Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/128

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч Д.Энхбаяр

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ******* *******т холбогдох эрүүгийн 2321000000110 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 30-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “******* *******” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймгийн ******* сумын шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 13 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 2021/ХМШЗ/46 дугаар шүүгчийн захирамжаар 2 жил 10 сар 7 хоногийн хорих ялаас хугацааны өмнө хяналт тогтоож суллагдсан, Боржигон овогт ******* ******* /РД: ........../.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 11 дүгээр баг, ******* хорооллын ******* тоотод 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 14 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч маргалдаж цээжин тус газар нь хүрэн өнгийн модон иштэй хутгаар 1 удаа зүсэж “цээжний зүүн дээд хэсгийн зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Хэлэх зүйлгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв. 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 14 цаг болж байхад найз болох манай гэрт орж ирсэн. ******* сумын алдарт уяач болсон гэдгийг би мэдээд гэртээ байсан Чингис нэртэй 0,75 литрийн шар шилтэй архийг найзтайгаа хувааж уугаад сууж байхад ******* гэх манай ******* сумын залуу тай утсаар ярьж байгаад манай гэрт ирсэн. Бид гурав хамт архи ууж байгаад тасраад унтчихсан бөгөөд ******* бид хоёр уугаад сууж байхдаа маргалдсан. Юунаас болж маргалдсан гэдгийг санахгүй, хаанаас хутга авсан гэдгийг нь мэдэхгүй байна. Миний цээжин тус газарт 1 удаа хутгалсан. Тэгэхээр нь би гэрээс зугтаж гараад баруун талын хөршийнхээ гэр рүү гүйж ороод эмнэлэг болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэжээ. /хх-ийн 21-22/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...хэсэг хугацааны дараа би нэлээн согтчихсон сууж байхад гаднаас манай найз гэр лүү орж ирэх үед хажууд сууж байсан найз ******* хоолны шүүгээн дээр байсан хүрэн модон иштэй хутгыг аваад руу өөдөөс нь дөхөж очоод хутгалах шиг болохоор нь би босч *******ын барьж байсан хутгыг булааж аваад салгах үед гэрээс гараад явсан. ******* бид хоёр найз ийн гэрт нь сууж байхад гаднаас хоёр цагдаагийн алба хаагч орж ирээд ******* бид хоёрыг аваад саатуулах байранд авчирсан...” гэжээ. /хх-ийн 28-29/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хүний биед хийсэн 153 тоот дүгнэлтэд:

1. ын биед цээжний зүүн дээд хэсгийн зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. 3. Дээрх гэмтэл нь хурц ир, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 34-35/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...ямар ч байсан бид хоёр маргалдаад хувьд гэрээсээ гарах гэхээр нь би түүний араас дагаад гарах гэж байхад гадаа хальт гараад буцаж ирэх нь миний гэрийн үүдэнд байхтай таарч маргалдаж байхдаа би хажуу талын шүүгээн дээр байсан хүрэн иштэй хутгыг аваад түүний цээж орчимд нэг удаа хатгачихсан юм...” гэжээ. /хх-ийн 42-43/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-12/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-17/

Яаралтай тусламжийн хуудас, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 32-33/

*******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 44/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/

Дорнод аймгийн ******* сумын шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 51-54/

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ХМШЗ/46 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 57-60/

Дорнод аймаг дахь ШШГГ-ын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1/309 тоот албан бичиг /хх-ийн 53/

ын Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 66/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно. Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн модон иштэй хутга нэг ширхгийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч  Боржигон овогт ******* ******* нь 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 17 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 11 дүгээр баг, ******* хорооллын ******* тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч маргалдаж цээжин тус газар нь хутгалж, түүний биед цээжний зүүн дээд хэсгийн зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “... гадаа хальт гараад буцаж ирэх нь миний гэрийн үүдэнд байхтай таарч маргалдаж байхдаа би хажуу талын шүүгээн дээр байсан хүрэн иштэй хутгыг аваад түүний цээж орчимд нэг удаа хатгачихсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч ын “...******* бид хоёр уугаад сууж байхдаа маргалдсан. Юунаас болж маргалдсан гэдгийг санахгүй, хаанаас хутга авсан гэдгийг нь мэдэхгүй байна. Миний цээжин тус газарт 1 удаа хутгалсан. Тэгэхээр нь би гэрээс зугтаж гараад баруун талын хөршийнхээ гэр рүү гүйж ороод эмнэлэг болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч “...найз гэр лүү орж ирэх үед хажууд сууж байсан найз ******* хоолны шүүгээн дээр байсан хүрэн модон иштэй хутгыг аваад руу өөдөөс нь дөхөж очоод хутгалах шиг болохоор нь би босч *******ын барьж байсан хутгыг булааж аваад салгах үед гэрээс гараад явсан...” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хүний биед хийсэн 153 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хүний биед хийсэн 153 тоот “...ын биед цээжний зүүн дээд хэсгийн зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, тодорхой эрхэлсэн ажилгүй, бусдад төлөх төлбөргүй зэрэг хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Түүнчлэн шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар оногдуулсан 13 жилийн хорих ялаас хугацааны өмнө суллаж хяналт тогтоосон 2 жил 10 сар 7 хоногийн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг үйлдсэн байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 30 хоногийн хорих дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 13 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 7 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 жил 10 сар 37 хоногийн хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчид гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх боловч түүний эрүүл мэндэд цээжний зүүн дээд хэсгийн зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учирч эмчилгээ хийлгэсэн байх тул энэхүү шүүх хуралдаанаар шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж тогтоох бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 17 цагийн орчимд үйлдсэн болох нь гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 17 цаг 40 минутаас эхлэн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Гэтэл улсын яллагчийн яллах дүгнэлтэд гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 14 цаг гэж тэмдэглэж тоо тооцооллын шинжтэй алдаа гаргасан нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхөөргүй байх тул шүүхээс зөвтгөж шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн модон иштэй хутга нэг ширхгийг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******т 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг тус тус журамлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 30 хоногийн хорих дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 13 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 7 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 10 /арав/ сар 37 /гучин долоо/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 2 жил 10 сар 37 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга нэг ширхгийг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА