Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 182/ШШ2019/01175

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: дүүрэг, хороо, хороолол, гудамж  байр  тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт П.Т-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, гудамж, өөрийн байранд байрлах, Н газарт холбогдох,

 

 дүүрэг, хороо,  байр  тоот хаягт байршилтай, Улсын бүртгэлийн Ү-  дугаартай, 3 өрөө орон сууцыг 94,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А, шинжээч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюун-Эрдэнэ нар оролцов.

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Нэхэмжлэгч  П.Т шүүхэд болон төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянгол дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Б 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төлбөр төлөгч  П.Тын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-  тоот бүртгэлтэй, Дүүргийн  дүгээр хороо,  байрны тоот сууцыг хураах акт үйлдсэн тул 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 09 цагт тус газрын 304 тоот өрөөнд шийдвэр гүйцэтгэгч Д.Од үнийн саналаа ирүүл гэсэн байдаг.  П.Т нь 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр тус орон сууцыг анхны дуудлага худалдаанд үнийн 70 хувийг нь 270,000,000 төгрөг, 2 дахь дуудлага худалдаанд 135,000,000 төгрөгөөр оруулах үнийн санал өгсөн. Харин төлбөр авагч Б нь санал болгосон үнэ хэт өндөр байгаа тул шинжээч томилж үнэлгээг тогтоолгож, дуудлага худалдаанд оруулах хүсэлт гаргасан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянгол дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр “орон сууцны үнийг шинжээч 94,000,000 төгрөгөөр тогтоосон. Иймд 70 хувиар нь тооцож анхны албадан дуудлага худалдаанд 68,080,000 төгрөгөөр оруулахаар тогтоосон” талаар мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба эрхийн улсын бүртгэлийн Ү-  тоот бүртгэлтэй Дүүргийн  дүгээр хороо,  байрны тоот орон                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      сууцыг үнэгүйдүүлэн 66,080,000 төгрөгөөр үнэлгээ тогтоогоод худалдан борлуулахаар болоод байна. Зах зээлийн ханш үнэлгээгээр энэ орон сууцыг 270,000,000 төгрөгөөр үнэлэх боломжтой. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 66,080,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээгээр хөрөнгийг зарж борлуулах гэж байгаа нь үндэсгүй. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь зах зээлийн ханш судлаагүй, үл хөдлөх хөрөнгийн үнийг 94,000,000 төгрөгөөр үнэлсэн нь хөрөнгийн үнийг 3 дахин бууруулсан. Хөрөнгийг үнэлүүлэх талаар мэдсэн боловч хэт бага үнэлснийг зөвшөөрөхгүй. Иймд  П.Тын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-  дугаарт бүртгэлтэй Дүүргийн  дүгээр хороо,  байрны тоот орон сууцыг үнэгүйдүүлэн 94,000,000 төгрөгөөр үнэлж, 66,080,000 төгрөгөөр анхны дуудлага худалдаанд оруулахаар үнэлснийг хүчингүй болгож өгнө үү гэв. 

 

Хариуцагч Н газар шүүхэд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2018/00дугаар захирамжаар П.Таас 60,228,975 төгрөгийг гаргуулж Ж.Бод олгохоор шийдвэрлэсэн.Төлбөр төлөгч  П.Тын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-  дугаарт бүртгэлтэй Дүүргийн  дүгээр хороо,  байрны тоот орон сууцыг битүүмжлэн, хураах тогтоол үйлдэж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилон 94,400,000 төгрөгөөр үнэлэгдсэнийг 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэвийн явуулах нөхцөл боломжоор хангаж өгнө үү. Шүүх хуралдаанд намайг оролцуулахгүй шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч  П.Т нь хариуцагч Н газарт холбогдуулан  дүүрэг, хороо,  байр  тоот хаягт байршилтай, Улсын бүртгэлийн Ү-  дугаартай, 3 өрөө орон сууцыг  94,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Н газар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул шинжээч томилж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж маргажээ.

 

Чингэлтэй  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2018/00дугаар шүүгчийн захирамжаар “Нэхэмжлэгч  П.Т, хариуцагч Ж.Б, Д.Б нар эвлэрч, хариуцагч нар 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн  П.Т болон Ж.Б нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээг, 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Ж.Б болон Д.Б нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг хүлээн зөвшөөрч, эрхийн улсын бүртгэлийн Ү-  дугаарт бүртгэгдсэн Дүүргийн  дүгээр хороо,  байрны тоотод байрлах 80 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг  П.Тын өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний дотор 60,000,000 төгрөгийг хариуцагч Ж.Бод төлөхөөр тус тус харилцан тохиролцож, зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болжээ.  

 

Н газар нь шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг явуулж, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 18281104/3 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-оор төлбөр төлөгч  П.Тын  дүүрэг, хороо,  байр  тоот хаягт байршилтай 3 өрөө орон сууцыг битүүмжилж, 2019 оны 04 дүгээр сарын 03-ний өдрийн 18281104 /4 тоот “Эд хөрөнгө хураах тухай тогтоол”-оор дээрх эд хөрөнгийг хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч харилцан тохиролцоогүй байна.

 

Ийнхүү талууд анхны албадан дуудлага худалдаанд санал болгох эд хөрөнгийн үнийг харилцан тохиролцоогүй тул Н газар нь 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 120 дугаартай “Шинжээч томилох тухай тогтоол”-оор /хх-43 тал/ хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь хэсэгт заасан зохицуулаттай нийцсэн байна.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасны дагуу шинжээчээр “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг томилсон, шинжээч “Мөнх-Оргил трейд” ХХК нь  дүүрэг, хороо,  байр  тоот хаягт байршилтай, Улсын бүртгэлийн Ү-  дугаартай 3 өрөө орон сууцны зах зээлийн үнийг 94,400,000 төгрөг болохыг /хх 44-59 тал/ тогтоожээ.

 

Шинжээч Б.Эрдэнэбаатар шүүх хуралдаанд “ дүүрэг, хороо,  байр  тоот хаягт байршилтай, 3 өрөө орон сууц нь гал тогоо, том өрөө, ариун цэврийн өрөө, коридортой, вакум модон цонх, хулдаас, плита, паркетан шалтай, бүргэд хаалгатай, ердийн сайн засалттай байр байсан. Зах зээлийн харьцуулалтын үнэгээгээр уг орон сууцыг  байршил, хийц конструкц өрөөний хувьд ойролцоо, одоогийн зарахаар зарлагдаж байгаа 3 орон сууцтай харьцуулах замаар зах зээлийн харьцуулалтын аргаар 94,400,000 төгрөгөөр тогтоосон” гэж  дүгнэлтээ тайлбарлав. 

 

Шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээ хийх эрх бүхий этгээд байх ба үнэлгээг гаргахдаа хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч  П.Т шинжээчийн тогтоосон үнийг зах зээлийн үнээс хэт доогуур байгаа гэж тайлбарлаж байгаа боловч үндэслэлээ баримтаар нотлоогүй, Монгол улсын зах зээлд тухайн обьект  ямар үнээр худалдан борлогдож байгаа талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, шинжээчийн үнэлгээ тогтоосон аргачлалыг няцаагаагүй тул шинжээчийн тогтоосон үнэлгээг үгүйсгэх боломжгүй байна.

 

Иймд Н газарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай  П.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

2. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14/Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэж заасан.

 

Шүүх 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШЗ2019/04438 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 11 цагт товлон зарласан бөгөөд нэхэмжлэгч  П.Т шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй боловч хэргийн материалтай танилцуулах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан,

 

Нэхэмжлэгч  П.Т 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд Б.Ад итгэмжлэл олгосон байх ба итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А хэргийн материалтай танилцах хүсэлт гаргаж, хүсэлтийг хангаж шүүх хуралдаан хойшилсон,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд түүний өмгөөлөгч З.Хийн шүүх хуралдаанд давхцсан тул хууль зүйн туслалцаа авах эрхээр хангах хүсэлт гаргаж, хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдаан хойшилсон,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч З.Хээс /бичгээр/ татгалзаж, шинээр өмгөөлөгч авах хүсэлт гаргаж, хүсэлтийг хангаж шүүх хуралдаан хойшилсон,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд хэргийн материалтай танилцах хүсэлт гаргаж, хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч талын өмгөөлөгчтэй оролцох, хууль зүйн туслалцаа авах үндсэн эрхийг зөрчөөгүй болно.

 

Гэтэл нэхэмжлэгч  П.Т 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч З.Хийг шүүх хуралдаанд оролцуулах, өмгөөлөгч З.Хийн шүүх хуралдаан давхцсан тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан нь үндэслэлгүй.

 

Учир нь: Нэхэмжлэгч  П.Т 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Б.Ад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  25, 26 дугаар зүйлд заасан бүрэн эрхтэй итгэмжлэл олгож уг итгэмжлэлд өмгөөлөгч авах эрхийг тусгайлан заажээ. 

 

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.4.Төлөөлөгч итгэмжлэлээр эрх олгосон үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А итгэмжлэлээр олгогдсон эрхийн хүрээнд өмгөөлөгч З.Хээс /бичгээр/ татгалзаж, өмгөөлөгч Д.Д-ыг оролцуулахаар /хх-ийн 105 тал/ хүсэлт гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байх тул нэхэмжлэгч  П.Тын хүсэлтийг хангахаас татгалзах үндэстэй бөгөөд нэхэмжлэгч  П.Т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрөө эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан оролцох эрхтэй гэж үзнэ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн  91.1-д  зааснаар урьд нь уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, эвлэрүүлэн зуучлагч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрчийн хувиар оролцсон эсвэл уг хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн гэр бүл, төрөл, садан бол, эсхүл шүүх бүрэлдэхүүнд хоорондоо гэр бүлийн болон төрөл, садангийн холбоотой хүмүүс орсон байвал эсхүл хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал эсхүл ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон бол шүүгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзасан гарах эсхүл хэргийн оролцогч шүүгчийг татгалзан гаргах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А “шүүх хуралдаанд өмгөөлөгч З.Хийг оролцуулахаар шүүх хуралдааныг хойшлуулаагүй нь хэргийг шударгаар шийдвэрлэх эсэхэд эргэлзэж шүүгчээс татгалзана” гэж тайлбарлав.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч З.Хээс /бичгээр/ татгалзаж, өөр өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг  хангаж шүүх хуралдаан хойшилсон бөгөөд түүний шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцож, эрх зүйн туслалцаа авах эрхийг шүүх удаа дараа хангаж шийдвэрлэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь шүүгчээс татгалзах үндэслэлд хамаарахгүй.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Од шүүх хуралдааны товыг 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр “Мэдэгдэх хуудас”-аар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцохгүй тухай хүсэлт бичгээр гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасныг баримтлан Н газарт холбогдох  дүүрэг, хороо,  байр  тоот хаягт байршилтай, Улсын бүртгэлийн Ү-  дугаартай, 3 өрөө орон сууцны зах зээлийн үнийг 94,400,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай  П.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Тын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын  орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Н.НАРАНГЭРЭЛ