Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 407

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Дундговь аймаг дахь Ц газрын нэхэмжлэлтэй   Дундговь аймгийн С            сумын              тоотод оршин суух,  Х  овогт Жгийн Г /ЗЮ /-ыг архины албадан эмчилгээнд  хамруулах тухай нэхэмжлэлтэй, 139/2019/00398/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, гуравдагч этгээд Ж.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дундговь аймаг дахь Ц газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Г нь  сүүлийн жилүүдэд согтууруулах ундааг тогтмол хэтрүүлэн хэрэглэж, гудамж талбай олон нийтийн газар биеэ авч явах чадваргүй, ухаангүй унаж, архидан согтуурч удаа дараа эрүүлжүүлэх байранд хүргэгдэн ирж, захиргааны арга хэмжээ авагдсан.

Иймд эмнэлгийн комиссын дүгнэлт, багийн засаг даргын тодорхойлолт, удаа дараа саатуулагдсан бүртгэл зэргийг үндэслэн архины албадан эмчилгээнд  хамруулах албадлагын арга хэмжээ авахуулах хүсэлт гаргаж гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Ж.Гыг архины албадан эмчилгээнд  хамруулж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Ж.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архины албадан эмчилгээнд явуулах шаардлагыг нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дундговь аймаг дахь Ц газар  нь Ж.Гыг архины албадан эмчилгээнд  хамруулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Халх овогт Жгийн Г нь  архины шалтгаант сэтгэцийн эмгэгтэй, удаа дараа эрүүлжүүлэгдсэн, нийгмийн хэв журам зөрчиж захиргааны хариуцлага хүлээсэн, архи согтууруулах ундаа хэрэглэдэг болох нь:

 

Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын 2019 оны 7 сарын 3-ны өдрийн “...архины шалтгаант сэтгэцийн эмгэгтэй, эмчилгээ хийлгэх шаардлагатай...” гэх дүгнэлт /хэргийн 4 хуудас/

Дундговь аймаг дахь Ц газрын 2019 оны 8 сарын 21-ний өдрийн 35/816 дугаартай “Ж.Гыг архины албадан эмчилгээнд  хамруулах тухай” хүсэлт  /хэргийн 3 хуудас/

Ц газрын мэдээллийн сангаас ирүүлсэн Ж.Г нь удаа дараа саатуулагдсан, эрүүлжүүлэгдсэн талаарх лавлагаа /хэргийн 6-8 хуудас/

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг засаг даргын 2019 оны 7 сарын 2-ны өдрийн 86 дугаартай  албан бичгээр ирүүлсэн “...Ж.Г нь нийгмийн идэвхи султай, байнга архидан согтуурч бүлэг бөөгнөрөл үүсгэдэг...” талаарх тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

Э.Г нь архины шалтгаант сэтгэцийн эмгэгтэй болох нь эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон, архи согтууруулах ундаа хэрэглэж удаа дараа захиргааны хариуцлага хүлээсэн болох нь тогтоогдож байх тул түүнийг албадан эмчлэх газарт явуулж  албадан эмчлэх   нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж  төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,  133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т зааснаар Халх овогт Жгийн Г /ЗЮ /-ыг албадан эмчлэх газарт явуулж, албадан эмчилсүгэй.
  2. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Ж.Гыг албадан эмчлэх газарт хүргэхийг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн  болохыг дурдсугай.
  4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт зааснаар Ж.Г, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь  энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.Б