Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2019/ДШМ/23

 

П.Ба-д холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.баяр, Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж Прокурор/Говь-Алтай аймгаас онлайнаар/ Ц.*******үү Хохирогч /Говь-Алтай аймгаас онлайнаар/ Д.*******а Хохирогч Д.*******ын өмгөөлөгч /Говь-Алтай аймгаас онлайнаар/ Б.*******а нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 73 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр П.Ба-д холбогдох 1916001330052 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. 1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ГовьАлтай аймгийн Есөнбулаг сумд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ******* багийн **- ** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 06 сарын баривчлах ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай ******* еншөөбү овгийн П-ын Ба- РД:/ДЮ******/,

Яллагдагч П.Ба- нь 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ******* багийн ******* тоотод байх гэртээ өөрийн эхнэр Д.*******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу гадуур тэнэлээ, архи уулаа гэх шалтгаанаар зодож амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх: 1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* еншөөбү овгийн П-ын Ба-д холбогдох 1916001330052 дугаартай эрүүгийн хэргийг Говь-Алтай аймгийн Прокурорын газарт буцаасугай. 2. Шүүгчийн захирамжийг хэрэгт хавсаргаж, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.*******т хүргүүлж, хохирогч, яллагдагч тэдгээрийн өмгөөлөгч нарт танилцуулж, хүчин төгөлдөр болмогц хэргийг Говь-Алтай аймгийн Прокурорын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.*******д даалгасугай. 3. Хэргийг прокурорт очтол яллагдагч П.Ба-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсанаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. Прокурор Ц.*******үү давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: Говь-Алтай аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч прокурор Ц.*******үү би, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 73 дугаартай шүүгчийн захирамжийг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ: Яллагдагч П-ын Ба- нь 2019 оны 04 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ******* багийн ******* тоотод байх гэртээ өөрийн эхнэр Д.*******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу гадуур тэнэлээ, архи уулаа гэх шалтгаанаар зодож, биед зүүн зулай, баруун зулай, дух, чамархай, дагз хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, духны зүүн дэлбэнгийн дээд хэсгийн няцрал, дух зулай хэсгийн аалзан бүрхүүл доорх харвалт, хуйхны цус хуралт, баруун дээд доод зовхи, уруулын баруун тал, зүүн дээд доод зовхи, баруун эгэмний доод хэсэг, баруун бугалага, баруун тохой, баруун шуу, баруун бугуй, цээжний гол дээд хэсэг, зүүн бугалага, зүүн тохой, зүүн шуу, зүүн сарвуу, зүүн бугуй, баруун ташаан толгойн урд хэсэг, баруун дал, ууц, ахар сүүл, баруун ташаан толгой, баруун хавирганы нум, баруун мөр, баруун гуя, баруун өвдөг, баруун шилбэ, зүүн гуя, зүүн шилбэ, зүүн тахим, зүүн ташаан толгойд цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл үүсгэж алсан гэмт хэрэгт холбогдсон байна. Тус прокурорын газраас яллагдагч П.Ба-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн эхнэр болох Д.*******ийг зодож алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, 2019 оны 07 дугаар сарын 22- ны өдрийн 74 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд 73 тоот шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл: анхан шатны шүүх П.Ба-ы үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэдгийг сайтар тогтоогоогүй, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд хүч хэрэглэсэн шинжээрээ гэр бүлийн хүчирхийлэл гэж хүндрүүлэх боломжгүй, П.Ба-ы үйлдлийн санаа зорилго, үйлдэлдээ хандсан сэтгэхүйн байдлыг нарийвчлан тогтоогоогүй, амь хохирогчийг хэзээ, хаана, яаж зодсон, зодох болсон санаа зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоогоогүй, шинжээч эмч нь мөрдөгчийн тавьсан 7 асуултаас 5-д хариулсан 2 асуултанд хариулаагүй зэргээр шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна. Мөн насанд хүрээгүй гэрч Б.э, Б.э нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэрчийн эрхийг тайлбарлаагүй, гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг эдлүүлсэн эсэх нь тодорхойгүй, П.Ба-тай ашиг сонирхолын зөрчилтэй этгээд буюу Д.*******ийн төрсөн эгч болох Д.ийг хууль ёсны төлөөлөгчөөр байлцуулан мэдүүлэг авсан зэргээр Эрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэж хэргийг прокурорт буцаасан байна. Дээрх анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг 2019 оны 09 дүгээр сарын 13- ны өдрийн 17 цаг 48 минутанд хүлээн авсан бөгөөд уг шүүгчийн захирамж нь үндэслэлгүй, нотлох баримтанд тулгуулаагүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй, гэрч, хохирогч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн нотлох баримтыг үнэлээгүй, яагаад үнэлээгүй талаар дурьдаагүй, хууль зүйн үндэслэлгүй байна. Тухайлбал: 1. Анхан шатны шүүх гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх ойлголтын обьектив талын шинж нь нэг удаагийн болон байнгийн шинжтэй хүч хэрэглэсэн үйлдлийн аль алинаар нь илэрч болно гэж дүгнэсэн мөртлөө байнгын гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг талаар мэдүүлсэн гэрч нарын мэдүүлгүүд болох гэрч Д.*******ын “2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр буюу Цэргийн баяраар талийгаачийн гэрт очсон. Тэгэхэд талийгаачийн нүд хөхөрсөн, уруул нь хавдартай байсан. Түүнээс өмнө талийгаачийг П.Ба- зодсон. Тэгэхэд манай эхнэр Г.аа, охин Б. бид нар очсон бөгөөд сүүлд уулзахад зодуулсан, шарх нь хөхөрсөн эдгэрч байгаа шинжтэй байсан, мөн2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн шөнө 03 цаг 05 минутад манай гэр бүл болох Агичулууны гэсэн дугаараас залгаад Агичулуун өөрөө ярьсан тэгэхдээ агаа та П.Ба-ы гэрт очих юм биш үү, Б.******* нас барсан юм шиг байна. Манайд П.Ба-ы эгч дүү нар нь ирсэн надад тэгж хэллээ гэж хэлсэн, .... 2016 оноос хойш хааяа, хааяа даа талийгаач нь зодуулсан гэдгийг хэлдэг байсан, гэхдээ тэр нь ойрхон хугацаанд биш хол, хол болж байсан юм. Би П.Ба-тай уулзах гээд гэрт нь очиход зугтаад явчихдаг юм. 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр талийгаач Б.******* нь П.Ба-д зодуулсан байсан, түүнийг би 2019 оны 03 дугаар сарын 09-ны үед мэдсэн намайг очиход талийгаач эхлээд нуугаад зодуулсан гэдгээ хэлэхгүй байсан бөгөөд тоглож, ноцолдож байгаад намайг гутлаар цохисон гэж байсан” гэх мэдүүлэг болон бусад гэвч нарын урд өмнө хэзээ, хэрхэн зоддог байсан талаар мэдүүлсэн мэдүүлгүүдийг хэрхэн үгүйсгэсэн, яагаад үнэлэх боломжгүй талаар дүгнэлт хийгээгүй байна. Тухайлбал: 2019 оны 03 дугаар сарын 07, 03 дугаар сарын 18-нд талийгаач нь зодуулсан байдалтай байсныг харсан гэрч мэдүүлсэн, мөн талийгаач нь 04 дүгээр сарын 11-нд зодуулаад явж байхад нь харсан, энэ талаар мэдсэн, зодуулсан хэсгийн зургийг нь дарсан гэрч нарын мэдүүлэг байсаар байхад тохиолдлын шинжтэй үйлдэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Түүнчлэн П.Ба- нь бусадтай хардаж зодсон, мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож байхад нь салгах гэж очсон хүнтэй хардаж, бүр илүү зоддог талаар гэрч Ж.үү мэдүүлсэн, тухайн өдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр талийгаач нь 300.000 төгрөгтэй яваад 4000 төгрөгтэй ирсэн үүнээс болж маргалдсан талаар яллагдагч нь мэдүүлсэн байгааг дурьдах нь зүйтэй байна. Мөн П.Ба- нь талийгаачийн зодох үед нь хажууд нь 2 хүүхдээс өөр хүн байдаггүй, насанд хүрээгүй гэрч нар болох Б.э, Б.э нар нь “аав ээжийг хардаад зоддог байсан, тухайн өдөр аав П.Ба- нь ээжийн утас дээр “хайрт хань” гэж биччихээд зодсон, өдөржин гадуур явлаа гээд зодсон талаар мэдүүлсэн, мөн аав ээжийг зодох үед хажууд нь бид 2 л байдаг, өөр хүн байдаггүй” талаар мэдүүлсэн зэргээс дүгнэхэд хардалтын улмаас, мөн байнгын эрхшээлдээ байлгах зорилгоор хүч хэрэглэсэн удаа, дараагийн үйлдлүүд нь харагдаж байна. Мөн энэ хэргийн гол гэрч болох насанд хүрээгүй Б.э, Б.э нар нь өмнө нь аав ээжийг байнга зоддог, яг хэзээ зодсон талаар мэдэхгүй, санахгүй байна гэж мэдүүлж байгаа боловч ямар шалтгааны улмаас, яаж, хэрхэн зодсон талаар мэдүүлсэн байдаг. Яллагдагч П.Ба-ы Д.*******ийг зодсон үйлдлийн санаа зорилго, үйлдэлдээ хандсан сэтгэхүйн байдлыг нарийвчлан тогтоох шаардлагатай гэж дүгнэсэн мөртлөө яг ямар байдлыг тогтоох гэсэн нь ойлгомжгүй, /гэрч нарын мэдүүлгээр үйлдлийн санаа зорилго нь тодорхой харагдаж байгаа/, П.Ба-ы хэргийн тухайд түүний сэдэлт, санаа зорилгыг өөрөөс нь асууж байж тогтоохоос өөрөөр тогтоох боломжгүй, /хэргийн хохирогч нас барсан/, энэ талаар шүүгдэгч болон гэрч нар болох насанд хүрээгүй Б.э, Б.э, гэрч Ж.үү нарыг шүүх хуралдаанд оролцуулж, яллагдагчийн санаа, зорилго, сэтгэхүйн байдал, гэм буруугийн хэлбэрийг тогтоосны дараа шүүхээс дүгнэх боломжтой байхад шүүх, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Дээрх этгээдүүдийн прокурорын зүгээс шүүх хуралдаанд оролцуулах талаар санал гаргасан болохыг дурьдах нь зүйтэй. Түүнчлэн шинжээчийн дүгнэлт нь дутуу гарсан гэж шүүх үзсэн бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.21 дүгээр зүйлд зааснаар дүгнэлтийн талаар тайлбарлуулах, тодруулах зорилгоор шинжээчийг асуух, нэмэлт шинжилгээ хийлгэхээр хуульчилсан тул шүүхээс шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулж, мөрдөгчийн тавьсан 2 асуултанд хариу авах боломжтой байхад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэж үзсэн нь үндэслэлгүй байна. 1. Мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Өөрөөр хэлбэл: яллагдагч П.Ба-ы төрсөн охид болох Б.э, Б.э нарыг гэрчээр байцаахдаа Эрүүгийн хэрэх хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5, 9.6, 9.7 дугаар зүйлд заасан гэрчийн эрхийг, 9.6 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар танилцуулж, эрхийг эдлүүлээгүй, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан эрхийг эдлүүлсэн эсэх нь тодорхойгүй гэж дурьдсан нь үндэслэлгүй байна. Тухайлбал: Хэргийн гэрч нар болох Б.э, Б.э нар нь насанд хүрээгүй гэрч нар бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлд заасан 18 насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авах тусгай журмын дагуу мэдүүлэг авах ажиллагаа явагдахаар байхад, мөн хуулийн 9.5, 9.6, 9.7 дахь хэсэгт заасан /насанд хүрсэн гэрчийн/ эрхийг танилцуулах ёстой, 16 насанд хүрээгүй хүнд хууль сануулахгүй, үнэн зөв мэдүүлэг өгөхийн чухлыг тайлбарлах, мэдүүлэг авахад байлцуулах хүмүүсийн талаар гэх зэргээр тусгай журмаар зохицуулсан байхад шүүхээс дээрх байдлаар дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Түүнчлэн насанд хүрээгүй Б.э, Б.э нараас мөрдөгч нь мэдүүлэг авахдаа Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 25.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 25.3 дугаар зүйлийг тус тус удирдлага болгож, хууль ёсны төлөөлөгчид нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн төлөөлөн оролцож байгаа оролцогчийн энэ хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээхийг тайлбарлан өгсөн байдаг, мөн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан эрхийг танилцуулж гарын үсэг зуруулсан байхад эрхийг нь эдлүүлсэн эсэх нь тодорхойгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Иймд П.Ба-д холбогдох Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 73 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ. Хохирогч Д.*******а/Говь-Алтай аймгаас онлайнаар/ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. 2019 оны 03 дугаар сарын 18-нд гэрт нь очиход нүд нь хөхөрчихсөн тоглож байгаад ингэсэн тэгсэн гэж худлаа ярьж байгаад сүүлдээ надад үнэнээ ярьж намайг зодоод байна гэж тэр өдөр хэлсэн. Тэгээд би хот руу сургалтад явж ирээд чамтай цагдаагаар явна гэдгээ П.Ба-д хэлсэн. 2 хүүхэд нь Улаанбаатар хотод хөгшин аав, ээжтэй минь хамт амьдарч байгаа цэцэрлэгээс нь авах гээд очихоор асран хамгаалагч гэсэн бичгээ авч ирж байж авахгүй бол болохгүй гэсэн зүйлийг багш нар нь ярьдаг. Тийм учраас энэ хэргийг хурдан шийдвэрлэж өгөөч гэж гэсэн хүсэлттэй байна гэв. Хохирогч Д.*******ын өмгөөлөгч Б.*******а /Говь-Алтай аймгаас онлайнаар/ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. 2 хүүхдийн хувь заяанд муугаар нөлөөлж байна. Мөн аав нь хориход, ээж нь нас барсан болохоор хүүхдийн 20.000 төгрөгөө 2 хүүхэд нь авч чадахгүй байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлд зааснаар төрөл садангийн хүн болон сурган хүмүүжүүлэгчийг оролцуулж эрх, үүргийг нь тайлбарлан өгнө гэсэн байгаа. Энэ процесс нь хуулийн дагуу явагдсан байхад анхан шатны шүүх үндэслэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үздэг. Хэрэв журам зөрчсөн байх юм бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар тооцохгүй байх эрх оролцогчдод байгаа. Гэтэл энэ заалтуудыг харгалзаж үзэхгүй нэмэлт мөрдөн байцаалтад буцаах үндэслэл ойлгомжгүй байна. Энэ хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахгүйгээр эцэслэн шийдвэрлүүлэх хүсэлттэй байна гэв. Прокурор Ц.*******үү/Говь-Алтай аймгаас онлайнаар давж/ заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 74 дугаартай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байгаа. Шүүхээс хэргийн харьяаллыг өөрчилж Завхан аймаг дахь Тосонцэнгэл сум дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх нь хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хэлэлцэн 73 дугаартай захирамжаар прокурорт буцаасан байгаа. Дээрх шүүгчийн захирамжтай танилцаад прокурорын зүгээс хэрэгт авагдсан нотлох баримтыг дүгнээгүй шүүгчийн захирамж нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзэж прокурор эсэргүүцэл бичсэн. Шүүгчийн захирамжид 2 асуудал дурдагдаж буцаагдсан байдаг. 1 дүгээрт: Шүүх хуралдааныг нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагагүй. 2 дугаарт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэдэг үндэслэлээр буцаасан байдаг. Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан үндэслэл нь П.Ба- гэдэг хүн тохиолдлын шинжтэй 2019 оны 04 дүгээр сарын 10-нд хохирогчийг зодсон байна. Өөрөөр хэлбэл гэрч нар мэдүүлж байгаа боловч хэзээ хаана урд өмнө нь зодож байсан нь тогтоогдоогүй байна гэж үзсэн байдаг. Хохирогч Д.*******а нь мэдүүлэг өгөхдөө 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр зодуулсан талаар мэдүүлсэн тухайн өдөр ажилтай байж байгаад очиж чадаагүй харин дараа нь 2019 оны 03 дугаар сарын 09-нд очиход хохирогч нь зодуулсан байсан гэж мэдүүлдэг. Мөн 2019 оны 03 дугаар сарын 18-нд бас зодуулсан байхад нь очсон талаар хохирогч Д.*******а ярьдаг. Шүүгчийн захирамжид дурдагдсан ямар санаа зорилгоор зодсон байдлыг тодорхойлох асуудлууд болон гэрч нарын мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлэгт бид 2-ыг байхад зоддог харин хүн байхад зоддоггүй байсан гэх мэдүүлгийг өгдөг. Хохирогч нь хэрэв амьд байсан бол хэдэн хэдэнд зодсон талаар мэдүүлэг өгөх байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.21 дүгээр зүйлд зааснаар шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулах талаар саналыг шүүхэд гаргаж байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн өөрөөр хэлбэл насанд хүрээгүй гэрч нарыг гэрчээр байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйл 9.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг 25 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хууль тайлбарлахгүй насанд хүрээгүй гэрч нараас мэдүүлэг авсан нь эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Хууль ёсны төлөөлөгчийг тогтоохдоо П.Ба-тай ашиг сонирхлын зөрчилтэй гээд хохирогч *******ийн төрсөн эгч ийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон нь буруу байна гэснийг ойлгохгүй байна. Яг гэрч нараас мэдүүлэг авахдаа мөрдөгч 9.6 дугаар зүйлийг баримтлаагүй. 25.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 25 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг удирдлага болгосон. Харин хууль ёсны төлөөлөгчид 9.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн төлөөлөн оролцож байгаа хүн нь энэ хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ гэж тайлбарлан өгсөн гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна. П.Ба-д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагаануудыг хангалттай шалгаж тодруулсан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх П.Ба-д холбогдох хэргийн үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, шүүгдэгч П.Ба- нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Д.*******ийг алах гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоох боломжтой байна. Түүнчлэн П.Ба-ы үйлдлийн санаа, зорилго болон тухайн үйлдэлдээ хандсан сэтгэхүйн байдлыг заавал нэмэлт ажиллагаагаар тогтоох шаардлагагүй, хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан баримтанд тулгуурлан анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар гэрч, шинжээч нарыг оролцуулан тогтоох боломжтой. Шүүгчийн захирамжид насанд хүрээгүй гэрч Б.э, Б.э нарыг гэрчээр байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэжээ. Насанд хүрээгүй хүнийг гэрчээр байцаахад тусгай журам үйлчлэх ёстой бөгөөд 16 насанд хүрээгүй хүнд хууль сануулахгүй, үнэн зөв мэдүүлэг өгөхийн чухалыг тайлбарлах, мэдүүлэг авахад байлцуулах хүмүүсийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл: Насанд хүрээгүй Б.э, Б.э нараас мөрдөгч мэдүүлэг авахдаа Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 1, 25.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 25.3 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгож, хууль ёсны төлөөлөгчид нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн төлөөлөн оролцож байгаа оролцогчийн энэ хуулинд заасан эрх эдэлж, үүрэг хүлээхийг тайлбарлан өгсөн байдаг ба Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан эрхийг танилцуулж гарын үсэг зуруулсан байна. Нөгөө талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхэдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” гэж заасан нь гэрчээр асуугдах этгээд нь гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөх, өгөхгүй байх эрхийн утга агуулга, ач холбогдолыг мэдсэний үндсэн дээр мэдүүлэг өгөх эсэхээ бие даан шийдвэрлэх боломжтой хүнд хамаарах асуудал байна гэж үзэхээр байна. Иймд дээрх үндэслэлүүдээр прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэл бүхий байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр хэлэлцүүлгийн дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 73 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцааж, прокурор Ц.*******үүгийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Яллагдагч П.Ба-д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР

Б.НАМХАЙДОРЖ