Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Цагаатгах тогтоол

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/35

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга: Н.Ням,

Улсын яллагч: Б.Түвшинтөр,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: *******,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Ч.Алдар /цахим/,

Гэрч: *******, *******, насанд хүрээгүй гэрч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш, Л.тжав, Б.Билгүүн, Ж.Нарантуяа /цахим/,

Шүүгдэгч С.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогтой *******гийн *******д холбогдох эрүүгийн 202000590230 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хэрэглээний математикч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эх, нөхөр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ******* дугаар хороо ******* байрны тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овгийн *******гийн ******* /РД:/,

Холбогдсон хэргийн талаар:   

Шүүгдэгч С.******* нь 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын дүгээр багийн - тоотод эд хөрөнгө, албан тушаалын хамаарал бүхий харилцааны улмаас эрхшээлд нь байсан иргэн ыг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосны улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Үнэхээр харамсмаар хэрэг болсон. Миний хувьд 27 онд тай танилцсан. ын нөхөр манай нөхөр хоёр найзууд байсан болохоор бид хоёр танилцсан. 27 оноос хойш зовлон жаргалаа ярьж найз нөхдийн холбоотой байсан. Манай байрны урд нэг дэлгүүр түрээсэлдэг байсан. Манайхаар орж гарч хоол унд иддэг дотно харилцаатай, дэлгүүрт нь бараа татах гээд хүнээс зээлэх хэрэг гарвал би ярьж өгдөг гэх мэтээр бие биедээ тусалдаг байсан. 28 оны 04 сард намайг төрсний дараа эргэлтээр орж ирсэн. Тэгээд дэлгүүр ажиллуулаад ашиг муутай байна намайг лангуун дээрээ суулгаач гэж хэлсэн. Тэгээд манай лангуун дээр сууж эхэлсэн. Тэр хавийн 10 гаруй лангуу хувь гэрээ хийж цалинжуулдаг байсан. Бид хоёр ч хоорондоо хувь гэрээ хийж хамтарч ажилладаг байсан. Анх дан мөнгөн эдлэл аваад тэр хүний итгэл даах эсэхийг шалгаж ажиллуулсан. Мөнгөн эдлэлийн 10 хувийг авдаг байсан. Миний хувьд талийгаачийн сайн муу бүх юманд оролцдог байсан. Миний хувьд энэ хүнтэй 03 хүүхэдтэй сууж байсан, талийгаач нөхөртэйгөө хоёр хүүхэдтэй сууж байсан тэгээд бид хоёр бүх зовлон жаргалаа ярьдаг байсан. Найз нөхдийн холбоотой нарийн ширийн юмнуудаа хэлж ярьдаг байсан. Манайх 02 лангуутай нэг нь нэлээн том лангуу байсан. Тэрийг нь хариуцаж ажиллуулдаг байсан. Би д бараагаа хүлээлгэж өгөөд цааш нь талийгаачид хүлээлгэж өгөх гэх мэтээр 1 жил гаруй хугацаанд ажилласан. Тэгээд 29 оны 10 сард 02 лангуугаа нэгтгээд Дорнод явна гээд талийгаачид хүлээлгэж өгч байсан. Өдрийн орлогоос өөрт хэрэгтэйг аваад үлдсэн мөнгийг нь миний дансанд хийдэг байсан. Өөрийн гараар бичсэн дэвтрүүд байгаа. Би цалин өгөхгүй нэг ч удаа байгаагүй. Олсон орлогоосоо 100,000-200,000 төгрөг авчхаад үлдсэн мөнгийг миний дансанд хийдэг байсан. Би 12 ажилтантай. Тэр ажилчдын цалинг нэг ч өдөр хоцруулж үзээгүй. Талийгаачтай ажил мэргэжлээс гадна сайн найзын холбоотой байсан. Амьдралдаа болохгүй байгаа бүх зүйлээ ярьдаг байсан. Миний эд зүйлийг завших хүртэл найзын хувиар маш их итгэж байсан. 29 оны 10 дугаар сард манай нөхөр Судан явах гээд шинжилгээ өгсөн чинь B, C вирустэй гарсан гэнэ ээ. Тэгээд манай хадмууд чамаас боллоо гээд уурлаад намайг хөөгөөд байна гэж надад хэлж байсан. Тэр үед нь би гэр авч өгч байсан. Гэрчүүд яагаад худлаа хэлээд намайг гүжирдээд байгааг би ойлгохгүй байна. Би тэр эмэгтэйд маш сайхан харьцдаг байсан. Нөхрийнхөө ах дүүст хөөгдөөд явж байхад нь хүртэл гэр авч өгч байсан. Амиа хорлох оролдлого хийх үед нь гэрт нь очоод дүүг нь дагуулаад очиж авч байсан. Тэр үед шал согтуу байсан өвлийн хүйтэнд хөлдөөд үхсэн бол яах юм бэ би тэр үед иргэний үүргээ биелүүлээд очиж аваад ярилцаад тайвшруулж байсан. Тэр үед нөхөр нь өөр хүнтэй яваад байна гэж надад хэлээд тэр хүнтэй нь намайг яриад өг гэж хүртэл хэлж байсан. Тэгээд би ярьж чадахгүй ээ гээд яриагүй. Анх энэ хэрэг үүсээд мөрдөн байцаалтад прокурор энэ хэрэг биш гээд хааж байсан. Тэрнээс хойш прокурорт нөлөөлөл орж ирсэн. Түүнээс хойш надаас дандаа тулгаж асуудаг, хөтөлж асуудаг байсан. Тэр үед тэр хүнд сайн хандсанаасаа болж би одоо хэрэгтэн болчхоод явж байна. Би итгэдэг байсан тулдаа 12 сард чи сайн ажилласан шүү, намайг ажилтай байхад ажлаа сайн хийж байсан гээд шинэ жилээр байгууллагын аварга ажилтан болгосон. Би намайг залилж байсныг мэдээгүй. Миний хувьд прокурорт нөлөөлөл орсон гэж үзэж байна. Би дарамтлуулаад байна. Тиймээс ийм олон өмгөөлөгч аваад өөрийгөө хамгаалах гээд явж байна. Хийгээгүй хэргийн төлөө хүнийг дарамталж байна. Тэр хүнийг би нэг ч удаа өшиглөж үзээгүй. Би хуулийн өмнө тэгш байх ёстой. Цагдаа хүртэл хэдэн төгрөг өгчхөөч гэж намайг дарамтална. Би талийгаачийг ээжээс нь илүү анхаардаг байсан. Энэ хүн ломбардад юм тавьж ийн зээлийг төлсөн, өрийг төлсөн. бол тэр хүнээр өрөө даруулж байсан. Гэтэл завших хэрэг дээр миний эхнэр байгаагүй бид хоёр тусдаа амьдардаг байсан намайг юм тавиад өгөөч гэхээр нь би тавьж өгсөн гэж мэдүүлэг болгон нь өөрчлөгддөг. Би бол харамсаж байна. Өнөөдөр тэр хүн өрөө төлүүлчхээд худлаа хэлээд зогсож байгаад би харамсаж байна. Энд хэлэхэд муухай л юм гэхдээ тэмбүү туссан гээд надад хэлэхэд би дагуулаад эмнэлгээр явж нууцаар эмчилгээ хийлгэж байсан. 2020 оны дүгээр сарын 2-ны шөнө Хархорин сумаас мах аваад аймаг руу орж байтал машин эвдэрсэн тэгэхээр нь авсан махаа талийгаачийн хашаанд оруулж тавьсан. Тэгээд гэрт нь ороход охин нь ганцаараа байсан. Ээж нь хаашаа явсан юм бэ гэсэн чинь манай эгч хордлогод ороод эмнэлэг явсан гэж хэлсэн. Тэгээд бид 3 ыг дуудаад Хаан банкны тэнд явж байхад талийгаач залгасан хаана явна гэсэн чинь нөгөө хүний бие нь гайгүй болоод харих гээд явж байна гэсэн тэгээд хүргээд өгөх үү гэсэн чинь за тэг гэсэн тэгээд буцаад залгатал утас нь холбогдохгүй байсан. Тэгээд утас нь холбогдохгүй байхаар нь би яасан юм бол гээд санаа зовоод гэрт нь очсон. Учир нь нохойноос айдаг утсаар ярихад цаана нь нохой хуцаад байсан болохоор би айчих байх гэж бодоод санаа зовоод байсан. Гэрт нь очиход өөрөө байхгүй цүнхээ орон дээрээ шидчихээд гараад явсан байсан. Тэгээд цүнхнээс нь газар унасан 02 ломбардын бичгийг аваад хартал яг тэр өдөр 02 алтан ээмэг ломбардад тавьсан бичиг байсан. Тэгээд би нөгөө хоёр хүнээ явж бай нөхөр бид хоёр ирэхээр нь уулзчихаад явъя гэсэн чинь тэр хоёр яваагүй. Удалгүй гэртээ ороод ирсэн. Тэгээд би 05 ломбардын бичиг бариад энэ юу вэ аа гэсэн чинь дуугараагүй, би дахиад энэ юу вэ аа гэж асуусан. Би тухайн үед ууртай хэлсэн нь үнэн. Манай нөхөр талийгаачийн охин хоёр зурагт үзээд сууж байсан. Гэтэл хутга бариад авсан тухайн үед манай нөхөр босож ирээд хутгыг нь авсан. Би согтуу амиа хорлох гэж байсан хүнийг орхиод гарч чадаагүй. Цагдаад аваачиж өгсөн. Охиныг нь гэрт нь үлдээж чадаагүй ахынд нь аваачиж өгсөн. Эрүүлжүүлэх байранд очоод үзүүлсэн. Миний хувьд тэр өдөр цагдаагийн дарга дээр нь орж амиа хорлох гэж байсан талаар хэлсэн. Ломбардад байгаа эд хөрөнгө чинь байна уу та шалгаад ир гээд намайг явуулсан. Тэгээд тай бид гурав ломбардуудаар явсан. Тэрнээс хойш тооллого хийж байгаад 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 02 цагаас уулзана гээд бид гурав салсан. Тэр өдөр Улаанбаатар хотоос манайд тогооч ирсэн байсан. Тэр өдөр цагдаад мэдүүлэг өгчхөөд ирэхдээ нөхөртэйгөө хамт ирсэн. Тэгээд хоол идэх гээд сууж байхад гадуур хувцсаа тайлахгүй суугаад байсан. Тэгээд нэг харахад энгэрээс нь олсны үзүүр цухуйгаад байхаар нь юу юм бэ харуулаадах гэсэн чинь манай өрхний оосор тасарчихсан юм солих гэж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд олсыг нь авах гэтэл цаас дуугарсан. Цаас дуугарахаар нь юу юм харуулаадах гэсэн чинь харуулаагүй. Тэгээд цаасан дээр бичсэн зүйлийн толгойг нь харсан чинь гэрээслэл гэсэн толгойтой байсан. Тэгэхээр нь би тэрийг нь авсан. Тэгээд цагдаад хэлэхэд нэг ч удаа сэтгэл зүйчтэй уулзуулж үзээгүй. Хувийн ашиг сонирхол байна. Прокурор гэрчтэй гадаа гарч уулздаг. Өвөрхангай аймаг хүртэл явуулж гэрчийг авхуулж байна. ян баян л гэх юм би өчнөөн өртэй. 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ам чинь алт мөнгөнд чинь би хууль шүүхийн өмнө хүчин мөхөсдөж байна. Та нар прокурор таньдаг чинь тэр юм байгаа биз 03 жил би зовлонтой амьдарлаа. Би нэг ч удаа хөл рүү нь өшиглөж үзээгүй. Намайг асар их мөнгөний дарамтад оруулж алдагдалд оруулж хэзээ зогсохоо мэдэхгүй байсан хүн. Хүүхдээ зөв хүмүүжүүлсэн бол өнөөдөр би энд зогсож байхгүй байсан. Мөрдөгч нь хүртэл прокурортойгоо нийлээд өөрт хэрэгтэйг авч бичдэг байсан. Миний хувьд хүн таниагүйдээ өнөөдөр алдаа гаргалаа гэж бодож байна. Тэр хүнд өнөөдөр би итгэснээрээ ийм байдалд орчоод явж байна. Би бас хохирогч, би бас зовж байна. Би прокурор буруутай, гуай буруутай гээд гэрээслэл бичээд үхэх юм бол та нар буруудах уу, буруутан болох уу гэж асуумаар байна. Өнөөдөр ийм л байна. худалдааны төвийн эгнээнд 10 гаруй хүн суудаг, тэр хүмүүс бүгд биднийг хэрэлдэж, зодолдож байсан үгүйг мэдэж байгаа. Талийгаач бол хүнд дээрэлхүүлээд явах хүн биш байсан. Их хэл амтай, ам султай тийм ч болохоор би олон эмэгтэй хүнтэй газар бодолтой байгаарай гэж их хэлдэг байсан. Огцом ууртай тийм болохоор манай ажлынхан бие хамгаалагч гэдэг байсан. ийн ар гэрээс хүүхэд гаргахгүй хүүхнээс сал гээд байна би эмчилгээ хийлгэсэн яагаад эмчилгээ хийлгэж байгаа байж хүүхэдтэй болохгүй байгаа юм бол гээд нууж хаах юмгүй ярьдаг байсан. Би өнөөдөр энэ талаар энд ингээд яриад зогсож байна гэж бодсонгүй. 03 жил намайг алуурчин шиг явууллаа. Прокурор нэг талыг баримтлахгүй хүн чанартай энэ хэрэгт хандаж өгнө үү. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлнэ гэдэг зүйл хаана байна. Намайг баян гэж битгий хар, би хүнд туслах юмсан гэж л явдаг. Хэзээ ч надад хүнийг дарамталж байгаад алъя гэсэн бодол байхгүй. Манай төвийн ажилчид хүртэл мэднэ” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “... 29 оны 02 сард охинтойгоо ярихад С.******* эгч цалин өгөхгүй намайг хөл гар руу зохиод байх юм гэж нэг ярьж байсан. Муухай юм болж байна аа гэж хэлсэн. Ээж нь очих уу гэсэн чинь ирж болохгүй шүү гэр бүлээр чинь хөнөөнө  гэж хэлсэн гэж байсан. Ломбардад юм тавьсан нь үнэн гэсэн. Сэтгэл санааны хохирлоо арилгуулмаар байна. 2 хүүхдэд нь оюутны төлбөр би лав төлж чадахгүй. Ээж нь байсан бол олоод өгөх байсан байх. Их ажилсаг хүүхэд байсан. Би С.*******г ажил явдлаар нь орж ирэх болов уу гэж бодоход орж ирэлгүй яваад өгсөн. Би их харсан гэтэл гэрийн ард нэг айлд ирчхээд яваад өгсөн. Манай охинтой найзууд гэдэг байсан болохоор би өнөөдрийг хүртэл ирэх болов уу гэж их харсандаа гэв.

Гэрч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би С.*******г танина, садан төрлийн холбоо байхгүй. Тэр үед талийгаачийн хармаанд олс, гэрээслэл 2 гарч ирснийг С.******* авсан. Авахдаа нөхөр нь 2 гарыг нь барьж байгаад С.******* авсан. Өмнө нь намайг ажлаас ирэхэд хөл нь хөхөрсөн байсан яасан юм бэ гэхэд С.******* өшиглөсөн гэж хэлсэн, С.*******тай хамт байхад хэцүү байна дарамтлаад байна гэдэг зүйлийг ярьж байсан. Тэр хоол иддэг өдөр ыг гарсны дараа би араас нь гараад тэр хавиар буюу байрны тэр хавиар хайгаад олоогүй тэгээд гэртээ очсон юм болов уу гээд харьсан. Би гэрээслэлийг хэзээ бичсэнийг, олс хаанаас авсныг мэдээгүй. С.******* олсыг авах гээд оролдож байхад би болиулах үйлдэл хийгээгүй. Гэхдээ биедээ олстой явж байгааг мэдээд олсыг олж харсан бол би тэрийг авах үйлдэл хийх байсан. Ломбардад юм тавьсан асуудал үүсэхээс өмнө дарамт, хэрүүл маргаан байгаагүй. Цалин аваагүй байгаа бөөнд нь авна гэж хэлж байсан. миний данс биш гэхдээ регистр миний регистр мөн байна. Талийгаачийн охин тай 20******* оноос хамт амьдарч байсан. Би тухайн үед цалингийн, хашаа байшингийн зээлтэй байсан сард 00,000 төгрөг төлдөг байсан. Миний зээлийг 2-3 удаа төлсөн асуудал байгаа. Хамт амьдарч байх хугацаанд бидний харилцаа хэвийн байсан. Надад гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн зүйл байгаагүй. Намайг ломбардад юм тавиад өг би цалингаа буухаар төлнө гэж хэлсэн. Бид 2-ын хооронд ямар нэгэн гэр бүлийн маргаан байгаагүй. С.*******гийн дарамтаас болж амиа хорлосон. Миний хажууд тийм дарамталсан үйлдэл байхгүй. Гэхдээ ганц хоёр удаа өшиглөөд авч байхыг би  харсан гэв. 

Насанд хүрээгүй гэрч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Ээжийг гэртээ ирсний дараа ах барьж аваад С.******* эгч өшиглөөд зодсон. Би сайн санахгүй байна. Тэр өдөр ээж орлогоо тушаачхаад ирсэн, согтуу байгаагүй. Ээж С.******* гэдэг хүн дарамтлаад байна гэдэг талаар надад ярьж байгаагүй. С.******* эгч ах хоёр 1-2 хүнтэй орж ирээд манай гэрийн үнэд хүрэх эд зүйлийг авч явсан. 29 оны 09 дүгээр сарын 30 билүү 31-ний өдөр хичээлдээ явах гээд 12 цагийн үед ээжийн ажил дээр очиход ээжийг лангуу дээр сууж байхад нь С.******* эгч ирээд өчигдөр орлого ороогүй байна гээд хөл рүү нь нэг удаа өшиглөснийг би өөрийн нүдээр харсан. Манайхаас эд хөрөнгө авахад нь ээж эсэргүүцээгүй, ийг ирэхээр болъё гэсэн чинь С.******* эгч угаасаа өгөхгүй гэж хэлнэ шүү дээ гэж байсан. Би 7 дугаар ангиасаа ээжтэй хамт амьдарч эхэлсэн. 2020 оны дүгээр сарын 27 өдрөөс өмнө цохиж зодож байсан асуудал байхгүй. Ломбардын бичиг гарч ирэхээс өмнө ээж болон С.******* эгч хоёрын хоорондын харилцаа хэвийн байсан. Гэхдээ орлого ороогүй байх үед ч юм уу жаахан дарамтлах гээд байдаг байсан. С.******* эгч ээжийг жаахан зандраад байдаг байсан. Миний ярьсан үнэн би худлаа яриагүй. Манай аав ээжийн харилцаа хэвийн, сэтгэл санааны дарамт байгаагүй, ээж надад дотно ярьдаг зүйл байхгүй. Ээжийн дотно найз Болормаа эгч байсан. С.******* гэдэг хүн сайхан сэтгэлээр хандаж байсан асуудал байхгүй. Орлого бага байвал ээжийг загнадаг байсан. Тэгэхээр нь орлогоосоо цалинждаг байсан байх гэж би ойлгосон. Цалин гэж ээжид өгдөггүй байсан. Цалинг сар болгон тогтмол өгдөг байх ёстой гэж би ойлгодог гэв.

Гэрч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: С.*******г, талийгаач нарыг танина. Садан төрлийн холбоо байхгүй. 24-28 оны 10 сар хүртэл С.*******тай хамтран ажиллаж эхэлсэн. Би худалдагчийн ажил хийдэг байсан болохоор борлуулалтаараа цалинждаг байсан. тай 28 оны 05 дугаар сараас хамт ажиллаж эхэлсэн. Бид бүгд төсвийн цалинтай хүмүүс биш тул цалингаа бэлнээр эсвэл дансаар авах үедээ дансаар авдаг байсан. Жишээ нь яаж тооцоо хийж өдрийн орлогоос яаж хувь бодож өдрийн цалингаа гаргадаг байсан талаар тухайн үед миний хөтөлж байсан тооцооны дэвтэр дээр байгаа. Би өөрөө тайлбарлаад харуулж болно. Бид тооллогоо хийж байгаад маргааш буюу 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өглөө 8 цагт цугларсан. Тэгээд тооллого хийж байгаад орой 5 цагийн үед явсан. Цагдаа дээр очоод гэртээ харьчхаад буцаад ирлээ гээд орой 19  цагийн үед ирсэн. Тэгээд бид хоол иднэ гээд сууж байсан. Тэр үед С.******* эгч гэдэг хүнд залилуулж байсан. Тэр хүн одоо 40,000 төгрөг өгөөд тооцоогоо дуусгах гээд явж л байна чи бас тэгээд яваад байж болно шүү дээ гэсэн зүйл ярьсан. Тэгээд тэр 2-ыг цагдаагаас ирсэн гээд хоол идсэн. Гэтэл энгэрээс нь олс цаас гарч ирсэн. Тэрнээс өмнө талийгаач бид хэд бараагаа тулгаад байж байтал, талийгаач зөндөө өрөнд оруулсанд уучлаарай манайд байгаа авах боломжтой зүйлээс ав гэж хэлсэн. Бид найзын холбоотой байдаг байсан. С.*******гийн зүгээс д дарамт шахалт үзүүлж байсан удаа байхгүй найзаа л гэдэг байсан. Надад ч мөн адил дарамт учруулдаг байсан удаа байхгүй. Би ажлаа өгөөд явснаасаа хойш тай холбоо барихад бид хэд сайн байгаа орлого гайгүй байгаа гэж ярьж байсан. Лангууг 29 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл би голлож байгаад 10  сарын нь руу шилжүүлсэн. Гэр бүлийн талаар нөхөр нь Судан явах гээд шинжилгээ өгсөн чинь тэнцсэнгүй. Тэгээд нөхрийн ах эгч 2 гээд хүмүүс ирээд чамаас боллоо гээд зодсон гэж хэлсэн. га хүүхдээ гаргахад манай гэр бүл эмчтэй ярьж байгаад миний савыг боолгочихсон юм шиг байна шүү хүүхэдтэй болохгүй байна гэж ярьдаг байсан. 2020 оны 02 сарын 02-ны өдөр тонгойгоод сууж байсан чинь энгэрээс нь гэрээслэл нь цухуйсан. Тэгээд гараас нь гэрээслэлийг салгаж авсан гэдгийг бол санаж байна ямар байдлаар салгаж авсан бэ гэдгийг санахгүй байна. Би үнэн мэдүүлэг өгсөн. Царай зүс алдсан хүний анхаарал татаад байсан гэдэг нь тухайн өдөр эрүүлжүүлэхээс гэсэн билүү ямартай ч цагдаагаас ирсэн гэж байсан тэгээд тэрнээс болоод царай муутай байсан.  Талийгаачийн гэрээс эд хөрөнгө хураахад би хамт очсон. Бид нар орлого янз бүр байдаг цалин янз бүр байдаг байсан тул нийгмийн даатгалыг хувиараа төлдөг байсан гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн: “... төвийн лангуунд суух хугацаандаа гэх эзэнд нь их дарамтлуулж байснаас амиа хорлоход хүрсэн байх гэж бодож байна. Надад цагдаа дээр шалгагдаж байна, лангууны юмнуудыг ломбардад тавьчихсан чинь шалгуулаад байна. Мөнгө олмоор байна гэж нэг удаа ярьсан. Би очих уу гэхэд одоохондоо яах юм энд ирээд бөөн хэрүүл дундуур гэж хэлсэн. Надтай хүүхэн дарамтлаад хэцүү байна, цалин хөлс өгөхгүй байна гэж 29 оны 11 дүгээр сард ярьж байсан. Манай охин ер нь л цалин өгөхгүй байна гэж 29 оны 08 сард аймагт ирэхэд л хэлж байсан. Би яадаг юм ажлаасаа гарчхаач гэж хэлэхэд хүүхэн гаргахгүй байна гэж хэлсэн. Хамгийн сүүлд 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хамгийн сүүлд манай охин надтай утсаар ярьсан. Тэр үедээ намайг биеэ бодож байгаарай гэж яриад байхаар нь яасан юм миний охин ээж дээрээ ирэхгүй юм уу гэж хэлэхэд ажилтай болохоор хаяж чадахгүй байна гэж байсан. ...хоёр хоногийн дараа над руу утсаар яриад ыг олохоо байчихлаа гэж утасддаг л байсан. Надад хөл гар руу өшиглөсөн, үсдэж зодуулсан гэж ярьж байсан, цалин мөнгө өгөхгүй дарамттай байна гэдэг байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-35-р хуу/,

Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр би 9 дүгээр хороонд байх гэртээ машин янзлаад байж байтал орой 18 цагийн үед манай найз гэж хүүхэн залгаад хурдан хүрээд ирээрэй, хурдлаарай гэхээр нь яасан бол гэж бодоод хурдан яваад очсон. ...тэгээд юу болсон талаар асуухад манай хашаанд хүн боогоод үхчихсэн байна” гэж хэлсэн. Би юун хүн юм яагаад энд боож үхдэг билээ гэж бодоод дөхөөд харахад гийн хашаанд байдаг модон дүнзэн торхон дотор улаан өнгийн куртиктэй эмэгтэй хүн хүзүү хоолой хэсгээрээ дүүжлэгдсэн байдалтай байхаар нь шууд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 39-р хуу/,

Насанд хүрээгүй гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн: “29 оны дүгээр сарын 27-ны өдөр цагийн үед эгч намайг гэртээ ганцаараа унтаж байхад нөхөртэйгөө орж ирсэн. ...ээжийг асуухаар нь найзуудтайгаа гадуур яваа гэхэд элдэв янзаар хэлж аашилж загнадаг болохоор ээж эхлээд очиж яваа шүү намайг эмнэлэгт хүн харж байгаа гээд хэлчхээрэй гэхээр нь эмнэлэг дээр байгаа гэж  хэлсэн. Тэгээд эгч ээж рүү яриад хаана байгаа юм байгаа газар чинь очоод алаад хаячихна шүү хурдан орлогын мөнгө тушаагаадах гэж ярьсан. Тухайн өдөр цаг 20 минутын үед байсан. Тэгээд 5 минут орчим болоод ээж гэрт ороод ирсэн. Тухайн үед эгч ээжийн утсыг орон дээр ил орхиод явсныг нь кодыг нь гаргуулаад утсыг нь үзэх гээд машин руугаа орсон. Тэр үед ээж зөрж орж ирж таарсан. Ээж орлогын мөнгийг нь тушаана гээд гараад явсны дараа эгч гэрт ороод ирсэн. Ээж ч удаагүй буцаад ороод ирсэн. Ээж яасан бэ гээд ороод иртэл нөхөр нь босонгуутаа шууд үсдэж аваад багалзуур шахаж орны толгой мөргүүлсэн. эгч хөлөөрөө өшиглөж цохиод байхаар нь би ээжийг зодохыг болиулах гээд ээжийг тэвэрсэн тэгээд ээж та нарт алуулж байхаар өөрийнхөө амийг хорлочихсон дээр гээд хутга авсан. ахын найзууд гээд хоёр хүн хамт байсан, тэр хоёр нь тал талаас нь бариад ээжийн хутгыг нь тавиулах гэж оролдсон. Тэр үед эгч хутганы үзүүрт гараа зүсүүлсэн тэгээд ээж за хутгыг нь тавилаа гээд иртэй хэсэг болон иш хоёроос нь хоёр гараасаа барьснаа тавьсан. Тэр хутга ир муутай хутга байсан. Тэгээд хутга тавьсны дараа эгч цагдаа дуудаад цагдаа нар ирээд аваад явсан. Цагдаад эгч энэ залилангийн хэрэгтнийг баривчил одоо даруйхан авч яв гээд байсан. Тэгээд хоёр хоногийн дараа эгч урьд нь лангуун дээр нь суудаг байсан эгчтэй нэг танихгүй портерын эзэн гэх ахтай ирээд гэр дотор лангууны барааны ломбардын бичиг хайж хөшигний хоолой авдар энд тэндгүй юм ухаад байсан. ... 2 модон шинэ ор, том дэлгэцтэй зурагт, жимс холигч, хөлдөөгч, ээжийн ээмэг бөгжний хэрэглэл, том сур, морины модон хусуур, хусууртай адилхан нэг зүйл, том урт ташуур, цахилгаан дрилл зэргийг аваад явсан. Дараа ирэхдээ танай байшин дотор байгаа юмнуудаас авна гээд эгч хэлж байсан. Эд зүйл ачсаны дараа ээжийг ******* хамт яв, дээр тооллого хийнэ гэхэд яах юм одоо хүн амьтан ороод ирвэл нүдний булай болно. Би гэрийн юмыг янзалъя гээд үлдсэн. Маргааш ирээрэй гээд явсан. эгч их ааштай чамайг сууснаас хойш орлого орохоо болилоо гэж их загнаж хараадаг байсан. Лангуун дээрээ ирэх болгондоо ээжийг загнадаг, ээжийг ганц нэг хувцас авахаар чи энийг юугаар авсан юм, миний мөнгөнөөс идэж авсан уу чамд мөнгө байхгүй ш дээ хаанаас юугаар мөнгийг чи олдог юм гэж хэлдэг байсан. эгч цалингаа сар сард нь өгдөггүй байсан, хэрэгтэй үедээ ээж гуйж авдаг бусад үед 2-3 сар болж байж цалин өгдөг байсан. 29 оны 09 дүгээр сарын 30 билүү 31-нд намайг хичээлд явах гээд 12 цагийн үед ээжийн ажил дээр очиход ээжийг лангуун дээрээ сууж байхад эгч хүрч ирээд өчигдөр орлого олоогүй байна гээд хөл хавь руу нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд ээжийг лангуу бузарлаад хаясан гээд аашлаад байсан. Тэгээд би гараад явсан. Ээж өмнөөс нь хэрэлдэж маргаагүй” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 41-44-р хуу, 3-р хх-ийн 59-0-р хуу/,

Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн: эгч, ах, нарын хооронд яриа болсон. За ингээд дутаж байгаа данс тооцоо ийм байна. Цалин авдаггүй байсан гээд байгаа өдөр болгон орлогоосоо мөнгө авдаг байсан. Одоо ломбардад байгаа юмнууд чинь хураагдаад ирчих юм бол энэ тооцоо хамаагүй багасна, та хоёр цалингийн зээл юм хөөцөлдөөд үлдэгдэл өр ширээ дарах юм бол үлдсэн хэдэн төгрөг нь болно ш дээ гэж ******* эгч хэлсэн. Тэгсэн хоол идээд тонгойсон чинь энгэрээс нь олс цухуйсан. Тэгээд эгч чи юун олс энгэртээ хийчихсэн юм, нааш нь гаргаад ир яасан 2 хүүхдээ боддоггүй юм. гээд олс дээсээр яах гэж байгаа юм гэхэд гэрийн өрхний оосор тасарчихсан юм. чи хэл л дээ гээд байсан. Тэгээд олстой хамт дахиад цаас шажигнаа л тэрийгээ дараад суугаад байсан. Миний урьд нь амьдарч байхдаа хийж байсан буруу үйлдлүүд байгаа юм. Миний хувийн амьдрал та нарт хамаагүй ш дээ ээ чи мэдэж байгаа ш дээ гээд тэгээд тэр цаасыг нь арай гэж салгаж авахад дэвтрийн 3 гол цаасыг ар өвөргүй бичсэн, толгой нь гэрээслэл гэсэн утгатай бичиг байсан. Тэгээд эгч олстой нь хамт аваад гараад явсан. эгчийн нөхөр , , бид хэд үлдсэн. Тэгээд тэр хэд ар араасаа гараад явцгаасан. Би буруу хараад сууж байсан, бичгийн араас явж байна даа гэж бодсон. Нөхөр нь эргэж орж ирснээ эгч чинь орж ирсэн үү гэхэд дээшээ гараагүй байна, сая гараад явчихлаа байдаггүй алга болчихлоо гэхээр нь гараад хайгаач гээд эгчид алга болчихсон байна гэж хэлээд охинтой нь хамт гарч хайсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 53-55-р хуу/,

Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн: “Урьд шөнө , бас нэг хүний хамт гурвуулаа орж ирээд намайг үсдэж аваад багалзуурдсан гээд хүзүүгээ үзүүлсэн, улайсан харагдсан. ******* өшиглөсөн гээд хөл гар нь энд тэнд хөхөрсөн харагдсан. ...хэд хоногийн дараа орой 20-21 цагийн үед “гэрээслэл бичсэн байсныг булаагаад авчихлаа, та аваарай” гэж бичсэн байсан. Тэгээд утас руу нь залгахаар утсаа авахгүй....удалгүй алга болчихлоо гээд нөхөр нь алга болчихлоо гээд гудамжны үзүүрээс амьсгаадаад гүйж орж ирсэн” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 57-58-р хуу/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 202 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 15 дугаартай цогцост үзлэг хийсэн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн “талийгаач ын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хүзүү хоолойд дарагдлын ором гэмтэл, зүүн дал, зүүн эгэм, баруун, зүүн гарын бугалга, баруун хөлийн шилбэ, баруун гуя хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хүзүү хоолойд дарагдлын ором гэмтэл нь уяа оосроор үүсгэгдэх боломжтой. Зүүн дал, зүүн эгэм, баруун, зүүн гарын бугалга, баруун хөлийн шилбэ, баруун гуя хэсэгт цус хуралт гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хүзүү хоолойд амьдадаа үүссэн дарагдал нь үхэлд шууд нөлөөлсөн байх боломжтой. Талийгаач нь дүүжлэлтийн улмаас механикаар амьсгал бүтэж нас баржээ. Талийгаач ын цогцост хийсэн бактерилогийн лабораторийн хариунд: тэмбүүгийн үүсгэгч идэвхгүй, ТРНА+, эрүүл ВЗ гэжээ” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн -58-р хуу/,

Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би гийн юмыг ломбардад тавьчихсан байсан чинь ломбардын бичиг харчхаад муудалцсан тэгээд цагдаад өгчихсөн гэсэн зүйл л хэлсэн. ...гаас зурвас ирсэн тэгээд би зөрүүлээд зурвас бичээд аваагүй. Залгаад холбогдохгүй хамгийн сүүлд над руу зурвас үлдээгээд утсаа салгасан байсан. эгчээ би гэрээслэл бичсэн чинь булаагаад авчихлаа, түүнийг аваарай гэсэн зурвас ирүүлсэн байсан. Би нөхөртөө үзүүлээд хоолоо идчихээд гэрээр нь ортол гудамжны өнцөгт таараад алга болчихлоо гэхээр нь над руу ийм зурвас ирсэн байна юу болоод байгаа юм гэж үзүүлсэн” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 15-159-р хуу/,

Амь хохирогчийн гэрээслэл /хх-ийн 244-24-р хуу/,

Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би хэзээ гэдгийг нь тодорхой санахгүй байна, намайг жижүүртэй байх хугацаанд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багт хүн амиа хорлох гээд байна гэсэн дуудлага ирсэн. Би тухайн өдөр жолооч цагдаатай хамт очсон. Хэнтэй очсон гэдгээ санахгүй байна. Тухайн үед талийгаач ын гэрт очиход гэх залуу ыг амиа хорлоно гээд дайраад байна гээд шалан дээр дээрээс нь дараад суучихсан байсан. Тэгэхээр нь би цагдаагийн газарт бүгдийг нь дагуулж ирээд мэдүүлэг авсан. Тэр үед ыг драгер үлээлгэж үзэхэд 0.2 хувийн согтолттой байсан. ******* нь тухайн үед ыг миний хамаг юмыг зараад үрчихлээ гээд загнаж зандарсан бухимдсан байдалтай байсан. Тухайн үед нь *******, нарыг мөнгөө нэхээд дайраад байхаар нь амиа хорлох үйлдэл хийсэн гэж яриад байсан. Тухайн өдөр ын биед ил харагдах гэмтэл байгаагүй ээ. Далд гэмтэл байсан эсэхийг мэдээгүй ээ...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 20-207-р хуу/,

Гэрч М.ын мөрдөн байцаалтад өгсөн: “ ...ийнд ортол ******* ломбардын бичиг оллоо. Ажлын зардаг эд зүйлс нь толины өмнө байсан, тэгээд учрыг нь олъё ыг хүлээе гээд утасдахад утас нь холбогдохгүй байсан. Утсаар яриад л байх шиг байсан. тэгээд хаан банкны тэнд очиход гэртээ ирчихлээ гэхээр нь буцаад гэрт нь ирэхэд ирээгүй байсан. Тэгээд бид хоёр гадаа хүлээгээд гэрт , хоёр хүлээсэн. Удалгүй нэг машин зогсоод гарч ирээд гэр рүүгээ орсон. бид хоёр араас нь орсон, орсон чинь эд нар юу юм, яахаараа энд байж байдаг юм гээд ломбардын бичгүүд эд зүйлсийг д үзүүлэхэд нэлээн согтолттой шууд тавиур руугаа гүйгээд өөрийгөө алчихъя гээд хутга шүүрээд авсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 47-48-р хуу/,

Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн: “Би т-Өлзий суманд амьдардаг юм, манай охин над руу хамгийн сүүлд дүгээр сарын сүүлээр цагдаа дээр байна, ломбардад юм тавьчхаад өрөнд орчихсон энэ асуудлаа шалгуулж байна гэж хэлсэн би ээж нь очих уу гэхэд одоохондоо яах вэ байж бай гэж байсан гэрнээс хойш над руу холбоо бариагүй. Манай хүргэн Өмнөговь аймгаас ирчихлээ гэж өөрөө утасдаж хэлсэн болохоор тэр хоёрыг хамт явна гэж мэдэж байсан тэгээд 2020 оны 02 дугаар сарын 02-ны шөнө 22 цаг өнгөрч байх үед хүргэн ийг алга болчихлоо гэж хэлсэн гээд хайж байна гэж хэлсэн. Тэрнээс хойш олдоогүй сураггүй байна гэж хүргэн байнга холбоо барьж байсан. Тэгээд нас барсан байна гэдгийг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мэдсэн. Надтай цагдаа дээр шалгагдаж байна гэж нэг удаа л ярьсан, намайг очих гэхэд байж бай гэж байсан, ломбардад тавьсан эд зүйлээ авмаар байна энэ асуудлаас болж шалгагдаж байна хурдхан шиг салмаар байна их дарамттай байна гэж ярьсан. нөхөртэйгөө барьж аваад зодсон гэж яриад байсан. Амиа хорлох  шинжтэй гэрээсэлсэн зүйл огт надад яриагүй. Нөхөр тэйгээ 22 онд танилцаж тэрнээс хойш хамт амьдарсан, гэрлэлтийн баталгаа байхгүй, 2 хүүхэдтэй том охин нь 8-р ангид сурдаг, бага хүү нь 5-р ангид сурдаг. Одоо байгаа нөхөртэйгөө танилцахаас өмнө хүүхдүүдээ гаргасан байсан тэр хоёр дундаасаа хүүхэд гаргаагүй. Тэр хоёр хүүхэдтэй болохыг их хүсэж байсан, байнга л ярьдаг байсан. Манай охин 7 дугаар ангиасаа сургуулиас гарсан, тэрнээс хойш ойр зуурын ажил хийж эхлээд бааранд аймагтаа ажиллаж байгаад, дараа нь төвд алт мөнгөний лангуунд сууж эхэлсэн. , хоёр хоорондоо болоод л байдаг байсан сүүлийн үед л их сонин болчхоод байсан дарамт шахалт ихтэй байсан байх гэж бодож байгаа. төвд ажиллаж байх хугацаандаа заримдаа цалингаа өгөхгүй байна гэхээр нь би наад ажлаасаа гар гар гэхээр гаргахгүй байна, цалин өгөхгүй гэдэг байсан би гар гар боль гэдэг байсан ямар учир шалтгаантай гаргадаггүй байсныг мэдэхгүй. Иймэрхүү асуудал нэг жил орчим ноднингоос хойш яригдаж эхэлсэн би гар гэдэг байсан. Их хөнгөн, хүнд их тусархуу, хүүхэд байхын л хүнд тусархуу хүүхэд байсан, сэргэлэн овсгоотой үр хүүхдүүддээ хайр халамж сайтай хүн байсан. Дээрээ нэг ахтай гэдэг аймагт байдаг, доороо ганц дүүтэй гэдэг т-Өлзий суманд надтай хамт байдаг, сургуульд явуулж чадаагүй байгаа. Талийгаачийн 2 хүүхэд багаасаа л манайд байдаг манай ам бүлд тоологдож явдаг, хүүхдүүд нь ээж дээрээ ирж очоотой л байдаг байсан. Би одоо хэд наслахаа мэдэхгүй хоёр хүүхдийг нь яана даа гэж бодож, гомдолтой байна, анх лангууны эзэн нь гэрт нь ыг нөхөртэйгөө зодсон, хөргөгч, зурагт, шинэ ор, сур зэргийг нь аваад явсан байсан би зодсон асуудлыг шалгуулмаар байна охиноос нь сонссон талийгаач өөрөө надад энэ талаараа нууцлаад хэлээгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-37-р хуу/,

Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...******* залгаад ажил дээр нь очсон. Тэнд ломбардын дутуу эд зүйлээ тулгана гэж байсан. Тэгээд тулгаад эхэлж байх үед манай эхнэрийн улаан куртикний дотор халааснаас олс цухуйсан байсныг ******* гаргаад ир гэхэд гаргаж ирэхгүй байсан чинь булаагаад гаргаад ирэхэд цэнхэр эрээн олс байсан, цаана нь дахиад цаас байсан түүнийг нуугаад өгөхгүй байсан чинь ******* нөхөр аар гарыг нь бариулж байгаад юу нуугаад байгаа юм мөнгө нуугаад байгаа юм уу гээд цаас гаргаад ирэхэд гэрээслэл байсан, тэгээд тэрийг нь ******* аваад хоёр давхар руу гарсан. ыг наадахаа барьж бай гэсэн жаахан хорьж байгаад араас нь гараад явсан. Тэгээд манай эхнэр араас нь нэг давхрын булангийн өрөөнөөс гарахаар нь би жаахан байж байгаад араас нь гарсан чинь алга болчихсон байсан. Тэгээд би орж ирсэн үү гэж *******гаас асуухад орж ирээгүй гээд гэрээслэлийг нь уншаад сууж байсан. Тэгээд би буцаад өрөө рүүгээ орж ирэхэд байхгүй байсан. Тэгээд тэр хавиар жаахан хайгаад *******гийн охин, өмнө нь байсан худалдагч хоёр цуг байсан. Тэр бид гурав гараад гийн гадаа ойр орчимд хайгаад олоогүй тэгээд гэх худалдагч мотоцикл такси дээр очоод улаан куртиктэй хүүхэн эндээс такси барьсан уу гэхэд барьсан өндөрлөгийн тэнд үзүүрийн хашаанд буусан гэсэн. Тэгээд би гэр рүүгээ гүйсэн. ...хайж байтал эргүүлийн хоёр цагдаа ирчихсэн байсан. Тэгээд хамт гадуур хайсан. Үүр цайтал цаг хүртэл хайгаад тэгээд цагдаа нар түргэн цугларалт гээд тарцгаасан, би гэртээ үлдсэн. Хэрэг учрал болсон хашааг би мэдэхгүй, манай эхнэр ч мэдэхгүй, танихгүй хүмүүс байсан. 2020 оны дүгээр сарын 25-ны өдөр , ******* хоёр охин ын нүдэн дээр зодсон гэж надад хэлсэн. Тэрнээс хойш ч байнга дарамттай байсан гэж анх ирэхэд хэлж байсан, надтай хамт алга болох орой очиход хүртэл бараагаа тулгаж байхдаа энэ хаачихсан юм гээд хөл рүү нь өшиглөсөн, мөр рүү нь цохиж байсан. Намайг ирэхэд зүүн хөлийн дотор шилбэний булчинд хөхөрсөн байсан. Яасан юм гэхэд ******* өшиглөсөн гэж хэлж байсан. Ер нь их дарамттай байна ингэж байхаар үхдэг юм билүү гэж ирсэн даруйд хэлж байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 45-4-р хуу/,

Гэрч Б.ы мөрдөн байцаалтад өгсөн: “2020 оны дүгээр сарын 27-ны шөнийн 00- цагийн үед Хархорин сумаас аймгийн төвд мах ачиж ирээд ын хашаанд оруулж тавьсан тэр үед хамт явсан, замаараа ыг дуудсан. аас орлогоо авъя гэж залгахад гэртээ байгаагүй. Эмнэлэг дээр хүний бие муу үзүүлж байна гэж байсан тэгээд Хаан банк дээр явна гэхээр нь хүргээд өгчихье гэж бодоод очиход байгаагүй. Утас нь холбогдохгүй болохоор нь зам дээр явж байгаа байх гээд гэр лүү нь очсон очиход байгаагүй. Гэрт нь ороод сууж байтал унинд нь байсан ломбардын бичгийг хараад манай лангууны барааг тавьсан байна гэж мэдсэн тэгээд ыг хүлээгээд уулзаад явъя ирэхээр нь дуудъя гээд , хоёрыг явуулсан тэр хоёр гараад явсан удаагүй гаднаас согтуу ороод ирсэн тэр хоёр ч араас нь ороод ирсэн. энэ юу вэ гээд ломбардын бичгийг асуухад миний амьдрал хэцүү байна, би үхмээр байна гээд тогооны савны тэндээс хутга гаргаад ирсэн, хажууд нь байсан хутгыг нь бариад авсан би хойд талын орон дээр сууж байсан босоод очоод бариад авсан элбэлцэж хутгыг нь тавиулсан тэр үед гараа зүсүүлсэн байсан тэгээд цагдаа дуудаж өгсөн удаагүй 10 минут болоод ирсэн тэр болтол нь би бариад сууж байсан. Тэгээд охиныг нь буцаж цагдаа ирсний дараа хамаатных нь айлд хүргэж өгсөн. Тэр өдөр ийм л асуудал болсон, лангууны асуудалд би оролцоод байдаггүй болохоор хоёр өөрсдөө тооллого сүүлд нь хийгээд байдаг байсан тухайн өдөр ийм л асуудал болсон. Хутга шүүрээд авахаар нь тавиулах гэж л ноцолдсон би д огт гар хүрээгүй манай эхнэр ******* ч гар хүрээгүй д гар хүрч цохиж зодсон асуудал байхгүй. зодуулаад охин нь салгах гэж ээжийгээ тэвэрсэн, дундуур нь орсон асуудал болоогүй. Ийм асуудал байхгүй би ерөөсөө гар хүрээгүй хутгыг нь л тавиулах гэж барьж авсан тэгээд цагдаа иртэл бариад байж байсан. гэртээ орж ирэхдээ их согтуу орж ирсэн. Би д энэ асуудал болохоос өмнө ч хойно нь ч огт гар хүрч байгаагүй, намайг зод гээд би зоддог асуудал гэж юу байх вэ. Би болсон асуудлыг үнэнээр нь л мэдүүлсэн болохоор миний мэдүүлэг цаашид өөрчлөгдөхгүй” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 49-50-р хуу/,

Гэрч С.ын мөрдөн байцаалтад өгсөн: “2020 оны дүгээр сарын 27-ны шөнийн цагийн үед Хархорин сумаас мах ачаад , ******* бид гурав орж ирсэн. Ирээд аккумлятор суучхаад хашаа байшин хайж байгаад ынд очъё манай ажилчин нөхөр нь цэргийн ангид ажилладаг чи танина гээд тийшээ аваачих гээд явсан, замаараа ыг дуудаад ын хашаанд 4-үүлээ очиж машиныг байрлуулсан. гэртээ байхгүй охин нь ганцаараа байсан ээж чинь хааччихсан юм орлогоо авмаар байна цаг болчхоод байна гэж ярилцаж байсан тэгээд утсаар яриад байгаа бололтой байсан тэгээд ыг хайж Хаан банкны тэнд явж байна гээд орлогоо ирээд авчих гэж байна гээд байсан тэгээд ирээд залгахад утас нь холбогдохгүй жаахан байж байгаад гэртээ ирчихлээ гэхээр нь гэрт нь очиход ирээгүй байсан. Гэрт , хоёр ороод бид хоёр үлдсэн удаагүй машинтай таксинаас буугаад ирсэн тэгээд хамт орчхоод явъя гээд бид хоёр араас нь орсон, тэгсэн согтуу би өр ширтэй, үхмээр байна гээд эргэнэгээс юм ухаад хутга шүүрч авсан тэр үед гэрийн хойно сууж байсан босож ирээд ын араас тэвэрч авсан, хутгыг нь би тай хамт авсан тэгээд цагдаа дуудаад наад хүнтэй чинь эрүүлд нь уулзъя цагдаад өгье гээд дуудлага егсөн цагдаа ирээд аваад явсан, буцаад цагдаа ирээд охиныг нь хамаатных нь айлд бөөндөө хүргэж өгөөд салцгаасан, тэрнээс хойш би мэдэхгүй байна. Тэнд д гар хүрсэн хүн байгаагүй, тийм зүйл ерөөсөө болоогүй зодсон заналхийлсэн юм байхгүй наадах чинь согтуу байна цагдаад өгье хутга шөвөг асуудал гаргаж мэднэ гээд ******* цагдаад өгсөн. *******г бид нар гэж дууддаг. ыг тухайн үйл явц болоход , ******* болон өөр хэн нэгэн цохиж зодсон асуудал огт байхгүй. Намайг орж ирэхэд дөнгөж орж ирсэн араас нь бид хоёр орж ирсэн согтуу энэ юу юм гэж г хэлэхэд би ингэж явахаар үхчихсэн дээр гээд хутга хайж гаргаж ирсэн тэр үед хоймроос ирээд араас нь тэвэрсэн, зодоон цохион огт болоогүй. Хутга салгах гэж ноцолдож хутгыг нь авсан цохиж зодсон асуудал огт байхгүй. Би болсон асуудлыг үнэнээр нь л мэдүүлсэн болохоор миний мэдүүлэг цаашид өөрчлөгдөхгүй” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 51-5 хуу/,

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн: “*******тай төвд хамт ажилладаг байсан сүүлд худалдагч гээд ирж суудаг болсон. Эдгээр хүмүүстэй нэг газар ажиллаж байсан болохоор танина, садан төрлийн холбоо байхгүй. Талийгаач нь төвийн лангуунд алт мөнгөн эдлэл зардаг байсан. *******гийн худалдагчаар 28 оны 4 дүгээр сард орсон санагдаж байна. Хуучин төв тэр үеэр нураагдаад түр хугацаанд 10 сар хүртэл Тэнгис төв дотор бид нар түр үйл ажиллагаагаа явуулж байсан тэр үед нь *******гийн лангууны алт мөнгөн эдлэлийн нөгөө лангуу болох зэс болон гоёл чимэглэлийн эд зүйлийг зардаг байсан гэх худалдагч нь алт мөнгө үнэт эдлэлийг нь зардаг байсан. 28 оны 10 сараас шинэ төв ашиглалтад ороод лангуундаа мөнгөн эдлэлүүд, зэс эдлэл, шармал эдлэл, гоёл чимэглэл зэрэг эд зүйлийг нь зардаг байсан, алт, монет үнэт эдлэлийг нь нь зардаг байгаад 29 оны 10 сард нь шилжих болоод нь эд зүйлийг нь тоолж авч ын суудаг лангуунд суухаар болж цаад лангуугаа хураагаад нааш нь нийлүүлж байсан. Энэ үеэс хойш дангаараа төв дотор лангуу дээр суудаг болсон, ******* лангуугаараа бараг ирдэггүй хаа нэг үзэгддэг нь ашиглалтад орчихсон тэндээ л ажиллаад байдаг байсан. 2020 оны дүгээр сарын сүүлээр гэнэт нь ирчихсэн лангуун дээрээ , ******* гурав тооцоогоо нийлүүлээд байгаа бололтой нэг өдөр сууж харагдсан тэрнээс хойш тэд нар лангуун дээрээ хэн хэн нь дахиж үзэгдээгүй үүнээс хойш удаагүй ыг нас барсан байна гэж төвийнхнөөс дуулсан, өөр мэдэх зүйл надад алга байна. нь өмнө нь тусдаа лангуунд суудаг байгаад сүүлд ыг шилжсэний дараа хоёр лангуугаа нийлүүлж ганцаараа суудаг болсон. ******* ын лангуун дээр үзэгдээд байдаггүй байсан бид нар гайхаад ерөөсөө үзэгдэхгүй юм урдаа л байдаг юм байхдаа гэж төвийнхөн ярьдаг байсан. ыг байх үед орлогоо хоорондоо л тооцдог байсан байх ******* ирээд байдаггүй байсан аваачиж л өгдөг байсан байх, хааяа нэг харагддаг байсан би нэг их ирж байхыг нь олон хараагүй. Тэд нар хоорондоо маргаан лангуун дээрээ гаргаж байгаа сонсогдоогүй. Би лангууны эд зүйл дутсан асуудал болсныг сүүлд ыг өнгөрсөн хойно л мэдсэн. Цалин мөнгөө хоорондоо яаж зохицдог байсныг би мэдэхгүй бусад лангуунууд орлогын хувиар л цалинжаад байдаг байсан адилхан л байх. надад *******тай маргалдлаа, цалин мөнгө болохгүй байна бүтэхгүй байна тэглээ ингэлээ гэж юу ч ярьдаггүй байсан ер нь дуу цөөтэй хүүхэд байсан барагтай үг дуугарахгүй, сүүлд орсон болохоор надтай нэг их ярьдаггүй дотно ойр байгаагүй юм. ын суудаг лангууны харалдаа өөдөөс нь харсан нөгөө эгнээний лангуунд суудаг байсан, би лангуун дотроо гэдэг багштай хамт суудаг байсан. ын өөдөөс шахуу царай царайгаа харагдахаар байрлалд суудаг байсан. ын суудаг лангуу м минийх 3 м хэмжээтэй урд үзүүр нь л харалдаа болдог байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 0-1-р хуу/,

Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би төвийн шинэ барилга нээгдэх үед орж 2 давхарт нь цүнх зардаг байгаад 29 оны эхээр төвийн 1 давхарт орж алт мөнгөний лангуу ажиллуулж эхэлсэн. Намайг 1 давхрын лангуунд орж ирэх үед нь *******гийн лангуунд суудаг байсан болохоор миний мэдэхийн 1 жил болсон өмнө нь хэзээ орсныг мэдэхгүй байна. миний зүүн талын лангуунд харалдаа суудаг байсан. ******* хааяа орж ирдэг байсан эзэн нь болохоороо бараагаа шалгадаг байсан байх 2020 оны сард *******, тай лангуун дээрээ юмаа дутаасан байна гэсэн зүйл ярьж байсан тэгээд надаас *******, ломбардад юм тавьсан байна та харсан үзсэн мэдсэн юм байна уу, танаар юм тавиулсан уу гэж байсан би мэдэхгүй хүний юмыг яаж мэдэх вэ, юу гэж надаар юм тавиулах вэ гэж хэлсэн. Тэр үед л юм дутаасан гэж тай яриад байснаас хоорондоо хэрүүл маргаан хийж байгаа юм харагдаагүй. надад цалин мөнгө, бараа материал тэглээ ингэлээ гэсэн зүйл огт ярьж байгаагүй надтай нээх энэ тэр гээд ярьдаггүй хүн байсан, лангуу лангууныхаа ард л суудаг байсан. Цалин мөнгөө хоорондоо яаж зохицдог байсныг би мэдэхгүй бусад лангуунууд орлогын хувиар л цалинжаад байдаг байсан адилхан л байх. надад *******тай маргалдлаа, цалин мөнгө болохгүй байна бүтэхгүй байна тэглээ ингэлээ гэж юу ч ярьдаггүй байсан ер нь дуу цөөтэй хүүхэд байсан барагтай үг дуугарахгүй, сүүлд орсон болохоор надтай нэг их ярьдаггүй дотно ойр байгаагүй юм. Би гэрээслэлд намайг хэлж өгөөрэй гэсэн утга бүхий хэсгийг уншлаа чухам юуны талаар хэлээд байгааг ойлгохгүй байна миний мэдэхийн ноцтой хэрүүл маргаан болж байгаагүй, надад л нүдээр үзэж чихээр сонссон хэрүүл маргаан лангуун дээр нь харагдаагүй, гэрээслэлд бичсэнийг нь харахад лангуун дээр болсон асуудлыг л бид хоёрыг сонссон байна гэж бичсэн байна гэж ойлгогдож байна эгч нь хэрүүл маргаан хүн доромжилсон утга бүхий үг яриа хэрүүл сонсоогүй. ******* надаас лангууны эд зүйлийг ломбардад тавьсан байна гэж асуух үед л би мэдсэн тэрнээс өмнө би лангуунаас нь бараа эд зүйл ломбардад тавьж зараад байна гэдгийг огт мэдээгүй. төвийнхөнтэй энгийн зүгээр л залуучуудтай найзлаад байгаа харагддаг, таарамжгүй харилцаатай хэрүүл маргаан хийсэн хүн байдаггүй л байсан. ыг би юунаас болж амиа хорлосон талаар мэдэх юм алга байна, лангуун дээрээ юу гээл хэрэлдээд байх вэ дээ лангуун дээрээ тэр хоёр хамт заримдаа харагддаг. ******* тай ирж уулзаад явдаг л байсан тэр хоёр лангуун дээрээ хэрэлдээд маргалдаад байгаа зүйл харагдаагүй би ороод 1 жил болж байна, лангуун дээрээ миний мэдэхийн *******, хоёр хоорондоо болон хавь ойрынхонтойгоо хэрэлдэж маргалдаад байгаа юм хараагүй. Чухам лангуунаас гадуур юу болдгийг мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 3-5-р хуу/,

Өвөрхангай аймгийн сумдын хоногийн зөрчил илрүүлэлтийн мэдээ 1-р хх-ийн 85-р хуу/,

*******ийн цагдаагийн байгууллагад гаргасан баталгаа /хх-ийн 8-р хуу/,

Шүүгдэгч С.*******гийн хохирогчоор тогтоогдсон хэргийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би өмнөх гэрчийн мэдүүлэгтээ өөрийн мэдэх зүйлээ үнэн зөвөөр ярьсан болохоор нэмж хэлэх зүйл байхгүй. Өмнө нь ажиллаж байсан худалдагч ыг дуудаж тооллого хийсэн. Талийгаач ыг дуудаж хамт тоолж байсан ба нь алга болж улмаар нас барсан болохоор өөрийг нь байх үед байсан бараагаа тоолж дуусгасан жижиг бараагаа тулгалт хийж тулгаж амжаагүй өөртэй нь хамт байх үед тоолж тулгаж өөрийнх нь алга болгосон эд зүйлийг тооцоход 51 сая төгрөгийн бараа материал алга болсон байна. Одоогоор 51,514,5 төгрөгийн бараа дутаж байна, эдгээрийг бүгдийг д хүлээлгэж өгсөн байгаа. Монет ээмэг *******1.79 грамм 45 ширхэг, зарах үнэ 15,8*******,00 төгрөгийн үнэтэй, монет гинж 10 ширхэг 37,35 гр 4,482,000 төгрөгийн үнэтэй монет кулон 2 ш ,4 гр 78,000 төгрөг, монет бөгж 19 ширхэг 3,34 гр 7,00,800 төгрөг, алтан ээмэг 4 ширхэг 14,48 грм 2,534,000 төгрөгийн, алтан бөгж 5 ширхэг 15,75 гр 2,75,250 төгрөг, алтан гинж 2 ширхэг 14,71 гр 2,574,250 төгрөг, мөнгөн сүлжмэл бүс 2 ширхэг 723,2 гр 3,471,30 төгрөг, мөнгөн цөгц 1 ширхэг 200,000 төгрөг, мөнгөн аяга 8 төрлийн 41 ширхэг аяга 4,810,000 төгрөг эмэгтэй мөнгөн товч 3 багц 21 ширхэг 45,9 гр 252,450 төгрөг, эрэгтэй мөнгөн товч 2 багц 10 ширхэг 55, гр 305,800 төгрөг мөнгөн бугуйвч 5 төрөл 40,000 төгрөг, мөнгөн хослол 18 ширхэг 178,7 гр 88,500 төгрөг, зэсэн домбо 1 ширхэг жижиг 250,000 төгрөг, мөнгөн бөгж, ээмэг, бөгж, бугуйвч, терагерц бугуйвч, хүзүүний зүүлт 154.5 гр 772,800 төгрөг, мөнгөн энгэрийн зүү 2 ширхэг 30,000 төгрөг, цагаан зэсэн аяга 3 ширхэг 75,000 төгрөг, зэсэн бугуйвч 7 ширхэг 35,000 төгрөг, мөнгөлсөн лааны суурь 1 ширхэг 70,000 төгрөг эдгээрийг би тоолж одоогоор алдсан бараагаа тооцож байна. д 29 оны 10, 11, 12 дугаар саруудын цалингийн урьдчилгаа 1,430,115 төгрөг, өөрийнх нь бусдад тавьсан 1,24,500 төгрөг байсныг би өөрөөсөө өгсөн юм. Эдгээр бүх мөнгөн дүнг нэмээд бодохоор 51,514,5 төгрөгийн хохирол гарсан. Би , худалдагч хоёртой хамт бодож гаргасан мөнгөн дүн. Жижиг бараа зөндөө дутаж байгаа тэрийгээ тоолж тулгаж амжаагүй байна. одоо нас барсан болохоор жижиг бараагаа тоолоход хүндрэлтэй байна.  Миний д хүлээлгэж өгсөн бараанаас дутсан бараа нь эдгээр, тиймээс аас уг барааг болон мөнгөн дүнг нэхэмжилж байгаа юм. Хүний эд хөрөнгийг хариуцаж авсан байж зөвшөөрөлгүй зарж борлуулсан ломбардад тавьсан, мөн ломбардад тавьсан байж хүний хөрөнгийг хайрлаж хамгаалахгүй ломбардаа сунгуулахгүй дахин давтан энэ маягаар миний барааг дутаагаад байх байсан байна. Мөн бусдад болон хүүхдийнхээ хадгаламжид мөнгө хийсэн гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 93-94-р хуу/,

Амь хохирогч ын яллагдагчаар татагдсан хэргийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Арвайхээр сумын 5 дугаар багийн нутагт байрлах хүнс барааны зах дотор байрлах худалдааны төвийн 1 давхарт байрлах ******* гэх хүний алт мөнгөний лангуунд худалдагчаар ажилладаг байсан. 28 оны 07 дугаар сарын 04-ний өдөр анх энэ ажилдаа орж одоо хүртэл ажиллаж байгаад сая ажлаасаа гарсан Алт мөнгө монет эдлэл, бэлэг дурсгалын зүйлсийг зардаг байсан. Гэрээ хийгээгүй сарын үндсэн цалин 100,000 төгрөг тэгээд орлогын 2-5 хувиар цалинждаг байсан, өдөр өдөрт нь орлогоосоо хувиа аваад явчихдаг байсан

Мөнгөн аяганууд, монет ээмэг, бөгж, гинжнүүд, 1 ширхэг мөнгөн бус зэргийг ломбардад тавьсан. Хамгийн анх 29 оны 08 дугаар сараас монет ээмэг бөгж тавьж эхэлсэн тэрнээс хойш ломбардаас авч чадахгүй болохоор нэг юмыг нь тавьж хүүг нь сунгасаар байгаад одоог хүрсэн, би өөрийн ломбардад тавьсан эд зүйлээ бодохоор 7,000,000 төгрөгийн эд зүйлс болоод байгаа. Хүнс барааны зах доторх байдаг ломбардад хамгийн анх эд зүйлс тавьсан. Тэнд 3 ширхэг мөнгөн аяга 300,000 төгрөгт, дараа нь монет ээмэг бөгжнүүдийг граммлаад 20 гаран грамм болсон сайн санахгүй байна 1,100,000 төгрөг болсон. Энэ мөнгөөр би урьд нь хүнсний дэлгүүр ажиллуулж байсан түүнээс гарсан жижиг өрнүүдээ төлсөн гэх охиноор уг лангуунд 2 ширхэг монет ээмэг 450,000 төгрөгт тавиулсан. Би өөрөө мөн 1,000,000 төгрөгийн монет ээмэгнүүдийг тавьсан /20 гаран граммтай байсан/, дараа нь 5,4 граммтай өөрийн ээмэг лангуунаас ширхэг ээмэг нийлүүлээд 80,000 төгрөгт тавьсан. Хатагтай дэлгүүр доторх Заан гарьд ломбардад 4,5 граммтай монет хос ээмэг 300.000 төгрөг. дараа нь 250,000 төгрөгт хос ээмэг, мөнгөн аяга ширхгийг инчийн 70,000 төгрөгт тавьсан. Хангамж худалдааны төв доторх Заан гарьд ломбардын салбарт 2 ширхэг эрэгтэй хүний монет бөгж 500,000, монет ээмэг 300,000 төгрөгт тавьсан. Хангамжийн подвалд байрлах Лайк ломбардад 2 ширхэг эрэгтэй монет бөгж хос монет ээмэг нийлүүлээд 525,000 төгрөгт тавьсан. Хангамжийн үүдний ломбардад 400,000 төгрөгт эрэгтэй хүний монет бөгж 002 ширхгийг тавьсан. лангууны хажуу талд суудаг гэх охиныг гуйгаад Болор төвийн ломбардад эмэгтэй хүний 210 граммтай сүлжмэл мөнгөн бүсийг 400,000 төгрөгт тавиулсан, үүгээр би хашаа байшингийнхаа лизингийн мөнгийг хийсэн, үүнээс өмнө 2,1 граммтай монет гинжийг 110,000 төгрөгт, 2,1 граммтай монет ээмгийг 120,000 төгрөгт тавьсан. Нөхөр ээр 1,500,000 төгрөгийн монет эмэгтэй ээмэгнүүдийг тавиулсан тоолж мэдэхгүй байна. Тэнгис төвийн дээд давхрын ломбардад нөхөр болох ээр 1,000,000 төгрөгийн монет эмэгтэй ээмэгнүүдийг тавиулсан, тоог нь хэлж мэдэхгүй байна Би өөрөө уг ломбардад монет эмэгтэй 02 ширхэг бөгжийг 250,000 төгрөгт тавьсан. төв доторх ахын лангуунд 5,4 граммтай монет ээмэг 300,000 төгрөгт тавьсан. Хангамж дотор аль лангуунд тавьсныг мэдэхгүй манай нөхөр 500,000 төгрөгийн ээмэг ломбардад тавьсан байсан. Одоогоор миний санаж байгаа ломбардад тавьсан эд зүйлс энэ байна ломбардад тавьсан бүх баримтаа би хураадаг байсан одоо манай дарга *******д байгаа. Хамгийн сүүлд 2020 оны дүгээр сарын 2-ны өдөр Хатагтай төвийн Заан гарьд ломбардад 3,2 граммтай алтан хос ээмгийг 300,000 төгрөгт тавьсан. Харж байж үлдсэнийг нь санах байх. Манай нөхөр мөнгөний хэрэг гарахаар надтай ярилцаж байгаад ломбардад би өөрөө өдөр ажил дээрээсээ гарч чадахгүй болохоор нөхрийгөө явуулчихдаг байсан. Манай нөхөр Өмнөговь аймгийн 17 дугаар цэргийн ангид автын ажил эрхэлдэг. 28 оны 08 дугаар сард шилжиж очсон 2, 3 сардаа нэг ирдэг саяхан идэшний үеэр 11 сард ирээд явсан. Би эздээсээ асууж байсан удаа байхгүй, өрөө дараад эхнээсээ сунгуулах хугацаа нь болчихоор араас нь дахиж тавиад илүү гарснаар нь ойр зуурын эд зүйл гэртээ аваад тэгээд таардаг байсан. Сүүлд 5 ханатай гэр 1,800,000 төгрөгөөр авсан 00,000 төгрөгийг нь эздээсээ гуйж аваад үлдсэнийг нь ломбардын мөнгөнөөс өгсөн. 1,3 граммтай монет бөгжийг найз д *******0,000 төгрөгт өгөөд 20,000 төгрөг авсан үлдсэнийг нь аваагүй байгаа. 02 дугаар багийн өрхийн эмнэлгийн сувилагчдаа 350,000 төгрөгт улаан шигтгээтэй алтан ээмгийг зээлсэн мөнгийг нь аваагүй байгаа. Би сувилагчийн нэрийг мэдэхгүй байна. 2,2 граммтай монет эмэгтэй хүний хос ээмгийг 220,000 төгрөгөөр нэг худалдан авагчид зараад тэр мөнгөөрөө Хужирт сумаас орж ирсэн портертой мод авсан. Төрийн банкинд суудаг гэх эгчид 1,9 граммтай эмэгтэй хүний монет бөгжийг 220,000 төгрөгт зараад 0,000 төгрөгийг аваад үлдэгдэл 140,000 төгрөгийг аваагүй байгаа.Хажуу лангууны д 3,4 граммтай эрэгтэй монет бөгж өгсөн байгаа аваагүй. Тэр хэвээрээ байгаа. тбаатар гэх манай найз 8,000 төгрөгөөр мөнгөн хослол 110,000 төгрөгөөр ширхэг мөнгөн аяга авсан мөнгийг нь өгөөгүй байгаа. Би өөрөө 8-тай мөнгөн аяга ширхгийг худалдан авагчид 220,000 төгрөгт зараад мөнгийг нь өөрөө хэрэглэчихсэн. Би өөрөө 5-н 02 ширхэг мөнгөн аягыг сейфний дээрээс алдаж унагаад нэг нь эвдэрчихсэн байхаар нь хайлуулаад, нөгөөхийг нь хүнд 70,000 төгрөгт зарсан. Хайлуулсан аягатай нийлээд 100,000 төгрөг болсон. 5,5 хэмжээтэй 004 ширхэг мөнгөн аягыг т-Өлзий сум руу эгч руу явуулаад 440,000 төгрөг аваад хэрэглэчихсэн. Ломбардаас авсан эд зүйл байхгүй зарим нь зарагдсан байх зарлаа гэж “Заан гарьд”-аас мэссеж ирж байсан. Өөр зарлаа гэж мессеж ирээгүй. Манай гэрт 3,4 граммтай монет бөгж байгаа тэрийг би хажуу лангууны гоос мөнгийг нь өгнө гэж зээлсэн, пандора гэсэн мөнгөн бугуйвч 1 ширхэг, жижиг гоёлуудыг гийн лангуунаас *******0,000 төгрөгт зээлсэн байгаа. Би лангууныхаа юмнаас гэртээ аваачдаггүй гэрт байхгүй. Гэрт мөнгөний мод жижиг сувинер байгаа. Шөнө дунд гэртээ ирэхэд манай дарга нөхөртэйгөө сууж байсан. Нөхөртэйгөө элбэж миний толгой руу цохиж зодоод хүүхэд намайг өмөөрч уйлахаар нь ингэж байхаар үхчихье гээд хутга шүүрч авсан нь үнэн. Дахин ийм үйлдэл гаргахгүй байж чадна. талгаа гаргаж өгнө” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 95-97-р хуу/,

Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “ нь манай эхнэр 22 онд анх танилцаж тэрнээс хойш хамт амьдарч байгаа, гэрлэлтийн баталгаа байхгүй, бид хоёр дундаасаа хүүхэдгүй. 28 оны 04 дүгээр сард худалдааны төвийн 1 давхрын алт мөнгөний лангууны эзэн *******гийн нөхөр нь манай найз байгаа юм. Өмнө нь ЗХ-ний 25-р ангид хамт ажиллаж байсан юм, өмнө нь ч тэр хоёр манайхаар орж гардаг байсан болохоор бие биеэ сайн таньдаг байсан. Тэгээд ажилд орсон. Миний мэдэж байгаагаар 3,5 сая төгрөгийн эд зүйл ломбардад тавьсан надад хэлээгүй хэчнээн эд зүйл тавьсныг би мэдэхгүй байна. Би эхнэр ын суудаг алт мөнгөний лангуунаас нийт 4 удаа эд зүйлийг мөнгөний хэрэг гараад хоорондоо ярилцаж байгаад тавьсан. 29 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Болор төвийн ломбардад монет бөгж 4 граммтай 240,000 төгрөгт тавьсан, 29 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Болор төвийн ломбардад шигтгээтэй монет ээмэг ******* хос 35,3 граммтай нийт 1,70,000 төгрөгт тавьсан, 29 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Төв барааны захын 1 давхрын ломбардад монет ээмэг 5 хос 10,1 граммтай 500,000 төгрөгт, 29 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Тэнгис төвийн 2 давхрын ломбардад монет ээмэг 10 ширхэг 2,8 граммтай 1,200,000 төгрөгт тавьсан. Миний тавьсан эд зүйл нийт 04 удаа нэг өдөрт нь 3 газарт эд зүйл ломбардад тавьсан. Манай эхнэр ын суудаг алт мөнгөний лангууны *******гийн өмчлөлийн монет эдлэлүүд байсан. Мөнгөний хэрэг болоод хүмүүсээс авсан өр нэхэгдээд банкны мөнгө дутаад ойрхон 2 удаа нэг өдөрт нь 3 газарт ломбардад эд зүйлс тавьсан. Би нийт 4 удаа эд зүйл тавьсан. Би хашаа байшингаа зарчхаад ломбардад тавьсан эд зүйлээ буцаагаад авчихна гэж бодоод ломбардад тавьсан манай хашаа байшин одоогоороо зарагдаагүй байгаа, миний өөрийн нэр дээр байдаг, одоо манай байгаа хаяг мөн Арвайхээр сумын баг - тоот хашаа байшин байгаа юм. Ломбардуудад би бичиг баримтаа үзүүлээд эд зүйл тавих гэсэн юмаа гэж хэлсэн надаас ямар учиртай эд зүйл юм гэж асуугаагүй, манай эхнэр хамт яваагүй би ганцаараа явсан. Миний мэдэхийн хувь хүнд зарсан, одоо мөнгийг нь аваагүй эд зүйлс байхгүй. Манай эхнэр дангаараа яасныг мэдэхгүй байна. 29 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Болор төвийн ломбардад шигтгээтэй монет ээмэг ******* хос 35,3 граммтай нийт 1,70,000 төгрөгт тавьсан. 29 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Төв бараан захын давхрын ломбардад монет ээмэг 05 хос 10,1 граммтай 500,000 төгрөгт, 29 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Тэнгис төвийн 02 давхрын ломбардад монет ээмэг 10 ширхэг 2,8 граммтай 1,200,000 төгрөгт тавьсан. Миний тавьсан эд зүйл нийт 4 удаа нэг өдөрт нь 3 газарт эд зүйл ломбардад тавьсан. Манай эхнэр ын суудаг алт мөнгөний лангууны *******гийн өмчлөлийн монет эдлэлүүд байсан, би мөнгөний хэрэг болоод хүмүүсээс авсан өр нэхэгдээд банкны мөнгө дутаад ойрхон 02 удаа нэг өдөрт нь 03 газарт ломбардад эд зүйлс тавьсан би нийт 04 удаа эд зүйл тавьсан. Би хашаа байшингаа зарчхаад ломбардад тавьсан эд зүйлээ буцаагаад авчихна гэж бодоод ломбардад тавьсан манай хашаа байшин одоогоороо зарагдаагүй байгаа, миний өөрийн нэр дээр байдаг, одоо манай байгаа хаяг мөн Арвайхээр сумын баг - тоот хашаа байшин байгаа юм. Ломбардуудад би бичиг баримтаа үзүүлээд эд зүйл тавих гэсэн юмаа гэж хэлсэн надаас ямар учиртай эд зүйл юм гэж асуугаагүй, манай эхнэр хамт яваагүй би ганцаараа явсан. Миний мэдэхийн хувь хүнд зарсан, одоо мөнгийг нь аваагүй эд зүйлс байхгүй, манай эхнэр дангаараа яасныг мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 98-99-р хуу/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 0-ны өдрийн 83 дугаартай хүний биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 1-р хуу/,

Тэмдэглэлийн дэвтрийн хуулбар /1-р хх-ийн 109-110-р хуу/,

Яллагдагч д холбогдох эрүүгийн хэрэгт гэрч М.ын мөрдөн байцаалтад өгсөн: “2020 оны дүгээр сарын 2-ний өдөр гэртээ байж байсан чинь манай найз над руу залгаад хөдөөнөөс ирлээ гэрт хүргээд өг гэсэн би тэгээд яваад очсон чинь , хоёр худалдагч ынхаа гэрт нь сууж байсан удалгүй согтуу гаднаас орж ирсэн тэгээд чи яагаад хүн итгэж байхад хүний хамаг юмыг ломбардад тавьж байгаа юм бэ гэсэн чинь нөгөө хүүхэн уйлаад амиа хорлоно гээд хутаг бариад өөр рүүгээ дүрэх гэж завдсан тэгэхээр нь барьж аваад цагдаа дуудсан. Ганцаараа орж ирсэн. Надаас гадна , *******, , , бас охин нь байсан. ыг хутга барьж авахаар нь бариад авсан. Өөр зүйл болоогүй” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 11-р хуу/,

д холбогдох хэрэгт гэрч Б.ы мөрдөн байцаалтад өгсөн: “2020 онд -р сарын 2-ны орой хөдөөгөөс ирж яваад машин эвдрээд ойрхон ын хашаанд машинаа тавьсан. гэртээ байхгүй байхаар нь манай эхнэр ******* утсаар залгаад дуудсан гэрт нь хүлээж байх зуур ломбардын баримт байхаар нь үзсэн чинь манай лангууны бараануудыг ломбардад тавьсан байсан. Тэгээд манай эхнэр утсаар залгаад ыг дуудсан, гэрт нь хүлээж байтал орж ирсэн. Манай эхнэр чи яахаараа манай лангууны барааг ломбардад тавьчихдаг юм гээд хэрүүл маргаан болсон. Тэгсэн тогооны саван дээр байсан хутаг бариад авахаар нь би салгасан. Тэгээд манай  цагдаа дуудсан. манай худалдааны төвд байдаг алт, мөнгөний лангууны худалдагч байгаа юм. Тэр өдөр аас архи үнэртэж байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 117-р хуу/,

д холбогдох хэрэгт холбогдогч ын өгсөн: “2020 оны сарын 2-ний орой 22 цаг өнгөрч байх үед би найз гийнд байж байтал миний утас руу манай дарга ******* залгаж чи хаана байгаа юм бэ би танай гэрт чинь ирсэн байна. Тэгэхээр нь би төв талбай дээрээс такси аваад гэртээ ортол миний охин ******* ганцаараа унтаж байсан тэгэхээр нь охиноосоо ******* эгч орж ирсэн үү гэж асуухад орж ирээд таны гар утсыг аваад гараад явчихлаа гэсэн. Би *******гийн гар утас руу нь залгаад та хаана байна гэхэд чи орлогын мөнгө аваад манай гэрт ир гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд би очих гээд явж байтал миний утас руу ******* дахин залгаж чи хаана байна байгаа газраа байж бай би очлоо гэхээр би Хархорин өргөө байрны гадаа хүлээж байтал миний утас унтарсан би такси аваад гэртээ очтол *******, нар манай гэрт сууж байсан. Намайг гэр рүү дөнгөж ороход ******* хэл амаар доромжилж нөхөр нь үснээс татаад байхаар нь ингэж та хоёрт зодуулж байснаас өөрөө үхсэн дээр гээд гал тогооны саван дээр байсан хутгийг шүүрч автал гараас барьж аваад хойш нь дарж намайг унагаад өвдгөөрөө хоолой боогоод байж байтал гэж залуу гаднаас орж ирээд миний гарт байсан хутгыг авсан. миний хоёр гарыг хойш нь мушгиж дараад байж байтал ******* цагдаа дуудсан. Би архи уусан согтуу байсан тэгээд , ******* нар мөнгө нэхээд дайрч давшлаад байхаар нь тэгсэн байх. *******, нар миний суудаг лангууны эзэд байгаа юм. Би 19 цагийн үед ажлаа тараад найзтайгаа хоёр лааз пиво,1 шил ЭКС архи уусан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 119-120-р хуу/,

д холбогдох хэрэгт ын согтуурлын зэрэг шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 121-р хуу/,

д холбогдох хэрэгт ын гаргасан баталгаа /1-р хх-ийн 12 хуу/,

Шүүгдэгч С.*******гийн Өвөрхангай аймгийн Прокурорын газарт 2021 оны 02 дугаар сарын 2-ны өдөр гаргасан хүсэлт /1-р хх-ийн *******0-*******1-р хуу/,

Гэрч *******ийн мөрдөн байцаалтад дахин өгсөн: “Талийгаачийн садан төрлөөс аймгийн төвд ах нь байдаг өөр хүн байдаггүй ээж нь болон бусад нь т-Өлзий суманд хөдөө байдаг манайхаар ирээд байдаггүй садан төрлийн зүгээс нь ямар нэгэн дарамт шахалт байгаагүй, талийгаач ч дарамтлаад байна гэдгээс өөрөөр энэ тэнд дарамттай асуудал байна гэж ярьж байгаагүй. Миний нүдэн дээр ******* нь ын шилбэ рүү 2-3 удаа тооцоо яриад юм ярьж байхдаа уурлаад чи тэгээ биз дээ гээд бараг тулгаад тайлбар сонсохгүй өшиглөж байсан, тэр үед нь юм хэлээгүй дуугүй л данс тооцоогоо тулгаад юм хэлээгүй 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр талийгаач бид хоёр цагдаа дээр ирж мэдүүлгээ өгчхөөд шууд руу очсон энэ үед болсон асуудал байгаа юм. Тэгээд талийгаач куртикээ тайлахгүй хоол идээд сууж байхад нь ******* өврөөс нь гэрээслэлийг нь гаргаад ирсэн тэгээд гараад явсан тэгээд алга болчихсон би ойр орчимд нь хайгаад олоогүй тэгээд гэр лүүгээ явахад гэрт ирээгүй байхгүй байсан. ******* бүх хохирлоо барагдуулж авна, мөнгө болох юу л байна бүгдийг нь авна гэсэн дарамт шахалт үзүүлдэг байсныг надад хэлсэн гэрийг нь авна, хашаа байшинг авна мөнгө болчихоор юу л байна авна гэдэг гэж талийгаач хэлдэг байсан. Миний нүдэн дээр данс тооцоогоо тулгаж байхдаа дутсан бараагаа чи тэгээ биз дээ тэгээ биз дээ гээл тулгаад тайлбар хэлүүлэхгүй шууд л загнаж хөл рүү нь өшиглөөд байсан. Намайг байхгүйд энэ мэт дарамт олон л давтагдаж байсан байна гэж би дотроо ойлгож байсан. ын үгийг огт сонсохгүй байсан. Талийгаачийг цалин мөнгөө авъя гэхээр чи цалин авч яах гэж байгаа юм, юу авах гэж байгаа юм яах гэж байгаа юм гээд өмнөөс хэлээд мөнгө өгөхгүй байна гэж өөрөө намайг Өмнөговь аймагт ажилладаг байхад утсаар залгаж хэлж байсан надаас бол мөнгө авч байгаагүй би яах вэ цалингаа буухаар ойр зуурын хэрэгцээний мөнгө явуулдаг л их биш ч багаар явуулж л байсан. Би цалин мөнгөний талаар ёстой мэдэхгүй байна миний мэдэхийн 29 оны өвөл цагаан сарын үеэр цалин гээд 300 гаран мянган төгрөг д өгч байсан өөрөөр цалин авсныг нь би ерөөсөө мэдэхгүй байна хоорондоо юу гэж хэлж ярьж тохирч байсныг мэдэхгүй. Яг үнэндээ ажил хийлээ гээд амьдралдаа дэм болоод цалин хөлс аваад байсан юм бол байхгүй авч байгаа хэд нь өөрийнх нь хэрэглээ будаг шунханд таарч байсан байх мөнгөний дутагдалд ороод байна, ерөөсөө цалин мөнгө өгөхгүй мөнгө төгрөггүй хэцүү байна цалин гэж ерөөсөө авахаа байлаа гэж утсаар ярьдаг байсан. Намайг Өмнөговь аймагт байхад С.******* портер машинтай ирээд авсан юмнуудыг нь ачаад явсан байсан, тухайн үед талийгаач *******тэй өөрт нь хэлж байж бол гэж хэлж байсан байна билээ, ******* надтай ерөөсөө яриагүй, бүгдийг нь ачаад явсан байсан. Сүүлд нь өнгөрдөг над руу яриад бүх юмыг чинь ачаад явчихлаа чам руу ярь гэхэд ярьсангүй гээд уйлаад утсаар ярьсан. Би за яах вэ аваг аваг гэснээс өөр юм хэлээгүй. Би ч ******* руу яриагүй. Талийгаачийг  өөрөө өгсөн гарын үсэг зурсан гэж ******* яриад байна гэж би сонссон. Надад л зөвшөөрч гарын үсгээ зурж өгсөн гэж хэлээгүй, хүчээр аваад явчихлаа л гэж хэлээд уйлаад байсан. Охин нь юм хэлээгүй. эгч ирээд портер дээр юм ачаад аваад явсан л гэж ярьсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн *******5-*******-р хуу/,

Гэрч гийн мөрдөн мөрдөн байцаалтад өгсөн: “тай найз нөхдийн холбоотой, садан төрлийн холбоогүй. С.******* нь миний аав ын төрсөн дүү ийн төрсөн хүүхэд байгаа юм. ******* гэдэг хүнд ******* нь өргүүлсэн юм. Мөн *******гийн ээж нь , нарын төрсөн эгч, би ойрын садан төрлийн хүн болохоор энэ хэрэгт мэдүүлэг өгөхгүй” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 154-р хуу/,

Гэрч гийн мөрдөн мөрдөн байцаалтад өгсөн: “*******, нар төвд суудаг. Адилхан худалдагчийн хувьд бие биеэ сайн танина. ын гэр манай урд гудамжны үзүүр болохоор гэр ойрхны хувьд орой ажлаа тараад хамт харих, өглөө ажилдаа хамт явах гээд таардаг байсан. Дотно найз нөхөд садан төрлийн холбоо байхгүй. төв анх 2000 онд нээгдсэнээс хойш сууж байгаа. Одоо хамгийн удаан байгаа хүн нь болж байна. нь *******гийн лангууны худалдагчаар суугаад 02 жил орчим болсон. нь төвд миний лангууны өөдөөс харсан лангуунд суудаг байсан. Миний охинтой чацуу хүүхэд байсан. Хүнтэй гайгүй нийтэч, миний нүдэнд хүмүүстэй хэрэлдэж муудалцаж байгаагүй. Гайгүй энгийн л хүүхэд байсан. төв дотор энэнтэй л илүү дотно гэх хүн надад ажиглагдаагүй. Жаахан ах дүү муутай хүн юм болов уу гэж бодсон, Манай ах Түгээ овооны ард байдаг гэж ярьж байсан. Өөр ах дүүтэй гэж хэлж байгаагүй. ын ээж нь т-Өлзийд байдаг. 2 хүүхэдтэй, сүүлд тэй суусан гэдэг байсан. Өөрөөр амьдрал ахуйгаа ярьдаггүй байсан. Би ын гэрээр хоёр удаа орж байсан. ыг *******тай хэрэлдээд цагдаад баригдаад явчихсан байна. Охин нь ганцаараа байна гэсээр манай нөхөр гэртээ орж ирсэн. Тэр үед хашаанд нь манай адуу байдаг байсан болохоор морьдоо харах гэж ороход охин нь ганцаараа байгаад манай нөхөрт хэлсэн байсан. Би маргааш орой нь ажлаа тараад яана ирсэн юм болов уу охин нь ганцаараа байгаа хоолтой байдаг юм болов уу гээд гэрт нь орсон. Тэр үед гэртээ ирчихсэн байсан. Би яасан юм гэхэд гийн юмыг ломбардад тавьчихсан байсан чинь ломбардын бичиг харчхаад муудалцсан тэгээд цагдаад өгчихсөн гэсэн зүйл л хэлсэн. Би хүний юмыг тэгж болохгүй гэж хэлсэн. Намайг ороход уйлчихсан сууж байсан. Надад анзаарагдах гэмтэл шарх анзаарагдаагүй. Би харааны шилтэй хүн тэр үед шилгүй орчихсон байсан болохоор юм сайн харагдаагүй. Охин нь эгч ээжийг зодоод гэх юм яриад байсан. юм хэлж чадахгүй уйлаад л суугаад байсан. Юм асуухаар дуугарахгүй болохоор нь шалгаалгүй орхисон. Би ыг хэдэн төгрөгийн цалин авдаг, яадаг авч байсан үгүйг мэдэхгүй. Би ч асууж байгаагүй. Надад цалин мөнгөтэй холбоотой зүйл ерөөсөө ярьдаггүй байсан. Намайг эхэлж ороход гэрийнх нь тавилга, зурагт, ор нь байсан сүүлд алга болчихлоо гэх үедээ өмнөхөн нь над руу гаас мэссэж ирсэн. Би зөрүүлээд мэссэж бичээд аваагүй. Залгаад холбогдоогүй. Хамгийн сүүлд над руу зурвас үлдээгээд утсаа салгасан байсан. 2020 оны 02 дугаар сарын 02-ны орой 20 цаг өнгөрч байх үед мэссэж ирснийг анзаараагүй байтал утас руу дохисон дуу гарахаар нь үзтэл дохисон мессэж ирсэн байсан. “ эгчээ би гэрээслэл бичсэн чинь булаагаад авчихлаа. Түүнийг аваарай” гэсэн мэссэж ирүүлсэн байсан. Би нөхөртөө үзүүлээд хоолоо идчихээд гэрээр нь ортол гудамжны өнцөгт таараад алга болчихлоо гэхээр нь над руу ийм мессэж ирсэн байна, юу болоод байгаа юм гэж үзүүлсэн. рүү залгаж ийм мессэж ирсэн байна гээд хэлсэн. Тэгээд худалдагчтайгаа нөхөртэйгөө ирээд бид нар хамт хайсан. Эргүүлийн цагдаа нар ч хамт хайсан. надад амиа хорлох гэж байгаа үг үйлдэл хэлж байгаагүй, ийм байдалд хүрэхээр сэтгэл зүйн асуудал надад мэдэгдээгүй. Өрөнд орсон талаар нь ч би мэдээгүй. Юунаас болж амиа хорлох болсныг би мэдэхгүй байна. Нөхөр нь Өмнөговьд ажиллаж байгаа гээд охинтойгоо л хоёулаа байдаг байсан. д олон найз нөхөд байдаггүй байсан байх гэж би бодож байна. Хүний төрсөн өдөр тэднийд очлоо ингэлээ гэж надад хэлж байгаагүй. Хашаанд нь байнга орно гэрээр нь хүмүүс ирээд байдаггүй, дүү нь т-Өлзийгөөс ирсэн гэж сонссоноос өөр хүн ирлээ гэж дуулаагүй. “”-ийн залуучуудтай хааяа караокед ордог байсан байх архи согтууруулах ундаа хэрэглэдэг байсныг би сайн мэдэхгүй. Надтай юм ууж харагдаж байгаагүй. *******, нар лангуу дээрээ хэрэлдэж муудалцаж байгаагүй. Худалдагч лангууны эзний хувиар л харьцаатай байдаг байсан. ******* жаахан түргэн дүү зантай. Хэлье гэснээ шууд хэлчихдэг болохоос уг цагаан цайлган хүнд тус болчих юмсан гэсэн сэтгэлтэй хүүхэд гэж боддог. жаахан битүү задгай биш зовлон жаргалаа хүнтэй ярьдаггүй, нийтэч биш юм болов уу гэж харагддаг. Дуу муутай юм уу гэхээр яриа, өөрийнхөө болж байгаа, болохгүй байгаагаа хүнд хэлдэггүй, дотроо л хадгалаад явдаг хүн шиг санагддаг байсан. Над руу бичсэн мессеж нь одоо надад байхгүй утсаа сольчихсон чинь мессеж нь алга болчихсон байсан. Одоо байхгүй, дугаар руу бичсэн байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 15-159-р хуу/,

Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн: “С.******* бид хоёр нэг айлын өргөмөл эгч дүүс байгаа юм, *******гийн төрсөн эцэг нь миний ээж гийн төрсөн дүү нь байгаа юм. ыг би *******гийн лангууны худалдагч болохоор нь танина, садан төрлийн холбоо байхгүй. Би 28 оны 10 дугаар сард Хятад улсын Цэхэ боомтын тоорой модны үзэсгэлэн худалдаа руу явсан, жил бүр зохиогддог би байнга явдаг намар, өвөлд 2 ч удаа болдог үзэсгэлэн худалдаа байгаа юм. Тухайн үед С.*******гийн лангуунаас талийгаач ыг явуулсан. ******* намайг явах бүрд өөрийнхөө нэг хүнийг дагуулж явуулдаг байсан худалдагч , нөхөр гээд хүмүүсээ явуулдаг байсан. Цэхэ боомтод үзэсгэлэн худалдаанд бид нар 14 хоног болдог, өвөлд нь 7 хонодог байсан. ******* энэ удаа манай худалдагч г явуулчихъя юань мэдэхгүй шүү та хил гаалиар гарах асуудлыг хариуцаад хань бараа болоод дагуулаад яваарай гээд зардал 100,000 төгрөг надад өгөөд д миний нүдэн дээр 200.000 төгрөг өгөөд нэг тортой хүнс өгөөд бараагаа хариуцуулаад надтай хамт явуулсан. Замын уртад тай танилцсан, тэгээд хил ерөөсөө гарч үзээгүй гэж хэлж байсан тэгээд надад манай нөхөр таныг явж байгаа гэхээр надад итгэж явуулж байгаа шүү гээд болсон болоогүй их л юм ярьж явсан, аягүй түргэн амтай аманцар яриатай хүн байсан, “”-ийн лангууныхны талаар болон өөрийнхөө амьдралын талаар, нөхрөөсөө салсан нийлсэн гээд хамаг юмаа яриад явсан би хүний үг хоосон буцаахгүй болохоор нь хүний газар амаа татаад эгчээсээ битгий холдоорой уг нь ашиг орлого сайтай байдаг гээд наймаа болон амьдрал ахуйн талаар ярьж хоёулаа дотно болоод очсон. д бараагаа ил задгай авч явж болохгүй гээд хэлж байсан гаалиар гарах үед гаальд мэдүүлэг өгөхдөө буруу зөв ярьж будилж бичиж чадахгүй байхаар нь би өмнөөс нь тусалж гаалийн байцаагчид бүрдүүлэлтийг өгсөн мөн гаалийн татвар 0 гаран мянган төгрөг гарсныг би *******гаас дансаараа авч хийж өгөөд хил гарцгаасан. Цэхэ боомтод ирсэн хойноо гэрүүдээ хуваарилаад байрлах гэтэл нь гэнэт юунаас болсон нь мэдэгдэхгүй ойлгомжгүй зан гаргаад уурлаад хамаг бараагаа аваад өөр тусдаа гэрт зарахаар надаас холдоод явчихсан би уг нь хамт байрлаад бараагаа зарна гэж ойлгосон, ******* ч хамт байгаарай гэж хэлсэн юм. Тэгсэн чинь над руу залгаад юу болж байна та нар гэхээр нь би надаас салаад бараагаа аваад явчихлаа гэтэл та яагаад хүн загнаад байгаа юм гэхээр нь би би юун хүн загнах загнах завдал болоогүй гэрээ хөөцөлдөөд байж байтал хил гараад хачин болоод юунаас болоод байгаа нь мэдэгдэхгүй шалтгаангүй уурлаад өөрөө бараагаа аваад явчихсан, би аашилж загнаж үг хэлэх ч завдал болоогүй байхад өөрөө тусдаа салаад явчихсан. *******д намайг аашилсан гэж л худлаа хэлсэн юм байна гэж би ойлгосон. Цэхэ боомтод очсоноосоо хойш тай би уулзалдаагүй бараа бараагаа харах зайтай л газар тус тусдаа лангуун дээрээ сууцгааж байсан холоос харж сууснаас уулзалдаагүй би ч ажил ихтэй юу болж байгаа бол гээд очих завдал болоогүй ******* л над руу залгаад утсаар холбогдохгүй байна эгчээ юу болоод байна бараагаа хариуцуулж явуулж байхад та наадхаа нэг яриулаад яаж байгаа гэдгийг мэдээд өгөөч гэхээр нь 3-4 удаа д чамтай яръя гээд байна гэж очиж өөрийнхөө утсаар яриулсан. Би юмаа зарж чадаж байна уу гэж асуухад гайгүй би чадаж байна гээд байсан. Цэхэ боомтод очсон хойноо танихгүй 2-3 хүүхэн залуучуудтай яваад байсан, ажилдаа жаахан оройтож ирээд нэг л дэл сул хөдөлгөөнтэй байна гэж санагдаад байсан тэр хавийн хүмүүс ч энэ хүүхэн чинь ямар сонин хүүхэн бэ явган яриа дэл сул үг энэ тэнд ярьж явах юм гэдэг байсан. Үзэсгэлэн худалдаа дуусахаас 2 хоногийн өмнө ******* над руу залгаад та яагаад г авч явахгүй гэсэн юм гэхээр нь би тэгж хэлээгүй, өөрөө хамт явах уу гэхэд ямбий машинд чинь суухгүй гээд надад хэлээд байсан шүү дээ гэж хэлсэн. ******* хүн рүү яриад шүүхийн гэх хүнийг явах гэж байна гээд тэр хүний машинд хэлсэн гээд суугаад явчихсан би 2 хоногийн дараа нөхөртэйгөө наашаа хөдөлсөн. Тэгээд Өвөрхангайд би тэд нарыг хөдөлснөөс 4 хоногийн дараа ирэхэд ирээгүй байсан. Өвөрхангайд ирснээс хойш тай ******* тооцоо хийсэн бололтой надаас эгчээ яагаад та гаалийн байцаагч нарт татвар өгсөөр байтал миний жижиг мөнгөн аяга, түлхүүрийн оосор, зэсэн бугуйвч нарыг яагаад өгөөд миний бараанаас өгөөд байсан юм бэ гэхээр би юу гэж чиний бараанаас өгөх юм бэ, би ямар ч бараа гаальд өгөөгүй татвараа өгөөд гарсан гэж хэлсэн. тэр үед бараагаа дутаачхаад намайг гаалийн байцаагч нарт *******гийн бараанаас өгөөд байсан гэж хэлсэн байна билээ. *******д би наад хүүхэн чинь замдаа ярихгүй юм байхгүй нөхрийг чинь хүртэл элдвээр хэлж ийм залуу байж ийм баян болчих гэж хүүхэд шуухад гараад би нөхөртэйгөө суучхаад хүүхэд гарахгүй гээд чамд атаархдаг онцгүй хүүхэн байна чи наад хүүхнээ тооцоогоо хийгээд ажлаас нь гарга гэж зөндөө хэлсэн. Атаа жөтөө хов жив ярьсан ийм муухай хүнтэй чи хамт ажиллаад хэрэггүй гэж уг нь зөндөө хэлсэн. Тэр хүүхэн замдаа шинэ лангуунд сууна ч гээд хов их ярьдаг, ярихдаа ярих ярихгүй их юм ярьдаг байсан, ******* яах вэ дээ хоёр хүүхэдтэй ядарсан юмыг гээд ******* өмөөрөөд байсан. 2020 оны дүгээр сард би *******гаас бараа авч Цэхэ боомт руу явсан тэр үедээ ******* би завгүй байна та аас бараагаа тоолж аваад явчих гэхээр нь би бараа аваад дахиад явсан. Тэгээд ирээд тооцоогоо хийх гэсэн чинь та тай тооцоогоо хийчих гэхээр нь би тай тооцоо хийсэн. Тэр үед дүү нь ерөөсөө балраад байна, манай нөхөр Өмнөговь руу явчихсан чинь өөр эхнэртэй болчихсон байна миний бие өвдөөд байгаа дүү нь олон эмчилгээ хийлгээд дээрдэхгүй байна манай нөхөр надад муухай өвчин аваад ирсэн би хүүхэдтэй ч болохгүй байна гэхээр нь эгч нь гадуур истор нээлгээд өгье өвчин чинь эдгэнэ ш дээ гэхэд би муухай өвчин тусчихсан би ч ерөөсөө хэрэг алга би үхмээр байна хадам эгч аашлаад байхын түрээсийн байр гарах гэж байна уу та намайг түрээсийн байрандаа оруулчхаач гэж нэг бус удаа ирж байсан. Манай хадам эгч хүүхэд гаргадаггүй гээд хөөгөөд загнаад байна, жилийн нэг нуусан хүүхэд нь гарч ирэх юм дахиад хэд ч гарч ирэх юм дээ дундаасаа ч хүүхэд гарахгүй гээд загнаад байна гэсээр манайд нэг удаа ирж хонож байсан. Би бодохдоо 2 хүүхдээ нуугаад хэлээгүй байсан юм болов уу гэж бодоод тэр үедээ өрөвдөж байсан. Манай дүү ******* хүнд арай дэндүү итгэж найдсанаас ийм асуудалд холбогдчихлоо гэж би бодож байна миний дүү хүнд муухай сэтгэлээр хандах хүн биш хүнд тусархуу хүн байгаа юм, надад өгдөггүй байсан хувцсаа хүртэл д өгдөг байсан. ыг хамгийн сүүлд төвөөс гараад алга болчихлоо гээд ******* надад хэлэхээр нь бид нар хамт хайлцсан 3 өдөр хайсан би ээж руу нь 2 ч удаа утсаар залгаж та ирээд хайлцаад өгөөч та хүрээд ирж болохгүй юм уу эгчээ гэхэд наад хүүхэд чинь янзын зантай дээ тэгээд хүрээд ирнэ гээд тоогоогүй бид нар лам хувраг гээд яваагүй газар байхгүй. Миний бодлоор энэ хүүхэд ар гэрийн байдал нь тогтвортой бус байсан, нөхөр нь Өмнөговьд өөр хүнтэй болоод хамтран амьдарч байсан, над дээр ирээд манай нөхөр нэг эрэгтэй хүүхэдтэй хүүхэнтэй хамт амьдраад байгаа юм байна та хэлээд өгөөч гээд өөрийнхөө утсаар надаар залгуулахад нэг хүүхэн авч байсан нэрийг нь мэдэхгүй байна тэр хүүхэн угаасаа л үр хүүхэд байхгүй юм чинь бид хоёр амьдралаа бодно өөртэй нь ярь гээд утсаа салгасан, би тэй нь яриагүй, мөн би эдгэшгүй муухай өвчин авсан, манай нөхөр өөр хүнтэй болоод би дагва гэдэг нууц амрагтай болсон чинь тэр хүн өөр хүнтэй болоод хүүхэдтэй гэнээ намайг хаячихлаа, би ээс өвчин авчихлаа эдгэшгүй өвчин л гээд байсан ямар өвчин гэхээр хэлэхгүй эдгэшгүй л бэлгийн замын өвчин л гээд байсан. Сэтгэл санаагаар унасан үедээ манайд их ирдэг байсан, нөхрөө л яриад өөр хүнтэй яваад байна гэдэг байсан би ч нарийн учрыг нь мэдэхгүй явсан сүүлд бодох нээ *******гийн лангуунаас өчнөөн эд зүйл дутааж хаячхаад дээрээс нь өөрийнх нь хувьд нөхөр сүүдрийн асуудал их байгаад юм юм давхардсан байх гэж бодож байна. Мөн ээж нь гэх хүн ч ямар хэнэггүй юм хүүдээ хүмүүжүүлж чадаагүй байж яагаад манай дүүг дарамтлаад байна гээд тэгж байхад яагаад хүүхдээ ирж аваагүй юм авах хугацаа 2 жил болж байхад ямар санаа байсан юм гэж би одоо бодох юм, хүн итгэж хамаг амьдралдаа цуглуулсан эд хөрөнгөө хариуцуулж байж хүн дарамтлах вэ гэж бодох юм би нөхрийг нь шалгах хэрэгтэй гэж бодож байгаа. ыг худлаа ярьдаг байсныг мэднэ. надад Өлзийт бааранд би бармен хийж байсан 200,000 төгрөгийн цалинтай. Би камер дээр нь скоч наачхаад өөрөө архи пиво гаднаас аваад зарж мөнгө олдог байсан скоч наачихаар бүрсийгээд юу ч мэдэгдэхгүй байдаг гэж хэлж байсан. Манай дүү ******* нь жаахан түргэн амтай хүний дутагдлыг нүүрэн дээр нь шууд үнэнийг нь хэлдэг түргэн амтайгаас өөрөөр дутагдалтай муу зан ааш байхгүй хүн. мөнгийг нь шилжүүлчихлээ та надтай хамт яваад гэр үзээд өг гээд хамт явж байгаад 29 оны 10,11 сард шинэ гэр зах дээрээс авч байсан. 1.200.000 төгрөг болсон мөнгө дутуу байсныг шилжүүлсэн гэдэг байсан би гэр яг авахад нь байгаагүй хамт зүгээр үзээд хэд хэдэн удаа явсан. *******тай би энэ талаар яриагүй. Манай дүү хүнийг их өрөвдөж байдаг хүнд итгэмтгий хүнд их тусархуу хүн байгаа юм. цалингаа би өдөр өдөрт нь орлогоосоо хэрэгтээ зүйлсээ авчихдаг юм, тэгээд нэг том юм авахаараа тэй тооцоогоо хийгээд авчихдаг гэж хэлж байсан өөр цалин мөнгөтэй холбоотой юм надад хэлээгүй. алга болчихлоо гэх өдрийнхөө 2 хоногийн өмнө надтай Цэхэ боомтод худалдаа хийсэн тооцоог хийсэн. Тэгэхдээ надад элдэв бусын юм огт яриагүй, мөнгөний тооцоо хийхдээ эгчээ та үнэхээр дайчин юмаа, хөдөлмөрч юмаа, ийм юмны ард гарч гэхээр нь би шаргуу үнэнч хөдөлмөрлөсөн хүнд ийм амжилт ирнэ гэж хэлж байсан. Тухайн үедээ хуучин шигээ биш үг дуу цөөтэй жаахан гандуухан байх шиг харагдсан, тэр үед би цагдаад шалгагдаж байгаа тэй ямар асуудалтай байгааг мэдээгүй байсан сүүлд алга болчихлоо гэснээс хойш над руу залгаж дуудсан тэгээд энэ бүх асуудлыг сонсож эрэл хайгуул болцгоосон. Манай ер нь ховын чанартай үг яриа сонсох дургүй сонсдоггүй их хэнэггүй болохоор нь би ын ярьсан элдэв бусын юмыг огт хэлдэггүй байсан. Би ын утсаар намайг яриад өгөөч гэхээр нь ярьсан. Би ийн эгч нь байна наадах чинь амьдралтай хүн хоёр хүүхэдтэй чи одоо болио гэж хэлсэн, тэгсэн чинь тэр хүүхэн дундаасаа үр хүүхэд ч үгүй юм байна билээ ш дээ өөртэй нь ярь гээд утсаа салгасан. Би тэр хүүхний нэр утасны дугаарыг одоо мэдэхгүй ямар ч л байсан эмэгтэй хүнтэй ярьсан би ийн эгч нь байна гэж нэрийг нь хэлэхэд өөртэй нь ярь гээд утсаа салгасан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 10-13-р хуу/,

Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн: “ эгчийн хажуу талын лангуунд би худалдагчаар 20******* онд орж байсан тэр үеэс таньдаг болсон одоо би өөрөө тусдаа лангуутай. тай 28 онд танилцсан намайг худалдагч хийдэг байхад ******* эгчийн лангуунд худалдагчаар орж байсан тэр үеэс мэддэг болсон. Эдгээр хүмүүстэй садан төрлийн холбоо байхгүй ажлын шугамаар таньдаг найз нөхдийн холбоотой. 29 оны 11 сард билүү 12 сард надаас мөнгөн пад, мөнгөн гарын бугуйвч гоёл /пандора гоёл/ надаас зээлээр ээждээ өгөх гэсэн юм гээд авч байсан 180.000 төгрөг болсон. Тухайн үедээ 50-0 мянган төгрөгийг нь бэлнээр өгсөн үлдсэнийг нь зээлсэн. Хэд хоногийн дараагаас нь би бараандаа явах гээд найздаа үлдэгдэл мөнгөө өгөх арга байна уу гээд өөрийнх нь сууж байсан лангуун дээр нь очиж уулзсан. Тэгэхэд чи энэнээс ломбардад тавиад хэдэн төгрөг хэрэгтэй байгаа юм тэрийгээ авчихаа гээд монет эдлэл рүү нь заахаар нь би хүний юм болохгүй гээд яваад өгсөн тэгээд чи өнөөдөртөө найздаа аргалаад хэдхэн төгрөг юм чинь өгчхөөрэй гээд явсан. Араас тэгээд хүрч ирэхдээ 00-ын цаасанд боосон монет бөгж авчирч өгөөд энийг ломбардад тавиад нэг удаадаа үлдэгдэл *******0.000 төгрөгөө авчихаа найзад нь ямар ч боломж алга гэсэн. Би хэнийх юм шинэ бөгж байна ш дээ гэхэд би нөхөртөө саяхан төрсөн өдрөөр нь авч өгсөн юм цагаан сар хүртэл зүүхгүй манай нөхөр эзгүй байгаа гэхээр нь би авчхаад хайрцагт хийгээд гэртээ авааччихсан байсан. Тухайн үед хүний нөхрийн бөгж ломбардад тавиад *******0.000 төгрөг аваад ч яах вэ дээ гэж бодоод үлдэгдлээ өгтөл би хадгалж байя гэж бодсон юм. 4 грамм гарантай л эрэгтэй хүний хуримын монет бөгж байсан юм. Би тэр бөгжийг нь аас аваад нөгөө талын лангуун дээр очоод танайхаас эрэгтэй монет хуримын бөгж авч байсан уу гэхэд хэд хоногийн өмнө нөхөртөө төрсөн өдөрт нь өгөх гээд нэг бөгж зээлээр авсан гэхээр нь за за хүний нөхрийн төрсөн өдөрт өгөх гэж авсан бөгжийг ломбардад тавина гэж юу байх вэ гээд гэртээ аваачсан. Тэр бөгж надад сар гаран болсон санагдаж байна эгчийн лангууны бараанаас эд зүйл ломбардад тавьсан байна гэдэг хэрэг шалгагдаж байх үед нь эгч хүмүүсээс танайханд юм өгсөн үү гээд бусад худалдагч нараас асуугаад яваад байсан. Надаас асуухаар нь та аас өөрөөс нь асуу өөрөө хэлсэн үед нь хэлье гэж хэлсэн тэгээд над руу дараа нь ирээд чамд нэг монет бөгж өгсөн байна гэхээр нь надад нөхөртөө авсан бөгж гэж хэлж нэг бөгж өгсөн таны лангуунаас авсан гэж хэлээгүй гээд гэртээ очоод бөгжийг нь авчирч ******* эгчид өгсөн, тэр үед лангуун дээрээ , өмнө нь байсан , ******* энэ гурав тооллого хийгээд зогсож байсан. Бөгжийг нь аваачиж өгөхөд 29 оны 11 сард ирсэн шинэ бөгж байна ш дээ гэж байсан тэгэхээр нь би д чи нөхрийнхөө бөгж гэж хэлээд араас авчирсан биз дээ яагаад лангуунаасаа юм авчихсан юм чи үнэнээ хэлээрэй гээд явсан өөр юм бол надад өгөөгүй. Үлдэгдэл мөнгөө ч би авахаа больё чи үнэнээ хэлээрэй гээд тэр гурвыг байхад хэлээд явсан. 28 оны 04 дүгээр сард анх худалдагчаар орж ирж байсан. Би өмнө нь худалдагчаар ажиллаж байсан тай дотно найзууд, шинэ худалдагч гэдэг хүн авсан гээд танилцаж байсан. эгч тухайн үедээ завгүй байгаад аар ын анх суудаг байсан өөр лангууг хүлээлгэн өгч тоолуулах орлого зарлагыг нь хийлгүүлдэг байсан. нэг удаа намайг дуудаад гийн лангуунаас -ын хэмжээтэй 3 аяга дутчихлаа тэгсэн чинь хүн үзье гэхээр нь гэртээ аваачаад тавьчихсан гээд байна, тэгээд сая гаднаас 3 аягаа аваад ирье гэж гараад орж ирэхдээ аяган дээр ломбардад юм тавихаар наадаг ногоон наалтын үлдэгдэл байна, энэ ломбардад тавьчихсан юм биш байгаа даа гэж ярьж байсан. Өөрөөр энэ талаар би мэдээгүй тухайн үедээ жирэмсэн байгаад удаач үгүй төрсөн 7 сар хүртэл хамт сууж байх хугацаандаа би д наад охин чинь ломбардад юм тавих гээд байж магадгүй шүү сайн харж байгаарай гэдэг байсан. 29 оны 11 сард буцаад ажилдаа орохдоо Шинэ түшигт орж ирэхэд лангуун дээрээ ганцаараа сууж байсан ажлаа өгөөд явчихсан байсан, энэ хугацаанд бид хоёр харалдаа эсрэг талдаа суудаг нуруугаараа ханаар зааглагдсан гэх үү байдаг байсан. Энэ хугацаанд намайг хэл аманд оруулчих гээд байдаг байсан болохоор би ерөнхийдөө зайгаа бариад нээх харьцдаггүй байсан. Намайг үнээ буулгаж зараад байна гэж бусад лангууны хүмүүст ойлгуулаад байх шиг байдаг байсан, бусад лангууны худалдагч нар аа би дөнгөж орж ирчхээд адил барааны үнээ буулгаад байгаа юм уу чамайг хэлээд байна гэсэн тохиолдлууд гарч байсан. Учир нь надтай харалдаа нуруугаараа харсан лангуунд суудаг байсан учраас бид хоёрын яриа бие биедээ тод сонсогдохоор байсан. хүнийхээ хувьд надад ямар нэгэн гэм буруутай үйлдэл хийж байгаагүй, элдвээр хэлж байсан эсэхийг ч мэдэхгүй юм л сонсогдож байгаагүй богино хугацаанд хамт суусан барааны үнэ буулгаад байна гэсэн яриа л нэг гарч байсан яг найз нь чамайг тэгж байгаагүй би тэгээд хэлчихсэн юмаа гээд өөртөө бурууг авч байсан. Надад ямар нэгэн хар буруу санаагүй санаандгүй нэг тийм асуудал болсон. ******* эгч төвийг ашиглалтад оруулах гээд их завгүй лангуун дээрээ бараг ирдэггүй ганцаараа л лангуун дээрээ байнга байдаг байсан. тойроод дэмий ярих гээд миний лангуун дээр ирдэг байхдаа 2 ч удаа манай арзгар шулам байхгүй үед ирчхээд намайг лангуун дээр байгаагүйг мэдчихвэл ална би лангуу руугаа явлаа гээд явахдаа заагаад эгчийн буржгар үсийг дүрслээд байгаа бололтой дохиж байгаад муулаад яваад өгч байсан. Би нэг удаа худалдагч , нартай 3-уул хамт гийн лангуун дээр байхдаа муулдгаараа муулахаар нь чи одоо наад хүнээсээ хоол олж идэж байгаа байж битгий хүмүүсийн хажууд ярьж бай гэж хэлсэн тэрнээс хойш ер нь надтай ирж янз бүрийн юм ярихаа больсон. Ер нь олон эмэгтэй хүнтэй газар хов жив дийлдэхгүй эгчид нөгөө үг нь хүрчих юм бол гэж бодоод л би тэгж хэлж байсан. Онцын сүйдтэй хэрүүл хов жив болоод байдаг байсан юм байхгүй, *******, хоёрын хооронд хэрүүл маргаан элдэв ааш авир намайг сууж байх хугацаанд болж байгаагүй. төвд лангуун дээрээ бөгж аваачиж өгөх үед ч хоорондоо хэрүүл маргаан хийгээгүй тооллого хийгээд зогсож байсан ер нь лангуун дээр ямар нэгэн хэрүүл маргаан болж байгаагүй би сонсож байгаагүй. ******* нарын хооронд ажлын л харилцаа төвд харагддаг. Мэдэхгүй хэл амаар доромжлоод дарамтлаад байгаа юм ажиглагдаж байгаагүй. эгч уг нь ширүүн дориун үгтэй юм шиг хэрнээ уг нь их цагаан хүн. Харин ч ыг хэтэрхий задгай дураар нь тавьж завгүй гэж гүйж тооцоо тулгалт хийхгүй байж байгаад ийм асуудалд орчихлоо гэж боддог. йнга тооллоготой байсан бол ийм асуудал гарахгүй. ыг эгч миний охин, манай гэж дуудаг, гоос өдөр хоол д хааяа авчирч өгөөд л байдаг байсан. Миний мэдэхийн дарамт шахалт харагдаагүй. надад цалин мөнгөнийхөө талаар ерөөсөө ярьж байгаагүй. Би худалдагчаар өмнө нь ажиллаж байхдаа орлогынхоо хувиар цалинжиж суурь цалин 150.000 төгрөг авдаг, түүн дээрээ хувиа нэмээд бодчихдог байсан. Миний хувьд ыг юмаа сайн зардаг худалдагч байх гэж би боддог байсан анх орсноосоо хойш шал өөр биеэ авч явах байдал нь гоё болсон харагддаг байсан. надад гэр бүлийнхээ талаар ярихдаа 2 хүүхэдтэй, хүүхдүүд нь ээж дээрээ байдаг т-Өлзийнх гэж хэлсэн. Нөхрөөсөө салаад одоо тэй суугаад Өвөрхангай ирээд хүүхдүүдээсээ тусдаа амьдардаг, манай нөхөр гийн нөхөртэй хамт ажилладаг энэ шугамаар эгч намайг ажилд авсан гэж анх орж ирэхдээ хэлсэн. ер нь надад хар буруу санаагүй хэцүү юм байвал хэлчихдэг байсан санагддаг. Ярихад эвгүй ч гэмээр юм уу гэр бүлийнхээ хувийн нууцын талаар ярьж байсан. Би нэг удаа хоолонд орох гээд хүүхэдтэйгээ хамт орох үед нэг танихгүй залуутай хоол идэж байсан тэгээд лангуун дээрээ ирсний дараа араас ирэхээр нь аая чи нэг залуутай хоол идээл байсан гээд тоглоомоор асуухад чи харчихсан юм уу гэдэг нэг залуу байгаа гээд өнгөрсөн. Би асуусан учир нь нөхрийг нь танина орж гараад явж байсан болохоор асуусан юм. Үүнээс хойш лангуун дээр ирээд найз нь сэтгэл санаа тиймэрхүү байна аа хоёулаа уух уу гэсэн. Тэгээд би чадахгүй дуулах юм уу бүжиглэх дуртай яасан юм гэж л асуусан санагдаад байна, миний араар хүнтэй явалдаад байх шиг байна хол газар ажиллаж байгаа тэндээ хүнтэй болчихлоо гэртээ амралтаар ирсэн байхад нь тэр хүүхэн нь утасдаад хамт байхад нь наад хүүхнээсээ салаач ээ хоёр хүүхэд нь биш гээд биз дээ гэсэн зүйл ярьж байсан, гэртээ байх үедээ тэр хүүхэнтэйгээ утсаар ярьдаггүй, ажилдаа явахаараа тэр хүүхдүүдтэйгээ холбоотой байдаг, энэ хоёр салахгүй байна аа тэгээд найз нь жаахан сэтгэл санаагаар унаад байна хэцүү байна хамт ууж идэх үү л гэсэн зүйл ярьж байсан. Тэгээд би бас гэдэг залуутай уулзаад байгаа юмаа энэ асуудлаас болоод гэж л надад ойлгуулсан би ийг чадах биш өөрийгөө л хохироож байна ш дээ гэж хэлж байсан. “”-ийн залуучууд бөөнөөрөө нэг удаа караокед ууж идээгүй өөрөөр би хамт явж байгаагүй. Караокед байхдаа гэнэт алга болчихоор нь залгахад найз нь гэртээ ирчихсэн байна гэж байсан сүүлд нь найз нь ирчхээд залгахаар нь хэлэлгүй явчихсан юм гэж байсан. Нэг өндөр, махлаг залуу л харагдсан араас нь харсан царайг нь хараагүй л гээд байснаас хэн гэдгийг нь мэдэхгүй. эгч хурц ааштай боловч цагаан хүн, хэлэх юмаа шууд хэлчихдэг налигануур зангүй шударга дуу хүн гэж боддог. Хэлэх гэсэн юмаа шууд хэлдэг, хар буруу санаагүй хурдан цайдаг хүн гэж боддог. Хүн харахад хурцдуу юм шиг хэрнээ цаанаа их зөөлөн хүн гэж би боддог. жаахан дотуур тамиртай, гаднаас нь харахад хүч тэнхээ ихтэй хүн шиг харагддаг. Жаахан хүмүүсийг хооронд нь хагаралдуулаад байдаг хов жив ярих дуртай зантай хүн байна гэж боддог, тай би харилцахдаа хамаагүй юм ярьдаггүй байсан, өөрөө надад хамаг юмаа ярьдаг байсан тэгэнгүүтээ миний ярьсан юмыг өөр хүнд очоод ярьдаг байсан болохоор итгэхэд хэцүү хүн байсан. Жаахан түргэн цочир ууртай хүн шиг санагддаг, нэг удаа лангуунаас нь хүн юм хулгайлаад гараад явсан юм шиг байна билээ гаднаас нэг том биетэй хүн тэврээд ороод ирчихсэн гаргаад ир гээд байсан. Мань чинь уурлавал ална ш дээ гэдэг байсан. Анх ирэхдээ хоёр хүүхдээ тусдаа байгаа гэдэг байсан сүүлд ажилд ороход охиноо аваад ирсэн өөр дээрээ байлгаж байгаа энд олон нийт дунд ороод сургалт нь сайжирна гэж бодсон гэж байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 14-17-р хуу/,

Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн: “29 оны 10 дугаар сард би зарын дагуу ирээд төвд үйлчлэгчээр ажилд орсон. Үүнээс хойш С.******* гэх хүнийг таних болсон. Манай төвийн эзэн байгаа юм, намайг ажилд орсноос хойш тааралдаагүй таньдаггүй байсан тэгээд 1 сард шинэ жил тэмдэглэсэн тэр үед ажилчид дотроос сайн ажилласан хүнийг аварга шалгаруулж урамшуулал олгосон тэр үед байгууллагын аварга болсон гээд 500,000 төгрөгийн мөнгөн шагналаар шагнуулсан тэр үедээ манай дарга ******* миний бүх арын ажлыг энэ хүн эмхлүүлж байдаг гэж магтаж байсан тэр үеэс л таньдаг болсон ойр дотно харилцаа байхгүй. Эдгээр хүмүүстэй садан төрлийн холбоо байхгүй. Надад болсон асуудлын талаар мэдэх зүйл байхгүй 2020 оны дүгээр сард 1 давхарт , , нэг хүүхэн гурав тооцоо хийгээд надаар кофе цай хоол аваад ир гээд өрөө цэвэрлэхээр орох үед хэлдэг байсан. Сарын сүүл байсан тэгээд би цалингаа аваад гээс чөлөө аваад эргээд би ажилдаа орно шүү гээд корона гараад хүүхдүүдээ харах гээд гарч байсан. Тэгээд намар 9 сард ажилдаа ороод ахиад түр чөлөө аваад цэцэрлэг зогсохоор чөлөө аваад байсан. Ажилд орсноосоо хойш хэзээ хойно л ийм асуудал болж гэж дуулсан. Би тэр үед нь ажил дээрээ байгаагүй болохоор мэдэхгүй байна. Би ломбардад эд зүйл тавьсан байна гэсэн зүйл сонсоогүй, тооцоо хийгээд сууцгааж байсан, надаар кофе хоол цай зөөлгөөд байсан тэнд хэрүүл маргаан болж байгаа юм сонсогдоогүй. Намайг хэдхэн сар ажиллах хугацаанд ******* нар хоорондоо инээж хөхрөөд зүгээр л харилцаатай харагддаг байсан, би гэдэгтэй олон ч таараагүй надтай тэр хүн уулзаж ярилцдаггүй байсан. Тэр талаар би мэдэхгүй миний нүдэнд л тийм зүйл харагдаагүй шагнал өгөөд байхыг бодоход хоорондоо их л сайн хүмүүс шиг харагдсан. ******* дөл нь гайгүй хүн шиг харагддаг би олон нялх хүүхэд хардаг болохоор чөлөө авъя эргээд орно шүү гэхэд тэгээ тэг гэдэг байсан тусархуу, мөнгө тэвдээд урьдчилгаа авъя гэхэд өгдөг байсан. Зан ааш харилцааны хувьд ажилчдадаа үеийн юм шиг энгийн харилцаатай дээрэнгүй аашилж загнасан зан надад гаргаж байгаагүй хүмүүст тийм байдлаар хандаж байгаа юм харагдаагүй. Би тай дотно харилцаж үг сольж байгаагүй, шинэ жилээр л баяр хүргэж байсан өөрөөр харилцаж байгаагүй. Шинэ жилээр намайг ороод удаагүй байсан ч та сайн ажилласан гээд мөнгөн бугуйвч, 50.000 төгрөг өгч байсан бүх л ажилчдадаа урамшуулал шагнал өгч сугалаа явуулсан хамгийн том шагнал 500.000 төгрөгөөр шилдэг ажилтан гээд шагнуулж байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 18-170-р хуу/,

Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн: “Би төвд тогоочоор 29 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ажилд орсон, одоогоороо ажиллаж байна. С.*******г ажилд орсноосоо хойш таньдаг болсон, ыг сайн танихгүй тусдаа ажилладаг байсан. Садан төрлийн холбоо байхгүй. Надад хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Би тухайн үед 2 давхарт рестораны гал тогооны өрөөндөө байсан болохоор ыг ирээд явсныг мэдээгүй, маргааш өглөө нь ирэхдээ ыг яваад алга болчихлоо хайж байгаа гэсэн зүйл сонссон. *******, нар хоорондоо зүгээр л харилцаатай байсан бие биеэ дарамталсан аашилж загнасан харилцаа байгаагүй хааяа ирж *******тай уулзаж орлого бэлэн мөнгө өгөөд байдаг байсан тэгээд хоол унд идчихээд явдаг байсан, ******* миний дүү юу идмээр байна хоол унд байвал өгөөрэй гээд бид нарт хэлдэг байсан лангуун дээрээс өдөржингөө өлсөж яваа байх шүү гэдэг байсан. Би Ломбардад эд зүйл тавигдсан байна гэсэн зүйл сонсоогүй бид нарт тиймэрхүү асуудлаа хэлээгүй байгаад сүүлд нас барснаас нь хойш л сонссон. 1 давхарт тооцоогоо хийцгээгээд байсан 1 сарын сүүл байсан тэгэхэд бид нар тооцоо хийж байсан өрөөнд нь орж цалингаа авсан тэгэхэд ямар ч мэдэгдэх юм байхгүй инээж хөхөрцгөөгөөд цалингаа авч байсан тэр гурав тооцоогоо хийгээд сууж байсан. Миний нүдэн дээр ыг ******* хэл амаар дарамталж аашилж загнасан дарамт үзүүлсэн үг үйлдэл гаргаж байгаагүй. Ажилчдадаа ажлын шаардлагаар тэг ингэ тэрийгээ ингэе тэгье гэсэн шаардлага тавьдаг бид нартай аашилж загнасан шаардлага тавьж байгаагүй. надтай цалин мөнгө болон өөр бусад асуудлаар уулзаж ярилцаж байгаагүй. Өмнө нь зөрөлдөөд яваад тооцоогоо хийдэг л байсан байх хааяа дээр ирж тооцоо хийж орлого өгч хоол унд идээ л явдаг байсан 29 оны 10 сараас хойш дээр үзэгдээгүй ч тэр үед завгүй хот ирээд яваад тоног төхөөрөмж авчирцгаагаад шинэ жил болох гэж байгаа гээд манайхан түмэн завгүй л байцгаасан. Үүнээс болоод ч тэр үү ирж харагдаагүй, бид нар ч завгүй ажиллаж байсан. Хүн харахад наанаа ширүүн хүн шиг харагддаг ч их өрөвчхөн сэтгэлтэй мөнгөний асуудал гарсан үед хэлэхэд хэд л бол хэдийг ав ав гэдэг байсан хэдэн төгрөг авах уу яах уу гэдэг байсан цаанаа их өрөвчхөн хүн байна гэж би дүгнэдэг, ажилчдадаа ааш авир гаргаад байдаггүй хүн. Би тай уулзаж ярилцаж байгаагүй түр зуур таараад өнгөрдөг байсан харахад гайгүй л хүүхэд шиг харагддаг би жаахан уух дуртай болов уу гэж харсан 2 ч удаа гээс мөнгөний хэрэг байна гээд авч байсан тэр үед ойр ойрхон мөнгө авах юм чи юм болгоорой хөөе гэж байсан 2 хүүхдэдээ хувцас хунар авах гэж байгаа гээд 2 удаа дээр ирж мөнгө авч байсан өөр бусдаар би мэдэхгүй. ******* 29 оны шинэ жилээр ажилчдадаа бүгдэд нь урамшуулал мөнгө өгч бугуйвч зэрэг зүйл өгч байсан. шилдэг ажилчин болоод 500.000 төгрөгийн урамшуулал өргөмжлөлтэй өгч байсан тэгээд манай ажлын арыг эмхлүүлж лангууны хамаг ажлыг эмхлүүлж байгаа хүн чинь энэ хүн шүү дээ гээд магтаж шагнаж байсан. Надад тэр үеийн шагнал өгсөн гэрэл зураг нь байдаг” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 171-173-р хуу/,

Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн: “С.******* нь манай ээж, нь манай ээжийн лангуун дээр суудаг байсан, бас найз нөхдийн харилцаатай байсан. ресторан дээр хүн ихтэй байна гээд би рестораны өрөөнд хоол хийхэд тусалж байсан манай ээж, тай хамт тооллого хийгээд 1 давхрын булангийн өрөөнд байсан. Тэгээд би рестораны 2 давхраас бууж хоол авчирч өгөхөд эгч нөхөр тэйгээ гаднаас цагдаагаас ирлээ гээд орж ирсэн. Тэгээд ээж хоол аваад ир гээд би дээшээ гарчхаад тэр хоёр ахиад хоол авчирч өгсөн. Тэгсэн чинь эгч нөхрийгөө манай өрхний оосор тасарсан мэдсэн үү гээд тиймэрхүү юм яриад байсан ах толгойгоо дохиод байсан тэгээд би буцаад гараад явчихсан 2 давхарт юмаа хийж байтал ээж 1 давхраас дээшээ ороод ирсэн гэрээслэл байна гээд Золбоо чи энийг хардаа гээд надад өгсөн, ээж цагдаа дуудаадахъя гээд залгасан би гэрээслэлийг нь харсан доороос эгч гарч ирээд тэр хоёр гараад явчихлаа гэсэн тэгсэн чинь ах удалгүй орж ирээд орж ирсэн үү гэсэн орж ирээгүй гэдэг бид нар гараад хайцгаасан тэгээд цагдаа ч ирсэн ээж аав хоёр өөр тийшээ явсан, эгч бид хоёр өөр чиглэлд гараад хайгаад олоогүй. Би эгчээс гэрээслэл гарч ирснийг нь хараагүй ээж гэрээслэл байна гээд бариад 2 давхарт гараад ирсэн. Ломбардын асуудал гарснаас хойш төв дотор эгч, эгч, ээж бид 4 зэрэг тооллого хийсэн. Ээж эгчид дурамжхан байсан ч гэсэн амаар аашилж загнаж юм хэлээгүй дотроо мэдээж юмаа алдсан хүн ууртай л байсан. Лангуун дээр 3-4 өдөр очиж тооллого хийсэн, төв дээр 2-3 удаа тооллого үргэлжлүүлсэн тооллого дуусахгүй л байсан. Тэрийг би мэдэхгүй ээж хүн цохиж зодохгүй байх, надтай хамт тооллого хийж байхдаа л эгчийг өшиглөж цохиж аашилж загнаагүй, чи нээрээ сонин хүн юмаа хүн чамд итгэж байхад ингэж хариу барьж байгаа юм уу, одоо энэ их мөнгийг яана даа гэж байсан. эгч юм хэлэхгүй дуугүй л байгаад байсан. Ээж хааяа завгүй байх үедээ хүүхэд гаргаад гэртээ хэдэн сар байх хугацаандаа эгч бид хоёрыг тоолоод цалинг нь сар болгон өгч байсан, өөрийнх нь бүртгэлийн дэвтэр байгаа тэр дээрээ өдөр бүрийн орлогоосоо давуулаад хувь авчихсан байдаг байсан. Зарсан бараанаасаа шалтгаалаад цалин янз бүр, суурь цалин 150.000 төгрөг үүн дээрээ орлогын хувиа бодож өгдөг байсан эгч цалинг нь бодоод өгдөг би тооллого тулгалт хийдэг байсан. эгч өдөр өдрийн орлогоосоо хааяа авчихсан байдаг тэрийг нь бодохоор цалингаасаа давуулчихсан тохиолдол байдаг байсан дунджаар 00.000-1.300.000 төгрөгийн хооронд авдаг байсан орлогын дэвтэр дээр нь байгаа байх. Өдрийнх нь орлогын араас цалин тэд гарлаа гээд бичдэг нийт сарын сүүлд хэдэн төгрөг өгснөө бичдэггүй байсан голдуу бэлэн мөнгөөр цалин өгчихдөг байсан. Дэвтэр дээр нь байгаа байх. дээр өр их тавьдаг байсан ээжид хэлээд цалингаас нь суутгах уу гэхээр за яах вэ яах вэ гэдэг байсан. дээр 2 хүүхэдтэйгээ, нөхөртэйгөө хааяа орж ирээд хоол ундны өр тавиад гардаг байсан авлагын дэвтэр дээр байгаа. Ээж сүүлийн үед нь ажил ихтэй байгаад төвөөр бага орсон рестораны ажил ихдээд жигдрүүлэх гээд тэндээ их ажиллаж байсан хааяа би очиж орлогыг нь авна, авахдаа гарын үсэг дэвтэр дээр нь зурдаг байсан намайг нэг удаа очоод орлого аваад гарын үсгээ зурах гэтэл миний өмнөөс дуурайлгаад зурчихсан байсан би та яагаад зурчихсан юм гэхэд зүгээр л дуурайлгаж үзсэн юм оо гээд инээгээд байсан. Энэ орлого яасан юм гэхэд ээжийн данс руу хийсэн гэж байсан. Би тухайн үед 12 дугаар ангид сурдаг хичээл ихтэй байсан болохоор ээжийг очоод аваадах гэхээр нь очдог байсан. 27 оноос хойш мэддэг болсон манай ээжтэй гэр бүлийн найзууд гээд хамт зугаалга, гол орох гэрээр нь орох, манайд ирэх гээд уулзацгаадаг байсан. Манай гэрийн урд дэлгүүрт өмнө нь ажилладаг өдөр болгон шахуу манайхаар орж ирдэг байсан. Манай ээжтэй эгч дотно харилцаатай байсан ээж миний хувцас, өөрийнхөө хувцаснаас өгөөд нүүр амны будаг өгөөд миний шинэ гутал зэргийг өгчихсөн их л дотно байсан хүмүүс, ээжийн лангуун дээр сууснаас хойш ч хоорондоо дотно харилцаатай хэвээр байсан. төвийн лангуун дээр намайг хааяа орлого авах гээд оронгуут эмээгээд байгаа ч юм шиг дөлөөд гарчхаад ирье гээд над руу харахгүй үйлдэл 29 оны 10 сараас хойш гаргаад байдаг байсан би тэр үедээ юм боддоггүй л байсан. Манай ээж гайгүй тайван зан ааштай нээх юм яриад байдаггүй. ээх намайг аашилж загнаад байдаггүй би л хааяа ээжийг аашилдаг, манай ээж хүнд з.'"з: итгээд хамаг юмаа өгөөд байдаг зантай тэгээд би хааяа загнадаг юм. Манай ээж гайгүй тайван зан ааштай нээх юм яриад байдаггүй. ээх намайг аашилж загнаад байдаггүй би л хааяа ээжийг аашилдаг, манай ээж хүнд з.'"з: итгээд хамаг юмаа өгөөд байдаг зантай тэгээд би хааяа загнадаг юм. Ээж 29 оны шинэ жилээр ажилчдадаа бүгдэд нь урамшуулал өгч байсан. эгч шилдэг ажилчин болоод 500.000 төгрөгийн урамшуулал өргөмжлөлтэй өгч байсан. Хувцас будаг их авч өгдөг байсан. Би эгчийн гэрт нь очиж байсан шинэ жилээр манай ажлын хүүхдүүд найз нөхдийнхөө хүүхдүүдээр жил болгон тараадаг тэр үеэр гэрт нь очиж байсан 2 хүүхэд нь байсан, байхгүй үед нь ч очиж байсан хэд хэдэн удаа гэрт нь очсон. 29 оны зун эгч ганцаараа байгаа 2 хүүхэд нь сум руу ээж дээр нь очсон гэж байсан нөхөр нь өөр газар ажиллаж байгаа үгүйг би мэдээгүй ээжид л хэлж байсан байх. эгчийн ээж нь алга болсон өдрийн маргааш нь залгахад өө манай тэр жаахан хариуцлагагүй сонин хүүхэд байгаа юм тэгж байгаад олдчих байх гээд тоохгүй байсан бид нар ламаар ч яваад олдоно гээд байсан 2-3 өдөр хайсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 175-17-р хуу/,

Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн: “С.*******г танина, өмнө нь Хүнс бараан зах дотор хамт лангуун дээр суудаг байсан болохоор танина, садан төрлийн холбоо байхгүй, талийгаач гэх хүнийг таньдаггүй байсан, Цэхэ боомтод *******гийн барааг зарж яваа гээд надтай нэг павилон дотор сууж бараагаа зарж байсан тэр үед танилцсан., ямар нэгэн холбоо хамаарал байхгүй. Цэхэ боомтын үзэсгэлэн худалдаанд 28 оны 09 дүгээр сарын 27-ноос 10 дугаар сарын 0-ны өдрийг хүртэлх хугацаанд оролцсон санагдаж байна. Тухайн газарт /Буяка/ бид хоёр нэг павилон дотроо тус тусдаа лангуунд суудаг хоорондоо ойрхон суудаг юу зарж байгаагаа хараад л сууцгаадаг байсан. Буякаг эхлээд би таньдаггүй байсан надад ыг гийн худалдагч охин байгаа юм гэж хэлж байсан. Тэр охин эхнийхээ өдөр аймар ууртай бараагаа дэлгэж тавихгүй байгаад байсан би чи яагаад юмаа гаргаж тавихгүй байгаа юм гэхэд маргааш больё гээд эхний 2 өдөр лангуун дээрээ бараагаа дэлгээгүй ирж очоод суугаагүй өнжсөн. Чи яагаад юмаа дэлгэж тавихгүй байгаа юм бэ гээд би гайхаад асуухад миний бие өвдөөд байгаа юмаа би одоо маргаашаас эхэлж сууна гэж байсан. Тэр орой нь над руу утасдаад эгчээ та наанаа оччихсон юм уу наад охин чинь манай худалдагч байгаа юмаа тэгсэн ерөөсөө утсаа авахгүй байна юмаа дэлгэж тавьж уу, байвал та намайг яриулаад өгөөч ээ гэхээр нь чамтай яръя гэж байна гээд д би өөрийнхөө утсыг өгөөд яриулсан тэр хоёр юу ярьсныг би сонсоогүй за за гээд байсан тэгээд маргаашаас нь бараагаа дэлгэж тавьсан. Хүмүүс барааг нь үзэхээр доороо хийгээд нуучхаад тооны машиндаа мөнгөнийх нь тоог хийж сонирхсон хүмүүстээ үзүүлдэг их сонин охин байсан бид нар адилхан бараа зарахаар очсон болохоор яаж байна гэж бие биеэ хардаг тэр охин зарах бараагаа нуугаад тооны машин үзүүлээд байсан. Зарим худалдан авагч нар бараа бөөндөж авъя гэдэг тэгээд өөрт байгаа бараа хүрэхгүй болохоор би рүү утасдаад танай бараанаас зарим барааг бөөндөж авъя хүн бөөнөөр авах гээд байна болох уу гэхэд тэгээ та манай худалдагч охинд хэлээд бичүүлээд авчих гэхээр нь би хэлж үзсэн. би өөрөө зарна гээд бараагаа нийлүүлж бөөндүүлээгүй би 2 удаа очоод сүүлдээ за за төвгө нийлүүлж бөөндүүлэхгүй юм байна гээд орхисон. Чонын мөнгөлсөн соёог 150 юаниар зардаг байгаад 120-д бөөндөж өгье гэж тохирсон байхад би 150 юаниараа өөрөө зарна нэг соёоноосоо 30 ваниа би өөрөө гаргаж авдаг юм байгаа биз дээ гээд уурлаад байсан. Тэр бол жинхэнэ чонын соёо биш мөнгөн завъяад зардаг дуураймал мөнгөлсөн сочонууд байсан юм. Би ерөнхийдөө хүний бараа зардаг болохоор дундаасаа юм унагаж авах гэдэг л байлгүй гээд бодож байсан. Миний мэдэхийн нэг мөнгөн аягыг өндөр үнээр зарсан тэгээд д хэлэхдээ 1000-д юаниар доогуур хэлсэн байсан би тэрийг нь тухайн үедээ д хэлээгүй сүүлд л энэ асуудал сонсогдсоноос хойш хэлж байсан, дотроо энэ охин хүний итгэл даахаар сайн охин биш байна дээ нэлээн хөдөлгөөнтэй нэлээн явдалтай охин байна дээ гэж дотроо би дүгнэж байсан. Хятадууд өглөө эрт босдог 08 цаг гэхэд манай павилон онгойдог 08.10-11.00 цагийн хооронд хүмүүс хамгийн ихээр үйлчлүүлдэг борлуулалт сайн байдаг яг тэр үеэр ирдэггүй байсан, тэгээд 11 цаг өнгөрөөгөөд дэлгүүр онгойхоор нь хувцас аваад ирлээ гээд жинсэн өмд цамц, хослол, бэлтгэлийн хувцас авчихсан орж ирдэг байсан. Тэр хавьд байсан худалдагч нар хоорондоо хүний худалдагч найдваргүй бол ийм л байдаг юм байна дээ гэж ярьцгаадаг байсан. Дандаа оройтож ирдэггүй байсан ч хааяа өглөө ирэхгүй, заримдаа бие өвдөөд гээд хаахаас нь өмнө эрт буугаад алга болчихдог, нэг бол утсаар яриад гадаа гараад зогсчихдог байсан. Тэнд монгол дугаар барьдаг сүлжээтэй байсан юм. Орой буудал руугаа явах үед сүлжээ барьдаггүй байсан. Би бараа зарах хэсэгхэн хугацаанд гэх охинтой хамт бараа зарж суухдаа хүний итгэл даадаггүй, их дураараа хүн байна даа, энэ их үнэт эдлэлээ энэ охинд даатгаж өгчхөөд юу бодож байдаг юм бол доо гэж дотроо бодож байсан, тэгээд тэсэлгүй рүү утсаар нэг удаа ярьж энэ нөхөр чинь нэг их сайн хүн биш шиг санагдаад байна танайд хэр удаж байгаа юм, жинхэлсэн худалдагч мөн юм уу гэхэд уг нь гайгүй л байдаг ш дээ би ирэхээр нь сайн ярилцъя даа ойлгосон гээд салгахаар нь би жаахан өмөөрөөд байх шиг байна даа за за хүний явдал надад ямар хамаа байх вэ гээд дахиж юм яриагүй орхисон. раа зарж байхдаа ийм тийм байна гэж надад зовлон яриагүй, манай нөхөр намайг хаях гээд байгаа, эмэгтэйчүүдийн өвчинд тарьдаг хятадын хүчтэй тариа байдаг гэсэн манай нэг дүү тэмбүү туссан сэн  юм шиг байгаа юм тариа олж өгөөч хужаад юм уу хотод хаагуур байдаг юм гэж асуугаад байдаг байсан. нөхрийнхөө талаар салах гэж байгаа би жаахан сэтгэл санаагаар унаад байгаа гэсэн утгатай зүйл л яриад байсан бид нар тухайн үедээ ойшоогоод нэг их хүлээн авч сонсдоггүй байсан. Одоо бодоход нэг бол өрөнд орсон юм уу нэг бол хүнд өвчин тусчихсан юм уу гэмээр байдалтай харагдаад байдаг байсан, өөрөө яаснаа тодорхой юм ярьж байгаагүй бид нар ч тийм сайн таньдаггүй байсан болохоор нарийн зүйл бид нарт ярьдаггүй байсан байх. Цэхэ боомтод байхдаа хоол унд байр сав зүгээр л байсан явуулын хоол их ирдэг бид нартай адилхан явуулын хоол авч идээд байдаг байсан байрладаг газраа бид нарт хэлээгүй бид нар ч асуугаагүй ямар ч л байсан байрлах газраа олчихсон байсан байх би Өвөрхангайнхан цуг нэг дор байсан юм болов уу гэж бодсон, яг буцах болоход тай би чамтай явахгүй би Ландтай хот явах гэж байгаа би хот орох ажилтай гэж ярьж байсан тэгээд бараагаа хурааж байх үед ганцаараа үлдээд хураахгүй байгаад байсан, ямар ч байсан явъя юмаа хураа гэхэд би чамтай явахгүй жийпээр Улаанбаатар явна гэж ярьсан тэр хоёр хамт явсан уу тусдаа явсан уу хаашаа явсныг би мэдээгүй бид нар дор дороо өөрсдийнхөө унааг хайгаад явцгаасан би хотоос ирсэн болохоор хот руу явсан өөрөө машинтай явсан болохоор шууд Өвөрхангай явсан байх би сайн мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 178-179-р хуу/,

Гэрч Д.ын мөрдөн байцаалтад өгсөн: “С.******* нь миний төрсөн охин, ыг танина манай охины лангуунд худалдагчаар суудаг байсан, өмнө нь байрны дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан, манайхаар орж гардаг байсан хүүхэд, садан төрлийн садан төрлийн холбоо байхгүй. нь манай охинтой найз гээд манайхаар орж гардаг байсан нөхөр нь манай хүргэнтэй нэг дор ажилладаг байсан. нь өмнө нь манай дэлгүүрт ажиллаж байгаад дараа нь 2 дугаар хорооны дэлгүүрт ажиллаж байгаад түрээсийн мөнгөө өгөхгүй байна гэсэн бөөн хэл ам болж байгаад сүүлдээ манай охины лангуунд суух болсон. Манай охины лангуунд суух үедээ хариуцсан бараанаас нь ломбардад тавьсан асуудал болсон гэж хүүхдүүдээс сонссон. гэдэг хүүхэд 2 дугаар хороонд дэлгүүрт сууж байхдаа манай охин *******гаас орос бараа баахныг зээлж аваад өгөөгүй, барааныхаа мөнгийг өгөхгүй юм уу миний тэмдэглэсэн дэвтэр хаана байна гэхэд урчихсан, манай нөхөр урчихсан байна гээд надтай тооцоогоо хийхгүй урчихсан тэгээд өгөөгүй. Сүүлд манай охины лангуунд сууснаас хойш манай охин та гаас орос бараануудынхаа мөнгийг авсан уу гэхээр нь аваагүй миний тэмдэглэсэн дэвтрийг урчихсан байна билээ гэхэд за яах вэ ажилд орж байгаа юм чинь өгөх байлгүй дээ гээд өнгөрсөн тэгээд өгөөгүй сүүлд нь сонсоход миний барааны 4 сая гаран төгрөгийг дэлгүүрийн түрээсэндээ өгчихсөн байна билээ. Манай охины лангуунд суухдаа өмнө нь сууж байсан охиныг элдэв янзаар муулж хов зөөж байгаад л өөрөө оронд нь суусан хүүхэд байгаа юм. Лангуунд сууснаас хойш манайхаар орж ирж хоол унд иднэ, мах аваад явна, хувцас хунар нүүр амны будаг аваад л явдаг байсан, би манайх л энэ хүнийг тэжээж байдаг болох нь дээ гэхэд манай өвгөн за яах вэ нөхөр нь хол байгаа юм чинь гэдэг л байсан юм. рүү шөнө орой согтуу намайг ирээд ав гэж залгана, тэгээд хайгаад олдохгүй байна гээд өрхийн эмнэлгийн тэндээс оллоо гээд манай охин хүргэж өгсөн байсан. Шөнө дунд 03-04 цагийн үед намайг ч унтуулахгүй, хүүхдүүд ч унтуулахгүй согтуу залгаад дууддаг байсан 3-4 удаа миний мэдэхийн г дуудаж байсан, би хаана байгаагаа мэдэхгүй байна ирж ав гээд охиныг дууддаг, охин чи хаанаас олж авах гэж байгаа юм гэхээр хайж ольё гэдэг байсан би охиныг шөнө орой дуудахаар нь их айдаг байснаа нуугаад яах вэ хүүхдүүдээ иртэл шөнө орой 03-0 цагийн хооронд унтаж чаддаггүй л байсан эх рүү нь залгахаар тэгж байгаад ирэх юм байгаа биз гээд тоодгүй хүн байна билээ. Талийгаачийн ээж нь гэх хүн амьд байхад нь тоодоггүй, өр ширэнд орчихлоо гэж байхад нь ч тоодоггүй хүн байсан хүний эх хүн яав гээд ирмээр л юм тоодоггүй л хүн байсан. 5 хоног хамгийн сүүлд алга болчхоод байхад эх нь яав  гэж нэг ч асуугаагүй одоо миний охиныг гүжирдэж дарамталсан гээд байгааг ойлгохгүй байна миний охин хүн дарамтлах ч хүн биш намайг үглэхээр дуугүй байгаа ч за за гээд д хэл ам халдаадаггүй л байсан юм. Би энэ явдлыг нөхөр тэй нь холбоотой гэж үзэж байгаа учир нь хөөж туудаг, манайд заримдаа хөөж байна зодож байна гээд ирж хонодог байсан, нөхөр нь өөр газар хүнтэй болчихсон байна гэж бас ярьж байсан энэ бүхнээс л болдог байх, тэгээд ч өөрийнх нь хачин ааш араншингаас болоод найз нөхөд нь дөлдөг, хань нөхрөө үнэн ч хэлдэг юм уу худлаа ч хэлдэг юм уу ярьдаг байсан. Өмнөговиос ирлээ гээд нөхөртэйгөө хамт ирдэг ирж хоол унд идчихээд л явдаг байсан манай охин энэ хүнийг их өмөөрдөг байсан би дандаа хов хутгуур ярьж хэлж хүн муулж явдаг хүн ч өөдгүй байдаг юм даа гэж би *******д их хэлдэг байсан өмөөрөөд халгаадаггүй байсан. Нүүр амаа будаад жигтэйхэн сүүлийн үед болоод байсан манайхаар орж ирэхээр нь чи ч нүүр амаа будаад төрөл арилжсан хүн болж байна даа гэхэд тийм байна уу би гоё болж байгаа биз намайг ийм болгож өгсөн будаг өгсөн гээд жигтэйхэн сээхэлзээд байдаг болсон байсан. Манай байрны дэлгүүрт суудаг байхдаа орлого алгаа л гэж дандаа муу амладаг байсан. Манай охин ******* нь айлын 4 дэх хүүхэд, бага балчраасаа төлөв даруу зантай багаасаа биеэ даасан, цэцэрлэг сургуулиар хүмүүжсэн, 10 дугаар ангиа онц төгссөн сурлага сайтай, их сургуулиа онц төгссөн илүү дутуу зан аашгүй, буруу зөв хүнтэй нөхөрлөж найзлаад байдаггүй буруу эрх зангүй шударга дуу зантай хүүхэд байгаа юм. Хүүхэд байхын өглөгч зантай дэргэдээ сууж байгаа хүүхдүүддээ харандаа балаа өгчхөөд ирдэг хүүхэд байсан, манай нөхөр цагдаагийн байгууллагад насаараа ажилласан манай амьдрал ахуй боломжийн байсан хүүхдүүд хангалуун өсөж торнисон илүү дутуу шунахай зангүй л өссөн хүүхэд байгаа юм. Ааш зан сайтай, үр хүүхдүүдээ аашилж загнадаггүй тийм л хүүхдүүд байгаа юм би өмнөөс нь боож үхэх гээд наадахаа дуугүй бай гээд хэлээч л гэдэг байсан тийм л тайван хүн байгаа юм. нь их хачин зантай хүмүүсийн хооронд дандаа тэр ингэж байна, энэ тэгж байна гээд хамт олноо тэр ч муухай энэ ч муухай гээд дандаа муу хэлнэ, тэр хүнд сайн хүн гэж байхгүй бүгдийг нь муулж ярьдаг хүн байсан. Хов зөөдөг, орж гарсан хүмүүст 2 ааш гаргадаг заримдаа сүйд болоод, заримдаа чимээгүй болчихдог байсан, манай охиныг 27 онд жирэмсэн байхад хувцас хунар аваад л явсан, шинэ хувцас тайлж өгөөд, хуучин хувцсаа ч өгч байсан тэгээд таг чиг орж гарахгүй алга болоод бүүр сүүлд нь тийм ийм юм авмаар байна, мөнгө байна уу гээд ороод ирдэг байсан, хөдөөнөөс хүүхэд ирсэн гээд дагуулаад ирдэг, хүүхдүүд нь манай өч төчнөөн мөнгө төгрөг өгөөд явуулдаг байсан, хувцас хунар ч өгдөг байсан. аав ээжээс өвлөсөн, өөрийнхөө цуглуулсан хамаг хөрөнгөө энэ хүүхнээс болж алдаж асгаад байхгүй болохоос нь өмнө л амжиж мэдсэн байна гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 181-18 хуу/,

Гэрч *******ын мөрдөн байцаалтад дахин өгсөн: “ эгчийн лангуунд 28 оны 04 дүгээр сард анх ажилд орсон. Тухайн үедээ салбар лангуу болох мөнгөн эдлэл, сувинер зардаг ба алт монет мөнгөн эдлэлүүд зардаг байсан. Би 29 онд Дорнод аймаг руу шилжиж явахаар болоод 7 сараас хойш бараагаа тоолж хүлээлгээд оны 10 сард явсан тэрнээс хойш тай хамт ажиллаагүй. Би заримдаа цалинг нь тавьж өгч байсан эгч тухайн үед төрөөд удаагүй нялх хүүхэдтэй байсан болохоор нь намайг цалинг нь бодчих гэхээр нь би бодоод өгчихдөг байсан. өдөр өдөртөө орлогоосоо хэрэглээний мөнгөө авчихдаг тэрийгээ орлого зарлагынхаа дэвтэр дээрээ бичээд авчихдаг байсан тэрийг нь орлогоо хүлээж авахдаа өөрийн авсан мөнгө, хүлээлгэн өгсөн мөнгөн дүнгээ бичээд орлогоо өгөх хүнээрээ гарын үсгээ зуруулдаг байсан. Миний санаж байгаагаар хамгийн багадаа сард 500.000 төгрөг цагаан сарын үеэр 1 сая нэлээн гарантай төгрөгийн цалин авч байсан санагдаж байна энэ хооронд л хэлбэлзэж байсан. Ихэнхдээ орлогоосоо бэлнээр өдөр өдөртөө хэрэглээний мөнгөө авчихдаг сарын сүүлд авсан мөнгийг нь хасаад үлдэгдлийг нь өгдөг байсан зарим саруудад авсаар байгаад сард авах цалингаасаа илүүг авчихсан бодох цалингүй байдаг байсан. Жишээ нь 9 сард хүүхдүүд нь сургуульд орох үеэр хэрэглээний мөнгө нь илүү гараад нэмээд бичүүлээд авчихдаг байсан. Суурь цалин сарын 150,000 төгрөг, үүн дээр зарсан барааныхаа хувиар цалинждаг байсан. бусад бараа 5 хувь, алт монет 3 хувь, мөнгөн бүс, мөнгөн аяга 2 хувь гэж бодоод цалинжаад явчихдаг. Өдөрт 1 сая төгрөгийн бараа зарлаа гэхэд 5 хувиар бодоход 50,000 төгрөгийн өөрийн орлого болоод явчихдаг. Жишээ нь би сарын суурь цалин 150,000 төгрөг байдаг мөн өдөр өдөртөө орлогоосоо хувиа аваад явчихдаг, заримдаа авахгүй үе байна тэрийгээ дэвтэр дээрээ бичээд явдаг би эгчийн лангуунд 24 оноос хойш ажилласан доод тал нь 50.000 төгрөг үүнээс дээш орлого сайтай саруудад 1-2 сая төгрөг болчихдог байсан. Намайг эзгүй чөлөө аваад явсан хойгуур миний лангуун давхар хариуцаж суудаг байсан болохоор 2 лангууны цалин гээд сарын цалин нь сайн гардаг байсан 1 сая төгрөг 2 лангуунаас багадаа гардаг байсан. Зарим өдөр орлого сайтаа үедээ өдрийн 100,000 төгрөгийг ч цалин гарах үе байдаг, юм зарагдаагүй өдөр цалин бодогдохгүй үе ч байдаг ер нь бол сардаа 500,000 төгрөгөөс бууна гэж байхгүй. *******, нар намайг байх үед хоорондоо гайгүй л харилцаатай байдаг байсан, намайг явснаас хойш дангаараа сууж байгаа бараа сайн зарж байгаа орлого сайжирч байгаа, үнэртэй ус хувцас авчирч өглөө гээд их л магтаад ярьдаг байсан, ийш тийшээ яваад ирэхдээ бэлэг авчирч өглөө л гэдэг байсан би дотроо сайн ажиллаж байгаа юм байна гэж боддог байсан. Ломбардад бараанаас нь юм тавьсан байна гэдэг асуудлыг би сүүлд мэдээд эгчийг дуудахаар нь ирсэн, намайг ирдэг өдөр ыг эрүүлжүүлэхэд хоносон цагдаа дээр байцаагдаж байгаа гэж эгч надад хэлээд захын хажууд дуудаад хүрээд ир их олон бараа ломбардад тавьсан байна ломбардуудад байгаа байхгүйг нь мэдмээр байна гэж дуудаад д хугацаа дууссан байгаа бараануудыг сунгуулахаар мөнгө өгч явуулж байсан. Намайг ирснээс хойш эгч чи зөндөө олон бараа ломбардуудад тавьсан байна, ядаж хугацааг нь ч сунгуулаагүй байх юм, би чамд сунгуулах мөнгийг нь одоо өгч байдаг юу гэсэн үг вэ би ойлгохгүй байна гэж байсан. тухайн үед би буруу юм хийсэн байна гээд их л гэмшсэн байртай үг бараг ярихгүй л байгаад байсан. 2-3 хоногийн дараа гайгүй хоол унд идээд инээгээд л байгаад байсан эхэндээ их сандарсан шинж харагдсан. Намайг ирнээс хойш бараа тоолох бүрд би хамт байсан тэр үед хоорондоо маргалдаж хэрэлдэх бие биеэ доромжлох зодож цохих асуудал огт болоогүй эгч аль болох учирлаад яриад бүх барааг тооцох гээд хаана байгаа яасан гээд асууж байсан, бараагаа бүрэн тооцоо хийж гаргавал чиний тооцоо наана тусч магадгүй ш дээ бүгд хамт байж байгаад тооцоогоо гаргана гэдэг байсан. Чамайг байхгүйд бид хоёр тооцоо хийнэ гэж байхгүй хамт хийх ёстой гэдэг байсан. ******* эгчийн зүгээс ыг ямар нэгэн байдлаар дарамталж сүрдүүлсэн үг үйлдэл гаргаагүй харин ч аль болох учирлаж хамт бараагаа тоолбол хэн хэндээ хэрэгтэй сүүлд нь илүү дутуу гарсан гэх асуудал гарахгүй шүү дээ, энэ их өрнөөс чинь ломбардын эд зүйлс буцаад ирэхээр өрнөөс чинь багасна гэж учирлаж байсан. Тооцоо муу хийхээр хүн алддаг юмаа би өмнө нь гэх хүнд 100 гаран сая төгрөг алдаж байсан юм гэж учирлаж байсан. Хамт ажиллаж байх үед банк билүү банк бусад өртэй хүнээс хүүтэй мөнгө зээлсэн чинь нэхээд байна хүүг нь өгөх үү яах уу гэдэг байсан өөр ширний асуудал мэдэхгүй байна тэр нь чанаргүй зээлдэгчид орох гээд гэдэг зүйл яриад байсан санагдаж байна. Намайг явсан жил шинэ жилээр шилдэг ажилтан болсон гэж байсан, 28 оны шинэ жил би шилдэг ажилтан болоод д эгч өргөн мөнгөн бугуйвч өгч байсан. Нөхөр нь Өмнөговьд шилжээд ажиллахаар явсан, тэндээ нэг хүүхэнтэй хамт амьдраад байна холбоо барихгүй хэд хонолоо, тэр хүүхэн нь над руу мессеж бичээд намайг дарамтлаад байна, хүүхдүүдээ аваад зайл угаасаа хүүхдүүд чинь ийн хүүхдүүд биш биз дээ гэж байсан гэдэг байсан. Мөн хадам ах эгч нь дарамтлаад байна гэдэг байсан, нөхөр нь ажиллагаанд явах гэж байгаад чадаагүй тэрний дараахан нь хадам ах нь чи муу арчаагүй хүүхэн чамаас болж миний дүү ажиллагаанд явж чадсангүй чи арчаатай байсан бол миний дүү ажиллагаанд явчих байлаа гэж загнасан, хадам эгч нь хүүхдүүдээ аваад миний дүүгийн гэрээс зайл гэлээ хөөж туулаа зодлоо гэсэн зүйл 29 оны намар намайг явахын өмнөхөн ярьж байсан. йшингийнх нь зуух олигтой халахгүй байгаа сайхан гэртэй болчих юмсан гэж ярьдаг байсан тэгээд намайг явахаас өмөн нэг гэр авсан, тал мөнгийг нь өгөөд талыг нь дараа өгье гээд зээлээр авлаа гэж байсан талыг нь эгчээс гэсэн үү ээжээсээ гэсэн үү ямар ч л байсан тал мөнгийг нь өгөөд талыг нь дараа өгөхөөр боллоо гэж байсан. Нөхөр нь өөр хүнтэй болчихсон ингэж амьдрахаар үхчих юмсан гэж нэг удаа өдөр ажлынхаа дундуур гараад жаахан юм уусан орж ирсэн тэгээд би гэрт нь хааяа хүргэж өгдөг тэр үед л ийм юм яриад байсан, би өөр залуутай уулздаг, тэр залуутай буудалд хоносон гэж яриад байсан гэдэг өндөр махлагдуу биеэр хүү залуу байсан барилддаг манай багын найз гэж танилцуулж байсан би тэр хүнтэй нь Альфа бааранд орох үед дагуулж ирэхэд нь танилцаж байсан тэр үедээ бид нарт багын найз гээд сүүлдээ л уулздаг залуу гэдгээ хэлж байсан. Тэр хүнийг нь одоо хаана байдгийг мэдэхгүй ынх гэж л би ойлгосон. ыг алга болдог өдөр би тэр гэдэг рүү нь ыг алга болчихлоо чамтай уулзав уу гэж чат бичсэн уулзаагүй мэдэхгүй гэж байсан, дараа нь надаас уулзсан уу гэж асуугаад байсан. С.******* эгчтэй би олон жил хамт ажилласан, ер нь бол цайлган сэтгэлтэй, тийм ийм байна гэдгээ шулуухан хэлчихдэг, гомдож туньсан уурласан байсан ч амархан мартчихдаг, эргээд инээгээд явж байдаг, болохгүй буруу зүйлд загнах үедээ загнаж учирлах үедээ учирладаг хүнийг их ойлгодог сэтгэл санаа жаахан тиймэрхүү үедээ очоод уулзаж хэлэхэд хүлээж авч зөвлөдөг байсан. уг нь гайгүй хүн нэг гэм нь жаахан худлаа ярьдаг тэрнээс нь болж би ажлаа хүлээлгэж өгөх болсон, намайг жаахан суудлаасаа босож лангууны араас холдоод явах бүрд зураг дараад эгч рүү явуулчихдаг танай чинь ажлаа хийхгүй суухгүй байна тэглээ ингэлээ гээд их ярьдаг байсан байна билээ эгч намайг загнаад чи яагаад ажил дээрээ суухгүй лангуун дээрээ суухгүй тэнээд байна гээд байсан, тэгээд тэгсэн юм биш үү, ингэсэн юм биш үү гээд байхаар нь надад итгэхгүй өөр хүнд итгээд байгаа бол яах вэ дээ гээд би ажлаасаа гарах болсон юм. Би ыг ажлаа хүлээлгэж өгсний дараа дотор энэ тэнд худлаа үнэн хов жив их ярьдаг байсныг сүүлд нь мэдсэн бусдад лангууны эзнээ их муулж ярьдаг, намайг орлогын мөнгөө их иддэг тэр мөнгөнөөсөө хүүтэй мөнгө зээлж мөнгө хүүлдэг гэсэн яриа гаргачихсан байсан. Хэдэн худалдагч нарыг хооронд нь орлогын мөнгөө иддэг, эзнээсээ нууж хааж нэгийгээ аргалдаг гэсэн яриаг их гаргасан байсан хүмүүс ер нь их хов ярьдаг худлаа ярьдаг хүн байна гэдэг байсан. Өөрөөр гэмтэй зан байхгүй аягүй их худал ярьж хов хутгадаг л хүн байсан байна гэдгийг ажлаасаа гараад мэдсэн. эгч намайг ажлаасаа гараад явснаас хойш Ланд-200 аваад унасан байсан тэрийг нь надад , хоёр аймар баяжиж байгаа ш дээ цоо шинэ гялгар ууттай Ланд-200 аваад уначихсан гэхээр нь та тэгвэл сайн суугаад орлого сайн хийгээд байгаа юм биш үү таныг магтаад л байсан ш дээ гэж хэлсэн. Атаархсан өнгөөр яриад байсан. Өөр надад нэмж хэлэх зүйл алга, энгэртээ олс хийчихсэн явсан, гэрээслэл энгэрийнхээ халаасанд хийсэн сэтгэл санаагаар унасан явсныг нөхөр нь сайн мэдэж байсан байх гэж одоо боддог алга болдог өдрөө өглөө эрт 08 цагт ганцаараа ирчихсэн байсан уг нь бид хэд аажуухан уулзъя гэсэн гэснээр тэгээд эрт ирчихлээ гэхээр нь за за гээд 10 өнгөрөөгөөд уулзсан. Өдөр сууж байгаад 17 цагийн үед цагдаа нөхөртэйгөө хамт ирээрэй гээд явсан, тэгээд нөхөртэйгөө 19 цаг өнгөрч байх үед хамт ирсэн, ирээд хоол идэж байхад нь энгэрээс нь олс гэрээслэл гарч ирсэн, эгч хүүе чи наанаа юу хийчихсэн явж байгаа бэ гэхэд өрхний оосор тасарчихсан байгаа чи мэдэж байгаа биз дээ ээ гэхэд дуугарахгүй толгой дохиод зогсоод байсан, манай гэрийн өрхний оосор тасарчихсан байгаа чи мэдэж байгаа биз дээ ээ дуугараач гэхэд дуугарахгүй байгаад байсан, тэгээд бас цаас байна ш дээ гэхэд бид хоёрын нууж байгаа юмаа миний буруу юм хийж байсан үеийн зураг байгаа ээ чи мэдэж байгаа биз дээ гээд байсан тэгээд эгч чи ерөөсөө болохгүй юм халаасалсан яваа юм байна гээд эгч гаргаад ир гээд авахад толгой нь гэрээслэл гэсэн юм байсан тэгээд эгчийг гэрээслэлийг нь аваад 2 давхар руу гараад цагдаад хэлнэ гээд явсны дараа гараад явчихсан тэр үед ах коридорт байсан тэгээд хамт гадаа байна гэж бодтол орж ирсэн үү гээд ороод ирсэн тэгээд би нөхрийг нь иймэрхүү зүйл хийх гээд байгааг мэдэж байсан байж магадгүй гэж бодоод байгаа юм, ээ чи мэдэж байгаа биз дээ гээд байсан юм” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 184-18-р хуу/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 1.Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн хавтастай “Notebooк” гэсэн бичиглэлтэй тэмдэглэлийн дэвтрийн 50-54 дүгээр хуудасны ар өвөргүй бичсэн гар бичвэрүүд нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, 2 хуудас бүхий баримтууд нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. 3.Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн хавтастай тэмдэглэлийн дэвтрийн 50-54 дүгээр хуудсан дээрх гар бичмэл нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн чөлөөт, харьцангуй чөлөөт загваруудтай тохирч байна. 4.Тохирч буй шинж тэмдгүүдийг үзлэг ба шинжилгээний хэсгээс харна уу” гэсэн дугаартай шинжээчийн дүгнэлт, дүгнэлтийн хавсралтууд болох гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 190-2*******-р хуу/,

Гэрч *******ийн мөрдөн байцаалтад дахин өгсөн: “Би 2020 оны дүгээр сарын 2-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд байгаагүй. Тухайн үед би аас тусдаа Өмнөговь аймгийн Даланзадгад суманд ажиллаж амьдарч байсан. Тийм болохоор 2020 оны дүгээр сарын 2-ны өдөр болсон асуудлын талаар мэдэхгүй. нь 2020 оны дүгээр сарын 2-аас 27-нд шилжих шөнө болсон асуудлын талаар надад огт юм яриагүй ээ. Ерөнхийдөө ******* ажил дээр дарамтлаад хэцүү байна гэж ярьдаг байсан. Би тухайн үед бас гэртээ байхгүй байсан, он, сар, өдрийг нь санахгүй байна. Ямар ч байсан С.******* нөхөр Б.ы хамт Портер маркийн машинтай ирээд манай гэрээс модон ор 2 ширхэг, “Самсунг” маркийн инчийн зурагт ширхэг, маркийг нь мэдэхгүй байна 2 хаалгатай Хятад хөлдөөгч ширхэг, жижиг батарей дрилийн ком ширхэг, 008 метрийн хэмжээтэй бугуйлын сур ширхэг, морины модон хусуур ширхэг, модон цацал өргөдөг хусуур ширхэг зэрэг эд зүйлсийг авч явсан байсан. өөрөө надад зодуулж цохиулж байсан талаараа юм яриагүй ээ. Харин ын хүүхэд ******* эгч ирээд ээжийг зодсон гэж ярьж байсан. Би Өмнөговь аймгаас 2020 оны дүгээр сарын 29-ний өдөр Арвайхээр суманд ирсэн. Тэгээд дүгээр сарын 30-ны өдөр ын хөлийнх нь булчин хэсэг хөхөрсөн байхаар нь энэ яасан юм гэж асуутал ******* өшиглөсөн гэж хэлсэн. Надад өөр зүйл яриагүй ээ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 250-р хуу/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 0-ны өдрийн 44 дугаартай “Гэрээслэл” гэсэн гарчигтай 3 хуудас бүхий дэвтрийн гол цаасанд ар өвөргүй бичигдсэн гар бичвэрүүд нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн тэмдэглэлийн дэвтэр ширхэг, 02 хуудас бүхий баримтууд нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. 3.Шинжилгээнд ирүүлсэн “Гэрээслэл” гэсэн гарчигтай 3 хуудас бүхий гар бичвэр нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн чөлөөт, харьцангуй чөлөөт загваруудтай тохирч байна. 4.Тохирч буй шинж тэмдгүүдийг үзлэг ба шинжилгээний хэсгээс харна уу” гэсэн шинжээчийн дүгнэлт / хх-ийн 5-8-р хуу/,         

Амь хохирогч ын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга / хх-ийн 153-171-р хуу/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын мөрдөн байцаалтад дахин өгсөн: “Энэ хэргийг хурдан хугацаанд шийдвэрлүүлмээр байна. Хамгийн сүүлд 2020 оны 02 сар гарчихсан байсан бөгөөд яг өдрийг нь бол санахгүй байна ямар ч байсан 2 сар гарчихсан байсан. Талийгаач надтай утсаар холбогдоод би цагдаа дээр байна. *******гийн ээмэг бөгжийг мөнгөний хэрэг гараад тэй хамт яваад ломбардад тавьсан юм тэгээд цагдаа дээр байна л гэж хэлсэн тэрнээс хойш дахиж яриагүй. ...Надад өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй ээ. Хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. С.******* нь миний талийгаач охин ыг их л дээрэлхэж байсан юм байна билээ. Цалинг нь өгөхгүй байсан. Талийгаачийг ажлаасаа гар гэхээр цалингаа авч байж гарна гээд ажлаасаа гардаггүй байсан. Талийгаач нь *******тэй маргаантай эсхүл ямар нэгэн асуудалтай байна гэж огт ярьж байгаагүй ээ. ******* нь талийгаач тай ерөнхийдөө гайгүй харьцаатай байсан юм шиг байна билээ. Би гомдолтой байна. Ганц охиноо алдсан. Ажил явдалд зарцуулсан зүйлсийн баримтуудыг гаргаж өгнө. Уг баримтуудын мөнгөн дүнг нэхэмжилж байна. Хоёр хүүхдийг нь оюутан болохоор сургалтын төлбөрийг гаргуулж авах бодолтой байна” гэсэн мэдүүлэг / хх-ийн 192-19-р хуу/,

Гэрч С.ын мөрдөн байцаалтад дахин өгсөн: “Би хэзээ гэдгийг нь нарийн санахгүй байна 2020 оны дүгээр сарын сүүлээр байхаа найз , ******* нарын гуйлтаар Хар хорин сум руу явж мах ачиж ирсэн. Тэгээд аймгийн төв рүү орж ирээд , ******* бид гурвын унаж явсан Портер маркийн машин аккумлятор сороод халаад явахгүй байсан. Тэгж байгаад ******* манай ажилтны гэр энэ хавьд байдаг тэдний хашаанд машинаа тавьчихъя гэж хэлсэн. Тэгээд ын хашаанд ороод машинаа тавьчхаад гэрт нь ортол ын гэрт охиноос нь өөр хүн байгаагүй ээ. ******* тэр үедээ руу залгатал эхлээд гэртээ байна гэж худал ярьсан Тэгээд ыг эмнэлгийн тэнд явж байна гэхээр нь очоод авах гэтэл тэнд байхгүй байсан. Манай найз бид гурвыг авах гээд машинтайгаа ирсэн байсан. *******, хоёр гэртээ байна гэж яриад байна гээд гэр рүү нь буцаж орсон. бид хоёр машинд хүлээгээд үлдсэн. Тэгтэл удалгүй гэрийнх нь гадна такси ирээд бууж харагдсан тэгэхээр нь бид хоёр ын араас дагаад гэрт нь орсон. Тэгээд гэрт нь ортол би ингэж амьдрахаар үхсэн нь дээр гээд гал тогооны тавиурт байсан халуун савны ардаас хутга гаргаж ирсэн. хутга барьж хэн нэгэн хүн рүү дайраагүй ээ. Тэр үед ыг араас нь тэвэрч аваад, ******* хутгыг нь авах гэж байгаад гараа зүсүүлсэн. Тэгээд ******* цагдаа дуудаад 2 цагдаа ирж ыг авч явсан. Намайг харж байхад , ******* нар талийгаач ыг зодож цохисон асуудал байхгүй ээ. Харин бид хоёрыг орохоос өмнө юу болсныг мэдэхгүй байна. бид хоёр ыг гэрт орсноос хойш 2-3 орчим минутын дараа орсон. ямар ч байсан согтуу байсан. Хэр их согтуу байсныг нь мэдээгүй ээ. ын охин, , ******* нар байсан. Араас нь бид хоёр орсон. Тухайн үед *******, , нар ямар шалтгаанаар маргалдсан талаар би мэдээгүй ээ. ******* нэг ломбардын бичиг барьчихсан д хандан миний юмнуудыг чи яахаараа ломбардад тавьдаг юм гээд зогсож байсан. ын хутгыг нь тавиулах гээд нэг гараа хүзүүн дээр нь, нэг гараа чээж рүү нь оруулаад тэвэрсэн байсан. Харин ******* гараа эсгэчихлээ гээд гараас нь барьчихсан байсан” гэсэн мэдүүлэг / хх-ийн 197-199-р хуу/,

Гэрч Б.ы мөрдөн байцаалтад дахин өгсөн: “Манай лангуун дээр байсан барааг ломбардад тавьсан бичиг байсан. ыг орж ирэнгүүт нь энэ юун бичиг юм бэ гэж ******* асуутал амиа хорлоно гээд тогооны савнаас хутга шүүрч авсан. ******* хутгыг нь авах гэж байгаад гараа зүсүүлсэн. Хэзээ гэдгийг нь санахгүй байна, би эхнэр *******г ыг гэрээс авах гээд очтол ломбардад тавьсан эд зүйлсийнхээ өрөнд цагдаа гэхгүйгээр гэрт байгаа эд зүйлсээ өгнө гээд хөлдөөгч, 2 ор, 40 инчийн телевизор, Миксер, сур, ташуурын мод зэрэг эд зүйлсийг авч явсан. Энэ асуудал цагдаагийн газарт шалгагдаагүй. 28 оноос эхэлж “” төв доторх манай үнэт эдлэлийн лангуунд ажиллах болсон. Ер нь бол манай лангууг ******* бид хоёр хоёулаа хариуцаж ажиллуулдаг. Тооцоогоо ******* барьдаг байсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэхийг мэдэхгүй байна. Манай эхнэр ******* мэдэж байгаа байх Олсон орлогоор нь цалинг нь олгодог байсан. Сард ерөнхийдөө 1 сая төгрөгөөс дээш цалин авдаг байсан. Цалинг нь дансаар болон бэлнээр олгодог байсан. Ямар дансаар цалинг нь олгодог байсныг мэдэхгүй байна. ******* мэдэж байгаа байх. д цалин хөлсийг нь өгч байсан. цалин хөлс олгоогүй асуудал байхгүй” гэсэн мэдүүлэг / хх-ийн 200- хуу/,

Гэрч О.ийн мөрдөн байцаалтад өгсөн: “ын ээж ын төрсөн ах нь манай аав байгаа юм. Талийгаач бид хоёр үеэлүүд. Би талийгаач тай уулзаагүй их удсан. Талийгаач нь 29 оны цагаан сараар т-Өлзий суманд золголтоор очсон. Тэр үед уулзсан. Тэрнээс хойш огт уулзаагүй ээ. Харин хаяа нэг Фэйсбүүк чатаар эсхүл утсаар холбогдож мэнд мэддэг байсан. Өдрийг нь нарийн санахгүй байна талийгаач нас барахаасаа хэдхэн хоно гийн өмнө над руу фэйсбүүк чатаар залгаж ярьсан. Тухайн үед талийгаач юуны билээ дээ нэг баяр хүргэж ярьсан. Өөр онц зүйл яриагүй ээ. Тэгээд нас барахаасаа өмнө 10-аад хоногийн өмнө талийгаач над руу нэг удаа утсаар залгаад танд зээлүүлэх мөнгө байна уу гэж асууж байсан тэгэхээр нь эгч нь хагалгаанд орох гэж байна боломжгүй байна гэж хариу өгсөн. Би тухайн үед мөнгө зээлж яах гэж байгаа юм гэдгийг нь асуугаагүй ээ. Надад нь ажил төрөл, амьдралын талаараа ярьж байгаагүй ээ. Мэнд мэдэж л ярьдаг байсан. Би дүүгээ ажил төрөл хийж байгаа гэхээр нь сайн явж байна л гэж боддог байсан. Харин нөхөр ийг бол байнга л магтаж ярьдаг байсан” гэсэн мэдүүлэг / хх-ийн 203-204-р хуу/,

Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн: “Би гэдэг хүнийг таньдаг байсан. нь манай аавын дүү ын хүүхэд байгаа юм. Би ыг нас барихаас өмнө 2020 оны дүгээр сард аймгийн төв ороод ажил дээр очоод гэрт очиж хоносон юм. тай уулзах үед хэвийн зан байдалтай байсан. Намайг ажил дээр очиход ажлынх нь газрын  лангууных нь босс гэх эмэгтэй ******* захирангуй байдлаар чи яах гэж куртик авсан юм юугаар авсан юм, хаанаас мөнгө авсан юм гэж хороогоод байсан” гэсэн мэдүүлэг / хх-ийн 210-р хуу/,

Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би С.*******гийн төрсөн охин нь байгаа юм. 2020 оны 02 дугаар сарын , 02-ны үеэр байхаа өдрийг нь нарийн санахгүй байна би зах дээр байдаг лангуун дээрээ суучхаад орой нь ресторан дээрээ ирсэн. Тухайн үед манай ресторанд манай ээж *******, эгч хоёр тооцоо хийж байсан. Намайг очиход ах, талийгаач нар гаднаас орж ирсэн. Би тухайн үед рестораны юмаа янзлаад ээжийн ажилд нь тусалж байсан. Ээж хоол аваад ир гэхээр нь би 1 давхар руу хоол аваачиж өгөх үед ах. талийгаач , эгч, ээж тэр дөрөв тооллогоо хийгээд сууж байсан. Тухайн үед манай ээж ******* чи ийм орлого авдаг байсан биз дээ гээд дэвтрээ харуулаад байсан. Мөн ээж ахыг чи хүүхэнтэй орооцолдоод байна гэсэн утгатай юм яриад байсан. Тэр үед миний аваачиж өгсөн хоолыг талийгаач эгч идэх гээд тонгойтол олсны үзүүр шиг нэг юм энгэрээс нь цухуйсан. Би тэрийг нь харсан. Тэр үед ээж наадах чинь юу вэ гэж асуутал, өө манай өрхний оосор тасарсан юм, тиймээ ээ гэж хэлтэл ах тийм тийм гэж хариулаад байсан. Тэгсэн талийгаач цаанаа бас нэг юм нуугаад байхаар нь ээж юу юм бэ гэж асуугаад харъя гэтэл бид хоёрын нууц байгаа юм гээд байсан. Тэгээд ээж аваад үзтэл 2 хуудас цаас байсан. Би тэгээд дээд давхар руу гараад ахыг дуудсан. Ээж тухайн үед цагдаа дуудах гэсэн чинь цагдаа нь утсаа авахгүй байсан. Тэгтэл ах, талийгаач нар сууж байснаа гэнэт гараад явчихсан. Тэгтэл ах буцаж орж ирээд ыг харсан уу гэж асуугаад байсан. Уг нь ах, нар хамт гарсан юм. Тэр үед эгч та хоёр чинь хамт гараа биз дээ гэж хэлтэл талийгаач ыг алга болчихлоо гэж хэлсэн. ах, ээж бид нар гарч хайсан боловч олоогүй ээ. Манайд ажилладаг байсан учраас би талийгаач ыг сайн мэднэ Талийгаач нь жаахан түргэн ууртай байсан. Мөн худал ярьдаг. хов жив их ярьдаг байсан. Тухайн өдөр талийгаач нь манай ээжтэй маргалдсан асуудал байгаагүй ээ. Ээж тухайн үед чиний наад дутаасан мөнгө чинь юу ч бишээ, аль болох л аргалж байгаад төлчихнө гэж аргадсан байдалтай хэлж байсан. с 2 хүүхдээ сайн бодоорой гэж хэлсэн. Манай ээж тайван дөлгөөн, уур уцаар багатай хүн. эгчид их тусалдаг байсан. Жишээ нь Улаанбаатар хотоос ирэхдээ эгчид хувцас хунар авчирч өгдөг байсан. Талийгаач д сайн ханддаг байсан. Мөн ээж талийгаач ыг манай байрны урд дэлгүүрийг ажиллуулдаг байхад нь орж ирж хоол унд идэж байгаарай гэж хэлдэг байсан. Би тухайн 2, 3 хуудас цаас юу байсныг мэдээгүй ээ” гэсэн мэдүүлэг / хх-ийн 212-214-р хуу/,

Гэрч Ч.ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би талийгаач эгчийн ажил дээр нь очихдоо 1-2 удаа С.******* гэдэг хүнийг харж байсан. Талийгаач эгчийн ажил дээр нь *******тай ганц хоёр удаа таарахад манай эгч ыг аашилж загнаад байсан. ******* нь их ширүүн ааштай эмэгтэй байсан. Талийгаач эгч амьд ахуйдаа надад нэг их зүйл ярьж байгаагүй. Харин ******* цалин хөлс өгөхгүй, хэцүү байна л гэж ярьж байсан. Би 29 оны 11 дүгээр сард Арвайхээр сумын ******* дугаар багийн өрхийн эмнэлгийн орчим талийгаач ыг халамцуу сууж байхад нь С.*******тай хамт очиж авсан юм. Тэр үед ******* нь талийгаач эгчийг “юу хийгээд тэнээд байдаг гичий вэ” гэх мэтээр хэл амаар доромжлоод загнаад байсан. Тухайн үед талийгаачийн гэрийнх нь гадна очтол намайг орж бай гээд *******, нар машинд юм яриад үлдсэн. Би тэр хоёрыг юун талаар ярьсныг мэдээгүй ээ. Тухайн үед *******, талийгаач эгч бид гурваас өөр явсан хүн байгаагүй ээ. Хэзээ гэдгийг санахгүй байна 29 оны өвөл намайг нэг удаа талийгаач эгчийн ажил дээр очиход ******* эгчийг загнаад шилбэ рүү нь нэг өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 21-217-р хуу/,

Гэрч *******ийн мөрдөн байцаалтад дахин өгсөн: “2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 18:00 цагийн орчим талийгаач бид хоёр Арвайхээр сумын нутаг дэвсгэрт байрлах “” төвд байрлах С.*******гийн ресторанд нь тооцоо хийх гэж очсон. Тухайн үед очоод ******* талийгаач хоёр тай хамт тооцоогоо тулгасан. Би хажууд нь сууж байсан. Тэгээд бид нар хоол идчихээд тооцоо хийж байгаад ******* гэв гэнэт наадах чинь юу юм гэж талийгаачаас зандрангуй асуутал талийгаач хэлэхгүй байсан. Тэгтэл ******* нь нөхөр ыг дуудаад талийгаачийг барьж байгаад куртикнийх нь энгэрийн халааснаас олс, 3 хуудас цаас гаргаад ирсэн. С.******* олс, 3 хуудас цаасыг нь булааж аваад дээд давхар руу гарсан. Тэгтэл талийгаач *******гийн гэрээс гараад гүйсэн. Би араас нь гарч гүйгээд олоогүй. Хойшоо яваад талбайн урд зогсдог таксинууд дээр очоод асуутал сая нэг эмэгтэй такси бариад явсан гэж хэлсэн. Ямар таксинд сууж явсныг нь мэдээгүй ээ. Тэр үед би талийгаачийн гар утас руу залгатал утсаа авахгүй байсан. Тэрнээс хойш талийгаач олдоогүй байж байгаад боомилсон байдалтай нас барсан байдалтайгаар олдсон. Тухайн өдөр буюу 2020.02.02-ны өдөр тооцоо нийлж байхад С.******* нь талийгаачийн шилбэ рүү 2 удаа хөлөөрөө өшиглөсөн. Өөр зодож цохиж байгаа юм мэдэгдээгүй ээ. Би шилбэ рүү нь өшиглөж байхыг харсан. Ер нь ******* талийгаачтай их зандрангуй, дээрэлхүү харьцдаг байсан. ******* ер нь уурлахаараа талийгаачийг байнга загнадаг байсан талаар талийгаач өөрөө надад ярьдаг байсан. Тухайн өдөр буюу 2020.02.02-ны өдөр тооцоо нийлж байхад С.******* нь талийгаачийн шилбэ рүү 2 удаа хөлөөрөө өшиглөсөн. Өөр зодож цохиж байгаа юм мэдэгдээгүй ээ. Би шилбэ рүү нь өшиглөж байхыг харсан. Ер нь ******* талийгаачтай их зандрангуй, дээрэлхүү харьцдаг байсан. ******* ер нь уурлахаараа талийгаачийг байнга загнадаг байсан талаар талийгаач өөрөө надад ярьдаг байсан. Би тэгж хэлээгүй ээ. *******г асуухаар нь би мэдээгүй л гэж хэлсэн. Талийгаач харин *******д “манай гэрийн өрхний олс /уяа/ тасарсан байгаа юм” гэж хэлсэн. Талийгаач өөрөө надад ******* би мэдэж байна, хохирлоо төл гээд гэрт нь байсан эд зүйлсийг ачаад явсан гэж хэлсэн. Талийгаач намайг ирэхээр хэлж ярьж байгаад авчих гэж *******д уг нь хэлсэн юм байна билээ. С.*******гийн талийгаачийн гэрээс авч явсан эд зүйлсийн 2 ор нь талийгаач ынх байгаа юм. Бусад эд зүйлс нь бүгд миний эд хөрөнгө байгаа юм. Үгүй ээ, талийгаач *******тай тооцоо хийж байгаад гэнэт гүйгээд гараад явсан. Тухайн үед хамт тооцоо хийж байсан. Охин нь хоол цай зөөгөөд орж гараад яваад байсан. С.*******гийн нөхөр нь бас орж гараад явж байсан. Үгүй ээ, талийгаач бид хоёрын хувьд тийм асуудал байгаагүй. Бид хоёр хэвийн харилцаатай байсан. Тухайн үед би аас өөр хүнтэй явалдсан асуудал огт байхгүй ээ” гэсэн мэдүүлэг / хх-ийн 219-220-р хуу/,

Гэрч Д.ын мөрдөн байцаалтад өгсөн: “Би амь хохирогч ыг сайн танихгүй ээ. Би С.*******гийн ресторанд галчийн ажил хийдэг. С.******* нь манай ажил олгогч байгаа юм. Би хэзээ гэдгийг нь нарийн санахгүй байна ямар ч байсан 2020 оны өвөл *******гийн нөхөр *******г очиж авна гээд Арвайхээр сумын 2 дугаар багт байрлах талийгаач ын гэрт очсон. Тэр үед портертойгоо явсан ба тэр айлаас хөлдөөгч, 2 ширхэг модон ор болон бусад эд зүйлсийг портер дээрээ ачаад байхаар нь би машинаас нь бууж хамт ачилцсан юм тухайн үед талийгаач нь эд зүйлсийг авч явахыг С.*******, Б. нарт зөвшөөрсөн эсэхийг би мэдэхгүй байна. Гэхдээ талийгаач өөрөө тухайн эд зүйлсээ хамт ачилцаад байсан. Тэгэхээр нь би зөвшөөрсөн юм байна гэж бодсон. Надад өөр мэдэх зүйл байхгүй ээ. Тэр үед талийгаач , талийгаачийн 2 хүүхэд, ******* бид нар хамт байсан. Өөр хүн байгаагүй ээ” гэсэн мэдүүлэг / хх-ийн 22 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч С.*******д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

            Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж дүгнэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн бол ...шийтгэнэ” гэж тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлон хуульчилжээ.

            Хэрэгт авагдсан баримтаар амь хохирогч нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутагт, хүнс барааны зах дотор байрлах худалдааны төвийн 1 давхарт байх ******* гэх иргэний алт мөнгөн эдлэл худалдаалдаг лангуунд худалдагчаар 28 оноос хойш ажилладаг байсан нь тогтоогддог.

            Тэрээр 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “... миний бие өнөөдөр маш их гутарлаа. С.******* чи хүнийг бас арай л хэлж байна билээ шүү. миний бие 31 жил амьдрахдаа би гэртээ цай ч чанах цайны идээ давсгүй амьдарч үзээгүй. Энэ бол намайг болон миний ээж, аав бүгдийг доромжилж хэлсэн үг байлаа. Энэ үгийг сонссон эгч, эгч нар үнэн зөвөөр нь хэлж өгөөрэй, үгний цаана үг үргэлж явдаг юм гэж надад чи өөрөө хэлсэн шүү. Одоогийн байдлаар би 20,000,000 саяын өрөнд орсон байна. Тооцоогоо хийхгүй бол бүх дутсанаа чамд тохно гэж хэлсэн. Би идэж ууснаа төлнө. Юмаа авъя гээд байгаа чиний түмэн зөв. Би өгөх нь өгнөө гэхдээ би мөнгөөр биш өөрийн алтан амиараа төлнө...“ гэх утга бүхий гэрээслэл бичиж амиа хорлосон болох нь шүүгдэгч С.*******, гэрч , , нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон байна.

            Прокуророос шүүгдэгч С.*******г “Эд хөрөнгө, албан тушаалын хамаарал бүхий харилцааны улмаас эрхшээлд нь байсан иргэн ыг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосны улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн” гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлон яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн “...эд хөрөнгө, албан тушаалын хамаарал бүхий харилцааны улмаас эрхшээлдээ байгаа хүнийг” гэх шинжийг тодорхойлсон нь үндэслэлгүй өөрөөр хэлбэл Энэ хугацаанд амь хохирогч ыг шүүгдэгч С.******* нь өөрийн эрхшээлдээ байлгах ямар нэгэн  үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь нотлогдохгүй, ямар нэг байдлаар амь хохирогч ыг эрхшээлдээ байлгах талаар бодит аюул занал тулгасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул уг гэмт хэргийн энэхүү шинжийг хангахгүй байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...байнга...” гэж гэмт хэргийн шинжийг мөн хуульчилсан.

            Гэрч ******* “...өмнө нь намайг ажлаас ирэхэд хөл нь хөхөрсөн байсан яасан юм бэ гэхэд С.******* өшиглөсөн гэж хэлсэн. С.*******тай хамт байхад хэцүү байна дарамтлаад байна гэдэг зүйлийг ярьж байсан. Тэр хоол иддэг өдөр ыг гарсны дараа би араас нь гараад тэр хавиар буюу байрны тэр хавиар хайгаад олоогүй тэгээд гэртээ очсон юм болов уу гээд харьсан. Би гэрээслэлийг хэзээ бичсэнийг, олс хаанаас авсныг мэдээгүй. С.******* олсыг авах гээд оролдож байхад би болиулах үйлдэл хийгээгүй. Гэхдээ биедээ олстой явж байгааг мэдээд олсыг олж харсан бол би тэрийг авах үйлдэл хийх байсан. Ломбардад юм тавьсан асуудал үүсэхээс өмнө дарамт, хэрүүл маргаан байгаагүй. Намайг ломбардад юм тавиад өг би цалингаа буухаар төлнө гэж хэлсэн. Бид хоёрын хооронд ямар нэгэн гэр бүлийн маргаан байгаагүй. С.*******гийн дарамтаас болж амиа хорлосон. Миний хажууд тийм дарамталсан үйлдэл байхгүй. Гэхдээ ганц хоёр удаа өшиглөөд авч байхыг би  харсан....гэж,

насанд хүрээгүй гэрч ******* “....29 оны 09 дүгээр сарын 30 билүү 31-ний өдөр хичээлдээ явах гээд 12 цагийн үед ээжийн ажил дээр очиход ээжийг лангууд дээр сууж байхад нь С.******* эгч ирээд өчигдөр орлого ороогүй байна гээд хөл рүү нь нэг удаа өшиглөснийг би өөрийн нүдээр харсан. С.******* эгч ах хоёр 1-2 хүнтэй орж ирээд манай гэрийн үнэд хүрэх эд зүйлийг авч явсан. 2020 оны дүгээр сарын 27-ны өдрөөс өмнө цохиж зодож байсан асуудал байхгүй. Ломбардын бичиг гарч ирэхээс өмнө ээж болон С.******* эгч хоёрын хоорондын харилцаа хэвийн байсан. Гэхдээ орлого ороогүй байх үед ч юм уу, жаахан дарамтлах гээд байдаг байсан. С.******* эгч ээжийг жаахан зандраад байдаг байсан. Миний ярьсан үнэн би худлаа яриагүй. Манай аав, ээжийн харилцаа хэвийн, сэтгэл санааны дарамт байгаагүй. С.******* гэдэг хүн сайхан сэтгэлээр хандаж байсан асуудал байхгүй. Орлого бага байвал ээжийг загнадаг байсан. Тэгэхээр нь орлогоосоо цалинждаг байсан байх гэж би ойлгосон. Цалинг сар болгон тогтмол өгдөг байх ёстой гэж би ойлгодог...” гэж тус тус мэдүүлжээ.

2020 оны дүгээр сарын 27-ны өдөр шүүгдэгч С.******* нь амь хохирогч ын гэрт нь нэг удаа очиход барьцаалан зээлдүүлэх газрын бичиг байсныг харсны улмаас миний эд хөрөнгийг зарж үрээд дуусгачихлаа. Орлого тушаахгүй байна. Гэрийнх нь эд зүйлсийг өрөндөө авна гэх нэрийдлээр загнаж, өшиглөсөн нөхцөл байдал дээрх гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Харин “йнга” гэх гэмт хэргийн шинж нь “хэвшил буюу дахин давтагдах шинжтэй бөгөөд хохирогчийг гурав ба түүнээс дээш удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр үйлдэгдсэн байхыг шаардах юм.

Дээрх гэрчүүдийн мэдүүлгээр нэг удаагийн үйлдлээр өшиглөж, загнасан үйлдэл нь хуулийн байнга шинжийг хангахгүй өөрөөр хэлбэл шүүгдэгч С.******* нь байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосны улмаас амь хохирогч нь амиа хорлосон гэх үйлдэл нь байнга буюу гурав ба түүнээс дээш давтамжтай үйлдэгдсэн үйлдэл байхыг шаардана. Энэхүү гурван үйлдэлдээ Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд заасан хэм хэмжээгээр хариуцлага хүлээгээгүй байх хууль зүйн ойлголтод хамаарахгүй байна.

Иймд шүүгдэгч С.*******гийн амь хохирогч ыг загнасан, өшиглөсөн үйлдэл нь нэг удаа болсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “байнга” гэх гэмт хэргийн шинжийг хангахгүй байх бөгөөд энэ нь хууль сануулж авсан гэрч *******, насанд хүрээгүй гэрч ******* нарын мэдүүлгээр нотлогдож байх ба шүүгдэгчийн дээрх үйлдэл нь хохирогчийг амиа хорлоход гарцаагүй хүргэсэн нөхцөл байдал гэж үзэх үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч С.*******гийн амь хохирогчийг нэг удаа өшиглөсөн, загнасан үйлдэл нь хохирогчийн амиа хорлоход гарцаагүй хүрэх шалтгаан биш бөгөөд дээрх өшиглөсөн, загнасан үйлдэл хохирогчийн амиа хорлосон нь хоорондоо шалтгаант холбоогүй байна.

Иймд улсын яллагчийн шүүгдэгч С.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.*******гийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгасан болно.

Түүнчлэн амь хохирогч нь гэрээслэлдээ “...байнга дарамталж, хэл амаар доромжлон доош нь хийдэг байсан...” гэж бичсэн байгаа нь давхар нотлох баримтаар нотлогдоогүй, харин шүүгдэгч С.******* нь 29 оны шинэ жилээр амь хохирогчийг байгууллагын  шилдэг ажилтнаар тодруулан шагнадаг, амь хохирогч нь алт мөнгөн эдлэл худалдаалдаг лангууны орлогыг тушаалгүй эд зүйлийг нь барьцаалан зээлдүүлэх газар тавьсан гэдгийг нь шүүгдэгч мэдсэн өдрөөс хойш амь хохирогч алга болсон өдрийн хооронд 5 хоног л байгаа болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч С.*******д холбогдох хэрэгт дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэж дээрх нөхцөл байдлуудыг тогтоолгох шаардлагагүй, хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзсэн тул хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч С.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хүчингүй болгох нь зүйтэй.

Шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ширхэг халаадны бүс, ширхэг алаг эрээн олс, ширхэг даавууны хэлтэрхий, гутлын үдээс, 1 ширхэг хүрэн өнгийн дэвтэр, ширхэг ногоон өнгийн дэвтэр, ширхэг цэнхэр эрээн өнгийн дэвтэр зэргийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т тус тус зааснаар шүүгдэгч С.******* нь энэ хэргийн улмаас өөрт хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг дурдаж,

Цагаатгах тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, дахь хэсэг, 3., 3.9, 3.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 202000590230 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч ******* овгийн *******гийн *******г цагаатгасугай.

2. Шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

3. Шүүгдэгч С.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ширхэг халаадны бүс, ширхэг алаг эрээн олс, ширхэг даавууны хэлтэрхий, гутлын үдээс, ширхэг хүрэн өнгийн дэвтэр, ширхэг ногоон өнгийн дэвтэр, ширхэг цэнхэр эрээн өнгийн дэвтэр зэргийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгасугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т тус тус зааснаар шүүгдэгч С.******* нь энэ хэргийн улмаас өөрт хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг дурдсугай.

7. Цагаатгах тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ЭНХ-АМГАЛАН