Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/482

 

        

 

 

 

 

 

 

 

   2023          4             20                                       2023/ШЦТ/482

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч С.Болорзул,  

            хохирогч Ж.***, түүний өмгөөлөгч Н.Энхбаяр, хохирогч З.***, түүний өмгөөлөгч Б.Мөнхбаяр, хохирогч “*** ХХК” болон иргэний хариуцагч “***” ХХК-ийн өмгөөлөгч О.Баярбаясгалан, “***” ХХК-ийн төлөөлөгч Б.***, хохирогч Г.***,

шүүгдэгч Ш.***, түүний өмгөөлөгч С.Чинзориг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Болорзулаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар Ш.***д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2009 00172 0235 дугаартай 4 хавтас хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1982 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын менежмент мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баянгол дүүрэг 4 дүгээр хороо*** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

*** /РД:***/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.*** нь 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 13-ны хооронд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” ХХК-ийн охин компани болох “***” ХХК-ийн борлуулалтын ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, компанийн хөрөнгийг худалдан борлуулсны төлбөрийг өөрийн дансаар болон бэлнээр авахыг үл хөдлөх хөрөнгө худалдан авах иргэдэд ойлгуулж, хохирогч Д.***аас 14.881.000 төгрөгийг, Ж***наас 20.000.000 төгрөгийг, Г.***ас 8.000.000 төгрөгийг, Э.***аас 20.000.000 төгрөгийг, Т.***ээс 43.622.000 төгрөгийг, Т.***аас 147.365.000 төгрөгийг, З.***гаас 18.000.000 төгрөгийг тус тус “***” ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлдэг нутаг дэвсгэр болох Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, “Юү би Веста” хотхоны 57а байрны 1 давхарт байрлах борлуулалтын албаны өрөөнд байхдаа шилжүүлэн авч нийт 271.868.900 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

Түүнчлэн “***” ХХК-ийн борлуулалтын менежерээр ажиллах дээрх цаг хугацаанд орон сууцны захиалгын гэрээг уг компани болон “***” ХХК-ийн нэрийг ашиглан иргэдтэй гэрээ хийж, хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын мөнгийг эргүүлж төлөхгүй байх санаа зорилгыг агуулж, итгэл төрүүлэх аргаар компанийн эзэмшлийн 2 байрны өмчлөлийг иргэн Т.***, Т.*** нарт шилжүүлж 159.439.730 төгрөг, Д.***ын худалдан авсан байрны үлдэгдэл мөнгө болох 14.881.000 төгрөгийг тус тус залилан авч нийт 174.320.730 төгрөгийн хохирол “***” компанид учруулсан хэрэг холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах талаас: 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 209а дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Мөнхбаяр: Хавтаст хэргээс  /1хх-22/, /1хх-23/, /1хх-25/, /1хх-29/, /1хх-44/, /1хх-45/, /1хх-69/, /1хх-46/, /1хх-7/ зэргийг шинжлэн судална,

        Хохирогчийн өмгөөлөгч Н.Энхбаяр: Хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтын хэмжээнд шинжлэн судалж оролцоно гэв.

        Хохирогч байгууллагын өмгөөлөгч О.Баярбаясгалан: Хавтаст хэргээс /1хх-5/, /1хх-6/, “***” ХХК-н улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх10-11/, шүүгдэгчийн хөдөлмөрийн гэрээ, тушаал /1хх-13-14/, хохирогчийн мэдүүлэг /1хх-28-31, 32/, гэрч ***ын мэдүүлэг /1хх-35/, гэрч ***ын мэдүүлэг /1хх-38/, ***тай байгуулсан орон сууц захиалгын гэрээний хуулбар /1хх-61-64/, ***тай байгуулсан орон сууц захиалгын гэрээний хуулбар /1хх-69-71/, ***гийн мөнгө шилжүүлсэн баримт, зээлийн гэрээ /1хх-74/, “Нар, сар, од” компанийн кассын орлогын баримт, тооцоо нийлсэн акт /1хх-102, хх-103,104/, 57а байрны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх-105/, “Нар, сар, од” компанийн орон сууц захиалгын гэрээний хуулбар, гэрчилгээний хуулбар /1хх-107, 113, 114/, ***ийн ***д 10 сая төгрөг зээлсэн тухай баримт, зээлийн баримт /1хх-116/, ***гийн мэдүүлэг /1хх-121/, ***гийн гараар бичсэн гэрээ /1хх-222/, орон сууц захиалгын гэрээний хуулбар /1хх-221/, гэрч ***ийн мэдүүлэг /1хх-241/, ***ын мэдүүлэг /1-хх-242/, ***ын гэрээний баримт /2хх-5/, хохирогч нарын мэдүүлэг /2хх-17-30/, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /2хх-39/, орон сууц захиалгын гэрээ /2хх-44/, лавлагаа /2-хх-57/, шүүгчийн захирамж /2хх-58, 66, 69, 129, 155/, магадлал /2хх-189/, хохирогч нарын дахин өгсөн мэдүүлэг /2хх-208-241/, “Нар, сар, од” компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /3хх-17,19-20/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинзориг: “***” ХХК-д хохиролд автомашин тооцон өгөх тухай итгэмжлэл /4хх46/, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн нотлох баримт зэргийг шинжлэн судалжээ.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Ш.***.

1.1. Шүүгдэгч Ш.*** нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлөхөө илэрхийлж байна гэсэн бол түүний өмгөөлөгч С.Чинзориг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, 4 хохирогчийн асуудал дээр ажил олгогчийн хувьд “***” ХХК хариуцлага хүлээх ёстой гэсэн байр сууринаас оролцсон бол,

1.2. Өмгөөлөгч Н.Энхбаяр, Б.Мөнхбаяр нар нь өөрийн үйлчлүүлэгч хохирогч Ж.***н, З.*** нар нь хүчин төгөлдөр гэрээ байгуулсан, авто зогсоолоо одоо хүртэл эзэмшиж байгаа тул иргэний хариуцагч “***” ХХК-аас зогсоолоо нэхэмжлэх байр суурьтай оролцоно гэсэн бол, хохирогч Г.*** хохирлоо нэхэмжилж байна гэж,

1.3. Хохирогч “*** ХХК”-ийн өмгөөлөгч нь байгууллагад учирсан хохирол төлүүлэх, хохирогч Т.***, Т.*** нарын өмчлөлд шилжсэн орон сууцны өмчлөх эрхийг хохирогч байгууллагын нэр шилжүүлэхийг даалгах, иргэний хариуцагч “***” ХХК-д холбогдох иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох байр сууринаас оролцсон бол,  иргэний хариуцагч хуулийн этгээдийн төлөөлөгч Б.*** нь охин компанийн асуудалд толгой компани хариуцлага хүлээхгүй гэж тус тус тайлбар, үндэслэл гарган мэтгэлцэж оролцсон. 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон талуудын мэдүүлэг, тайлбар, мэтгэлцээнийг дүгнэн үзээд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ш.***г залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр их хэмжээний хохирол учруулж, албан тушаалын байдлаа ашиглан үйлдсэн гэж дүгнэлээ.

3. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтаар шүүгдэгч Ш.*** нь “***” ХХК-д бизнес хөгжлийн газрын борлуулалтын менежерээр 2018 оны 3 дугаар сарын 21-нд анх томилогдон /1хх13-18/ ажиллаж эхэлсэн. Улмаар түүнийг “***” ХХК-ийн охин компани болох “***” ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт баригдсан “UB VISTA” орон сууцны хотхоны борлуулалт хариуцсан ажилтнаар ажиллуулж байсан нь оролцогч нарын тайлбар мэдүүлэг, холбогдох баримтуудаар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй болно.      

Ийнхүү шүүгдэгч нь “UB VISTA” орон сууцны хотхоны борлуулалтыг хариуцан ажиллаж байхдаа 2018 оны 4 дүгээр сараас 2019 оны 9 дүгээр сарын 13-ны хооронд албан тушаалын байдлаа ашиглан, санхүү, төлбөр тооцооны бүх асуудлыг өөрийгөө хариуцан ажиллаж байгаа, компани дансаараа мөнгө авахгүй шалтгаантай байгаа гэсэн зохиомол байдлыг зориуд бий болгон, мөн өөрийгөө төлбөр авах эрхтэй гэж ойлгуулах, итгэлийг урвуулан ашиглах байдлаар орон сууцны үлдэгдэл төлбөр төлөх гэсэн худалдан авагчийн мөнгийг хувийн дансаар шилжүүлэн авах, орон сууц болон авто зогсоол худалдан авах гэрээний дагуу төлөлт хийх гэсэн худалдан авагч нарын мөнгийг бэлнээр болон хувийн дансаар шилжүүлэн авах, мөн “Нар, сар, од трейд” ХХК-ийн нэрийг ашиглан хуурамч гэрээ байгуулах, эсвэл гэрээгүйгээр орон сууцны урьдчилгаа төлбөр гэж мөнгө авч байсан үйл баримт тогтоогдож байна.

 

3.1. Хохирогч Г.*** нь ямар нэгэн гэрээ байгуулалгүйгээр байрны урьдчилгаа төлбөр гэж Ш.***д 8.000.000 төгрөг бэлнээр өгч залилуулсан нь дараах байдлаар тогтоогдож байна.  

Хохирогч Г.*** мэдүүлэхдээ “...“***” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан “Юу Би Веста” хотхонд орон сууц худалдаж байгаа талаарх зар байршуулсан байсан. Тэгээд зарын самбар дээр байсан утас руу нь залгаад асуухад уг байрныхаа 1 давхарт оффисын байр нь байгаа гэж хэлсэн. Ингээд ороод уулзах үед борлуулалтын албаны ажилтан *** гэдэг залуу 2 хүний хамт сууж байсан. Ингээд ***гаас байрны мэдээлэл авсан. Энэ үед 11 давхарт 1 өрөө байр байна гэж хэлээд бид хоёр ярилцсан бөгөөд надад байраа үзүүлэн төлбөрийн нөхцөлийг тайлбарлан өгч ярилцсан. Ингээд *** нь урьдчилгаа төлбөрийг 2-3 хуваан өгч болно, үлдсэн төлбөрт 8 хувийн нөхцөлөөр зээлд хамруулан өгөх боломжтой. Мөнгө чинь бэлэн бол одоо ч гэсэн байрандаа орж болно гэж таатай нөхцөл хэлсэн. Ингээд уг нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд тухайн уулзсан өдрөө АТМ-ээс мөнгө авч өөрт байсан мөнгөө нэмээд 8 сая төгрөгийг борлуулалтын албаны өрөөнд ***д хүлээлгэн өгсөн. Энэ үед эрэгтэй, эмэгтэй хоёр ажилтан нь байсан юм. Ингээд *** нь намайг 57А байрны 11 давхрын 45 тоотод оруулан байраа хүлээлгэн өгсөн. Тэгтэл *** нь миний урьдчилгаа болгон өгсөн мөнгийг цаад байгууллагадаа тушаагаагүй бөгөөд энэ талаар “***" ХХК нь цагдаагийн байгууллагад хандсан байсан. Ингээд бид “***” ХХК-ийн шахалтаар байрнаасаа гарсан учир хохироод байна. Тухайн үед “Юу Би Веста” хотхоны борлуулалтын менежер ажилтай байсан, бүх зүйлийг энэ хүн мэдэж байсан тул би итгээд өгсөн юм. Тэрнээс уг байгууллагын ажилтан биш байсан бол яасан гэж өгөх вэ дээ. Тэгээд ч уг барилгынхаа 1 давхарт борлуулалтын албаны оффисын өрөөндөө *** бас 2 ажилтны хамт сууж байсан тул энэ хүн борлуулах эрхтэй юм байна гэж итгэл төрсөн юм. Мөн уг байранд ороод 1 жил гаран амьдарч байх хугацаанд *** ХХК-ийг төлөөлөн ***гаас өөр хэн ч ирж уулзаагүй. Гэтэл өнөөдөр ***гаасаа мөнгөө ав гэж хэлж байгаа нь шударга бус гэж үзэж байна. “***” ХХК нь *** гэдэг хүнд орон сууцаа борлуулах эрх өгөөгүй байсан бол бид энэ хүнд мөнгө өгч хохирохгүй байсан. Байрны урьдчилгаанд төлсөн 8 сая төгрөгийн хохирол учраад байна. Мөн уг байранд 1 жилийн хугацаанд амьдарсан. Гэтэл нэг өдөр ***ы ХХК-ийн ажилтан нар орж ирсэн. Урьд нэг ч удаа орж ирж байгаагүй. Ингээд олон удаа шаардсан тул бид нар байрыг нь чөлөөлөн өгөхөөс өөр аргагүй болсон. Тэр цаг хугацаанаас хойш түрээсийн хотхоны 34 тоот байранд сарын 500.000 төгрөгөөр түрээсэлж байгаа. Жилийн төлбөр нь 6 сая төгрөг болж байна. Бид нар энэ мөнгийг байрныхаа төлбөрт нэмж төлсөн байсан бол нэмж хохирол учрахгүй байсан. Мөн эхлээд гарах үедээ хашаа, байшин 7 сарын хугацаанд сарын 200.000 төгрөгөөр түрээсэлсэн түрээсийн төлбөр 1.400.000 төгрөг болж байна. Хугацааг нь бол санахгүй байна, өмнө олон удаа мэдүүлэг өгсөн тэр мэдүүлэгт хугацааны талаар хэлсэн. Харин мөнгөө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо “Юу Би Веста” хотхоны 57 А байрны 1 давхарт байрлаж байсан борлуулалтын албаны өрөөнд Ш.***д бэлнээр өгсөн...” гэжээ. /2хх204, 3хх171, 4хх109/, Мөн тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт Ш.*** хохиролд 1.000.000 төгрөг төлсөн, үлдэх 7.000.000 төгрөгөө нэхэмжилж байна гэсэн болно. Шүүгдэгчийн хувьд энэхүү үйлдлээ хүлээн зөвшөөрсөн болохыг дурдаж байна.  

 

3.2. Хохирогч Ж***на нь авто зогсоол худалдан авах гэрээ байгуулж, төлбөрийг Ш.***д өгсөн нь дараах байдлаар тогтоогдлоо.

Хохирогч Ж***на мэдүүлэхдээ “...Миний бие 2018 онд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 1 дүгээр хороолол Москва гудамж “Юу Би Веста” хотхоны 57А байрны 44 тоот байрыг худалдан авсан. Ингээд 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарган өгсөн. Энэ худалдан авах ажиллагааг “***” ХХК-ийн борлуулалтын албаны ажилтан ***тай хийсэн. Мөн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг *** гарган өгсөн. Ингээд удалгүй *** нь та граж худалдан авахгүй юм уу гэж асуусан учир би худалдан авахыг зөвшөөрсөн. Ингээд худалдан авахаар болоход *** нь данс өгсөн бөгөөд би байгууллагад тушаана гэж хэлсэн. Тийм учир би ***гийн данс руу шилжүүлсэн. Гэтэл *** нь гражийн 20 сая төгрөгийг дансаараа авсан боловч байгууллагадаа тушаагаагүй байсан талаар сүүлд мөнгө өгснөөс хойш 1 жилийн дараа мэдсэн юм. *** нь борлуулалтын албаны бүх ажлыг хариуцдаг байсан. Мөн миний худалдан авсан байрны гэрчилгээг хүртэл гарган өгсөн учир би итгэж энэ хүнд мөнгө өгсөн. *** өөрөө надад байгууллагад тушаана гэж хэлсэн. ***тай граж худалдан авахдаа төлбөрийн нөхцөлийг тохирсон бөгөөд 14.500.000 төгрөгт Приус авто машин өгөөд үлдсэн мөнгийг төлөхөөр болсон. Ингээд 1.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн бөгөөд *** энэ мөнгийг авахдаа борлуулалтын ажлын өрөөндөө байсан бөгөөд тэнд байсан хүмүүс буюу ажилтан нартаа цалинг нь өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би болдог юм байна л гэж бодсон. Үлдсэн төлбөрийг дансаар шилжүүлсэн. Ер нь бол “Юу Би Виста” хотхонд борлуулагч ***гаас өөр мэдэх хүн байдаггүй байсан. Бүх л зүйлийг *** хариуцдаг байсан. Тийм учир энэ хүнд өгөхөд ямар ч асуудал байхгүй гэж бодсон. Тэрнээс борлуулагч биш өөр хүнд өгөхгүй байсан. Мөн ***гийн ажилд хяналт тавьдаг гээд өөр хүн хамт ажилладаг байсан бол өгөхгүй байх байсан. Гэтэл ***гаас өөр хариуцан ажиллаж байгаа хүн байдаггүй байсан. Надад 20 сая төгрөгийн хохирол учраад байна, энэ мөнгийг би ***д итгэмжлэл өгсөн “***” ХХК-аас нэхэмжлэх хүсэлтэй байна. Эсхүл гражийн гэрчилгээг гаргуулан авах хүсэлтэй байна. Одоо би гражаа ашиглаж байгаа гэдгийг хэлмээр байна. Ямар ч асуудал гаргахгүй байх гээд граж авах саналыг зөвшөөрсөн. Граж худалдан авах болж гражийн төлбөрт гаалиар шинээр орж ирсэн Приус-20 маркийн машиныг 14.500.000 төгрөгт бодож Ш.***д Баянзүрх дүүрэг 13 дугаар хороололд байх Нотариатын газарт очин гэрээ байгуулан шилжүүлэн өгсөн. Үлдсэн 5.500.000 төгрөгийг худалдан авсан Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 57А байрны 44 тоот гэрээсээ Ш.***гийн данс руу шилжүүлсэн...” гэжээ. /2хх207, 4хх105/,

2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “***” ХХК нь хохирогч Ж***натай байгуулсан “Орон сууц захиалгын 78 дугаартай гэрээ”-ний хуулбар хувь /авто зогсоолын гэрээ/, тус гэрээнд худалдагч талаас гүйцэтгэх захирал О.***, ерөнхий нягтлан Б.***, борлуулалтын ажилтан Ш.***, захиалагч талаас Ж***на гарын үсэг зурсан, “***” ХХК-ийн тамга дарагджээ. /1хх77-81/ Тус гэрээнд 14.500.000 төгрөгийг 2009 оны Тоёота приус 20 маркийн автомашинаар, 1.500.000 төгрөгийг бэлнээр, үлдэгдэл 4.000.000 төгрөгийг 2019.11.30-ны дотор төлөхөөр тохирчээ.

Мөн шүүгдэгчийн Хаан банк дахь *** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх153-217/, Ш.***гийн *** дугаарын дансанд Ж***наас 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 1.000.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 18-нд 500.000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 08-нд 2.000.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 1.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн ХААН банкны дансны хуулга /1хх85-88/, 2019 оны 4 дүгээр сарын 30-нд Тоёота приус 20 маркийн автомашиныг худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлсэн байна. Уг автомашиныг 14.000.000 төгрөгөөр үнэлжээ. /1хх96/

Хохирогч Ж***на нь шүүгдэгч Ш.***тай харилцах байдлаар тус хотхонд орон сууц худалдан авч байсан нь түүний мэдүүлэг, “***” ХХК-ийн орон сууц захиалгын гэрээний бүртгэлийн хүснэгтээр /1хх24/ тогтоогдож байна.

 

3.3. Хохирогч З.*** нь авто зогсоол худалдан авах гэрээ байгуулж, төлбөрийг Ш.***д өгсөн нь дараах байдлаар тогтоогдсон.  

Хохирогч З.*** мэдүүлэхдээ “..Миний бие Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо Өнөр хороолол 57а байрны 37 тоот байрыг худалдан авсан. Мөн уг байрнаас авто машины зогсоол худалдан авсан. Ингээд авто зогсоолын төлбөр 13.000.000 төгрөгийг “***” ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 55-2018-СОМ тоот гэрээ байгуулсан. Энэ гэрээний 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт захиалагч нь энэхүү гэрээний төлбөр тооцоог 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 100% төлж дуусгасан гэж заасан бөгөөд энэ гэрээг “***” ХХК-ны захирал ***, нягтлан бодогч *** нар гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэрээ байгуулах үед төлбөр дууссан байсан. Орон сууц авахдаа төлбөрийн мөнгийг төлсөн байсан. Гражийг одоо хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа. Мөн СӨХ-ийн төлбөрийг төлж байгаа. Одоо 18 м.кв 5 тоотод байрлах авто машины зогсоолын үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Байрны төлбөрөө ипотекийн зээлээр шууд “***” компанид төлсөн. Тэр үедээ авто машины зогсоолын төлбөрөө *** ХХК-ийн борлуулалтын ажилтан Ш.*** гэдэг хүнд өгсөн. Нэмж хэлэхэд ***д өгсөн гэдгийг захирал ***, *** нар мэдсэн бөгөөд сүүлийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 55-2018-СОМ тоот гэрээг байгуулсан. Зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох хүсэлтэй байна...” гэжээ. /3хх164/,

Мөн шүүгдэгчийн Хаан банк дахь *** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх153-217/, 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр “***” ХХК, хохирогч З.*** нарын хооронд байгуулсан “Авто зогсоол захиалгын гэрээ”-ний хуулбар хувь /1хх69-73/, тус гэрээнд худалдагч талаас гүйцэтгэх захирал О.***, ерөнхий нягтлан Б.***, борлуулалтын ажилтан Ш.***, захиалагч талаас З.*** гарын үсэг зурсан, “***” ХХК-ийн тамга дарагдсан, З.***гаас төлбөр төлөгдсөний дараа авто зогсоолын байршлыг өөрчлөн 10 дугаар сарын 01-ний өдөр дахин гэрээ байгуулж мөн л эрх бүхий хүмүүс гарын үсэг зурж баталгаажуулсан нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн З.*** нь Ш.***гийн *** дугаартай дансанд 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 18.000.000 төгрөг шилжүүлсэн баримтын хуулбар хувь /1хх74, 166/ хэрэгт авагджээ.

Хохирогч З.*** нь тус хотхонд орон сууц худалдан авсан, мөн авто зогсоол худалдан авахаар борлуулагч Ш.***тай харилцаж байсан, гэрээ байгуулсны маргааш төлбөрөө төлсөн, 1 сар орчмын дараа зогсоолын байршлыг өөрчилсөн гэрээг “***” ХХК-тай дахин байгуулсан нь баримтаар тогтоогдож байна.

 

3.4. Хохирогч Д.*** нь орон сууц худалдан авсны үлдэгдэл төлбөрөөс 14.881.000 төгрөгийг Ш.***гийн хувийн дансаар шилжүүлсэн нь дараах баримтаар тогтоогдож байна.  

Хохирогч Д.*** мэдүүлэхдээ “...***” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан “Юу Би Веста” хотхоны 57А байрнаас 42 тоот орон сууцыг худалдан авсан. Байрны төлбөрийг борлуулалтын албаны ажилтан *** гэдэг хүнд дансаар шилжүүлэн өгч байсан. Ингээд төлбөрийг бүрэн төлж дуусгасан ба *** нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гарган өгсөн. Миний зүгээс байрны үндсэн эзэмшигч болсон. Гэтэл *** нь байрны төлбөрөөс цаад “***” ХХК-даа 14.881.000 төгрөгийг төлөөгүй, дундаас нь авсан байсан. Өмнө нь мэдүүлэг өгсөн учир нэмж ярих зүйл байхгүй. Надад бол учирсан хохирол байхгүй. Учир нь борлуулалтын албаны ажилтан ***д байрны төлбөрийг бүрэн төлж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ гаргуулан авч одоо уг байрандаа амьдарч байна. “***” компанийн зүгээс ***гийн байгууллагадаа тушаагаагүй мөнгөний асуудлыг өөрсдөө учраа олох ёстой гэж үзэж байна...” гэсэн /2хх216/, мөн түүний эхний мэдүүлэгт “...Ш.*** гэх борлуулалтын менежер байсан. Түүнтэй анх уулзаж уг байрыг худалдан авсан. Үлдэгдэл 50 хувийн төлбөрөөс зарим хэсгийг нь түүний данс руу шилжүүлдэг байсан. Анх бид компанийн дансанд мөнгөө шилжүүлдэг байсан ч *** нь компанид мөнгө хэрэг болоод байна, тиймээс төлбөрөө яаралтай миний *** тоот данс руу шилжүүлэх боломжтой юу гэж асууж байсан. Нийт төлбөрөө төлөөд уг байрыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан болохоор нэхэмжлэх зүйлгүй байхгүй, уг мөнгийг компани нь ***гаас нэхэмжлэх байх...” гэжээ. /1хх39/,

Д.***ын 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр “***” ХХК-тай байгуулсан Орон сууц захиалгын гэрээний хуулбар хувь /1хх-248, 2хх02/, шүүгдэгчийн Хаан банк дахь *** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх153-217/,

Хохирогч Д.*** нь шүүгдэгч Ш.***тай харилцах байдлаар тус хотхонд орон сууц худалдан авч байсан нь түүний мэдүүлэг, “***” ХХК-ийн орон сууц захиалгын гэрээний бүртгэлийн хүснэгтээр /1хх23/ тогтоогдож байна.

 

3.5. Хохирогч Э.***ын орон сууц худалдан авах гэрээг Ш.*** нь өөрийн өмчлөлийн “Нар, сар, од трэйд” ХХК-тай байгуулан, хохирогчоос урьдчилгаа болгон 20.000.000 төгрөгийг бэлэн болон дансаар шилжүүлэн авч залилсан нь дараах байдлаар тогтоогдож байна.  

Хохирогч Э.*** мэдүүлэхдээ “..би өмнө гэрч болон иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэг өгсөн. Нэмж хэлэхэд “***” ХХК-ийн борлуулалтын ажилтнаас орон сууц худалдан авсан. Төлбөрийн нөхцөлийг *** борлуулагчтай ярилцсан бөгөөд байрны урьдчилаа төлбөр 20 сая төгрөг төлчих гэсэн. Ингээд борлуулалтын албаны ажилтан ***гийн данс руу мөнгөө шилжүүлсэн. *** нь “манай байгууллага татварын асуудалтай байгаа тул надад өгчих өө би цаашаа байгууллагад өгнө гэж” хэлсэн. Тийм учраас би байгууллагын ажилтан нь юм чинь болох юм байна гэж бодоод өгсөн юм. Гэтэл *** нь миний урьдчилгаа болгож өгсөн 20 сая төгрөгийг байгууллагадаа өгөөгүй байсан...одоо *** ХХК-аас гэрчилгээгээ гаргуулан, үргэлжлүүлэн ипотекийн зээл хөөцөлдөн байрандаа оршин суух хүсэлтэй байгаа. *** ХХК нь *** гэдэг хүнд итгэмжлэл өгч борлуулалтын албаны ажилтан болгосон тэр хүн нь дундаас нь мөнгө идсэн асуудалд иргэн хохирох учиргүй байгууллага төлөх ёстой гэж үзэж байна...” гэжээ. /2хх209/,

шүүгдэгчийн Хаан банк дахь *** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх153-217/, Э.***аас орон сууцны захиалгын төлбөр болох 20.000.000 төгрөгийг бэлнээр болон Ш.***гийн *** дугаарын дансанд шилжүүлсэн талаарх гар тэмдэглэл, кассын орлогын баримт /1хх61-66, 224-225/, мөн Ш.***д мөнгө шилжүүлж байсныг нотлох дансны дэлгэрэнгүй хуулга /2хх35-37/ хэрэгт авагджээ. Шүүгдэгч Ш.*** нь хохирогчоос авсан мөнгөний үнийн дүн дээр маргаагүй болно. 

Хохирогчтой байгуулсан гэрээний хувьд 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр “*** трэйд” ХХК болон Э.*** гэсэн талуудын хооронд “Орон сууцны захиалгын гэрээ” байх ба тус гэрээнд захиалагч Э.*** гарын үсэг зураагүй, мөн “***” ХХК-г төлөөлж гүйцэтгэх захирал Ц.Батбаатар гэсэн боловч “*** трэйд” гэсэн тамга дарагдсан байна. Өөрөөр хэлбэл баримт бичгийн илэрхий алдаатай гэрээ байгуулагджээ.

 

3.6. Хохирогч Т.*** нь “UB VISTA” орон сууцны хотхонд 3 өрөө орон сууц худалдан авсан, төлбөрийг Ш.***д шилжүүлсэн байсан нь дараах байдлаар тогтоогдож байна.  

Хохирогч Т.*** мэдүүлэхдээ “....би *** ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан “Юу Би Веста” хотхоны 57а байрны 20 тоот 3 өрөө байрыг худалдан авсан. Анх уг байрыг худалдан авах талаар бодоогүй байсан бөгөөд зүгээр үзэж байсан. Үзэж байгаад борлуулалтын албаны ажилтан *** гэдэг залуутай уулзсан. Ингээд тухайн үед би ипотекийн зээлд хамрагдах боломжгүй байна. Танай компанитай төлбөрийн нөхцөл тохироод авч болох уу гэж асуухад болно, та байрны урьдчилгаа 30-40 сая төгрөг өгч үлдсэн төлбөрт нь компанитай төлөх нөхцөлөө тохирч болно гэж ярилцсан. Хэсэг хугацааны дараа *** өөрөө залгаад байраа авах уу гэж асуусан. Ингээд ярилцаж байгаад урьдчилгаа 30 сая төгрөг өгсөн. Үүний дараа үлдсэн төлбөрөө хуваан төлж барагдуулсан. Эхлээд мөнгө өгөөд тэгээд үлдсэн төлбөрөө хэсэгчлэн төлөх талаар ярилцсан. Ингээд би мөнгө өгөх болгондоо ***тай уулздаг байсан бөгөөд төлбөр төлсөн талаар баримт авдаг байсан юм. Би хоёр ч удаа ***гийн ажлын байр буюу борлуулалтын албаны өрөөнд орж өгч байсан. Намайг ороход 2-3 хүн суудаг байсан. Тэдгээр нь мөн л борлуулалтын албаны ажилтан гээд л хүмүүс байдаг байсан юм. Орон сууц захиалгын гэрээ байгуулсан, төлбөрийг *** над руу шилжүүлчих би өөрөө дамжуулан өгнө, би худалдан борлуулж байгаа юм чинь надад өгч болно би компанитайгаа тооцоо хийнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь чамд өгөхгүй компанид чинь өгнө гэж хэлж чаддаггүй юм байна лээ. Мөн тэр хүн чинь компанийг төлөөлөн ажиллаж байгаа учраас итгээд өгдөг юм байна лээ. Би сүүлийн төлбөрөө уул компанид нь өгнө гэж бодсон бөгөөд компани руу нь залгасан чинь нэг эмэгтэй хүн авсан. Тэгээд компани чинь хаана байдаг юм бэ, байр авсан төлбөрийн үлдэгдэл төлбөрөө хийх гэсэн юм аа гэж асуусан. Тэгтэл компанийн үндсэн байраа зааж өгдөггүй юм байна лээ. Тэгээд эргээд *** над руу залгаад нөгөө л ***тай уулзахаар болсон. Ингээд би ***д үлдсэн төлбөрөө төлсөн. Харин уг байрны эзэмшлийн гэрчилгээ миний нэр дээр гарсан. Гэрчилгээг *** гарган өгсөн. Миний хувьд илүү төлөлт хийсэн байна, учир нь “***” ХХК-ны зүгээс хуулийн зөвлөх өөр хүмүүс хяналт шалгалт хийж яваа гэсэн бөгөөд манайхыг төлбөр төлөөгүй гэж хэлсэн. Тийм учир манай эгч *** борлуулалтын албаны хүмүүстэй уулзсан. Тэгээд төлбөр төлсөн талаарх мэдээлэл нь компьютерт нь байсан бөгөөд байрны үнийг нь харсан чинь 120 сая төгрөгийн үнэтэй байр байсан юм байна лээ. Тийм учир би уг байрыг 147.365.900 төгрөгийг төлж авсан. Гэтэл 120 сая төгрөгийн үнэтэй байрыг 147 саяар авсан байна. Иймд 27.365.900 төгрөгийг төлсөн байгаа учир би илүү мөнгө төлсөн. Нэмж хэлэхэд “***” ХХК нь ямар ч хяналт байхгүй бөгөөд байранд нь хүмүүс ороод байхад мөнгө нь хаашаа оров, яагаад хүн ороод байна вэ гэдгийг хяналт тавиагүй байгаа нь өнөөдөр ийм байдалд хүрэх нөхцөлд хүргэсэн байна. Тийм учир энэ нь компанийн буруу гэж үзэхээр байна. Би мөнгөө одоо худалдан авсан байгаа Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо “Юу Би Веста” хотхоны 57А байранд байхдаа борлуулалтын албаны өрөө 1 давхарт байрладаг байсан өрөөнд өгч байсан. Өмнө нь энэ талаар удаа дараа мэдүүлэг өгсөн. Хугацааны хувьд яг хэлж мэдэхгүй байна. Хамгийн сүүлд өгсөн 60 гаран сая төгрөг 65 сая байна уу даа Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо “Юу Би Веста” хотхоны 57А байрны урд талд төв зам дагуу байдаг Хаан банкин дээр очоод Ш.***гийн данс руу шилжүүлэн өгсөн. Би уг мөнгийг өгөх явцдаа 6 сая биш 60 гаран сая учраас *** ХХК-ийн төв оффис дээр нь өгөх бодолтой байсан бөгөөд “Юу Би Веста” хотхоны 57А байран дээр байсан борлуулалтын албаны ажилтан нараас танай оффис хаана байдаг юм бэ гэж асуухад надад хэн ч хэлээгүй. Ингээд надад хэлж өгөхгүй байсан учир “***” ХХК-ийн борлуулалтын алба гэсэн утсыг олж аваад нэг дугаар руу залгах үед нэг эмэгтэй авсан бөгөөд “***” ХХК-ийн төв оффис хаана байдаг талаар асуухад хэлж өгөхгүй байсан. Ингээд удаагүй Ш.*** над руу ярьсан. Ш.***гаас өөр надтай “***” ХХК-ийг төлөөлж харилцах хүн огт байгаагүй юм” гэсэн мэдүүлэг /2хх220, 4хх111/,

шүүгдэгчийн Хаан банк дахь *** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх153-217/,

Хохирогч Т.*** нь 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 22.000.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 18.000.000 төгрөг тус ус төлсөн кассын орлогын баримт, 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Ш.***гийн *** дугаарын дансанд 40.000.000 төгрөг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Ш.***гийн *** дугаарын дансанд 67.365.900 төгрөг /1хх102-103, 153, 192/, хохирогч Т.*** 2018 оны оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд 147.365.900 төгрөгийг төлж барагдуулсан тооцоо нийлсэн акт /1хх 104/, Т.*** Ш.*** нар нь 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр орон сууц хүлээлцсэн акт /1хх106/,

“***” ХХК-ийн 2019.12.03-ны өдрийн 187 дугаар Сонгинохайрхан дүүргийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн хэлтэст хандсан “Т.*** нь 147.365.900 төгрөг төлж барагдуулсан тул улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах” тухай албан бичиг /2хх43/, 2017.07.29-ний өдрийн 071 дугаар “***” ХХК болон Т.*** нарын хооронд 57А байр 20 тоот 3 өрөө орон сууцны захиалгын гэрээ /2хх44-47/, тус гэрээнд хуулийн этгээдийн төлөөлж гүйцэтгэх захирал О.***, нягтлан бодогч Б.***, борлуулалтын менежер Ш.***, захиалагчийг төлөөлж Т.*** тус тус гарын үсэг зурсан, “***” ХХК-ийн тамга бүхий гэрээ байна. Улмаар 2019.12.17-ны өдөр Т.***ын өмчлөлд Ү-2201058014 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарчээ. /2хх54/ Мөн хэрэгт авагдсан “***” ХХК-ийн орон сууц захиалгын гэрээний бүртгэлийн хүснэгтэд /1хх24/ тус гэрээ бүртгэгдсэн албан ёсны гэрээ байна.

 

3.7. Хохирогч Т.*** “UB VISTA” орон сууцны хотхонд 1 өрөө орон сууц худалдан авсан төлбөрийг Ш.***д шилжүүлсэн байсан нь дараах байдлаар тогтоогдож байна.

Хохирогч Т.*** мэдүүлэхдээ “...Миний бие “***” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан “Юу Би Веста” хотхоны 57А байрнаас 9 давхрын 34 тоот 1 өрөө орон сууцыг 43.622.000 төгрөгөөр худалдан авсан. Худалдан авсан мөнгийг “***” ХХК-ийн борлуулалтын албаны ажилтан Ш.***д төлсөн, хэсэгчилсэн байдлаар төлөөд төлбөрийг бүрэн төлж дуусгасан. Ингээд Ш.*** нь манай байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гарган өгсөн. Миний зүгээс уг байрны албан ёсны өмчлөгч болж 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Ү2201057251 дугаартай гэрчилгээ гарсан. Манай дүү *** нь мөн байр авсан бөгөөд тэгээд би байр үзэхээр болсон юм. Тэгээд борлуулалтын албаны ажилтан ***тай уулзахад надад байр үзүүлэн сонголт хийлгэсэн. Ингээд би байр худалдан авахаар болсон бөгөөд ***гаас бэлэн мөнгөөр авах юм бол хэдий хугацаанд гэрчилгээ нь гарах вэ гэж асуухад нээх удахгүй гэсэн. Тэгэхээр нь би танай дарга зөвшөөрөх юм бол авна гэж хэлсэн. Ингээд би байрны урьдчилгаа 10 сая төгрөг өгсөн бөгөөд удалгүй *** нь манай дарга зөвшөөрч байна гэж хэлсэн. Тэгээд энэ ондоо төлбөрийн мөнгө өгөх юм бол хурдан гарна гэж байна гэж хэлсэн. Тийм учир би ондоо багтаан төлбөрөө төлсөн. Тухайн үед *** нь би борлуулалтын албаны ажилтан байгаа юм бүх юм надаар дамжиж байгаа гэж хэлсэн учир би итгэсэн. Би төлбөрөө төлсний дараа ***г асуухад өөр газар ажилтай байгаа гэх мэтээр хэлдэг байсан бөгөөд би ***д хариу өгье гэдэг, удалгүй *** ярьдаг байсан. Тэгээд гэрчилгээ юу болж байгаа талаар асуухад удахгүй гэдэг байсан юм. Ер нь бол “***” ХХК нь ***гүй юм байдаггүй байсан. Бүх л зүйлд *** явдаг байсан. Тэгээд байр хүлээн авахад СӨХ-ийн ажилтан хүртэл байр хүлээлгэн өгч байсан. Тийм учир итгэхгүй байхын аргагүй байсан юм...” гэжээ. /2хх218/,

2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Т.***тэй орон сууц хүлээлцсэн акт /1хх113/, Т.***ийн өмчлөлийнх болохыг тодорхойлсон Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол 18032 Москвагийн гудамж 57а байр 34 тоот улсын бүртгэлийн Ү-2201057251 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар /1хх14, 2хх66/, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Т.***ээс Ш.***гийн *** дугаарын дансанд 8.000.000 төгрөг шилжүүлсэн, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 33.622.000 төгрөг шилжүүлсэн банкны дансны мэдээлэл /1хх173/,

“***” ХХК-ийн 2019.07.17-ны өдрийн 27 дугаар Сонгинохайрхан дүүргийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн хэлтэст хандсан “Т.*** нь 51.063.400 төгрөг төлж барагдуулсан тул улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах” тухай албан бичиг /2хх57/,

2017.08 дугаар сарын “***” ХХК болон Т.*** нарын хооронд 57А байр 34 тоот 1 өрөө орон сууцны захиалгын гэрээ /2хх58-61/, тус гэрээнд хуулийн этгээдийн төлөөлж гүйцэтгэх захирал, нягтлан бодогч, борлуулалтын менежер Ш.***, захиалагчийг төлөөлж Т.*** тус тус гарын үсэг зурсан, “***” ХХК-ийн тамга бүхий гэрээ байгуулагдсан байна.

 

3.8. Тус хэрэгт “***” ХХК нь хохирогчоор тогтоогдсон бөгөөд хуулийн этгээдийн төлөөлөгч болон холбогдох албан тушаалтнууд хэргийн талаар дараах байдлаар мэдүүлжээ.

“***” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Долгор мэдүүлэхдээ “...2019 онд би ***ийн дотоод аудитын газрын захирлаар ажиллаж байсан. Энэ хугацаанд мэдээллээр гэнэтийн шалгалт оруулсан бөгөөд шалгалтын явцад Ш.*** нь манай байгууллагад ажилд ороод 25, 26 хоногийн дараа *** гэдэг хүнээс 40.000.000 төгрөгийг хувийн дансаар шилжүүлэн авсан байсан нь тогтоогдсон. Үүнтэй холбогдуулан дахин шалгалтын ажиллагаа явуулсан бөгөөд дахин зөрчил илэрсэн. Энэ шалгалтаар одоо үүсээд байгаа асуудал гарч ирсэн. Ш.*** бол бүх үйлдлээ хүлээн зөвшөөрдөг юм. Манай аудитын газарт бүх тайлбараа бичиж өгсөн. Манай байгууллагад нийт 213.310.300 төгрөгийн хохирол учраад байна. Үүнд Г.***ын орон сууцны захиалгын гэрээний үлдэгдэл төлбөр болох 14.881.00 төгрөг, ***ын 147.365.900 төгрөг, ***ийн нэг өрөө байрны 51.063.400 төгрөгийн хохирол учраад байна. Тухайн үед 1м2 нь байршил болон давхраасаа шалтгаалан 1.990.000-2.090.000 төгрөгийн үнээр зарагдаж байсан бөгөөд одоо нэхэмжилж байгаа ***ын 57а байрны 20 тоотыг 2.090.000 төгрөгөөр 70.51м2 3 өрөө нь 147.365.900 төгрөг, 57а байрны 34 тоот 1 өрөө 25.66м2 байрыг 1.990.000 төгрөгөөр, ***ийн байрыг 51.063.400 төгрөгөөр тооцон нэхэмжилж байна. Нийт 213.310.000 төгрөгийн хохирол учраад байна. Л.***ын гэрээ албан ёсны бүртгэлтэй харин Т.***, Т.*** нарын гэрчилгээ бүртгэлгүй байсан бөгөөд “***” ХХК гэсэн нэрээр гэрээ байгуулсан байсан. Гэхдээ Т.***, Т.*** нарын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гарган өгсөн байсан. Л.***ын хувьд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарган өгсөн албан ёсны байгуулсан гэрээтэй харин үлдэгдэл төлбөр л байсан. Манай байгууллагын зүгээс Т.***, Т.*** нараас байраа нэхэмжлэх хүсэлтэй байгаа. Учир нь эдгээр хохирогч нар нь манай байгууллагатай албан ёсны гэрээ байгуулаагүй шударга бус өмчлөгч нар юм...” гэжээ. /3хх169/,

- гэрч Б.***ын мэдүүлэхдээ “...“***” ХХК нь барилга угсралтын үйл ажиллагаа явуулдаг юм. 2016 онд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 84 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулан худалдан борлуулж эхэлсэн юм. Ингээд 2018 оны 3 дугаар сараас эхлэн Ш.*** нь борлуулалтын ажилтнаар манай байгууллагад ажилд орж, орон сууц борлуулах ажиллагааг хариуцан ажиллаж эхэлсэн. *** ажиллаж байх хугацаандаа уг 84 айлын орон сууцнаас борлуулсан бөгөөд борлуулалтын мөнгөнөөс өөрийн дансаар мөнгө шилжүүлэн авч завшсан үйлдэл тогтоогдож байгаа юм. Борлуулалтын ажилтан Ш.*** нь борлуулалтын гэрээг өөрөө боловсруулан “***” ХХК-ийн хуулийн зөвлөхөөр гэрээгээ хянуулдаг. Гэрээг болж байна гэж үзсэн тохиолдолд санхүүгийн албан дээр очин гэрээн дээр гарын үсэг зуруулдаг. Үүний дараа гүйцэтгэх захиралд хянуулан гарын үсэг зуруулан эргээд хуулийн хэлтэс дээр ирж гэрээний дугаар авч гэрээгээ бүртгүүлдэг юм. Ингээд гэрээгээ бичиг хэргийн ажилтан дээр очиж тамгалуулан гэрээ хүчин төгөлдөр болно. Гэтэл Ш.*** яасан гэхээр борлуулалтын гэрээг өөрөө хийсэн бөгөөд хуулийн хэлтсээр хянуулалгүй шууд санхүү рүү орж гарын үсэг зуруулан цаашаа гүйцэтгэх захирал дээр орж гарын үсэг зуруулсан бөгөөд эргээд хуулийн хэлтэс дээр ирж гэрээг бүртгүүлэн дугаар авах ёстой байтал гэрээгээ бүртгүүлээгүй өөрөө дур мэдэн дугаар олгосон бөгөөд тэгээд бичиг хэрэг дээр очиж тамгалуулан худалдан авагчид өгсөн байсан юм. Одоо “***” ХХК-д ***, *** нарт борлуулсан авто зогсоолын гэрээ бүртгэлгүй байгаа. Харин хуурамч гэж үзэх гэрээ нь худалдан авагч талд байгаа юм. *** ХХК нь *** ХХК-ийн хамаарал бүхий хуулийн этгээд /охин компани/ бөгөөд Ш.***гийн хөдөлмөрийн гэрээ нь *** ХХК-д байгаа бөгөөд хамаарал бүхий хуулийн этгээдүүдэд итгэмжлэлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулах бүрэн эрхтэй юм...” гэсэн бол /1хх33-34/,

гэрч Б.*** мэдүүлэхдээ “...*** ХХК-д нягтлан бодогчоор 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ажиллаж байна. Орон сууц худалдан борлуулах үед төлбөрийг бэлэн бусаар компанийн дансаар шилжүүлэн авах ёстой байдаг. Эхлээд борлуулалтын албанаас санхүүгийн хэлтсийн холбогдох хүмүүст албан хүсэлт ирдэг бөгөөд харилцагч болгон дээр тооцооны хуудас байдаг. Төлбөрийн мөнгийг нөхөн төлсөн талаар санхүүгийн тооцооны хуудсыг хэвлэн авч гарын үсэг тамга тэмдгээр баталгаажуулан борлуулалтын хэлтэст өгдөг. Хэлтэс үүнийг үндэслэн дараа дараагийн шатны ажлыг гүйцэтгэн явдаг юм. Ш.***гийн хувьд бид нараас ямар ч албан бичиг аваагүй, борлуулалтын албанаас уг хоёр тоот байрны төлбөр төлөгдсөн эсэх талаарх лавлагаа авахаар хандсан зүйл байхгүй. Хэрхэн ямар бичиг баримт бүрдүүлэн гэрчилгээг гаргасан талаар мэдэхгүй байна. Санхүүгийн хэлтсээс албанаас тооцооны хуудас гарган өгөх бөгөөд энэ хүн төлбөр нь төлөгдсөн эсэх талаарх мэдээлэл гарч ирдэг юм. Тооцооны хуудас дээр хариуцаж байгаа нягтлан бодогч гарын үсэг зурж, санхүүгийн хэлтсээс баталгаажуулсан тамга дарах бөгөөд энэ баримтыг үндэслэн дараагийн шат дамжлага эхэлнэ. Ш.***гийн хувьд уг хоёр тоот байрыг шилжүүлэн өгөхдөө санхүүгийн хэлтсээс ямар ч бичиг баримт гаргуулан аваагүй. Аудитын дүгнэлт гарсан. Миний мэдэх зүйл бол хоёр тоот байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулан өгөхдөө санхүүгийн хэлтсээс ямар нэг баримт бичиг гаргуулан аваагүй гэдгийг хэлэх байна...” гэжээ. /1хх241/,

- гэрч О.*** мэдүүлэхдээ “...Миний бие *** ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2017 оны 02 дугаар сараас эхлэн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан. *** ХХК нь доороо олон охин компанитай бөгөөд тэрний нэг нь “***" ХХК байгаа юм. Хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх захирал нь охин компанийнхаа захирлыг давхар хийж байсан учраас яг хэзээнээс эхлэн “***” ХХК-ийн захирлын албан тушаалд ажиллаж байсан талаар сайн санахгүй байна. 2017 оны 02 сард ***ийн захирал болох үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороонд баригдаж байгаа Виста хотхоны гадна пасад болон заслын ажил хийгдэж байсан. Үүний дараагаар ашиглалтад орсон юм. 2019 оны 11 сард би өөрийн биеэр санхүү бүртгэлийн албанд борлуулалтын хөрөнгүүдийг тоолох үүрэг өгч ажлын хэсэг гарган 12 сард ажиллуулсан. Тус ажлын хэсгийн тооллогоор 2 граж, 1 байрны асуудал гарч ирсэн. Ингээд Ш.*** нь байр худалдан борлуулах нэрээр байгууллагын хөрөнгүүдийг завшсан асуудал гарч ирсэн. Тэрнээс өмнө энэ асуудлыг огт мэдээгүй байсан. Саяны үзүүлсэн гэрээнд дээр байгаа *** гэсэн нэрийн доор байгаа гарын үсэг нүдээр харахад минийх байх магадлалтай харагдаж байна. Үүнд тайлбар хийхэд *** ХХК-ийн охин болон хараат 12 компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг энэ үед өдөр тутам тус компаниудтай холбоотой албан бичиг, гэрээ, тайлан гэх мэт асар олон зүйл дээр гарын үсэг зурдаг юм. Ийм учраас зарим нэг гэрээнд гарын үсэг зурсан байхыг үгүйсгэхгүй юм. Надаар гарын үсэг зуруулахаас өмнө хуулийн алба, санхүүгийн алба, борлуулалтын албаар тухайн гэрээ баталгаажин орж ирдэг учраас тэр болгон шалгаад байхгүй. Бусад албаны ажилтан нарт итгэж гарын үсэг зурах үе байдаг юм. Гэрээнд гарын үсэг зурахдаа би голчлон мөнгөн дүн, хүлээн авах дансны дугаарыг л хардаг. Компанийн данс мөн эсэхийг өдөр тутмын үйл ажиллагаанд нь борлуулалтын албаны дарга нь хариуцах ёстой...” гэжээ.  /1хх242-243/,

Дээрхээс дүгнэн үзэхэд “***” ХХК-ийн зүгээс борлуулагч нарынхаа үйл ажиллагаанд хяналт сайтар тавьдаггүй буюу орон сууцанд хэн орж амьдарч байгаа, худалдан авагч нар мөнгөө хэрхэн төлж байгаа зэрэгт хяналт сул, байгууллагын тамга, тэмдгийн ашиглалт түүнд тавигдах хяналт сул, худалдан борлуулж буй үл хөдлөхтэй холбоотой гэрээ, улсын бүртгэлтэй холбоотой баримт бичиг төлөвлөлт, баталгаажуулалт, гарын үсэг дээр хяналт багатай, хайхрамжгүй ажиллаж байсан нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзэхээр байна.  

4. Шүүгдэгч Ш.*** нь шүүхийн хэлэлцүүлэгт “...гэм буруугаа хүлээж байна, шүүхийн шийдвэр гүйцэтгэлд өртэй байсан тул тэр өр төлбөрийг төлөхийн тулд ийм хэрэг хийсэн, компанийг төлөөлж мөнгө авах эрх өөрт олгогдоогүй байсан, тухайн үед орон сууцны борлуулалтын ажлыг өөр компани өгөх санаачилга гаргах гээд “*** трэйд” ХХК-г худалдаж авч байсан...” гэжээ.

“*** трэйд” ХХК-тай холбоотойгоор гэрч Б.*** мэдүүлэхдээ “...2016-2017 онд Шийрэв, Солонго нарын хамт нийлэн уг “***” ХХК-г үүсгэн байгуулсан. Худалдааны үйл ажиллагааны чиглэлээр явуулах байсан боловч үүсгэн байгуулснаас хойш ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй байсан. Ингээд 2018 оны хавар “***” ХХК-ийг худалдан борлуулах болсон. Тухайн үед Ш.*** гэдэг залууд зарсан. Тэр үед Ард кино театрын хойд талд байдаг нотариатын газар очин худалдан борлуулах гэрээ байгуулсан. Нотариатын газар гэрээ байгуулах үед ингээд болоо гэж хэлсэн. Тэгээд гэрээ байгуулаад “*** ХХК-ний тамга, гэрчилгээ зэргийг Ш.***д хүлээлгэн өгсөн. Компанийг зарсантай холбоотой ямар нэгэн маргаан байхгүй. Тухайн үед үүсгэн байгуулаад үйл ажиллагаа явуулаагүй учир зарсан юм. Шийрэв, Солонго бид нар бүгд нотариатын газарт очиж гэрээнд гарын үсэг зурж худалдан борлуулсан..” гэжээ. /3хх178/ Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь гэмт үйлдлээ хэрэгжүүлэхэд “*** трэйд” ХХК-ийн тамга, тэмдгийг ашигласан нөхцөл байдал тогтоогдож байна.

 

5. Залилах гэмт хэрэг нь хохирогчийг хууран мэхлэх, итгэл эвдэх, зохиомол зориуд бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах зэрэг аргаар эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авч, эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхийг буцаан өгөхгүй, хариу төлбөр төлөхгүй гэсэн гэмт санаа агуулан хохирол учруулсан байх шинжтэй байдаг.

Хохирогч Ж***на нь авто зогсоол худалдан авсан төлбөрт 20.000.000 төгрөг, хохирогч Г.*** нь орон сууцны урьдчилгаа гэж 8.000.000 төгрөг, хохирогч Э.*** нь орон сууц худалдан авах урьдчилгаа гэж 20.000.000 төгрөг, хохирогч З.*** нь авто зогсоол худалдан авсны төлбөрт 18.000.000 төгрөг, хохирогч Т.*** нь орон сууц худалдан авах төлбөрт 147.365.900 төгрөг, хохирогч Т.*** нь орон сууц худалдан авах төлбөрт 43.622.000 төгрөг, хохирогч  Д.*** нь орон сууц худалдан авсны үлдэгдэл төлбөрт 14.881.000 төгрөгийг тус тус бэлнээр болон дансаар шилжүүлсэн буюу нийт 271.868.900 төгрөгийг Ш.***д өгсөн нь баримтаар тогтоогдсон.  

Шүүгдэгч Ш.*** нь “***” ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороонд баригдсан “UB Vista” хотхоны борлуулалт хариуцсан менежерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж буюу Ж***ныг орон сууц худалдан авахад нь тус компанийг төлөөлөн харилцсан байдлаа ашиглан, тус байранд авто зогсоол худалдан авах төлбөрийг бэлнээр болон дансаар өөртөө шилжүүлэн авах, мөн түүнтэй харилцах байдлаар орон сууц худалдан авсан Д.***аас үлдэгдэл төлбөрөө төлөхөд төлбөр, санхүүгийн асуудлыг бүгдийг хариуцаж байгаа гэж итгүүлэх зэрэг аргаар хохирогч нарыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, төөрөгдөлд оруулан мөнгийг өөртөө шилжүүлэн авсан, мөн гэрээний дагуу байгууллагад орох мөнгийг өөрт аван, төлбөр бүрэн төлөгдсөн гэсэн албан бичиг төлөвлөн өмчлөх эрхийг шилжүүлсэн үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

6. Улсын яллагчаас дээр дурдсан“UB Vista” хотхоны 57А байрны 20 тоотын өмчлөх эрх хохирогч Т.***ын нэр дээр, 57А байрны 34 тоотын өмчлөх эрх хохирогч Т.***ийн нэр дээр гарсан тул тухайн 2 байрны үнэлгээгээр “***” ХХК нь хохирсон. Мөн гэрээний дагуу өмчлөх эрхийг шилжүүлсэн хохирогч Д.***ын үлдэгдэл төлбөрийг Ш.*** авсан тул энэхүү хохирлыг “***” ХХК-ийн хохиролд нэмж тооцох дүгнэлт гаргасныг үндэслэлтэй гэж үзлээ. Түүнчлэн хохирогч Ж***на, З.*** нараас авто зогсоол худалдан авахад нийт 38.000.000 төгрөг Ш.***д шилжүүлснийг “***” ХХК-ийн хохиролд оруулан тооцох нь зөв байна.  

 Учир нь дээр дурдсан баримтуудаас хохирогч Ж***на, З.*** нар нь авто зогсоол, хохирогч Т.***, Т.*** Д.*** нар нь орон сууц худалдах, худалдан авах /захиалгын/ гэрээг “***” ХХК-тай албан ёсоор байгуулсан буюу харилцан гэрээний үүрэг хүлээсэн гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт “Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй” гэж заасан.

Тиймээс Т.***, Т.*** нарын хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж төлбөрөө борлуулалтын ажилтанд бүрэн төлсөн, тэдгээрт өмчлөх эрхийг шилжүүлсэн байх тул өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэх үндэслэлтэй байна. Нөгөө талаас компанийн хяналт сул, хариуцлагагүй байдлаас шалтгаалан борлуулалтын ажилтан шүүгдэгч Ш.*** хууль бус үйлдлээ хэрэгжүүлсэн байх ба үүнд албан ёсны гэрээтэй худалдан авагч хохирогч нарыг буруутгах боломжгүй юм.  

Мөн З.***гийн хувьд 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр “***” ХХК-тай “Авто зогсоол захиалгын гэрээ” байгуулсан, 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр гэрээнд заасны дагуу 18.000.000 төгрөг шилжүүлсэн баримтын хуулбар хувь /1хх74, 166/ хэрэгт авагдсан, З.***гаас төлбөр төлөгдсөний дараа авто зогсоолын байршлыг өөрчлөн 10 дугаар сарын 01-ний өдөр дахин гэрээ байгуулж мөн л эрх бүхий хүмүүс гарын үсэг зурж баталгаажуулсан нөхцөл байдал тогтоогдсон. Тиймээс З.***г төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн хохирогч Ж***нагийн хувьд орон сууц худалдан авахад “***” ХХК-г төлөөлөн Ш.*** харилцаж ажиллаж байсан, авто зогсоол худалдан авахад Ш.*** мөн л хариуцан ажиллахаар болсон, албан ёсоор гэрээ байгуулагдсан тул түүнд итгэснийг буруутгах боломжгүй гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл дээр дурдсанаар шүүгдэгч Ш.*** нь худалдааны борлуулагчаар ажиллах албан үүргээ урвуулан ашиглаж, гэрээний дагуу байгууллагад орох ёстой мөнгийг залилан мэхлэх аргаар дундаас нь өөртөө шилжүүлэн авсан гэж үзэхээр байна.

Тиймээс хохирогч Т.***, Т.***, Д.***, Ж***на, З.*** нараас орон сууц, авто зогсоолын төлбөрт шүүгдэгчид шилжүүлсэн үнийн дүнгээр буюу 243.868.900 төгрөгийн хохирол “***” ХХК-д учирсан гэж дүгнэлээ.

Харин улсын яллагчаас 57А байрны 20 тоот, 57А байрны 34 тоотын эд хөрөнгийн үнэлгээ гаргасан “Дамно” ХХК-н хөрөнгийн үнэлгээний газрын үнэлгээний тайланг /3хх183-199, 4хх112-125/ баримтална гэснийг үндэслэлгүй гэж үзсэн. Учир нь орон сууц худалдах, худалдан авахаар гэрээгээр харилцсан тохиролцсоны дагуу төлбөр төлөгдсөн, уг төлбөрийг шүүгдэгч авсан тул хохирол тооцоход хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг үндэслэх шаардлагагүй юм.

7. Хохирогч Э.***ын хувьд орон сууц худалдан авах /захиалгын/ гэрээг “***” ХХК-тай байгуулсан, албан ёсны тохиролцоо гэж үзэхэд учир дутагдалтай байна. Хэрэгт авагдсан тухайн гэрээнд “Нар, сар, од трэйд” ХХК гэсэн тамга, тэмдэг бүхий гэрээ байгуулсан, гүйцэтгэгч хуулийн этгээдийн нэр илэрхий зөрүүтэй байхад анзааргагүйгээр 20.000.000 төгрөгийг урьдчилгаа төлбөр байдлаар Ш.***д хувааж шилжүүлжээ.

Мөн хохирогч Г.*** нь ямар нэгэн гэрээгүйгээр орон сууцны урьдчилгаа төлбөр гэж 8.000.000 төгрөгийг Ш.***д өгсөн байна. Энэ тохиолдолд хохирогч нарыг “***” ХХК-тай үл хөдлөх хөрөнгө худалдах авахаар харилцан тохиролцсон, албан ёсоор гэрээ байгуулсан гэж үзэх боломжгүй, хэт анхааралгүй, гэнэн байдлаар Ш.***д шууд итгэж, хохирсон гэж үзэхээр байна.

8. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ш.***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч нарыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:

9. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан.

10. Шүүгдэгч Ш.*** нь хохирогч Г.***д 1.000.000 төгрөгийн хохирол төлсөн талаар хуралдаанд харилцан тайлбар гаргасан, өөр бусад байдлаар хохирол төлсөн зүйлгүй байна.

“***” ХХК-ийн өмгөөлөгчийн Т.***, Т.*** нарын өмчлөлд 2 орон сууцны өмчлөх эрхийг хуурамч баримт бичиг бүрдүүлэх, залилах аргаар улсын бүртгэлд шилжүүлсэн тул өмчлөгчөөр “***” ХХК-г тогтоолгох гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүйг дээр дүгнэн бичсэн.

Тиймээс гэм буруугийн дүгнэлтэд дурдсаны дагуу тус хуулийн этгээдэд 243.868.900 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч Ш.***гаас гаргуулж төлүүлэхээр шийдвэрлэх нь зөв байна.   

Мөн шүүгдэгч Ш.***гаас 7.000.000 төгрөг гаргуулж хохирогч Г.***д, 20.000.000 төгрөг гаргуулж хохирогч Э.***ад тус тус олгуулахаар шийдвэрлэв.

11. Шүүгдэгчийн өмгөөлөгч “***” ХХК-ийн хохиролд Ш.*** нь автомашин тооцон өгөх тухай итгэмжлэл /4хх46/ хийлгэн хохиролд хүлээлгэн өгсөн тухай баримтыг судалсан. Уг хохирлыг зөвхөн итгэмжлэлд үндэслэн хасаж тооцох нь учир дутагдалтай бөгөөд холбогдох бусад баримтыг бүрдүүлэн хохирлын үнийн дүнгээс хасаж тооцуулах боломжтойг дурдаж байна.

12. Хохирогч Ж***на, З.*** нарын гэрээний дагуу авто зогсоолын төлбөрт 38.000.000 төгрөг Ш.***д төлснийг “***” ХХК-ийн хохиролд оруулан тооцсон ба тэдгээрийн өмчлөх эрх шилжээгүй ч, тухайн зогсоолоо эзэмшиж байгаа нөхцөл байдал тогтоогдсон. Тиймээс Ж***на, З.*** нар нь өмчлөх эрхтэй холбоотой маргаан үүссэн тохиолдолд Иргэний хэргийн шүүхийн журмаар шийдвэрлүүлэх боломжтой юм.

13. Тус хэрэгт шүүгдэгч Ш.***гийн ажил олгогч гэж “***” ХХК-г иргэний хариуцагчаар татан оролцуулсан бөгөөд шүүгдэгч нь хэдий “***”-тай хөдөлмөрийн гэрээтэй боловч тухайн гэмт хэрэг гарах үед “***” ХХК-ийн орон сууцны борлуулалтыг хариуцан ажиллаж байсан нь тогтоогдсон. Тиймээс “***” ХХК-ийн борлуулалтын менежерийн үүргээ гүйцэтгэж байхдаа гэмт хэрэг үйлдэж бусдад болон хуулийн этгээдэд хохирол учруулсан тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг анх ажилд авсан толгой компани хариуцах үндэслэлгүй гэж үзсэн болно.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

14. Улсын яллагчаас шүүгдэгч Ш.***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт, санал гаргасан.

15. Хохирогч “***” ХХК-ийн өмгөөлөгч дүгнэлтдээ: шүүгдэгч нь хохирол төлөөгүй, гэмшсэн шинжгүй, хэргийн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэрт улсын яллагчийн ялын санал тохироогүй гэж үзэж байна, шүүгдэгчид 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэсэн болон бусад хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар саналгүй гэжээ.

16. Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Ш.*** нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирлын үнийн дүн дээр маргаагүй, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, хохирол төлөхтэй холбоотой түүний ажилладаг хуулийн этгээд болох “Жигд чанар” ХХК-тай холбоотой баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн, хувийн байдлыг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү гэжээ. Мөн шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг төлөхөө илэрхийлж байна оногдуулах ялыг багасгаж өгөөч гэсэн болно.

17. Шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

18. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

19. Шүүгдэгч Ш.***гийн хувьд үргэлжилсэн үйлдлээр их хэмжээний хохирол учруулж, хохирогч нарын эд хөрөнгийг залилан мэхлэх замаар өөрт шилжүүлэн авсан, хохирол төлөгдөөгүй байдлыг харгалзан хорих ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ. 

20. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Ш.***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хувийн байдлыг харгалзан нээлтэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

21. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар зохиомол байдлыг зориудаар бий болгон, хохирогч нарыг хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ш.***г 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.***гаас нийт 270.868.900 /хоёр зуун далан сая, найман зуун жаран найман мянга, есөн зуу/ төгрөг гаргуулж, хохирогч “***” ХХК-д 243.868.900 төгрөг, хохирогч Э.***ад 20.000.000 төгрөг, хохирогч Г.***д 7.000.000 төгрөгийг тус тус олгосугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш.***д урьд авсан улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьсугай.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.МӨНХБААТАР