Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2019/02070

 

 

 

 

 

 

2019 оны 07 сарын 25 өдөр          Дугаар 101/ШШ2019/02070            Улаанбаатар хот

 

            

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

          Нэхэмжлэгч: тоотод оршин суух,  Бын /РД: 000000/  нэхэмжлэлтэй

Хариуцагч:  тоотод оршин суух,  Бт /РД: 000000/ холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 21.086.000 төгрөг гаргуулах тухай иргэний хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Бишдарь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.Б бизнест маань мөнгө дутаад байна, ид ажлын үеэр ажил зогсох гээд байна, хүүтэй ч хамаагүй мөнгө олоод өгөөч гэж удаа дараа Д.Баас гуйсан тул найзын хувьд туслахаар шийдсэн.

Ингээд Баянгол дүүрэг, 20 ******* хороо, ******* *******, ******* ******* *******, ******* тоотын 50.01 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаа барьцаалан иргэн Н.Н*******тэй 2015 оны 6 ******* сарын 30-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 20.000.000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлэн авч С.Бт м өгсөн. Уг м хүүтэй зээлсэн гэсэн үг.

Энэ мөнгөнөөс С.Бын бусдад төлөх ёстой өр буюу П.Б*******оос зээлээр авсан байсан цементний үнэд 2015 оны 7 ******* сарын 1-ний өдөр 1.400.000 төгрөг, 2016 оны 7 ******* сарын 5-ны өдөр 1.600.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөгийг түүний өмнөөс бусдад төлсөн.

Мөн С.Бын Хаан банк дахь ******* тоот данс руу 2015 оны 7 ******* сарын 2-ны өдөр 3.000.000 төгрөг, 7 ******* сарын 3-ны өдөр 15.086.000 төгрөг, нийт 18.086.000 төгрөгийг шилжүүлсэн.

Д.Б нь хэсэг хугацааны дараа дээрх мөнгийг бусдад төлөх хүүний хамт нэхэмжлэхэд тэрээр хариу өгөөгүй ба уулзахаас зайлсхийн зугтаасан бөгөөд шүүхэд хандах гэтэл оршин суух хаяг нь олдохгүй байсаар өдий хүрсэн.

Иймд С.Бын өмнөөс бусдад төлсөн өр 3.000.000 төгрөг, түүнд дансаар шилжүүлсэн 18.086.000 төгрөг, нийт 21.086.000 төгрөгийг хариуцагч С.Баас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч С.Б шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Б нь хариуцагч С.Бт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 21.086.000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Д.Б, С.Б нар 2015 оноос үхрийн фермер байгуулахаар харилцан тохирч хамтран ажиллах болсон бөгөөд нэхэмжлэгч Д.Б нь 18.086.000 төгрөгийн хөрөнгө оруулсан байна.

Ферм байгуулах, обьектод ажилчдыг *******луулах, үйл ажиллагаанд хяналт тавих ажлыг Д.Б хэрэгжүүлэхээр болсон ба харин С.Б нь үхэр худалдаж авахаар болсон.

Гэвч фермер байгуулах ажил нь уйгагүй хөдөлмөр, цаг зав шаардаж, бэрхшээл тулгарахад нэхэмжлэгч Д.Б нь шантарч ажилдаа хойрго хандаж, өөрийн хариуцсан ажлыг бүтээхгүй, ажлын *******анд архидан согтуурах зэргээр асуудал үүсгэж байгаад 2015 оны 9 дүгээр сараас эхлээд хэл чимээгүй алга болсон.

Иймд С.Б нь түүнийг хайж чирэгдэл болж байсан. С.Б нь өдөр шөнөгүй нойр хоолгүй ажиллаж, зүтгэсний хүчинд Төв аймгийн сумын 60 даваа орчимд 0.5 га талбай бүхий 43 толгой үхэртэй, үхрийн фермер байгуулаад үйл ажиллагаагаа явуулж байсан.

Ийм байдалд С.Б ганцаар зүтгэсэн. Үхрийн фермд Д.Б 18.086.000 төгрөгийн хөрөнгө оруулсанд маргахгүй. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. С.Б нь Д.Баас зээл аваагүй гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч С.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21.086.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

  

Нэхэмжлэгч Д.Б нь “П.Б*******оос С.Бын зээлээр авсан цементний үнэд 3.000.000 төгрөг, мөн түүний 2015 оны 7 ******* сарын 2, 3-ны өдрүүдэд зээлсэн 18.086.000 төгрөг, нийт 21.086.000 төгрөгийг гаргуулна” гэж,

Хариуцагч С.Б нь “Д.Баас мөнгө зээлж аваагүй. Уг мөнгө бид хоёрын хамтран ажиллах гэрээний дагуу үхрийн ферм байгуулах үйл явцад зарцуулагдсан” гэж тус тус тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч С.Б нь иргэн П.Б*******оос зээлээр худалдан авсан цементний үнэд С.Бын өмнөөс 2015 оны 7 ******* сарын 1-ний өдөр 1.400.000 төгрөг, 2016 оны 7 ******* сарын 5-ны өдөр 1.600.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөг,

мөн С.Бын хүсэлтийн дагуу түүний Хаан банк дахь ******* тоот дансанд 2015 оны 7 ******* сарын 2-ны өдөр 3.000.000 төгрөг, 2015 оны 7 ******* сарын 3-ны өдөр 15.086.000 төгрөг, нийт 21.086.000 төгрөгийг С.Бт зээлсэн гэжээ.

/ХХ-ийн 5-6, 25 ******* тал/

 

Нэхэмжлэгч Д.Б нь Н.Н*******тэй 2015 оны 6 ******* сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 20.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлсэн ба тэрээр зээлийн гэрээний үүрэгт өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 20 ******* хороо, Үйлдвэрийн баруун бүс, ******* *******, ******* ******* *******, ******* тоотын 50.01 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаалсан гэх ба уг мөнгийг С.Б зээлсэн гэжээ.

/ХХ-ийн 3-4 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 476 ******* зүйлийн 476.1-т “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ”, 476.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно” гэж заасан байна.

 

Хариуцагч С.Б нь нэхэмжлэгч Д.Баас 18.086.000 төгрөгийг хүлээн авсан талаараа маргахгүй байх бөгөөд гагцхүү уг мөнгө нь хамтран ажиллах гэрээний үүрэгт буюу үхрийн ферм байгуулах үйл явцад зарцуулагдсан гэж тайлбарлаж байна.

 

 Ө.Цэрэндорж 2018 оны 8 ******* сарын 14-ний өдөр шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:

“Би Д.Быг танихгүй. ... С.Б Сэлэнгэ аймгийн Оаас 7 тугалтай, 10 үхэр худалдаж аваад 61-ийн гарам дээр ферм барих гэж байхад Д.Б д фермээ барья гээд хамтарч ажиллахаар болж тэнд хашаагаа барьсан. Барьж байхад Д.Б барилгын ажилчидтай нийлж архи уугаад ажлаа хаяад явсан.

Д.Б тухайн үед 8 сард хэдхэн хоног ажиллаад хашаа барьж эхлээд хаяад явсан. 2015 оны 6 сарын 15-нд үхрээ тууж ирсэн. ... Би 8 сарын 20-доос 11 сар хүртэл ажилласан. Сарын цалин маань 600.000 төгрөг байсан.

... 2015 оны 8 сарын 20-ны үед Д.Быг архи ууж байна гэсэн мэдээлэл аваад ах, эгч нарыг нь дагуулаад С.Б бид нар очсон. Очиход согтуу байсан. Бид Д.Быг аваад хот явсан ба эгч нь гаднаас нь цоожлоод явсан. Өглөө очиход гараад явсан байсан. ... Хэд хоногийн дараа фермээс хөргөгч, хөнжил, тавилгаа аваад явсан. Тэрнээс хойш уулзаагүй” гэжээ.

/ХХ-ийн 118-121 дүгээр тал/

 

 Д.Доржсүрэн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:

“Д.Б миний төрсөн дүү. С.Быг танихгүй. ... 2018 оны хавар С.Б гэж хүн над руу залгаж Д.Бтай уулзмаар байна, хаагуур байна гэж асуусан. Уулзах гэж байгаа шалтгаанаа хэлээгүй...” гэжээ

/ХХ-ийн 134-135 ******* тал/

 

М /РД: / 2019 оны 6 ******* сарын 18-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:

“Уг намайг Б гэдэг. Ээж иргэний үнэмлэх авахдаа Г.М гээд бичүүлсэн байсан. Миний иргэний үнэмлэх Г.М гэж, төрсний гэрчилгээ Г.Б нэрээр байгаа.

Д.Б хамаатнаа малчнаар оруулна гээд би больсон. Д.Б хамаатнуудтайгаа муудаад С.Б намайг нөгөө хүмүүстэйгээ муудсан, малчингүй болсон. Та очоод хэдэн үхэр хараад өг, ганцаараа болчихлоо гээд дуудсан.

Би 2015 оны 10 сарын 10-ны өдрөөс 2017 оны 4 сар хүртэл ажилласан. ... Уг нь энэ хоёр хөр нийлүүлэн үхэр авч байсан. ... Хэдий хэмжээний хөрөнгө нийлүүлсэнийг мэдэхгүй. Би сард 400.000 төгрөгийн цалин авч байсан” гэжээ.

/ХХ-ийн 149-150 ******* тал/

 

Хариуцагч С.Б нь 2015 оны 6 ******* сарын 12-ны өдөр Ё.ад үхэрний үнэ хэмээн 13.500.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлэгийн баримтаар тогтоогдсон ба хариуцагч нь 2017 оны зун үхрийн фермд үлдсэн 8 тоо толгой үхрийг бусдад 4.000.000 төгрөгөөр худалдан мөнгийг өөртөө зарцуулсан гэж тайбарласан болно.

/ХХ-ийн 171 дүгээр тал/

 

Нэхэмжлэлд хавсаргасан хариуцагч С.Бын Төрийн банк дахь тоот дансны 2015 оны 1 дүгээр сараас 2017 оны 5 ******* сарыг дуустал хугацааны мөн түүний Хаан банк дахь ******* тоот дансны хуулгуудаас үзэхэд С.Б нь үхрийн фермийн үйл ажиллагаатай холбоотой зарцуулалтыг тэмдэглэн холбогдох зардлуудыг өөрийн данснаас зарлагдсан  гэж үзэхээр байна.  

/ХХ-ийн 158-170, 172-179, 195-246 ******* тал/

 

Хэрэгт авагдсан дээр дурьдсан баримтуудаас дүгнэхэд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байх ба харин тэдгээр нь Төв аймгийн нутагт хариуцагч С.Бын эзэмшлийн газарт үхрийн фермийн үйл ажиллагаа эрхлэхээр харилцан тохирч тодорхой хугацаанд хамтран ажилласан нь гэрчүүдийн мэдүүлэг, банкны дансны хуулгууд болон хэрэгт авагдсан бусды бичгийн баримтуудаар тогтоогдлоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 ******* зүйлийн 25.2.2, 38 ******* зүйлийн 38.1.-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагыг баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч С.Бт 21.086.000 төгрөг зээлсэн гэх боловч энэ нь баримтаар нотлогдоогүй бөгөөд тэрээр дээрхи мөнгийг С.Бтай харилцан тохиролцсоны дагуу үхрийн фермийн үйл ажиллагаанд зарцуулжээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч С.Бт холбогдох 21.086.000 төгрөг гаргуулах тухай Д.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Д.Б нь хамтран ажиллах гэрээний үүрэгтэй холбоотой өөрт хохирол учирсан гэж үзвэл нэхэмжлэх эрхтэй.

 

Талууд Л.Наранцэцэг, Ч.Даваасүрэн нараас гэрчийн мэдүүлэг авахуулахаас татгалзсан бөгөөд С.Чулуунбат нь нэхэмжлэгч Д.Бтай садан төрлийн холбоотой учир Үндсэн хуулийн 16 ******* зүйлийн 14-т заасны дагуу мэдүүлэг өгөхгүй гэснийг дурьдлаа.

/ХХ-ийн 142, 182 ******* тал болон 2 ******* хавтасны 4-6 ******* тал/

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 ******* зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 ******* зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч С.Бт холбогдох 21.086.000 төгрөг гаргуулах тухай Д.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 ******* зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Бын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 263.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор хариуцагч С.Бын арилжааны банкууд дахь дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилсэн тус шүүхийн шүүгчийн 2018 оны 5 ******* сарын 4-ний өдрийн 8248 *******тай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 ******* зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 ******* зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.САРАНГҮН