Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 184/ШШ2019/02229

 

 

 

 

2019 оны 09 сарын 11 өдөр          Дугаар 184/ШШ2019/02229                       Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайран дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Т-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГазарт холбогдох,

Чингэлтэй дүүргийн .. дүгээр хороо, .....-ын 20 айлын сууцны .. тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-220... дугаартай 1 өрөө орон сууцыг үнэлсэн ажиллагаа болон 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан албадан дуудлага худалдааны, Чингэлтэй дүүргийн .. дүгээр хороо, .....-ын 20 айлын сууцны .. тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-220... дугаартай 1 өрөө орон сууцыг худалдан борлуулсан ажиллагааг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Т, түүний өмгөөлөгч Э.Г,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Оюу-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “Ж” ХХК-д Чингэлтэй дүүргийн .. дүгээр хороо, ... айлын орон сууцны .. тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцаа барьцаалан 30.000.000 төгрөг зээлсэн юм. Гэвч зээлээ хугацаанд нь төлж чадаагүй. Миний байрыг “М” ХХК-ийн үнэлгээчин зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж, улмаар шийдвэр гүйцэтгэх байгууллага нь надад хуульд заасан журмын дагуу мэдэгдэлгүй дуудлага худалдаагаар хөрөнгийг худалдан борлуулсан. Миний өмчлөлийн дээрх байр нь гал тогтоо тусдаа 1 өрөө байр бөгөөд хэмжилт хийж үзвэл 18.6 м.кв талбайтай биш юм. Тийм учраас талбайг бодит байдлаар хэмжилт хийж, бодит талбайн хэмжээгээр үнэлгээг тогтоох ёстой байсан. Түүнчлэн миний хүү өвчний улмаас эмчлүүлж байсан, дараа нь миний бие өвдөж, эмнэлэгт хэвтэж удаан хугацаагаар эмчилгээ хийлгэсний улмаас шийдвэр гүйцэтгэлийн талаар мэдээлэл авч чадаагүй, дуудлага худалдаа болсныг мэдээгүй. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зүгээс хийж гүйцэтгэсэн Чингэлтэй дүүргийн .. дүгээр хороо, .....-ын 20 айлын сууцны .. тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-220... дугаартай 1 өрөө орон сууцыг үнэлсэн ажиллагаа болон 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан албадан дуудлага худалдааны, Чингэлтэй дүүргийн .. дүгээр хороо, .....-ын 20 айлын сууцны .. тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-220... дугаартай 1 өрөө орон

сууцыг худалдан борлуулсан ажиллагааг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 0..-ны өдрийн 184/ШЗ2017/0....  дугаартай захирамж болон шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 184/ГХ2017/00.... дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 17271.... дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Хуульд заасан журам, дарааллын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, улмаар төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хурааж, хадгалалт хамгаалалтыг төлбөр төлөгч Д.Тд үлдээсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар хөрөнгийн үнэлгээг талууд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу “Мөнх-Оргил трэйд” ХХК-ийг шинжээчээр томилон үнэлгээ тогтоолгоход 66.200.000 төгрөгөөр зах зээлийн үнэлгээ тогтоосон. Төлбөр төлөгч Д.Т нарт 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 4/39.. дугаартай мэдэгдлээр үнэлгээг мэдэгдсэн. Төлбөр төлөгч Д.Т нь мэдэгдлийг хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр бичгээр хүсэлт гаргаж, өөрөө хөрөнгийг худалдан борлуулах 1 сарын хугацаа хүссэнийг хангаж шийдвэрлэсэн. Ингээд хөрөнгийг өөрөөр худалдан борлуулаагүй тул 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэж, энэ талаар төлбөр төлөгч, өмчлөгч нарт 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 4/8169 дугаартай албан бичгээр мэдэгдсэн. Төлбөр төлөгч нь хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлоо хуульд заасан журмын дагуу 7 хоногийн дотор шүүхэд гаргаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн манай дээд шатны албан тушаалтанд төлбөр төлөгч нь хандаагүй тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хөрөнгө үнэлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, мэдэгдэх хуудсыг холбогдох этгээдэд хуульд зааснаар хүргүүлсэн, мэдсэн байна. Түүнчлэн дээд шатны байгууллага албан тушаалтанд гомдлоо эхлээд гаргаагүй тул шүүхээс өмнө урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Т нь шүүхэд хандаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зүгээс хийж гүйцэтгэсэн Чингэлтэй дүүргийн .. дүгээр хороо, .....-ын 20 айлын сууцны .. тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-220... дугаартай 1 өрөө орон сууцыг үнэлсэн ажиллагаа болон 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан албадан дуудлага худалдааны, Чингэлтэй дүүргийн .. дүгээр хороо, .....-ын 20 айлын сууцны .. тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-220... дугаартай 1 өрөө орон сууцыг худалдан борлуулсан хэсгийг тус тус хүчингүй болгуулах агуулга бүхий гомдол гаргасныг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар бүхэлд нь эс зөвшөөрснөөр талууд маргажээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШЗ2017/0.... дугаартай захирамж болон уг захирамжийн дагуу бичигдсэн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 184/ГХ2017/00... дугаартай “Шүүхийн гүйцэтгэх хуудас”-ыг үндэслэн, 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1727... дугаартай, “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол”-оор иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ. /хх 21-25 дугаар тал/

            Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч Д.Тын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн .. дүгээр хороо, .....-ын 20 айлын сууцны .. тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-220... дугаартай 1 өрөө орон сууцыг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 17271191/... дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор битүүмжилж, 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 17271191/0.. дугаартай “Эд хөрөнгө хураах тухай тогтоол”-оор хураан авсан байна. /хх 28,32 дугаар тал/

            Улмаар, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй байх тул  2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ... дугаартай “Шинжээч томилох тогтоол”-оор “М” ХХК-ийг шинжээчээр томилж, төлбөр төлөгчийн өмчлөлийн дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийг үнэлүүлсэн, үнэлгээний тайлангийн талаарх мэдэгдлийг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу төлбөр төлөгч, өмчлөгч нарт баталгаат шуудангаар хүргүүлжээ. /хх 75 дугаар тал/

            Нэхэмжлэгч Д.Т нь дээрх мэдэгдлийг хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж, шинжээчийн тогтоосон үнэ болох 66.200.000 төгрөгөөс багагүй үнээр хөрөнгийг өөрөө худалдан борлуулах 1 сарын хугацаа хүсэж бичгээр хүсэлт гаргасан байна. / хх 107 дугаар тал/

            Ийнхүү төлбөр төлөгч Д.Т нь үл хөдлөх хөрөнгийг шинжээчээр үнэлүүлж, үнэ тогтоосон талаар 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр мэдсэн боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд шүүхэд гомдол гаргаагүй байх тул шийдвэр гүйцэтгэгч 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 4/27 дугаартай тогтоолоор хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэсэн байна. /хх 78 дугаар тал/

  1. Хөрөнгө үнэлэх ажиллагааны талаар.

Нэхэмжлэгч Д.Т нь, хөрөнгийг зах зээлийн үнээр үнэлээгүй, бодит талбайн хэмжээгээр биш, эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн талбайн хэмжээгээр үнэлгээ тогтоосон гэх үндэслэлээр гомдол гаргасан байна.

Шинжээч нь хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн үнэлгээний аргыг үндэслэл болгосон байхаас гадна шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар, төлбөр төлөгчийн төлбөрт хураагдсан эд хөрөнгийг үнэлэх эрх “шүүх”-д биш “шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага”-д олгогдсон байна. Хуулийн энэ зохицуулалт ёсоор, шүүх нь төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэ ханшийг тогтоох ажиллагаа /шүүхээс дахин шинжээч томилох, зах зээлийн үнээс хямд, эсхүл үнэтэй гэж дүгнэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас томилогдсон шинжээчийн хийж гүйцэтгэсэн ажлын талаар дүгнэлт өгөх/-г хийж гүйцэтгэж болохгүй бөгөөд гагцхүү хөрөнгө үнэлэх ажиллагааг журамласан хуулийн зохицуулалтыг шийдвэр гүйцэтгэх байгууллага зөрчсөн эсэхийг хянах боломжтой юм.

Дээр дурдсанаар, нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч Д.Тын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг үнэлэх хуулиар тогтоосон журам /шинжээч томилох, шинжээчид эрх, үүрэг сануулах, ашиг сонихорхлын зөрчил болон мэргэшсэн байдлыг шалгах, үнэлгээг танилцуулах, санал авах гэх мэт/-ыг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зөрчөөгүй байх тул хөрөнгийн үнэлгээний талаар гаргасан нэхэмжлэгч Д.Тын гомдол үндэслэлгүй байна.

Түүнчлэн төлбөр төлөгч Д.Т нь хөрөнгийн үнэлгээний талаарх

мэдэгдэлтэй 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр танилцсан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргах 7 хоногийн хугацааг хэтрүүлж, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргажээ.

Ийнхүү төлбөр төлөгч нь гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэх боловч энэ үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй.

  1. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны ... дугаар сарын 26-ны өдрийн .... дугаартай тогтоолоор хөрөнгө худалдах анхны албадан дуудлага худалдаа явуулсан талаар

Нэхэмжлэгч Д.Т нь ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны ... дугаар сарын 26-ны өдрийн ... дугаартай тогтоолын дагуу төлбөрт хураагдсан хөрөнгийг 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах болсон талаар хариуцагч шийдвэр гүйцэтгэх байгууллага хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хөрөнгийн үнэлгээний талаар хуульд заасан хугацаанд төлбөр төлөгчид мэдэгдсэн боловч төлбөр төлөгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд шүүхэд хандаж гомдол гаргаагүй байна. Хуульд заасан хугацаанд төлбөр төлөгч хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргаагүй байх тул хариуцагч нь хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д заасныг зөрчөөгүй байна.

Хариуцагчийн зүгээс дуудлага худалдаа болох талаарх мэдэгдлийг 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 4/81... дугаартай “Мэдэгдэл” баримтаар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу баталгаат шуудангаар, төлбөр төлөгч нарын хаягаар хүргүүлжээ. /хх 80 дугаар тал/

Нэхэмжлэгч нь мэдэгдэл хүргэгдэх хугацаанд хаяг дээрээ байгаагүй гэх боловч гардуулбал зохих этгээдэд бичиг баримт гардуулагдаагүй талаарх шуудангийн буцаалт хэрэгт авагдаагүй байхаас гадна нэхэмжлэгч нь дээрх хугацаанд хаяг дээрээ байгаагүй, баталгаат шууданг хүлээж аваагүй гэх өөрийн татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй.

Иймд төлбөр төлөгч, өмчлөгчийн дуудлага худалдаанд биечлэн оролцох эрх болон өөр бусад эрхийг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хязгаарласан гэх үндэслэл тогтоогдоогүй.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болон хариуцагч талаас, гомдлыг дээд шатны албан тушаалтанд гаргаагүй, хуулиар тогтоосон шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлыг шүүхэд гаргахаар зааснаас гадна мөн хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журам нь уг хуулийн 44, 55, 63 дугаар зүйлд заасан ажиллагааны талаар гаргасан гомдолд хамаардаггүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Т нь, Нийслэлийн шүүхийн шийдэр гүйцэтгэх газраас явуулсан, 17271191 дугаартай төлбөр барагдуулах ажиллагааны талаар гомдол гаргасан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар 70.200 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг төлөх үүрэгтэй юм.

Нэхэмжлэгч нь ийнхүү төлбөр барагдуулах ажиллагааны талаар гомдол гаргахдаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэд хэдэн үе шатанд гомдол гаргасныг хэд хэдэн бие даасан шаардлага гаргасан гэж үзэхгүй тул нийт 140.400 төгрөг төлөх ёстой, 70.200 төгрөгийг дутуу төлсөн гэх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг тус тус удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 63 дугаар зүйлийн 63.1-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, Чингэлтэй дүүргийн .. дүгээр хороо, .....-ын 20 айлын сууцны .. тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-220... дугаартай 1 өрөө орон сууцыг үнэлсэн ажиллагаа болон 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан албадан дуудлага худалдааны, Чингэлтэй дүүргийн .. дүгээр хороо, .....-ын 20 айлын сууцны .. тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-220... дугаартай 1 өрөө орон сууцыг худалдан борлуулсан хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай Д.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Д.Таас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧБ.ХИШИГБААТАР