| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2023/0073/ |
| Дугаар | 2023/ШЦТ/88 |
| Огноо | 2023-01-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/88
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,
улсын яллагч Т.Төмөртулга,
хохирогч Б.Д.............н,
шүүгдэгч П.А.............н нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0000 01935 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
******* овогт *******ийн А.............н, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1992 оны 5 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, эрэгтэй, 30 настай, бүрэн дунд боловсролтой, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ..........................., урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ............................
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч П.А.............н нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ....................... талбайд “гадна орчин бохирдууллаа” гэх шалтгааны улмаас иргэн Б.Д.............ний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь дээд, доод уруулд няцарсан шарх, дээд баруун 2 шүдний сулрал, баруун доод 2 шүдний паалангийн хугарал, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Хохирогч Б.Д.............н нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр найз Ж.Г.....................р, Б..С......................р, Н.З......................р, түүний үеэл О.Д.............нтамир нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ...................... буюу ертөнцийн зүгээр урд талд, ******* дугаар хорооны байрны зүүн талын саравчинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна.
Энэ үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан хөгжлийн бэрхшээлтэй гэрч Н.З......................р нь дүү О.Д.............нта.............ар тэргэнцрээ түрүүлэн 20 дугаар байрны 8 дугаар орцны гадна талаасаа буюу урдаасаа ордог 0 тоот айлын хаалганы зүүн талд, цонхны доор хөнгөнөөр бие засаж байхад тус гэрийн эзэн, шүүгдэгч П.А.............н нь гэртээ орохоор явж байхдаа харснаар дээрх асуудлаас болж хоорондоо маргалджээ.
Улмаар хоорондоо маргалдах явцад Н.З......................р нь найз, хохирогч Б.Д.............нийг саравчнаас дуудсанаар тэдний хоорондын маргаан дэгдэж Б.Д.............н нь шүүгдэгч П.А.............нгийн биед эхэлж халдсан байна. Энэхүү үйл явдлыг харсан шүүгдэгчийн эхнэр гэрч Б.О......................н нь тэдний маргааныг салгахаар очиход Б.Д.............н нь түүний зүүн талын гарын булчин орчим цохисноор шүүгдэгч П.А.............н нь эхнэрээ өмөөрөн Б.Д.............нийг цохиж биед нь дээд, доод уруулд няцарсан шарх, дээд баруун 2 шүдний сулрал, баруун доод 2 шүдний паалангийн хугарал, хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдов.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал
- Хохирогч Б.Д.............ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр найз .С......................ртай уулзахаар Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хорооны 19 дүгээр байранд очсон. Тэр үед .С......................рын гэрт Г.....................ртай пиво ууж байхад гаднаас З......................р ирэхээр болоод бид гурав гараад байрны гадна талд саравчинд дөрвүүлээ уулзсан. Манай найз З......................р задгай бие зассан байсан тэгтэл үл таних залуу эхнэртэйгээ гарч ирээд шээж болохгүй энэ тэр гээд бид нартай маргалдаж эхэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал),
- Гэрч Н.З......................рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 12-13 цагийн орчим гэртээ байхад манай найз .С......................р, Г.....................а, Д.............н нар манай гэрийн гадаа ирчихсэн “уулзъя” гэж ярихаар нь би тэргэнцэртэй учир үеэл дүү Д.............нтамираас тусламж хүсэж түүний хамтаар 3 найзтайгаа уулзахаар очсон. Тэр үед манай гурван найз ойрд уулзаагүй юм чинь ганц юм ууя гэж ярилцаж байгаад байрны саравчинд нэг шил архи уугаад сууж байхад миний шээс хүрээд байхаар нь би дүү Д.............нтамир...тай ...20 дугаар байрны урд талын 00 тоот хаалганы хажуу талд ...шээсэн юм. Шээж дуусаад байж байтал нэг залуу ирээд “наана чинь шээдэггүй юм, яаж байгаа юм бэ” гэхээр нь би “за уучлаарай, аргаггүй юм болчихлоо, ахин ийм алдаа дутагдал гаргахгүй” гэж хэлэхэд нөгөө залуу “наана чинь манай хүүхэд тоглодог, чиний шээсийг амьсгалах юм уу пизда минь” гэхээр нь би зөрүүлээд “танай цонх гэдгийг мэдсэнгүй” гээд дахин дахин уучлалт гуйсан. ...Тэгтэл тэр залуу амандаа үглээд хараагаад байхаар нь би “чи ч гэсэн адилхан залуу хүн, найз нөхөдтэйгөө ууж гадаа сууж л байсан биз дээ, шээж байсан байлгүй дээ” гэж хэлтэл ...уурлаад байсан. ...Тэгээд миний дээрээс толгой руу чичлээд холоос зааж яриад байсан... тэгээд би Г.....................а гэх найзыгаа орилоод дуудсан. Тухайн үед надтай явж байсан Г.....................а, .С......................р, Д.............нөө хүрч ирээд... Д.............н гээд манай найз чи хүн доромжилдог нь яаж байгаа юм бэ гээд ойртоод очиход ...тэр хүний эхнэр нь цаанаас гүйж ирээд голоор орсон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал),
- Гэрч О.Д.............нтамирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...З......................р ах...буланд очоод шээе гэж хэлээд би ахыг тэргэн дээр нь түрээд 20 дугаар байрны баруун урд талын ёроолд очоод шээлгэсэн. Тэгтэл... урдаас нэг үл таних залуу алхаж ирээд “наана чинь шээдэггүй юм пизда минь, наана чинь хүүхэд тоглодог юм. Та нар яахаараа энд шээдэг юм” гэхээр нь тэр хүнээс ах бид хоёр уучлаарай гээд олон дахин гуйсан. Тэр үед тухайн залуу хэрүүл хийгээд хажууд зогсоод... салахгүй болохоор нь ах тэр залууд хандаж “ямар сүртэй пизда вэ, чи адилхан найз нөхөдтэйгөө ууж идэж явж байгаад шээдэг л байлгүй дээ” гээд хэлчихсэн. ...Тэгээд ах өөрийнхөө найз Г.....................аг дуудсан. Улмаар Г.....................а, Д.............нөө, .С......................р ах нар ирээд тэр залуугаас мөн уучлалт гуйсан. ...Энэ үед Д.............нөө ах түүний өөдөөс “чи ямар сүртэй залуу вэ” гээд нүүр лүү нь толгойгоороо нааж ойртоход эхнэр нь хаанаас ч юм бүү мэд гарч ирээд тэр хоёрын голоор ороход уг залуу эхнэрийгээ давуулж Д.............нөө ахын нүүх ам хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэр үед Д.............нөө ах цохиулаад хойшоогоо хашлага давж унасан... Тэр үед тухайн залуу “чи манай эхнэрийг цохичихлоо гэж Д.............нөө ах руу дайраад байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал),
- Гэрч Б..С......................рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай найз Д.............нөө чи яагаад хүн явуулахгүй байгаа юм бэ гээд тэр залуу руу ойртож очиход эхнэр нь голоор ороод...эхнэрийгээ давуулаад манай найз Д.............ний уруул ам орчимд гараараа нэг удаа цохисон. Тэр үед манай найз төмөр хайс даваад хойшоо дагзаараа савж газар унасан, манай найз Г.....................а татаж босгосон. ...Тэр залуу болон манай найз хоёрын голоор эхнэр нь орж байхдаа орилсон. Тухайн үед уг залуу манай эхнэрийг цохидог хэн бэ гэж орилж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),
- Гэрч Ж.Г.....................рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.............нөө уг залуугийн өөдөөс очиход ...манай найз Д.............ний нүүр ам хэсэгт гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал),
- Гэрч Б.О......................нномины мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 13 цагийн орчим гэртээ байж байхад манай нөхөр А.............н гаднаас ирж байгаа нь би харсан. Тэгээд нэг харахад манай байрны урд талын цонхны доор хоёр хүн шээж байсан, түүнийг харсан манай нөхөр “шээхээ болиоч, хүн амьдардаг газарт шээлээ гэж ярьж байгаа нь сонсогдсон. Манай гэрийн хаалга 20 дугаар байрны урд талаасаа ордог бөгөөд хаалганы урд талд саад, хүүхдийн тоглоомын талбай байдаг. Ингээд би гэрээсээ хувцсаа өмсөөд нөхөр болон маргалдаж буй хүмүүс дээр очиход...тэргэнцэртэй залуугийн гурван найз залуучуудын ...хамгийн том биетэй өндөр залуу нь манай нөхрийн толгой хэсэгт цохиж харагдсан... тэгээд би орилж ирээд болиоч гэхэд гомдол гаргасан залуу миний зүүн гар талын булчинд гараараа нэг удаа цохисон. Үүнийг манай нөхөр хараад тэр залууг нэг удаа цохисон. ...Миний биеийн зүүн гарын булчин хэсэгт цохсоны улмаас хөхрөлт үүссэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 14841 дүгээр дүгнэлтэд
“...Хэсэг газрын үзлэгт: Зүүн бугалгын гадна дунд хэсэгт 3.0х2.0 см хэмжээтэй ногоон шаргал өнгийн цус хуралттай.... ДҮГНЭЛТ
1. Б.О......................нномины биед зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх баримт (хавтаст хэргийн 37-38 дахь тал),
- Гэрч Г.О...................нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр... Бүргэд-113 чиглэлд ...эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад ...Бүргэд-10 аас тухайн дуудлага мэдээлэл ирсэн. ...дуудлага мэдээлэлд очиход ...хохирогч залуу маргалдаж байгаад эхнэрийг нь түлхсэн, тэр үед уг залуу хохирогч залууг нэг удаа цохиход шүд нь хугарсан гээд амнаас нь цус гарсан байдалтай маргалдаад зогсож байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал),
- Шүүгдэгч П.А.............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 12-13 цагийн орчим ...Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, ............. гэрээсээ гараад ...машин луугаа юм хийх гээд явж байхад хэсэг бүлэг залуучууд байрны урд талын саадад ...согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан. ...Би хажуугаар нь гарч яваад машин дээрээ очиж 30 орчим минут юм хийж байгаад буцаад гэр лүүгээ орох гээд явж байтал манай гэрийн цонхны урд доод талд хөгжлийн бэрхшээлтэй тэргэнцэртэй залуу шээгээд зогсож байсан. Би тухайн үед “наанаа шээж болохгүй, гэр орондоо шээгээч” гэж хэлсэн, гэтэл өөдөөс уучлаарай гэж хэлчхээд “ямар сүртэй пизда вэ, эр юм байж чи шээдэггүй юм уу” гэж хэлээд тэр залуу маргалдаж эхэлсэн. ...тэгээд тэр залуу өөрийнхөө найзуудыг дуудсан юм. Ингээд урд саадаас 3 залуу над руу хүрч ирээд тэр залуучуудын хамгийн том биетэй залуу нь намайг цохиод авсан. Энэ үед манай эхнэр болсон үйл явдлыг харж байгаад гэрээсээ гарч ирсэн юм.... Энэ хооронд би тэр залуучуудтай маргалдаад зогсож байхад манай эхнэр ирээд болиоч энэ тэр гэхэд манай эхнэр лүү Д.............н гэх хохирогч дайраад манай эхнэрийн мөр лүү гараараа цохисон. Үүнийг хараад би тэр залууг бие барьж чадахгүй нэг удаа гараараа түүний нүүрэн тус газар нь цохисон. ...Д.............н өөр хоёр найзтайгаа хүрч ирээд улмаар манай эхнэрийн мөр лүү нь цохиж, хэл амаар доромжлохоор нь Д.............н гэх залууг цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дахь тал),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 14591 дүгээр дүгнэлтэд
“...Б.Д.............ний биед дээд, доод уруулд няцарсан шарх, дээд баруун 2 шүдний сулрал, баруун доод 2 шүдний паалангийн хугарал, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх баримт (хавтаст хэргийн 34-35 дахь тал) зэрэг нотлох баримтаар шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт болох
1. Гэрч Н.З......................рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.............н болон... манай найзууд тэр эмэгтэйг зодоогүй...” гэх мэдүүлэг,
2. Гэрч Б..С......................рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай найз тэр эмэгтэйг зодох шаардлага байхгүй... тэр эмэгтэйг манай талаас цохисон хүн байхгүй...” гэх мэдүүлэг,
3. Гэрч О.Д.............нтамирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...уг залуугийн эхнэрийг хэн ч зодож цохиогүй...” гэх мэдүүлэг
4. Гэрч Ж.Г.....................рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нөхрийг нь болон тэр эмэгтэйг цохисон зүйл байхгүй. Харин тэр эмэгтэйг манай найз Д.............н рүү дайраад байхаар нь хэн нэгэн нь салгасан үйлдэл хийсэн. Бусдаар тэр эмэгтэйг цохисон зүйл байхгүй...” гэх тус тус мэдүүлэг нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 14841 дүгээр дүгнэлтээр үгүйсгэгдэхийн зэрэгцээ, гэрч Б.О......................нномин, Г.О...................н нарын мэдүүлгээр няцаагдаж байна.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтооход хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч П.А.............н нь өөрийн эхнэр Б.О......................нномины эрүүл мэндийн эсрэг чиглэсэн хохирогч Б.Д.............ний хууль бус довтолгооны эсрэг эрүүл мэндэд нь халдаж довтолсон нь Эрүүгийн хуульд заасан аргагүй хамгаалалтад тооцогдож байх тул шүүгдэгч П.А.............нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулахаар ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад заасан “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” үндэслэлээр цагаатгах нь зүйтэй гэж үзэв.
Тодруулбал Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, ойр дотнын хүний... эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй.” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Аргаггүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ...” гэж тус тус хуульчилсанд дээрх үйл баримт нийцэж байна.
Түүнчлэн Эрүүгийн эрх зүйн онолд аргаггүй хамгаалалтыг иргэдийн хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхлыг гэмт хэргийн халдлагаас хамгаалан довтлогч этгээдэд гэм хор учруулсан хууль ёсны ажиллагааг хэлнэ. Аргаггүй хамгаалалтыг хүч хэрэглэсэн довтолгоо бүхий гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдийн эсрэг хэрэглэдэг. Гэмт этгээдийн халдлагаас хамгаалж түүнд гэмтэл учруулсан үйл ажиллагааг хууль зүйн дагуу хийсэн аргаггүй хамгаалалт гэж үзэхэд хамгаалах шаардлагатай болсон халдлагын шинж байдлууд, түүнээс хамгаалсан ажиллагааны хэр хэмжээ, харьцаа зэрэг тодорхой нөхцөлүүд бүрдсэн байх ёстой байдаг.
Тодруулбал тухайн гэмт хэргийн
Өөрөөр хэлбэл хохирогч Б.Д.............н нь шүүгдэгч П.А.............нтай маргалдан зүй бус үйлдэл гарган толгойгоороо түүний нүүрэн тус газар хүргэсэн байдалтай байгааг харсан шүүгдэгчийн эхнэр, гэрч Б.О......................нномин нь тэдний дундуур орж салгах үйлдэл хийхэд, Б.Д.............н нь Б.О......................нномины эсрэг чиглэсэн хууль бус үйлдэл хийж цохиход П.А.............н нь хохирогчийг цохисон байх бөгөөд энэхүү үйлдэл нь аргаггүй хамгаалалтад тооцогдоно. Нөгөө талаар хохирогч Б.Д.............н нь Б.О......................нномины эсрэг үйлдэл хийсний дараа П.А.............н цохиж байгаа нь хуульд зааснаар довтолгоо төгссөний дараа хийсэн үйлдэл мэт харагдах боловч тухайн үйлдлийг хийгээгүй бол бусдын эрүүл мэндийн эсрэг өөр довтолгоо эхлэхийг үгүйсгэх, нөгөө талаар тухайн цаг хугацааны хувьд хийсэн үйлдэл нь довтолгоо дууссаны дараа хийсэнд тооцогдохгүй болно.
Тодруулбал довтолгоо дууссан гэдэг нь хохирогч, гэрчийн эсрэг чиглэсэн идэвхтэй үйлдэл хийсний дараа тэдний хооронд цаг хугацааны хувьд тодорхой хэмжээний өрнөсөн байхад шүүгдэгч хохирогчийг цохисон бол довтолгоо дууссанд хамаарах нь зүй ёсны юм.
1.5. Хохирол, хор уршиг
Шүүхээс шүүгдэгчийн үйлдлийг “...гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” үндэслэлээр түүнд холбогдох гэмт хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн тул хохирогч гэх Б.Д.............ний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхив.
1.6. Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2208 0000 01935 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус тэмдэглэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төлдөр болмогц шүүгдэгч П.А.............нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохыг шүүгчийг туслахад даалгав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1, 2, 3, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ******* овогт *******ийн А.............нг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 0000 01935 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасугай.
2. Шүүгдэгч П.А.............н нь үндэслэлгүйгээр яллагдагчаар татагдсаны улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, учирсан хохирлоо төрөөс нэхэмжлэх бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Дөчин тавдугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тусгасугай.
3. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.А.............н нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
4. Цагаатгах тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч П.А.............нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ