Улсын дээд шүүхийн

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2021/01548

 

 

БНХАУ-ын иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн

тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00070 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 679 дүгээр магадлалтай,

БНХАУ-ын иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,-ийн нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдох

“,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг, ашигт малтмалын 14828А дугаар бүхий тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хавсралтын хамт гаргуулах, татварын 216,433,600 төгрөгийн өр төлбөрийг төлүүлэх, ,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан компанийн хувьцаа худалдах-худалдан авах, эрх шилжүүлэх тухай гэрээний дагуу төлөх 1,600,000 юанийн үүрэг дуусгавар болсныг тогтоолгох, 10,000 юань гаргуулах, худалдагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн эзэмшилд буй “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 20 хувийн буюу 23650 ширхэг хувьцааг худалдан авагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,-д шилжүүлэх, гэрээнд заасны дагуу улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлэх үүргийн биелэлтийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

         Гэрээний дагуу төлөгдөөгүй үлдэгдэл төлбөрт 1,700,000 юань буюу 665,992,000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Сарнай,  нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь 2008.07.17-ны өдөр байгуулагдсан бөгөөд гадаадын хөрөнгө оруулалттай, гадаад худалдааны чиглэлээр үндсэн үйл ажиллагаа явуулдаг. Тус компанид ,,,,,,,,,,,,,,,, 30 хувь, ,,,,,,,,,,,,,,,, 20 хувь, БНХАУ-ын иргэн ,,,,,,,,,,,,,,,, 50 хувийн хөрөнгө оруулж байгуулсан ба 2012.07.17-ны өдрөөс БНХАУ-ын иргэн ,,,,,,,,,,,,,,,, (,,,,,,,,,,,,,,,,) 60 хувь, БНХАУ-ын иргэн ,,,,,,,,,,,,,,,, 40 хувийн эзэмшигчээр, 2013.09.03-ны өдрөөс ,,,,,,,,,,,,,,,,,,,,, 60 хувь, БНХАУ-ын иргэн ,,,,,,,,,,,,,,,, 40 хувь эзэмшигчийн хувийг, Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2013.06.21-ний өдрийн С/2140 дугаар тушаалын нэмэлт өөрчлөлтөөр тус компанийн хувьцаа эзэмшигч ,,,,,,,,,,,,,,,, 10 хувь, БНХАУ-ын иргэн ,,,,,,,,,,,,,,,, 30 хувийн эзэмшигч болохыг бүртгэсэн байдаг. 2017.08.23-ны өдрийн компанийн хувьцаа худалдах-худалдан авах, эрх шилжүүлэх тухай гэрээ, мөн өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдээр “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч ,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь 40 хувийн хувьцаагаа, БНХАУ-ын иргэн ,,,,,,,,,,,,,,,, нь 30 хувийн хувьцаагаа, иргэн ,,,,,,,,,,,,,,,, 10 хувийн хувьцаагаа БНХАУ-ын иргэн ,,,,,,,,,,,,,,,, -д компанийн эрхийн хамт гэрээгээр шилжүүлсэн байна. Ингэснээр тус компанийн хувьцааны 80 хувийг БНХАУ-ын иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, 20 хувийг ,,,,,,,,,,,,,,,,,,,,, эзэмших болсон. Тус компанийн захирлаар өмнө нь 60 хувийн хувьцаа эзэмшигч ,,,,,,,,,,,,,,,,,,,,, ажиллаж байсан, 2017.09.28-ны өдөр БНХАУ-ын иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,, бүртгэгдэж тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болсон. Ингээд компанийн ерөнхий захирал БНХАУ-ын иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,, компанийн үйл ажиллагаа явуулах гэтэл ,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг, ашигт малтмалын 14828А дугаар бүхий тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хавсралтын хамт өгөхгүй одоог хүрсэн байна. Иймд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн авч явсан “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдэг, ашигт малтмалын 14828А дугаар бүхий тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хавсралтын хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад: 2017.08.23-ны өдөр байгуулсан 2017/011 дугаартай компанийн хувьцаа худалдах-худалдан авах, эрх шилжүүлэх тухай гэрээ, 2017.08.23-ны өдөр байгуулсан 2017/012 дугаар компанийн эрх шилжүүлэх гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, татварын 261,433,600 төгрөгийн өр төлбөрийг төлүүлэх, худалдан авагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь 2017.08.23-ны өдөр байгуулсан компанийн хувьцаа худалдах-худалдан авах, эрх шилжүүлэх тухай гэрээний дагуу төлөх 1,600,000 юанийн үүрэг дуусгавар болсныг тогтоолгож, 10,000 юань гаргуулах, худалдагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн эзэмшилд буй “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 20 хувийн буюу 23650 ширхэг хувьцааг худалдан авагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,-д шилжүүлэх, гэрээнд заасан журмын дагуу улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлэх үүргийн биелэлтийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч байсан бөгөөд компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу 40 хувийн хувьцаагаа БНХАУ-ын иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,, гэх хүнд худалдсан болно. Тус компанийн хувьцааны 60 хувийг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, 30 хувийг БНХАУ-ын иргэн ,,,,,,,,,,,,,,,, , 10 хувийг ,,,,,,,,,,,,,,,, эзэмшдэг байсан бөгөөд харилцан тохиролцож БНХАУ-ын иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,-д 100 хувь хувьцаагаа худалдахаар болсон. Нийт 100 хувь хувьцаа буюу компаниа бүхэлд нь 2,700,000 юанаар худалдахаар болж гэрээ байгуулахад 80 хувь хувьцаагаа шилжүүлж, 1,000,000 юань, улсын бүртгэлд бүртгүүлсний дараа 1,000,000 юань, үлдэх 700,000 юанийг нь нэг жилийн дотор цувуулж өгч дуусгасны дараа үлдсэн 20 хувиа шилжүүлж өгөхөөр тохиролцсон. Гэвч ,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь харилцан тохиролцсон ёсоор улсын бүртгэлд бүртгүүлсний дараа өгөх ёстой 1,000,000 юанаа өгөлгүй одоог хүрсэн. Үлдэгдэл төлбөрөө бүрэн өгсний дараа тамга, тэмдэг зэргийг хүлээлгэн өгөх байсан. ,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь тамга тэмдгээ авъя гэдэг талаар юу ч хэлэлгүй байж байгаад төлөөлөгчөөр дамжуулан хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тамга тэмдэг шинээр авахаар хүсэлт хүртэл гаргасан байсан. Иймд ,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээнийхээ дагуу үүргээ гүйцэтгээгүй байж компанийн тамга, тэмдгийг шүүхийн журмаар гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Мөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь тодорхойгүй, нэхэмжлэгч нь аж ахуйн нэгж аль эсвэл иргэн гэдэг нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчаас нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбарт: ,,,,,,,,,,,,,,,,,,,,, “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч байсан бөгөөд компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу 40 хувийн хувьцаагаа БНХАУ-ын иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,-д худалдсан. Тус компанийн хувьцааны 60 хувийг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, 30 хувийг БНХАУ-ын иргэн ,,,,,,,,,,,,,,,,, 10 хувийн ,,,,,,,,,,,,,,,, эзэмшдэг байсан бөгөөд харилцан тохиролцож БНХАУ-ын иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,-д 100 хувь хувьцаагаа худалдан шилжүүлэхээр болсон. Нийт 100 хувь хувьцаа буюу компаниа бүхэлд нь 2,700,000 юанаар худалдахаар болж гэрээ байгуулахад 80 хувь хувьцаагаа шилжүүлж, 1,000,000 юань, улсын бүртгэлд бүртгүүлсний дараа 1,000,000 юань, үлдэх 700,000 юанийг жилийн дотор цувуулж өгч дууссаны дараа үлдсэн 20 хувиа шилжүүлж өгөхөөр тохиролцсон. Гэвч БНХАУ-ын иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,, харилцан тохиролцсон ёсоор улсын бүртгэлд бүртгүүлсний дараа өгөх ёстой 1,000,000 юанаа өгөлгүй одоог хүрсэн бөгөөд холбоо барихгүй алга болсон. Гэвч шүүхэд нэхэмжлэл гаргахын сацуу хэрэгт ямар ч ач холбогдолгүй өмнө болсон үйл баримтыг давхардуулан тайлбарлаж гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 100 хувь хувьцааг худалдан борлуулахаар БНХАУ-ын иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,, гэх хүнтэй харилцан тохиролцож 2017.08.23-ны өдөр байгуулсан компанийн хувьцаа худалдах-худалдан авах, эрх шилжүүлэх гэрээгээр нийт 100 хувийн хувьцааг 2,700,000 юаниар худалдаж, гэрээг бичгээр байгуулахаас өмнө амаар тохиролцсон даруй 2017.07.10-ны өдөр 100,000 юань худалдан авагч тал төлсөн бөгөөд гэрээний төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр тохирсон. Тиймээс гэрээг бичгээр байгуулсан даруй компанийн 80 хувийн хувьцааг худалдан авагч талд шилжүүлж, худалдан авагч нь 2,700,000 юань төлөх, гэрээнд гарын үсэг зурснаас хойш 7 хоногийн дотор 90,000 юань төлөхөөр, гэрээг бичгээр байгуулж улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш 7 хоногийн дотор 1,000,000 юань тус тус төлж, үлдэгдэл 700,000 юань улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш 1 жилийн дотор төлж дуусгахаар тохиролцсон. Тохирсон ёсоор компанийн 80 хувийн хувьцааг шилжүүлсэн боловч худалдан авагч тал 1,000,000 юань төлснөөс хойш өөр төлбөр төлөөгүй, төлөх боломжгүй байна гэж гуйсных нь дагуу 2017.11.03-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж 1,000,000 юань төлөх хугацааг 2017.11.04-ний өдрөөс 2017.12.03-ны өдрийг хүртэлх сунгасан. Түүнээс хойш БНХАУ-ын иргэн нэг ч төлбөр төлөөгүйн дээр түүнтэй холбогдох боломжгүй болж, олдохгүй байсан хүн өөрөө шүүхэд нэхэмжлэл гаргасан тул гэрээний дагуу төлөгдөх үлдэгдэл төлбөр 1,700,000 юань буюу 2019.04.08-ны өдрийн Монголбанкны зарласан ханш 1 юань=39176 төгрөгөөр тооцож 665,992,000 төгрөгийг БНХАУ-ын иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагын Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1, 238.4 дэх хэсэгт зааснаар нэг талын хүсэл зоригийн үндсэн дээр харилцан тохиролцох шаардлагыг удаа дараа тавьж байсан. “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК өртэй байсан нь 2017.08.23-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээгээр нотлогддог, гэрээний сая нэг зуун мянган юанийг төлсөн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,-гийн бэлнээр хүлээлгэж өгсөн баримтаар нотлогдож байгаа. Нэхэмжлэлийн үндсэн маргаан буюу 1,600,000 юанийн өр төлбөртэй байсан гэдэг нь нэгэнт шүүхийн шийдвэрээр нотлогдсон асуудал учраас дахин нотлох шаардлагагүй. Энэ өр төлбөрийг компани төлсөн үү,төлөх ёстой байсан уу гэдэг нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, компани төлөөгүй, энэ нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн бусад баримтаар нотлогдоогүй, хариуцагч нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн данснаас сая зургаан зуун арван мянган юанийг төлсөн гэсэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй учраас ,,,,,,,,,,,,,,,,,,,,, 2017.08.23-ны өдрийн гэрээний 3.4-д зааснаар гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө компанийн өр төлбөрийн худалдагч бүрэн хариуцна, компанийн эрх шилжүүлэх гэрээний 2.1.1-д зааснаар татварын өр төлбөртэй гэсэн заалтуудаар энэ өр төлбөрийг удаа дараа шаардсан. ,,,,,,,,,,,,,,,,,,,,, өр төлбөртэй компани авч дахин хохирох гээд байсны улмаас компанийн өр төлбөрийг өмнөөс нь төлж компанийн өр төлбөрийг дуусгавар болгосон. Ашиг олсон нөхцөлд үүрэг гүйцэтгэсэнд тооцох зарчмыг зөрчөөгүй. ,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь өр төлбөрийг төлсөн учраас үүрэг гүйцэтгэсэн ашиг олсон хувьцаа худалдагдсан. Компанийн данснаас төлбөр гараагүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00070 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1, Компанийн тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т заасныг тус тус баримтлан сөрөг нэхэмжлэлийн хариуцагч БНХАУ-ын иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,-гээс 1,700,000 юань буюу 665,992,000 (зургаан зуун жаран таван сая есөн зуун ерэн хоёр мянган) төгрөгийг гаргуулан Ш,,,,,,,,,,,, овогт ,,,,,,,,,,,,,,,,ийн ,,,,,,,,,,,,,,,,  (ЙЮ7812,,,,,,,,)-д олгож, БНХАУ-ын иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь дээрх төлбөрийн үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг, ашигт малтмалын 14828А дугаар бүхий тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралт, 20 хувийн буюу 23650 ширхэг хувьцааг нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,-д шилжүүлэхийг хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 261,433,600 төгрөгийн татварын өр төлүүлэх, 1,600,000 юанийн үүрэг харилцан дуусгавар болсныг тогтоолгож, 10,000 юань гаргуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч талаас урьдчилан 3 баримтаар төлсөн 4,801,171 (дөрвөн сая найман зуун нэг мянга нэг зуун далан нэгэн) төгрөгийг, хариуцагчаас төлсөн 3,500,000 төгрөгийн 3,487,910 (гурван сая дөрвөн зуун наян долоон мянга есөн зуун арван) төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн илүү төлсөн 12,090 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,д, нэхэмжлэгчээс БНХАУ-ын иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,-гээс 3,487,910 төгрөгийг гаргуулж хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,д олгож, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,гаас 70,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,-д тус тус олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 679 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00070 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцэцэгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төлсөн 4,801,171 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй, шүүх  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна.

1. Нэхэмжлэгчийн “үүргийг харилцан тооцуулж, дуусгавар болсонд тооцуулах тухай” шаардлагын хууль зүйн болон бодит үндэслэл нь:

- Маргаан үүссэн анхдагч нөхцөл: БНХАУ-ын иргэн ,,,,,,,,,,,,,,,, -ийн Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Цээл багийн нутаг, Агар-Уулд буй төмрийн хүдрийн уурхайг баяжуулах үйлдвэрийн хөрөнгө, 14828А, 13960 X тоот тусгай зөвшөөрлийн хамт эсхүл нийт 10,500,000 юань гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Монгол Улсын дээд шүүхийн 2015.04.21-ний өдрийн 248 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг. Гэтэл дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014.10.06-ны өдрийн 2123/И дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь нэг мөр шийдээгүйгээс шийдвэрийн хууль зүйн үр дагавар бүрхэг, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдөж хязгаарлагдах нөхцөл бүрдсэн юм. Учир нь, дээрх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох

- “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 2012.12.21-ний өдрийн 12/171 дүгээр хариу тайлбар (Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан нотолгооны хэрэгсэл), (...гэтэл ,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь арван сая биш есөн сая юань өгсөн ...гүйцэтгэх захирал ,,,,,,,,,,,,,,,,)-аар Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийг гэрээ ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хооронд байгуулагдсан, зээлдүүлэгч үүргээ гүйцэтгэсэн нь давхар нотлогдож байхад зөвхөн компанийн эрх бүхий этгээдүүдийн сүүлд гаргасан зөрүүтэй худал тайлбар, санхүүгийн баримтыг үндэслэн шийдвэрлэсэн байдаг. Мөн уг үндэслэлээс тэс өөр буюу компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол гараагүй тухай үндэслэл заасан. Гэтэл хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол гараагүйгээс гэрээ хүчингүй (эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй) болох, зээлсэн мөнгөө өгсөн эсэх нь нотлогдоогүйгээс гэрээг байгуулаагүй гэж үзэх 2 нь тэс өөр зохицуулалт юм.

- БНХАУ-ын иргэн ,,,,,,,,,,,,,,,, (,,,,,,,,,,,,,,,,)-ийн 2013.10.15-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд гаргасан хүсэлт (...,,,,,,,,,,,,,,,,,,,,,-ээс 10,000,000 юань зээлж авсан нь үнэн... өгөөгүй байгааг зөвшөөрч байна...),

- БНХАУ-ы 100 хувийн хөрөнгө оруулалттай “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн дүрэм (... ,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,, /

-БНХАУ-ын Тариалан банк, картнаас мөнгө авсан баримт (...8,950,000, хүлээн авагчийн нэр jiao jun min),

- БНХАУ-ын иргэн ,,,,,,,,,,,,,,,, /,,,,,,,,,,,,,,,, /-ийн 2014.04.12 (...зээлж, уурхайн бүтээн байгуулалтад ашигласан), 2015.07.06-ны өдрийн тодорхойлолтууд (...10,000,000 юанийг 2011.12.11-ний өдөр хүлээн авсан) зэргээр дээрх үйл баримт давхар нотлогддог бөгөөд компанийн засаглал муу хэрэгждэг, санхүүгийн тайланд зээлийг шууд тусгаагүй (зээлдүүлэгч үүнийг шууд хянах боломжгүй), бэлэн мөнгөөр гүйлгээ (хувьцаа худалдах-худалдан авах энэхүү гэрээнд ч ,,,,,,,,,,,,,,,,,,,,, нар нь хувьцааны төлбөрийг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,-ээс бэлнээр авснаа зөвшөөрдөг бөгөөд энэ нь татвар төлөхөөс зайлсхийх гэх мэт давхар зорилготой байдаг) хийсэн, хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг хэлбэр төдий гаргаагүй, компани нь дээрх 2 хувьцаа эзэмшигчтэй байсан бөгөөд 2 хувьцаа эзэмшигч хоёулаа гарын үсэг зурсан, компанийн тамга, тэмдэг дарсан байхад хувьцаа эзэмшигчийн тогтоол нэртэй тусдаа цаас гараагүй гэсэн хэлбэр төдий шаардлага тавьсан нь хууль зөрчсөн. Учир нь Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т “Зөвшөөрлийг тухайн хэлцэлд баримтлах хэлбэрээр хийхийг шаардахгүй’’ тухай зохицуулсан байдаг. Шүүх эрх бүхий этгээдийн зөвшөөрөл олгогдсон гэж үзэхээр шууд нотлох баримтыг хэлбэр төдий үнэлсэн байх төдийгүй эргээд гэрээний талуудын итгэлцэл, нийгмийн харилцааны тогтоолтой байдалд шууд муу нөлөөтэй үр дагавар үүсгэсэн. Энэ мэтээр компанийн нэрийг залилан мэхлэх үйлдэл газар авч байна. Мөн шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэхдээ алдаа гаргаж, нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрхийг шууд зөрчсөн. Учир нь, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх хэсэгт “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн үүсгэн байгуулагч ,,,,,,,,,,,,,,,, (,,,,,,,,,,,,,,,,) нь 1,610,000 юанийг тус компаниас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд асуудлаа зөв шийдэж чадаагүй шүүх тус компанийн хувьцаа эзэмшигч ,,,,,,,,,,,,,,,, (,,,,,,,,,,,,,,,,)-ны “би энэ мөнгийг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,-ээс компанидаа зээлсэн юм” (энэ нь түүний энэ талаар шаардлага гаргах эрхгүй, сонирхолгүй, эрх ашиг нь зөрчигдөөгүй байсныг шууд нотолно), ,,,,,,,,,,,,,,,,,,,,,-ийн би зээлийн мөнгийг ,,,,,,,,,,,,,,,, (,,,,,,,,,,,,,,,,)-аар дамжуулж компанид өгсөн” гэсэн бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдсаар байхад компанийн дансанд ,,,,,,,,,,,,,,,, (,,,,,,,,,,,,,,,,) нь 1,610,000 юань зээл нэртэй хийсэн нь санхүүгийн баримтаар нотлогдож байх тул тэрээр шаардах эрхтэй гэсэн бодит үйл баримтаас тэс хөндлөн, нэхэмжлэлийн шаардлагаас гадуур, түүнийг гуйвуулсан дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн өгсөн зээлийнхээ ядаж компанийн санхүүгийн баримтад тусгагдан, нотлогдож буй хэсгийг ч шаардах эрхийг шууд хаасан юм. Энэхүү шүүхийн шийдвэр өнөөдрийг хүртэл маргаан дагуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх үндсэн дээр зохиомол харилцаа үүсэх үндэс суурь болж, нэхэмжлэгч 2011 оноос хойш өнөөдрийг хүртэл маш их хохирлыг амсаж байна. Иймд нэхэмжлэгчийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээний үлдсэн үүрэг болох 1,600,000 юань төлөх үүрэг дуусгавар болсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн үндсэн шаардлагын гол үндэслэл нь дээрх үйл баримт, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2015.04.21-ний өдрийн 248 дугаар тогтоол юм.

2. Шүүх Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар “компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй”, 9.3-т зааснаар “хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэсэн нь нэхэмжлэгч, ялангуяа хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага (,,,,,,,,,,,,,,,,,,,,,-ийн компани төлөөлөх эрхийн талаар нэхэмжлэл гаргаагүй), хэрэгт гаргаж өгсөн нотлох баримтаас гадуур, “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэг ч дотоод дүрэм журам, санхүүгийн баримтад үндэслээгүй (хэрэгт авагдаагүй), хэрэгт ч хамааралгүй, ач холбогдолгүй дүгнэлт болсон байна. Учир нь, дээрх үйл баримт нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.06.21-ний өдрийн 182/ШШ2018/01357 дугаар захирамжаар нэгэнт тогтоогдсон, дахин нотлох шаардлагагүй асуудал бөгөөд энэ нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,-ийн компанийг шүүхэд төлөөлөх эрхтэй эсэх тухай асуудал бөгөөд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахдаа нэхэмжлэлийн бүрдүүлбэр шалгадаг, тухайн хэргийн  хүрээнд ажиллагаа хийгддэг асуудал. Мөн БНХАУ-ын иргэн ,,,,,,,,,,,,,,,, (,,,,,,,,,,,,,,,,)-ны өр төлбөр буюу компани, хувьцаа эзэмшигчийн хоорондын үүргийн харилцааны талаар энэ хэргийн хүрээнд дүгнэх нь утгагүй, огт шаардлагагүй асуудал бөгөөд энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан Улсын дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны  2015.04.21-ний өдрийн 248 дугаар тогтоолоор тогтоогдсон. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь олон жил шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэхээр өнөөдрийг хүртэл маш их хохирлыг амссан бөгөөд “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн БНХАУ-ын иргэн ,,,,,,,,,,,,,,,,  (,,,,,,,,,,,,,,,,)-д төлөх өр төлбөрийн талаар маргаанд оролцогч талууд хэн аль нь сайн мэдэж байгаа, мэдэх ёстой үйл баримт бөгөөд үүнийг дахин нотлох шаардлагагүй, мөн нэхэмжлэгч хэлцлийн бүх шатанд энэ өр төлбөрийг суутгуулахаар санал гаргаж байсан боловч хариуцагчид  хүлээн авсангүй. Талуудын  нэгэнт мэдэх, шүүхээр тогтоогдсон уг өр төлбөрийг ,,,,,,,,,,,,,,,,,,,,, хэрхэн шаардах эрхтэй тухай хууль зүйн үндэслэл чухал юм. Шүүгчийн дээрх  захирамжийн хүрээнд ,,,,,,,,,,,,,,,, (,,,,,,,,,,,,,,,,) нь өөрийн төлөөлөгчөөс “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн өмнөөс Shi-Yi-ийн төлсөн өр төлбөрийг хүлээн авсан тухайгаа баталж, 2018.07.09-ний өдөр гүйцэтгэсэн ажлыг хүлээлцсэн акт үйлдсэн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2015.04.21-ний өдрийн 248 дугаар тогтоолоор шаардах эрхийн үндэслэл нь нотлогдсон өр төлбөрөө ,,,,,,,,,,,,,,,, (,,,,,,,,,,,,,,,,) хүлээн авснаа нотолж, шаардлагаа дуусгавар болгосноор өр төлбөрийг компанийн өмнөөс хувиасаа төлсөн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,–д Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар өрийг гуравдагч этгээд буюу “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас шаардах эрх үүссэн. Энэ зохицуулалтын хүрээнд шаардах эрх эзэмшигч ,,,,,,,,,,,,,,,, (,,,,,,,,,,,,,,,,), шаардах эрхийг өөрөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэсэн ,,,,,,,,,,,,,,,,  (,,,,,,,,,,,,,,,,) нар нь өр бүхий этгээд хуучин үүрэг гүйцэтгэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай ямар нэгэн гэрээ байгуулах, мэдэгдэх шаардлагагүй (“зөвшөөрөлгүйгээр” шилжүүлэх эрхтэй) ч бодит байдлын хувьд тус компанийн хувьцаа эзэмшигчид энэ тухай мэдэж байсан. Хариуцагч буюу “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хувьцаа эзэмшигч ,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь уг өр төлбөрөө компаниас төлсөн тухай нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, компани өр төлбөрөө төлөөгүй нь нотлогдож (энэ нь хэрэгт ач холбогдолтой) байхад эрх ашиг нь дээрдсэн компанийг хохирсон гэж үзсэн шүүгчийн дүгнэлт бодит үндэслэлгүй, хэт өрөөсгөл.

Нөгөө талаар төлбөр эзэмшигч буюу ,,,,,,,,,,,,,,,, (,,,,,,,,,,,,,,,,) нь шаардах эрхээ дуусгавар болсноо ,,,,,,,,,,,,,,,,,,,,, уг өрийг хувиасаа төлснөө тус тус баталж, шүүхийн шийдвэрийн үндсэн дээр акт үйлдэн нотариатаар батлуулсан нь шаардах эрх шилжсэнийг хангалттай нотлох бөгөөд ингэснээр ,,,,,,,,,,,,,,,, (,,,,,,,,,,,,,,,,) нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д дахин шаардлага гаргах эрхгүй болно. Ийнхүү ,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөрийг хуульд заасан журмаар шилжүүлэн авч шаардах эрх бүхий этгээд болсон бөгөөд “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д шилжүүлэн авсан хэмжээгээр шаардлагаа гаргах эрхтэй байна. Гэвч “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хувьцаа эзэмшигчидтэй байгуулсан хувьцаа худалдах-худалдан авах гэрээний 3.3-т зааснаар гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө буюу компанийн хувьцааг бүрэн шилжүүлэхээс өмнөх бүх өр төлбөрийг худалдагч тал хариуцахаар заасан буюу “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид хувьцаагаа худалдахдаа компанийг өр төлбөргүй байлгах, өрийг хувьцаа эзэмшигчийнхээ хувиас хариуцан төлсөн байхаар талууд харилцан тохирсон тул худалдан авагч ,,,,,,,,,,,,,,,,  (,,,,,,,,,,,,,,,,) дээрх өр төлбөр шаардах эрхээ компанийн хувьцаа эзэмшигчдэд (гэрээгээр хувьцаа эзэмшигчид хүлээсэн үүрэг хүлээн, баталсан) тавих эрхтэй байна. Энэ тохиолдолд компани болон хувьцаа эзэмшигчийн үүргээ харилцан хариуцахгүй байх тухай хуулийн зохицуулалт үйлчлэхгүй, талуудын тохиролцоо нь гэрээний чөлөөт байдлын зарчимд бүрэн нийцсэн, мөн чанар, утга агуулгаараа хууль болоод аливаа этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хөндсөн нөхцөл тогтоогдохгүй байна. Иймд:

1. Нэхэмжлэгчийн Иргэний хуулийн 238 дугаар зүйлд заасан “харилцан шаардлага бүхий үүргийг тооцож дуусгавар болгох” шаардлага нь:

- Улсын дээд шүүхийн 248 дугаар тогтоолоор тогтоогдсон  үйл баримт бөгөөд дахин нотлох шаардлагагүй. Уг тогтоолоор 1,610,000 юанийг “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас БНХАУ-ын иргэн ,,,,,,,,,,,,,,,, шаардах эрхтэйг тогтоосон, уг өрийг “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК  төлөөгүй.

- Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар ,,,,,,,,,,,,,,,,  авах өрийг ,,,,,,,,,,,,,,,,,,,,, хувиасаа төлснийг батлан шаардах эрхээ шилжүүлсэн нь хууль, гэрээ үүргийн мөн чанарт харшлахгүй буюу уг өрийг “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь шаардаж авах нь ач холбогдолгүй юм. Улсын дээд шүүхийн тогтоол зөвхөн компанийн санхүүгийн баримтад үндэслэсэн байдаг  бөгөөд уг зээлийг нотлох бичгийн гэрээ, бусад баримт байхгүй тул хэлбэрийн хувьд ямар нэгэн шаардлага тавигдахгүй. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,-ийн “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үр дагавар гэж шүүх үзээгүй юм.

- Талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн 182/ШШ2018/01357 дугаар захирамж нь уг хэрэгт нотлох баримтын гол ач холбогдолгүй бөгөөд уг шаардах эрх талуудын тохиролцоогоор шилжсэн байх нь хангалттай, шүүхийн шийдвэрийн үндсэн дээр шилжих ёстой шаардах эрх биш юм. “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК дээрх өрийг төлсөн тухай нотлоогүй. Иймд ,,,,,,,,,,,,,,,,,,,,, уг өрийг “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас хуульд заасан үндэслэлээр гаргуулах, “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК төлөх, 2017/011 дугаар гэрээний үүргийн дагуу “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн өрийг худалдагч буюу хувьцаа эзэмшигчид хариуцах, өрийг төлөхийг  ,,,,,,,,,,,,,,,,,,,,, шаардах эрхтэй гэсэн нөхцөл шаардлагуудаар дээрх хуулийн зүйл заалтын шаардлагуудыг задлан тодорхойлж болох бөгөөд үндсэн үр дагавар нь “үүрэг дуусгавар болсонд тооцуулах” шаардлагатай бүхэлдээ нийцэх юм.

2. Улсын дээд шүүхийн 248 дугаар тогтоол бүхий хэрэгт авагдсан хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн гүйцэтгэх захирал ,,,,,,,,,,,,,,,,ын гаргасан хамгийн эхний тайлбарт “9000,000 юань” авсан тухай байдаг. Компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлж, өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг буюу компанийн бүхий л мэдээлэлтэй уг албан тушаалтан “огт аваагүй мөнгөө “АВСАН” гэж санаандгүй ярих үндэслэлгүй бөгөөд ер нь ямар ч хүн огт аваагүй мөнгөө авсан гэж хэлэхгүй. Харин авсан мөнгөө алдаа гаргасан, авсан гэж ам алдсан байх өндөр магадлалтай. Уг мөнгийг “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай Монгол Улсад байгуулсан гэрээний үндсэн дээр тус компанид шилжүүлсэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,, БНХАУ-ын хуулиар хэн нэгэнд холбогдуулан нэхэмжлэх боломжгүй юм. 10,000,000 юань шилжүүлэн өгсөн нь нотлогдохгүй байна гэж тогтоосон, шүүх ,,,,,,,,,,,,,,,, -иас 1,610,0000 юань “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д ямар үндэслэлээр шилжсэнийг буюу мөнгөний эх үүсвэрийг шилжүүлсэн огноо, талуудын тайлбар, нотлох баримтын уялдаа холбоог логиктой дүгнээгүй. Бүхий л боломжит нотлох баримтууд хэрэгт авагдсан байдаг. Монгол Улсад шударгаар хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд 9 жилийн хугацаанд ноцтой хохирол учирсаар өнөөдрийг хүрлээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг, ашигт малтмалын 14828А дугаар бүхий тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хавсралтын хамт гаргуулах, татварын 216,433,600 төгрөгийн өр төлбөрийг төлүүлэх, ,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь 2017.08.23-ны өдөр байгуулсан компанийн хувьцаа худалдах-худалдан авах, эрх шилжүүлэх тухай гэрээний дагуу төлөх 1,600,000 юанийн үүрэг дуусгавар болсныг тогтоолгох, 10,000 юань гаргуулах, худалдагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн эзэмшилд буй “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 20 хувийн буюу 23650 ширхэг хувьцааг худалдан авагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,-д шилжүүлэх, гэрээнд заасны дагуу улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлэх үүргийн биелэлтийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч, гэрээний үүрэгт төлөгдөөгүй үлдэгдэл төлбөрт 1,700,000 юань буюу 665,992,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн хариуцагч БНХАУ-ын иргэн ,,,,,,,,,,,,,,,, (,,,,,,,,,,,,,,,,)-гээс 1,700,000 юань буюу 665,992,000 төгрөгийг гаргуулан ,,,,,,,,,,,,,,,,,,,,,д олгож, БНХАУ-ын иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь дээрх төлбөрийн үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг, ашигт малтмалын 14828А дугаар бүхий тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралт, 20 хувийн буюу 23650 ширхэг хувьцааг нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,-д шилжүүлэхийг хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 261,433,600 төгрөгийн татварын өр төлүүлэх, 1,600,000 юанийн үүрэг харилцан дуусгавар болсныг тогтоолгож, 10,000 юань гаргуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж,  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргасан боловч хяналтын шатны шүүхэд хэрэг хянагдах явцад буюу 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр талууд эвлэрлийн гэрээ байгуулж, эвлэрлийг батлуулахаар шүүхэд хүсэлт гаргажээ.

Талуудын байгуулсан 2021.12.15-ны  өдрийн “Эвлэрлийн гэрээ”-ээр:

  1. Талуудын эвлэрлийн утга

Нэхэмжлэгчийн,

1.1. 2019.01.28-ны өдрийн “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК (цаашид “Компани” гэх)-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг, ашигт малтмалын 14828А дугаар бүхий тусгай зөвшөөрлийн гэрчилгээг гаргуулах,

1.2. 2019.05.02-ны өдрийн 2017.08.23-ны өдөр байгуулсан 2017/011 дугаар “Компанийн хувьцаа худалдах-худалдан авах, эрх шилжүүлэх тухай” гэрээ, 2017.08.23-ны өдөр байгуулсан 2017/012 дугаар “Компанийн эрх шилжүүлэх гэрээ” (цаашид “ХХАГ”, “КЭШГ” гэх)-ний үүргийн биелэлтийг хангуулж, 261,433,600 (хоёр зуун жаран нэгэн сая дөрвөн зуун гучин гурван мянга зургаан зуун) төгрөгийн татварын өр төлбөрийг төлүүлэх тухай,

1.3. Худалдан авагч ,,,,,,,,,,,,,,,, (,,,,,,,,,,,,,,,,)-ийн (ХХАГ, КЭШГ-ний дагуу 1,600,000 (нэг сая зургаан зуун мянган/  юань төлөх үүрэг дуусгавар болсныг тогтоолгож, 10000 юань гаргуулах, худалдагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн эзэмшилд буй “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 20 хувийн буюу 23650 ширхэг хувьцааг худалдан авагч ,,,,,,,,,,,,,,,, (,,,,,,,,,,,,,,,,)-д шилжүүлэх, дээрх гэрээг хууль, гэрээнд заасан журмын дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлэх үүргийн биелэлтийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага,

Хариуцагчийн,

1.4. Худалдан авагч ,,,,,,,,,,,,,,,, (,,,,,,,,,,,,,,,,)-ийн ХХАГ, КЭШГ-ний, дагуу 1,700,000 (нэг сая долоон зуун мянган) юань буюу 665,992,000 (зургаан зуун жаран таван сая есөн зуун ерэн хоёр мянган) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий хэргийг шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.07-ны өдрийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.25-ны өдрийн 679 дүгээр магадлал тус тус гарсан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020.05.04-ний өдөр Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргасан байгаа болно.

2. Эвлэрлийн нөхцөл

2.1. Энэхүү эвлэрлийн гэрээг байгуулснаар талуудын хоорондох худалдах-худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээний шаардлага бүрэн дуусгавар болно.

2.2. Энэ гэрээний 1.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний үлдсэн үүргийн гүйцэтгэлд нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ,,,,,,,,,,,,,,,, (,,,,,,,,,,,,,,,,) нь хариуцагч Монгол Улсын иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,д 600,000 (зургаан зуун мянган) юань төлөх, хариуцагч нь компанийн 20 (хорин) хувийн хувьцааг нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэг тус тус хүлээж, талууд шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн харилцан шаардлага, гэрээний үүргээ бүрэн дуусгавар болгоно.

2.3. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ,,,,,,,,,,,,,,,, (,,,,,,,,,,,,,,,,) нь худалдах-худалдан авах гэрээний 3.3, Компанийн эрх шилжүүлэх гэрээний 2.1.1-д заасны дагуу компанийн дараах өрийг хариуцан төлнө. Үүнд: 2021.03.15-ны өдрийн байдлаарх татварын тодорхойлолтыг гэрээнд хавсаргав.

           -Баянгол-татварын алданги дутуу төлбөр 18,676,900 төгрөг,

           -Баянгол-татварын торгууль дутуу төлбөр 48,699,900 төгрөг,

           -Баянгол-АМНАТ-Тусгай зөвшөөрөл эзэмшигч дутуу төлбөр 162,333,100 төгрөг,

           -Баянгол-Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татвар илүү төлбөр 8,562,824 төгрөг,

           -Дорноговь-АМНАТ-Тусгай зөвшөөрөл эзэмшигч дутуу төлбөр 30,845,300 төгрөг,

           -Дорноговь-Газрын дутуу төлбөр (улирал) 878,400 төгрөг,

           -Дорноговь-Газрын дутуу төлбөр (жил) 878,400 төгрөг, нийт дутуу төлбөр 262,312,000 төгрөг, илүү төлбөр 8,562,824 төгрөг байна.

   2.4. Нэхэмжлэгч нь энэ гэрээ хүчин төгөлдөр болсон буюу компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон бүртгэл хүчин төгөлдөр болсноос хойших хугацааны компанийн бүхий л асуудлыг хариуцах бөгөөд энэ гэрээнд зааснаас бусад аливаа өр төлбөрийг хариуцахгүй. Талууд энэ талаарх ямар нэгэн маргаан гаргахгүй, хариуцагч үүнд баталгаа гаргана.

2.5. Талууд шүүхийн өмнө уг  асуудлаар эвлэрлийн гэрээ байгуулж байгаа бөгөөд энэ талаар дахин  нэхэмжлэл, гомдол гаргахгүй, хариуцагч нь компанийн үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр саад учруулахгүй болно.

2.6. Талууд энэ гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох бөгөөд гэрээний үүргээ шуурхай, шударгаар гүйцэтгэнэ. Эс бөгөөс хуульд заасан журмын дагуу албадан гүйцэтгүүлнэ.

2.7. Энэхүү эвлэрлийн гэрээнд гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөөгүй, зөрчигдөөгүй бөгөөд компани аливаа этгээдийн өмнө гэрээ хэлцлээр болон хуульд зааснаар ямар ч үүрэг хүлээгээгүй, өр төлбөргүй (энэ гэрээнд зааснаар бусад байдлаар) гэдгийг хариуцагч баталж байна.

3. Төлбөр төлөх нөхцөл

3.1. Нэхэмжлэгч нь энэ гэрээний 2.2-т заасан 600,000 юанийг энэ гэрээ байгуулсан өдрийн Монгол банкны ханшаар төлөх бөгөөд талууд Эскроу буюу дундын данс нээнэ. БНХАУ-ын юанийн ханш 2021.12.15-ны өдрийн байдлаар 447,73 төгрөг байна.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцэцэг, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,, нар энэ гэрээний 3.1-д заасан дундын дансыг нээж, эзэмших, орлого, зарлага гаргах, гарын үсэг зурах бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг дансанд төлбөрийг урьдчилан байршуулна.

3.3. Шүүгчийн энэхүү эвлэрлийн гэрээг баталсан захирамжийн дагуу  нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,, (,,,,,,,,,,,,,,,,)-д “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 20 хувийн хувьцааг бодитоор шилжсэн улсын бүртгэлийн баримт бичиг  болон хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,, худалдах-худалдан авах гэрээний дагуу “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн тамга тэмдэг, санхүү, татвар, ашигт малтмал, гэрээ хэлцэл зэрэг холбогдох бүхий л баримт бичгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцэцэгт акт үйлдэн хүлээлгэн өгмөгц нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцэцэг нь тус данснаас нэрээ татаж, данс захиран зарцуулах эрх  худалдагчид шилжинэ.

3.4. Талууд эксроу буюу дундын дансыг нээхдээ энэхүү эвлэрлийн гэрээг үндэслэх бөгөөд холбогдох бүхий л баримт бичгийг гэрээний хамт шүүхэд гарган өгнө.

3.5. Эксроу буюу буюу дундын данс хариуцагчид шилжих үндэслэл нь энэ гэрээний 3.3-т заасан баримт бичиг хүлээлцсэн акт, энэхүү эвлэрлийн гэрээг баталсан шүүгчийн захирамж, түүнийг биелүүлсэн улсын бүртгэлийн баримт бичиг байна.

3.6. “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 20 хувийн хувьцааг худалдан авагч   ,,,,,,,,,,,,,,,,  (,,,,,,,,,,,,,,,,)-д шилжүүлэхтэй холбогдон гарах бүхий л  зардал (хураамж, шимтгэл)-ийг худалдан авагч хариуцах...-аар тохиролцож, 4 хуудас эвлэрлийн гэрээ, холбогдох 7 баримтыг шүүхэд ирүүлсэн байна. 

Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч болон хариуцагчийг төлөөлөх эрх бүхий этгээд эвлэрсэн, уг эвлэрэл бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4.-т зааснаар БНХАУ-ын иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,-ийн нэхэмжлэлтэй, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00070 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 679 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, эвлэрлийн гэрээгээр:

... 2. Эвлэрлийн нөхцөл

2.1. Энэхүү эвлэрлийн гэрээг байгуулснаар талуудын хоорондох худалдах-худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээний шаардлага бүрэн дуусгавар болно.

2.2. Энэ гэрээний 1.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний үлдсэн үүргийн гүйцэтгэлд нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ,,,,,,,,,,,,,,,, (,,,,,,,,,,,,,,,,) нь хариуцагч Монгол Улсын иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,д 600,000 (зургаан зуун мянган) юань төлөх, хариуцагч нь компанийн 20 (хорин) хувийн хувьцааг нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэг тус тус хүлээж, талууд шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн харилцан шаардлага, гэрээний үүргээ бүрэн дуусгавар болгоно.

2.3. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ,,,,,,,,,,,,,,,, /,,,,,,,,,,,,,,,,/ нь худалдах-худалдан авах гэрээний 3.3, Компанийн эрх шилжүүлэх гэрээний 2.1.1-д заасны дагуу компанийн дараах өрийг хариуцан төлнө. Үүнд: 2021.03.15-ны өдрийн байдлаарх татварын тодорхойлолтыг гэрээнд хавсаргав.

           -Баянгол-татварын алданги дутуу төлбөр 18,676,900 төгрөг,

           -Баянгол-татварын торгууль дутуу төлбөр 48,699,900 төгрөг,

           -Баянгол-АМНАТ-Тусгай зөвшөөрөл эзэмшигч дутуу төлбөр 162,333,100 төгрөг,

           -Баянгол-Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татвар илүү төлбөр 8,562,824 төгрөг,

           -Дорноговь-АМНАТ-Тусгай зөвшөөрөл эзэмшигч дутуу төлбөр 30,845,300 төгрөг,

           -Дорноговь-Газрын дутуу төлбөр (улирал) 878,400 төгрөг,

           -Дорноговь-Газрын дутуу төлбөр (жил) 878,400 төгрөг, нийт дутуу төлбөр 262,312,000 төгрөг, илүү төлбөр 8,562,824 төгрөг байна.

2.4. Нэхэмжлэгч нь энэ гэрээ хүчин төгөлдөр болсон буюу компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон бүртгэл хүчин төгөлдөр болсноос хойших хугацааны компанийн бүхий л асуудлыг хариуцах бөгөөд энэ гэрээнд зааснаас бусад аливаа өр төлбөрийг хариуцахгүй. Талууд энэ талаарх ямар нэгэн маргаан гаргахгүй, хариуцагч үүнд баталгаа гаргана.

2.5. Талууд шүүхийн өмнө уг  асуудлаар эвлэрлийн гэрээ байгуулж байгаа бөгөөд энэ талаар дахин  нэхэмжлэл, гомдол гаргахгүй, хариуцагч нь компанийн үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр саад учруулахгүй болно.

2.6. Талууд энэ гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох бөгөөд гэрээний үүргээ шуурхай, шударгаар гүйцэтгэнэ. Эс бөгөөс хуульд заасан журмын дагуу албадан гүйцэтгүүлнэ.

2.7. Энэхүү эвлэрлийн гэрээнд гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөөгүй, зөрчигдөөгүй бөгөөд компани аливаа этгээдийн өмнө гэрээ хэлцлээр болон хуульд зааснаар ямар ч үүрэг хүлээгээгүй, өр төлбөргүй (энэ гэрээнд зааснаар бусад байдлаар) гэдгийг хариуцагч баталж байна.

3. Төлбөр төлөх нөхцөл

3.1. Нэхэмжлэгч нь энэ гэрээний 2.2-т заасан 600,000 юанийг энэ гэрээ байгуулсан өдрийн Монголбанкны ханшаар төлөх бөгөөд талууд Эскроу буюу дундын данс нээнэ. БНХАУ-ын юанийн ханш 2021.12.15-ны өдрийн байдлаар 447,73 төгрөг байна.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцэцэг, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,, нар энэ гэрээний 3.1-д заасан дундын дансыг нээж, эзэмших, орлого, зарлага гаргах, гарын үсэг зурах бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг дансанд төлбөрийг урьдчилан байршуулна.

3.3. Шүүгчийн энэхүү эвлэрлийн гэрээг баталсан захирамжийн дагуу  нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,, /,,,,,,,,,,,,,,,,/-д “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 20 хувийн хувьцааг бодитоор шилжсэн улсын бүртгэлийн баримт бичиг  болон хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,, худалдах-худалдан авах гэрээний дагуу “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн тамга тэмдэг, санхүү, татвар, ашигт малтмал, гэрээ хэлцэл зэрэг холбогдох бүхий л баримт бичгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцэцэгт акт үйлдэн хүлээлгэн өгмөгц нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцэцэг нь тус данснаас нэрээ татаж, данс захиран зарцуулах эрх  худалдагчид шилжинэ.

3.4. Талууд эксроу буюу дундын дансыг нээхдээ энэхүү эвлэрлийн гэрээг үндэслэх бөгөөд холбогдох бүхий л баримт бичгийг гэрээний хамт шүүхэд гарган өгнө.

3.5. Эксроу буюу буюу дундын данс хариуцагчид шилжих үндэслэл нь энэ гэрээний 3.3-т заасан баримт бичиг хүлээлцсэн акт, энэхүү эвлэрлийн гэрээг баталсан шүүгчийн захирамж, түүнийг биелүүлсэн улсын бүртгэлийн баримт бичиг байна.

3.6. “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 20 хувийн хувьцааг худалдан авагч   ,,,,,,,,,,,,,,,,  (,,,,,,,,,,,,,,,,)-д шилжүүлэхтэй холбогдон гарах бүхий л  зардал (хураамж, шимтгэл)-ийг худалдан авагч хариуцах...-аар тохиролцож, талууд хүлээн зөвшөөрч эвлэрснийг баталж,

БНХАУ-ын иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,-ийн нэхэмжлэлтэй, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 4,801,171 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Х.СОНИНБАЯР

                                    ШҮҮГЧИД                                                    Л.АТАРЦЭЦЭГ

                                                                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД