Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2022/00032

 

өдөө **** **** **** **** **** **** **** ****гийн нэхэмжлэлтэй

                                                                  иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 136 дугаар шийдвэр

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 37 дугаар магадлалтай, 

Хөдөө **** **** **** **** **** **** **** ****гийн нэхэмжлэлтэй, 

****од холбогдох 

Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнбатын гаргасан гомдлоор 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Хөдөө **** **** **** **** **** **** **** ****нь ****од холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 2,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч “...хэдэн га-д ямар ургамал тариалсан, ямар хэмжээтэй сүйтгэж, ямар хэмжээний ургац алдсан, мал нь хэний өмч болох, ямар эм тэмдэгтэй, хэдэн тооны мал ямар хугацаанд идээшилсэн, гишгэлсэн, мал орсон талаар Засаг захиргаанд мэдэгдээгүй, эрх бүхий байгууллагаар хохирлын акт гаргуулаагүй...” гэж эс зөвшөөрч, мэтгэлцжээ. 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 136 дугааршийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг баримтлан ****оос 1,000,000 төгрөгийг гаргуулан Хөдөө **** **** **** **** **** **** **** ****д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.13-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурд ****, ****оос улсын тэмдэгтийн хураамж 28,550 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулахааршийдвэрлэжээ. 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 37 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 136 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.4-т заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 28,550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсэн байна. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч байна. Шүүх хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн үндсэн зарчмыг даг **** мөрдөөгүй. Нэхэмжлэгч тал нийтээр даг **** мөрдөхөөр гаргасан Тариалангийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.6-д заасан өөрийн эзэмшлийн талбай, ургацаа бусдын халдлага болон малаас хамгаалах гэсэн заалтыг биелүүлээгүй. /харуул хамгаалалтгүй, хашаа, хайсгүй байлгасан/. Хүнс, **** **** ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2018.08.20-ны өдрийн А-4136/А, 158/210 дугаар тушаалын хавсралт 3.1-д заасан. “Тариалангийн талбайд мал тэжээвэр амьтан орсны улмаас **** үйлдвэрлэл эрхлэгчдэд учирсан хохирлыг тооцох, баримтжуулах чиг үүргийг Сумын засаг даргын захирамжаар байгуулагдсан ****лын хэсэг хэрэгжүүлнэ” гэсэн заалтыг зөрчиж нэхэмжлэгч этгээд өөрөө өөртөө дүгнэлт гарг **** өгсөн. Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2018.05.15-ны өдрийн 76 дугаар захирамжийн 4-т “Тариалангийн талбай эзэмшигч иргэн **** ахуй нэгжийн удирдлага нь сахиулаа мал **** ордог талбайн ойролцоо байрлуулах, сахиул ****иллуулаагүй тохиолдолд ****лын хэсэг хохирлын үнэлгээг тогтоох боломжгүй болохыг дурдсугай” гэсэн заалтыг нэхэмжлэгч зөрчсөн. Нэхэмжлэгч болох хуулийн этгээд хохирлын үнэлгээг өөрөө гаргасан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18-1.2.3 дугаар заалтуудыг ноцтой зөрчиж төрийн захиргааны байгууллагын эрхэнд, халдсан байна. Иймд шүүх Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан “Хүн хууль шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн заалтыг зөрчсөн нь нэхэмжлэгчид давуу тал олгож шийдвэрлэсэн. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгийг ханг **** шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ. 

Хоёр шатны шүүх нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 2,000,000 төгрөгийннэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ****иллагааны диспозитив зарчмын дагуу хангагдсан буюу 1,000,000 төгрөгийн нотлох баримтын хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ. 

2. Нэхэмжлэгчийн шаардах эрх, хэргийн үйл баримтын талаар. 

2.1.Хөдөө **** **** **** **** **** **** **** **** нь “... **** 2019.09.19-ний өдөр 300 орчим бог мал өдрийн цагаар хариулгагүй орхисон шалтгаанаар элит үр үржүүлгийн талбайд оруулж **** хэмжээний хохирол учруулсан, ...2,000,000 төгрөг...” гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гарг ****ээ. 

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...хэдэн га-д ямар ургамал тариалсан, ямар хэмжээтэй сүйтгэж, ямар хэмжээтэй ургац алдсан, мал нь хэний өмч болох, ямар эм тэмдэгтэй, хэдэн тооны мал ямар хугацаанд идээшилсэн, гишгэлсэн, мал орсон талаар Засаг захиргаанд мэдэгдээгүй, эрх бүхий байгууллагаар хохирлын акт гаргуулаагүй...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан байна. 

Нэхэмжлэгч нь эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 2,000,000 төгрөг гаргуулахыг хариуцагчаас шаардсан байх бөгөөд уг төлбөрийг хариуцагч төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болжээ. 

2.2. Хөдөө **** **** **** **** **** **** **** **** нэхэмжлэлийн шаардлагаа нотолж 2019.09.19-ний өдрийн А-49 дүгээр тушаалаар хохирол тооцох зорилгоор ****лын хэсэг байгуулсан, ****лын хэсгийн дүгнэлтээр хохирлын хэмжээг тогтоосон, ****од мэдэгдэх хуудас хүргүүлсэн, зөрчил шалгуулах гомдлыг Цагдаагийн байгууллагад гарг **** байсан албан бичиг зэргийг шүүхэд ирүүлсэн байна. 

Хохирлын акт тогтоох ****лын хэсгийн 2019.09.19-ний өдрийн дүгнэлтээр“Таримал ургамал хамгаалах” тухай **** **** **** ****гийн захирлын 2019.05.20-ны өдрийн А-33 тоот тушаалын дагуу талбайн биологийн ургацыг зах зээлийн үнийн 70 хувиар бодож хохирлын үнэлгээг тогтоож, ****ын 300 орчим хонь торгон үрийн 20 га талбайн баруун хойд булангаас 134 м өргөн 150 м урттайгаар нэвтэрч, тариаг туучин налуулж идсэн ба улмаар хураах боломжгүй болгосон, мал идсэн талбайг тооцож үзэхэд 2.01 га болсон ба га-гийн ургац 10 ц/га-аар тооцоход 2 тн элит үр үйлдвэрлэх боломжоо алдсан, элит үрийн тариаланд учруулсан хохирлыг ХХААХҮЯ-ний сайд, ХЗДХЯ-ны сайд, Сангийн Яамны хамтарсан 2018.08.20-ны өдрийн А-136, А-158, А-210 дугаар тушаалаар батлагдсан Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас **** үйлдвэрлэл, тариалан эрхлэгчдэд учруулсан хохирлыг тооцох аргачлалаар бодоход 2,000,000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоожээ. 

2.3. Нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг арилгахыг шаардсан, гэрээний бус үүргийн харилцаанаас үүссэн болохыг шүүх үндэслэлтэй дүгнэсэн байна. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан ба мөн зүйлийн 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд түүний буруугаас болоогүйг нотолбол хохирол төлөхөөс чөлөөлөгдөнө. 

Хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/-д хууль тогтоомж зөрчсөн байхаас гадна нийгмийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн тохиолдол ч мөн хамаардаг байна. 

Энэхүү үйлдэл /эс үйлдэхүй/ нь санаатай /хүсэж хийсэн/, болгоомжгүй /үр дагаврыг мэдсэн, мэдэх боломжтой байсан/ гэм буруугийн хэлбэрээр илрэх бөгөөд аль ч тохиолдолд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөжгэм хорын хохирол үүсэх тул хуульд заасны дагуу хохирлыг арилгах үүрэгтэй гэж үздэг бөгөөд хохирлыг арилгах нь хуульд зааснаар үүсэх үүрэг юм. 

Өөрөөр хэлбэл, гэм хорын хохирлыг арилгах нь хуульд зааснаар үүсэх үүрэг бөгөөд хуулийн гол урьдчилсан нөхцөл болох гэм хор учруулсан тохиолдолд зохигчийн хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүсч, мөн хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д заасан үүрэг үүсэх үндэслэлд хамаарна. 

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгч зөрчигдсөн эрхээ гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх боломжгүй нөхцөлд гэм хорыг мөнгөөр шаардах эрхтэй. 

Хохирлыг нөхөн төлүүлэх тохиолдолд гэм хор,учирсан хохирлын хэмжээ, хариуцагчийн хууль бус үйлдэлтэй шалтгаант холбоотой нь нотлогдсон байх учиртай.  

2.4. Хөдөө **** **** **** **** **** **** **** **** Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1-р багийн нутагт байрлах Талын толгой орчмын үржүүлгийн талбайд таригдсан 2,01 га-гаас авах 2 тн элит үрийг 300 орчим хонь гишгэлснээс хураан авч ашиглах боломжгүйгээр налсан нь Ж.Цэрэнтогтохын малаа хариулагагүй бэлчээсэн хууль бус үйлдэлтэй шалтгаант холбоотой үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ. 

Энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон гэж үзнэ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болсон баримтаа өөрөө гарг **** өгөх, цуглуулах үүрэгтэй. 

Тариалангийн талбайн ойролцоо ****ынхоос өөр малтай айл байдаггүй талаарх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан тариан талбайгаас мал тууж байгаа гэрэл зургийг хариуцагч үгүйсгэж чадаагүй гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.   

Хариуцагч хохирлын акт тогтоох ****лын хэсгийн 2019.09.19-ний өдрийн дүгнэлтээр учирсан хохирлыг нэхэмжлэгч өөрөө тогтоосон ньбуруу гэж хяналтын журмаар гомдол гаргасан хэдий ч анхан шатны шүүхэд шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй, хохирлын хэмжээг буруу тогтоосон болохыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийснийг буруутгах боломжгүй. 

Шүүх зөвхөн хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. 

Хариуцагч ****од хэрэг хянан шийдвэрлэх ****иллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг нь танилцуулсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ****иллагааны явцад түүний нотлох баримт болон хүсэлт гаргах эрхийг шүүхээс хязгаарлаагүй байна. 

Иймээс хариуцагч татгалзлаа нотлох баримтаар нотлоогүй тул түүний тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар үнэн зөв гэж үзэх боломжгүй. 

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд дүгнэлт хийсэн нь шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хөндлөнгийн байх байр сууринаас хандах, түүнчлэн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн /2012 оны/ 7 дугаар зүйлд зохицуулан заасан шүүх хууль дээдлэх, гагцхүү хуульд захирагдах зарчимд нийцжээ. 

2.5. Тариалангийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.3, 20 дугаар зүйлийн 20.2.1-д зааснаар **** үйлдвэрлэл эрхлэгч өөрийн эзэмшлийн талбай, ургацаа бусдын халдлага болон малаас хамгаалах үүрэгтэй гэж зааснаас гадна, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2019.05.10-ны өдрийн 82 дугаартай захирамжийн Захирамжлах хэсгийн 4-т “Тариалангийн талбайг хаша ****уулах, байнгын харуул хамгаалалттай болгох, арга хэмжээ авч ****иллуулахыг иргэн, **** ахуй нэгж, байгууллагын удирдлагуудад үүрэг” болгожээ. 

Түүнчлэн Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т **** талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчээх, оторлох болон бэлчээрийн мал **** **** өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа байхыг хориглоно гэж хуульчилжээ. 

Зохигч хэн аль нь дээрх эрх зүйн актуудад заасан үүргийг тус тус биелүүлээгүй, гэм буруугийн хэр хэмжээ, хариуцах хохирлын талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцсэн гэж үзнэ. 

Шүүх Хөдөө **** **** **** **** **** **** **** ****гийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн  нөхцөл байдлыг харгалзан ****ын хариуцах гэм хорын хэмжээг 50 хувиар багасг ****, түүнээс 1,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д заасан шаардлага, ойлголт, агуулгыг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ****иллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнбатын гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 136 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 37 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж,хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнбатын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,550 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

   

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      П.ЗОЛЗАЯА

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ    

                                            ШҮҮГЧИД                                      Б.МӨНХТУЯА 

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                    Х.ЭРДЭНЭСУВД