Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/314

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

          улсын яллагч Н.Улсболд /томилолтоор/,  

шүүгдэгч ******* ******* ******* /Adekola **************/, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа, Б.Тэнгис,

            шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

орчуулагч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүхийн шүүх хуралдаанаар, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар ******* ******* ******* /Adekola **************/,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овогт ийн ******* нарт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Холбооны Бүгд Найрамдах Улсын иргэн, 1988 оны 7 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийтийн захиргааны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, “” дунд сургууль, “” гадаад хэлний сургалтын төв, “” гадаад хэлний сургалтын төвд ажиллаж байсан, дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “ ”-ийн оюутны дотуур байрны 03 тоот, дүүргийн дүгээр хороо тоотод түр оршин суух хаягтай, Монгол Улсад ял шийтгэгдэж байгаагүй, ******* ******* ******* /Adekola **************/ паспортын дугаар:,

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, дүү нарын хамт дүүргийн 3 дугаар хороо 2 дугаар 40 мянгат дугаар байр тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор дүүрэг 13 дугаар хороо тоотод оршин суух хаягтай, урьд

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 2019/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр аймаг дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн дугаартай захирамжаар 4 сар 1 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан, ******* овогт ийн ******* /РД:/.

 

Холбогдсон хэргийн талаар 

 

1.Шүүгдэгч ******* ******* ******* нь 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ын улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай мөс” гэх нэршилтэй нийт 2.9 грамм бодисыг Хятад ханз бүхий бичиглэлтэй улаан өнгийн даавууны бариул хэсгийн хөндийд нуун далдлах аргаар өөрийн танил иргэн Х.ийн хаягийг бусдад илгээн Олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг,

Мөн ганцаараа ******* ******* ******* нь 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,8 грамм жинтэй бодисыг худалдаалах зорилгоор биедээ хадгалсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр ганцаараа 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах центрийн тоотод байрлах Англи хэлний сургалтын төвд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй нийт 2.9 грамм цэвэр жинтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

Мөн ганцаараа 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” /UВ INN/ нэртэй оффисын байрны орчим Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисыг тухай” концевцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин /methamphetamine/-ийн агууламжтай цэвэр жин нь 19.0044 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Б.*******д өгсөн,

Мөн ганцаараа 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр дүүргийн 6 дугаар хороо байр 15 тоотод өөрийн түр оршин суух орон сууцанд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй “метамфетамин”-ий агууламж бүхий гялгар уутны хамтаар нийт 182.5 грамм жинтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэрэг,

2.Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” /UВ INN/ нэртэй оффисын байрны орчим Холбооны Бүгд Найрамдах Улсын иргэн ******* ******* ******* /Adekola Oluwaseum*******/-с Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисыг тухай” концевцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин /methamphetamine/-ийн агууламжтай цэвэр жин нь 19.0044 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй хориглосон, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.   

 

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт ******* ******* ******* /Adekola **************/ мэдүүлэхдээ:  “...Намайг прокурор худалдаалах зорилготой гэж хэлж байна. Надад ямар ч худалдаалах зорилго байгаагүй. Хэргийн материалд хураалгасан мөнгө нь бүгд миний цалин байгаа. Анх баривчлагдаад суллагдсаны дараа банкнаас баримтуудыг авч Бүжинлхам прокурорт гаргаж өгсөн. Энэ миний худалдаалж олсон мөнгө бус миний цалин байгаа. Прокурор гэрч гийн мэдүүлгээр хар арьстай залуу гэсэн. Би гэх хүнийг танихгүй. Монголд надаар тогтохгүй олон хар арьстай хүн байгаа. Аль нь тодорхойгүй ярьж байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Шүүхийн хэлэлцүүлэгт Б.******* мэдүүлэг өгөхгүй гэжээ /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Мөрдөн байцаалтад яллагдагч У.ын өгсөн: “... гэх We chat хаягтай залуу анх Mint бааранд орсон байх үед нь зүс харж байсан түүний дараа Хятад хоол идэх газар зааж өгөөч хамт хоолонд оръё гээд найз Адъяагийн хамтаар очиж орж байсан ба түүний дараа Морь унаж үзье гэхээр нь очиж авахад өөр нэг хар арьстай залуугийн хамтаар ирж дөрвүүлээ явж морь уначихаад орой нь сансарт байх нэртэй ресторанд орж байсан. ...2018 оны 12 дугаар сарын сүүлээр дэлгүүрийн гадаа гэх цагаан өнгийн Сай маркийн машинд байгаа талаараа хэлээд тасалсан....удалгүй миний машины арын хаалгыг татаад хүн орж ирэхээр нь хартал Тэрэлж рүү хамт явсан хар арьстай залуу мөн байсан. ингээд машинд суугаад хойш сууж байсан Төрөөд нэг зүйлийг өгөөд надтай мэндэлчихээд буугаад явчихсан. Надад сонин санагдсан учир нь Төрөөтэй уулзахаас өмнө Төрөө нь надтай утсаар холбогдоод “чи надад хэдэн зүйлийг орчуулаад өгөөчээ” гэж хэлээд “зээлээр өгчих, дараа 7 хоногт өгчихнө, надад итгэ, гуйж байна” гэх мэт утгатай өгүүлбэрүүдийг орчуулаад явуулаад өгөөч гэж утсаараа яриад гуйхаар нь би тэгье гээд хэлсэн. Түүнээс хойш 14 гаран хоногийн дараа над руу гэх залуу нь өөрийнхөө хаягаас найзтайгаа холбогдож, найзаасаа миний мөнгийг авч өг гэсэн утгатай мессеж явуулахаар нь “Төрөө гэх залуу миний найз биш, Ээгий гэх залуутай холбогдож, Төрөөтэй холбогд гэсэн утгатай мессеж” явуулсан. Миний Sunny гэх хаягийг надаас өөр хүн ашигладаггүй нууц үгийг надаас өөр хүн мэдэхгүй, давхар ашигладаг хүн байхгүй...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,

Мөрдөн байцаалтад шүүгдэгч ******* ******* ******* /Adekola **************/-н өгсөн: “...Бараг жилийн өмнө надаас “чи хар тамхины талаар мэдэх үү Монголд сонирхдог хүмүүсийг мэдэх үү” гэж байсан, би тэгэхэд нь багшлахаас өөр зүйл мэдэхгүй гэж байсан...танилцсан өдрийнхөө маргааш нь ы зочид буудалд хүрээд ир гэхээр нь очтол “Монголд хар тамхины бизнес хийвэл ямар вэ гэж асууж байсан би тэр талаар мэдэхгүй гэж хэлсэн. надтай дотносоод ирснийхээ дараа хар тамхины бизнестээ намайг ашиглах сонирхолтой болж эхэлсэн гэж сүүлд бодохдоо ойлгож эхэлсэн. Анх той танилцаж байхад хамт ирсэн нэг эмэгтэй нь одоо бодохоор /Sanny/ гэх эмэгтэй байсан. Тэгээд танилцсанаас хойш сарын дараа гэх эмэгтэйтэй өөрөө холбоо бариад надад хаана уулзахыг нь хэлж өгөөд явуулдаг байсан. Би урьд нь Кокайн гэдэг хар тамхины талаар сонсож байсан. Түүнээс биш ямар нэгэн өөр хар тамхины талаар мэддэггүй байсан. Тэгтэл нэг өдөр д аваачиж өг гээд гаднаасаа харагдах боломжгүй жижигхэн асаагуур хайрцаг шиг зүйл өгч явуулж байсан. Би гэх эмэгтэйтэй той анх уулзсан өдрөө танилцсан. Дараа бас өөр хоёр эмэгтэйтэй хөдөө явсан. 2018 оны 8, 9 дүгээр сарын үед байсан. 3-4 удаа д маш жижигхэн зүйл өгч явуулдаг байсан...Миний биеэс гарсан бодисыг хороололд байдаг гэрээсээ олсон. Тэр үед манай гэрт амьдардаг байсан. 2019 оны эхээр олсон...Анх бол өөрийгөө бизнесмэн импорт, экспорт хийдэг гэж байсан. Юуны импорт, экспорт хийдэг вэ гэхэд бүх төрлийн зүйлийг гэж хэлж байсан. Дараа нь хэдэн сарын дараа эмэгтэйд юм хүргээд өгөөч гэж байсан. Би тухайн үед ямар учиртай зүйл болохыг мэдээгүй. Тэгээд 1-2 удаа хүргэж өгснийхөө дараа надаар хар тамхи зөөлгүүлээд байгаа юм биш үү гэж өөрөө бодсон. Хүнд юм бол биш жижигхэн л зүйл байдаг байсан. яагаад надаар хүргүүлдэг байсан гэдгийг мэдэхгүй байна. Намайг хүргээд өгчих гэхээр нь зөвшөөрдөг байсан. Би д ын тэр зүйлийг өгөхөд хариуд нь ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй. тай бол энд тэнд машинд уулзаж л өгдөг байсан...Мөн хаанаас яаж оруулж ирсэн талаараа ярьдаггүй...Би тай 2-3 удаа уулзахдаа хар тамхины талаар ярилцаж байгаагүй... хоёр л хоорондоо харилцдаг байсан. Орос явчихаад Монголд буцаж ирэхдээ буудалд баймааргүй байна. Танайд хэсэг хугацаанд байж болох уу гээд миний сургуулиас түрээслэж өгсөн хорооллын байранд түр сууж байсан...Би он, сар, өдөр тогтоохдоо муу. Би өмнө нь Монголд явж байхдаа танилцаж байсан хар залууг IGBO гэдэг. Тэр IGBO над руу яриад илгээмж явуулах талаар яриад байсан. Харин хоёр холбоотойг мэдэхгүй байсан. Тэр өдөр бас өнөөдөр заавал буцах ёстой гээд байсан би тэр хоёрыг холбоотой гэж байж магадгүй гэж бодсон. Би бусдад мөс худалдаалаагүй ыг д аваачаад өг гэхээр нь өгдөг байсан...Би таньж олуүлах үед гэх эмэгтэйгийн ерөнхий төрөхөөр шууд таньсан. Тийм ч өндөр биш намхан биш, нүүр царайгаар нь шууд таньсан...Миний биеэс гарсан бодисыг хороололд байдаг гэрээсээ олсон. Тэр үед манай гэрт амьдардаг байсан. 2019 оны эхээр олсон. Надад бол өгч байгаагүй. д өг гэсэн юм нь цагаан зүйл байсан. 3-4 удаа д маш жижиг зүйл өгч явуулдаг байсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 195-198 дугаар хуудас/,       

Мөрдөн байцаалтад гэрч -н өгсөн: “...Би БНХАУ-ын Ханбан нэртэй сайн дурын байгууллагын багш нарын хамт 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр сургуульд Хятад хэлний сайн дурын багшаар ажиллахаар 1 жилийн гэрээтэй Монгол Улсад ирсэн. Энд ирсэн цагаасаа хойш бид 3 нэг өрөөнд нь амьдардаг, нөгөө өрөөнд нь гэх нэртэй хар арьстай англи хэлний багш 2018 оны 10 дугаар сарын дунд үеэс эхлэн амьдрахаар ирсэн. Гэхдээ гэх залуу 3 удаа л ирсэн бөгөөд, нэг ч удаа тэр өрөөндөө хонож байгаагүй, өглөө нь ирээд хэсэг байж байгаад, хувцсаа солиод, юм хум аваад явж байгаа харагддаг. Харин ы өрөөнд сүүлийн 14 хоног халзан толгойтой, үл таних нэг хар арьстай залуу амьдраад байхаар нь бид нарт эвгүй санагдаад сургуулийн захиргаанд мэдэгдэх гэж байснаа эхлээд ыг ирэхээр нь хэлтэл тэр залуу бид нарыг хэлсэн өдөр буюу өнгөрсөн нэг дэх өдрөөс хойш дахиж ирээгүй. гэх нэртэй Нигер улсын иргэн нь 2018 оны 10 дугаар сараас эхлэн сургуулийн сурагчдад ярианы хичээл хааяа ордог болсон.тай ямар нөхцөлөөр гэрээ байгуулсан талаар нарийн ширийн асуудлыг мэдэхгүй байна. Бидний байрлаж байгаа байрны нэг өрөөнд нь амьдрахаар ирсэн боловч нэг ч удаа тэндээ хонож байгаагүй, 3, 4 удаа л ирж юм аваад явж байсан. Тэр өрөө байнга цоожтой байдаг байтал гэнэт 15 орчим хоногийн өмнөөс нэг үл таних халзан толгойтой халзан хар арьстай залуу ирчихсэн нэлээн хэд хонохоор нь эвгүй санагдаад д хэлээд явуулсан. цөөхөн удаа ирээд удахгүй явчихдаг байсан болохоор юу хийдэг талаар нь мэдэхгүй. Харин түүний найз халзан, хар арьстай залуу болохоор өдрийн цагаар өрөөнөөсөө бараг гарахгүй, харин орой бид нарыг унтсаны дараа хоол унд идчихээд гарч яваад үүрээр, юм уу шөнөөр буцаж орж ирээд унтаад өгдөг байсан. Өдрийн цагаар бараг л тааралдаж байгаагүй. Нэг удаа өдөр ирээд тэр 2 хамт гарч яваад, найз нь үүрээр буцаж орж ирж байсан. Бас нэг удаа үсээ сүлжсэн хар арьстай эмэгтэй ирснийг мэдэж байна. Анх 2018 оны 10 дугаар сард ирээд өрөөгөө тохижуулах гэж байхад нь харж байсан, тэр өрөөнд хөргөгч, ор, хувцасны шкаф, ширээ болон өөрийнх нь хувцас хунар эд зүйл байгаа харагдсан. Бусад үед өрөө нь байнга түгжээтэй байсан болохоор дахиж орж хараагүй. Юу хадгалж байсан талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 192-193 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч гийн өгсөн: “...Би 20 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр анх Монгол Улсад Хятад хэлний сайн дурын багш хийхээр Ханбай байгууллагаар дамжуулан гэрээ байгуулж ирсэн. Одоо 3 дахь жилдээ гэрээгээ сунган ажиллаж байна. 2018 оны 9  дүгээр сараас эхлэн , нарын хамт хороололд сургуулиас олгосон 2 өрөө байрны 1 өрөөнд нь амьдарч байна. Нөгөө өрөөнд нь манай сургуулийн Англи хэлний ярианы багшаар хааяа хичээл ордог гэх нэртэй хар арьстай залуу амьдрахаар 2018 оны 10 дугаар сараас ирсэн боловч тэр өрөөндөө ирж хонодоггүй байсан. Нүүж ирсэн цагаасаа хойш нэг ч удаа байрандаа ирж хоноогүй, хаа нэг сургууль дээр тааралдаж байсан. Гэтэл хэзээнээс гэдгийг нарийн санахгүй байна 1 дүгээр сарын дундуур ы найз бололтой адилхан хар арьстай залуу ирчихсэн амьдраад байхаар нь бид 3-т эвгүй санагдаад д хэлээд явуулсан. Тэр залуу ойролцоогоор 14 хоног амьдраад явсан. Амьдарч байх хугацаандаа бид нартай огт юм ярьж байгаагүй, өдөр нь өрөөнөөсөө бараа гардаггүй, шөнө орой болохоор хоол унд идчихээд, гараад явдаг, шөнө ч юм уу үүрээр орж буцаж орж ирээд унтчихдаг...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 194-195 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч Юуфаны өгсөн: “...Би Монгол улсад 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Монгол улсад сайн дурын багшаар ажиллахаар ирсэн. Ингээд дунд сургуульд 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс ажиллаж эхэлсэн бөгөөд сургуулиас дүүрэг хороолол дугаар байрны 1 дүгээр орцны 4 тоот орон сууцын 1 өрөөнд амьдруулахаар болсон юм. Sheun манай хажуу өрөөнд 2018 оны 10 дугаар сарын дундуур амьдарч эхэлсэн. Яг тодорхой өдрийг санахгүй байна. Sheun “” сургуульд сайн дураараа хааяа ирж сурагч нарт Англи хэлний яриа ордог юм. Би Sheun-тэй хөршийн харилцаа холбоотой. Sheun гэртээ бараг байдаггүй тул бид нар тэр болгон тааралдаад байдаггүй. Миний мэдэж байгаагаар 2018 оны 10 дугаар сараас хойш нэг ч удаа уг байранд хоноогүй. Тийм учир түүнийг ямар нэгэн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж байсан эсэхийг анзаарч харж байгаагүй. 1-2 сарын өмнө Sheun-ны өрөөнд нэг Монгол эрэгтэй хүн ирсэн байхыг харж байсан. Бүгд өрөө, өрөөндөө ороод л хаалгаа хаачихдаг тул яг ямар хүн ирсэн гэдгийг сайн хараагүй. Тэр хүнийг 00-н өрөө орохоор явж байх үед нь хальт харсан учир тэр хүнийг дахин харвал танихгүй. Өөр ямар нэгэн хүмүүс ирээд, өрөөгөөр нь холхиод байхыг харж байгаагүй. Харин сүүлийн 2 долоо хоногт Sheun-ны найз гэж танилцуулсан Don гэх гадаад хүн Sheun-ны байранд амьдарсан. Don гэх хүн өнөөдөр цагдаагийн газар бас баригдсан байна. Тэр хүнийг түүний өрөөнд юу хийдэг байсныг мэдэхгүй. Sheun-тэй ойр дотно харилцаж үзээгүй, зүгээр л мэндийн зөрүүтэй өнгөрдөг учир түүнийг ямар ааш авиртай хүн болохыг хэлж мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 197-198 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч Х.ийн өгсөн: “...Миний ажлын байранд Англи хэлний мэдлэг шаардаад байдаг юм. Манай тээвэр зуучлалын компани өөрөө гадаад компани байгаа юм. Ийм хэрэгцээ шаардлагаар 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гэрээ байгуулан “Upline” англи хэлний сургалтын төвд явж эхэлсэн юм. Манай хичээл 7 хоногт 3 өдөр ордог байсан. Ярианы англи хэлний анги байсан юм. Ярианы англи хэлийг гэдэг нэртэй багш ордог байсан. Би түүний нэрийг ******* Олувасеум ******* гэж мэддэггүй байсан. Тэрээр өөрийгөө бааранд дижи хийдэг гэж хэлж байсан. Би 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сар хүртэл тасралтгүй 6 сар уг сургалтын төвд явсан юм. Ажил ихтэй очих боломжгүй үед дунд нь хааяа нэг чөлөө авдаг байсан. Намайг уг сургалтын төвд явж байх үед өөр нэг эгч, охинтойгоо хамт явдаг байсан юм. Бид нар хааяа сургалтын төвийн нэг ангийнхнаараа биллиард тоглож, гадуур орж гардаг байсан. 2018 оны 7 дугаар сард наадмын үед Тэрэлж рүү өдрөөр салхинд гарч байсан, хамт явж байсан. Эхэндээ бид 2 багш шавийн харилцаатай байсан гэтэл “надад сайн гээд үнэнээсээ нь ч мэдэгдэхгуй, тоглоод байгаа нь ч мэдэгдэхгүй авир гаргаад байдаг байсан. Надруу мессеж бичиж, утсаар хааяа ярьдаг байсан.

Ингээд 2018 оны 7 дугаар сарын сүүлээр той илүү ойр дотно харилцаж, гадуур хоёулаа уулзаж эхэлсэн бөгөөд хэд хэдэн удаа бэлгийн харилцаанд орж байсан. той харилцахад миний тухай бүгдийг мэддэг болсон мөртлөө өөрийнхөө тухай болохоор огт ярьдаггүй байсан. Мөн бааранд дижи хийдэг байсан. өөрийнхөө тухай огт ярихгүй, тэгээд баар саванд ажилладаг гэхээр нэг л сонин санагдаад ер нь больё гэж бодоод харьцахгүй байхаар өөрөө болихгүй над руу бичээд л байдаг байсан. Тэгээд 2018 оны 11 дүгээр сард сургалтын төвдөө явахаа болиод харилцаа хөндийрч, би ч харилцахыг хүсэхгүй байсан болохоор харилцаа ер нь тасарсан, над руу залгаад байдаг байсан учир би утсыг нь блоклочихсон юм. Одоо бол би той ямар нэгэн харилцаа холбоо байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 222-225 дугаар хуудас/,

  Мөрдөн байцаалтад гэрч Б.ы өгсөн: “...Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдоод цагдан хорих 461 дүгээр ангид  яллагдагчаар цагдан хоригдож байгаа юм. Гэтэл 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр уулзалт, байцаалтад дуудагдан гарах үед аркан дотор БНХАУ-н Бээжин хотын баарны гудамжинд хар тамхи зарж борлуулдаг хар арьстай хүмүүстэй таарсан. Урьд нь 2-3 удаа хар тамхи борлуулж байсан хар арьстай хүмүүс 461-р ангид хоригдсон гэдгийг мэдээгүй байж байгаад тухайн өдөр таарчихсан. Тэгээд би Бээжин хотод хар тамхи зарж борлуулдаг хүмүүс баригдсан юм байна гэж мэдсэн. Би анх эрэгтэй, эмэгтэй хар арьстай хар тамхи зарж борлуулдаг хүмүүсийг хараад шууд таньж байна. би эдгээр хар арьстай хүмүүсийн нэрийг мэдэхгүй харин хараад шууд таньж байна. Зурган дээр №4 дугаартай ******* ******* ******* гэх нэртэй хар арьстай хүн, №1 дугаартай гэх нэртэй хүн, №7 Анози Дарлинтон эрэгтэй, №5 дугаартай гэх эмэгтэй хүн нар мөн байсан. Би эдгээр хүмүүстэй ямар нэгэн харьцаа холбоо гэх зүйл байхгүй. Намайг 2018 оны 9 дүгээр сарын дундуур байх Бээжингийн гудамжинд очиход бааранд ******* ******* *******,, Анози Дарлинтон , нартай таарсан. Тухайн үед энэ хүмүүс мөс байна гээд зараад хүнд зарж байхыг нь ч харсан.

Би Бээжин хотын гудамжинд 2 жил орчим амьдарсан. Тэр үед бол эдгээр хүмүүс мөс зараад өдөр болгон таардаг байсан. Хамгийн сүүлд 2018 оны 9  дүгээр сарын дундуур би ороод 2018 оны 10 дугаар сарын эхэн үеэр Аделко ******* *******, Адиоди Елижах Олдападо гэх хоёртой таарсан. Тэгээд Хятад хүмүүст мөс өгч байхыг нь харсан. Дараа нь 2018 оны 11 дүгээр сарын дундуур байсан байх тэндхийн бааранд ороход Аделко ******* *******, Адиоди Елижах Олдападо, пиво уугаад сууж байсан. гэх эмэгтэй нь бааранд суугаад нөгөө хоёр нь гадуур явж зарж байсан. Ер нь эмэгтэй нь бааранд мөсөө биедээ авч суугаад Аделко ******* *******, Адиоди Елижах Олдападо, Анози Дарлинтон нар нь гадуур явж хүмүүс олж эмэгтэйгээсээ авч зарж худалдаалдаг би тэгж зарж байхыг нь 2-3 удаа харсан. Ер нь тэнд байдаг Хятад хүмүүс эдгээр харуудыг хар тамхи зарж худалдаалдаг гэдгийг мэддэг юм билээ.

Нэг нэг граммаар нь зип лок түгжээ бүхий гялгар уутанд хийгээд жижиглэнгээр өгч байсан. Хятад хүмүүс авч байсан болохоор би танихгүй хүмүүс байсан. Тэнд угаасаа тойроод битүү баар байдаг. Харуудын өөрсдийнх нь ордог баар байдаг тэр баарандаа эмэгтэйгээ суулгаад өөрсдөө гадуур нь дугуйтай болон явган явж мөс зардаг. Би хэн гэдэг ямар хүнд өгснийг нь сайн мэдэхгүй, ямар ч байсан өгч байхыг нь бол харсан. Надад гэрчийн эрх, үүрэг болон эрүүгийн хуульд заасан хариуцлагыг тайлбарлан сануулсан байгаа. Би худал яриагүй. Эдгээр хүмүүсийг Бээжинд хар тамхи зарж байхыг би харсан учраас үнэн зөв мэдүүлж байна. Би эдгээр хүмүүсээс урьд өмнө нь хар тамхи мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис авч байгаагүй. Би Бээжингийн гэх баарны гудамжинд амьдарч байсан эмэгтэй хүний цүнх түрийвч зардаг байсан. Би эдгээр харуудаас хар тамхи авч байгаагүй. Тэндхийн хүмүүс ярихдаа 1 граммыг нь 1,000 юаниар зардаг гэж байсан. Монголд ирснийг нь би мэдээгүй. Өчигдөр байцаалтанд дуудагдаад аркан дээр таараад таньсан. Монголд мөс гэх бодис худалдаалсан талаар мэдэхгүй байна. Ямар зорилгоор орж ирсэн гэдгийг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч Ц.ын өгсөн: “...Би ХХК-ны шуудангийн -р салбарт менежерийн ажил эрхэлдэг. 2019 оны 12 дугар сарын 08-ны өдөр манай төв салбараас Хан-Уул дүүргийн 11-р хороо тоотод хаягаар Эрдэнэцэцэг гэх хүний нэр хаягаар улсын Угаандаагаас 2,365 грамм жинтэй хайрцагтай илгээмж ирсэн. Тэгээд илгээмжийг хүлээн аваад дээрх хаягаар хүргэлт хийсэн боловч хаяган дээр хүн байгаагүй эзэнгүй байсан учраас мэдэгдэх хуудас үлдээсэн. Тэгээд тухайн илгээмжин дээр 88461314 гэх утасны дугаар байсан учраас уг дугаар луу утасдаж үзэхэд холбогдохгүй байсан. Тэгээд манай салбар дээр 3 хоног хүлээгдээд 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр манай салбар луу Samson гэх гадаад хүн Англиар яриад миний Трак дугаар буюу илгээмжийн дугаарыг // гэх сер дугаарыг хэлээд илгээмж ирсэн үү гэж тодруулж асуугаад миний илгээмж гэхээр нь илгээмжийг шүүгээд үзэхэд Эрдэнэцэцэг гэх хүний дугаартай байсан учраас дахин нөгөө дугаар луу залгаж асуухад “гадаад хүн асуугаад айна энэ хүнд өгч болох юм уу” гэхэд болно гэсэн. Тэгээд салбарын хаяг байршлыг Samson гэх хүнд зааж өгч өөрөө :35 цагт ирж авсан. Уг хар арьстай Samson гэх гадаад хүн нь NO гэх дугаартай гадаад паспорттой ирж бичиг баримтаа үзүүлж гарын үсэг зурж хүлээн авсан. Тэгээд тэр өдрөө 2-3 цагийн дараа нэг эмэгтэй манай салбар луу утсаар яриад илгээмжийг гэрт хүргэж өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь Samson гэх хүн авсан гэтэл за за гээд эргэж холбогдоогүй. Манай байгууллага нь илгээмжин дотор юу байгаа гэдгийг мэдэхгүй тухайн илгээмжин дээрх нэр хаяг утасны дугаараар илгээмжийг хүргэлт хийж хүлээлгэн өгдөг...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 45-47 дугаар хуудас, 6 дугаар хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.ийн өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын -ны өдрөөс эхлэн Цагдан хорих 461 дүгээр ангид хар тамхи мансууруулах бодис хууль бусаар хадгалсан хэрэгт буруутгагдаж цагдан хоригдон шалгагдаж байгаа. 2019 оны 01 дүгээр сард намайг байцаалт мэдүүлгийн хэсэгт мэдүүлэг өгөхөөр гарч ирэх үед өнгөт арьстай 2018 оны 01 дүгээр сарын дунд үеэр хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна БНХАУ-ын Бээжин хотын “Салигтун” нэртэй газар очиж Мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис авах үед над дээр ирж 1 грамм мөсийг зарж байсан залуу байцаалтын хэсэгт сууж байхаар нь би зүс таньж байсан учраас толгой дохиж мэндэлсэн. Тэр үед нөгөө хар арьстай залуу хүртэл намайг таньж байгаа бололтой өөдөөс толгой дохиж мэндэлсэн. Ингээд түүнийг Монгол улсад хар тамхины хэргээр баригдсан болох талаар нь мэдсэн. Би 3 эрэгтэй 1 эмэгтэй гэх 4 хүнээс зөвхөн нэг хүнийг л зүс танина бусдыг нь харж байгаагүй танихгүй хүмүүс байна лээ. Уулзалтаар гарч ирэх үедээ бүгдийг нь харсан. Бээжин хотод надад мөс гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис худалдах үедээ ганцаараа ирээд мөсөө өгчихөөд мөнгөө аваад явж байсан харин би авсан мөсөө Бээжин хотод өөрөө хэрэглээд дуусгачихсан. Ер нь надад мөс худалдсан хар арьстай залуу нь тэндээ хар тамхи мансууруулах бодис худалдаж байдаг өнгөт арьстнуудын нэг нь байгаа юм.

Би тухайн залуугийн царайг нь ерөнхий байдлаар хараад танина. Учир нь тухайн үед Бээжин хотод хүйтэн өвлийн улирал байсан учраас бүгд зузаан хувцастай биеийн хэсэг далдлагдсан байсан учраас ямар нэгэн шивээс содон шинж тэмдгийг нь харж байгаагүй зөвхөн нүүрний хэсгийг нь харсан дугуй царайтай хар арьстай залуу байсан. Тийм болохоор зургийг нь хараад танина. Өмнө нэг удаа мөс гэх зүйлийг авч хэрэглэж байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.ын өгсөн: “...Би Анози Дарлинтон гэдгийг нь зургаар хараад таньж байна. Бусад хүмүүсийг нь харж байгаагүй. Би гэгчийг яаж таньдаг вэ гэхээр 20 оны 02 дугаар сард метамфетамин гэх хар тамхи мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис тээвэрлэж явж байгаад дүүргийн товчоон дээрээс баривчлагдсан. Тухайн үед мэдүүлэг өгөхдөө дурьдаж байсан хар тамхи худалдаж авсан хар арьстай хүн нь сая зурган дээр байсан гэх хар арьстай хүн мөн байна. Би анх 2015 онд БНХАУ-ын Бээжин хотод Санлитун гудамжинд 5 хонохдоо танилцаж бага багаар хэрэглэх гэж мөс гэх сэтгэцэд нөлөөт бодис худалдаж авч байсан. Түүнээс хойш бид хоёр Ви чатаар найзууд болсон. Энэ хэрэгт холбогдон шалгагдаад түүнээс хойш холбоогүй байж байгаад 2018 оны 8 дугаар сарын үед Ани Аня гэх Ви чатаар найзын хүсэлт ирсэн. Харсан чинь нэг Орос эмэгтэй байсан. Тэгээд хүсэлтийг хүлээж авсны дараа над руу видео дуудлага хийсэн би аваад харсан чинь хар арьстай гэх залуу байсан. Намайг ийм гэмт хэрэгт холбогдсонд харамсаж байгаагаа хэлээд эхнэртэй болсон удахгүй Монголд очно одоо Оросод байна найзын оёсоор уулзана биздээ гэсэн. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын үед Монголд ирчихлээ уулзъя гээд нөгөө хаягаараа Ви чатаар залгаж холбогдсон.

2018 оны 11 дүгээр сарын дундуур миний дугаар луу залгаад хаяг хэрэгтэй байна гэхээр нь би өөрийнхөө хаягийг өгсөн. Тэгтэл 2018 оны 12 дугаар сарын эхээр Хан-Уул дүүргийн Зайсангийн гүүр даваад байдаг Монгол Шуудан илгээмжийн газрын салбараас над руу яриад “Эрдэнэцэцэг” гэж хүний нэр дээр ийн Угаандаагаас илгээмж ирлээ аваарай гэсэн. Би тухайн үед ямар учиртай илгээмж гэдгийг мэдээгүй учраас айгаад аваагүй. Дараа нь түүнээс хойш 1-2 хоногийн дараа Шуудангаас дахиж залгаад энэ илгээмжийг авна гээд гадаад хүн утсаар яриад байна гэхээр нь би тэгвэл тэр хүнд нь өгчихөө гэсэн. Түүнээс хойш миний хэргийн шүүх хурал болоод би уулзаагүй цагдан хоригдсон.

нь Монголд ирээд надтай уулзахдаа Монголд бизнес хийвэл болох уу гэхээр нь би ямар бизнес гэтэл хар тамхины бизнес гэж хэлсэн. Тэгэхээр нь би боломжгүй гэсэн. Би д Эрдэнэцэцэг гэдэг нэр огт өгөөгүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Х.гийн өгсөн: “...2018 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотод хар арьстай хүн хар тамхи зараад явж байна гэж сураг дуулсан. Гэтэл миний нэр хуучны танил залуу Төрөө гэх залуу хар арьстай залуугаас юм авсан. Тэр авсан юмаа хүнд алдчихлаа гэж надад ярьсан. Тэгэхээр нь би яахаараа манай Монголыг хар арьстай хүмүүс ирж бузарлаж хар тамхи зардаг юм гэж бодоод тэр Төрөө гэх залуугаас уг хар залуугийн дугаарыг авсан. 8020-той дугаар надад өгсөн. Би уг дугаар луу залгатал огт утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь би уг хар арьст залуу үнэхээр мөс гэх хар тамхи зараад байгаа юм болов уу мэдье гэж бодоод мессеж бичсэн. Эхлээд итгэлийг нь олж авах гээд сайн байна уу юу байна найз мөс авъя гэх мэтээр харьсан боловч надтай огт харьцаагүй. Sunny гэх эмэгтэйтэй харьц гэж над руу мессеж бичсэн. Тэгээд уг эмэгтэйгийнхээ дугаарыг өгөөч гэтэл надад 9905-тай дугаар өгсөн. Тэгэхээр нь би уг Sunny гэх эмэгтэй рүү залгаад би Төрөөгийн найз байна, чамтай Төрөө ярьчих гэсэн юм чамайг хар арьст залуугаас юм авдаг гэж би авъя гэж хэлтэл өөдөө юу яриад байгаа юм бэ гээд утсаа салгасан.

Ингээд 2019 оны 01 дүгээр сарын дундуур 22 цагийн үед дахин нөгөө харь арьст залуу руу залгатал утсаа аваад чи мөнгөө аваад Гандангийн Beer house дээр хүрээд ир гэж хэлсэн. Би тэр өдөр нь Маарий хочит Баттулгатай явж очтол Модны 2 талаас 1 хар арьстай залуу гарч ирээд машинд суусан. Тухайн үед Маарий бид 2 нэг хүнээс машин гуйж аваад явж байсан. Уг хар арьстай залуу мөнгө чинь хаана байна гэхээр нь мөнгө байхгүй хар тамхийг чинь харъя гэтэл 2-3 грамм мөс гэх бодис харуулсан. Та нар мөнгөгүй бол дансанд мөнгө хийчих гээд dorjnamjil Khan bank гэсэн данс мессежээр надад өгчихөөд буугаад явсан. Буцаад ертөнцийн зүгээр хойд зүгт их сургууль зүг рүү алхаад явсан. Тэгэхээр нь Маарий бид 2 юу зараад байгааг нь сонирхъё гэж бодоод уг данс руу нь 1,500,000 төгрөг хийгээд хар арьст залуу руу мөнгө хийсэн гэж хэлсэн. Гэтэл 10 орчим минутын дараа Ертөнцийн зүгээр Гандангийн хойд талаас алхаж ирээд ууттай 10 орчим грамм мөснөөс таслаад өгөх гэхээр нь би түүнд хандаж чи ингэж болохгүй гэж чанга элтэл зугтаагаад явсан. Зутааж явахдаа Гандангаас хойшоо зам гараад гүйгээд явсан.

Би уг хар залуугийн талаар юу ч мэдэхгүй. Маарий бид хоёр хэрэглье гэж огт мэдээгүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч С.ын өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Олон Улсын Шуудангаар улсаас гэх хүний нэр дээр 1,85 кг жинтэй улаан өнгөтэй дөрвөлжин хайрцагтай илгээмж ирж, Улс хоорондын Шуудан илгээмжийн Гаалийн газрын хяналт шалгалтаар орсон. Улс хоорондын Шуудан илгээмжийн Гаалийн газрын “Монгол Шуудан” дахь гаалийн хяналтын бүсэд гаалийн хяналт, бүрдүүлэлт хийх технологийн ажиллагааны заавар дагуу Гаалийн хяналт шалгалтыг явуулсан. Гаалийн тарифын болон тарифын бус хязгаарлалт тогтоосон бараа, татвар төлөх барааг Гаалийн хяналтын бүсийн агуулахад үлдээдэг. Харин илгээмж хүлээн авагчид очих бараа нь тухайн хаягийн дагуу гийн салбар луу явдаг. Тухайн илгээмж нь бол хаягийн дагуу Монгол Шуудангийн 46-р салбар луу хүргэгдсэн. Хүлээн авсан илгээмжийг салбар нь хүлээлгэн өгөх ажиллагааг хийж гүйцэтгэдэг юм. “Монгол Шуудан” ХК-ны дотоод журамд заасны дагуу шуудангийн олгогч нь тухайн илгээмж ирсэн иргэний бичиг баримтыг үндэслэн олгоно гэж заасны дагуу хүлээлгэн өгдөг. Хүний нэр дээр ирсэн илгээмжийг хүлээн авах тохиолдолд тухайн хүнээс нотариатаар батлуулсан иргэний итгэмжлэлийг үндэслэн олгоно. Тухайн илгээмжийн эдийн тодорхойлолтод байгаа илгээгчийн нэр, хаягийг илгээгч гэж ойлгоно...” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн химийн шинжээчийн дугаартай: “...1.2. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд шинжилгээ хийхэд тэнцэнэ. “24-1, дээш 1,5 гр”, “24-2, дээш 1,5 гр”, “20, дээш 1,5 гр”, “17-1 дээш 1,5 гр”, “17,2 дээж 1,5 гр”, “-1 дээж 1,5 гр”, “-2 дээж 1,5 гр” гэж хаягласан /7ш/ талстлаг, цагаан өнгийн мөс мэт зүйл тус бүрээс Метамфетамин /methamphetamine/ илэрч байна.

            Метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” концевцын жагсаалтад хамаарна...” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 93-98 дугаар хуудас/,

           

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 15-ний өдрийн химийн шинжээчийн дугаартай: “...1.Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн нунтаг зүйл нь шинжилгээнд тэнцэж байна. 2.Шинжилгээнд ирүүлсэн “30” гэж хаягласан цагаан өнгийн нунтаг зүйлээс Метамфетамин /methamphetamine/ илэрч байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн Метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-н “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно...” гэх дүгнэлт 2 дугаар хавтаст хэргийн -102 дугаар хуудас/,

           

            Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн тоот “...1.******* ******* ******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. 2.******* ******* ******* нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 3.******* ******* ******* сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 4.******* ******* ******* нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 5.******* ******* ******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. 6.******* ******* ******* нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг үгүй байна. 7.******* ******* ******* нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодис-ын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна...” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 189-190 дүгээр хуудас/,

           

            - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 2 дугаар хуудас/,

            - Эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцох зорилгоор үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 34-41 дүгээр хуудас/,

           - Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 34-42 дугаар хуудас/,      

           - Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 45-60 дугаар хуудас/,

            - Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас/,

            - ******* ******* ******* /Adekola **************/-н биед үзлэг хийж мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 79-80 дугаар хуудас/,

            - Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 81-97 дугаар хуудас/,

            - Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/,

            - Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн -18, 23-25, 28-30, 35-38 дугаар хуудас, 3 дугаар хавтаст хэргийн 199-201 дүгээр хуудас, 4 дүгээр хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,

            - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /9 дүгээр хавтаст хэргийн 23-35 дугаар хуудас/,

            - Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /9 дүгээр хавтаст хэргийн 47-51 дүгээр хуудас/,

            - Шүүгдэгч Б.*******ийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /9 дүгээр хавтаст хэргийн 55- дугаар хуудас,

            - Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /9 дүгээр хавтаст хэргийн 82-83 дугаар хуудас/,

            - Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /9 дүгээр хавтаст хэргийн 89 дүгээр хуудас,

          Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

            - Шүүгдэгч Б.*******ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /11 дүгээр хавтаст хэргийн 123-133 дугаар хуудас/,

            - Шүүгдэгч ******* ******* ******* /Adekola **************/-н хувийн байдалтай холбоотой баримтууд /3 дугаар хавтаст хэргийн 195-201 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

            Хэрэгт авагдсан яллагдагч, гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.  

            Дээрх нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч ******* ******* ******* /Adekola **************/ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан хэргийн үйл баримт,

            шүүгдэгч ******* овогт ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан хэргийн үйл баримт тус тус тогтоогдлоо.

   

            Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт:

 

            Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгч ******* ******* ******* /Adekola **************/-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон бараа, эрдэнэс, эрдсийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            Шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг,

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн: “...Миний үйлчлүүлэгч уг үйлдэлдээ маргахгүй оролцож байгаа тул өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн дүгнэлтэд хэлэх зүйлгүй...” гэх дүгнэлтийг,

 

            шүүхийн хэлэлцүүлэгт ******* ******* ******* /Adekola **************/-н өмгөөлөгч Б.Тэнгисээс: “...******* нь худалдан борлуулах зорилго агуулаад *******д өгсөн. *******ийг худалдан авах зорилгогүй авсан гэж үзсэн. *******аас гарч ирсэн мөнгө нь хаанаас орж ирснийг тогтоогоогүй. Иймд миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү...” гэх дүгнэлтийг,

            шүүхийн хэлэлцүүлэгт ******* ******* ******* /Adekola **************/-н өмгөөлөгч Н.Нарантуяагаас: “...Хавтаст хэрэгт  авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж байхгүй учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

1. Шүүгдэгч ******* ******* ******* /Adekola **************/ 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ын улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай мөс” гэх нэршилтэй нийт 2.9 грамм бодисыг Хятад ханз бүхий бичиглэлтэй улаан өнгийн даавууны бариул хэсгийн хөндийд нуун далдлах аргаар өөрийн танил иргэн Х.ийн хаягийг бусдад илгээн Олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэх боловч Хятад ханз бүхий бичиглэлтэй улаан өнгийн даавуу нь түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл, музейн үзмэрийн аль болохыг тусгай шинжээчийн дүгнэлтээр тогтоогоогүй атал Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчилсэн нь гэмт хэргийн диспозицийг хангахгүй байх тул гэмт хэргийн шинжгүй гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дугээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 ******* ******* ******* /Adekola **************/ нь 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,8 грамм жинтэй бодисыг худалдаалах зорилгоор биедээ хадгалсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр ганцаараа 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах центрийн тоотод байрлах Англи хэлний сургалтын төвд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй нийт 2.9 грамм цэвэр жинтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

Мөн ганцаараа 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” /UВ INN/ нэртэй оффисын байрны орчим Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисыг тухай” концевцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин /methamphetamine/-ийн агууламжтай цэвэр жин нь 19.0044 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Б.*******д өгсөн,

Мөн ганцаараа 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр дүүргийн 6 дугаар хороо байр 15 тоотод өөрийн түр оршин суух орон сууцанд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй “метамфетамин”-ий агууламж бүхий гялгар уутны хамтаар нийт 182.5 грамм жинтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Мөрдөн байцаалтад гэрч Б.ы өгсөн: “...Намайг 2018 оны 9 дүгээр сарын дундуур байх Бээжингийн гудамжинд очиход бааранд ******* ******* ******* ... мөс байна гээд зараад хүнд зарж байхыг нь ч харсан. ...Өчигдөр байцаалтад дуудагдаад аркан дээр таараад таньсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч Ц.ын өгсөн: “...2019 оны 12 дугар сарын 08-ны өдөр манай төв салбараас Хан-Уул дүүргийн 11-р хороо тоотод хаягаар Эрдэнэцэцэг гэх хүний нэр хаягаар улсын Угаандаагаас 2,365 грамм жинтэй хайрцагтай илгээмж ирсэн. ...2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр манай салбар луу Samson гэх гадаад хүн Англиар яриад миний Трак дугаар буюу илгээмжийн дугаарыг // гэх сер дугаарыг хэлээд илгээмж ирсэн үү гэж тодруулж асуугаад миний илгээмж гэхээр нь илгээмжийг шүүгээд үзэхэд Эрдэнэцэцэг гэх хүний дугаартай байсан учраас дахин нөгөө дугаар луу залгаж асуухад “гадаад хүн асуугаад айна энэ хүнд өгч болох юм уу” гэхэд болно гэсэн. Тэгээд салбарын хаяг байршлыг Samson гэх хүнд зааж өгч өөрөө :35 цагт ирж авсан. Уг хар арьстай Samson гэх гадаад хүн нь NO гэх дугаартай гадаад паспорттой ирж бичиг баримтаа үзүүлж гарын үсэг зурж хүлээн авсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 45-47 дугаар хуудас, 6 дугаар хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.ийн өгсөн: “...2019 оны 01 дүгээр сард намайг байцаалт мэдүүлгийн хэсэгт мэдүүлэг өгөхөөр гарч ирэх үед өнгөт арьстай 2018 оны 01 дүгээр сарын дунд үеэр хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна БНХАУ-ын Бээжин хотын “Салигтун” нэртэй газар очиж Мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис авах үед над дээр ирж 1 грамм мөсийг зарж байсан залуу байцаалтын хэсэгт сууж байхаар нь би зүс таньж байсан учраас толгой дохиж мэндэлсэн. Тэр үед нөгөө хар арьстай залуу хүртэл намайг таньж байгаа бололтой өөдөөс толгой дохиж мэндэлсэн. Ингээд түүнийг Монгол улсад хар тамхины хэргээр баригдсан болох талаар нь мэдсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.ын өгсөн: “... нь Монголд ирээд надтай уулзахдаа Монголд бизнес хийвэл болох уу гэхээр нь би ямар бизнес гэтэл хар тамхины бизнес гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Х.гийн өгсөн: “...2018 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотод хар арьстай хүн хар тамхи зараад явж байна гэж сураг дуулсан. Гэтэл миний нэр хуучны танил залуу Төрөө гэх залуу хар арьстай залуугаас юм авсан. Тэр авсан юмаа хүнд алдчихлаа гэж надад ярьсан. Тэгэхээр нь би яахаараа манай Монголыг хар арьстай хүмүүс ирж бузарлаж хар тамхи зардаг юм гэж бодоод тэр Төрөө гэх залуугаас уг хар залуугийн дугаарыг авсан. 8020-той дугаар надад өгсөн. Би уг дугаар луу залгатал огт утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь би уг хар арьст залуу үнэхээр мөс гэх хар тамхи зараад байгаа юм болов уу мэдье гэж бодоод мессеж бичсэн. Эхлээд итгэлийг нь олж авах гээд сайн байна уу юу байна найз мөс авъя гэх мэтээр харьсан боловч надтай огт харьцаагүй. Sunny гэх эмэгтэйтэй харьц гэж над руу мессеж бичсэн. Тэгээд уг эмэгтэйгийнхээ дугаарыг өгөөч гэтэл надад 9905-тай дугаар өгсөн. Тэгэхээр нь би уг Sunny гэх эмэгтэй рүү залгаад би Төрөөгийн найз байна, чамтай Төрөө ярьчих гэсэн юм чамайг хар арьст залуугаас юм авдаг гэж би авъя гэж хэлтэл өөдөө юу яриад байгаа юм бэ гээд утсаа салгасан.

Ингээд 2019 оны 01 дүгээр сарын дундуур 22 цагийн үед дахин нөгөө харь арьст залуу руу залгатал утсаа аваад чи мөнгөө аваад Гандангийн Beer house дээр хүрээд ир гэж хэлсэн. Би тэр өдөр нь Маарий хочит Баттулгатай явж очтол Модны 2 талаас 1 хар арьстай залуу гарч ирээд машинд суусан. Уг хар арьстай залуу мөнгө чинь хаана байна гэхээр нь мөнгө байхгүй хар тамхийг чинь харъя гэтэл 2-3 грамм мөс гэх бодис харуулсан. Та нар мөнгөгүй бол дансанд мөнгө хийчих гээд dorjnamjil Khan bank гэсэн данс мессежээр надад өгчихөөд буугаад явсан. Маарий бид 2 юу зараад байгааг нь сонирхъё гэж бодоод уг данс руу нь 1,500,000 төгрөг хийгээд хар арьст залуу руу мөнгө хийсэн гэж хэлсэн. Гэтэл 10 орчим минутын дараа Ертөнцийн зүгээр Гандангийн хойд талаас алхаж ирээд ууттай 10 орчим грамм мөснөөс таслаад өгөх гэхээр нь би түүнд хандаж чи ингэж болохгүй гэж чанга элтэл зугтаагаад явсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч С.ын өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Олон Улсын Шуудангаар улсаас гэх хүний нэр дээр 1,85 кг жинтэй улаан өнгөтэй дөрвөлжин хайрцагтай илгээмж ирж, Улс хоорондын Шуудан илгээмжийн Гаалийн газрын хяналт шалгалтаар орсон. Гаалийн тарифын болон тарифын бус хязгаарлалт тогтоосон бараа, татвар төлөх барааг Гаалийн хяналтын бүсийн агуулахад үлдээдэг. Харин илгээмж хүлээн авагчид очих бараа нь тухайн хаягийн дагуу гийн салбар луу явдаг. Тухайн илгээмж нь бол хаягийн дагуу Монгол Шуудангийн 46-р салбар луу хүргэгдсэн...” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас/,

           

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн химийн шинжээчийн дугаартай: “...1.2. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд шинжилгээ хийхэд тэнцэнэ. “24-1, дээш 1,5 гр”, “24-2, дээш 1,5 гр”, “20, дээш 1,5 гр”, “17-1 дээш 1,5 гр”, “17,2 дээж 1,5 гр”, “-1 дээж 1,5 гр”, “-2 дээж 1,5 гр” гэж хаягласан /7ш/ талстлаг, цагаан өнгийн мөс мэт зүйл тус бүрээс Метамфетамин /methamphetamine/ илэрч байна.

            Метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” концевцын жагсаалтад хамаарна...” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 93-98 дугаар хуудас/,

           

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 15-ний өдрийн химийн шинжээчийн дугаартай: “...1.Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн нунтаг зүйл нь шинжилгээнд тэнцэж байна. 2.Шинжилгээнд ирүүлсэн “30” гэж хаягласан цагаан өнгийн нунтаг зүйлээс Метамфетамин /methamphetamine/ илэрч байна. 3.Шинжилгээнд ирүүлсэн Метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-н “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно...” гэх дүгнэлт 2 дугаар хавтаст хэргийн -102 дугаар хуудас/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 2 дугаар хуудас/, Эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцох зорилгоор үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 34-41 дүгээр хуудас/, Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 34-42 дугаар хуудас/, Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 45-60 дугаар хуудас/, Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас/, ******* ******* ******* /Adekola **************/-н биед үзлэг хийж мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 79-80 дугаар хуудас/, Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 81-97 дугаар хуудас/, Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/, Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн -18, 23-25, 28-30, 35-38 дугаар хуудас, 3 дугаар хавтаст хэргийн 199-201 дүгээр хуудас, 4 дүгээр хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /9 дүгээр хавтаст хэргийн 23-35 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна гэж үзлээ.

 

            2. Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” /UВ INN/ нэртэй оффисын байрны орчим Холбооны Бүгд Найрамдах Улсын иргэн ******* ******* ******* /Adekola Oluwaseum*******/-с Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисыг тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин /methamphetamine/-ийн агууламжтай цэвэр жин нь 19.0044 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй хориглосон, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /9 дүгээр хавтаст хэргийн 47-51 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.*******ийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /9 дүгээр хавтаст хэргийн 55- дугаар хуудас/, хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /9 дүгээр хавтаст хэргийн 82-83 дугаар хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /9 дүгээр хавтаст хэргийн 89 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна гэж үзлээ.

            Шүүгдэгч ******* ******* ******* /Adekola **************/, Б.******* нарын хадгалж байсан сэтгэцэд нөлөөт бодис нь Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг Мансууруулах эмийн тухай 1961 оны НҮБ-ын Конвенц, Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай 1971 оны НҮБ-ын Конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгох” тодорхойлолт хамаарах хуулиар хориглогдсон бодис бөгөөд энэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн химийн шинжээчийн дугаартай дүгнэлт, 2019 оны 02 дугаар сарын 15-ний өдрийн химийн шинжээчийн дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдсон болно.

            “Хадгалсан” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг биедээ авч явах, эсхүл орон байр, агуулах сав, тусгайлан бэлтгэсэн газар зэрэгт байлгахыг ойлгох бөгөөд шүүгдэгч ******* ******* ******* /Adekola **************/ нь дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,8 грамм жинтэй бодисыг,

            дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах центрийн тоотод байрлах Англи хэлний сургалтын төвд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй нийт 2.9 грамм цэвэр жинтэй бодисыг,

            дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” /UВ INN/ нэртэй оффисын байрны орчим Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисыг тухай” концевцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин /methamphetamine/-ийн агууламжтай цэвэр жин нь 19.0044 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг,

            дүүргийн 6 дугаар хороо байр 15 тоотод өөрийн түр оршин суух орон сууцанд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ий агууламж бүхий гялгар уутны хамтаар нийт 182.5 грамм дельта-9 тетрагидроканнабинол бодисын агууламжтай “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор, хадгалсан,

            Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” /UВ INN/ нэртэй оффисын байрны орчим Холбооны Бүгд Найрамдах Улсын иргэн ******* ******* ******* /Adekola Oluwaseum*******/-с Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисыг тухай” концевцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин /methamphetamine/-ийн агууламжтай цэвэр жин нь 19.0044 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй хориглосон, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх гэмт хэргийн шинж хангагджээ.

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ******* ******* ******* /Adekola **************/-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч ******* ******* ******* /Adekola **************/-ийг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.*******ийг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 Хохирлын талаар

 Шүүгдэгч ******* ******* ******* /Adekola **************/, Б.******* нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

             Хоёр. Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

 Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан тэнсэн суллагдсан 4 сар 1 хоногийг нэмж нэгтгэн нийт биеэр эдлэх ялыг 2 жил 7 сар 1 хоног, шүүгдэгч *******гийн ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах...” гэх  саналыг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүгдэгч ******* ******* ******* /Adekola **************/-н өмгөөлөгч Н.Нарантуяа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг хэрэглэж өгнө үү...” гэх санал,

 

шүүгдэгч ******* ******* ******* /Adekola **************/-н өмгөөлөгч Б.Тэнгис: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл заалтад заасан хорих ялын доод хэмжээ буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна...” гэх санал,

 

шүүгдэгч Б.*******ийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн: “...Урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр шийтгэгдэж байсан. Биечилж ялаа эдлээд үлдсэн тэнсэнгийн хугацаандаа энэ хэрэгт холбогдсон байна. Энэ байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээгээд дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд эрх зүйн байдал дордуулах үндэслэл болохгүй гэсэн утгаараа энэ хэрэгт ял шийтгэл нь хүндрүүлэх үндэслэл болохгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэм хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирсон байна гэж заасан байна. Шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах...” гэх санал тус тус гаргалаа.

 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, нийгэмд үзүүлэх сөрөг үр дагавар зэргийг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 01 жилийн хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч ******* ******* ******* /Adekola **************/-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэлээ.

 

Шүүгдэгч Б.*******ийн урьд тэнсэн суллагдсан 4 сар 01 хоног нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т хамаарч байх тул өршөөн хэрэгсэхгүй болгов.  

 

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар ******* ******* ******* /Adekola **************/, Б.******* нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах центрийн тоотод байрлах Англи хэлний сургалтын төвд үзлэг хийж хураан авсан мансууруулах ам, сэтгэцэд нөлөөт “мөс” гэх нэршилтэй нийт 2.9 грамм сэтгэцэд нөлөөт бодис, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ******* ******* ******* /Adekola **************/-н биед үзлэг хийж хураан авсан метамфетамины агууламж бүхий гялгар уутны хамт 0,8 грам “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, Хэргийн газарт үзлэг хийж эд мөрийн баримтаар хураан авсан “Sukhbaatar district 1 khoroo post office Ab Floor 14, door 2, Ulaanbaatar Mongolia name URANCHIMEG, Phone number-80200474 post kod 14201 гэх дугаар илгээмжийн хаягтай, “EE 72 4542 2 TH, THAILAND гэх бичигтэй 20190128 гэх Гаалийн ерөнхий газрын бичгтэй улаан өнгийн цаасан хайрцаг, уг цаасан хайрцаг дотор байсан улаан өнгийн Хятад ханз үсэх бүхий бариултай даавуун зүйл 7 ширхэг, Эрүүгийн 2002004560288 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон Номин Toys гэсэн бичигтэй гялгар уутны хамт 26.3 грамм жинтэй цагаан өнгийн мөс мэт зүйл, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 5175 дугаартай дүгнэлтийн хамт буцаж ирсэн дүүргийн 6 дугаар хороо 45а байр 15 тоотод хийсэн хэргийн газрын үзлэг хийх явцад хураан авсан №1 гэж хаягласан зиплок түгжээтэй гялгар ууттай “мөс” мэт цагаан өнгийн нунтаг, талстлаг зүйл уутны хамт 54.3 грамм, шинжилгээнд зориулж 1.5 граммыг дээжлэн авч 0.3 грамм жинтэй зиплок түгжээ бүхий уутанд хийж хүргүүлсэн шинжилгээгээр метамфетамин илэрч шинжилгээнд дараах жин уутны хамт 1.8 грамм байсныг дээжлэн авсан №1 гэж хаягласан ууттай бодист шинжлэхэд 54.5 грамм /0.3 грамм зиплок түгжээ бүхий уутыг хасахад 54.2 грамм/, №2 гэж хаягласан зиплок түгжээтэй гялгар ууттай “мөс” мэт цагаан өнгийн нунтаг, талстлаг зүйл /уутны хамт 128.2 грамм/ бодисоос шинжилгээнд 2.5 грамм бодис авч 0.3 грамм зиплок түгжээ бүхий уутанд хийж хүргүүлэхэд метамфетамин илэрсэн шинжилгээнээс ирсний дараа дээжлэн авсан бодисыг эх №2 гэж хаягласан ууттай бодистой шинжлэхэд 128.4 грамм зэрэг нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгаж, эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримтыг шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж,

            2019 оны 01 дүгээр сарын 28-ын өдөр ******* ******* ******* /Adekola **************/-н биед үзлэг хийж хураан авсан биет нийт 3,5 ам.доллар, Монгол Улсын мөнгөн дэвсгэрт биет 2,180,000 төгрөг, SWST гэсэн бичиглэлтэй бор өнгийн ууттай 20,000 төгрөг 113 ширхэг, 10,000 төгрөг 13 ширхэг, 5,000 төгрөг 18 ширхэг нийт 2,480,000 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэв.

            Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдъя.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч ******* ******* ******* /Adekola **************/-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

            2. Шүүгдэгч ******* ******* ******* /Adekola **************/-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч ******* овогт ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

           3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 01  жилийн хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч ******* ******* ******* /Adekola **************/-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.   

 

4. Шүүгдэгч Б.*******ийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлд зааснаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан 4 сар 01 хоногийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

5. ******* ******* ******* /Adekola **************/, Б.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, тэдгээрт энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар ******* ******* ******* /Adekola **************/, Б.******* нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.      

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* ******* /Adekola **************/-н цагдан хоригдсон 805 хоногийг, шүүгдэгч Б.*******ийн цагдан хоригдсон 60 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тоолсугай.

           

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах центрийн тоотод байрлах Англи хэлний сургалтын төвд үзлэг хийж хураан авсан мансууруулах ам, сэтгэцэд нөлөөт “мөс” гэх нэршилтэй нийт 2.9 грамм сэтгэцэд нөлөөт бодис, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ******* ******* ******* /Adekola **************/-н биед үзлэг хийж хураан авсан метамфетамины агууламж бүхий гялгар уутны хамт 0,8 грам “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, Хэргийн газарт үзлэг хийж эд мөрийн баримтаар хураан авсан “Sukhbaatar district 1 khoroo post office Ab Floor 14, door 2, Ulaanbaatar Mongolia name URANCHIMEG, Phone number-80200474 post kod 14201 гэх дугаар илгээмжийн хаягтай, “EE 72 4542 2 TH, THAILAND гэх бичигтэй 20190128 гэх Гаалийн ерөнхий газрын бичгтэй улаан өнгийн цаасан хайрцаг, уг цаасан хайрцаг дотор байсан улаан өнгийн Хятад ханз үсэх бүхий бариултай даавуун зүйл 7 ширхэг, Эрүүгийн 2002004560288 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон Номин Toys гэсэн бичигтэй гялгар уутны хамт 26.3 грамм жинтэй цагаан өнгийн мөс мэт зүйл, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 5175 дугаартай дүгнэлтийн хамт буцаж ирсэн дүүргийн 6 дугаар хороо 45а байр 15 тоотод хийсэн хэргийн газрын үзлэг хийх явцад хураан авсан №1 гэж хаягласан зиплок түгжээтэй гялгар ууттай “мөс” мэт цагаан өнгийн нунтаг, талстлаг зүйл уутны хамт 54.3 грамм, шинжилгээнд зориулж 1.5 граммыг дээжлэн авч 0.3 грамм жинтэй зиплок түгжээ бүхий уутанд хийж хүргүүлсэн шинжилгээгээр метамфетамин илэрч шинжилгээнд дараах жин уутны хамт 1.8 грамм байсныг дээжлэн авсан №1 гэж хаягласан ууттай бодист шинжлэхэд 54.5 грамм /0.3 грамм зиплок түгжээ бүхий уутыг хасахад 54.2 грамм/, №2 гэж хаягласан зиплок түгжээтэй гялгар ууттай “мөс” мэт цагаан өнгийн нунтаг, талстлаг зүйл /уутны хамт 128.2 грамм/ бодисоос шинжилгээнд 2.5 грамм бодис авч 0.3 грамм зиплок түгжээ бүхий уутанд хийж хүргүүлэхэд метамфетамин илэрсэн шинжилгээнээс ирсний дараа дээжлэн авсан бодисыг эх №2 гэж хаягласан ууттай бодистой шинжлэхэд 128.4 грамм зэрэг нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгаж, эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримтыг шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж,

            2019 оны 01 дүгээр сарын 28-ын өдөр ******* ******* ******* /Adekola **************/-н биед үзлэг хийж хураан авсан биет нийт 3,5 ам.доллар, Монгол Улсын мөнгөн дэвсгэрт биет 2,180,000 төгрөг, SWST гэсэн бичиглэлтэй бор өнгийн ууттай 20,000 төгрөг 113 ширхэг, 10,000 төгрөг 13 ширхэг, 5,000 төгрөг 18 ширхэг нийт 2,480,000 төгрөгийг улсын орлого болгосугай.  

 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан аснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ******* ******* ******* /Adekola **************/, Б.******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ