Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
Хэргийн индекс | 128/2021/0775/З |
Дугаар | 128/ШШ2021/0883 |
Огноо | 2021-12-20 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 128/ШШ2021/0883
2021 оны 12 сарын 20 өдөр | Дугаар 128/ШШ2021/0883 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С ХХК
Хариуцагч: Нийслэлийн о газрын улсын байцаагч Н.Т
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн о газрын улсын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 0072003 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.У, С.Э, хариуцагч Н.Т, нарийн бичгийн дарга С.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Ж шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: С " ХХК нь Бүгд Найрамдах Солонгос улсын И-март сүлжээ дэлгүүрийн үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн, барилга байгууламжийн стандарт дүрэм журмыг бүрэн хангаж, олон улсын стандарт, франчайзангийн гэрээнд үндэслэн 3 салбар дэлгүүртэйгээр тасралтгүй 5 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа билээ.
Нийслэлийн О газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.Т нь "С" ХХК-ийн салбар дэлгүүр болох "И-март Чингис салбар дэлгүүр" -т 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гарсан галтай холбогдох асуудлыг шалгаж, Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн үндэслэлээр 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 0072003 дугаартай шийтгэлийн хуудас үйлдэж манай компанид 1,000,000 / нэг сая / төгрөгийн торгууль ногдуулсан.
Маргаан бүхий 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 0072003 дугаартай шийтгэлийн хуудас хууль бус болох нь дор дурдсан үндэслэлүүдээр тогтоогдоно.
1. Хариуцагч нь хуулийн хүчин төгөлдөр болсон Улсын Дээд шүүхийн тогтоолд заасан үндэслэлийн хүрээнд шийтгэлийн хуудсыг гаргаагүй буюу шүүхийн шийдвэрийг зөрчсөн тухайд, "С" ХХК-ийн салбар дэлгүүр болох "И-март Чингис салбар дэлгүүр-т 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гарсан галтай холбогдох асуудлыг шалгаад Нийслэлийн О газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.Т нь өмнө нь Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн ..." гэх үндэслэлээр 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 0034001 тоот шийтгэлийн хуудас үйлдэж тус компанид 1,000,000 төгрөгийн торгууль ногдуулж, 426,370409 төгрөгийг Н ХХК-д төлүүлэхээр шийдвэр гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 116 дугаар тогтоолоор "... гомдол гаргагч ямар буруутай үйлдэл гаргасны улмаас гал гаргаж, зөрчил үйлдсэн гэдгийг эцсийн байдлаар тогтоогоогүй байж гэм буруутайд тооцож байгаа нь хуульд гал түймэр гарсан нийцэхгүй, гэм буруутай болохыг тогтоогоогүй. ... гал түймэр гарсан шалтгаан нөхцөлд гомдол гаргагчийн хуулиар тодорхойлсон гэм буруутай үйл ажиллагаа байгаа эсэхийг нарийвчлан тодруулах шаардлагатай нийтийн эрх зүйн хүрээнд гомдол гаргагчийн Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн гэм буруутай үйл ажиллагаанаас шууд үүссэн хохирол гэж үзэж, шийтгэлийн хуудсаар шийдвэрлэгдэх асуудал мөн эсэх нь эргэлзээтэй" гэж дүгнэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 71 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 133 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.Т-ын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 0034001 тоот шийтгэлийн хуудсыг 3 сарын хугацаатай дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
Гэтэл хариуцагч нь дахин шинэ акт гаргахдаа Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 116 дугаар тогтоолын хянавал хэсэгт заасан үндэслэлүүдийг тодруулах ямар ч ажиллагаа хийхгүйгээр (гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.Т нь зөрчлийн 5 хавтас материалыг тус Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 116 дугаар тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш бүтэн 2 сар гаруйн дараа буюу 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс очиж аваад маргааш нь буюу 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр уг 0072003 дугаартай шийтгэлийн хуудсыг үйлдсэн) өмнө нь гаргасан шийтгэлийн хуудастай яг ижилхэн үндэслэлээр манай компанид дахин шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Тодруулбал, "С" ХХК-ийн ямар буруутай үйлдлийн улмаас гал түймэр гарсан талаар буюу зөрчил үйлдсэн гэдгийг эцсийн байдлаар тогтоогоогүй байж гэм буруутайд тооцсон, нийтийн эрх зүйн хүрээнд гомдол гаргагч нь нийтийн эрх зүйн хүрээнд нийтлэг үүрэг, хэм хэмжээ зөрчсөн эсэх, тийнхүү нийтлэг хэм хэмжээг зөрчих нь гал гарах шууд шалтгаан нөхцөл, гэм буруутай болох эсэхийг бодитоор дүгнээгүй байна.
2. Зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй болох тухай, Гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.Т-ын гаргасан 0072003 тоот шийтгэлийн хуудсаар "С" ХХК-ийн буруутай үйлдэл нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 болон 19 дүгээр зуйлийн 19.5 дахь зүйл, Галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 2.1, 2.2 дахь заалтыг зөрчсөн нь нотлох баримтаар тогтоогдож байна гэсэн нь бидний хувьд туйлын ойлгомжгүй, маргаантай дүгнэлт гэж үзэж байна. Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар зөрчил гаргасан этгээдийн буруутай үйлдлийг эцсийн байдлаар тогтоосны дараа шийтгэл оногдуулах зарчимтай.
Гэтэл Гамшиг судлалын хүрээлэн аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 12/119 тоот шинжээчийн дүгнэлт болон Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн гаргасан 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 252/1788 тоот шинжээчийн дүгнэлтээр "С" ХХК-ийн буруутай үйлдлийн улмаас гал гарсан гэсэн дүгнэлт огт байхгүй юм.
Гал гарсныг шинжлэн судлах эрх бүхий байгууллага болох Гамшиг судлалын хүрээлэн аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн шинжээчийн дүгнэлт болон Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн гаргасан шинжээчийн дүгнэлтээр бидний буруутай үйлдлийн улмаас гал гарсныг тогтоогоогүй, мөн тогтоох боломжгүй байгаа талаар дурдсан байтал Гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.Т нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан үүрэг, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д гал түймрийн улсын хяналтын байцаагч хууль тогтоомж, ... итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргана" гэж заасныг тус тус зөрчсөн байгаа нь уг захиргааны акт хууль бус болохыг нотолж байна.
Маргаан бүхий шийтгэлийн хуудаст "С" ХХК нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 19 дүгээр зүйлийн 19.5, Галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 2.1, 2.3-д заасан галын аюулгүй байдлыг хангах талаар аж ахуйн нэгж байгууллагын үүргийг биелүүлээгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь хавтас хэрэгт байгаа манай компанийн ерөнхий инженер Д.Б 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө ээлжийн цахилгаанчин өдөр тутамдаа цахилгааны монтаждаа үзлэг шалгалтыг хийдэг", мөн тэрбээр 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө тухайн гал түймэр гарахаас өмнө манай инженерийн баг шалгалтын хуудсыг өдөр бүр хөтлөж байсан түүнчлэн манай компанийн цахилгааны инженер Д. Н 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө өдөр тутамдаа ээлжийн цахилгаанчин үзлэг шалгалтыг хийж шалгадаг гэж тус тус мэдүүлэг өгсөн нь И-март Чингис салбар дэлгүүр-ийн цахилгаанчид өдөр бүр цахилгааны монтажид үзлэг, шалгалт хийж, шалгалтын хуудсыг хөтөлдөг байсан нь нотлогддог.
Манай компани гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж, ажилтнаа сургаж, дадлагажуулсан нь хавтас хэрэгт байгаа гал унтраах хорыг хангалттай хэмжээгээр худалдан авч, тэдгээрийг тухай бүр цэнэглэж байсан, гал гарах үед галын хор хангалттай тоогоор байж, усны гядраант хэвийн ажиллаж байсан, галын дохиол дуугармагц 7 давхар обьектоос худалдан авагч, үйлчлүүлэгчдийг богино хугацаанд зохион байгуулалттайгаар бүрэн гаргасан, нийслэл болон Баянзүрх дүүргээс зохион байгуулагдсан гамшиг, гал түймрээс сэргийлэх сургалтад ажилчдаа тогтмол хамруулж байсан нь нотлох баримтаар нотлогддог. Мен Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 116 дугаар тогтоолын хянавал хэсэгт шүүх бүрэлдэхүүн "... хавтаст хэрэгт авагдсан баримтаар гомдол гаргагч нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.4, 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан үүргээ биелүүлж, ажилтнуудаа сургалтад хамруулж байсан зэрэг нь тогтоогдож байх тул " гэж дүгнэсэн.
Түүнчлэн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс олгосон дугаар 01803666 тоот "Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт"-ийг баталгаажуулж 2 жилийн хугацаатай олгосон бөгөөд энэхүү батламж нь бидний Галын аюулгүй байдлын тухай хууль болон бусад холбогдох журам, дүрмийг бүрэн биелүүлж ажиллаж байсныг нотолно.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэлийн О газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.Т-ын 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 0072003 дугаартай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 1."С" ХХК нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д заасныг зөрчсөн нь зөрчлийн хэргийн I хавтасны 169 дүгээр хуудас иргэн Б.М-ийн мэдүүлэгт Цахилгаанчин өдөр тутмын хийж гүйцэтгэсэн ажлыг бичиж тэмдэглэдэг тусгай бүртгэл байдаг уу? гэсэн мердегчийн асуултанд хариулахдаа цахилгаанчин өдөрт хийсэн ажлаа операторын ажлын рапортын дэвтэр дээр бичиж тэмдэглэдэг, түүнээс тусгайлсан бүртгэл рапорт байдаггүй" гэснээр нотлогдож байна.
2. С ХХК нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 19 дүгээр зуйлийн 19.5 дахь заалтыг хангаж ажиллаж байсан гэж тайлбарладаг боловч 2018 оны 6 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Баянзүрх дүүргийн хэмжээний Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, 2019 оны 4 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Нийслэлийн хэмжээний Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд тус байгууллагын ажилчид хамрагдсанаар Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан Галын аюулгүй байдлын үндсэн дүрмйн 2.3-д заасан "аж ахуйн нэгж байгууллага өөрийн ажилтан бүрт галын аюулгүй байдлыг хангах талаар зааварчилгаа егч, гал түймрээс урьдчилан сэргийлэх, гал түймрийг унтраах, гал түймэр гарсан үед аврах, зам гарц ашиглан хүмүүсийг аюулгүй газарт шуурхай нүүлгэн шилжүүлэх мэдлэг, чадвар олгох сургалтад хамруулж, дадлагажуулсан байна. Энэхүү сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, уг үйл ажиллагааг баримтжуулсан байна" гэсэн заалтыг хангасан гэж үзэхгүй юм.
Иймд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан Галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 2.1-д Аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, галын аюулгүй байдлыг хангуулах үүрэг бүхий ажилтан нь тухайн байгууллагын барилга байгууламж, нутаг дэвсгэрийн хэмжээнд галын аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээнэ" гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.
3. Эрх бүхий албан тушаалтны 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 0043001 дугаартай шийтгэлийн хуудаст "Н ХХК-д учирсан гэх 426,370,409 төгрөгийн хохирлыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 71 дугаартай шийдвэрт хувийн эрх зүйн гэрээний харилцаанаас үүсэн талуудын хооронд байгуулагдсан Даатгалын гэрээ" болон түрээслэгч, түрээслүүлэгч нарын хооронд байгуулагдсан "Түрээсийн гэрээ"-ний үүргийн зөрчлөөс үүсэн гэм хорын хохирол, нөхөн төлбөрт хамаарах асуудал гэж үзсэн тул тус шүүхийн шийдвэрийг биелүүлж дахин шинэ акт гаргахдаа тусгаагүй.
4. Хэрэгт авагдсан материалаас үзэхэд гал түймэр гарсан асуудал нь Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байгаагийн тухайд,
-Зөрчлийн хэрэгт авагдсан иргэн Г.Б-ийн мэдүүлэг 1 хавтас 151 хуудаст Гал юунаас болж гарсан талаар мэдэж байна уу? гэсэн мөрдөгчийн асуултад хариулахдаа Гал миний мэдэж байгаагаар 1 давхарт эхэлж гараад В1 давхар руу орсон камераар хаанаас гарсныг хайж байхад тог тасарсан.
-Цахилгаанчин М.Г-ын мэдүүлэг 1 хавтас 156 хуудаст Таны анх онгойлгосон гэх өрөөний гал дүрэлзэж байсан хэсэгт юу юу байдаг вэ? Жишээ нь цахилгаан, холбооны утаснууд байсан эсэх талаар ярина уу? гэсэн асуултад гал дүрэлзэж байсан хэсэгт цахилгаан тэжээлийн үндсэн кабелийн утаснууд байсан.
-Цахилгааны инженер Д.Н 1 хавтас 167 хуудаст гэрлийн автоматууд салбар шит болгондоо байдаг, мен ерөнхий шит дотор автомат байдаг. Түрээслэгч нарын цахилгааны эх үүсвэрүүд тус тусдаа шийдэгдсэн, түрээслэгч нарын хэсэгт цахилгааны богино холболт үүссэн тохиолдолд тухайн хэрэглэгч дээрээ цахилгаан тасарч автоматууд бууж эрсдэлээс хамгаалдаг юм
-Галын шинжээч, ахмад Б.Д 1 хавтас 178 хуудаст шинжээчид тавьсан асуултад цахилгааны угсралт холболт нь анх стандартын дагуу тавигдсан эсэхийг тодорхой хэлж мэдэхгүй байна. Гэхдээ гал түймэр гарсан байна гэдэг нь галын аюулгүй байдал болон цахилгааны байгууламжийн ашиглалтын дүрэм зөрчигдсөнөөс болж гал түймэр гарсан гэдэг нь тогтоогдож байна. Ачаалал хэтэрсэн гэж үзэхгүй байна. Хэрэв ачаалал хэтэрсэн бол тухайн гал хамгаалагчид ачаалал егч бууснаар гал түймэр гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлдэг
-Галын шинжээч У.У 1 хавтас 174 хуудаст шинжээчид тавьсан асуултад тухайн обьектод гал гарсан шалтгаан бол богино холболт, шилжилтийн эсэргүүцлийн улмаас гал түймэр гарсан байх үндэслэлтэй байсан ба энэ нь гамшиг судлалын хүрээлэнгийн дүгнэлтээр тогтоогдсон. Уг дүгнэлтэд цахилгааны утсанд богино бомбөлөг үүссэн байна гэж дүгнэлтэд дурдагдсан байсан, үүнээс улбаалж дээрх дүгнэлтийг өгөх үндэслэл бий болсон, дүгнэлтийг гаргахдаа манай шинжээчдийн бүрэлдэхүүн хавтас хэргийн материалтай бурэн танилцсан ба хавтас хэрэгт авагдсанаар галыг гаднаас тавьсан, зориуд шатаасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байсан ... Барилга байгууламжийг ашиглалтад оруулахад улсын комисс албан ёсоор хүлээн авдаг, тэгэхээр стандарт, шаардлага хангасан учраас хүлээн авч ашиглалтад оруулахад хэвийн ашиглаж байсан гэж ойлгож байна гэснээс үзэхэд галын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй холбоотой асуудал үүссэн байна гэж үзсэн.
5. Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдал, үнэлгээний нэгдсэн төвийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 12/119 дугаартай дүгнэлт, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн галын шинжээч нарын 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 252/1788 дугаартай дүгнэлтүүдэд цахилгаан дамжуулах утсанд бөмбөлөг үүссэн, бөмбөлөг нь богино холболт, улмаас гал түймэр гарахад хүргэсэн байх магадлалтай байна. Монгол Улсад цахилгаан дамжуулах утсанд үүссэн төрөгчийн Геологийн төв лаборатори Төрийн өмчит шилжилтийн эсэргүүцлийн бөмбөлгийн хүчил агууламж үйлдвэрийн тодорхойлдог багаж газарт байдаг. Тус Vario Macro Cube-elemanter багаж нь 2019, 2020 онуудад бүрэн ажиллагаагүй байсан болно гэсэн хариуг авсан. Иймд эрх бүхий албан тушаалтан Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар бүлгийн 5.5 дах хэсэгт заасны дагуу Гамшиг судлалын хүрээлэнгийн дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргасан.
6. Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/02 дугаар тушаалаар батлагдсан "Галын аюулгүй байдлын дүгнэлт гаргах журам"-ын 2.3 дах хэсэгт заасны дагуу "Галын аюулгүй байдлын дүгнэлт авах тухай аж ахуйн нэгж, иргэнээс гаргасан хүсэлтийг хүлээн авснаас хойш шаардлага хангасан баримтыг үндэслэн төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллага ажлын 10 хүртэл хоногт багтаан дүгнэлт гаргана" гэсний дагуу Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлтийг С ХХК-д олгосон байдаг.
Мөн журмын 5.3 дахь хэсэгт "галын аюулгүй байдлын дүгнэлт нь галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж , норм , дүрэм , зөрчигдсөнөөс үүдэн гарсан зөрчлийн болон эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй" гэж заасан байдаг гэжээ.
Хариуцагч Н.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С ХХК-д холбогдох зөрчлийн 2002393 дугаар хэрэгт 2021 09 дүгээр сарын 16-ны өдөр захиргааны хэргийн дээд шатны шүүхийн шийдвэрийн дагуу шийтгэл оногдуулсан. Шийтгэл оногдуулахдаа захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл байна гэж үзэж шийтгэл оногдуулсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хэлж байгаа өмнөх асуудалд гал түймэр гарах асуудал мөн эсэх, гал түймэр галын аюулгүй байдал, Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчиж байгаа эсэх нь дээд шатны шүүх хуулийг төсөөтэй хэрэглэсэн гэх шийдвэр гарч хариуцагчийн шийдвэрийг хүчингүй болгож гурван сарын хугацаатайгаар түдгэлзүүлсэн.
Зөрчлийн хэрэгт авагдсан материалуудаас Зөрчлийн тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн зөрчил тогтоогдож байсан тул дахин шинэ акт гаргахдаа Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 19 дүгээр зүйлийн 19.5, Галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж үзсэн. Монгол Улсын Дээд Шүүхийн 116 дугаар тогтоолд Галын аюулгүй байдлын тухай хуулийн дээрх зүйл заалтын ямар үүргийг биелүүлээгүй эсхүл ямар нийтлэг шаардлагыг зөрчсөн талаар дурдаагүй хэр нь 17, 19 дүгээр зүйлд заасан нийтлэг үндэслэлээр шийтгэлийг оногдуулсан гэж дахин шинэ акт гаргахаар гурван сарын хугацаатайгаар түдгэлзүүлсэн. Энэ хугацаанд дахин шинэ акт гаргахдаа Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 19.5, Галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 2.1, 2.3 дахь заалтыг зөрсөн гэж үзсэн.
Дахин шинэ акт гаргахдаа захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн зөрчил гэж үзсэн. Энэ нь дараах байдлаар тогтоогддог. Галын аюулгүй байдлын тухайн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт заасныг хангаж ажиллаж байсан гэж тайлбарладаг боловч 2018 оны 06 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Баянзүрх дүүргийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, 2019 оны 04 дүгээр сарын 24-26 өдрүүдэд зохион байгуулагдсан Нийслэлийн хэмжээний Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд тус байгууллагын ажилчид хамрагдсанаар Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан Галын аюулгүй байдлын үндсэн дүрэм, Галын аюулгүй байдлыг хангах ерөнхий шаардлага 2.3-т заасан заалтыг хангасан гэж үзэхгүй юм. Иймд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан Галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 2.1-д Аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, галын аюулгүй байдлыг хангуулах үүрэг бүхий ажилтан нь тухайн байгууллагын барилга байгууламж, нутаг дэвсгэрийн хэмжээнд галын аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээнэ" гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.
Эрх бүхий албан тушаалтны 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 0043001 дугаартай шийтгэлийн хуудаст "Н" ХХК-д учирсан гэх 426,370,409 төгрөгийн хохирлыг Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 0071 дугаартай шийдвэрт хувийн эрх зүйн гэрээний харилцаанаас үүсэн талуудын хооронд байгуулагдсан "Даатгалын гэрээ" болон түрээслэгч, түрээслүүлэгч нарын хооронд байгуулагдсан "Түрээсийн гэрээ"-ний үүргийн зөрчлөөс үүсэн гэм хорын хохирол, нөхөн төлбөрт хамаарах асуудал гэж үзсэн тул тус шүүхийн шийдвэрийг биелүүлж дахин шинэ акт гаргахдаа тусгаагүй юм гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
С ХХК-иас Нийслэлийн О газрын улсын байцаагч Н.Т-д холбогдуулан гаргасан Нийслэлийн о газрын улсын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны 0072003 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай тухай нэхэмжлэлийн хүрээнд шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 116 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Нийслэлийн О газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.Т-ын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 0034001 дугаартай шийтгэлийн хуудсыг 3 (гурван) сарын хугацаатай дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.
Улмаар Нийслэлийн О газрын улсын байцаагч Н.Т 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 0072003 дугаар шийтгэлийн хуудсаар С ХХК-ийг Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д Аж ахуйн нэгж, байгууллагын барилга байгууламж, объект бүр нь галын аюулгүй байдал, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн техникийн үйлчилгээ, хяналтын бүртгэлтэй байна., 19 дүгээр зүйлийн 19.5-д Аж ахуйн нэгж, байгууллага гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж, ажилтнаа сургаж, дадлагажуулсан байна., Засгийн газрын 2016 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан Галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 2.1-д Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, галын аюулгүй байдлыг хангуулах үүрэг бүхий албан тушаалтан нь тухайн байгууллагын барилга байгууламж, нутаг дэвсгэрийн хэмжээнд галын аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээнэ., 2.3-д Аж ахуйн нэгж, байгууллага өөрийн ажилтан бүрт галын аюулгүй байдлыг хангах талаар зааварчилгаа өгч, гал түймрээс урьдчилан сэргийлэх, гал түймрийг унтраах, гал түймэр гарсан үед аврах зам, гарц ашиглан хүмүүсийг аюулгүй газарт шуурхай нүүлгэн шилжүүлэх мэдлэг, чадвар олгох сургалтад хамруулж, дадлагажуулсан байна. Энэхүү сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, уг үйл ажиллагааг баримтжуулсан байна. гэж заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар нэг мянган нэгжээр торгох шийтгэл оногдуулжээ.
Хариуцагч С ХХК-ийг Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан техникийн үйлчилгээ, хяналтын бүртгэл байхгүй, ажилтнуудад сургалт явуулах үүргээ биелүүлээгүй учир шийтгэл оногдуулсан гэж шийтгэлийн үндэслэлээ тайлбарлаж байх бөгөөд нэхэмжлэгчийг тус зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ., 4.15 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ., 7.1 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна: 1.1.тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх; гэж зааснаар эрх албан тушаалтан нь холбогдогчийг зөрчил үйлдсэн болохыг нотлох баримт цуглуулан бэхжүүлж нотлох үүрэгтэй.
Хэрэгт хавсаргасан зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч компани ажилтнууддаа сургалт явуулж байсан нь тогтоогдож байх бөгөөд ийнхүү сургалт явуулсан нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан аж ахуйн нэгж, байгууллага гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж, ажилтнаа сургаж, дадлагажуулсан байх шаардлагад нийцсэн гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр тус компаний галын аюулгүй байдал, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн техникийн үйлчилгээ, хяналтын бүртгэл бүртгэлийг гал гарсантай холбогдуулан эрүүгийн хэргийн хэрэг хянан шалгаж байсан мөрдөн байцаагч нар хураан авсан. Хураан авсан ямар нэгэн баримт үйлдээгүй гэж, хариуцагч ... зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүгийн хэргийг татаж танилцсан бөгөөд бүртгэл байгаагүй гэж тус тус тайлбарлаж байна.
Хэрэгт хавсаргасан зөрчлийн хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүдээс үзвэл тодорхой хэмжээнд бүртгэл хөтөлж байсан бөгөөд тухайн бүртгэлүүдийг хураан авсан болон зөрчлийн хэрэгт хавсаргасан баримт байхгүй байна.
Нэгэнт холбогдогч Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д заасан галын аюулгүй байдал, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн техникийн үйлчилгээ, хяналтын бүртгэл хөтлөөгүй гэдэг нотлох баримтаар хангалттай нотлогдохгүй байхад түүнийг зөрчил гаргасан гэж шийтгэл оногдуулах нь Зөрчлийн тухай хуульд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцэхгүй юм.
Өөрөөр хэлбэл эрх бүхий албан тушаалтан болох хариуцагч нь зөрчлийг нотлохын тулд хуульд заасан журмын дагуу нотлох баримт цуглуулж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шийтгэл оногдуулахдаа тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэхийг тогтоосон байх учиртай бөгөөд тус компаний хөтөлж байсан гэх бүртгэлүүдийг эрүүгийн хэрэг шалгах явцад хураан авсан эсэх, хураан авсан бол эрүүгийн хэрэгт яагаад хавсаргаагүй болох, тус хураан авсан гэх бүртгэлүүд хуульд заасан шаардлага хангасан байсан эсэх зэрэг нөхцөл байдлыг хуульд заасан үүргийнхээ дагуу нотолж чадаагүй байна.
Захиргааны хэргийн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримт цуглуулах үүрэгтэй боловч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу явагдсан ажиллагааны явцад шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гаргасан гомдлын дагуу захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа холбогдогч буюу нэхэмжлэгчийн зөрчил гаргасан болохыг нотлох баримт цуглуулан зөрчлийг нотлох нь хуульд заасан зарчимд нийцэхгүй бөгөөд зөрчлийг гагцхүү эрх бүхий албан тушаалтан нотолсны үндсэн дээр шийтгэл оногдуулах учиртай.
Нийслэлийн О газрын улсын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны 0072003 дугаар шийтгэлийн хуудас нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д заасан гал түймрийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан болохыг нотолсон гал түймэр гарсан тухай акт биш байх бөгөөд мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.7-д зааснаар гал түймэр гарсан тухай акт тогтоох бүрэн эрх нь гал түймрийн улсын хяналтын байцаагчид хадгалагдаж байна.
Нэгэнт шийтгэлийн хуудсаар 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 12 цаг 30 минутад Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо И март худалдааны төвийн В1 давхраас 6 давхар хүртэл цахилгааны ерөнхий шугамд гарсан гал түймэр нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс болж гарсан эсэхийг тогтоосон гал түймэр гарсан тухай акт биш гал түймэр хэний буруутай үйлдлийн улмаас бол гарсан талаар захиргааны шүүх үнэлж, дүгнэх боломжгүй юм.
Иймд С ХХК Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1-д заасан зөрчил гаргасан болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг хангаж, Нийслэлийн о газрын гал түймрийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 09 дугаар сарын 16-ны өдрийн 0072003 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Галын аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8, 17 дугаар зүйлийн 17.3, 19 дүгээр зүйлийн 19.5, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1, 1.3 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус баримтлан С ХХК-иас Нийслэлийн О газрын гал түймрийн хяналтын улсын байцаагч Н.Т-д холбогдуулан гаргасан гомдлын шаардлагыг хангаж, Нийслэлийн О газрын гал түймрийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 09 дугаар сарын 16-ны өдрийн 0072003 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Нийслэлийн О газрын гал түймрийн хяналтын улсын байцаагч Н.Т-аас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН