Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 02543

 

2019 оны 09 сарын 24 өдөр           Дугаар 101/ШШ2019/02543         Улаанбаатар хот

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, оршин суух Боржигон овогт Б.Ө/РД: /-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Улаанбаатар хот,Баянзүрх дүүрэг,  хаягт оршин суух Булчин овогт Х.Ц /РД: /,

Хариуцагч: Улаанбаатар хот,Баянзүрх дүүрэг, хаягт оршин суух Булчин овогт Х.Б /РД: /,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг,  хаягт оршин суух Боржигон овогт У.Ж /РД: /,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг,  хаягт оршин суух Боржигон овогт Э.У /РД: /

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, хаягт оршин суух Боржигон овогт Б.Э /РД: /,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, хаягт оршин суух Тайж овогт Б.Э /РД: / нарт холбогдох,

Бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батжаргал, хариуцагч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц, хариуцагч  Х.Ц гийн өмгөөлөгч Ц.Туяа, нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Ц-д “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийн ******* зүйлийн 1.3-ийг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2005 оны 74 дүгээр захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн Баянзүрх дүүрэг ******* хороо ******* амины орон сууц ******* хаягт байрлах газрыг түүний хууль ёсны өв залгамжлагч болох хүү Ц.Б-с  2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Газар худалдах, худалдан авах гэрээ байгуулан 10,000,000  төгрөг төлж авсан.

Гэтэл Ц.Ц-д хууль ёсоор 2005 онд өмчлүүлсэн газар дээр иргэн Х.Ц д Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 276 дугаар захирамжаар газар эзэмшүүлэх шийдвэр гарч давхардуулан гэрчилгээ олгосны улмаас Иргэн Б.Ө миний өмчлөлийн 315 м2 газраа эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх хязгаарлагдаад удаж байна.Х.Ц д эзэмшүүлсэн газар нь кадастрын мэдээллийн санд бүртгэлгүй байдаг болно.

Өөрийн өмчлөлийн газраас Х.Ц д холбогдох газар чөлөөлүүлэхээр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд хандсан боловч 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 21263 дугаар захирамж болон 2014 оны ******* сарын 18-ны өдрийн 65 дугаар тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Учир нь уг маргаан бүхий газарт Б.Ө-ийн газар өмчлөх эрхийн гэрчилгээ, Х.Ц гийн газар эзэмших гэрчилгээ нь тус тус хүчин төгөлдөр байна гэж үзсэн юм. 2017 онд Захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан бөгөөд Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Дугаар 256 тогтоол гарч Захиргааны хэргийн давж заалдах шатны магадлалыг хүчингүй болгож Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 128 /ШШ2018/0124 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн нэгдэх заалтыг өөрчлөн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 276 дугаар захирамжийн Х.Ц д холбогдох хэсэг болон Х.Ц гийн нэр дээр олгогдсон 2008 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн “ Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосугай” гэж шийдвэрлэсэн.

Иймд Б.Ө-ийн өмчлөлийн газрыг Х.Ц  болон нэхэмжлэлд дурдсан хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.

1. Хариуцагч Х.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П-гээс “Б.Өийн өмчлөлийн газрыг Х.Ц  болон нэхэмжлэлд дурдсан хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү” гэх нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Х.Ц  бидний гэр бүл Баянзүрх дүүргийн ******* хороо, 7-*******од 2001 оноос өнөөдрийг хүртэл 17 жил амьдарч байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар захирамжаар Х.Ц  миний нэр дээр Баянзүрх дүүргийн ******* хороо, Чулуун-Овоот АОС 7-*******од амины хашааны зориулалтаар 497 м.кв газрыг эзэмшүүлэх гэрчилгээ олгосон.

Уг захирамжийн дагуу мэдээллийн санд бүртгүүлэх гэсэн боловч газрын албанаас “Иргэн Ц.Ц хуульд заасны дагуу дүүргийн Газрын албанд хандаж кадастрын зургийн бүртгэлийг залруулсны дараа “Та дүүргийн Газрын албанд хандаж зургаа төлөвлөсөн байршлын дагуу бүртгэлд оруулах боломжтой” гэх хариуг 2009 оны 07 дугаар сарын 10-нд Нийслэлийн Газрын албанаас бидэнд бичгээр өгөн боловч манай хамар хашаа буюу *******ын АОС-ын ******* хаягт бүртгэлтэй байсан Ц.Ц нь 2008 оны 11 дүгээр сард нас барсан байсан тул кадастрын зургийн бүртгэлийн залруулаагүй байсан.

Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар захирамжаар миний нэр дээр олгогдсон гэрчилгээг Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 256 дугаар тогтоолоор хүчингүй болгосон байдаг.

АОС-ын 7-******* хаягт газар олгогдсон гэрчилгээг хүчингүй болгосон нь АОС-ын 7-******* газрыг эзэмшигч нь нас барсан Ц.Ц-оос 2014 онд уг газрыг худалдан авсан гэх Б.Ө гэгч нь АОС-ын 7-******* хашааны газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна гэжээ.

2. Хариуцагч У.Ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пгээс “Б.Ө-ийн өмчлөлийн газрыг Х.Ц  болон нэхэмжлэлд дурдсан хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү” гэх нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Х.Ц  бидний гэр бүл Баянзүрх дүүргийн ******* хороо, 7-*******од 2001 оноос өнөөдрийг хүртэл 17 жил амьдарч байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар захирамжаар Х.Ц  миний нэр дээр Баянзүрх дүүргийн ******* хороо, Чулуун-Овоот АОС 7-*******од амины хашааны зориулалтаар 497 м.кв газрыг эзэмшүүлэх гэрчилгээ олгосон.

Уг захирамжийн дагуу мэдээллийн санд бүртгүүлэх гэсэн боловч газрын албанаас “Иргэн Ц.Ц хуульд заасны дагуу дүүргийн Газрын албанд хандаж кадастрын зургийн бүртгэлийг залруулсны дараа “Та дүүргийн Газрын албанд хандаж зургаа төлөвлөсөн байршлын дагуу бүртгэлд оруулах боломжтой” гэх хариуг 2009 оны 07 дугаар сарын 10-нд Нийслэлийн Газрын албанаас бидэнд бичгээр өгөн боловч манай хамар хашаа буюу *******ын АОС-ын ******* хаягт бүртгэлтэй байсан Ц.Ц нь 2008 оны 11 дүгээр сард нас барсан байсан тул кадастрын зургийн бүртгэлийн залруулаагүй байсан.

Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар захирамжаар миний нэр дээр олгогдсон гэрчилгээг Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 256 дугаар тогтоолоор хүчингүй болгосон байдаг.

АОС-ын 7-******* хаягт газар олгогдсон гэрчилгээг хүчингүй болгосон нь АОС-ын 7-******* газрыг эзэмшигч нь нас барсан Ц.Ц-оос 2014 онд уг газрыг худалдан авсан гэх Б.Ө гэгч нь АОС-ын 7-******* хашааны газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна гэжээ.

3. Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П-гээс “ Б.Өийн өмчлөлийн газрыг Х.Ц  болон нэхэмжлэлд дурдсан хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү” гэх нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Х.Ц  бидний гэр бүл Баянзүрх дүүргийн ******* хороо, 7-*******од 2001 оноос өнөөдрийг хүртэл 17 жил амьдарч байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар захирамжаар Х.Ц  миний нэр дээр Баянзүрх дүүргийн ******* хороо, Чулуун-Овоот АОС 7-*******од амины хашааны зориулалтаар 497 м.кв газрыг эзэмшүүлэх гэрчилгээ олгосон.

Уг захирамжийн дагуу мэдээллийн санд бүртгүүлэх гэсэн боловч газрын албанаас “Иргэн Ц.Ц хуульд заасны дагуу дүүргийн Газрын албанд хандаж кадастрын зургийн бүртгэлийг залруулсны дараа Та дүүргийн Газрын албанд хандаж зургаа төлөвлөсөн байршлын дагуу бүртгэлд оруулах боломжтой” гэх хариуг 2009 оны 07 дугаар сарын 10-нд Нийслэлийн Газрын албанаас бидэнд бичгээр өгөн боловч манай хамар хашаа буюу *******ын АОС-ын ******* хаягт бүртгэлтэй байсан Ц.Ц нь 2008 оны 11 дүгээр сард нас барсан байсан тул кадастрын зургийн бүртгэлийн залруулаагүй байсан.

Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар захирамжаар миний нэр дээр олгогдсон гэрчилгээг Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 256 дугаар тогтоолоор хүчингүй болгосон байдаг.

АОС-ын 7-******* хаягт газар олгогдсон гэрчилгээг хүчингүй болгосон нь АОС-ын 7-******* газрыг эзэмшигч нь нас барсан Ц.Ц-оос 2014 онд уг газрыг худалдан авсан гэх Б.Ө гэгч нь АОС-ын 7-******* хашааны газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна гэжээ.

4. Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П-гээс “Б.Өийн өмчлөлийн газрыг Х.Ц  болон нэхэмжлэлд дурдсан хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү” гэх нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Х.Ц  бидний гэр бүл Баянзүрх дүүргийн ******* хороо, 7-*******од 2001 оноос өнөөдрийг хүртэл 17 жил амьдарч байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар захирамжаар Х.Ц  миний нэр дээр Баянзүрх дүүргийн ******* хороо, Чулуун-Овоот АОС 7-*******од амины хашааны зориулалтаар 497 м.кв газрыг эзэмшүүлэх гэрчилгээ олгосон.

Уг захирамжийн дагуу мэдээллийн санд бүртгүүлэх гэсэн боловч газрын албанаас “Иргэн Ц.Ц хуульд заасны дагуу дүүргийн Газрын албанд хандаж кадастрын зургийн бүртгэлийг залруулсны дараа Та дүүргийн Газрын албанд хандаж зургаа төлөвлөсөн байршлын дагуу бүртгэлд оруулах боломжтой” гэх хариуг 2009 оны 07 дугаар сарын 10-нд Нийслэлийн Газрын албанаас бидэнд бичгээр өгөн боловч манай хамар хашаа буюу *******ын АОС-ын ******* хаягт бүртгэлтэй байсан Ц.Ц нь 2008 оны 11 дүгээр сард нас барсан байсан тул кадастрын зургийн бүртгэлийн залруулаагүй байсан.

Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар захирамжаар миний нэр дээр олгогдсон гэрчилгээг Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 256 дугаар тогтоолоор хүчингүй болгосон байдаг.

АОС-ын 7-******* хаягт газар олгогдсон гэрчилгээг хүчингүй болгосон нь АОС-ын 7-******* газрыг эзэмшигч нь нас барсан Ц.Ц-оос 2014 онд уг газрыг худалдан авсан гэх Б.Ө гэгч нь АОС-ын 7-******* хашааны газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна гэжээ.

5. Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П-гээс “ Б.Өийн өмчлөлийн газрыг Х.Ц  болон нэхэмжлэлд дурдсан хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү” гэх нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Х.Ц  бидний гэр бүл Баянзүрх дүүргийн ******* хороо, 7-*******од 2001 оноос өнөөдрийг хүртэл 17 жил амьдарч байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар захирамжаар Х.Ц  миний нэр дээр Баянзүрх дүүргийн ******* хороо, Чулуун-Овоот АОС 7-*******од амины хашааны зориулалтаар 497 м.кв газрыг эзэмшүүлэх гэрчилгээ олгосон.

Уг захирамжийн дагуу мэдээллийн санд бүртгүүлэх гэсэн боловч газрын албанаас “Иргэн Ц.Ц хуульд заасны дагуу дүүргийн Газрын албанд хандаж кадастрын зургийн бүртгэлийг залруулсны дараа Та дүүргийн Газрын албанд хандаж зургаа төлөвлөсөн байршлын дагуу бүртгэлд оруулах боломжтой” гэх хариуг 2009 оны 07 дугаар сарын 10-нд Нийслэлийн Газрын албанаас бидэнд бичгээр өгөн боловч манай хамар хашаа буюу *******ын АОС-ын ******* хаягт бүртгэлтэй байсан Ц.Ц нь 2008 оны 11 дүгээр сард нас барсан байсан тул кадастрын зургийн бүртгэлийн залруулаагүй байсан.

Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар захирамжаар миний нэр дээр олгогдсон гэрчилгээг Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 256 дугаар тогтоолоор хүчингүй болгосон байдаг.

АОС-ын 7-******* хаягт газар олгогдсон гэрчилгээг хүчингүй болгосон нь АОС-ын 7-******* газрыг эзэмшигч нь нас барсан Ц.Ц-оос 2014 онд уг газрыг худалдан авсан гэх Б.Ө гэгч нь АОС-ын 7-******* хашааны газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна гэжээ.

6. Хариуцагч болон хариуцагч нарын төлөөлөгч Х.Ц  шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П-гээс “Б.Ө-ийн өмчлөлийн газрыг Х.Ц  болон нэхэмжлэлд дурдсан хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү” гэх нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Х.Ц  бидний гэр бүл Баянзүрх дүүргийн ******* хороо, 7-*******од 2001 оноос өнөөдрийг хүртэл 17 жил амьдарч байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар захирамжаар Х.Ц  миний нэр дээр Баянзүрх дүүргийн ******* хороо, Чулуун-Овоот АОС 7-*******од амины хашааны зориулалтаар 497 м.кв газрыг эзэмшүүлэх гэрчилгээ олгосон.

Уг захирамжийн дагуу мэдээллийн санд бүртгүүлэх гэсэн боловч газрын албанаас “Иргэн Ц.Ц хуульд заасны дагуу дүүргийн Газрын албанд хандаж кадастрын зургийн бүртгэлийг залруулсны дараа Та дүүргийн Газрын албанд хандаж зургаа төлөвлөсөн байршлын дагуу бүртгэлд оруулах боломжтой” гэх хариуг 2009 оны 7 дугаар сарын 10-нд Нийслэлийн Газрын албанаас бидэнд бичгээр өгөн боловч манай хамар хашаа буюу *******ын АОС-ын ******* хаягт бүртгэлтэй байсан Ц.Ц нь 2008 оны 11 дүгээр сард нас барсан байсан тул кадастрын зургийн бүртгэлийн залруулаагүй байсан.

Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар захирамжаар миний нэр дээр олгогдсон гэрчилгээг Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 256 дугаар тогтоолоор хүчингүй болгосон байдаг.

АОС-ын 7-******* хаягт газар олгогдсон гэрчилгээг хүчингүй болгосон нь АОС-ын 7-******* газрыг эзэмшигч нь нас барсан Ц.Ц-оос 2014 онд уг газрыг худалдан авсан гэх Б.Ө гэгч нь АОС-ын 7-******* хашааны газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна гэв..

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ө нь Х.Ц , Х.Б, У.Ж, *******, Б.Э, Б.Э нарын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараас дараах нөхцөл байдал тогтоогдов.

1.Баянзүрх дүүргийн Засаг даргын 2001 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 361 дүгээр захирамжаар тус дүүргийн ******* хороо, *******ын амины орон сууц 2-5 тоот 500м.кв газрыг эзэмшүүлэх, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 74 дүгээр захирамжаар дээрх газрыг гэр бүлийн зориулалтаар иргэн Ц.Ц өмчлөх эрхтэй болжээ./хх-ийн 64-70, 89-90 дүгээр тал/

2. Өмчлөгч Ц.Ц нь 2008 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нас барсан, төрсөн хүү Ц.Б нь уг газрыг хууль ёсоор өвлөж, өмчлөлийн газраа захиран зарцуулах эрхийн хүрээнд Б.Өд 10,000,000 төгрөгөөр худалджээ. /хх-ийн 91-92 дугаар тал/

3. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж зааснаар Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* амины орон сууц гудамж ******* хаягт байршилтай өдөр 00000000 нэгж талбарын дугаартай 520 м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтын газрыг нэхэмжлэгч Б.Ө өмчилж 2014 оны 02 дугаар сарын 27-ны өмчлөх эрхээ, эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн хавтас хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна./хх-ийн 7-8 дугаар тал/

4. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 256 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Б.Ө-ийн нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 276 дугаар захирамжийн Х.Ц д холбогдох хэсэг газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгуулах тухай хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0124 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 0230 дугаар магадлалыг хүчингүй болгон шийдвэрлэжээ./хх-ийн 11-16 дугаар тал/

5. Дээрх тогтоолд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 276 дугаар захирамжийн Х.Ц д холбогдох хэсэг болон Х.Ц-гийн нэр дээр олгогдсон 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

6. Дээрх үйл баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон баримт тул дахин нотлох шаардлагагүй.

7. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т зааснаар нэхэмжлэгчийг маргааны зүйл болсон газрын хууль ёсны эзэмшигч гэж үзэх тул энэ хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах, 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын эзэмшлээс шаардах эрхтэй гэж зааснаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрхтэй.

8. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн ******* хорооны ******* амины орон сууц 7-******* хаягт байршилтай 000 м.кв талбай бүхий газрыг хариуцагч Х.Ц/, Х.Б/РД: /, У.Ж /РД: /, Э.У/РД: /, Б.Э/РД: /, Б.Э/РД: / нарын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 175,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас хувь тэнцүүлэн 175,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Т.ГАНЧИМЭГ