Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 232

 

 
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.С нэхэмжлэлтэй,
    
Хариуцагч: Сүхбаатар аймгийн З.Дд холбогдох
 
ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1573211, цалинтай тэнцэх олговрын зөрүү 728125 төгрөг бүгд 2301386 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2017 оны 4 дугаар сарын 4-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
 
ТОДОРХОЙЛОХ НЬ:
 
    Нэхэмжлэгч Б.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.18-ны өдрийн 44 тоот шийдвэрээр Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын Нийтлэг үйлчилгээ ОНӨҮГ-ын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоогдсон.
 
Иймээс шүүхийн шийдвэр гарсан 2019 оны 1 сарын 18-ны өдрөөс 2019 оны 4 сарын 8-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1573211 төгрөг, 2019 оны 1 сарын 18-ны өдөр шүүх хуралдаанаар ажилд эгүүлэн тогтоохдоо ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцохдоо шүүгч тухайн сард цөөн хоног ажилласан, декритний амралттай саруудыг бүтэн ажилласан сарын цалингаар тооцож ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гүйцэд олгоогүй тул зөрүү 728175 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан.
 
Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа ажилгүй байсан 2019.01.18-ны өдрөөс 2019.04.08-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4765150 төгрөг, 2019 оны 1 сарын 18-ны өдөр хүртэлх хугацааны шүүхийн шийдвэрийн дагуу олгогдсон олговрын зөрүү 2951910 төгрөгийг тус тус гаргуулхаар нэмэгдүүлсэн. З.Д нь 2019 оны 3 сарын 22-ны өдөр Б/14 тоот захирамж гаргаж намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилсон боловч надад 2019 оны 4 сарын 8-ны өдөр мэдэгдэж, тухайн өдөр ажил хүлээлгэн өгсөн тул ажилгүй байсан хугацаагаа 2019 оны 1 сарын 18-ны өдрөөс 2019 оны 4 сарын 8-ны өдөр гэж тодорхойлсон гэжээ.
 
Хариуцагч Сүхбаатар аймгийн З.Д болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Саранчимэг шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон. 2019 оны 3 сарын 22-ны өдрийн Б/14 тоот Засаг даргын захирамжаар урьд эрхэлж байсан ажилдаа томилогдсон. Энэ захирамжид Б.Сг урьд авч байсан цалингаар нь цалинжуулахыг дурдсан. Сумьяаг ажилд томилогдох үед төрийн албаны цалингийн сүлжээнд өөрчлөлт орсон. Өөрчлөлт орсон цалингаар нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хугацаагаар цалинг олгоход татгалзахгүй. Нөхөн олговрын зөрүү гэж нэхэмжлээд байгааг сайн ойлгохгүй байна. Энэ асуудлыг шүүхээр шийдүүлэх саналтай байна гэв.
 
ҮНДЭСЛЭХ нь:
 
Нэхэмжлэгч Б.С нь Сүхбаатар аймгийн З.Дд холбогдуулан ажилгүй байсан 2019 оны 1 сарын 18-ны өдрөөс 2019 оны 4 сарын 8-ны өдөр хүртэлх хугацааны дундаж цалинтай тэнцэх олговорт 1573211 төгрөг, Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 сарын 18-ны өдрийн 44 дүгээр шийдвэрээр тогтоогдсон дундаж цалинтай тэнцэх олговрын зөрүүнд 728175 төгрөгийг тус тус гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
 
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ажилгүй байсан 2019 оны 1 сарын 18-ны өдрөөс 2019 оны 4 сарын 8-ны өдөр хүртэлх хугацааны дундаж цалинтай тэнцэх олговорт 4765150 төгрөг, Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 сарын 18-ны өдрийн 44 дүгээр шийдвэрээр тогтоогдсон дундаж цалинтай тэнцэх олговрын зөрүүнд 2951910 төгрөгийг тус тус гаргуулна гэж нэмэгдүүлсэн байна.
 
Хариуцагч тал ажилгүй байсан 2019 оны 1 сарын 18-ны өдрөөс 2019 оны 4 сарын 8-ны өдөр хүртэлх хугацааны дундаж цалинтай тэнцэх олговрыг шүүхийн тогтоосноор төлөхийг зөвшөөрнө. Харин өмнөх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон дундаж цалинтай тэнцэх олговрын зөрүү гэж 2951910 төгрөг нэхэмжилснийг ойлгохгүй байгаа тул тус тус шүүхээр шийдвэрлүүлэх саналтай гэж татгалзжээ.
 
Нэхэмжлэгч Б.Сг Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 18-ны өдрийн 44 тоот шийдвэрээр Сүхбаатар аймгийн Нийтлэг үйлчилгээ ОНӨҮГ-ын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, цалин хөлстэй тэнцэх олговорт 1779635 төгрөгийг гаргуулан Б.Сд олгохоор шийдвэрлэсэн байна.
 
Хариуцагч З.Д нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т ...ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй гэж тус тус заасны дагуу Засаг даргын 2019 оны 3 сарын 22-ны өдрийн Б/14 тоот захирамжаар нэхэмжлэгч Б.Сг ажилд нь эгүүлэн томилж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байна.
Засаг даргын 2019 оны 3 сарын 22-ны өдрийн Б/14 тоот захирамжаар нэхэмжлэгч Б.Сг ажилд нь эгүүлэн томилсон боловч энэ тухайгаа 2019 оны 4 сарын 8-ны өдөр өөрт нь мэдэгдэж, ажлыг нь хүлээлгэн өгч, 2019 оны 4 сарын 8-ны өдрөөс нэхэмжлэгч нь ажилласан болох нь зохигчдын тайлбар болон ажил хүлээлцсэн тэмдэглэл зэргээр нотлогдож байх ба энэ үйл баримтын талаар зохигчид маргахгүй байна.
    Иймд нэхэмжлэгч Б.С нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно. гэж заасны дагуу ажилгүй байлгасан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас шаардах эрхтэй.
 
Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ийн а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлохыг заажээ.
Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын цалинг авч үзэхэд декритний амралттай, ээлжийн амралттай үеийн цалин байх бөгөөд тогтмол авч байсан цалингаас нь илтэд зөрүүтэй цалин байх тул түүний дээдэх 3 сарын буюу бүтэн ажиллаж, цалингаа бүтэн авч байсан үеийнх нь 5,6,7 сарын цалин 1189058+949038+949038/ нийт 3087134 төгрөгийг гурван сард хуваахад нэг сарын дундаж цалин хөлс нь 1029038 төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлс нь 47862 төгрөг болох нь хэрэгт авагдсан Б.Сгийн Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Б.Сгийн шүүхийн шийдвэр гарсан 2019 оны 1 сарын 18-ны өдрөөс хойших ажилдаа эгүүлэн орсон 2019 оны 4 сарын 8-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт нэхэмжилсэн 4765150 төгрөгнөөс ажилгүй байсан ажлын 56 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговорт 2919595 төгрөгийг хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч Б.Сд олгож, үлдэх 1845555 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
 
Харин 2019 оны 1 сарын 18-ны өдөр хүртэлх хугацааны нөхөн олговрын зөрүү 2951910 төгрөг гаргуулах шаардлагын тухайд уг асуудлыг Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.18-ны өдрийн 44 тоот шийдвэрээр хянан шийдвэрлэсэн байх ба шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.
Нэхэмжлэлийн уг шаардлага нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй болох нь шүүх хуралдааны явцад тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, /65,1,8/-д зааснаар нэхэмжлэлийн 2919595 төгрөгнд ноогдох шаардлагад ноогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
 
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл болон түүнд холбогдох бусад шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2919595 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 61663 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
 
1.    Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан
Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2919595 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Сд олгож, нэхэмжлэлээс 1845555 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
 
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн
117.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Сгийн нэхэмжилсэн нөхөн олговрын зөрүүнд 2951910 төгрөг гаргуулах шаардлаганд ногдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
 
3    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д
зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 61663 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
 
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
    
5 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн
120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
 
 
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОРМАА