Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2019/01188

 

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 24 өдөр                Дугаар 101/ШШ2019/011**************                          Улаанбаатар хот

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                  

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, *******, 73 их тойруу гудамж, 2 дугаар байрны ******* тоотод оршин суух, Зөөд овогт Түмэнгийн ******* /регистрийн дугаар УГ57101703/-ын нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Дэнж 3 гудамж, 11 тоотод оршин суух, Боржигон овогт Даваадоржийн ******* /регистрийн дугаар СЮ91092025/-т холбогдох

 

            Түрээсийн төлбөр 2,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Д.******* гэгч миний эзэмшлийн Сүхбаатар дүүрэг *******,******* тоот 2 өрөөг 1 жилийн хугацаатай түрээслэхээр гэрээ хийсэн бөгөөд тэрээр гэрээний хугацаа дуусахад дахин 2 сарын хугацаагаар сунгах хүсэлтийг тавьсаны дагуу сунгасан. 201******* оны 6, 7 дугаар сар болон ******* сарын хагаст амьдарсан 2,000,000 төгрөгийг дараа төлөх гэрээ хийгээд гарсан боловч удаа дараа худлаа ярин төлөхгүй уулзаж төлбөр төлөх гэрээ бичиж өгөөд алга болсон. Фэйсбүүкээр хүмүүс энэ эмэгтэйг залилан хийгээд байна гэж бичсэнийг олж хараад тэдгээр хүмүүстэй холбогдлоо. Гэтэл энэ эмэгтэй нь нилээд олон хүнийг 15, 20, 10 сая төгрөг түрээсийн ажлын байрандаа бас нилээд өртэй олдохгүй байгааг сонслоо. Д.******* нь манай орон сууцны балконы хаалга, нойлын өрөөний почки, ханын гэрлүүдийг эвдэлсэн байсан тул үүний зардал нь 110,000 орчим төгрөг болсон. Бид харилцан тохироод түрээсийн төлбөр болон зардлыг хамтад нь тооцон 2,000,000 төгрөгийг Д.******* нь төлөхөөр болсон.  

Иймд миний гэрээний дагуу авах 2,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, ******* тоот хаягаар оршин суугч Даваадорж овогтой ******* надад ирсэн иргэн Т.*******ийн нэхэмжлэлийн дагуу тайлбар өгч байна. 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр миний бие Т.******* эгчийн Сүхбаатар дүүрэг, *******ны ******* тоот 2 өрөө орон сууцыг 1 жилийн хугацаатай гэрээ хийж түрээслэн амьдарч 201******* оны 7 дугаар сарын 20-ны өдөр тухайн орон сууцыг сулласан. Байрны түрээсийн төлбөрийг гэрээний хугацаанд заасны дагуу сар бүр төлж байсан. 201******* оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл түрээсийн төлбөрийг төлсөн байсан бөгөөд 201******* оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түрээсийн хугацааг сунгах шаардлага гарсан тул энэ сунгалтыг амаар хийж тохиролцсон байдаг. Орон сууцыг сулласны дараа түлхүүрийг хүлээлгэн өгөх гэсэн боловч Т.******* эгч сүүлийн сарын төлбөр болон СӨХ, ашиглалтын зардал зэргийг төлж барагдуулахыг шаардаж энэ төлбөрийг барагдуулах шалтгаанаар тухайн байр цоожтой 13 хоносон бөгөөд энэ өдрүүдэд учир байдлаа хэлж сулласан өдрөөсөө түрээсээ зогсоож өгөхийг хүссэн боловч хүлээн аваагүй бөгөөд 201******* оны ******* дугаар сарын 0*******-ны өдөр ярилцаж тохиролцсоны үүднээс 201******* оны 6 болон 7 дугаар сарын түрээс болох 1,400,000 төгрөг, мөн цоожтой байсан ашиглагдаагүй өдрүүд болох 13 хоногийн түрээс нийт 1,*******90,000 төгрөгийг дараа төлөхөөр тохиролцон байрыг хүлээлгэн өгсөн. Т.******* эгч байрыг хүлээн авахдаа байрны бүрэн бүтэн байдал, эвдрэл гэмтлийг бүгдийг нь шалгаж хүлээн авсан бөгөөд байрыг хүлээн авсаны дараа надруу ярьж бага зэргийн засвар үйлчилгээ хийсэн тул *******0,000 төгрөгийн зардал гарлаа мөнгөн дүн дээрээ нэмлээ шүү гэсэн бөгөөд настай хүнтэй хэл ам хийх сонирхол байгаагүй тул хүлээн зөвшөөрсөн. Ингээд мөнгөө төлөх боломж байхгүй байсааар 1 сард Т.******* эгчтэй уулзахад өгөх мөнгөө тэгшлээд 2,000,000 төгрөг болгочих гэсэн. Эндээс үзвэл би тухайн орон сууцыг 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 201******* оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ашигласан нь үнэн бөгөөд 201******* оны 5 дугаар сарын 17-ныг хүртэлх хугацааны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байсан тул 5 дугаар сарын 17-ны өдрөөс 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх түрээс болох 64 хоногийн түрээс болох 1,493,000 төгрөгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

 

            Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Д.*******т холбогдуулан түрээсийн төлбөр, бусад зардалд нийт 2,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 201******* оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 201******* оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх 64 хоногийн түрээсийн төлбөрт 1,493,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэгдэл төлбөрийг төлөхгүй гэж маргаж байна.  

 

Сүхбаатар дүүрэг, *******, Их тойруу гудамж ******* дугаар байрны ******* тоот, 5*******,33 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2203011414 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцны өмчлөгч Т.******* болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

Ийнхүү Т.******* нь Д.*******тэй 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр “Орон сууцны хөлслүүлэх гэрээ”-г байгуулж, дээрх орон сууцыг 1 жилийн хугацаатай, нэг сарын төлбөр нь 700,000 төгрөг байхаар, энэхүү 1 жилийн хугацааны буюу 201******* оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөрийг Д.******* нь Т.*******ид төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтууд, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан байна.  

 

Дээрх гэрээний хугацаа дуусахад хариуцагч нь нэхэмжлэгчид санал тавьж, гэрээний хугацааг 2 сарын хугацаагаар сунгахаар зохигчид амаар харилцан тохирч, Д.******* нь орон сууцанд 201******* оны ******* дугаар сарын 0*******-ны өдрийг хүртэл амьдарсан, ийнхүү гэрээ сунгагдсан хугацааны төлбөрийг хариуцагч нь төлөөгүй, улмаар зохигчид орон сууц хөлслөх гэрээний төлбөрийг хэрхэн төлөх талаар буюу 201******* оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор хариуцагч нь нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохирч, 201******* оны ******* дугаар сарын 0*******-ны өдөр баримт үйлдсэн байна.

 

Үүнээс үзвэл Д.******* нь 2 сар 21 хоногийн төлбөрт нийт 1,**************9,999.3 төгрөгийг төлөх үндэслэлтэй ба Иргэний хуулийн 2*******9 дүгээр зүйлийн 2*******9.1.2, 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар хөлс төлөх үүргээ биелүүлээгүй байна.

 

/700,000 х 2 сар=1,400,000 төгрөг, 1 өдрийн хөлс 23,333.3 х 21 хоног=4*******9,999.3 төгрөг/

 

Харин нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2,000,000 төгрөгт орон сууцны балконы хаалга, нойлын өрөөний почки, ханын гэрлүүдийг эвдэлсэн байсан тул үүний зардал нь 110,000 орчим төгрөг гарсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ хэмжээний зардал гарсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 3******* дугаар зүйлийн 3*******.1-д зааснаар энэ шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч нь нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. 

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 1,**************9,999.3 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хариуцагч Д.******* нь 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр товлон зарлагдсан шүүх хуралдаанд оролцох боломжгүй буюу яаралтай ажлаар Зам-Үүд явах болсон тул шүүх хуралдааныг хойшлуулах, хойшлуулах боломжгүй бол баримтын хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн бөгөөд тэрээр хөдөө орон нутагт ажлаар явж буйгаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзэх ба мөн нэхэмжлэгч нь хариуцагчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно. 

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 11******* дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

    

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг баримтлан хариуцагч Д.*******ээс 1,**************9,999.3 /нэг сая найман зуун наян есөн мянга есөн зуун ерэн есөн төгрөг гурван мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.*******ид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 110,000.7 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 45,190 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.*******ид олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.ЭНХЖАРГАЛ