Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 148/2014/00292/И |
Дугаар | 001/ХТ2021/01571 |
Огноо | 2021-12-21 |
Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 001/ХТ2021/01571
“,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 94 дүгээр шийдвэртэй,
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 34 дүгээр магадлалтай,
“,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
“,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдох
Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,,, , нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж, хариуцагчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наран, С.Гантогтох, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн захирал ,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ...2003.09.26-ны өдрийн “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн ,,,,,,,,,,,,,,,, банкны зээлийн барьцааны гэрээг хүчингүй болгож, барьцаанд заасан үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийг нь тогтоож өгнө үү гэсэн хүсэлтээ шүүхэд тавьсан... Мөн өнөөдрийг хүртэл 2004.09.02-ны өдөр “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК, “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хооронд хийгдсэн таван бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд аль нэг тал нь гомдол гаргаагүй учир дээрх гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг тогтоох нь үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.
Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...”,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 65.1.6-д заасан хуулийн үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээдийн тайлбарт: ...Банкны барьцааны эрхийн талаар маргах, нэхэмжлэл гаргах ямар ч эрхгүй этгээд болох “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн захирал гэх ,,,,,,,,,,,,,,,,,,,, нэхэмжлэл гаргасан байна. Гэтэл маргаж байгаа барьцааны гэрээг нэг талаас ,,,,,,,,,,,,,, банк, нөгөө талаас “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нар байгуулсан байхад энэхүү гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар огт маргах эрхгүй, огт хамааралгүй, гэрээний оролцогч бус этгээд болох “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нэхэмжлэл гаргасан байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болно. Эндээс үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.14.5-д заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан болох нь тодорхой нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 94 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК, ,,,,,,,,,,,,,,,,,,,, банкны хооронд байгуулсан 2003 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Зээлийн гэрээ”-ний үүргийг хангах “Барьцааны гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар 2004 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-нд заагдсан дэлгүүрийн зориулалттай барилга (тоосгон) Сүхбаатар сумын төвд байрладаг 1317001561 дугаартай улсын бүртгэлтэй, дэлгүүрийн зориулалттай барилга (палк, тоосго) 2002 он 63.06 м2 1317002686 дугаартай улсын бүртгэлтэй, үйлдвэрийн зориулалттай барилга (тоосгон, нэг тал нь 2 давхар) 250 м2 1217001560 дугаартай улсын бүртгэлтэй, үйлдвэрийн зориулалттай барилга 339 м2, 1317001559 дугаартай улсын бүртгэлтэй, хувийн байр /2 давхар, доороо зоорьтой 400.3 м2, 1317003121 дугаартай улсын бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгч нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 34 дүгээр магадлалаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 94 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарангийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдох иргэний хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэхдээ уг шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь тус тус хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Зохигчдын хооронд байгуулсан 2004.09.02-ны өдрийн бэлэглэлийн гэрээг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлж, “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн үл хөдлөх эд хөрөнгө тус бүрт “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-үүд авснаар дээрх гэрээ нь хүчин төгөлдөр болсон, бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-д зааснаар зохигчдын аль нэг тал нь бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар гомдол гаргаагүй ба Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3-т “Бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй” гэж зааснаар дээрх гэрээ нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна” гэсэн дүгнэлт нь үндэслэлгүй. Барьцааны гэрээг хүчингүй болгох шаардлагын тухайд ",,,,,,,,,,,,,,,,,,,," ХХК болон “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нарын хооронд 2003.09.29-ний өдөр зээлийн болон батлан даалтын гэрээ байгуулагдаж 60,000,000 төгрөгийн зээл олгогдсон.
Зээлдэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч ",,,,,,,,,,,,,,,,,,,," ХХК нь 2005.03.07-ны өдөр шүүхэд шаардах эрхээ хэрэгжүүлж “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдуулан анх нэхэмжлэл гаргаж улмаар Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 377 дугаар шийдвэр, Сэлэнгэ аймгийн давж заалдах шатны шүүхийн 2008.07.30-ны өдрийн 29 дүгээр магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 2008.10.07-ны өдрийн 469 дүгээр тогтоолоор уг иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэж “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас зээлийн төлбөр болох 100,414,689 төгрөгийг гаргуулж ",,,,,,,,,,,,,,,,,,,," ХХК-д олгож шийдвэрлэсэн. Энэхүү 469 дүгээр шүүхийн тогтоолоор банкны гаргасан зээлийн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ 2003.09.29-ний өдрийн ",,,,,,,,,,,,,,,,,,,," ХХК, “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК, ",,,,,,,,,,,,,,,,,,,," ХХК-ийн хооронд байгуулсан барьцааны гэрээ, барьцаат батлан даалтын гэрээг хуулийн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг ч бас хамтад нь шийдвэрлэсэн бөгөөд энэхүү тогтоолоор “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр банкны зээлийн төлбөрийг төлүүлэхтэй холбоотой иргэний хэрэг нэг мөр эцэслэн шийдвэрлэгдсэн.
Мөн Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019.06.13-ны өдрийн 001/ХТ2019/00903 дугаар тогтоолоор ч нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж шүүхэд гаргасан нэхэмжлэлийг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнээс дүгнэхэд ",,,,,,,,,,,,,,,,,,,," ХХК болон “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хооронд байгуулагдсан барьцааны гэрээтэй холбоотой 1 маргааны зүйлийг шүүх эцэслэн шийдвэрлэхдээ нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь ",,,,,,,,,,,,,,,,,,,," ХХК болон “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хооронд байгуулсан барьцааны гэрээтэй холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,”ХХК нь ",,,,,,,,,,,,,,,,,,,," ХХК, “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний оролцогч аль нэг тал биш, дурдсан гэрээнд нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай холбоотой ямар нэгэн заалт огт байхгүй, тэрээр ямар 1 зээл банкнаас аваагүй, хөрөнгө барьцаалуулаагүй, ",,,,,,,,,,,,,,,,,,,," ХХК, “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хооронд зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсанаар нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, эрх ашиг хөндөгдсөн гэх үндэслэл тогтоогдоогүй атал шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа, анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн зэрэг нь хуулийн үндэслэлгүй, энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 65.1.6-д заасан хуулийн заалтуудыг зөрчсөн бөгөөд давж заалдах шатны шүүх үүнд хууль зүйн ямар нэгэн үндэслэл бүхий үнэлэлт, дүгнэлт хийж чадаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна.
Захиргааны хэргийн 3 шатны шүүхийн гаргасан шийдвэр, магадлал, тогтоолын дагуу “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэр дээр гарсан Улсын бүртгэлийн Ү-1317002686, Ү-1317001559, Ү-1317001560, Ү-1317003123, Ү-13170031561 дугаарт бүртгэгдсэн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгон, банкны барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийн бүртгэлийн эрхийг сэргээсэн талаар тухайлбал, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль болон бусад холбогдох дүрэм, журамд заасны дагуу Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн байгууллага нь зохигчдын маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгон, сэргээсэн талаарх нотолсон үйл баримтууд авагдаагүй болно” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т заасныг зөрчсөн. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2014.09.30-ны өдрийн 1250 дугаар, мөн хэлтсийн 2014.10.21-ний өдрийн 1334 дүгээр албан бичиг болон бусад нотлох баримтад шүүх хууль зүйн дүгнэлт өгөөгүй үгүйсгээгүй атлаа маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгон, сэргээсэн талаарх нотолсон үйл баримтууд авагдаагүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Дээрх иргэний хэргийн шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болсны дараа зээлийн төлбөрөө албадан төлүүлэхээр банк Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандтал банкны зээлийн барьцаанд байсан 5 үл хөдлөх эд хөрөнгүүдийг бүгдийг нь хууль бусаар “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэр дээр ,,,,,,,,,,,,,,,,,,,,ын ,,,,,,,,,,,,,,,,,,,, гэгч нь бэлэглэлийн гэрээ (Өөрөө өөртэйгөө хэлцэл хийсэн)-гээр шилжүүлсэн байсан хууль бус үйлдэл илэрч банк дахин Захиргааны хэргийн шүүхэд хандсанаар захиргааны хэрэг үүсгэн улмаар 3 шатны шүүхээр (анхан шатны шүүхийн 2009.10.28-ны өдрийн 24 дүгээр шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2009.12.08-ны өдрийн 452 дугаар магадлал) шийдвэрлэж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2010.02.22-ны өдрийн 62 дугаар тогтоолоор эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д заасныг үндэслэн “...”,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэр дээр гарсан улсын бүртгэлийн Ү-1317002686, Ү-1317001559, Ү-1317001560, Ү-1317003123, Ү 13170031561 дугаарт бүртгэгдсэн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгож, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг баримтлан “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн эзэмшлийн Ү-1317002686, Ү-1317001559, Ү-1317001560 тоот, иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн өмчлөлийн Ү-1317003123 тоот, иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн өмчлөлийн Ү-13170031561 дугаарт бүртгэгдсэн банкны барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийн бүртгэлийн эрхийг сэргээхийг Сэлэнгэ аймгийн Бүртгэлийн албанд даалгаж” шийдвэрлэснээр банкны зээлийн барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүд болон түүний бүртгэлийн эрхтэй холбоотой асуудал нэг мөр шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж дууссан бөгөөд дээрх иргэний хэргүүдийн болон Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүд нь өнөөдрийг хүртэл хуулийн хүчин төгөлдөр хэвээр байгаа болно.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэсэн хуулийн заалтыг зөрчсөн. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019.06.13-ны өдрийн 903 дугаар тогтоолоор 2003.09.29-ний өдөр хийсэн үйлдлийг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн байгаа нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1-д заасан “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК, ",,,,,,,,,,,,,,,,,,,," ХХК-ийн хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь дуусгавар болсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд Улсын дээд шүүхээс гагцхүү нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсон, барьцааны гэрээний талаар хууль зүйн үнэлэлт дүгнэлт хийгээгүй байхад анхан шатны шүүх Улсын дээд шүүхийн тогтоолыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Давж заалдах шатны шүүхээс “нотариатын үйлдэл хүчингүй болсноор барьцааны гэрээ хүчин төгөлдөр байх эсэх, түүнтэй холбоотой улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл хүчинтэй эсэх зэрэг асуудлыг шийдвэрлэхээс өмнө тухайн хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай бөгөөд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах бус нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ёстой байсан гэж гуравдагч этгээдийн зүгээс үзэж байна. Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.04-ний өдрийн 94 дүгээр шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.08-ны өдрийн 34 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.
Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдуулан “барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох”-оор нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх “барьцааны гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, тухайн барьцааны гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК болохыг тогтоож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.
Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа “барьцааны гэрээг хүчингүй болгож...” гэж тодорхойлсон боловч хууль зүйн хувьд энэ нь “барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” агуулгатай байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “... “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК болон ",,,,,,,,,,,,,,,,,,,," ХХК-ийн хооронд 2003.09.29-нд хийгдсэн барьцааны гэрээ дуусгавар болсон, нотариатын баталгаа нь хүчингүй болсон, мөн өнөөдрийг хүртэл 2004.09.02-ны өдөр “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК, “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хооронд хийгдсэн 5 бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд аль нэг тал нь гомдол гаргаагүй учир дээрх гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү..” гэдэг,
Хариуцагч хариу тайлбартаа: “...”,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 65.1.6-д заасан хуулийн үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж татгалздаг боловч хяналтын шатны шүүх хуралдаанд “гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг дэмжихгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа” гэсэн тайлбар өгсөн.
Гуравдагч этгээд ",,,,,,,,,,,,,,,,,,,," ХХК-аас: “...Банкны барьцааны эрхийн талаар маргах, нэхэмжлэл гаргах ямар ч эрхгүй этгээд болох “,,,,,,,,,,,,,,,,,,,,”ХХК-ийн захирал гэх ,,,,,,,,,,,,,,,,,,,, нэхэмжлэл гаргасан байна. Гэтэл маргаж байгаа барьцааны гэрээг нэг талаас ",,,,,,,,,,,,,,,,,,,," , нөгөө талаас “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нар байгуулсан байхад энэхүү гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар огт маргах эрхгүй, огт хамааралгүй, гэрээний оролцогч бус этгээд болох “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл болно... Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Анх 2003.09.29-ний өдөр гуравдагч этгээд ",,,,,,,,,,,,,,,,,,,," ХХК болон хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, 60,000,000 төгрөгийн зээл олгосон, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талуудын хооронд “Барьцааны гэрээ” байгуулагдсан байх бөгөөд уг гэрээнд зээлдэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийг төлөөлж ,,,,,,,,,,,,,,,,,,,,, гэр бүлийн гишүүн ,,,,,,,,,,,,,,,,,,,, (энэхүү хэргийн нэхэмжлэгч компанийн ерөнхий захирал) нар гарын үсэг зурсан. Тухайн гэрээгээр одоо нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоолгохоор маргаж буй 5 үл хөдлөх эд хөрөнгө, түүний дотор ,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн өөрийнх нь өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг (улсын бүртгэлийн Ү-1317003123 дугаартай Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2-р багт орших 400,3 м.кв хувийн орон сууцны барилга барьцаалсан байна (1-р хавтаст хэргийн 5-7, 42, 204-207 дахь талд).
2004.08.30-нд нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас “,,,,,,,,,,,,,,,,,,,,ы захиргаанд” хандан “...Манай ХХК нь франчайзийн гэрээний үүргийн дагуу борлуулалтын асуудлыг хариуцаж олон газруудтай гэрээ хийсэн байгаа. “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь энэ тухай танайд хүсэлт гаргаж зөвшөөрөл авсны дагуу бид “Капитрон” болон “Чингис ХААН ” банкуудад зээл авах хүсэлтээ гаргасан. Тэд судалж үзээд зээл олгож болох хариу өгч байна. Одоо хамгийн чухал нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг манай компанийн нэр дээр яаралтай шилжүүлэх шаардлагатай болоод байна. Зээл энэ 9-р сард багтаан шийдвэрлэгдэх нь илэрхий болсон тул зээл авмагц танай банкинд “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь зээлийн үлдэгдэл 52.44 сая төгрөгийг эхний ээлжинд төлөх бөгөөд хэрвээ манай зээл 9-р сардаа багтан шийдвэрлэгдэхгүй бол үл хөдлөх эд хөрөнгүүдийг “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д саадгүй буцаан шилжүүлж танай барьцааг хангах болно” гэсэн хүсэлтийг тус компанийг төлөөлж захирал ,,,,,,,,,,,,,,,,,,,, гаргасан (1-р хавтаст хэргийн 20 дахь талд).
Мөн өдөр хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас “,,,,,,,,,,,,,,,,,,,”-д хандаж “...”,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн зээл ойрын хугацаанд бүтэх өндөр магадлалтай болсон тул тохиролцсоны дагуу зээлийн гэрээний шаардлагаасаа татгалзаж өгнө үү. Манай ХХК үндсэн зээлээ “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн зээл авсан өдөр уг зээлээс нь танай банкинд найдвартай төлөх болно. Хэрвээ “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн зээл 9-р сард шийдвэрлэгдэхгүй бол зээлийн болон барьцааны гэрээний үүргийг дахин сэргээх болно” гэсэн хүсэлтийг тус компанийн захирал ,,,,,,,,,,,,,,,,,,,, гаргажээ (1-р хавтаст хэргийн 17 дахь талд).
Гуравдагч этгээд “,,,,,,,,,,,,,,,,,,,,” -ны эдийн засагч/эрхлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,, 2004.09.03-нд “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь ",,,,,,,,,,,,,,,,,,,,"аас авсан бизнесийн зээлээ төлж дуусгасан болно.” гэсэн тодорхойлолтыг (хэнд хандсан нь тодорхойгүй), 2004.09.06-нд Сэлэнгэ газрын албанд “Манай банк нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д өөрийн зээлийн үлдэгдлийг бусад санхүүгийн эх үүсвэрээр төлөхөд зээлийн өрийг бүрэн төлж дууссан болно гэсэн баталгаа гаргах хэрэгтэй байснаас лавлагаа гаргаж өгсөн болно. Иймээс манай банкны зээлийн барьцаанд байгаа хөрөнгийг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлээс хасч өгөлгүй манай ажилд туслалцаа үзүүлнэ үү.” гэсэн хүсэлтийг гаргасан байдаг (1-р хавтаст хэргийн 32, 32 дахь талд).
2004.09.02-нд “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн захирал ,,,,,,,,,,,,,,,,,,,,гээс дээрх барьцааны гэрээнээс чөлөөлөгдсөн 5 үл хөдлөх эд хөрөнгийг (3 нь тус компанийн, 1 нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн, 1 нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн өмчлөлд бүртгэлтэй байсан) “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д шилжүүлсэн 5 бэлэглэлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээнд бэлэг хүлээн авагчийг төлөөлж ,,,,,,,,,,,,,,,,,,,, гарын үсэг зурсан (1-р хавтаст хэргийн 21-25 дахь талд).
2004.09.03-нд Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийн хэлтэс ",,,,,,,,,,,,,,,,,,,,"-ны зээл төлж дуусгасан тухай тодорхойлолтыг үндэслэн өмчлөгчийн хүсэлтээр дээрх 5 үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанаас чөлөөлсөн. Тэр өдрөө ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь тухайн хөрөнгүүдийг “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэр дээр (2004.09.02-ны өдөр хийж нотариатаар гэрчлүүлсэн бэлэглэлийн гэрээгээр) шилжүүлэн бүртгүүлэхээр материалаа бүрдүүлж, мэдүүлгээ гаргасны дагуу “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэр дээр гэрчилгээ бичигдсэн боловч ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь өмнөх гэрчилгээгээ авч ирж өгөөгүйгээс шинээр бичигдсэн гэрчилгээг өмчлөгчид олгоогүй. Гэтэл 2004.09.06-нд ,,,,,,,,,,,,,,,,, банкнаас тус албанд дээрх хөрөнгүүдийг бүртгэлээс хасахгүй (барьцаанаас чөлөөлөхгүй) байхыг хүссэн албан бичиг ирүүлсэн тул тус компанийн нэр дээр бичигдсэн дээрх 5 гэрчилгээ өмчлөгчдөө олгогдоогүй байна (1-р хавтаст хэргийн 47 дахь талд).
“,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул ",,,,,,,,,,,,,,,,,,,," ХХК-ийн Сэлэнгэ аймаг дахь салбараас тус компанид холбогдуулан зээлийн төлбөр 100,651,955 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас нэхэмжлэгчид холбогдуулан “2003.09.29-ний өдрийн ",,,,,,,,,,,,,,,,,,,," ХХК, “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хооронд байгуулсан барьцааны гэрээ, барьцаат батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах”-аар сөрөг нэхэмжлэл гаргасныг Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 277 дугаар шийдвэр, Сэлэнгэ аймгийн давж заалдах шатны шүүхийн 2008 оны 29 дүгээр магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2008 оны 469 дүгээр тогтоолоор нэхэмжлэлийг хангаж, хариуцагчаас зээлийн төлбөрт 100,414,689 төгрөгийг гаргуулж “,,,,,,,,,,,,,,,,,,,,”-д олгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцдог (1-р хавтас хэргийн 49-52, 56-57 дахь талд). Уг шүүхийн шийдвэр одоогоор хэрэгжээгүй байна.
",,,,,,,,,,,,,,,,,,,,"-ны Сэлэнгэ аймаг дахь салбараас Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийн албанд холбогдуулан “ “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэр дээр гаргуулсан хууль бус үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг (5 ширхэг) хүчингүй болгож, Улсын бүртгэлийн албанд бүртгүүлсэн банкны барьцааны хөрөнгийн бүртгэлийн эрхийг сэргээхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийн дагуу Сэлэнгэ аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 24 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн давж заалдах шатны шүүх хуралдааны 2009 оны 452 дугаар магадлал, хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн хуралдааны 2010 оны 62 дугаар тогтоолоор хэвээр үлдээжээ (1-р хавтаст хэргийн 156-162 дахь талд).
“,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн захирал ,,,,,,,,,,,,,,,,,,,,гаас нотариатч ,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдуулан ",,,,,,,,,,,,,,,,,,,," , “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хооронд хийгдсэн зээлийн болон барьцааны гэрээ...-г хууль зөрчиж баталсан нотариатын үйлчилгээг хүчингүй болгуулах”-аар шаардсаны дагуу Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019.06.13-ны өдрийн 903 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн бие даасан шаардлагыг хангаж, маргаан бүхий нотариатын үйлдлийг хүчингүйд тооцжээ (2-р хавтаст хэргийн 49-56 дахь талд).
2.Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг буруу дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэснээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ “... “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,” -тай 2003.09.29-ний өдөр 60,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, мөн өдрөө зээлдэгчийн үүргийн баталгааг ханган “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн өмчлөлийн болон эзэмшлийн Сүхбаатар суманд байрлах үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгүүдийг барьцаалан барьцааны гэрээ байгуулсан, “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас 2004.08.30-ны өдрийн 31 тоот ",,,,,,,,,,,,,,,,,,,,"-ны захиргаанд хандан гаргасан хүсэлтийн дагуу “,,,,,,,,,,,,,,,,,,,,” -аас 2004.09.03-ны өдөр “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь ",,,,,,,,,,,,,,,,,,,," ХХК-аас авсан бизнесийн зээлээ төлж дуусгасан болно” гэсэн тодорхойлолт хийж өгснөөр Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь тухайн өдрөө дээрх тодорхойлолтыг үндэслэн “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг чөлөөлснөөр барьцааны гэрээ нь дуусгавар болсон, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019.06.13-ны өдрийн 903 дугаар тогтоолоор “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн бие даасан шаардлагыг хангаж, “,,,,,,,,,,,,,,,,,,,,” , “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хооронд байгуулсан “Барьцааны гэрээ”-г гэрчилсэн нотариатын 2003.09.29-ний өдөр хийсэн үйлдлийг хүчингүйд тооцож... шийдвэрлэсэн байгаа нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1-д зааснаар “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК, ",,,,,,,,,,,,,,,,,,,," ХХК-ийн хооронд байгуулагдсан “Барьцааны гэрээ” нь дуусгавар болсон байх тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй... Зохигчийн хооронд байгуулсан 2004.09.02-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-г үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлж, “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн үл хөдлөх эд хөрөнгө тус бүрт ...улсын бүртгэлийн гэрчилгээ авснаар дээрх гэрээ нь хүчин төгөлдөр болсон ба бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-д зааснаар зохигчийн аль нэг тал нь гомдол гаргаагүй ба 280.3-т зааснаар дээрх гэрээ нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байна, (иймд) зохигчийн хооронд байгуулсан “Бэлэглэлийн гэрээ”-нд заагдсан ... үл хөдлөх хөрөнгүүд нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн өмч болохыг тогтоож...” холбогдох шаардлагыг хангах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг хийжээ.
Хавтаст хэрэгт Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2010.02.22-ны өдрийн 62 дугаар тогтоолоор “,,,,,,,,,,,,,,,,,,,,”ХХК-ийн нэр дээр гарсан улсын бүртгэлийн Ү-1317002686, Ү-1317001559, Ү-1317001560, Ү-1317003123, Ү-13170031561 дугаарт бүртгэгдсэн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгож, “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн эзэмшлийн Ү-1317002686, Ү-1317001559, Ү-1317001560 тоот, иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн өмчлөлийн Ү-1317003123 тоот, иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн өмчлөлийн Ү-13170031561 дугаарт бүртгэгдсэн банкны барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийн бүртгэлийн эрхийг сэргээхийг Сэлэнгэ аймгийн Бүртгэлийн албанд даалгасан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байх бөгөөд уг шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн барьцааны эрхийг сэргээсэн тухай эрх бүхий улсын бүртгэлийн байгууллагын албан бичиг, мөн бэлэглэлийн гэрээг бүртгэсэн бүртгэл болон 5 ширхэг гэрчилгээг хүчингүй болгож, ",,,,,,,,,,,,,,,,,,,,"-ны барьцааны бүртгэл сэргэсэн талаар “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн захирал ,,,,,,,,,,,,,,,,,,,,д мэдэгдэж байсан албан бичгийн хариу тус тус авагдсан байна (1-р хавтаст хэргийн 170, 174, 199 дэх талд).
Гэтэл анхан шатны шүүх “...Захиргааны хэргийн шүүхийн гаргасан шийдвэр, магадлал, тогтоолын дагуу зохигчийн маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгон, сэргээсэн талаарх нотолсон үйл баримтууд авагдаагүй, бэлэглэлийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болсон...” гэж хэргийн үйл баримтыг буруу дүгнэсэн, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээнд үндэслэгдсэн бүртгэл болон гэрчилгээ хүчингүй болж, гуравдагч этгээд ",,,,,,,,,,,,,,,,,,,," ХХК болон хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хооронд байгуулагдсан барьцааны бүртгэл сэргэсэн байхад шүүх эсрэг дүгнэлт өгчээ.
Мөн, “... Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019.06.13-ны өдрийн 903 дугаар тогтоолоор ...”,,,,,,,,,,,,,,,,,,,,” , “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хооронд байгуулсан “Барьцааны гэрээ”-г гэрчилсэн нотариатын 2003.09.29-ний өдөр хийсэн үйлдлийг хүчингүйд тооцож... шийдвэрлэсэн байгаа нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1-д зааснаар талуудын хооронд байгуулагдсан “Барьцааны гэрээ” нь дуусгавар болсон...” гэж хэргийн үйл баримтад хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.
Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1.-д заасан “барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон” гэдгийг “үндсэн үүрэг дуусгавар болсон” (энэ тохиолдолд барьцаалуулагч буюу хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь зээлийн төлбөрөө төлж дууссан байхыг), “барьцааны гэрээ бүрэн хэрэгжиж дууссан” (барьцаалагч барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлээ бүрэн хангуулсан), талууд харилцан тохиролцсоноор гэрээг цуцалсан, эсхүл гэрээний үүргийг сольсон, түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан үндсэн үүрэг юм уу барьцааны үүрэг (гэрээ) нь “хүчин төгөлдөр бус” байх нөхцөлийг ойлгоно. Гэтэл энэхүү хэргийн тухайд хуулийн эдгээр “урьдчилсан нөхцөл”-ийн аль нэг нь хангагдсан гэх үйл баримт тогтоогдоогүй, шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй.
Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1., 156.2.-т заасны дагуу барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох ба (156.3.) мөн хуулийн 156.4.-т зааснаар талуудын аль нэг нь хүсвэл барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж болно. Өөрөөр хэлбэл, нотариатын үйлдэл хүчингүй болсон нь барьцааны гэрээг дуусгавар болгох, эсхүл хүчин төгөлдөр бус гэж үзэх шууд үндэслэл болохгүй юм.
Иймээс хариуцагч болон гуравдагч этгээдийн хооронд 2003.09.29-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг хангах барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д заасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
Анхан шатны шүүхийн “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК болон ",,,,,,,,,,,,,,,,,,,," ХХК-ийн хооронд байгуулагдсан 2003.09.29-ний өдрийн “Зээлийн гэрээ”-ний үүргийг хангах “Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хууль зүйн үндэслэл болоод уг барьцааны гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийг тогтоосон нь буруу, энэ талаарх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй.
Давж заалдах шатны шүүхээс “...Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2010.02.22-ны өдрийн 62 дугаартай тогтоол болон Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2019.06.13-ны өдрийн 903 дугаартай тогтоолоос үүсэх хууль зүйн үр дагавар буюу нотариатын үйлдэл хүчингүй болсноор барьцааны гэрээ хүчин төгөлдөр байх эсэх, түүнтэй холбоотой улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл хүчинтэй эсэх зэрэг асуудлыг шийдвэрлэхээс өмнө тухайн хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй... анхан шатны шүүх ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх ажиллагааг хийх боломжтой байхад хэргийг шууд шийдвэрлэсэн нь үндэслэлгүй...” гэсэн дүгнэлтээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь мөн үндэслэлгүй байна.
Учир нь, өмнө нь дурдсанчлан захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарснаар нэхэмжлэгчийн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэл хүчингүй болж, гуравдагч этгээд болон хариуцагчийн барьцааны эрх (бүртгэл) сэргэсэн, мөн иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр нотариатын үйлдэл хүчингүй болсон нь барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус, эсхүл дуусгавар болох шууд үндэслэл болохгүй юм.
3. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тухайд: Хэргийн үйл баримтаас дүгнэвэл, нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн захирал ,,,,,,,,,,,,,,,,,,,, болон хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь ашиг сонирхол нэгтэй хамаарал бүхий этгээд гэж үзэхээр байна. Учир нь, ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн зээлийн гэрээний барьцаанд өөрийн өмчийг барьцаалуулж, зээлдэгчийг төлөөлж хамтран гарын үсэг зурсан атлаа тухайн хөрөнгийг шилжүүлэх бэлэглэлийн гэрээнд бэлэг хүлээн авагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурсан байдаг, мөн ",,,,,,,,,,,,,,,,,,,," ХХК-ийн нэхэмжлэлтэй уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой иргэний хэрэгт болон шийдвэр гүйцэтгэлийн маргаанд хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байжээ.
Талуудын хэн аль нь ",,,,,,,,,,,,,,,,,,,," ХХК-ийн Сэлэнгэ аймгийн салбарт хандаж “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн авсан зээлээр “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн зээлийг төлөх, зээл 9-р сардаа багтан шийдвэрлэгдэхгүй бол үл хөдлөх эд хөрөнгүүдийг “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д саадгүй буцаан шилжүүлж, барьцааг хангана” гэсэн амлалтыг өгч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг банкны барьцаанаас чөлөөлүүлсэн.
Ийнхүү чөлөөлүүлсний үндсэн дээр талууд 2004.09.02-ны өдөр 5 бэлэглэлийн гэрээ байгуулсан байх бөгөөд эдгээр гэрээнд бэлэглэгчийг төлөөлж “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн захирал ,,,,,,,,,,,,,,,,,,,,, бэлэг хүлээн авагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн өмнөөс компанийг төлөөлөх эрхгүй этгээд ,,,,,,,,,,,,,,,,,,,, гарын үсэг зурсан. Мөн нэг бэлэглэлийн гэрээгээр нь ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь өөрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг (өөрөө) хүлээж авсан байдаг.
Энэ бүхнээс үзвэл, зохигчийн хооронд байгуулагдсан 2004.09.02-ны өдрийн 5 ширхэг бэлэглэлийн гэрээг “бэлэглэгчээс өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр бэлэг хүлээн авагчид үнэ төлбөргүй шилжүүлэх”-ээр хийгээгүй, харин ашиг сонирхол нэгдмэл этгээд болох бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийн зээлийг төлөхийн тулд бусад банкнаас зээл авах зорилгоор, хэрэв тухайн зээл нь бүтэхгүй тохиолдолд буцаан шилжүүлэх амлалтыг гуравдагч этгээдийн өмнө хүлээж “дүр үзүүлэн хийсэн”, тодруулбал “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь банкнаас зээл авахын тулд тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч мэтээр “зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох”-ын тулд хийсэн хэлцэл байна.
Иймд, нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл болж буй 2004.09.02-ны өдрийн 5 ширхэг бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлээр “хүчин төгөлдөр бус хэлцэл” гэж үзнэ. Нэгэнт гэрээ хүчин төгөлдөр бус тул “байхгүй гэрээ”-г үндэслэн нэхэмжлэгчийг өмчлөгчөөр тогтоох боломжгүй.
Шүүх гэрээний үүрэгтэй холбоотой хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээгээр хязгаарлагдалгүйгээр талуудын хооронд байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр байдалд эхэлж дүгнэлт өгөх учиртай.
Гэтэл хоёр шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээний хүчин төгөлдөр байдалд дүгнэлт өгөөгүйгээс шүүхийн шийдвэр, магадлал үндэслэл бүхий болж чадаагүй, нэгэнт нэхэмжлэгч хүчин төгөлдөр бус гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй, энэ утгаараа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байхад давж заалдах шатны шүүх хэргийг “түдгэлзүүлэх” үндэслэлийг дурдаж, анхан шатны шүүхэд буцаасан нь буруу байна.
Мөн энэхүү хэргийн зохигч нь хоёр хуулийн этгээд байхад шүүх нэхэмжлэгчийг “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн захирал ,,,,,,,,,,,,,,,,,,,,” гэж, хариуцагчийг “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн захирал ,,,,,,,,,,,,,,,,,,,,” гэж ойлгомжгүй тодорхойлсныг анхаарах нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах”-аар хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 34 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 94 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар...” гэснийг “...56 дугаар зүйлийн 56.1.2., 153 дугаар зүйлийн 153.1. дэх хэсгийг тус тус баримтлан... ” гэж, “... “Барьцааны гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцох ...” гэснийг “барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох...” гэж өөрчилж, 2 дахь заалтыг хүчингүй болгож, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар гуравдагч этгээдийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ