| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2019/00106/И |
| Дугаар | 262 |
| Огноо | 2019-06-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 262
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг Ганзам 2 дугаар хэсэг 24-24 тоотод оршин суух, эрэгтэй, одоо ХАС банк-ны Сэлэнгэ салбарт зээлийн мэргэжилтэн ажилтай Харчун овогт Буян-Оршихын Батболд /МЭ-900115141/ /ХАС банк Сэлэнгэ салбарын/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг Салхит 1 дүгээр хэсэг 54 тоотод оршин суух, одоо Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт цагдаагаар ажилладаг Шарнууд овогт Цоодолын Золбаатарт /МО-81020312/ холбогдох:
Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 17,548,719,17 төгрөг гаргуулах, тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баярдэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Батболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Ц.Золбаатар нь тус банктай 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 1100026666 тоот Зээлийн гэрээ хийж 17,000,000 төгрөгийг 48 сарын хугацаатай, 1 жилийн 16,80 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалттайгаар авч хамтран зээлдэгчээр түүний ээж Н.Түмэнжаргал байсан.
Гэтэл Ц.Золбаатар нь банктай байгуулсан Зээлийн гэрээ-нд заасан хүлээсэн үүргээ зөрчин зээлийн төлбөрийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш төлөлгүй хугацаа хэтрүүлсэн. Энэ шалтгаанаа ажлаасаа халагдсан, ээжийн бие хүнд өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа, ажилд орохоороо зээлээ төлнө гэсэн шалтгаанаар зээлийн төлөлтийн хугацаа хэтэрч доголдсон учраас шүүхэд хандсан. Одоо Ц.Золбаатар, хамтран зээлдэгч нарын зээлийн үлдэгдэл нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 ны 02 дугаар сарын 02-ны өдрйин байдлаар үндсэн зээл 16,488,707,17 төгрөг, хүү 1,054,120 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,892 төгрөг нийт 17,548,719,17 төгрөг төлөөгүй шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 108 хоногийн хугацаа хэтрэлттэй байгаа. Иймд Ц.Золбаатар, Н.Түмэнжаргал нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 17,548,719,17 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэрээ цуцлах талаар гэрээний 5.1-д тодорхой заасан байгаа.
Одоо Ц.Золбаатар нь Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт багийн цагдаагаар ажилдаа орсон бөгөөд бид нартай тохиролцохдоо сарт төлөх төлбөрөө багасгаж төлөх тухайлбал 200,000-250,000 төгрөгөөр төлөх талаар ярилцсан бөгөөд үүнийг манай банк хүлээн авах боломжгүй юм гэх.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХАС банк-ны /Сэлэнгэ салбар/ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Ц.Золбаатар нь тус банктай 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 1100026666 тоот Зээлийн гэрээ хийж 17,000,000 төгрөгийг 48 сарын хугацаатай, 1 жилийн 16,80 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалттайгаар авч хамтран зээлдэгчээр түүний ээж Н.Түмэнжаргал байсан. Гэтэл...Зээлийн гэрээ-нд заасан хүлээсэн үүргээ зөрчин зээлийн төлбөрийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш төлөлгүй хугацаа хэтрүүлсэн...Одоо Ц.Золбаатар, хамтран зээлдэгч нарын зээлийн үлдэгдэл нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 ны 02 дугаар сарын 02-ны өдрйин байдлаар үндсэн зээл 16,488,707,17 төгрөг, хүү 1,054,120 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,892 төгрөг нийт 17,548,719,17 төгрөг төлөөгүй шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 108 хоногийн хугацаа хэтрэлттэй байгаа. Иймд Ц.Золбаатар, Н.Түмэнжаргал нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 17,548,719,17 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэрээ цуцлах талаар гэрээний 5.1-д тодорхой заасан байгаа... гэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүх нэхэмжлэлийг нэхэмжлэлийн шаардлагад заасан үндэслэлийг харгалзан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг Салхит 1 дүгээр хэсэг 54 тоотод оршин суух, одоо Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт цагдаагаар ажилладаг Шарнууд овогт Цоодолын Золбаатар, хамтран үүрэг гүйцэтгэгч Н.Түмэнжаргал нар нь ХАС банк /Сэлэнгэ салбар/-аас 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр №1100026666 тоот Зээлийн гэрээ байгуулан 17.000.000 төгрөгийг жилийн 16,80 хувийн хүүтэй, 48 сарын хугацааатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авч, хамтран зээлдэгчээр Н.Түмэнжаргал оролцсон байна. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох харилцаа үүссэн байна.
Зохигчдын хооронд Ц.Золбаатар, хамтран үүрэг гүйцэтгэгч Н.Түмэнжаргал нар нь зээлийн гэрээгээ зөрчиж графикт заасан хугацаандаа зээлээ төлөхгүй 2018 оны 11 дүгээр сарын 02-ны байдлаар 108 хоногийн хугацаа хэтэрч...үндсэн зээлийн үлдэгдэл 16,488,707,17 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1.054,120 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 5,892 төгрөг нийт 17,548,719,17 төгрөгийг төлөөгүй болох нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, шаардах хуудас зэргээр нотлогдож байгаа нь зээлдэгч Ц.Золбаатар, хамтран зээлдэгч Н.Түмэнжаргал нар нь гэрээнийхээ үүргийг зөрчсөн хэдий ч хамтран зээлдэгч Н.Түмэнжаргал нь хүнд өвчний улмаас Хавдар судлалын эмнэлгийн хяналтанд хэвтэрт байгаа гэх тул нэхэмжлэлийн хувийг үндсэн зээлдэгч Ц.Золбаатарт гардуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан, мөн Ц.Золбаатар нь ээж Н.Түмэнжаргалдаа эрхтэн шилжүүлэн суулгах мэс ажилбарт орох шинжилгээнд хамрагдаж байгаа нь хэрэгт авагдсан Иргэний эрүүл мэндийн дэвтэр, Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас бусад нотлох бармтуудаар нотлогдож байна. Үүнээс үзэхэд хариуцагч нарт Зээлийн гэрээ-нд заасан үүргийн гүйцэтгэлээ биелүүлж чадах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзнэ.
Гэхдээ талууд нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2-т зааснаар Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ гүйцэтгүүлэх нэмэлт хугацаа зааж болно..., мөн хуулийн 220 дугаар зүйлийн 220.3-т зааснаар Талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүрэгтэй... гэх заалтуудыг хэрэглэх боломжтой байсан болно.
Зохигчдын хооронд хийгдсэн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №1100026666 дугаартай Зээлийн гэрээ-ний ...Гэрээ цуцлах нөхцөл-ийн 5.1.1-д Зээлдэгч гэрээгээр болон...хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй гэсэн заалттай хэдий ч нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ дээрх заалтыг заалт болгон заасан болохоос нэхэмжлэлийн шаардлагадаа зээлийн гэрээнд зааснаар үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 17,548,719, 17 төгрөгийг гаргуулахаар зааж, зээлийн гэрээнээс татгалзах үндэслэлээ тусгаагүй учир зохигчдын хооронд хийгдсэн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №1100026666 дугаартай Зээлийн гэрээ-г цуцлах боломжгүй болно.
Иймд нь ХАС банкны нэхэмжлэлтэй Ц.Золбаатар, Н.Түмэнжаргал нарт холбогдох Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 17,548,719,17 төгрөг гаргуулах, тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Гэхдээ шүүхийн энэ шийдвэр нь зохигчдын хооронд хийгдсэн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №1100026666 дугаартай Зээлийн гэрээ-нд заасны дагуу хариуцагч нарын төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч нар нь төлөхөд хамааралгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 245,693,60 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагчид хариу тайлбар гаргах, хэргийн материалтай танилцах, хурлын товыг боломжит хугацаанд мэдэгдэхэд хариуцагч утсаар Би аавыгаа эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байх тул хуралд оролцох боломжгүй намайг байлцуулахгүйгээр хурлыг хийхэд татгалзах зүйлгүй гэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн тайлбар, бусад нотолгоог үндэслэн хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219,2, 220 дугаар зйүлийн 220.2, 225 дугаар зүйлийн 225.4.1-д тус тус зааснаар ХАС банкны нэхэмжлэлтэй Ц.Золбаатар, Н.Түсэнжаргал нарт холбогдох Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 17,548,719,17 төгрөг гаргуулах, тухай нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэнйи хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухйа хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 245,693,60 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхийн энэ шийдвэр нь зохигчдын хооронд хийгдсэн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №1100026666 дугаартай Зээлийн гэрээ-нд заасны дагуу хариуцагч нар нь төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөд хамааралгүй болохыг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурьдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай .
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй .
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА