Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 1866

 

 

 

2019 оны 06 сарын 24 өдөр          Дугаар 101/ШШ2019/01866            Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******, өөрийн байранд байрлах “*******” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө16а, Засгийн газрын 9 дүгээр байранд байрлах *******,*******,*******анд холбогдох

Нэхэмжлэгч “*******” ХХК нь 2013 оны 12-р сарын 16-ны өдрийн “*******” ХХК болон *******,*******,ны хооронд байгуулсан ХАГ2013-1220-001 тоот Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Франц улсаас импортолж авсан махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхрийг үржүүлж, хамтран ашиглах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, ХАГ2013-1220-001 тоот хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэн 176 толгой үхэр шаардахгүй байхыг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч Б., Я., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигдэлгэр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “*******” ХХК нь 2019 оны 1-р сарын 30-ны өдөр БЗД-ийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгч Д.Ганболд хүлээн авч 2019 оны 2-р сарын 04-ний өдөр 101/Ш32019/02395 тоот нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж гаргасан. Шүүгчийн захирамжинд заасан зөрчлийг арилгаад дахин 2019 оны 2-р сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргахад шүүхээс дахин нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах № 101/Ш32019/02866 тоот захирамж гаргасан. Шүүгчийн захирамжинд заасан зөрчлийг арилгаад дахин нэхэмжлэл гаргаж байна.

 

 

“*******” ХХК нь ТШ/12/02/01 ЭМААХДХ дугаартай *******,*******,наас зарласан “Махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр импортолж үржлийн аж ахуй байгуулах” төсөл сонгон шалгаруултанд оролцон шалгарч 2012 оны 7-р сарын 23-ны өдөр *******,*******,тай №45 тоот “Махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр импортолж, үржлийн аж ахуй байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулсан. Энэхүү гэрээний зорилгыг гэрээний 1-д зааснаар “....Монгол Улсын Их Хурлын 2010 оны 5-р сарын 20-ны өдрийн 23 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Мал” үндэсний хөтөлбөрийн 3-р бүлгийн 3.2.2.2, 3.2.2.4, 3.2.2.5, 3.2.2.6 дахь заалт, ХХААХҮ-ийн сайдын 2011 оны A/239-p тушаалын хавсралтын 2.1 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр импортолж үржлийн аж ахуй байгуулж, өндөр технологийг Монгол Улсад дамжуулан нутагшуулах, өндөр ашиг шимт малын үрийг зохиомол хээлтүүлэгт ашиглах, хөврөр үр шилжүүлэн суулгах зэрэг биотехнологийн дэвшилтэт аргыг нэвтрүүлэн донор сүрэг бий болгон иргэд, аж ахуйн нэгжийн өндөр ашиг шимт үхрийг цэвэр үүлдрийн хээлтэгч, хээлтүүлэгчээр хангах, үржлийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж тодорхойлсон. Гэрээнд захиалагчийн эрх, үүргийг 2.1-д “...захиалагч нь махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр импортолж үржлийн аж ахуй байгуулах ТШ/12/02/01 ЭМААХДХ дугаартай төсөл сонгон шалгаруулах баримт бичиг болон тус компаний төсөл сонгон шалгаруулалтанд ирүүлж шалгарсан төслийн техникийн тодорхойлолтонд тусгагдсан шаардлагыг хангасан үхрийг импортлуулна”, 2.2-т “...махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр импортлон оруулж ирсэн үхрийг -ны ажлын хэсэг газар дээр нь шалгаж акт үйлдэнэ”, 7-д “...улсын төсвөөс олгох 2,000,000,000 төгрөгний 50 хувийн санхүүжилтийг гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор олгоно”, 8-д “...үлдэгдэл санхүүжилтийг махны махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр импортолж худалдан авсан тайлан, -ны бүртгэж авсан бүртгэл болон холбогдох санхүүгийн баримтын хамт гүйцэтгэгчээс гаргуулан авч гэрээг дүгнэж олгоно” гэж заасан. Гэрээнд гүйцэтгэгчийн эрх, үүргийг 3.1-д “...төсөл сонгон шалгаруулалтаар олгогдох санхүүжилтийг зөвхөн махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр импортолж худалдан авах үйл ажиллагаанд зарцуулна”, 3.2-т “...махны чиглэлийн үхэр импортлохдоо зөвхөн төсөлд зааж ирүүлсэн үүлдрийн үхрийг зах зээлийн үнээр худалдан авна”, 3.4-т “...цэвэр үүлдрийн үхрийг технологийн дагуу арчлан маллахад шаардагдах хашаа байр, өвс тэжээл, усан хангамж зэрэг нөхцлийг бүрэн бүрдүүлж ажиллана”, 3.7-д “...цаашид үржлийн чиглэлийн цэвэр үүлдрийн өсвөр хээлтүүлэгч, хээлтэгч бойжуулан -аас өгсөн заавал зөвлөмжийн дагуу тухайн бүс нутагт иргэд, аж ахуйн нэгжүүдийн мал сүргийн чанарыг сайжруулах зорилготой ажиллана”, 3.9-д “...сангийн яамны 2012 оны 5-р сарын 14-ний өдрийн 3-4/2682 тоот албан бичгийг үндэслэн ******* ХХК-тай байгуулсан 2012 оны 5-р сарын 17-ны өдрийн 31 дугаартай махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр импортолж, үржлийн аж ахуй байгуулах гэрээг хүчингүй болгож шинээр 2012 оны 7-р сарын 23-ны өдөр 45 дугаартай гэрээ байгуулахыг харилцан зөвшөөрөв” гэж тодорхойлсон. “*******” ХХК нь ТШ/12/02/01 ЭМААХДХ дугаартай *******,*******,наас зарласан “Махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр импортолж үржлийн аж ахуй байгуулах” төсөл сонгон шалгаруултанд оролцон шалгарч 2012 оны 7-р сарын 23-ны өдөр *******,*******,тай №45 тоот “Махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр импортолж, үржлийн аж ахуй байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-нд заасан LIMOUSINE үүлдрийн 144 толгой үхэр, MONTBELIARDE үүлдрийн 32 толгой үхэр нийт 176 цэвэр үүлдрийн үхрийг оруулж ирсэн бөгөөд 2012 оны 9-р сарын 14-ний өдөр захиалагч -ыг төлөөлж МААБХЗГ-ын ахлах мэргэжилтэн Б.Мэнджаргал, СТБГ-ын мэргэжилтэн Ү.Алтаншагай, МААБХЗГ-ын ахлах мэргэжилтэн Я., МЭҮГБМА-ны дарга Г., -ны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х., МААБХЗГ-ын дарга П., мэргэжилтэн Я. нар, “*******” ХХК-ийг төлөөлөн гүйцэтгэх захирал Н.Наранчимэг нар №15 тоот гэрээ дүгнэсэн акт, тэмдэглэл үйлдэж гэрээний үүргээ бүрэн биелүүлж, гэрээ дуусгавар болсон. Уг гэрээ дүгнэсэн тэмдэглэлийн 2-т “...гүйцэтгэгч нь гэрээний дагуу махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр импортлох захиалгыг бүрэн гүйцэтгэсэн тул гэрээний үлдэгдэл санхүүжилтийг “*******” ХХК-нд олгох нь зүйтэй гэж үзэв” гэсэн байдаг. Захиалагч тал дээрх гэрээ, гэрээ дүгнэсэн актанд заасан үлдэгдэл санхүүжилтийг олгох үүргээ 1 жил гаран биелүүлээгүй эс үйлдэхүй гаргаснаас манай компани ихээхэн хэмжээний хохирол хүлээсэн. Ингээд 2013 оны 12-р сарын 16-ны өдөр дугаар ХАГ2013-1220-001 тоот Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Франц улсаас импортолж авсан махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхрийг үржүүлж, хамтран ашиглах гэрээ гэгчид гарын үсэг зурвал үлдэгдэл санхүүжилтийг олгоно гэж тулган шаардаж, гарын үсэг зуруулсан бөгөөд манай компаний зүгээс уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Учир нь “*******” ХХК нь ТШ/12/02/01 ЭМААХДХ дугаартай *******,*******,наас зарласан “Махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр импортолж үржлийн аж ахуй байгуулах” төсөл сонгон шалгаруултанд оролцон шалгарч 2012 оны 7-р сарын 23-ны өдөр *******,*******,тай №45 тоот “Махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр импортолж, үржлийн аж ахуй байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулж, гэрээний үүргээ биелүүлж №15 тоот гэрээ дүгнэсэн акт, тэмдэглэл үйлдэж гэрээний үүргээ бүрэн биелүүлж, гэрээ дуусгавар болсон тул 2013 оны 12-р сарын 16-ны өдөр дугаар ХАГ2013-1220-001 тоот Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Франц улсаас импортолж авсан махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхрийг үржүүлж, хамтран ашиглах гэрээ нь хүчин төгөлдөр бус юм. *******,*******, нь хүчин төгөлдөр бус 2013 оны 12-р сарын 16-ны өдөр дугаар ХАГ2013-1220-001 тоот Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Франц улсаас импортолж авсан махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхрийг үржүүлж, хамтран ашиглах гэрээг ашиглан манай компаниас үндэслэлгүйгээр мөнгө шаардаж байгаа тул хүчин төгөлдөр бусад тооцуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Дээрх хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулснаар төрийн байгууллага давуу байдлаа ашиглан хүчин төгөлдөр бус хэлцлээр манай компаниас үндэслэлгүйгээр мөнгө шаардах хууль бус үйл ажиллагаа зогсох юм.

Нэхэмжлэлийн шаардлага: 2013 оны 12-р сарын 16-ны өдрийн “*******” ХХК болон ******* ,*******,ны хооронд байгуулсан ХАГ2013-1220-001 тоот Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Франц улсаас импортолж авсан махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхрийг үржүүлж, хамтран ашиглах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, ХАГ2013-1220-001 тоот хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэн манай компаниас 176 үхэр шаардахгүй байхыг хариуцагч *******,*******,анд даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч *******,*******,*******ны төлөөлөгч Б. нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр “*******” ХХК-ны гаргасан “2013 оны 12-р сарын 16-ны өдрийн “*******” ХХК болон *******,*******,*******ны хооронд байгуулсан ХАГ2013-1220-001 тоот Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Франц улсаас импортолж авсан махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхрийг үржүүлж, хамтран ашиглах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, ХАГ2013-1220-001 тоот хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэн 176 үхэр шаардахгүй байхыг хариуцагч *******,*******,*******анд даалгаж өгнө үү” гэсэн нэхэмжлэлтэй танилцлаа. *******,*******,*******наас “Махны чиглэлээр цэвэр үүлдрийн үхэр импортолж, үржлийн аж ахуй эрхлэх “ТШ/12/02/01/ЭМААХДХ” дугаартай төсөл сонгон шалгаруулалтыг зарлаж тухайн төсөл сонгон шалгаруулалтанд “*******” ХХК-ны ирүүлсэн төсөл шалгарсан байдаг. *******,*******,******* нь “*******” ХХК-тай 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 45 дугаартай “Махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр импортолж, үржлийн аж ахуй байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулсан байна. Гэрээний агуулга нь “Махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр импортолж” үржлийн аж ахуй байгуулж өндөр технологийг монгол улсад дамжуулан нутагшуулах, өндөр ашиг шимт малын үрийг зохиомол хээлтүүлэгт ашиглах, хөврөл үр шилжүүлэн суулгах зэрэг биотехнологийн дэвшилтэд аргыг нэвтрүүлэн донор сүрэг бий болгон иргэд, аж ахуйн нэгжийн өндөр ашиг шимт үхрийг цэвэр үүлдрийн хээлтэгч, хээлтүүлэгчээр хангах үржлийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү гэрээний зорилго оршино. “Махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр импортолж, үржлийн аж ахуй байгуулах” ажлыг хүлээн авах ажлын хэсэг 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 45 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээний дагуу импортоор оруулж ирсэн үхрийг хүлээн авч 2012 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээлцэн акт үйлдсэн байдаг. Тухайн актад ‘Тэрээний 2.9, 3.7-г тус тус үндэслэн импортоор оруулж ирсэн нийт үхрийг цаашид махны чиглэлээр цэвэр үүлдрийн өсвөр хээлтүүлэгч, хээлтэгч бойжуулж иргэн, аж ахуйн нэгжийн мал сүргийн чанарыг сайжруулах махны чиглэлээр үхрийн үржлийн аж ахуй байгуулах зорилгоор “*******” ХХК-д шилжүүлэн өгч, маллуулан үржүүлэх нь зүйтэй гэж ажпын хэсэг үзэв.” гэжээ. Үйлдвэр,*******н яам, “*******” ХХК хооронд 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ХАГ20131220-001 тоот “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Франц улсаас импортолж авсан махны чиглэлээр цэвэр үүлдрийг үржүүлж, хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан. Энэхүү төсөл сонгон шалгаруулалтыг зарлахын тулд төсөл сонгон шалгаруулалтын баримт бичгийг -ны төрийн нарийн бичгийн дарга батлан төсөлд оролцож буй аж ахуйн нэгжүүд нь авч танилцан тухайн баримт бичгийн дагуу шаардсан шаардлага, нөхцлийг хүлээн зөвшөөрч оролцсон байна. Төслийн баримт бичгийн 2.3-т төслийн үе шатыг тодорхой зааж өгсөн байдаг бөгөөд 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 45 тоот гэрээ нь төслийн эхний үе шатны гэрээ бөгөөд 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ХАГ 20131220-001 тоот гэрээ нь Төслийн хоёрдугаар үе шатны гэрээ бөгөөд тухайн хөрөнгө оруулалтыг эргэн төлөх харилцааг зохицуулсан байна. Нэхэмжлэгч тал нь 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “*******” ХХК болон *******,*******,*******ны хооронд байгуулсан ХАГ2013- 1220-001 тоот гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргахдаа энэхүү гэрээ нь ямар хууль зөрчсөн талаар дурдаагүй байна. Дээрх 2013 оны 12 дугаар сарын 16-ны ХАГ2013-1220-001 тоот гэрээг Иргэний хуульд заасныг баримтлан байгуулсан бөгөөд нэхэмжлэгчийн тайлбарласантай адил тулган шаардсан зүйл байхгүй бөгөөд төслийн жишиг баримт бичигт заасны дагуу гэрээний 2 дахь үе шатыг хэрэгжүүлэх зорилгоор хоёр тал харилцан тохиролцож гэрээг байгуулж гарын үсэг зурсан юм. Бид тухайн аж ахуйн нэгжээс мөнгө шаардаагүй бөгөөд гэрээний үүргийн дагуу 176 толгой үхэр шаардсан юм. Иймд “*******” ХХК-иас гаргасан 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ХАГ2013-1220-001 тоот “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Франц улсаас импортолж авсан махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхрийг үржүүлж, хамтран ашиглах гэрээ”-г хүчингүй болгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Яамнаас төсөл зарлаж, нэхэмжлэгч оролцсон. Улмаар үхэр импортолж, үржлийн аж ахуй байгуулах гэрээ байгуулсан. Уг ажлыг хүлээн авах ажлын хэсэг оруулж ирсэн үхрийг хүлээн авч акт үйлдсэн. Улмаар үхрийг цаашид үржүүлэх нь зүйтэй гэж үзсэн байдаг. Ингээд хамтран ажиллах гэрээг байгуулсан. Төсөл зарлахад төслийн баримт бичгийг баталж, төсөл сонгон шалгаруулалтад оролцогч худалдан аваад төсөлд оролцсон. Төслийн баримт бичгийн 2.3-т төслийн үе шатыг заасан. 45 тоот гэрээ нь төслийн эхний үе шатны гэрээ юм. Төслийн бичиг баримтад зааснаар гэрээ байгуулагдсан. Маргаж буй гэрээ нь төслийн 2 дахь шатны гэрээ юм. Гэрээ байгуулан үржүүлж 6 жилийн хугацаанд эргүүлэн төлнө гэж заасан байдаг. Гэрээг иргэний хуульд заасны дагуу байгуулсан. Нэхэмжлэгч нь хууль зөрчиж гэрээ байгуулж, мөнгө нэхэж байна гэдэг боловч үндэслэлээ тодорхой болгоогүй. Нэхэмжлэгч нь хэрэгт өмнөх оны өөр ялгаатай төслийн баримт бичгийг гаргаж өгсөн байдаг. Нэхэмжлэгч нь төслийн баримт бичгийг хольж яриад байдаг. Төслийн баримт бичгийг зөвшөөрсөнөөр төсөлд оролцсон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Иргэний хуулийн 206-д үүргийг гүйцэтгэх талаар заасан. Маргаж буй гэрээ нь Иргэний хуульд заасны дагуу байгуулагдсан. Хууль зөрчиж байгуулагдсан гэдэг боловч үүнийг нотлоогүй. Өнөөдрийн байдлаар төрийн байгууллага болон шүүхэд хандаж байгаа байдал нь үл хүндэтгэсэн байдалтай байна. 2 тэр бум нь хөрөнгө оруулалт гэж хийгдээд мөнгөө нэхээгүй. Харин үхрээ гэрээнд заасан хуваарийн дагуу авч малчдад хуваарилах байсан. Гэтэл өнөөдөр 2 тэм бумыг авчихаад 1 ч үхэр нийлүүлэхгүй байдаг. Гэтэл одоог хүртэл 8 жилийн төлбөр авчихсан зардлаа нөхөөд авчихсан байна. Урд нь зардлаа төлөхийг зөвшөөрсөн байсан боловч уг тоотоо байхгүй гэж байна гэв.

 

            Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК нь 2013 оны 12-р сарын 16-ны өдрийн “*******” ХХК болон *******,*******,ны хооронд байгуулсан ХАГ2013-1220-001 тоот Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Франц улсаас импортолж авсан махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхрийг үржүүлж, хамтран ашиглах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, ХАГ2013-1220-001 тоот хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэн 176 толгой үхэр шаардахгүй байхыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч ******* ,*******, нь төслийн баримт бичигт зааснаар гэрээг хуульд нийцүүлэн байгуулсан тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар иргэний хэрэг үүсгэсэн. Үүний дараа шүүх хуульд заасан ажиллагааг явуулж, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэргийн материалтай танилцах, хариуцагчийн төлөөлөгчийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг тус тус хангаж хойшлуулсан. Дахин зарлагдсан 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хойшлуулсан. Мөн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж хойшлуулсан. Гэвч нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдааныг дахин хойшлуулах хүсэлт гаргаснаар хариуцагчийн төлөөлөгч нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг товыг өөрчилсөн. Үүний дараа 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн өмгөөлөгч хүсэлт гаргаснаар хойшлуулсан. Ийнхүү хойшлохдоо нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 21 хоногоор хойшилж, нэхэмжлэгч талд шүүгчийн захирамжийн биелэлтийг хангахыг даалгасан.

 

Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны товд нэхэмжлэгчийн өмгөөлөгч гарын үсэг зурсан, нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хуралдаанаас өмнө нотлох баримт гаргах боломжгүй талаарх баримтыг шүүхэд хүргэсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, ямар нэг хүсэлт ирүүлээгүй. Улмаар шүүхээс нэхэмжлэгчийн төлөөлөгчийн утсаар холбогдоход салгасан байсан бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь утасны дуудлагад хариу өгөөгүй.

Иймд хариуцагчийн төлөөлөгч хүсэлт гаргаснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагч *******,*******,ны сайдын 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/255 дугаар тушаалаар 2012 оны төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төвлөрсөн арга хэмжээний болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг баталсан байна. Энэхүү тушаалаар баталсан хавсралтын XXIV.1.73-н а гэсэн дугаарт маргаж буй 2,000,000,000 төгрөгний үнэ бүхий махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхрийг импортлон үржүүлэхэд олгох хөрөнгө оруулалтын зээлийн талаар дурджээ. /хэргийн 95-96 дугаар тал/

Дээрх тушаалаар баталсан төлөвлөгөөний дагуу хариуцагч *******,*******,наас 2012 оны 02 дугаар сарын 04-ний өдөр “Махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр импортолж, үржлийн аж ахуй эрхлэх” төслийн урилга, төсөл сонгон шалгаруулах бичиг баримтыг гаргасан байна. /хэргийн 48-56 дугаар тал/

Энэхүү төсөл сонгон шалгаруулалтад оролцохоор нэхэмжлэгч “*******” ХХК нь 2012 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 186 дугаар албан тоотыг хариуцагчид хүргүүлж байжээ. /хэргийн 92 дугаар тал/ Нэхэмжлэгч нь мөн өдөр дээрх төсөлд оролцохоор 178 дугаартай албан тоотоор эрх бүхий баталгааг хүргүүлж байсан байна. /хэргийн 93 дугаар тал/ Эдгээр 186 болон 178 дугаар албан тоотод заасан төслийн ТШ/12/02/01/ЭМААХДХ гэсэн дугаар нь хариуцагчаас шүүхэд гаргасан төслийн баримт бичигт заасан төслийн ТШ/12/02/01/ЭМААХДХ дугаартай тохирч байна.

 

Улмаар нэхэмжлэгч нь энэхүү төсөлд шалгарч, махны чиглэлийн цэвэр үүлдрийн 176 толгой үхэр импортоор оруулж ирсэн талаар зохигч хэн аль нь маргаагүй.

Нэхэмжлэгчийн шалгарсан “Махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр импортолж, үржлийн аж ахуй эрхлэх” ТШ/12/02/01/ЭМААХДХ дугаартай төслийн баримт бичгийн 2.3-т “Төсөл хоёр үе шаттай явагдана.Үүнд: Эхний үе шатанд: Гэрээний нөхцөлд заасны дагуу махны чиглэлийн үржлийн үхэр импортоор оруулж ирэх ажлыг гэрээ байгуулж гэрээнд заасан хугацаанд зохион байгуулна. Хоёр дахь үе шатанд: Импортоор оруулж ирсэн үхрийг ажлын хэсэг стандартын шаардлага хангасан гэж үзсэн нөхцөлд тухайн аж ахуйн нэгж үржлийн өсвөр үхрийг эргэн төлөх нөхцөлтэй гэрээ байгуулан үржүүлж 6-н жилийн хугацаанд эргүүлэн нийлүүлнэ.” гэж заасан байна.

 

Улмаар зохигчийн хооронд 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 45 дугаар Махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр импортолж, үржлийн аж ахуй байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагджээ. /хэргийн 12-14 дүгээр тал/ Энэхүү гэрээ нь бүрэн хэрэгжсэн болох нь 2012 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 15 дугаар Махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр импортолж, үржлийн аж ахуй байгуулах хөрөнгө оруулалтын №45 дугаартай гэрээг дүгнэсэн тэмдэглэл, Махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр хүлээн авсан тухай актаар тогтоогдсон. /хэргийн 15 дугаар тал/ Энэ үйл баримтын талаар зохигч маргаагүй.

Үүний дараа 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зохигч маргаж буй улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Франц улсаас импортолж авсан махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхрийг үржүүлж, хамтран ажиллах тухай ХАГ20131220-001 дүгээр гэрээг байгуулсан байна. /хэргийн 7-10 дугаар тал/

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээг талууд чөлөөтэй байгуулах бөгөөд гэрээний агуулгыг гэрээний талууд тодорхойлох зохицуулалттай.

Энэхүү ХАГ20131220-001 дугаар гэрээний удиртгал хэсэгт заасан гэрээний зорилго нь дээрх ТШ/12/02/01/ЭМААХДХ дугаартай төслийн зорилготой нийцсэн байна. Мөн гэрээний 2.1-д зааснаар дээрх 45 тоот гэрээг биелэгдсэнд тооцжээ. Харин хэргийн 7 дугаар талд байгаа эх хувь гэрээний 2.1-д “хүчингүй болгов” гэж гараар засаж гэрээний нэг тал болох нэхэмжлэгч “*******” ХХК-с тэмдэг дарсан байгаа нь талуудын тохиролцсон байдал биш байх тул шийдвэрийн үндэслэл болохгүй. Иймд нэхэмжлэгчийн 45 дугаар гэрээ хүчингүй болсон гэх тайлбар үндэслэлгүй.

Уг ХАГ20131220-001 дугаар гэрээний 2.5-д зааснаар 45 тоот гэрээгээр импортолсон 176 толгой үхрийг 3 үе шаттайгаар хөрөнгө оруулагч буюу хариуцагчид буцаан төлөхөөр тохиролцсон байна. Энэхүү заалтын дагуу нэхэмжлэгч нь үхрийг буцаан төлөөгүй болох нь нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох 176 үхрийг буцаан шаардахгүй байхыг даалгах гэснээр тогтоогдож байна.

 

Иймд төслийн баримт бичигт зааснаар төслийн 2 дахь үе шатны дагуу байгуулагдсан ХАГ20131220-001 дугаар хамтран ажиллах гэрээ нь нэхэмжлэгчийн шалгарч, талуудын хамтран ажилласан төсөлд нийцсэн бөгөөд хууль зөрчсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Үүнийг дүгнэвэл нэхэмжлэгчийн 45 дугаар гэрээ нь хүчингүй болсон тул ХАГ20131220-001 дугаар гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээний дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр бус гэрээ гэх тайлбар үндэслэлгүй.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчийг өөрийн давуу байдлыг ашиглаж манай компаниас үндэслэлгүйгээр мөнгө шаардаж байна гэж тайлбарласан. Гэвч хариуцагчийн төлөөлөгч уг тайлбарыг үгүйсгэсэн бөгөөд мөнгө шаардсан гэх үйл баримт тогтоогдоогүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн тайлбар, татгалзлыг өөрөө нотолж, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог. Гэвч нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хангалттай хугацаа өнгөрсөн боловч өөрийн тайлбар, нэхэмжлэлийн үндэслэлийг нотолж чадаагүй.

 

Эдгээрийг бүхэлд нь нэгтгэн дүгнэвэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан аль нэг үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч *******,*******,анд холбогдох ХАГ20131220-001 дугаар гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох, 176 толгой үхрийг шаардахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 10,228,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ГАНБОЛД