Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 497

 

А.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Н.Батзориг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/03207 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Х б-” ХХК-д холбогдох

 

Ажлын хөлс 3 369 291.5 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.М-,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Х б-тай 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 4/13-228 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, тус банкны зээлдэгч болох Ш.Д- болон Н.Н- нарт холбогдох зээлийг төлүүлэх ажиллагааг хийж гүйцэтгэсэн. Миний бие гэрээгээр хүлээсэн үүрэгтээ хариуцлагатай хандан, Х б-ны нэхэмжлэлтэй хариуцагч Ш.Д- болон Н.Н- нарт холбогдох иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсоноор тухайн үеийн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхээс 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 804/2912/с дугаартай шүүхийн шийдвэр гарч, нэхэмжлэлийг бүрэн хангуулж, нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалсан. Улмаар шүүхийн шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаа хөрөнгүүдийг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны журмаар дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох хурлыг зохион байгуулж барьцаа үл хөдлөх хөрөнгүүдийг төлбөр авагч Х б-ны өмчлөлд шилжүүлэн авсан. Барьцаа хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэХ б-олсон тухай Х б-ны холбогдох удирдлагад мэдэгдэж, улмаар төлбөр авагч болон төлбөр төлөгч нарын хооронд хөрөнгө хүлээлцэх ажиллагаанд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн хамтаар байлцан хүлээлцүүлснээр үндэс төлбөр барагдуулах ажиллагаа дуусгавар болсон.

Учир нь хөрөнгийг хүлээн авах үед тухайн барьцаа хөрөнгийн үнэлгээ төдийлөн сайн биш, улмаар зах зээл дээр энэ төрлийн хөрөнгийн эрэлт маш муу байсан нь банкийг эрсдэлд оруулж, улмаар цаашид хэрхэх эсэх нь тодорхойгүй болсноор ажипижшм зогсонги байдалд орсон. Банк тухайн хөрөнгийг хямдруулан худалдан борлуулаХ б-оломжтой байсан боловч үүсэх үнийн дүнгийн зөрүү төлбөрийг хариуцах эзэнгүй болсон тул асуудал гацаанд орсон. Энэхүү үүссэн эрсдэлд миний бие ямар нэгэн байдлаар буруугүй бөгөөд зах зээл дээр хөрөнгийн үнэлгээ болон бусад эрсдлийг банк тодорхой хэмжээгээр хүлээх ёстой гэж үзэж байна. Иймд Ажил гүйцэтгэх гэрээний дагуу өөрийн хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэн гэрээг дүгнэн ажлын хөлсөө олгохыг Х б-наас удаа дараа хүссэн боловч тодорхой хариуг үл өгсөн. Улмаар 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр дахин Х б-инд хүсэлт хүргүүлсэн бөгөөд тус банкнаас 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ирүүлсэн 3/4933 дугаартай албан бичиг ирүүлсэн хариундаа хүсэлтийг биелүүлэХ б-оломжгүй талаар дурдсан байсан. А.М- миний бие Х б-тай байгуулсан 4/13-228 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэж байгаа тул ажлын хөлс 3 369 291.5 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.М-тай 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 4/13-228 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр гэрээт гүйцэтгэгч А.М- нь гэрээнд заасан хугацаанд банкны авлагыг мөнгөн хэлбэрээр төлүүлэх, банк нь ажлын үр дүн хүлээн авч, ажлын тайланг үндэслэн гэрээнд заасан хөлс төлөх гол нөхцлүүдийг тохиролцсон. Уг гэрээний 2.3 болон Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасны дагуу гэрээт гүйцэтгэгчийн гүйцэтгэх ажил буюу үр дүн нь банкны гуравдагч этгээдээс авах авлагыг гэрээнд заасан хугацаанд бодитойгоор буюу мөнгөн хэлбэрээр төлүүлсэн байх явдал байсан. Энэ нь гэрээний гол нөхцөл, гүйцэтгэх ажил, түүний үр дүн болохыг талууд ажил гүйцэтгэх гэрээний 1.2, 2.1, 2.3, 2.4, 4.6, 4.8, 8.1-д тодорхой тусгасан болно. Гэрээний 4.8 болон хавсралтын дагуу нэр бүхий 4 төлбөр төлөгч тус бүрт төлөгдвөл зохих авлагын дүнг тодорхой тусгасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан зээлдэгч Ш.Д-оос төлүүлэх төлбөр 67 385 829.81 төгрөг байсан. Гэвч уг төлбөр ажил гүйцэтгэх гэрээний хугацаанд буюу 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дотор мөнгөн хэлбэрээр төлөгдөөгүй. Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанчлан ямар нэгэн хөрөнгө уг авлагын төлбөрт тооцогдон банкинд шилжээгүй. Ажлын гүйцэтгэл, түүний үр дүнд үндэслэн ажлын хөлсийг олгохоор ажил гүйцэтгэх гэрээний 4.4, 4.6-д тусгасан ба Иргэний хуулийн 346 дугаар зүйлд нийцүүлэн гэрээг байгуулсан. Гэрээт гүйцэттэгч гэрээгээр тохирсон ажлын үр дүнг бий болгоогүй, Ш.Д-ийн төлбөр төлөгдөөгүй буюу банк ажлын үр дүнг хүлээн аваагүй тул Иргэний хуулийн 346 дугаар зүйл болон ажил гүйцэтгэх гэрээний 4.4-т заасны дагуу ажлын хөлс төлөх үндэслэл бий болоогүй, хөлсийг төлөөгүй болно.

А.М- болон Х б- нар нь харилцан тохиролцож, гэрээний хавсралт дахь ажлуудыг гүйцэтгэхээр дээрх гэрээг байгуулсан. Өөрөөр хэлбэл, гэрээний зүйлийн хувьд талууд харилцан тохиролцож гэрээг гүйцэтгэгч яг ямар үр дүнг ямар хугацаанд бий болгох, Банк түүнд ажлын гүйцэтгэл, тайланг үндэслэн ямар хөлс төлөх талаарх нөхцөл, тохироогоо гэрээнд тусгасан. Гэрээт гүйцэтгэгчийн мэргэжлийн ур чадвар, ажлын туршлагад үндэслэн гэрээний хавсралтад заасан ажлуудыг гүйцэтгүүлэхээр болсон боловч төлбөр төлөгчөөр мөнгөн хэлбэрээр авлага барагдуулах ажлын үр дүн гэрээгээр тохиролцсон хугацаанд биелэгдээгүй билээ. Мөн гэрээт гүйцэтгэгч А.М- нь гэрээний 8 дугаар зүйлд заасан ажлын тайланг банкинд ирүүлээгүй тул гарган өгөх нотлоХ б-аримт байхгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч “Х б-” ХХК иас ажлын хөлс 3 369 291.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.М-ад олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэнии хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлиип 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68 860 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Х б-” ХХК-иас улсын тэмдэгтиин хураамжид 68 860 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.М-ад буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч “Х б-” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүи тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэХ б-айгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 181 /ШШ201 7/03207 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 161 дүгээр зүйлийн 161.1-т тус тус заасны дагуу давж заапдах гомдол гаргаж байна. Талуудын 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх 4/13-228 дугаар гэрээг анхан шатны шүүхээс хөлсөөр ажиллах гэрээ гэж дүгнэн, гэрээгээр тохирсон ажлын үр дүн хугацаандаа бий болоогүй ч ажлын хөлсийг олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. 4/13 228 дугаар гэрээ нь Ажил гүйцэтгэх гэрээ гэж үзэж буйгаа гэрээ байгуулагдаХ б-олсон үндэслэл, гэрээний гол тохиролцоо, заалтуудыг дурьдан тайлбарлавал,

1/ Гэрээ байгуулагдаХ б-олсон үндэслэл: Уг гэрээ байгуулагдах үед хариуцагч нь банкны үйл ажиллагааг 12 жил явуулсан, зээлийн төлбөр барагдуулах чиг үүрэг бүхий нэгж, ажиллагсадтай байсан. Гэхдээ тодорхой зээлүүдийн хувьд арай богино хугацаанд, зохих ёсоор мөнгөн хэлбэрээр төлбөр барагдуулах хэрэгцээ, шаардлагын үндсэн дээр гэрээт гүйцэтгэгчийн мэргэжил, ажлын туршлага, ур чадварт үндэслэж (5.1.1) гэрээ байгуулсан. Хэрвээ А.М- шиг шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэХ б-айгууллагаар 2 жил явж, эцэст нь дуудлага худалдаагаар борлогдоогүй барьцааны хөрөнгө тооцож аваХ б-айсан бол дээрх гэрээг байгуулах шаардлагагүй бөгөөд өөрийн ажилтнууд илүү зардал гаргахгүйгээр гүйцэтгэХ б-оломжтой байсан.

2/ Гэрээ тодорхой үр дүнд чиглэсэн болох тухайд:

А) Авлагыг барагдуулах ажил гүйцэтгэгчийн үйл ажиллагаа ямар ч хэлбэртэй байж болохыг Гэрээнии хавсралт 1-ийн Авлагатай ажилласан тэмдэглэлд “хэзээ, хаана, ямар ажиллагаа явуулсан - үр дүн” гэж тусгагдсан,

Б) Гэрээний 2 болон 3 дугаар хавсралтад Ш.Д- гэх төлбөр төлөгчийн хувьд төлөгдвөл зохих төлбөр нь 67 385 829.81 төгрөг, уг авлага барагдуулж дуусах сүүлийн хугацаа 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр, ажлын үр дүн буюу дээрх 67.3 сая төгрөгөөс хэд нь төлөгдсөн, түүнээс тооцож ажлын хөлс төлөхөөр тохирсон,

В) Анхан шатны шүүхийн шийдвэрт дурьдсанчлан зээлийн төлбөр барагдуулах ажиллагаа нь хариуцагчийн хувьд “байнгын шинжтэй үйл ажиллагаа” мөн боловч энэ гэрээгээр тохирсон зүйл нь Ш.Д-ийн 67.3 сая төгрөгхэзээ нэгэн цагт, ямар нэгэн байдлаар төлөгдөхөд чиглэсэн үйл ажиллагааг хийж гүйцэтгэнэ гэж биш, 1 жилийн дотор 67.3 сая төгрөгийг мөнгөн хэлбэрээр төлж барагдуулсан байна гэж тусгасан байгаагаас харагдана.

Г) Энэ харилцааны хувьд ажил гүйцэтгэгч А.М- төлбөр барагдуулах чиглэлээр шүүхэд эсхүл эвлэрүүлэн зуучлалд хандсан байх, эсхүл зээлдэгчтэй уулзаж тохироод төлүүлэх, шүүх нь нэхэмжлэлийн шаардлагыг хангасан, хангаагүй байх нь ач холбогдолтой бус, харин 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дотор 67.3 сая төгрөг төлөгдсөн байна гэдэг асуудал ач холбогдолтой байсан.

Иймдээ ч ажлын үр дүнгээс хамаарч хөлс төлөх зарчмыг гэрээний 4.1, 4.4, 4.6-д заасан. Өөрөөр хэлбэл, үр дүнг бий болгож чадах, чадахгүйн хариуцлага, эрсдлээ Ажил гүйцэтгэгч анхнаасаа мэдэж, хариуцаж гэрээг байгуулсан.

3/ Гэрээний тохиролцоо болон ажлын үр дүнг аваад үзвэл, 2013 оны 12 дугаар сарын 24-нөөс 2014 оны 12 дугаар сарын 24-ний хугацаанд ажил гүйцэтгэгч анхан шатны шүүхэд хандаж, шийдвэр гаргуулан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх хүсэлтийг холбогдоХ б-айгууллагад гаргасан. Гэрээний хугацаанд үүнээс өөр ажиллагаа, ямар нэгэн бодитой үр гараагүй.

Барьцааны хөрөнгийг банк дээрх гэрээний хугацаа дууссанаас хойш 1 жилийн дараа буюу 2015 оны 12 дугаар сарын 28-нд шилжүүлэн авсан, өөрсдийн үйл ажиллагааны үндсэн дээр 2017 оны 5 дугаар сарын 17-нд худалдан борлогдсон нөхцөл байдлыг шүүх огт харгалзан үзсэнгүй. Талууд хэн нь хэн байх, маргаж буй зүйл нь 30 төгрөг эсхүл 30 000 төгрөгийн үнэтэй байх эсэх нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байдал, хуулийн хүрээнд нийцүүлэн гэрээг чөлөөтэй байгуулах, гэрээнд заасан эрх, үүргээ талууд үнэнч шударгаар биелүүлэх, үүрэг гүйцэтгэх зарчим хэрэгсэгдэхгүй байх үндэслэл болохгүй. Анхан шатны шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн эсэхийг хянаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлоХ б-аримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Нэхэмжлэгч А.М- нь хариуцагч “Х б-” ХХК-д холбогдуулан ажлын хөлс 3 369 291.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, авлагыг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй, гэрээний хугацаа дууссан, гэрээт гүйцэтгэгч нь дэлгэрэнгүй тайланг өгөөгүй гэж маргасан байна.

 

Талуудын хооронд 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Ажил гүйцэтгэх гэх нэртэй гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын авлагыг төлүүлэх, хариуцагч нь ажлын үр дүнг харгалзан гэрээнд заасан хөлс төлөхөөр тохиролцсоныг шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв байна. /хэргийн 5-11 дүгээр тал/ Учир нь хариуцагч нэхэмжлэгчид итгэмжлэл олгож өөрийн бусадтай байгуулсан зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулах ажлыг хийлгэж түүнд хөлс төлөхөөр тохиролцсон нь дээрх гэрээ, шүүхийн шийдвэр, шийдвэр гүйцэтгэХ б-аримт бичиг, талуудын тайлбараар тогтоогджээ. Нэхэмжлэгч нь хариуцагчийн буюу өөрийн материалаар ажил гүйцэтгэж, үр дүнг нь хүлээлгэн өгөх үүрэг хүлээгээгүй байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн аваХ б-оломжгүй.

 

Талуудын байгуулсан гэрээний 4.8-д нэхэмжлэгч нь зээлдэгч Ш.Д-ийн зээлийн гэрээний дагуу хариуцагчид төлөх 67 385 829.81 төгрөгийн өр төлбөрийг барагдуулах, ажлын хөлсийг уг мөнгөн дүнгийн 5 хувь байхаар тохиролцжээ. /хэргийн 7-8 дугаар тал/

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 804/2912/с дугаар шийдвэрээр зээлдэгч Ш.Д-, Н.Н- нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 67 385 829.81 төгрөгийг гаргуулан “Х б-” ХХК-д олгож, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн баян уул 2 гудамж, 22Б тоот хаягт байрлах 198 м.кв талбай бүхий хувийн сууц, 446 м.кв талбай бүхий газар, Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн баян уул 2 гудамж, 22 тоот хаягт байрлах 45 м.кв талбай бүхий хувийн сууц, 700 м.кв талбай бүхий газар зэрэг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн хэрэгт хариуцагчтай байгуулсан дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч А.М- нь хариуцагч “Х б-” ХХК-ийг төлөөлж итгэмжлэлээр оролцсон үйл баримтын талаар талууд маргаагүй байна. /хэргийн 4-17 дугаар тал/

 

Уг 804/2912/с дугаартай шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, уг төлбөр барагдуулах ажиллагаанд төлбөр авагчаар “Х б-” ХХК-ийг төлөөлөн нэхэмжлэгч оролцсон нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн хариуцагч “Х б-” ХХК-ийн 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 16/429 дүгээр албан бичиг, мөн дээрх шүүхийн шийдвэр биелэгдэж дуусгавар болсон нь шийдвэрт тусгагдсан барьцаа хөрөнгүүдийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай төлбөр авагч “Х б-” ХХК-аас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 4ё/1965 дугаар албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1831 тоот “лавлагаа хүргүүлэх тухай” албан бичиг, түүний хавсралт баримтуудаар тогтоогдож байх тул зохигчдын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээний үүргээс Ш.Дагвадорж, Н.Н- нартай холбоотой 67 385 829.81 төгрөгийн төлбөр барагдуулах ажил биелэгдэж дуусгавар болжээ. /хэргийн 19, 33, 48-51, 63-66 дугаар тал/ Тиймээс хариуцагчаас ажлын хөлс 3 369 291 төгрөгийг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна.

 

Талууд гэрээний хугацааг 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулж, цаашид сунгах эсэхийг харилцан тохиролцож шийдвэрлэхээр заасан хэдий ч, гэрээгээр тохиролцсон төлбөр барагдуулах ажил нь талуудын хүсэл зоригоос үл хамаараХ б-уюу төрийн эрХ б-үхий байгууллагуудын хуулиар тогтоосон эрх хэмжээнээс шалтгаалах тул нэхэмжлэгч гэрээний хугацаанд үүргээ гүйцэтгээгүй гэж үзэХ б-оломжгүй. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрт заагдсан төлбөр барагдуулах ажиллагаа, түүний хугацааг аливаа этгээд гэрээгээр хязгаарлаХ б-оломжгүй юм. Түүнчлэн гэрээний хугацаа дуусгавар болох үед нэхэмжлэгчээр гэрээнд заасан ажлыг хийлгүүлэхээс татгалзсан, гэрээг цуцласан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Мөн хариуцагч нь шүүхийн шийдвэрт тусгагдсан барьцаа хөрөнгүүдийг зээлийн төлбөрт тооцон шилжүүлэн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түүний хүсэлтээр дуусгавар болсноос хойш уг эд хөрөнгүүдийг бусад этгээдүүдэд шүүхийн шийдвэрт зааснаас бага үнээр худалдан борлуулсан эсэх нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээнд хамаарахгүй бөгөөд төлбөр төлөхөөс татгалзах, төлбөрийн хэмжээг бууруулах үндэслэл болохгүй юм.

  

Дээр дурдсан үйл баримтуудаас үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчийн гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлыг үгүйсгээгүй, хариуцагчийн хүсэлтээр барьцаа хөрөнгүүд өөрт нь шилжиж Ш.Д-, Н.Н- нарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсонтой холбоотойгоор хариуцагчийн авлага мөнгөн хэлбэрээр төлөгдөөгүй, гэрээний хугацаа дуусгавар болсны дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон гэх нөхцөл байдал нь нэхэмжлэгчээс шалтгаалаагүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүХ б-үрэлдэхүүн үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/03207 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттөгс, М.Жаргалмаа нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68 859 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ЗОЛЗАЯА

 

                                                ШҮҮГЧИД                                Н.БАТЗОРИГ

 

                                                                       С.ЭНХТӨР