Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 91

 

Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шїїх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч С.Болортуяа, Б.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй,

Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Баярмагнай,

Иргэдийн төлөөлөгч: Ж.Даариймаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,

Шїїгдэгч: З.Ганболд нарыг оролцуулан тус шїїхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Инжээ овогт Зоригтбаатарын Ганболдод холбогдох 201620000252 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шїїгдэгч нарын биеийн байцаалт:

 

             1. Монгол Улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 39 настай, ам бүл 4, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Сонгино-Хайрхан дүүргийн 7 дугаар хороо 30-02 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1995 оны 12 сарын 15-ны өдрийн 448 дугаар тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2-д зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэн хянан харгалзсан, мөн шүүхийн 1996 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 340 тоот тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-д зааснаар 4 жилийн хорих ялаар, Төв аймгийн сум дундын нэгдүгээр шүүхийн 1997 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 126 дугаар тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2, 123 дугар зүйлийн 123.1.2-д зааснаар 5 жилийн хорих ялаар, Төв аймгийн сум дундын шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 76 дугаар тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 зааснаар 10 жил 01 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж, Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 69 дугаар шүүгчийн захирамжаар эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу З.Ганболдод эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.4-д зааснаар оногдуулсан 10 жил 01 сарын хорих ялыг мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан ялд нийцүүлэн 2 жил 01 сар хорих ял болгон өөрчилсөн. Дорнод аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сар хорих ялаар шийтгүүлэн, ялын хугацаа дуусч 2015 оны 09 дугээр сарын 13-ны өдөр суллагдсан, регистрийн дугаар / РД:ЧБ77122771 /, Инжээ овогт Зоригтбаатарын Ганболд,

Хэргийн товч утга:

З.Ганболд нь согтуурсан үедээ 2016 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө тус аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутагт иргэн Т.Дэмбэрэлнямбуу, О.Баярсайхан нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж иргэн Т.Дэмбэрэлнямбууг хутгалж биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан, иргэн О.Баярсайханыг хутгалж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэргүүдэд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүх хуралдаанаар дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

1. Хохирогч Т.Дэмбэрэлнямбуугийн мөрдөн байцаалтад өгсөн: “ Тухайн архийг уугаад сууж байтал Ганболд би олон жил шоронгоор явсан. Та нарын хажууд юм үзсэн хүн. Та нар намайг барахгүй гэж хэлсэн бөгөөд тэрнээс болж бид нар хоорондоо гар барилдахад Ганболд нь Төгсбаатарт ялагдсан. Ганболд Төгсбаатартай гар барилдаж ялагдчихаад “Би олон жил шоронгоор явсан хүн. Та нар морьт Болдоо гэж таних уу? Би Авдрантын шоронд сууж байсан. Та нар намайг барахгүй ” гэх мэтээр бид нар луу уурласан. Тэгэхээр нь би “ Чиний шоронд сууж байсан чинь ямар хамаатай юм. Чи битгий томроод бай” гэж хэлсэн бөгөөд Ганболд бид хоёр хэсэг маргаж байгаад эвлэрсэн. Бид нар унтахаар хэвтэж Ганболд орон дээрээ өндийж суучихаад “Та нар муусайн лаларууд, намайг барахгүй шүү, би насаараа шоронгоор явсан” гэх мэтээр орилж бид нар уу дайрч, над руу салаавч гарагасан. Энэ үед Баярсайхан Ганболд руу очоод Ганболдыг дарж орон дээр хэвтүүлсэн. Би тэр хоёрыг маргаж зодолдож магадгүй гэж бодоод Төгсбаатартай хамт Баярсайханыг салгаж холдуулсан. Энэ үед Ганболд “нар намайг нийлж зодох гэж дайрлаа. Намайг зодож барахгүй” гэх мэтээр харааж уурлахад Төгсбаатар Ганболдыг татаж гэрээс гаргасан. Удалгүй байж байтал Ганболд баруун гартаа хутга барьж орж ирээд “Та нар намайг барахгүй шүү” гэж хэлээд миний амны баруун хэсэг рүү зүүн гараараа цохиход би орон дээр унасан. Намайг өндийж байх хооронд Ганболд нь мөн Төгсбаатарыг зүүн гараараа цохиод орон дээр унагахаар нь би босоод Ганболдыг холдуулах гэтэл Ганболд миний зүүн гарны суганы хойд хэсэг рүү 1 удаа хутгалсан. Ганболд 2 дахь удаагаа намайг хутгалах гээд гараа далайх үед нь би зүүн гараараа хаахад миний зүүн гарын сарвууны үений дотор тал хутганд зүсэгдсэн. Би Ганболдод хутгалуулж орон дээр суухад Баярсайхан, Төгсбаатар нар миний шархийг дарж боосон. Тухайн үед би гэрийн зүүн талд байсан бөгөөд Баярсайхан, Төгсбаатар нар намайг түшээд гэрийн баруун дээд талд орон дээр хэвтүүлсэн. Баярсайхан чи яагаад хүн хутгалж байгаа гэж хэлээд гэрийн яндаг хөлөөрөө өшиглөсөн. Тэгтэл Ганболд гартаа барьж байсан хутгаараа Баярсайханы зүүн хөлний гуяны гадна хэсэг рүү нь нэг удаа хутгалсан. Намайг орон дээр хэвтэж байх үед Ганболд гараад явчихсан байсан бөгөөд удалгүй цагдаа болон эмч нар ирээд эмнэлэг дээр авч ирсэн. Ганболд гараад хаашаа явсаныг би мэдээгүй. З.Ганболдын барьж байсан хутга нь бор өнгийн бариултай хутга байх шиг байсан. Дунд зэргийн хэмжээтэй хутга байсан бөгөөд би содон шинж тэмдгийг нь харж чадаагүй” гэх мэдүүлэг / хх-ийн 12-23-р тал /

2. Хохирогч О.Баярсайханы мөрдөн байцаалтад өгсөн: “Би “Аз Өрнөх” ХХК-д өрлөгчин, мужаан хийдэг ба манай компани Увс аймгийн Улаангом суманд Цэцэрлэгийн барилга барьж байгаа учраас би 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотоос компаний захирал Отгондаваа болон Хонгор, Батхолбоо нарын хамт Увс аймгийн Улаангом суманд ирсэн. Намайг Улаанбаатар хотоос ирэхэд манай компаний барилга дээр өөр аймаг, хотоос ирж ажиллаж байгаа ажилчдыг барьж байгаа барилгын хажууд барьсан 2 гэрт хувааж байрлуулсан. Хонгор бид 2 нэг гэрт хамт амьдрах болсон бөгөөд нөгөө гэрт М.Ууганбаяр, Пүрэвжав, Б.Ууганбаяр, Батхолбоо нар байсан. Харин Доржсүрэн, Ганболд нар нь барьж байгаа барилгын 2 давхарт байрладаг байсан. Хонгор бид 2-ыг ирсэнээс хойш 3 хоногийн дараа Ганболд манай гэрт байрлахаар болж орж ирсэн. Мөн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Доржсүрэн манай гэрт байрлахаар болоод хөнжил, гудсаа авч орж ирсэн. 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотоос Төгсбаатар, Дэмбэрэлнямбуу, Буянтогтох нар ажил хийхээр нэмэгдэж ирсэд бөгөөд Төгсбаатар, Дэмбэрэлнямбуу нар манай гэрт Хонгор, Ганболд, Доржсүрэн бид нартай хамт байрлахаар болсон. Харин Буянтогтох нөгөө талын гэрт байрласан. 2018 оны 09 дүгээр сарын 05-ны орой ажил дууссаны дараа 19:00 цагийн орчимд бид нар орой хоолоо идсэн бөгөөд манай гал тогоо нөгөө талын гэрт байрладаг учраас бид нар бүгдээрээ хажуугийн гэрт орж хоол идчихээд өөрсдийнхөө гэрт орсон. Орой 20:00 цагш орчимд Төгсбаатар, Дэмбэрэлнямбуу, Ганболд бид 4 дэлгүүр ороод 0,75 литрийн Хараа нэртэй архи 1 шил, 0,5 литрийн Ерөөл нэртэй архи 1 шилийг аваад буцаад гэрт очсон. Тухайн 2 шил архийг Дэмбэрэлнямбуу, Төгсбаатар нар авсан. Архи авч ирсэний дараа Дэмбэрэлнямбуу, Төгсбаатар нар угаалга хийсэн. Тэгээд Ганболд, Дэмбэрэлнямбуу, Төгсбаатар, Доржсүрэн бид нар архи ууж эхэлсэн. Бид нар эхлээд 0,75 летрийн Хараа нэртэй архийг, дараа нь 0.5 литрийн Ерөөл нэртэй архийг уусан бөгөөд тухайн архинаас Ганболд, Дэмбэрэлнямбуу, Төгсбаатар, Доржсүрэн бид нар бүгд уусан. Харин Хонгор ганцаараа архи уухгүй, орон дээр хэвтэж байсан. Тухайн 2 шил архи дууссаны дараа Ганболд " Гэрийн хойно нэг архи байгаа. Тэр архийг оруулаад ир " гэж хэлэхэд Төгсбаатар гарч яваад 0.5 литрийн Улаанбаатар архи 1 шилийг оруулж ирсэн. Тэр архийг Ганболд, Дэмбэрэлнямбуу, Төгсбаатар, Баярсайхан бид нар бүгд хувааж уусан бөгөөд архи дууссаны дараа бүгд унтахаар хэвтсэн. Эхний 3 шил архийг хувааж ууж байхад бид нарын дунд ямар нэгэн хэрүүл маргаан, зодоон болоогүй. Сүүлийн архи дууссаны дараа 23:00 цагийн орчимд Төгсбаатар бид 2 дэлгүүр лүү явж дахин 0.75 литрийн Хараа нэртэй архи 1 шилийг авсан бөгөөд тэр архийг Төгсбаатар, Дэмбэрэлнямбуу, Ганболд бид 4 хувааж уусан. Энэ үед Доржсүрэн унтсан байсан. Бас Хонгор орон дээр хэвтэж байсан. Хонгор сэрүүн байсан, унтаж байсны аль нь болохыг би мэдэхгүй байна. Төгсбаатар бид 2-ын дэлгүүрээс авсан 1 шил архийг Төгсбаатар, Дэмбэрэлнямбуу, Ганболд бид 4 уугаад сууж байгаад бид нар хоорондоо гар барилдсан бөгөөд Ганболд, Төгсбаатар нар гар барилдахад Төгсбаатар ялсан. Ганболд Төгсбаатард гар барилдаж ялагдчихаад "Би олон жил шоронгоор явсан хүн. Би Авдрант, Мааньтын шоронд олон жил суусан. Та нар морьт Болдоо гэж таних уу" гэж хэлж уурлахад Дэмбэрэлнямбуу " Чиний хулгай хийж шоронд орж байсан чинь бид нарт хамаагуй. Бид нар мөрөөрөө ажлаа хийж явааа хүмүүс. Чи дуугүй ажлаа хий " гэж Ганболдтой маргасан. Ганболд, Дэмбэрэлнямбуу нар хоорондоо маргаж байгаад чимээгүй болохоор нь бид нар ороо засаад унтахаар хэвтсэн. Манай гэрийн талаас дээш хэсэгт нилэнхийд нь наар засаад хөнжил, гудас тавьсан байсан. Ганболд орон дээр суучихаад "Та нар намайг барахгүй. Муу сайн бацаанууд. Би олон жил шоронд суусан. Та нар шиг юмнууд намайг амжихгүй " гэх мэтээр Дэмбэрэлнямбуу руу уурлахад Дэмбэрэлнямбуу " Маргааш бүгдээрээ ажилтай. Чи одоо унт. Архи уучихаад битгий олон юм яриад бай " гэж хэлж байсан. Ганболд орон дээрээ өндийж суучихаад олон юм хэлээд, унтахгүй байсан учраас би Ганболдыг орон дээр нь дарж хэвтүүлсэн. Энэ үед Төгсбаатар, Дэмбэрэлнямбуу нар намайг салгаж холдуулсан. Ганболд " Би шоронгоор олон жил явсан хун. Та нар намайг барахгүй. Намайг нийлж зодох гэлээ" гэж орилоод унтахгүй байсан учраас Төгсбаатар Ганболдын баруун гарнаас нь татаж гэрээс түлхэж гаргасан бөгөөд Дэмбэрэлнямбуу "Төгсөө наадахаа хая. Цохиж, зодож болохгүй. Сүүлд нь гай болно " гэж хэлж байсан. Ганболдыг гэрээс гаргасаны дараа Төгсбаатар, Дэмбэрэлнямбуу нар гэрийн зүүн талд, би гэрийн баруун талд зогсож байтал Ганболд баруун гартаа хутга барьчихсан орж ирсэн. Ганболд хутга барьж орж ирээд " Би та нарыг ална шүү. Та нар намайг нийлж зодох гээд байгаа юмуу" гэж хэлээд Дэмбэрэлнямбуугийн нүүрний хэсэг рүү нь зүүн гараараа цохиход Дэмбэрэлнямбуу хойшоо орон дээр унасан. Мөн Ганболд нь Төгсбаатарын толгойны хэсэг рүү нь зүүн гараараа цохиход Төгсбаатар орон дээр унасан. Тэгтэл Дэмбэрэлнямбуу босч ирээд " Чи болиоч, яагаад байгаа юм бэ" гэж хэлэхэд Ганболд хутгатай гараараа Дэмбэрэлнямбуугийн зүүн суганы хэсэг рүү хутгалсан. Ганболд нь хутгатай гараараа Дэмбэрэлнямбуугийн биеийн зүүн талын хэсэг рүү дахин 1 удаа савах үед Дэмбэрэлнямбуу зүүн гараараа хаагаад хойшоо орон дээр унасан бөгөөд " Чи хүн хутгалчихлаа ш дээ " гэж хэлээд зүүн суганыхаа хэсгийг гараараа дарсан. Төгсбаатар бид 2 айж, сандраад Дэмбэрэлнямбуугийн шархыг боож өгсөн. Энэ үед Ганболд " Ямар сүртэй юм. Наадах чинь юу ч биш. Би араасаа 3 хутгалуулж байсан " гэж хэлээд хутгаа гартаа барьчихсан хараад зогсож байсан. Төгсбаатар бид 2 Дэмбэрэлнямбууг өргөөд гэрийн баруун талд орон дээр хэвтүүлсэн. Би Ганболдод хандаж " Чи яагаад хүн хутгалж байгаа. Архи уусан бол дуугүй унтаж амар. Чаддаг юм бол намайг хутгалчих " гэж хэлээд Ганболдыг айлгах гээд гэрийн янданг өшиглөсөн. Тэгтэл Ганболд гартаа барьж байсан хутгаараа миний зүүн талын хөлний гуяны гадна хэсэг рүү нь хутгалсан. Би " Чи яаж байгаа юм бэ, намайг хутгалчихлаа ш дээ " гэж хэлээд орон дээр суусан. Ганболд " Би аргаа олчихсон пизда. Та нар цагдаагаа дууд " гэж орилж байсан. Дэмбэрэлнямбуу " Миний бие өвдөөд байна, түргэн тусламж дууд, би даараад байна " гэж орилж байсан. Миний хутгалуулсан хөл маш их өвдөж байсан бөгөөд нэг харахад Ганболд гэрээс гараад явчихсан байсан. Би Ганболдыг гэрээс гарч явахыг анзаараагүй. Ямар ч байсан Дэмбэрэлнямбуу бид 2-ыг хутгалсан хутгаа гэр дотор хаяагүй. Удалгүй байж байтал цагдаа, эмнэлэгийн байгууллагын хүмүүс ирсэн. ... Ганболдын барьж байсан хутга нь манай гал тогоонд байдаг бор өнгийн модон иштэй хутга байх шиг байсан. Хэрэг гарсанаас хойш манай гал тогооны хутга олдохгүй байгаа. Төгсбаатар нь Ганболдыг гэрээс түлхэж гаргасаны дараа Ганболд буцаж орж ирэхдээ баруун гартаа тэр хутгыг бариад ороод ирсэн” гэх мэдүүлэг / хх-ийн 26-27-р тал /,

            3. Гэрч М.Ууганбаярын мөрдөн байцаалтад өгсөн: ”Бид нар унтаж, амарч байтал шөнө 01:00 цагийн орчимд Хонгор манай гэрт орж ирээд "Дэмбэрэлнямбуу ах, Баярсайхан ах хоёрыг Ганболд хутгалчихлаа. Яаралтай түргэн тусламж дуудахгүй бол болохгүй боллоо" гэж хэлсэн. Би тэр дороо Аймгийн цагдаагийн газрын жижүүрт дуудлага өгсөн. Бид нар тэр дороо босоод хажуугийн гэрт орсон бөгөөд манай гэрт зөвхөн Батхолбоо ах ганцаараа үлдсэн. Батхолбоо ах сонсголын бэрхшээлтэй, настай хүн байдаг. Б.Ууганбаяр, Пүрэвжав, Бямбатогтох, Хонгор бид нарыг хажуугийн гэрт ороход Баярсайхан ах баруун талын хөлнийхөө гуяны гадна дунд хэсэгт хутгалуулсан байдаптай гэрййн баруун дээд талд орон дээр сууж. байсан. Баярсайхан ах өмдөө доош нь болгоод сууж байсан учраас би шархыг нь сайн харсан. Харин Дэмбэрэлнямбуу ах гэрийн баруун дээд талд орон дээр, биеийнхээ тал хэсгийг хөнжлөөр хучсан, цээж хэсгийнхээ хувцасыг тайлсан байдалтай хэвтэж байсан. Дэмбэрэлнямбуу ахын зүүн талын гарны бугалганы хэсэг болон зүүн гарын сарвууны үений дотор талд зүсэгдсэн шархтай байсан бөгөөд цээжний хэсгийг нь зүүн талын сугаар нь оруулаад улаан өнгийн даавуугаар боосон байдалтай байсан. Тийм болохоор би Дэмбэрэлнямбуу ахын суганы хэсэгт хутгалуулсан шархыг нь хараагүй. Дэмбэрэлнямбуу ахын цээжний хэсгээр ороосон даавуу нь зүүн талын суганы хэсгээрэээ цус болсон байсан. Тэр гэрийн шал болон Дэмбэрэлнямбуу ахын хэвтэж байгаа орны даавуу нь цусаар бохирлогдсон байдалтай байсан. Бид нарыг ороход Ганболд гараад явчихсан байсан бөгөөд Доржсүрэн нь гэрийн зүүн дээд хэсэгт орон дээр унтаж байсан ба Доржсүрэнг дуудсан боловч сэрэхгүй байсан. Бид нар цагдаагийн байгууллагын ажилчид ирэх хүртэл юунд ч гар хүрээгүй. Бид нарыг ороход тэр гэр дотор ямар нэгэн хутга харагдаагүй. Удалгүй байж байтал цагдаа нар ирээд эмнэлэгийн байгууллагад дуудлага өгсөн. Бид нар юу болсон талаар Төгсбаатар, Хонгор, Баярсайхан нараас асуухад Хонгор, Төгсбаатар нар "Ганболд хутга авч орж ирээд Баярсайхан, Дэмбэрэлнямбуу нарыг хутгалсан" гэж хэлсэн. Би Хонгор, Төгсбаатар нараас " Та нар ийм асуудал болж байхад бид нарыг дуудахгүй яасан юм бэ" гэж асуухад Хонгор " Эд нар архи ууж байгаад хоорондоо маргасан. Ганболд " Би олон жил шоронгоор явсан. Авдрантын шоронд сууж байсан" гээд эд нар луу дайраад байсан. Төгсбаатар, Баярсайхан нар Ганболдыг нэг нэг удаа цохиод гэрээс гаргасан. Тэгтэл Ганболд хутга барьж орж ирээд Баярсайхан, Дэмбэрэлнямбуу нарыг хутгалсан. Дэмбэрэлнямбуу ахыг 2 удаа, Баярсайхан ахыг 1 удаа хутгалсан" гэж хэлж байсан. Мөн Төгсбаатар, Хонгор нар нь " Ганболд хутга барьж орж ирээд Баярсайхан, Дэмбэрэлнямбуу нарыг хутгалж гэмтээсэн учраас бид нар айгаад дугарч чадаагүй. Хэрэв та нарыг дуудах юм бол бид нар луу дайрч магадгүй гэж бодоод айсан" гэж хэлж байсан. Тухайн үед Хонгор, Төгсбаатар нар нэлээд айж, сандарсан байдалтай байсан. Харин Баярсайхан нь "Ганболд нь Дэмбэрэлнямбууг хутгалах үед хамгаалах гээд урдуур нь ороход намайг хутгалж гэмтээсэн" гэж хэлж байсан. Дэмбэрэлнямбуу болсон явдлын талаар юу ч хэлэхгүй “ би даараад байна. Намайг хөнжлөөр хучаад өг" гэж орилж байсан. Тухайн үед Дэмбэрэлнямбуу, Баярсайхан, Төгсбаатар нар архи уусан байдалтай байсан. Гэхдээ ямар хэмжээний согтолттой байсныг нь би тодорхой хэлж мэдэхгүй байна. Миний харсанаар Дэмбэрэлнямбуу, Баярсайхан нар нь нэлээд согтсон, Төгсбаатар нь арай гайгүй байх шиг байсан. Харин Хонгор огт архи уугаагүй, эрүүл байсан. Цагдаа нар ирээд удалгүй Ганболдыг олж, дагуулж ирсэн. Тухайн үед Ганболд архи уусан байдалтай байсан бөгөөд биед нь ил харагдах шарх, сорви байгаагүй. Ганболдын гарт хутга харагдахгүй байсан бөгөөд Ганболд ямар нэгэн зүйл хэлж яриагүй. ... Бид нар барилгын ажил хийдэг учраас их ядардаг. Тийм болохоор нам унтдаг учраас 2016 оны 10 дугаар сарын 05-ны шөнө бид нарыг унтаж байхад манай гэрээс хутга авч гарсан хүн байгаа үгүйг би хэлж мэдэхгүй байна. Би нам унтсан байсан бөгөөд Хонгор орж ирээд чанга орилж, дуудахад нь сэрсэн. Хонгорыг орж ирэхээс өмнө манай гэрээс хутга авч гарсан хүн байсан үгүйг би хэлж мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р тал /,

            4. Гэрч Ч.Пүрэвжавын мөрдөн байцаалтад өгсөн: ”Манай гэрт байсан хүмүүс унтаж, амарч байтал шөнийн 01:00 цагийн орчимд Хонгор манай гэрт орж ирээд " Дэмбэрэлнямбуу, Баярсайхан хоёрыг Ганболд хутгалчихлаа. Яаралтай түргэн тусламж дуудахгүй бол болохгүй боллоо туслаарай" гэж орилж, бид нарыг сэрээсэн. Манай барилгын талбайн инженер М.Ууганбаяр тэр дороо цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн бөгөөд Б.Ууганбаяр, М.Ууганбаяр, Бямбатогтох, Хонгор бид нар шууд хажуугийн гэрт орсон. Манай гэрт Батхолбоо ах ганцаараа үлдсэн. Батхолбоо ах сонсголын бэрхшээлтэй, чихний аппараттай, настай хүн байдаг. Бид нарыг хажуугийн гэрт ороход Баярсайхан гэрийн баруун дээд талд орон дээр сууж байсан бөгөөд өмдөө доош нь болгосон байсан. Баярсайханы баруун талын хөлнийхөө гуяны гадна дунд хэсэгт хутгалуулсан байдалтай, мах нь сэтэрч унжсан байсан. Байрсайханы цаад талд буюу гэрийн баруун дээд талын орон дээр Дэмбэрэлнямбуу биеийнхээ тал хэсгийг хөнжлөөр хучсан, цээж хэсгийнхээ хувцасыг тайлсан байдалтай хэвтэж байсан. Дэмбэрэлнямбуугийн зуун талын гарны бугалганы хэсэг болон зүүн гарын сарвууны үений дотор талд зүсэгдсэн шархтай байсан. Мөн цээжний хэсгийг нь зүүн талын суганы хэсгээр нь оруулаад улаан өнгийн даавуугаар боосон байдалтай байсан учраас би Дэмбэрэлнямбуугийн суганы хэсэгт хутгалуулсан шархыг нь нүдээр хараагүй. Дэмбэрэлнямбуугийн цээжний хэсгээр ороосон даавуу нь зүүн талын суганы хэсгээрэээ цус болсон байдалтай байсан. Мөн тэр гэрийн шал болон Дэмбэрэлнямбуугийн хэвтэж байгаа орны даавуу нь цусаар бохирлогдсон байсан. Бид нарыг гэрт ороход Ганболд гараад явчихсан байсан бөгөөд Доржсүрэн нь гэрийн зүүн дээд хэсэгт орон дээр унтаж байсан ба бид нар Доржсүрэнг дуудсан боловч сэрэхгүй байсан. Бид нарыг ороход тэр гэр дотор ямар нэгэн хутга харагдаагүй. Бид нар юу болсон талаар Төгсбаатар, Хонгор, Баярсайхан нараас асуухад Хонгор, Төгсбаатар нар " Ганболд гаднаас хутга авч орж ирээд Баярсайхан, Дэмбэрэлнямбуу нарыг хутгалж гэмтээсэн " гэж хэлсэн. Би " Ийм асуудал болж байхад дуудаж, орилохгүй яасан юм бэ" гэж асуухад Төгсбаатар " Ганболд намайг хутгалах байх гэж айгаад дугарч чадаагүй" гэж хэлсэн. Хонгор " Би айгаад унтсан дүр үзүүлээд хэвтэж байсан. Болсон үйл явдлыг бүгдийг нь харсан. Ганболд ах " Би олон жил шоронгоор явсан хүн" гэж эд нар луу дайрсан бөгөөд тэрнээс болоод эд нар хоорондоо маргасан. Баярсайхан Ганболдыг нэг удаа цохисон. Төгсбаатар нь Ганболдыг гэрээс түлхэж гаргасан. Тэгтэл Ганболд хутга барьж орж ирээд Баярсайхан, Дэмбэрэлнямбуу нарыг хутгалсан. Дэмбэрэлнямбууг 2 удаа, Баярсайханыг 1 удаа хутгалсан" гэж хэлж байсан. Харин Баярсайхан нь "Ганболд намайг хутгалсан" гэж хэлж байсан. Дэмбэрэлнямбуу болсон явдлын талаар юу ч хэлэхгүй " Намайг хөнжлөөр хучаад өг. Би даараад байна " гэж орилж байсан. Дэмбэрэлнямбуу, Баярсайхан, Төгсбаатар нар архи уусан байдалтай байсан. Баярсайхан нэлээд согтсон, Төгсбаатар нь арай гайгүй байх шиг байсан. Харин Дэмбэрэлнямбуу орон дээр орилоод хэвтэж байсан учраас ямар хэмжээний согтолттой байсныг би хэлж мэдэхгүй байна. Удалгүй цагдаа нар ирээд Ганболдыг олж, дагуулж ирсэн. Тухайн үед Ганболд архи уусан байдалтай байсан бөгөөд биед нь ил харагдах шарх, сорви байгаагүй. Ганболдыг цагдаа нар дагуулж ирэхэд гарт нь хутга байгаагүй бөгөөд Ганболд ямар нэгэн зүйл хэлж яриагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р тал /,

            5. Гэрч Б.Ууганбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “Манай гэрт байсан хүмүүс унтаж, амарч байтал шөнийн 01:00 цагийн орчимд Хонгор манай гэрт орж ирээд "Босоорой ах нараа. Түргэн тусламж дуудаарай. Дэмбэрэлнямбуу, Баярсайхан 2-ыг Ганболд хутгалчихлаа" гэж орилж, бид нарыг сэрээсэн. Манай барилгын талбайн инженер М.Ууганбаяр тэр дороо цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд бид нар хажуугийн гэрт орсон. Ч.Пүрэвжав, М.Ууганбаяр, Бямбатогтох, Хонгор бид нарыг хажуугийн гэрт ороход Баярсайхан гэрийн баруун дээд талд орон дээр, өмдөө доош нь болгосон байдалтай сууж байсан. Баярсайханы баруун талын хөлний гуяны гадна дунд хэсэгт хутгалуулсан байдалтай, мах нь сэтэрч унжсан байсан. Байрсайханы дээд талд буюу гэрийн баруун дээд талын орон дээр Дэмбэрэлнямбуу биеийнхээ тал хэсгийг хөнжлөөр хучсан, цээж хэсгийнхээ хувцасыг тайлсан байдалтай хэвтэж байсан. Дэмбэрэлнямбуугийн зүүн талын гарны булчингийн ар хэсэг болон зүүн гарын сарвууны үений дотор талд зүсэгдсэн шархтай байсан. Баярсайханы цээжний хэсгийг нь улаан өнгийн даавуугаар ороож, боосон байдалтай байсан бөгөөд би Дэмбэрэлнямбуугийн суганы хэсэгт хутгалуулсан шархыг нь нүдээр хараагүй. Харин Дэмбэрэлнямбуугийн цээжний хэсгээр ороосон даавуу нь зүүн талын суганы хэсгээрэээ цус болсон байсан. Бид нарыг гэрт ороход Ганболд гараад явчихсан байсан бөгөөд Доржсүрэн нь гэрийн зүүн дээд хэсэгт орон дээр унтаж байсан. Намайг ороход тэр гэр дотор ямар нэгэн хутга харагдаагүй. ... Тухайн үед Ганболд архи уусан байдалтай байсан бөгөөд биед нь ил харагдах шарх, сорви байгаагүй. Мөн гарт нь хутга байгаагүй. Барилгын ажилчдын хоолыг манай тогооч Цэцэгээ бидний амьдарч байсан гэрт хийдэг учраас тэнд 1 ширхэг хутга, 1 ширхэг заазуур байдаг байсан. Манай гэрт байсан хутга нь бор өнгийн модон иштэй, ойролцоогоор 20 сантиметр орчим урттай / иштэйгээ нийлээд / хутга байсан. Харин заазуур нь хар өнгийн хуванцар бариултай заазуур байсан. Мөн манай талбайн инженер М.Ууганбаярт бор өнгийн иштэй эвхэдэг тонгорог байдаг. М.Ууганбаяр мах чанасан үед тухайн тонгорогоо гаргаж ирээд мах идчихээд буцаагаад далд хийчихдэг. М.Ууганбаяр нь өөрийнхөө тонгорогыг ил тавьж, орхиж байсан удаа байхгүй. Хэрэг гарсаны дараа бид нар гэрт байсан бор өнгийн модон иштэй хутгыг хайгаад олоогүй. Өнөөдрийг хүртэл тэр хутга олдохгүй байгаа. Хамгийн сүүлд 2016 оны 10 дугаар сарын 05- ны өдөр хоол хийж, мах чанахад тухайн хутгаар хүмүүс мах идэж байсан. Тэрнээс хойш би тэр хутгыг хараагүй” гэх мэдүүлэг  /хх-ийн 32-33-р тал/,

            6. Гэрч А.Бямбатогтохын мөрдөн байцаалтад өгсөн: “Манай гэрт байсан хүмүүс орой 21:00 цагийн орчимд унтахаар хэвтсэн. Би хол замд машин барьж яваад ядарсан байсан учраас түрүүлж унтсан. Манай гэрт байсан хүмүүс унтаж, амарч байтал шөнийн 01:00 цагийн орчимд Хонгор манай гэрт орж ирээд " Болохоо байлаа. Дэмбэрэлнямбуу, Баярсайхан нарыг Ганболд хутгалчихлаа. туслаарай" гэж орилж, бид нарыг сэрээсэн. Бид нар тэр дороо боссон бөгөөд манай барилгын талбайн инженер М.Ууганбаяр цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Ч.Пүрэвжав, М.Ууганбаяр, Б.Ууганбаяр нар тэр дороо босоод Хонгортой хамт хажуугийн гэрт орсон. Би тэд нарын араас хажуугийн гэрт ороход цагдаа нар ирчихсэн байсан. Намайг ороход Баярсайхан гэрийн баруун дээд талд орон дээр сууж байсан. Харин Баярсайханы цаад талд Дэмбэрэлнямбуу ах орон дээр доошоо хараад хэвтэж байсан. Би Баярсайхан болон Дэмбэрэлнямбуу нарын биед үүссэн шархыг хараагүй. Дэмбэрэлнямбуугийн цээжний хэсгийг нь улаан өнгийн даавуугаар ороож, боосон байдалтай байсан. Намайг ороход Ганболд гараад явчихсан байсан бөгөөд Доржсүрэн нь гэрийн зүүн дээд хэсэгт орон дээр унтаж байсан. Намайг ороход тэр гэр дотор ямар нэгэн хутга харагдаагүй. Дэмбэрэлнямбуу, Баярсайхан, Төгсбаатар нар архи уусан байсан. Харин Хонгор архи уугаагүй эрүүл байсан. Төгсбаатар, Хонгор нар нь нэлээд айж, сандарсан байдалтай байсан. Тэгж байтал эмч нар ирээд Дэмбэрэлнямбуу, Баярсайхан нарыг аваад явсан. Удалгүй цагдаа нар Ганболдыг олж, дагуулж ирсэн. Тухайн үед Ганболд архи уусан байдалтай байсан бөгөөд биед нь ил харагдах шарх, сорви байгаагүй. Мөн гарт нь хутга байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р тал /,

            7. Гэрч Ц.Доржсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Хоол идэж дууссаны дараа З.Ганболд, Төгсбаатар, Баярсайхан, Хонгор, Дэмбэрэлнямбуу бид өөрсдийнхөө байрлаж байгаа гэрт орсон. Орой 21:00 цагийн орчимд Дэмбэрэлнямбуу, Төгсбаатар, Ганболд, Баярсайхан нар дэлгүүр яваад 0.75 летрийн Хараа нэртэй архи 1 шилийг 0.5 литрийн Ерөөл нэртэй архи 1 шилийг авч ирсэн. Архи авч ирсэний дараа Дэмбэрэлнямбуу, Төгсбаатар нар угаалга хийсэн. Тэгээд Ганболд, Дэмбэрэлнямбуу, Төгсбаатар, Баярсайхан бид нар архи ууж эхэлсэн. Бид нар эхлээд 0,75 летрийн Хараа нэртэй архийг, дараа 0.5 летрийн Ерөөл нэртэй архийг уусан бөгөөд тухайн архинаас Ганболд, Дэмбэрэлнямбуу, Төгсбаатар, Баярсайхан бид нар бүгд уусан. Харин Хонгор ганцаараа архи уухгүй, орон дээр хэвтэж байсан. Тухайн 2 шил архи дууссаны дараа Ганболд "Гэрийн хойно нэг архи байгаа. Тэр архийг оруулаад ир" гэж хэлэхэд Төгсбаатар гарч яваад 0,5 летрийн Улаанбаатар архи 1 шилийг оруулж ирсэн. Тэр архийг Ганболд, Дэмбэрэлнямбуу, Төгсбаатар, Баярсайхан бид нар бүгд хувааж уусан бөгөөд архи дууссаны дараа бүгд унтахаар хэвтсэн. Би тэр болгон архи уугаад байдаггүй учраас согтож, нам унтсан байсан. Тэрнээс хойш болсон үйл явдлыг огт мэдэхгүй. Намайг хүн татах үед би сэрсэн бөгөөд манай гэрт цагдаа нар ирчихсэн байсан. Тэр хооронд болсон үйл явдлыг би огт мэдэхгүй. Маргааш өдөр нь Хонгор надад хэлэхдээ " Дэмбэрэлнямбуу ах, Баярсайхан ах 2-ыг Ганболд ах хутгалж гэмтээсэн" гэж хэлсэн. Бид нарыг 3 шил архи уугаад унтах хүртэл бид нарын дунд ямар нэгэн маргаан, зодоон болоогүй. Зүгээр л хоорондоо юм яриад архи ууж сууж байгаад унтсан. Ганболд, Дэмбэрэлнямбуу, Баярсайхан нарын дунд ямар нэгэн маргаан, зодоон болоогүй байсан”  гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р тал /,

            8. Гэрч Д.Төгсбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “ Бид нар 4 дэх шил архиа уугаад дуусч байх үед Ганболд бид 2 гар барилдахад би ялсан. Ганболд надад ялагдчихаад "Би олон жил шоронгоор явсан. Та нар намайг барахгүй шүү. Би авдрантын шоронд сууж байсан" гэж бид нар луу уурласан. Дэмбэрэлнямбуу "Чиний шоронд явсан чинь надад хамаагүй. Би чамаас айхгүй" гэж хэлэхэд Ганболд "Би олон жил шоронгоор явсан хүн. Та нар надад юу ч биш" гэж Дэмбэрэлнямбуутай маргасан. Дэмбэрэлнямбуу, Ганболд нар хоорондоо хэсэг хугацаанд маргаад, буцаж эвлэрээд байсан. Тухайн үед би архи ууж нэлээд согтсон байсан учраас зарим зүйлийг нь тодорхой санахгүй байна. 4 дэх шил архи дууссаны дараа ойролцоогоор 00:00 цаг өнгөрч байх үед бид нар орон дээр унтах гээд хэвтэж байтал Ганболд " Та нар намайг барахгүй шүү. Муу бандийн шоо минь " гэж Дэмбэрэлнямбуу руу уурлахад Дэмбэрэлнямбуу " Чи юу гээд байгаа, дуугүй унт" гэх мэтээр хоорондоо маргаад байхаар нь би Ганболдод хандаж "Миний найз одоо унт. Би замд яваад ядарч байна" гэж хэлсэн. Ганболд орон дээр суучихаад Дэмбэрэлнямбуу руу уурлаад, орилоод байсан учир Баярсайхан босоод Ганболдыг бариад авахаар нь би босоод Баярсайханг салгаж холдуулсан. Тухайн үед Баярсайхан нь Ганболдыг цохисон үгүйг би хэлж мэдэхгүй байна. Ганболд бид нар луу уурлаад унтахгүй байсан учраас би Ганболдыг тайвшруулах гээд гэрээс түлхэж гаргасан. Би Ганболдыг гэрээс гаргах үедээ цохиж, зодсон зүйл байхгүй. Ганболд ч намайг цохиж, зодоогүй. Ганболдыг гэрээс түлхэж гаргасаны дараа Ганболд баруун гартаа хутга барьчихсан орж ирээд "Та нар намайг нийлж зодох гээд байгаа юмуу. Та нар намайг барахгүй шүү" гэж орилж, уурлаж байсан. Ганболд гартаа хутга барьчихсан орж ирсэн учраас би айж, сандраад шоконд орсон. Тийм болохоор хэсэг хугацаанд болсон зүйлийг би санахгүй байна. Нэг мэдэхэд Дэмбэрэлнямбуу "Чи хүн хутгалчихлаа ш дээ" гэж орилоод гэрийн зүүн талд орон дээр хэвтэж байсан ба Дэмбэрэлнямбуу зүүн суганы хэсгээс нь цус гарч байсан. Баярсайхан бид 2 тэнд байсан улаан өнгийн фудволкийг ураад Дэмбэрэлнямбуу ахын цээжний хэсгээр боолт хийж, цусыг нь тогтоосон. Бид 2 боолт хийж дууссаад Дэмбэрэлнямбуу ахыг 2 талаас нь түшээд гэрийн баруун дээд талд орон дээр хэвтүүлсэн. Баярсайхан ахыг орон дээр хэвтүүлсэний дараа Баярсайхан "Чи яагаад хүн хутгалж байгаа. Чаддаг юм бол намайг хутгалчих" гэж хэлж байсан. Тэгтэл Ганболд гартаа барьж байсан хутгаараа Баярсайханы баруун хөлний гуяны гадна хэсэг руу хутгалсан. Баярсайхан "Чи намайг хутгалчихлаа ш дээ. Яаж байгаа юм бэ" гэж орилоод орон дээр суусан. Тухайн үед би маш их айж, сандарсан, намайг хутгалж магадгүй гэж бодож байсан учраас Ганболдыг салгаж холдуулж чадаагүй. Ганболд удалгүй гэрээс гараад явчихсан. Гартаа барьж байсан хутгаа гэр дотор хаяагүй. Тэгээд удалгүй байжбайтал цагдаа нар ирсэн. ... Би Ганболдыг гэрээс түлхэж гаргасаны дараа Ганболд буцаж орж ирэхдээ гартаа хутга бариад ороод ирсэн. Тэр хутгыг хаанаас авсан, хэний хутга болохыг нь би мэдэхгүй. Тэр хутга нь ямар өнгийн иштэй, ямар хутга байсныг би тодорхой хэлж мэдэхгүй байна” гэх мэдүүлэг / хх-ийн 38-39-р тал /,

            9. Гэрч Н.Хонгорын мөрдөн байцаалтад өгсөн: “ Тэд нарыг архи ууж байхад би зүүрмэглэж, унтсан байсан бөгөөд нойрон дунд хүмүүс маргаад байхаар сэрж харахад Ганболд, Дэмбэрэлнямбуу нар хоорондоо маргаж байсан. Ганболд ах " Би 17 жил шоронд суусан. Авдрантын шоронд миний танихгүй хүн гэж байхгүй. Та нар намайг морьт Болдоо гэж таних уу. Намайг барахгүй шүү" гэж уурлаж хэлж байсан. Харин Дэмбэрэлнямбуу ах " Чиний хулгай хийж шоронд орж байсан чинь надад хамаагүй шүү. Маргааш өглөө эрт ажилтай. Чи архи уучихсан байж одоо унтаж амар " гэж уурлаад Ганболдыг цохих гээд гараа далайх үед Баярсайхан, Төгсбаатар нар Дэмбэрэлнямбуу ахыг барьж аваад орон дээр суулгасан. Ганболд, Дэмбэрэлнямбуу нар орон дээр суучихаад түрүүчийнхээ ярьсан зүйлийг яриад маргаад байсан. Ганболд ах орон дээр хэвтчихээд "Та нар намайг барахгүй. Муу бандийн шоо минь би чамайг ална" гэж Дэмбэрэлнямбуу ах руу уурлахад Дэмбэрэлнямбуу ах "Чи юу гээд байгаа. Дуугүй унт" гэх мэтээр Ганболд ахын урдаас маргаж, хэрэлдсэн. Энэ үед Төгсбаатар ах Ганболд ахад хандаж "Одоо миний найз унт. Би хол замд явж ирсэн болохоор ядраад байна" гэхэд Ганболд ах орон дээрээ өндийж суучихаад "Та нар намайг зодох гээд байгаа юмуу. Та нар юу ч биш" гэх мэтээр уурлаж Дэмбэрэлнямбуу ахын урдаас салаавч гаргаж байсан. Тэгтэл Баярсайхан ах босч ирээд зуухны доод талаар тойроод Ганболд ах руу очоод "Чи одоо унт л даа" гэж хэлээд Ганболд ахыг түлхэж орон дээр хэвтүүлсэн. Энэ үед Төгсбаатар, Дэмбэрэлнямбуу нар босоод Баярсайхан, Ганболд нарыг салгасан. Тэгтэл Төгсбаатар ах "Чи яагаад байгаа" гэж хэлээд Ганболд ахын баруун гарнаас нь татаад гэрээс гарсан. Дэмбэрэлнямбуу ах Төгсбаатар ахад хандаж "Чи хүн цохиж яах гээд байгаа. Гай болоод үхчихнэ ш дээ" гэж хэлээд араас нь гарах гэхэд Төгсбаатар ах Дэмбэрэлнямбуу ахыг гаргаагүй. Тэгтэл Баярсайхан ах "Чи бас гарч яах гээд байгаа" гээд Дэмбэрэлнямбуу ахыг татсан. Энэ үед хаалга онгорхой байсан бөгөөд Дэмбэрэлнямбуу ах "Төгсөө чи хүн цохиж болохгүй шүү. Гай болоод үхчихнэ ш дээ" гэж хэлэхэд Төгсбаатар ах гэрийн хаалгаар шагайгаад "Та унтаж бай" гэж хэлээд цаашаа эргэчихээд удалгүй буцаад ороод ирсэн. Төгсбаатар ах гэрт орж ирээд хаалгаа хаачихаад "Энэ лайтай юмыг гаргахгүй бол хүн унтуулахгүй байна" гэж хэлж байсан. Тухайн үед Төгсбаатар ах, Дэмбэрэлнямбуу ах нар гэрийн зүүн талд, Баярсайхан ах гэрийн баруун талд зогсож байсан бөгеөд хажуу талын гэрийн хаалга дугарсан ба удалгүй Ганболд ах баруун гартаа хутга барьчихсан орж ирсэн. Ганболд ах гартаа хутга барьж орж ирээд "Та нар намайг нийлж зодох гээд байгаа юмуу. Би та нарыг ална" гэж хэлээд зүүн талын гараараа Дэмбэрэлнямбуу ахын нүүрний хэсэг рүү нь цохиход Дэмбэрэлнямбуу ах хойшоо орон дээр унасан. Мөн Ганболд ах Төгсбаатар ахын нүүрний хэсэг рүү зүүн гараар цохиод орон дээр унагасан. Төгсбаатар ахыг орон дээр унасаны дараа Ганболд ах зүүн гараараа Төгсбаатар ахын нүүр, мөрний хэсэг рүү нь 2 удаа цохисон. Дэмбэрэлнямбуу ах өндийж босч ирээд "Болдоо чи болиоч. Яагаад байгаа юм бэ" гэхэд Ганболд ах хутгатай гараараа Дэмбэрэлнямбуу ахын зүүн талын суганы хэсэг рүү хутгалсан. Ганболд ах 2 дахь удаагаа хутгаа далайх үед Дэмбэрэлнямбуу ах зүүн гараараа хутгыг нь хаагаад хойшоо орон дээр унасан. Дэмбэрэлнямбуу ах "Чи хүний уушиг руу хутгалчихлаа шдээ" гэж хэлээд цээжний зүүн хэсгээ гараараа дарчихсан доошоо хараад орон дээр хэвтэж байсан бөгөөд Дэмбэрэлнямбуу ахын цээжний зүүн хэсэг буюу суганы орчмоос цус гарч байсан. Энэ үед Ганболд ах "Наадах чинь юу ч биш. Би араасаа 3 хутгалуулж байсан" гэж хэлээд хутгаа гартаа барьчихсан хараад зогсож байсан. Төгсбаатар ах, Баярсайхан ах 2 тэр дороо Дэмбэрэлнямбуу ахын цээжний хэсэгт нь боолт хийж өгсөн бөгөөд Төгсбаатар ах, Баярсайхан ах 2 Дэмбэрэлнямбуу ахыг хажуунаас нь түшиж босгоод зуухны доод талаар тойрч гэрийн баруун дээд талд орон дээр хэвтүүлсэн. Дэмбэрэлнямбуу ахыг гэрийн баруун талд орон дээр хэвтүүлсэний дараа Баярсайхан ах "Чи яагаад хүн хутгалж байгаа. Уусан юмаа зүгээр шингээгээд унт л даа. Чаддаг юм бол намайг хутгалчих" гэж хэлээд гэрийн яндан өшиглөсөн. Энэ үед Ганболд ах гартаа барьж байсан хутгаараа Баярсайхан ахын зүүн талын хөлний гуяны гадна хэсэг рүү нь 1 удаа хутгалсан. Баярсайхан ах "Чи намайг хутгалчихлаа шдээ. Яаж байгаа юм бэ" гэж орилоод орон дээр суусан. Ганболд ах "Та нар цагдаагаа дууд. Би одоо шоронд орно. 17 жил шоронд байсан. Одоо дахиад шоронд орно" гэж орилоход Төгсбаатар ах "Бид нар цагдаа дуудахгүй, чи одоо унт, маргааш өглөө эрт ажилтай" гэж Ганболд ахыг тайвшруулахыг оролдсон. Тэгж байтал Дэмбэрэлнямбуу ах "Миний бие өвдөөд байна, хурдан түргэн тусламж дууд, би даараад байна" гэж орилоход Ганболд ах "Би явлаа" гэж хэлээд хувцасаа өмссөн. Тэр үед би орон дээрээс босч ирээд суухад Ганболд ахын гарт хутга харагдахгүй байсан. Ганболд ах хутгаа биедээ, хувцсандаа нуусан байсан байх. Би юу ч мэдээгүй хүн болоод Ганболд ахад хандаж "Та одоо унтаач" гэхэд Ганболд " Ах нь хүн хутгалчихлаа " гэхээр нь би " Тэр яах вэ, би шээчихээд ирье " гэж хэлээд гэрээс гарч яваад хажуугийн гэрт орж тэнд байсан хүмүүсийг сэрээгээд болсон явдлыг хэлсэн бөгөөд М.Ууганбаяр ах тэр дороо цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би тэр гэрт байсан хүмүүсийг дагуулаад буцаад гэрт ороход Ганболд ах гэрт байгаагүй, гараад явчихсан байсан. Удалгүй цагдаа нар ирсэн бөгөөд Ганболд ахыг хайж байгаад олоод ирсэн. Ганболд ахын барьж байсан хутга нь бор өнгийн модон иштэй хутга байсан. Манай гал тогооны гэрт байсан хоолны хутга мөн байх гэж би бодож байна. Эхлээд Дэмбэрэлнямбуу ахын зүүн суганы хэсэг рүү 1 удаа хутгалсан. 2 дахь удаагаа хутгалах гэхэд Дэмбэрэлнямбуу ах зүүн гараараа хаагаад хойшоо орон дээр унасан” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42-р тал /,

            10. Гэрч Ц.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 05-ны орой 19.00 цагийн орчимд би ажилчдын оройны хоолыг хийж өгчихөөд гэртээ харьсан учраас тэр орой болсон асуудлыг мэдэхгүй. Намайг хоол хийж өгөөд явах үед хоорондоо маргаж, зодолдсон хүн байгаагүй. Манай гал тогооны гэрт бор өнгийн модон иштэй, ойролцоогоор 20 сантиметр орчим урттай /иштэйгээ нийлээд/, ишнийхээ хэсэгт 3 ширхэг бэхэлгээ хадаастай, ажлын хэсэг талын бэхэлгээ хадаас нь байхгүй, ахуйн хэрэглээний хуучин 1 ширхэг хутга байсан. Мөн хар өнгийн хуванцар бариултай заазуур 1 ширхэг байсан. Би хамгийн сүүлд 2016 оны 10 дугаар сарын 05-ны орой 19.00 цагийн орчимд хоол бэлтгэхэд дээрх хутга, заазуур хоёулаа байсан. Би хоол бэлтгэж дуусаад хутгыг нь халбага, сэрээ хийдэг хуванцар саванд хийгээд явсан. Би 2016 оны 10 дугаар сарын 06- ны өглөө ажилдаа ирээд бор өнгийн модон иштэй хутгыг хайгаад олоогүй. Тэр хутга одоо болтол олдохгүй байгаа. Мөн манай талбайн инженер М.Ууганбаярт бор өнгийн иштэй эвхэдэг тонгорог байдаг. М.Ууганбаяр инженер мах идэх үедээ тонгорогоо гаргаж ирчихээд бусад үед нь далд хийчихдэг” гэх мэдүүлэг / хх-ийн 43-44-р тал /,

            11. Гэрч И.Дугарсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө би ажил үүргийн хуваарийн дагуу байгууллага дээрээ манаачаар ажиллаж байтал шөнө 01:00 цаг өнгөрч байх үед манай байгууллагын хаалга дугарахаар нь би гадагшаа гарахад Ганболд ганцаараа зогсож байсан. Ганболд нь тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэхийг нь би анзаараагүй. Ямар ч байсан биеэ авч явах чадвартай байсан. Тухайн үед гадаа харанхуй байсан болохоор Ганболдын биед ил харагдах шарх сорви, бэртэл гэмтэл байсан үгүйг нь би анзаараагүй. Ганболд надаас " Та утсаараа нэг яриулаач " гэхээр нь би өөрийнхөө 96348448 дугаартай утсаа өгөхөд Ганболд манай байрны коридорт зогсож байгаад нэг хүнтэй утсаар ярьсан. Хэнтэй юу гэж ярьсан болохыг би сайн сонсоогүй. Миний утсаар 1 минут орчим хугацаатай ярьж байтал гаднаас цагдаа нар орж ирээд Ганболдыг дагуулаад явсан. Тухайн үед юу болсон, Ганболд яагаад миний утсыг гуйж ярьсан болохыг би хэлж мэдэхгүй байна. Цагдаа нар ирээд болсон явдлын талаар надад хэлсэн бөгөөд би цагдаа нартай хамт Ганболдын барьж явсан гэх хутгыг хайсан боловч олоогүй. Ганболд анх надтай уулзах үед тэрний гарт ямар нэгэн хутга харагдаагүй. Би тэрнээс хойш байгууллагынхаа хашаан дотор Ганболдын барьж явсан гэх хутгыг хайхад надад ямар нэгэн хутга олдоогүй. Ганболд нь хүн хутгалж гэмтээсэн талаараа надад ямар нэгэн зүйл хэлээгүй” гэх мэдүүлэг / хх-ийн 45-р тал /,

            12. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 3-4-р тал/,

13. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны  2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 520 дугаартай шинжээчийн: “Үзүүлэгч О.Баярсайханы биед тухайн үед гэмтэл учирсан байна. Зүүн гуяны ар дунд хэсэгт 1 см өргөн, гүн нь 4 см хэмжээний хутгалагдсан шарх үүссэн байна. Дээрх гэмтэл нь гадны хурц ир үзүүртэй багажийн үйлчлэлээр үүссгэгдэнэ. Уг гэмтэл нь өөрийнх нь хэлж байгаа хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох дүрэм журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Уг гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 53-р тал/,           

14. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны  2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 523 дугаартай шинжээчийн: “Үзүүлэгч Т.Дэмбэрэлнямбуугийн биед тухайн үед гэмтэл учирсан байна. Цээжний зүүн талд суганы орчимд нэвтэрсэн шарх, цээжний зүүн талын хөндийн цус хуралт, зүүн гарын сарвууны үеийн дотор талд болон зүүн бугалганы хэсэгт 9 см зүсэгдсэн шархнууд үүссэн байна. Дээрх гэмтэл нь гадны хурц ир үзүүртэй багажийн үйлчлэлээр үүссгэгдэнэ. Уг гэмтэл нь өөрийнх нь хэлж байгаа хугацаанд үүссэн гэмтэл байна. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох дүрэм журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Иргэн Т.Дэмбэрэлнямбуугийн биед урьд нь бэртэл гэмтэл, хууч өвчин байгаагүй. Уг гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт удаан хугацаанд нөлөөлнө. ” гэх дүгнэлт /хх-ийн 68-р тал/,

15. Хохирогч Т.Дэмбэрэлнямбуугийн Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар / хх-ийн 90-113-р тал/,

            16. Шүүгдэгч З.Ганболдын хувийн байдал тогтоосон баримтууд / хх-ийн 115-129, 152, 154-155,160-164 -р тал /

            17. Шүүгдэгч З.Ганболдын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа / хх-ийн 134-р тал /           

18. Шүүгдэгч З.Ганболдын мөрдөн байцаалтанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 05-ны орой ажил дууссаны дараа Төгсбаатар, Дамбэрэлнямбуу, Баярсайхан бид нар аваад дэлгүүрээс 0.75 литрийн Хараа 1 шил, 0.5 литрийн Ерөөл архи 1 шилийг авсан. Тэр архийг Дэмбэрэлнямбуу, Төгсбаяр нар худалдаж авсан. Архи аваад гэрт ирсэний дараа Дэмбэрэлнямбуу, Төгсбаатар нар хүзүү толгойгоо угаасан. Би гадуур барилгын багаж хураагаад дахин дэлгүүр орж 0.5 литрийн Улаанбаатар архи 1 шилийг аваад гэрийн хойно тавьчихаад гэр ороход Доржсүрэн, Төгсбаатар, Баярсайхан, Дэмбэрэлнямбуу нар 0.5 литрийн ерөөл нэртэй архийг ууж дуусгаад 0.75 литрийн Хараа нэртэй архийг талд нь хүртэл уусан байсан. Би тэд нартай хамт үлдсэн архийг хувааж уусан ба тэр архи дууссаны дараа гэрийн хойно тавьсан 0.5 литрийн Улаанбаатар нэртэй архийг Төгсбаатараар авхуулаад хувааж уусан. Тэр архийг дуусах хүртэл бид нарын дунд ямар нэгэн маргаан болоогүй бөгөөд архи дууссаны дараа унтахаар хэвтэх үед Төгсбаатар, Баярсайхан нар гарч яваад дахин 0.75 литрийн Хараа нэртэй архи 1 шилийг авч орж ирсэн. Энэ үед Доржсүрэн унтсан байсан учраас Дэмбэрэлнямбуу Төгсбаатар Баярсайхан бид дөрөв тэр архийг хувааж уусан. Бид нар тэр архийг уугаад сууж байх үед “Энэ барилгыг Доржсүрэн бариулж дуусгана гэж байхгүй. Урьдныхаа барилгыг дуусгаагүй байж энийг дуусган гэж юу байхав, цалин мөнгөө өгөхгүй ч байж магадгүй. Болохгүй бол 2-3 хоногоос явна гэж ярихаар нь би “чи юу яриад байгаа юм. Яагаад миний найзыг муулаад байгаа. Наад хүн чинь ажил хийнэ гээд зориод ирсэн хүн. Чи битгий нэгнийгээ муулаад бай ” гэж Доржүрэнг өмөөрсөн. Энэ үед Доржсүрэн унтсан байсан. Намайг Доржсүрэнг өмөөрөх үед Дэмбэрэлнямбуу Чамд ямар хамаатай юм. Чам шиг юм дуугүй бай” гэж хэлсэн. Мөн Төгсбаатар, Баярсайхан нар  “чи дуугүй бай. Бид нар мэдэж байна.” гэж над руу уурласан. Би Доржсүрэнг өмөөрч маргах үед Дэмбэрэлнямбуу чи дуугүй бай гэж хэлээд миний хүзүүний зүүн хэсэг рүү гараараа нэг црхисон. Би Дэмбэрэлнямбууд Чи яаж байгаа юм бэ? гэж хэлэхэд Төгсбаатар хүрч ирээд миний цээжний баруун хэсэгрүү гараараа 1 удаа цохичихоод миний баруун гарнаас чирээд гэрийн хаалгаар гаргасан. Тэд нар намайг гэрээс хөөж гаргасан. Надад унтах газар байхгүй учраас би хажуугийн гэрт ороход халбага сэрээний саванд бор өнгийн модон иштэй хутга байсан. Тэр гэрт байсан хүмүүс бүгд унтаж байсан бөгөөд тухайн үед ойролцоогоор 00:00-01:00 цаг болж байсан байх. Би Төгсбаатар Баярсайхан, Дэмбэрэлнямбуу нарыг айлгаж байгаад гэртээ орж унтъя гэж бодоод халбага сэрээний саванд байсан бор өнгийн модон иштэй хутгыг аваад баруун гартаа бариад буцаад гэртээ орсон. Би баруун гартаа хутгаа бариад зогсож байтал Дэмбэрэлнямбуу орон дээрээс өндийж босч ирэхдээ миний барьж байсан хутганд зүүн суганыхаа хэсгээр хатгуулсан. Энэ үед Баярсайхан хүрч ирээд миний баруун гарыг татаад хутга булааж авах гэж байгаад өөрийнхөө зүүн хөлний гуяны хэсэг рүү хатгасан. Дэмбэрэлнямбуу, Баярсайхан нар өөрсдөө миний барьж байсан хутга руу орчихоод “Хүн хутгалчихлаа ш тээ ” гэж хэлж байсан. Би Дэмбэрэлнямбуу, Баярсайхан нарыг санаатай хутгалсан зүйл байхгүй. Дэмбэрэлнямбуу нь орон дээрээс босох гээд тонгойх үедээ миний барьж байсан хутга руу орсон. Баярсайхан миний хутгыг авах гээд миний баруун гарнаас татах үедээ миний гарт байсан хутгыг өөрийнхөө баруун гуя руу хутгалсан. Тэгээд би цус хараад айж сандраад гэрээс гарсан. Тэр хооронд юу болсон, хутга хаана хаянаа санахгүй байна. Ямар ч байсан барьж байсан хутгаа гэрээс аваад гарсан. Авч гараад хаана тавьсан хаясан болохоо санахгүй байна. Нэг ухаан ороход манай барьж байгаа барилгын хажууд байдаг өвсний фондын манаачийн цонхыг цохиж байсан. Тэр манаачийн утсаар энд ганц таньдаг хүн болох амьдарч байсан гэр авч барьсан хүн рүүгээ залгасан боловч утсаа аваагүй. Мөрдөн байцаагч зөвхөн намайг буруутгах гэж хэргийг бүрдүүлсэн. Хонгор гэдэг хүүхэд миний талаар огт мэдэхгүй зүйлийг нь ярьсан болгоод зохиож бичсэн байна. Настай ээждээ болон дүүгийнхээ өнчин 3 хүүхдийн амьдралд нь тус дэм болоё гэж бодоод ажил хийхээр энд ирээд барилга дээр ажиллаж байгаад ийм хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна.  Настай ээжийгээ л их зовоож байна. Өөр хэлээд байх зүйл алга” гэх мэдүүлэг зэрэг болно.        

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж ДҮГНЭВЭЛ:

 Шүүгдэгч Инжээ овогт Зоригтбаатарын Ганболд нь 2016 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутагт хохирогч Т.Дэмбэрэлнямбуу, О.Баярсайхан нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж иргэн Т.Дэмбэрэлнямбууг хутгалж биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан, иргэн О.Баярсайханыг хутгалж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хохирогч Т.Дэмбэрэлнямбуу, О.Баярсайхан, гэрч Ц.Доржсүрэн, Д.Төгсбаатар, Н.Хонгор, М.Ууганбаяр, Ч.Пүрэвжав, Б.Ууганбаяр, А.Бямбатогтох, Ц.Цэцэгмаа нарын мэдүүлэг, Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны  2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Үзүүлэгч О.Баярсайханы биед тухайн үүссэн гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох дүрэм журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх 520 дугаартай шинжээчийн дүгнэлт,  2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн  “Үзүүлэгч Т.Дэмбэрэлнямбуугийн биед тухайн үед үүссэн гэмтэл нь  шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох дүрэм журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх  523 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт хамаарал бүхий байх тул нотолгооны ач холбогдолтойд тооцож үнэлсэн болно.

Шүүгдэгч З.Ганболд нь “Би баруун гартаа хутгаа бариад зогсож байтал Дэмбэрэлнямбуу орон дээрээс өндийж босч ирэхдээ миний барьж байсан хутганд зүүн суганыхаа хэсгээр хатгуулсан. Энэ үед Баярсайхан хүрч ирээд миний баруун гарыг татаад хутга булааж авах гэж байгаад өөрийнхөө зүүн хөлний гуяны хэсэг рүү хатгасан. Би Дэмбэрэлнямбуу, Баярсайхан нарыг санаатай хутгалсан зүйл байхгүй” гэж мэдүүлж байгаа боловч энэ нь хохирогч Т.Дэмбэрэлнямбуугийн: “...З.Ганболд баруун гартаа хутга барьж орж ирээд “Та нар намайг барахгүй шүү” гэж хэлээд миний амны баруун хэсэг рүү зүүн гараараа цохиход би орон дээр унасан. Намайг өндийж байх хооронд Ганболд нь мөн Төгсбаатарыг зүүн гараараа цохиод орон дээр унагахаар нь би босоод Ганболдыг холдуулах гэтэл Ганболд миний зүүн гарны суганы хойд хэсэг рүү 1 удаа хутгалсан. Ганболд 2 дахь удаагаа намайг хутгалах гээд гараа далайх үед нь би зүүн гараараа хаахад миний зүүн гарын сарвууны үений дотор тал хутганд зүсэгдсэн. Баярсайхан “Чи яагаад хүн хутгалж байгаа юм” гэж хэлээд гэрийн яндаг хөлөөрөө өшиглөсөн. Тэгтэл З.Ганболд гартаа барьж байсан хутгаараа Баярсайханы зүүн хөлний гуяны гадна хэсэг рүү нь нэг удаа хутгалсан ...”, хохирогч О.Баярсайханы: “... Ганболд хутга барьж орж ирээд " Би та нарыг ална шүү. Та нар намайг нийлж зодох гээд байгаа юмуу" гэж хэлээд Дэмбэрэлнямбуугийн нүүрний хэсэг рүү нь зүүн гараараа цохиход Дэмбэрэлнямбуу хойшоо орон дээр унасан. Мөн Ганболд нь Төгсбаатарын толгойны хэсэг рүү нь зүүн гараараа цохиход Төгсбаатар орон дээр унасан. Тэгтэл Дэмбэрэлнямбуу босч ирээд " Чи болиоч. Яагаад байгаа юм бэ" гэж хэлэхэд Ганболд хутгатай гараараа Дэмбэрэлнямбуугийн зүүн суганы хэсэг рүү хутгалсан. Ганболд нь хутгатай гараараа Дэмбэрэлнямбуугийн биеийн зүүн талын хэсэг рүү дахин 1 удаа савах үед Дэмбэрэлнямбуу зүүн гараараа хаагаад хойшоо орон дээр унасан. ...Би Ганболдод хандаж " Чи яагаад хүн хутгалж байгаа юм. Архи уусан бол дуугүй унтаж амар. Чаддаг юм бол намайг хутгалчих " гэж хэлээд Ганболдыг айлгах гээд гэрийн янданг өшиглөсөн. Тэгтэл Ганболд гартаа барьж байсан хутгаараа миний зүүн талын хөлний гуяны гадна хэсэг рүү нь хутгалсан...”, гэрч Д.Төгсбаатарын: “...Баярсайхан " Чи яагаад хүн хутгалж байгаа юм. Чаддаг юм бол намайг хутгалчих" гэж хэлж байсан. Тэгтэл Ганболд гартаа барьж байсан хутгаараа Баярсайханы баруун хөлний гуяны гадна хэсэг руу хутгалсан...”, гэрч Н.Хонгорын: “...Ганболд ах гартаа хутга барьж орж ирээд "Та нар намайг нийлж зодох гээд байгаа юмуу. Би та нарыг ална" гэж хэлээд зүүн талын гараараа Дэмбэрэлнямбуу ахын нүүрний хэсэг рүү нь цохиход Дэмбэрэлнямбуу ах хойшоо орон дээр унасан. Мөн Ганболд ах Төгсбаатар ахын нүүрний хэсэг рүү зүүн гараар цохиод орон дээр унагасан. Төгсбаатар ахыг орон дээр унасаны дараа Ганболд ах зүүн гараараа Төгсбаатар ахын нүүр, мөрний хэсэг рүү нь 2 удаа цохисон. Дэмбэрэлнямбуу ах өндийж босч ирээд "Болдоо чи болиоч. Яагаад байгаа юм бэ" гэхэд Ганболд ах хутгатай гараараа Дэмбэрэлнямбуу ахын зүүн талын суганы хэсэг рүү хутгалсан. Ганболд ах 2 дахь удаагаа хутгаа далайх үед Дэмбэрэлнямбуу ах зүүн гараараа хутгыг нь хаагаад хойшоо орон дээр унасан.  ...Төгсбаатар ах, Баярсайхан ах 2 Дэмбэрэлнямбуу ахыг хажуунаас нь түшиж босгоод зуухны доод талаар тойрч гэрийн баруун дээд талд орон дээр хэвтүүлсэний дараа Баярсайхан ах "Чи яагаад хүн хутгалж байгаа. Уусан юмаа зүгээр шингээгээд унт л даа. Чаддаг юм бол намайг хутгалчих" гэж хэлээд гэрийн яндан өшиглөсөн. Энэ үед Ганболд ах гартаа барьж байсан хутгаараа Баярсайхан ахын зүүн талын хөлний гуяны гадна хэсэг рүү нь 1 удаа хутгалсан...” гэх мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргүүдийг үйлдсэн гэж үзнэ.

Мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчил гараагүй, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч З.Ганболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч З.Ганболд нь хохирогч Т.Дэмбэрэлнямбуу, О.Баярсайхан нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хохирогч нарын гаргасан хохирол төлбөр төлсөн талаарх нотариатаар баталгаажуулсан тодорхойлолтоор нотлогдож байх тул шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар төлж барагдуулсан, түүнээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа хөнгөн ялыг хүндэд нь багтаах зарчмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэгт оногдуулсан ялд багтааж биеэр эдлэх ялыг тогтоов.

Шүүгдэгч З.Ганболдын энэ хэрэгт цагдан хоригдсон 69 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч З.Ганболд нь хамгийн сүүлд Дорнод аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сар хорих ялаар шийтгүүлэн, 2015 оны 09 дугээр сарын 13-ны өдөр ялаа эдлэж дуусан суллагдсан байх бөгөөд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэг зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д заасан ялтай байдал нь өршөөлд хамрагдаж хэрэгсэхгүй болсон байна.

Иймд шүүгдэгч З.Ганболдыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч З.Ганболд нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд,  хохирогчид учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.

 

Монгол  улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284.1, 286 дугаар зүйлийн 286.1, 294-296, 297 дугаар зүйлийн 297.1-279.5 дахь хэсэг 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Инжээ овогт Зоригтбаатарын Ганболдыг бусдын бие махбодид хөнгөн, хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч З.Ганболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 3 /гурав/ сар баривчлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 /тав/ жил 3 /гурав/ сар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан шүүгдэгч З.Ганболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар оногдуулсан 3 /гурав/ сар баривчлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар оногдуулсан 5 /тав/ жил 3 /гурав/ сар хорих ялд нь багтаан биечлэн эдлэх ялыг 5 /тав/ жил 3 /гурав/ сар хорих ялаар тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч З.Ганболдод оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг баримтлан шүүгдэгч З.Ганболдын энэ хэрэг цагдан хоригдсон 69 /жаран ес/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүйг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.5-д зааснаар шүүгдэгч З.Ганболдод өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                        

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Л.АЛТАН

 

                                                ШҮҮГЧИД                                      С.БОЛОРТУЯА

 

                                                                                                           Б.ГАНСҮХ