Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 1745

 

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.П эрхийн улсын бүртгэлийн Ү-2206029877 дугаартай бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хотхон, Зайсан гудамж, 25/2 дугаар байры 23б тоот хаягт байршилтай, 99.47 м.кв талбай бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, Зайсан гудамж, 25/5 дугаар байрны зоорийн давхрын 27 тоот хаягт байршилтай 29.20 м.кв талбай бүхий 2 автомашины авто зогсоолын хамтран өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч  улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч олгосугай.

 

3. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206029877 дугаартай бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хотхон, Зайсан гудамж, 25/2 дугаар байры 23б тоот хаягт байршилтай, 99.47 м.кв талбай бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр нэхэмжлэгч  нэмж бүртгэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.