Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2019/00246

 

                                     

 

 

 

 

2019 оны 01 сарын 16 өдөр         Дугаар 101/ШШ2019/00246             Улаанбаатар хот

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, *******,*******,*******,******* тоотод байрлах, “*******” ХХК /РД:5185386/-ийн нэхэмжлэлтэй,

           

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *******,******* тоотод оршин суух, Боржигон овогт Цэенсүрэнгийн ******* /РД:/-д холбогдох,

 

13.200.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э., хариуцагч Ц.*******, хариуцагчийн өмгөөлөгч А., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигдэлгэр нар оролцов.

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.******* нь 2008 оноос 2013 он хүртэл манай компанид нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 05/02-13 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” захирлын тушаалаар түүнийг үүрэгт ажлаас чөлөөлсөн. Гэвч Ц.******* нь ажлаас чөлөөлөгдөх үедээ компанийн санхүүгийн холбогдолтой баримт бичгүүд болон тамга тэмдгийг дур мэдэн зөвшөөрөлгүйгээр авч явсан ба түүнийгээ хууль бусаар ашиглаж манай компанийн эзэмшлийн Голомт банк дахь тоот данснаас их хэмжээний мөнгийг гарган авч хувьдаа завшсан нь илэрсэн. Тодруулбал 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 1.700.000 төгрөг, 2013 ны 07 дугаар сарын 09-ний өдөр 4.000.000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 7.500.000 төгрөг, нийт 13.200.000 төгрөгийг авсан байдаг. Иймд Ц.*******гээс 13.200.000 төгрөгийг гаргуулан өгч манай компанийг хохиролгүй болгож өгнө үү.

 Ц.******* нь манай компанид ажилладаг байсан. Зан аашнаас нь болоод 2013.02.15-ны өдөр ажлаас нь халсан. Тухайн үед надтай муудалцаад санхүүгийн бүх тамга тэмдэг, бичиг баримтыг авч явсан гэж ойлгож байсан. 2016 онд цагдаад зээлсэн мөнгөнийхөө талаар мэдэгдэхэд нь би компанийнхаа дансыг шалгасан. 2013.04.16-ны өдөр 1.700.000 төгрөг , 2013.07.09-ний өдөр 4.000.000 төгрөг, 2013.09.30-ны 7.500.000 төгрөгийг чекээр авсан. Зарлагадсан баримт дээр би өөрөө 1-р гарын үсэг зураад өгсөн байдаг. 2-р гарын үсгийг нь Н. зурсан эсэхийг би мэдэхгүй. Яагаад гарын үсэг зурсан бэ гэхээр 2012 оны******* сард 30 саяыг зээлсэн төлбөртөө авна гээд Н.тай ирж гарын үсэг зуруулж авч байсан. Бусад 2 төлбөрийг би мэдэхгүй. Тухайн үед өр зээлээсээ суутгаарай гэж хэлсэн боловч 2017 онд Н. бид хоёрыг хариуцагчаар татсан шүүх хуралд тус бүр 29.500.000 төгрөгийг гаргуулахаар шийдсэн гэв.

 

Хариуцагч Ц.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******” ХХК-ийн зүгээс Ц.******* намайг ажлаас чөлөөлөгдөх үедээ манай компанийн санхүүгийн холбогдолтой баримт бичгүүд болон тамга тэмдгийг дур мэдэн зөвшөөрөлгүй авч явсан, түүнийгээ хууль бусаар ашиглаж манай компанийн эзэмшлийн Голомт банк дахь данснаас их хэмжээний мөнгө гарган авч хувьдаа завшсан гэж гүтгэж, үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргасан байна. Учир нь Ц.******* миний бие “*******” ХХК-ийн захирал Б.ийн заавар, тушаалаар дээрх 13.200.000 төгрөгийг Голомт банкны данснаас чекеер гаргуулан авч, тухай бүрд нь Б.т өгсөн.  Хэрэв 2013 оны 04 дүгээр 16-ны өдөр 1.700.000 төгрөгийг аваад Б.т өгөөгүй бол 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдөр дахин 4.000.000 төгрөгийг Ц.******* надаар авахуулах, 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 4.000.000 төгрөгийг аваад Б.т өгөөгүй бол дахин 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 7.500.000 төгрөгийг Ц.******* надаар авахуулах байсан гэж үү?

Дээрх байдлаар нийт 13.200.000 төгрөгийг аваад Б.т өгөөгүй байсан бол Б. аль хэдийнэ цагдаагийн байгууллагад өгчихсөн байх байсан. Гэвч Б. нь өөрөө банкнаас мөнгө аваад ир гэж авахуулчхаад, өнөөдөр дээрх мөнгийг аваагүй, Ц.******* нь 13.200.000 төгрөг авч завшсан хэмээн нэхэмжлэл гаргаж буй нь огт үндэслэлгүй юм. Ц.******* намайг 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 05/02-13 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн хэмээн нэхэмжлэлдээ дурджээ. Гэтэл Ц.******* намайг 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ажлаас чөлөөлсөн тухай шийдвэр гаргаагүй бөгөөд Ц.******* миний бие “*******” ХХК болон Б., Н нарт холбогдуулан 83.588.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасны дараа “*******” ХХК-ийн зүгээс 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Ц.******* намайг ажлаас чөлөөлсөн гэх 05/02-13 тоот тушаалыг шүүхэд ирүүлж, 13.200.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Өөрөөр хэлбэл Ц.******* миний бие 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 05/02-13 тоот тушаалыг анх 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “*******” ХХК-иас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад олж мэдсэн юм. Гэвч дээрх тушаалыг надад огт танилцуулж байгаагүй ба Ц.******* миний бие Б.ийн дүүтэй найз байсан тул 2013 болон 2014 оны санхүүгийн болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн тайланг гаргах зэргээр “*******” ХХК-д ажилласаар л байсан.

Хэрэв 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ажлаас чөлөөлж, 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 13.200.000 төгрөгийг хохирол учруулсан байсан юм бол яагаад намайг ажиллуулаад дээрх тайлан тооцоог гаргуулаад байсныг ойлгохгүй байна. “Лэнд межор” ХХК-иас гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй болох нь нотлогдож байна.

Миний бие “*******” ХХК-иас 83.588.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн
анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2017/02185
дугаар шийдвэрээр Б., Н. нараас нийт 58.500.000 төгрөг
гаргуулахаар шийдвэрлэсэн ба уг шийдвэрийг Улсын Дээд шүүхийн 2017 оны*******
дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2018/00017 дугаар тогтоолоор хэвээр үлдээн
шийдвэрлэсэн. Одоогоор уг шүүхийн шийдвэр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдаж байгаа. Уг ажиллагаанд Ц.******* миний бие төлбөр авагч, Б., Н. нар төлбөр төлөгчөөр оролцож байгаа. Б., Н. нар нь “*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч тул
Ц.******* надад төлөх ёстой 58.500.000 төгрөгийн төлбөрөөс 13.200.000
төгрөгийг хасуулах зорилгоор өөрийн хувьцаа эзэмшиж буй “*******” ХХК-ийн нэрээр дээрх үндэслэлгүй нэхэмжлэлийг гаргаж байгаа юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр “*******” ХХК-иас Ц.******* надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч А. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б. захирал компанийн өрийн асуудал ярихаар би мэдэхгүй мэднэ гээд, өр авлага авах болохоороо би захирал учир өр төлбөрөө авна гэж яриад байдаг. 2016 онд 13.200.000 төгрөг зарлагдсаныг мэдсэн гээд байгаа. Гэтэл одоо шүүх хурал дээр 2014 оны******* дугаар 15-ны өдөр Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст нэр бүхий 4 этгээд цалингаа нэмэгдүүлсэн байна гээд үүн дотор нь *******гийн 13.200.000 төгрөг нь явж байдаг. Энэ 13.200.000 төгрөгийг цалингаа нэмэгдүүлсэн гэдэг байдлаар мэдсэн гэдэг боловч өнөөдөр хэлэхдээ 2016 онд цагдаа дээр очсоны дараа, Ц.*******г нэхэмжлэл гаргасны дараа энэ асуудлыг мэдсэн гээд өөр тайлбаруудыг хэлээд байгаа юм. Мөн сөрөг нэхэмжлэл гаргасан байсан. Энэ дээр хариуцагч нь компанийн бүх тамга тэмдгийг аваад явсан гээд байгаа. Д. гэрчийн мэдүүлэг өгөхдөө тамга тэмдэг надад байгаа гэдгээ өөрөө хэлж байсан. Энэ хэргийн материалд тус компанийн санхүүгийн тэмдэг гэсэн нэг ч тамга байхгүй. Харин 3 удаагийн гарын үсгээс өөрөө нэг л гарын үсэг зурсан байгаа гээд байх юм. Үнэхээр зураагүй бол шинжээч томилуулаад шалгуулах хүсэлтээ гарга гэж хэлмээр байна. Ерөнхийдөө энэ бол хүн гүтгэсэн асуудал юм. Үүнийгээ эрүүгийн журмаар хандан шийдвэрлүүлээч гэж хэлмээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад         

                                                                        

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч “*******” ХХК хариуцагч Ц.*******д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 13.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

“Лэнд межор” ХХК 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 1.700.000 төгрөг, 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 4.000.000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 7.500.000 төгрөгийг Ц.******* манай компанийн чекийг ашиглаж авсан гэжээ.

 

Хариуцагч Ц.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, уг мөнгөнүүдийг аваад захиралд өгч байсан, өмнөх авсан мөнгөнүүдийг нь аваад өгөөгүй байсан бол дараа дараагийн удаа надаар мөнгө авахуулахгүй байсан гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

“Лэнд межор” ХХК-ийн Голомт банкны тоот данснаас хариуцагч Ц.******* 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 1.700.000 төгрөг, 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 4.000.000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 7.500.000 төгрөг тус тус авсан болох нь тухайн банкны дансны хуулгаар тогтоогдож байна. /хх-ийн 181-183 дугаар тал/

 

Бусдын хөрөнгийн зарим хэсэг өөр этгээдийн хөрөнгөнд орох, эсхүл өөр этгээдэд шилжих ёстой эд хөрөнгө хэвээр үлдэх явдлыг нэг этгээдийн хөрөнгө бусдын хөрөнгөөр баяжсан гэх ойлголт юм.

 

Гэтэл Ц.******* “Лэнд межор” ХХК-ийн чекээр Голомт банкнаас бэлэн мөнгө авсан байх бөгөөд уг мөнгийг нэхэмжлэгч компанийн захирал Б.д өгөөгүй гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Учир нь чекээр бэлэн мөнгө авахад 1 дүгээр гарын үсгийг Б., 2 дугаар гарын үсгийг Н., Ц.******* зурдаг гэх бөгөөд нэхэмжлэгч нэгэнт ажлаас халагдсан иргэнд бэлэн мөнгө олгохоор гарын үсэг зурж өгсөн гэх байдал үндэслэлгүй юм.

 

Мөн 2013 оны 4 дүгээр сарын 16-нд бэлэн мөнгө авах эрхийг Ц.*******д олгосон мөртлөө тухайн мөнгийг хүлээлгэн өгөөгүй байхад дараа дахин 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдөр, 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрүүдэд бэлэн мөнгө авах эрх олгосон нь ойлгомжгүй байна.

 

“Лэнд межор” ХХК-ийн захирал Б. 2 дугаар гарын үсэг зурах эрхийг болон дуусгавар болгохыг шийдвэрлэх эрхтэй бөгөөд Ц.*******тэй 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон бол 2 дугаар гарын үсэг зурах эрхийг дуусгавар болгох боломжтой байсан.

Иймд Ц.******* 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 1.700.000 төгрөг, 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 4.000.000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 7.500.000 төгрөг, нийт 13.200.000 төгрөгийг хувьдаа ашиглаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх байдал тогтоогдохгүй байгаа тул “Лэнд межор” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                         ТОГТООХ нь:

 

           1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар хариуцагч Ц.*******гээс 13.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

           

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******0 дугаар зүйлийн*******0..-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.4., 119., 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

            

 

 

ДАРГАЛАГЧ                                       Г.СОЛОНГО