.Д, Н.Э, Ш.О, Х.Б, Д.Т нар нь БЗДЗД-ын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/*** дугаартай “Газар эзэмших эрх олгох тухай” захирамжаар маргаан бүхий газрын эзэмших эрхийг олж авсан нь Монгол Улсын Газрын тухай хууль, тухайн үед үйлчилж байсан Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн ** дугаар тушаалаар баталсан, Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журамтай нийцнэ.
Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд нар нь хууль, журамд заасны дагуу газар хүссэн өргөдлөө гаргаж, төрийн эрх бүхий байгууллагаар буюу БЗДГЗБА, дүүргийн Засаг даргад хандсан, эрх бүхий албан тушаалтнууд нь зохих журмын дагуу шийдвэрлэснийг буруутгах учиргүй.
Харин шүүхийн дүгнэлтэд дурдсан “... дээр дурдсан хууль болон журмын заалтуудыг маргааны үйл баримттай холбогдуулан авч үзвэл хариуцагч БЗДЗД 2016 оны А/*** дүгээр захирамжийг гаргахдаа газар эзэмших эрх олгох харилцааг нарийвчлан зохицуулсан журамд заасан үйл ажиллагааг бүрэн гүйцэд хийлгүйгээр газрыг гуравдагч этгээд нарт олгосон нь хууль зүйн үндэслэлгүй, уг хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн...” гэсэн дүгнэлт нь үндэслэлгүй, төрийн байгууллага, албан хаагчдын хариуцлагагүй үйлдлийн улмаас гуравдагч этгээд нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх ёсгүй юм.
Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар иргэн, хуулийн этгээд нь төрийн байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас эрх нь зөрчигдөж байгааг мэдсэнээс хойш шүүхэд шууд хандсанаас бусад тохиолдолд 30 хоногийн дотор дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргахаар хуульчилсан байдаг. Гэтэл Д.Б нарын нэхэмжлэгч нь өөрсдийн эрхээ зөрчигдсөн гэдгээ хэдийнээс мэдэж, БЗДГЗБА, дүүргийн болон НЗД-д хандсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар анхан шатны шүүхээс дүгнэлт хийхгүйгээр орхигдуулсан байдаг. Энэ нь ч хэрэгт авагдсан БЗДЗД-ын Тамгын газрын 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 02/*** дугаартай албан бичгээс харагдана. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нар нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааг явуулаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 болон 109 дүгээр зүйлийн 109.2-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлийг бий болгосон хэдий ч анхан шатны шүүхээс дүгнэлт хийхгүйгээр орхигдуулсан.
Дээр дурдсанаас үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д зааснаар “... хууль ёсны буюу үндэслэл бүхий ...” болж чадаагүй байх тул мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасныг үндэслэж, нэхэмжлэгч нарын гаргасан 1.1-д дурдсан нэхэмжлэлийн шаардлага буюу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2025/0076 дугаартай шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1-д “... Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.4, 32.5-д заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын 1.1-1.3-д заасныг хангаж, БЗДЗД-ын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/*** дүгээр захирамжийн гуравдагч этгээд Н.Э, Б.С, Х.Б, Д.Д, П.М, Ц.Д, С.З, Д.Т, З.З, Б.Ө нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож ...” гэснийг хүчингүй болгож, тухайн шаардлагатай холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, Гуравдагч этгээд Ч.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гуравдагч этгээд Ц.Д, Х.Б, Н.Э, Ш.О, Д.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. БЗДЗД-ын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/*** дүгээр “Газар эзэмших эрх олгох тухай” захирамжаар[1] газар эзэмших эрхийн гэрчилгээ авахыг хүсэж хүсэлтээ ирүүлсэн 902 иргэнд 627186 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг олгож, хавсралтын 811-т Б.Ө, 812-т Ц.Д, 813-т Б.Б, 814-т Б.Б, 815-т С.З, 816-д Н.Э, 817-д Ш.О, 818-д Б.С, 819-т Х.Б, 820-т Б.С, 821-д З.З, 822-т Д.Т, 823-т Д.Д, 824-т П.М нарт х ............. нэртэй газарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийг олгожээ.
3. БЗДЗД-ын 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/*** дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжаар[2] нэхэмжлэгч Г.Б нь Б.Б-аас, Н.Б нь Б.Ө-ээс х ............. газарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тус бүр 700 м.кв газрын эзэмших эрхийг 15 жилийн хугацаатай эзэмшихээр шилжүүлж авсан,
4. БЗДЗД-ын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/*** дүгээр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжаар[3] одоо эзэмшиж байгаа газраа бусдад нэр шилжүүлэн эзэмшүүлэхээр хүсэлтээ ирүүлсэн 139 иргэн, аж ахуй нэгж байгууллагын 154275 м.кв газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлж, нэхэмжлэгч Т.С нь Б.С-аас х ............. газарт, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шилжүүлж авсан,
5. БЗДЗД-ын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/*** дугаар “Газар эзэмшүүлэх эрхийн нэр шилжүүлэх, хугацаа сунгах, байршил, талбайн хэмжээ байршил, зориулалт өөрчлөн баталгаажуулах тухай” захирамжаар[4] газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх, хугацаа сунгах, байршил, талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай хүсэлтээ ирүүлсэн 20 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх, хугацааг сунган, эзэмшил газрын талбайн хэмжээ, байршил, зориулалт өөрчлөн баталгаажуулж, хавсралтын 13-т Ж.Б-аас Ч.Д-д х ............. газарт амины орон сууцны зориулалттай 4638 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр,
6. БЗДЗД-ын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/** дугаар “Газар эзэмших, ашиглах гэрээ, гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамжаар[5] газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулахаар хүсэлтээ ирүүлсэн 59 иргэн, хуулийн этгээдийн 758359 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж, амины орон сууцны зориулалттай 4638 м.кв газрыг 15 жилийн хугацаатай Ч.Д-ийн газрыг сунгаж,
7. БЗДЗД-ын 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А/*** дугаар “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” захирамжаар[6] газар эзэмших эрхийн талбай хэмжээ, байршил, зориулалт өөрчлүүлэхээр хүсэлтээ ирүүлсэн 10 иргэн, аж ахуйн нэгжийн 27571 м.кв талбайн газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, байршил зориулалтыг өөрчилж, 2018 оны А/** дугаар захирамжийн Ч.Д-д холбогдох хэсгийг хүчингүйд тооцож, хавсралтын 8-д Б дүүрэг, 11 дүгээр хороо, х ............. газарт жимс, жимсгэний зориулалттай 4638 м.кв газрыг 15 жилийн хугацаатай Ч.Д-д эзэмшүүлэхээр тус тус шийдвэрлэсэн байна.
8. Нэхэмжлэгч Д.Б, Б.Ч, А.Т, Л.Э, Д.Б, Н.Б, Т.С, Ц.С, С.М нараас БЗДЗД-ын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/*** дугаар захирамжийн Н.Э, Б.С, Х.Б, Д.Д, П.М, Ц.Д, С.З, Д.Т, 3.З, Б.Ө нарт тус тус холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
8.1 Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж,
8.2 Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 5.2-т “Шинээр газар эзэмшүүлж, ашиглуулах тохиолдолд”, 5.2.2-т “Тухайн газар нь бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаж буй эсэхийг шалгах”, 5.2.3-т “Аймаг, нийслэлийн хот байгуулалтын болон газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан эсэхийг шалгах”, 5.2.6-д “ Үер усны ам, далан болон ундны усны эрүүл ахуй, ариун цэврийн хамгаалалтын бүсэд хамрагдаж буй эсэхийг шалгах” гэж тус тус заажээ.
8.3 Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ** дугаар “Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор[7] Туул голын урсац бүрэлдэх эх, түүний цутгал голуудын урсцыг тогтвортой хэмжээнд барих, хуримтлуулах, ундны усны эх ундарга, нөөцийг нэмэгдүүлэх, зүй зохистой ашиглах зорилгоор ус хангамжийн эх үүсвэрийн ахуйн хязгаарлалтын бүстэй давхцалгүй болж хавсралтаар баталсан байна.
8.4 Шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл[8], агаарын фото зураг, кадастрын зургаар[9] /2016 онд газар эзэмших хүсэлт гаргахдаа хавсаргаж өгсөн фото зураг/ нэхэмжлэгч Г.Б, С.Г, Д.Б, Д.Б, Б.Ч, А.Т, Ц.С, Л.Э /гэр бүл/ нар нь маргаан бүхий газарт 2003 оноос хойш блокон хашаа, байшин болон гэр барьж амьдарч байсан болох нь тогтоогджээ.
8.5 Анхан шатны шүүхийн “...БЗДЗД 2016 оны А/*** дүгээр захирамжийг гаргахдаа газар эзэмших эрх олгох харилцааг нарийвчлан зохицуулсан журамд заасан үйл ажиллагааг бүрэн гүйцэд хийлгүйгээр газрыг гуравдагч этгээд нарт олгосон нь хууль зүйн үндэслэлгүй, уг хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул хүчингүй болгох нь зүйтэй... нэхэмжлэгч нар хүсэлтээ гаргах үед уг газарт нэр бүхий гуравдагч этгээдүүд хүсэлтээ түрүүлж гаргасан байх хэдий ч хариуцагч захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа нөхцөл байдлыг тодруулаагүй, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хүсэлт болгосон газрууд бүхэлдээ бусдын амьдарч буй газартай давхцал үүссэн, нэхэмжлэгч Н.Б, А.Т нар нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон байхад эдгээрийг тодруулж шалгаагүй нь хууль бус” гэх дүгнэлт үндэслэлтэй.
9. Нэхэмжлэгч Ц.С, С.М нараас БЗДЗД-ын 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А/*** дугаар захирамжийн Ч.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, БЗДЗД-ын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/*** дугаар захирамжийн Ч.Д-д холбогдох хэсэг, БЗДЗД-ын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/** дугаар захирамжийн Ч.Д-д холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох,
9.1 Нэхэмжлэгч Г.Б-аас БЗДЗД-ын 2012 оны 12 сарын 06-ны өдрийн А/*** болон 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/** дугаар захирамжийн Ч.Д-д холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А/*** дугаар захирамжийн Ч.Д-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:
10. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” /2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнө/ гэж заасан.
11. Маргаан бүхий А/*** дугаар захирамжийг үндэслэн гуравдагч этгээд Ч.Д-д 4638 м.кв газрыг олгож гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ[10] олгож шийдвэрлэсэн боловч кадастрын зургаар[11] 3894 м.кв гэж зөрүүтэй байдал үүсжээ.
12. БЗДЗД-ын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/*** дугаар захирамжаар 4638 м.кв газрыг 5 жилийн хугацаатай Ч.Д-д эзэмшүүлж, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/** дугаар захирамжаар 15 жилийн хугацаатай газрыг сунгаж шийдвэрлэсэн.
13. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг хүчингүй болгох тухай” захирамжаар[12] нийслэлийн Засаг даргын 2003 оны **, 2009 оны ** дугаар захирамжаар баталсан Ундны усны тэжээлийн дотоод мужид нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмшиж, ашиглаж байгаа хавсралтад заасан иргэн, аж ахуй нэгжийн газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгож, хавсралтын 84-т Д.С, 85-д Ж.Б-ны 4638 м.кв газар багтжээ.
14. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг даргын *** дугаар захирамжаар Ж.Б-ы газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байхад дүүргийн Засаг даргын А/** дугаар захирамжаар газар эзэмших эрхгүй этгээдийн газрыг гуравдагч этгээд Ч.Д-д шилжүүлж, А/*** дугаар захирамжийг үндэслэн газрыг 15 жилийн хугацаатай сунгаж шийдвэрлэсэн нь хууль бус байна.
15. Тиймээс БЗДЗД-ын 2018 оны А/*** дугаар захирамж нь анхнаасаа захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй, илт хууль бус захиргааны акт болох нь тогтоогдож байна.
16. Нэхэмжлэгч Д.Б, Б.Ч, А.Т, Л.Э, Д.Б, Ц.С, С.М нарын гаргасан 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн газар эзэмших эрх олгохыг хүссэн хүсэлтийг шийдвэрлээгүй БЗДГЗБА-ны эс үйлдэхүйг хууль болохыг тогтоох, хүсэлтийн дагуу газар эзэмших эрх олгох захирамж гаргахыг НЗД-д даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
17. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан.
18. Нэхэмжлэгч Д.Б[13] С.М[14], Ц.С[15], А.Т[16], Б.Ч[17], Д.Б[18], Л.Э[19] нар нь 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр х .............д газар эзэмших эрхийн гэрчилгээ авах хүсэлтээ тус тус гаргажээ.
19. БЗДГЗБА-ны 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 13**** дугаар албан бичгээр[20] “Тус дүүргийн ** дугаар хорооны Г-ын х ............. хэсэгт байх Ц.Д, Х.Б нарын 11 иргэнд тус бүр 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар дүүргийн Засаг даргын 2016 оны А/*** дүгээр захирамжаар эзэмшүүлсэн газрыг хүчингүй болгуулах тухай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байх тул Газрын тухай хуулийн 60, 61 дүгээр зүйлд заасны дагуу дээрх газартай холбоотой маргааныг холбогдох шүүхийн байгууллагад хандан шийдвэрлүүлнэ үү” гэх хариуг Ц.С, Д.Б нарт хүргүүлсэн байна.
20. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нарыг газар эзэмших хүсэлтээ гаргахад БЗДЗД-ын А/*** дүгээр захирамжаар гуравдагч этгээд нарт газар олгосон байсан ба хариуцагч БЗДГЗБА-аас газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэх хариуг өгсөн байх тул хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй.
21. БЗДЗД-ын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/*** дүгээр захирамжаар Б.С-д газар олгож, улмаар Т.С нь Б.С-аас х ............. газарт, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шилжүүлж авч, нэгж талбарын ************ дугаар бүхий 600 м.кв газарт кадастрын зураг хийлгэж, Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн.
22. Нэхэмжлэгч Т.С-ын хүсэлт гаргасан газар нь гуравдагч этгээд Ш.О-ийн эзэмшил газрын кадастрын зурагтай давхцалтай, нэхэмжлэгч А.Т-ын хүсэлт гаргасан газар нь гуравдагч этгээд Д.Д болон Т.С-ын ************нэгж талбарын газартай давхцалтай[21] зэрэг нөхцөл байдлууд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн зургаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нар нь өөрсдийн эзэмшихийг хүссэн газрын байршлыг давхцалгүйгээр тогтоон газар эзэмших хүсэлтээ гаргах эрх нь нээлттэй байна.
23. Гуравдагч этгээд Ч.Д-ээс гаргасан БЗДЗД-ын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/*** дүгээр захирамжийн Д.Т, С.З, З.З, Ц.Д, Ш.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, захирамжийн Б.С, Б.Ө, Б.Б нарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/*** дугаар захирамжийн Н.Б, Г.Б нарт, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/*** дүгээр захирамжийн Т.С-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах бие даасан шаардлагын тухайд:
24. Шүүхээс нэгэнт “нэхэмжлэгч Д.Б, Б.Ч, А.Т, Л.Э, Д.Б, Н.Б, Т.С, Ц.С, С.М нарын БЗДЗД-ын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/*** дугаар захирамжийн Н.Э, Б.С, Х.Б, Д.Д, П.М, Ц.Д, С.З, Д.Т, 3.З, Б.Ө нарт тус тус холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг “...нэхэмжлэгч нар хүсэлтээ гаргах үед уг газарт нэр бүхий гуравдагч этгээдүүд хүсэлтээ түрүүлж гаргасан байх хэдий ч хариуцагч захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа нөхцөл байдлыг тодруулаагүй, нэхэмжлэгч гуравдагч этгээд нарын хүсэлт болгосон газрууд бүхэлдээ бусдын амьдарч буй газартай давхцал үүссэн, нэхэмжлэгч Н.Б, А.Т нар нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон байхад эдгээрийг тодруулж шалгаагүй нь хууль бус” гэж дүгнэлт өгч маргаан бүхий захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн энэ тохиолдолд, гуравдагч этгээд Ч.Д-ийн бие даасан шаардлагыг урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
25. Иймд Гуравдагч этгээд Ч.Д-ээс гаргасан БЗДЗД-ын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/*** дүгээр захирамжийн Д.Т, С.З, З.З, Ц.Д, Ш.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, захирамжийн Б.С, Б.Ө, Б.Б нарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/*** дугаар захирамжийн Н.Б, Г.Б нарт, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/*** дүгээр захирамжийн Т.С-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах бие даасан шаардлагыг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, бүхэлд хэрэгсэхгүй болгож өөрчлөн, гуравдагч этгээд Ч.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гуравдагч этгээд Ц.Д, Х.Б, Н.Э, Ш.О, Д.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2025/0076 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 3 дахь заалтыг “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд Ч.Д-ээс гаргасан БЗДЗД-ын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/*** дүгээр захирамжийн Д.Т, С.З, З.З, Ц.Д, Ш.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, захирамжийн Б.С, Б.Ө, Б.Б нарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/*** дугаар захирамжийн Н.Б, Г.Б нарт, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/*** дүгээр захирамжийн Т.С-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, 5 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу гуравдагч этгээд Ч.Д-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж өөрчилж, Тогтоох хэсгийн 1, 2, 4 болон бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Ч.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гуравдагч этгээд Ц.Д, Х.Б, Н.Э, Ш.О, Д.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гуравдагч этгээд Ч.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гуравдагч этгээд Ц.Д, Х.Б, Н.Э, Ш.О, Д.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 (зуун дөчин мянга дөрвөн зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
[1] 1 дүгээр хавтаст хэргийн 83-87 хуудас
[2] 1 дүгээр хавтаст хэргийн 159-165
[3] 1 дүгээр хавтаст хэргийн 179-184 хуудас
[4] 4 дүгээр хавтаст хэргийн 39-40 хуудас
[5] 4 дүгээр хавтаст хэргийн 68-70 хуудас
[6] 5 дугаар хавтаст хэргийн 36-38 хуудас
[7] 3 дугаар хавтаст хэргийн 191-196 хуудас
[8] 7 дугаар хавтаст хэргийн 121-150 хуудас
[9] 1 дүгээр хавтаст хэргийн 170, 193, 196, 201, 206-207, 213, 221, 228
[10] 2 дугаар хавтаст хэргийн 95 хуудас
[11] 2 дугаар хавтаст хэргийн 98 хуудас
[12] 4 дүгээр хавтаст хэргийн 138-145 хуудас
[13] 1 дүгээр хавтаст хэргийн 190 хуудас
[14] 1 дүгээр хавтаст хэргийн 215 хуудас
[15] 1 дүгээр хавтаст хэргийн 200 хуудас
[16] 1 дүгээр хавтаст хэргийн 206 хуудас
[17] 1 дүгээр хавтаст хэргийн 226 хуудас
[18] 1 дүгээр хавтаст хэргийн 210 хуудас
[19] 1 дүгээр хавтаст хэргийн 196 хуудас
[20] 1 дүгээр хавтаст хэргийн 47 хуудас
[21] 1 дүгээр хавтаст хэргийн 107 хуудас