Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2019/01237

2019 оны 07 сарын 05 өдөр

     Дугаар 182/ШШ2019/01237

      Улаанбаатар хот

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Д ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Н.Т д холбогдох

Улаанбаатар хотын банк дахь 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай дансаар үйлчлэх гэрээний дагуу байршуулсан 50.000.000 төгрөгийг буцаан гаргуулан өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, гэрч М.У, нарийн бичгийн дарга Ш.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний найз болох М.У нь Н.Т аас 70.000.000 төгрөгийг зээлсэн юм. Найз нь зээлээ төлж чадахгүй байна найздаа туслаач Н.Т д барьцаалсан барьцаа хөрөнгийг нь чиний нэр дээр шилжүүлье гэж надад хандсан. Тэгэхээр нь би зөвшөөрч Н.Т тай уулзахаар очсон. Очихдоо 50.000.000 төгрөгийг бэлнээр, 20.000.000 төгрөгийг данс шилжүүлэхээр очсон юм. Тэгээд Н.Т 50.000.000 төгрөгийг тоолж аваад сейфэндээ хийсэн. Тэгээд ажлаас нь гараад нотариатын газар ороод нотариатын хүнд бичиг баримтаа өгчхөөд Н.Т иргэний үнэмлэхээ машиндаа мартсан байна машинаас аваад ирье гээд гарахаар нь араас нь дагаад гарсан. Тэгсэн М.У, Н.Т хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би мөнгөө авъя гэхэд Н.Т мөнгийг өгөхгүй гээд зугтсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Хэрэг бүртгэгч цагдаа Н.Т бид хоёрыг мөнгөө дансанд байршуул гэж хэлсний дагуу дансанд мөнгөө байршуулсан юм. Одоо 50.000.000 төгрөгийг Н.Т өгөхгүй гэж байх тул шүүхэд хандахаас өөр аргагүй болж шүүхэд хандаж байна. Иймээс Улаанбаатар хотын банк дахь 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай дансаар үйлчлэх гэрээний дагуу байршуулсан 50.000.000 төгрөгийг буцаан гаргуулан өгөхийг даалгаж өгнө үү гэв.  

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус шүүхэд хянагдаж байгаа Б.Д гийн нэхэмжлэлтэй Н.Т д холбогдох иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Би Б.Д г огт танихгүй. Би М.У аас төлбөртөө 50.000.000 төгрөг хүлээн аваад сейфэндээ хийсэн. Гэтэл Б.Д гэдэг хүн цагдаад гомдол гаргаад, цагдаа 50.000.000 төгрөгөө дансанд хийгээд ир гэсний дагуу Улаанбаатар хотын банканд очиж би өөрийн цүнхнээс 50.000.000 төгрөг гарган тоолж өгөөд гэрээн дээр Б.Д бид 2 гарын үсэг зурсан. Б.Д надад мөнгө өгөөгүй, Б.Д банканд мөнгө тоолж өгөөгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Н.Т д холбогдуулан Улаанбаатар хотын банк дахь 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай дансаар үйлчлэх гэрээний дагуу байршуулсан 50.000.000 төгрөгийг буцаан гаргуулан өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь Б.Д г огт танихгүй, түүнээс нэг ч төгрөг аваагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Н.Т д 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 50.000.000 төгрөгийг өгсөн болох нь гэрч М.У н “...2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Н.Т өөрөө утсаар залгаж яаралтай мөнгөний хэрэг гарсан, чи 70.000.000 төгрөг шилжүүлж хашаа байшингаа ав гэж хэлсэн. Тэгээд би Б.Д тэй утсаар ярьж Н.Т санал тавьж байна гэж Н.Т ын хэлснийг дамжуулсан. Тэгээд Б.Д бэлэн 50.000.000 төгрөг авч үлдэгдэл 20.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэхээр болсон. 50.000.000 төгрөгийг Б.Д бид хоёр Н.Т ын ажил болох Урт цагаанд авчирсан бөгөөд Н.Т мөнгөө тоолж аваад шүүгээнд хийсэн... гэх мэдүүлэг,  2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 5/178 дугаартай Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас /хавтаст хэргийн 6 тал/, 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 409 дугаартай Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоол /хавтаст хэргийн 7-8 тал/ зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.Д, хариуцагч Н.Т нар нь Улаанбаатар хотын банканд 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр дугаартай дансаар үйлчлэх гэрээ байгуулж, 50.000.000 төгрөгийг Улаанбаатар хотын банкны тоот дансанд байршуулсан болох нь зохигчийн тайлбар, Улаанбаатар хотын банкны орлогын баримтаар, 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай дансаар үйлчлэх гэрээгээр нотлогдож байна. /хавтас хэргийн 4-5 тал/

Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д ... Үүрэг нь энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүснэ... гэжээ.

Б.Д гийн хувьд Н.Т д 50.000.000 төгрөгийг төлөх үүрэг үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан үүрэг үүсээгүй байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д ...хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй... бол хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Н.Таас 50.000.000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй, хариуцагч Н.Т нь 50.000.000 төгрөгийг буцаан шилжүүлэх үүрэгтэй байна.

Иймд хариуцагч Н.Т буюу Улаанбаатар хотын банкан дахь тоот данснаас 50.000.000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Д д олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай дансаар үйлчлэх гэрээний дагуу Н.Т, Б.Д нарын байршуулсан 50.000.000 төгрөгийг Улаанбаатар хотын банкны тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Д д олгосугай.

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Т аас 407.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ч.ДАВААСҮРЭН