Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 232

 

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сум, 3 дугаар баг, 1-60 айлын орон сууцны 41 тоотод оршин суух, 1977 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ77080110, Булгадар овогтой Одвоогийн Пүрэвдаваа,

          Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сум, 3 дугаар баг, Баянцагаан 55 айлын орон сууцны 48 тоотод оршин суух, 1990 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ90090410, Шаазгайхан овогтой Аминдаваагийн Түвшинтөгс,

Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сум, 4 дүгээр баг, 4-18 тоотод оршин суух, 1973 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЛ73100491, Дэнзэн овогтой Гэнэнгийн Мэндбаяр,

Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сум, 5 дугаар баг, 7-10 тоотод оршин суух, 1973 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ73040111, Дархан овогтой Далайгийн Нямсамбуу,

Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сум, 7 дугаар баг, 21-34 тоотод оршин суух, 1983 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ83090276, Захирагч овогтой Нацагдоржийн Батзориг,

Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сум, 7 дугаар баг, 19-36 тоотод оршин суух, 1972 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ72061419, Тайж овогтой Намнангийн Насанбат,

Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сум, 7 дугаар баг, 10-09 тоотод оршин суух, 1989 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ89072332, Шалавтай овогтой Дашнямын Нямжав,

Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сум, 7 дугаар баг, 20-36 тоотод оршин суух, 1967 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ67011113, Вангай овогтой Балжиннямын Ганбаатар,

Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сум, 7 дугаар баг, 20-08 тоотод оршин суух, 1980 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ80081777, Авгасууд овогтой Бат-Очирын Бадамдорж,

Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сум, 10 дугаар баг, 1-8 тоотод оршин суух, 1984 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ84011019, Галзад овогтой Чимэддэлгэрийн Сүхтулга,

Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сум, 10 дугаар баг, 9-8 тоотод оршин суух, 1986 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ86102172, Монголмууд овогтой Хожингийн Мягмаржав,

Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сум, 10 дугаар баг, 10-08 тоотод оршин суух, 1988 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ88092912, Монголмууд овогтой Хожингийн Шагж,

 Нэхэмжлэгч: Увс аймаг, Сагил сум, 2 дугаар багт оршин суух, 1981 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЛ81020191, Шангуучин овогтой Дүнгээгийн Нямбаяр нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах, улсын бүртгэлийн 1511001102, регистрийн 2002302 дугаартай, “Увс дулааны станц” ХХК-д холбогдох,

Тээврийн хөлс 45.786.510 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, худалдах-худалдан авах гэрээний үүрэг 8.657.714 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уянга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уянга шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нар нь ачааны автомашинаар хувиараа тээвэр хийдэг хүмүүс юм. 2015, 2017 онд “Увс дулааны станц” ХХК-д Хар тарвагатай нүүрсний уурхайгаас нүүрс тээвэрлэж өгсөн. Нүүрс тээвэрлэсний хөлсөө авч чадаагүй тул шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан билээ. Анх бид шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тээврийн зайг 100 км-ээр тооцож тээврийн хөлсөө бодож нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тээврийн зай 110 км болох нь тогтоогдсон тул бид 110 км-ээр тооцож нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. Жолооч Ч.Сүхтулга нь 17-08 УВХ улсын дугаартай автомашинаар “Увс дулааны станц” ХХК-ийн захирал Д.Сурмаажавтай амаар тохиролцон Хар тарвагатай нүүрсний уурхайгаас 2015 оны 1 дүгээр сарын 19-25-ны өдрүүдэд 8 удаагийн ачилтаар нийт 367 тонн нүүрс тээвэрлэн Увс дулааны станцад буулгасан. Тухайн үедээ 1 тонн/км нүүрсийг 150 төгрөгөөг тооцож, тээврийн хөлсөнд нийт 3.727.500 төгрөг, мөн 2017 оны 1 дүгээр сарын 12-28-ны хооронд 8 удаагийн ачилтаар нийт 321.7 тн нүүрсийг тээвэрлэн "Увс дулааны станц" ХХК-д буулгасан. Ингэхдээ 1 тонн/км нүүрсийг 130 төгрөгөөр тооцож, тээврийн хөлсөнд түлшний мөнгөө хасаад 2.273.310 төгрөг, 2015, 2017 онуудад хийсэн тээврийн хөлс нийлээд 6.000.810 төгрөгийг одоо хүртэл аваагүй. Жолооч Д.Нямжав нь 23-37 УВХ улсын дугаартай автомашинаар 2015 оны 1 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд 3 удаагийн ачилтаар нийт 116.6 тн нүүрс тээвэрлэсэн ба тээврийн хөлсөнд нийт 1.050.900 төгрөгийг, жолооч А.Түвшинтөгс нь 23-33 УВХ улсын дугаартай автомашинаар 2015 оны 1 дүгээр сарын 19-25-ны өдрүүдэд 5 удаагийн ачилтаар нийт 195.5 тн нүүрс тээвэрлэн, тээврийн хөлсөнд 1.770.750 төгрөгийг, жолооч О.Пүрэвдаваа нь 12-07 УВХ улсын дугаартай автомашинаар 2015 оны 1 дүгээр сарын 19-25-ны өдрүүдэд 7 удаагийн ачилтаар нийт 412.3 тн нүүрс тээвэрлэн, тээврийн хөлсөнд нийт 4.086.950 төгрөгийг, мөн 2017 оны 1 дүгээр сарын 17-20-ны хооронд 3 удаагийн ачилтаар нийт 152.6 тн нүүрсийг тээвэрлэн, тээврийн хөлсөнд 1.108.180 төгрөгийг, жолооч Д.Нямсамбуу нь 56-75 УВХ улсын дугаартай автомашинаар 2015 оны 1 дүгээр сарын 19-25-ны өдрүүдэд 3 удаагийн ачилтаар нийт 117.7 тн нүүрс тээвэрлэн, тээврийн хөлсөнд 1.069.050 төгрөгийг, жолооч Н.Насанбат нь 55-78 УВХ улсын дугаартай автомашинаар 2015 оны 1 дүгээр сарын 18-27-ны өдрүүдэд 10 удаагийн ачилтаар нийт 293.8 тн нүүрс тээвэрлэн, тээврийн хөлсөнд 2.907.700 төгрөгийг, жолооч Н.Батзориг нь 34-88 УВХ улсын дугаартай автомашинаар 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс 2 дугаар сарын 05-ны хооронд 9 удаагийн ачилтаар нийт 563.5 тн нүүрс тээвэрлэн, тээврийн хөлсөнд 5.999.750 төгрөгийг, жолооч Б.Ганбаатар нь 18-86 УВХ улсын дугаартай автомашинаар 2015 оны 1 дүгээр сарын 18-24-ний хооронд 7 удаагийн ачилтаар нийт 200.9 тн нүүрс тээвэрлэн, тээврийн хөлсөнд 1.956.850 төгрөгийг, жолооч Х.Мягмаржав нь 60-68 УВХ улсын дугаартай автомашинаар 2015 оны 1 дүгээр сарын 19-28-ны хооронд 9 удаагийн ачилтаар нийт 539.3 тн нүүрс тээвэрлэн, тээврийн хөлсөнд 5.697.450 төгрөгийг, жолооч Х.Шагж нь 53-53 УВХ улсын дугаартай автомашинаар 2015 оны 1 дүгээр сарын 19-28-ны хооронд 9 удаагийн ачилтаар нийт 372 тн нүүрс тээвэрлэн, тээврийн хөлсөнд 3.519.000 төгрөгийг, жолооч Б.Бадамдорж нь 18-46 УВХ улсын дугаартай автомашинаар 2015 оны 1 дүгээр сарын 19-25-ны өдрүүдэд 7 удаагийн ачилтаар нийт 319.4 тн нүүрс тээвэрлэн, тээврийн хөлсөнд 3.233.100 төгрөг, мөн 2017 оны 1 дүгээр сарын 17-20-ны хооронд 3 удаагийн ачилтаар нийт 105.2 тн нүүрс тээвэрлэн, тээврийн хөлсөнд 879.040 төгрөгийг, жолооч Д.Нямбаяр нь 59-08 УВА улсын дугаартай автомшинаар 2015 оны 1 дүгээр сарын 19-25-ны өдрүүдэд 7 удаагийн ачилтаар нийт 283.6 тн нүүрс тээвэрлэн, тээврийн хөлсөнд 2.250.300 төгрөг, мөн 2017 оны 1 дүгээр сарын 17-20-ны хооронд 2 удаагийн ачилтаар нийт 74.4 тн нүүрсийг тээвэрлэн, тээврийн хөлсөнд 698.860 төгрөгийг, жолооч Г.Мэндбаяр нь 59-08 УВА улсын дугаартай автомашинаар 2015 оны 1 дүгээр сарын 19-25-ны өдрүүдэд 7 удаагийн ачилтаар нийт 283.6 тн нүүрс тээвэрлэн, тээврийн хөлсөнд 3.030.900 төгрөг, мөн 2017 оны 1 дүгээр сарын 17-20-ны хооронд 2 удаагийн ачилтаар нийт 74.4 тн нүүрс тээвэрлэн, тээврийн хөлсөнд 526.920 төгрөгийг тус тус аваагүй байгаа. Нэхэмжлэгч нар нь Д.Сурмаажав захиралд удаа дараа хандан тээврийн хөлсөө нэхэмжилсэн боловч өгөөгүй бөгөөд уулзах бүрт “Удахгүй өгнө” гэж явсаар 2 жилийн нүүрийг үзэж байна. Иймд нийт нэхэмжлэгч нарын тээврийн хөлс болох 45.786.510 төгрөгийг “Увс дулааны станц” ХХК-иас гаргуулж 13 нэр бүхий жолооч нарт олгож өгнө үү. ... Шүүхийн үзлэгээр замын зайг 103 км гэж тогтоосон, мөн хариуцагчийн гаргаж ирүүлсэн баримтад дурдагдсан жолооч нарын авсан шатахууны тооцоо зэрэгт маргаан байхгүй тул энэ хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй. Харин хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд “Хар тарвагатай” ХК-иас тухайн жолооч тус бүрт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шийдвэрлүүлэх замаар хандах нь зүйтэй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч “Увс дулааны станц” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн болон 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэл, шаардлага нь тодорхойгүй ойлгомжгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэх хуулийн дагуу хариуцагч нь 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 24 дүгээр “Увс дулааны станц” ХХК-ийн захирлын “Нүүрсний тээврийн хөлс тогтоох тухай” тушаалаар “Увс дулааны станц”-д Хар тарвагатайн нүүрсний уурхайгаас нүүрс тээвэрлэж ирэх км-ийн тээврийн хөлсний үнэлгээг 115 төгрөгөөр тогтоосон нотлох баримт, гэрч Х.Катавыг байцаасан тэмдэглэл, Увс аймаг дахь Нефть хангамжийн салбарын 2015 оны 1-2 саруудад “Увс дулааны станц” ХХК-д 1 литр дизель түлшийг 1.940 төгрөгөөр, 2017 оны 1 сар, 2 саруудад дизелийн түлшийг 1.790 төгрөг, 1.890 төгрөгөөр тооцож олгож байсан нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасны дагуу бичмэл нотлох баримтын шаардлага хангуулан хавтаст хэрэгт авагдсан. Гэтэл нэхэмжлэгч талын шаардлага тус бүр нь 2015 оны тээврийн хөлсийг 1 тонн/км-ыг 150 төгрөгөөр, 2017 оны тээврийн хөлсийг 1 тонн/км-ыг 130 төгрөгөөр тооцсон, тээврийн хөлсөнд түлшний мөнгөө хасаад хэдэн төгрөгөөр тооцож хасаж буй нь тодорхойгүй, хэдэн км-ээр тооцсон нь тодорхойгүй, үнийн дүн нь тодорхойгүй, бодсон бодолт нь алдаатай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байдаг. “Увс дулааны станц” ХХК-ийн нягтлан бодогч Х.Катав нь 2015 он, 2017 онд дээрх жолооч нартай холбоотой тээврийн хөлсний тооцоог бодож гаргасан баримтууд нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байгаа. Хавтаст хэрэгт авагдсан Монгол Улсын Автозамын сүлжээний нэгдсэн атлас дээр Хар тарвагатай нүүрсний уурхайгаас “Увс дулааны станц” ХХК хүртэлх хоорондын зай 96 км байна гэж тэмдэглэсэн байгаа. “Улаангом сумаас олон улсын ангиллын А1701 кодтой замналаар эхэлж, 68 км яваад Бургастай голын урд дэнжээс баруун хойд чиглэлээр салж орон нутгийн замын маршрутаар 28 км-т Хар тарвагатай нүүрсний уурхайд очно” гэж тэмдэглэсэн байгааг нэхэмжлэгч тал анхаарсангүй, харин ч Увс аймгийн Автотээврийн лавлагаагаар 110 км хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин “Увс дулааны станц” ХХК-ийн зүгээс жолооч Х.Шагж нь 53-53 УВХ улсын дугаартай автомашинаар 9 удаагийн ачилтаар нийт 372 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 4.106.880 төгрөг, үүнээс 1500 литр түлшний үнэ 2.910.000 төгрөг хасаад олговол зохих 1.196.880 төгрөг, жолооч Д.Нямбаяр нь 15-09 УВА УВХ улсын дугаартай автомашинаар 6 удаагийн ачилтаар нийт 242,2 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 2.673.888 төгрөг, үүнээс 900 литр түлшний үнэ 1.746.000 төгрөг хасаад олговол зохих 927.888 төгрөг, жолооч Д.Нямжав нь 23-37 УВХ улсын дугаартай автомашинаар 3 удаагийн ачилтаар нийт 116,6 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 1.287.264 төгрөг, үүнээс 450 литр түлшний үнэ 873.000 төгрөг хасаад олговол зохих 414.264 төгрөг, жолооч Д.Нямсамбуу нь 56-75 УВХ улсын дугаартай автомашинаар 3 удаагийн ачилтаар нийт 117,7 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 1.299.408 төгрөг, үүнээс 500 литр түлшний үнэ 970.000 төгрөг хасаад олговол зохих 329.408 төгрөг, жолооч Х.Мягмаржав нь 60-68 УВХ улсын дугаартай автомашинаар 9 удаагийн ачилтаар нийт 539,3 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 5.953.872 төгрөг, үүнээс 1650 литр түлшний үнэ 3.201.000 төгрөг хасаад олговол зохих 2.752.872 төгрөг, жолооч О.Пүрэвдаваа нь 12-07 УВХ улсын дугаартай автомашинаар 7 удаагийн ачилтаар нийт 412,3 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 4.551.792 төгрөг, үүнээс 1400 литр түлшний үнэ 2.716.000 төгрөг хасаад олговол зохих 1.835.792 төгрөг, жолооч Ч.Сүхтулга нь 17-08 УВХ улсын дугаартай автомашинаар 8 удаагийн ачилтаар нийт 367 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 4.051.680 төгрөг, үүнээс 1200 литр түлшний үнэ 2.328.000 төгрөг хасаад олговол зохих 1.723.680 төгрөг,  жолооч Б.Бадамдорж нь 18-46 УВА улсын дугаартай автомашинаар 7 удаагийн ачилтаар нийт 319,4 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 3.526.176 төгрөг, үүнээс 1050 литр түлшний үнэ 2.037.000 төгрөг хасаад олговол зохих 1.489.176 төгрөг, жолооч Н.Насанбат 55-78 УВА улсын дугаартай автомашинаар 10 удаагийн ачилтаар нийт 293,8 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 3.243.552 төгрөг, үүнээс 1150 литр түлшний үнэ 2.231.000 төгрөг хасаад олговол зохих 1.012.552 төгрөг,  жолооч Б.Бадамдорж нь 18-46 УВА улсын дугаартай автомашинаар 7 удаагийн ачилтаар нийт 319,4 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 3.526.176 төгрөг, үүнээс 1050 литр түлшний үнэ 2.037.000 төгрөг хасаад олговол зохих 1.489.176 төгрөг, жолооч Г.Мэндбаяр нь 59-08 УВА улсын дугаартай автомашинаар 7 удаагийн ачилтаар нийт 283,6 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 3.130.944 төгрөг, үүнээс 1000 литр түлшний үнэ 1.940.000 төгрөг хасаад олговол зохих 1.190.944 төгрөг, жолооч А.Түвшинтөгс нь 23-33 УВХ улсын дугаартай автомашинаар 5 удаагийн ачилтаар нийт 195,5 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 2.158.320 төгрөг, үүнээс 750 литр түлшний үнэ 1.455.000 төгрөг хасаад олговол зохих 703.320 төгрөг, жолооч Н.Батзориг нь 34-88 УВХ улсын дугаартай автомашинаар 8 удаагийн ачилтаар нийт 453,5 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 5.006.640 төгрөг, үүнээс 1600 литр түлшний үнэ 3.104.000 төгрөг хасаад олговол зохих 1.902.640 төгрөг, жолооч Б.Ганбаатар нь 18-86 УВХ улсын дугаартай автомашинаар 7 удаагийн ачилтаар нийт 200,9 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 2.217.936 төгрөг, үүнээс 800 литр түлшний үнэ 1.552.000 төгрөг хасаад олговол зохих 665.936 төгрөг болж байна. Нийт 13 жолооч 3.913,8 тонн нүүрс тээвэрлэсэн, тээврийн хөлс 43.208.352 төгрөг, үүнээс 13.950 литр түлшний үнэ 27.063.000 төгрөг хасаад олговол зохих нийт 16.145.352 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Мөн “Увс дулааны станц” ХХК-иас нэхэмжлэгч 8 хүнд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна” гэв.  

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:        

Нэхэмжлэгч О.Пүрэвдаваа, А.Түвшинтөгс, Г.Мэндбаяр, Д.Нямсамбуу, Н.Батзориг, Н.Насанбат, Д.Нямжав, Б.Ганбаатар, Б.Бадамдорж, Ч.Сүхтулга, Х.Мягмаржав, Х.Шагж, Д.Нямбаяр нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уянга нь хариуцагч “Увс дулааны станц” ХХК-д холбогдуулан “Тээврийн хөлс 45.786.510 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Мөн хариуцагч “Увс дулааны станц” ХХК-иас нэхэмжлэгч Х.Шагж, Ч.Сүхтулга, А.Түвшинтөгс, Б.Ганбатар, Н.Батзориг, Х.Мягмаржав, О.Пүрэвдаваа, Д.Нямбаяр нарт холбогдуулан “Худалдах-худалдан авах гэрээний үүрэг 8.657.714 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэл /3 дугаар хавтасны 91-93 дугаар хуудас/-ийг гаргасан байна.

1. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч Ч.Сүхтулга, Д.Нямжав, А.Түвшинтөгс О.Пүрэвдаваа, Д.Нямсамбуу, Н.Насанбат, Н.Батзориг, Б.Ганбаатар, Х.Мягмаржав, Х.Шагж, Б.Бадамдорж, Д.Нямбаяр, Г.Мэндбаяр нар болон хариуцагч “Увс дулааны станц” ХХК-ийн захирал Д.Сурмаажав нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, Автотээврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээ 2015 он болон 2017 онд байгуулагдсан байх ба нэхэмжлэгч нар гүйцэтгэсэн ажлын хөлсөө гаргуулахаар шаарджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд “Хар тарвагатай” нүүрсний уурхайгаас Увс аймгийн Улаангом суманд байрлах “Увс дулааны станц” ХХК-ийн чиглэлийн замд нүүрс тээвэрлэхээр гэрээ байгуулсан, мөн хэдэн удаагийн ачилтаар тээвэрлэсэн, нүүрс тээвэрлэхэд авсан түлшний үнэ болон литрийн хэмжээний хувьд маргаагүй, харин 1 тонн/км нүүрсийг хэдэн төгрөгөөр тээвэрлэсэн болон тээврийн зайны хувьд маргасан.

Хэргийн 1 дүгээр хавтасны 13-114 дүгээр талд авагдсан “Орлогын баримт”, гар бичмэл баримтуудаас үзэхэд

  • Нэхэмжлэгч Г.Мэндбаяр 59-08 УВА улсын дугаартай автомашинаар:
    • 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 45,1 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 43,1 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 46,8 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 47 тонн, 
    • 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 26,4 тонн болон 47 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 28,2 тонн, нийт 7 удаагийн ачилтаар 283,6 тонн нүүрс тээвэрлэсэн /хх-15-21/,
    • 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 38,5 тонн,
    • 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 35,9 тонн, нийт 2 удаагийн ачилтаар 74,4 тонн нүүрс тээвэрлэсэн /хх-13-14/.
  • Нэхэмжлэгч Н.Батзориг 34-88 УВХ улсын дугаартай автомашинаар:
    • 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 53 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 57,5 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 56 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 57 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 56,5 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 58,5 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 58 тонн,
    • 2015 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 57 тонн, нийт 8 удаагийн ачилтаар 453,5 тонн нүүрс тээвэрлэсэн /хх-22-29/.
  • Нэхэмжлэгч Х.Мягмаржав 60-68 УВХ улсын дугаартай автомашинаар:
    • 2015 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 59,1 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 55,8 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 60,5 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 64,1 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 53,2 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 60,2 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 59,2 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 64 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 63,2 тонн, нийт 9 удаагийн ачилтаар 539,3 тонн нүүрс тээвэрлэсэн /хх-30-38/,
  • Нэхэмжлэгч Х.Шагж 53-53 УВХ улсын дугаартай автомашинаар:
    • 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 41,3 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 38,6 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 43 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 41,5 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 41,3 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 42,4 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 40,7 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 43,6 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 39,6 тонн, нийт 9 удаагийн ачилтаар 372 тонн нүүрс тээвэрлэсэн /хх-39-47/,
  • Нэхэмжлэгч О.Пүрэвдаваа 12-07 УВХ улсын дугаартай автомашинаар:
    • 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 61,2 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 56,7 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 53,9 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 58 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 62,7 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 61 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 58,8 тонн, нийт 7 удаагийн ачилтаар 412,3 тонн нүүрс тээвэрлэсэн /хх-51-57/,
    • 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 50,6 тонн,
    • 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 54,5 тонн,
    • 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 47,5 тонн, нийт 3 удаагийн ачилтаар 152,6 тонн нүүрс тээвэрлэсэн /хх-48-50/,
  • Нэхэмжлэгч Б.Бадамдорж 18-86 УВХ улсын дугаартай автомашинаар:
    • 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 46,1 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 45,5 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 46,5 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 44 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 45,3 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 45 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 47 тонн, нийт 7 удаагийн ачилтаар 319,4 тонн нүүрс тээвэрлэсэн /хх-61-67/,
    • 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 39 тонн,
    • 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 41,2 тонн,
    • 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 37,6 тонн, нийт 3 удаагийн ачилтаар 117,8 тонн нүүрс тээвэрлэсэн /хх-58-60/,
  • Нэхэмжлэгч Д.Нямжав 23-37 УВХ улсын дугаартай автомашинаар:
    • 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 39,6 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 37,4 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 25-нй өдөр 39,6 тонн, нийт 3 удаагийн ачилтаар 116,6 тонн нүүрс тээвэрлэсэн /хх-68-70/,
  • Нэхэмжлэгч А.Түвшинтөгс 23-33 УВХ улсын дугаартай автомашинаар:
    • 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 39,7 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 38,8 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 40,2 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 37,4 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 39,4 тонн, нийт 5 удаагийн ачилтаар 195,5 тонн нүүрс тээвэрлэсэн /хх-71-75/,
  • Нэхэмжлэгч Ч.Сүхтулга 17-08 УВХ улсын дугаартай автомашинаар:
    • 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 48,6 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 43,6 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 46,7 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 47,9 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 47,7 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 46,8 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 44,7 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 41 тонн, нийт 8 удаагийн ачилтаар 367 тонн нүүрс тээвэрлэсэн /хх-84-91/,
    • 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 42,4 тонн,
    • 2017 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр 42,8 тонн,
    • 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 44,1 тонн,
    • 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 40,6 тонн,
    • 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 40 тонн,
    • 2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 36,5 тонн,
    • 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 37,8 тонн,
    • 2017 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 37,5 тонн, нийт 8 удаагийн ачилтаар 321,7 тонн нүүрс тээвэрлэсэн /хх-76-83/,
  • Нэхэмжлэгч Д.Нямсамбуу 56-75 УВХ улсын дугаартай автомашинаар:
    • 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 46,8 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 42,6 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 28,3 тонн, нийт 3 удаагийн ачилтаар 117,7 тонн нүүрс тээвэрлэсэн /хх-92-94/,
  • Нэхэмжлэгч Н.Насанбат 55-78 УВХ улсын дугаартай автомашинаар:
    • 2015 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 29,1 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 30 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 28,7 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 30,4 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 29,1 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 30,5 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 29,4 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 29,4 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 29,2 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 28 тонн, нийт 10 удаагийн ачилтаар 293,8 тонн нүүрс тээвэрлэсэн /хх-95-104/,
  • Нэхэмжлэгч Д.Нямбаяр 15-09 УВА улсын дугаартай автомашинаар:
    • 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 40,5 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 41,5 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 41 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 41 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 38,2 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 40 тонн, нийт 6 удаагийн ачилтаар 242,2 тонн нүүрс тээвэрлэсэн /хх-108-113/,
    • 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 35,9 тонн,
    • 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 34,7 тонн,
    • 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 34,6 тонн, нийт 3 удаагийн ачилтаар 105,2 тонн нүүрс тээвэрлэсэн /хх-105-107/,
  • Нэхэмжлэгч Б.Ганбаатар 18-86 УВХ улсын дугаартай автомашинаар:
    • 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 28 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 28,6 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 28,4 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 30,1 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 29,5 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 28,2 тонн,
    • 2015 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 28,1 тонн, нийт 7 удаагийн ачилтаар 200,9 тонн нүүрс тээвэрлэсэн /хх-114/ байна.

Хэдийгээр нэхэмжлэгч Б.Ганбаатарын гар бичмэл бүхий баримт нь хуулбараар байгаа боловч хэргийн 1 дүгээр хавтасны 224, 227, 228 дугаар талд авагдсан хариуцагч “Увс дулааны станц” ХХК-ийн нягтлан бодогч Х.Катавын гаргасан тооцооны баримтуудтай цаг хугацаа, буулгасан нүүрсний тоннын хэмжээний хувьд таарч, мөн авсан шатахууны хэмжээ буюу “800 л шатахуун авсан” гэх тэмдэглэгээ нь мөн тохирч байгаа тул тухайн баримтыг нотлох баримтаар үнэлсэн болно.

Мөн нэхэмжлэгч нарын зарим нэг “Орлогын баримт”-д огнооны хувьд балартсан байгаа боловч тэдний тээвэрлэн ирсэн нүүрсний хэмжээг тогтоох боломжтой, нөгөө талаар, хариуцагчийн гаргаж ирүүлсэн 1 дүгээр хавтасны 222-224, 225-227 дугаар хуудаст авагдсан тооцооны баримтаас огноо болон тээвэрлэн ирүүлсэн нүүрсний тооцоо тус тус тохирч байгаа тул мөн нотлох баримтаар үнэлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Өөрөөр хэлбэл, дээр дурдсан “Орлогын баримт”, “Гар бичмэл” гэх баримтууд, хариуцагчийн гаргаж ирүүлсэн буюу 2015, 2017 онд тухайн үедээ жолооч тус бүрээс хүлээн авсан нүүрсний хэмжээ, жолооч нарын тус компаниас авсан шатахууны хэмжээ зэрэг мэдээлэл хоорондоо тохирч байгаа бөгөөд энэ талаар талууд маргаагүй.

Харин дээр дурдсанчлан талууд тээвэр хийсэн замын хэмжээ, нэг тонн нүүрсийг хэдэн төгрөгөөр тооцож тээвэрлүүлсэн талаараа маргасан бөгөөд шүүх хэрэгт авагдсан дараах нотлох баримтад үндэслэн тээвэр хийсэн замын хэмжээг 100 км-ээр тогтоож, мөн 2015 оны 150 төгрөг, 2013 онд 130 төгрөгөөр тус тус тээврийн хөлс тохиролцон, ажил гүйцэтгэгдсэн гэж үзлээ.

Хэдийгээр 2 дугаар хавтасны 33 дугаар хуудаст авагдсан Увс аймгийн Автотээврийн төвийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 247 тоот тодорхойлолтод “110 км” гэснийг үндэслэн нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч мөн хавтасны 148 дугаар талд авагдсан тус төвийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 138 тоот албан бичгээр “уг зайг тухайн байгууллага тогтоох боломжгүй” гэсэн хариу өгч, өмнөх өөрийн байгууллагаас ирүүлсэн лавлагааг үгүйсгэсэн байх тул тухайн баримтуудыг үнэлэх боломжгүй байна.

Харин зохигчдыг оролцуулж, хөндлөнгийн 2 гэрчийг байлцуулан 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хийгдсэн үзлэгээр[1] “Увс дулааны станц” ХХК-ийн нүүрс буулгадаг хэсгээс эхлэн олон улсын чанартай А-1702 тэмдэгтэй автозамаар 47,8 км яваад зам салж, “Бургастайн гол” чиглээд цааш явсан ба үүнээс цааш “Хар тарвагатай” нүүрсний уурхай орсон бөгөөд энэхүү хэмжээг “103 км” гэж тогтоосон.

Харин буцахдаа Хар тарвагатай нүүрсний уурхайгаас “Бургастайн гол” орж, үүнээс цааш “Улаангом-Ховд” чиглэлийн шороон замаар мөн л “Увс дулааны станц” ХХК-ийн нүүрс буулгах хэсэгт ирэхэд “92,5 км” зам туулсан тухай заасан бөгөөд харин тухайн замд буюу Улаан-Уулын дээд талд Улаангомоос гараад 4 км-т байрлах гүүр нь хуучны модон хийцтэй, 5 тоннын даацтай тухай “Увс Авто зам засвар, арчлалт” төрийн өмчит хувьцаат компаниас 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 72 тоот албан бичгээр[2] хариу ирүүлсэн байх тул уг замаар тээвэр явагдах боломжгүй гэж үзсэн болно. 

Өөрөөр хэлбэл, “Увс дулааны станц” ХХК болон Хар тарвагатай нүүрсний уурхай хүртэл 2 өөр төрлийн замаар зорчих боломжтой байх боловч богино зайтай замд нь 5 тоннын даацтай модон гүүр байрладаг тул тухайн автозамаар бус Улаангом-Наранбулаг чиглэлийн хатуу хучилттай автозамд байрлах бетон гүүрээр гарч, олон улсын чанартай А-1702 дугаартай замаар зорчдог нь тогтоогдсон ба ийнхүү замын хэмжээг “100 км”-ээр тогтоож, хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Манай компани 2013 оноос хойш нүүрс тээвэрлэдэг жолооч нартай 1 тн/км-ыг 115 төгрөгөөр тооцож тээвэрлүүлсээр ирсэн” гэсэн тайлбар гаргаж, хэргийн 1 дүгээр хавтасны 221 дүгээр талд авагдсан “Увс дулааны станц” ХХК-ийн захирлын 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 24 тоот тушаал, 1 дүгээр хавтасны 250-251, 2 дугаар хавтасны 1-2 дугаар хуудаст авагдсан иргэн Б.Нямсамбууд тээврийн хөлс олгосон тухай баримтууд, 2 дугаар хавтасны 3-8 дугаар хуудаст авагдсан иргэн Н.Даваа-Очир, Я.Батаа, Жамбалдорж, Найдан, Н.Олонбаяр, Нямсүрэн, Лхагвадорж, Лхамсүрэн нарт тээврийн хөлс олгосон тооцооны баримтууд, 2 дугаар хавтасны 10-24 дүгээр хуудаст авагдсан “Ачаа тээвэрлэлтийн гэрээ” гэх баримтуудыг шүүхэд ирүүлсэн байх боловч нэгдүгээрт, тухайн тариф нь компанийн өөрийн дотоодод үйлчлэх үйлчлэлтэй эрхийн акт, хоёрдугаарт, 2015 оны 1-2, 2017 оны 1-4 дүгээр сард адилхан тээвэр хийсэн гэх жолооч Нямсүрэн, Лхагвадорж, Лхамсүрэн, Олонбаяр нараар Хар тарвагатай нүүрсний уурхайгаас “Увс дулааны станц” ХХК-ийн чиглэлд тээвэр хийлгэхдээ 115 төгрөгөөр тохиролцсон, харин нэхэмжлэгч 13 хүнтэй яагаад тухайн үедээ мөн л 115 төгрөгөөр тохиролцоогүй болох нь эргэлзээ үүсгэж байгаа бөгөөд тухайн 115 төгрөгөөр тээвэр хийсэн гэх жолооч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулаагүй байх тул нягтлан бодогч Х.Катавын хийсэн тооцооны баримт, Н.Олонбаярын гарын үсэг бүхий “Мөнгө авсан тухай тодорхойлолт” гэх баримуудыг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.

Харин 2014 оноос хойш адил үйл ажиллагаа явуулж байгаа “Улаангомын дулааны хоёрдугаар станц” төрийн өмчит хувьцаат компанийн 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр “Чандмань туул” ХХК-тай байгуулсан “Нүүрс тээвэрлэлтийн гэрээ”[3], 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр “Ундрага констракшн” ХХК, “НББЭ” ХХК-иудтай байгуулсан “Нүүрс тээвэрлэх гэрээ”[4], үзлэг хийсэн тэмдэглэл[5], Увс аймгийн “Дулааны хоёрдугаар станц, дулааны шугам сүлжээ” орон нутгийн өмчит аж ахуйт тооцоотой үйлдвэрийн газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 125 дугаар тодорхойлолт[6], гэрч Н.Сарнайгийн мэдүүлэг[7] зэрэг баримтаар 2015 онд 150 төгрөгөөр, 2017 онд 135 төгрөгөөр тухайн үедээ нүүрс тээвэрлүүлдэг байжээ.

Энэхүү баримтуудыг Монгол Улсын Зам, тээврийн сайдын 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 162 тоот тушаалаар[8] батлагдсан “Ачаа тээврийн 1 тн.км-ийн жишиг тариф”-тай харьцуулахад Увс аймагт  үйл ажиллагаа явуулдаг 2 дулааны станцууд ажил гүйцэтгэгч нартай тохиролцох замаар өөрсдийн ажлын хөлсөө тогтоодог, нөгөө талаар, тухайн жил, сард шатахууны тариф хэдэн төгрөг байгаагаас шалтгаалан хөлсний хэмжээ өөрчлөгддөг байна.

Түүнчлэн гэрч Д.Бямбадоржийн мэдүүлэгт[9]: “... 2015 онд тонн/км-ыг нь 150 төгрөгөөр, 2017 онд 130 төгрөгөөр тохироцон тээвэрлэдэг байсан” гэсэн, мөн нэхэмжлэгч нар “Бид 2015 онд 150 төгрөгөөр, 2017 онд 130 төгрөгөөр тус тус тохиролцож тээвэр хийсэн” гэж нэхэмжлэл гаргаж байгаагаас үзэхэд энэхүү үнэлгээг Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т заасан “тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээ” гэж тооцох боломжтой байна.

Дараах хүснэгтэд заасан хэмжээгээр нэхэмжлэгч тус бүрт олговол зохих хөлсийг тооцов.

Д

Нэхэмжлэгч нарын нэрс

Автома-шины дугаар

Тээвэр хийсэн зай 100 км

 

 

 

2015 он /150 төгрөг/

2017 он /130 төгрөг/

 

 

 

явсан тоо, тээвэрлэсэн тонн

хассан шатахууны төлбөр

/1 литр шатахуун 1.940 төгрөг/

Олговол зохих хөлс /төгрөгөөр/

явсан тоо, тээвэрлэсэн тонн

хассан шатахууны төлбөр

/1 литр шатахуун 1.790 төгрөг/

Олговол зохих хөлс /төгрөгөөр/

1

ОЭ77080110, Булгадар овогтой Одвоогийн Пүрэвдаваа

12-07 УВХ

7 удаа 412,3 тонн

1400 литр 2.716.000 төгрөг

3.468.500

3 удаа 152,6 тонн

600 литр 1.074.000 төгрөг

909.800

2

ОЮ90090410, Шаазгайхан овогтой Аминдаваагийн Түвшинтөгс

23-33 УВХ

5 удаа 195,5 тонн

750 литр 1.455.000 төгрөг

1.477.500

 

 

 

3

ОЛ73100491, Дэнзэн овогтой Гэнэнгийн Мэндбаяр

59-08 УВА

7 удаа 283,6 тонн

1000 литр 1.940.000 төгрөг

2.314.000

2 удаа 74,4 тонн

300 литр 537.000 төгрөг

430.200

4

ОЭ73040111, Дархан овогтой Далайгийн Нямсамбуу

56-75 УВХ

3 удаа 117,7 тонн

500 литр 970.000 төгрөг

795.500

 

 

 

5

ОЮ83090276, Захирагч овогтой Нацагдоржийн Батзориг

34-88 УВХ

8 удаа 453,5 тонн

1600 литр

3.104.000 төгрөг

3.698.500

 

 

 

6

ОЮ72061419, Тайж овогтой Намнангийн Насанбат

55-78 УВХ

10 удаа 293,8 тонн

1150 литр 2.231.000 төгрөг

2.176.000

 

 

 

7

ОЮ89072332, Шалавтай овогтой Дашнямын Нямжав

23-37 УВХ

3 удаа 116,6 тонн

450 литр 873.000 төгрөг

876.000

 

 

 

8

ОЮ67011113, Вангай овогтой Балжиннямын Ганбаатар

18-86 УВХ

7 удаа 200,9 тонн

800 литр 1.552.000

1.461.500

 

 

 

9

ОЮ80081777,

Авгасууд овогтой                       Бат-Очирын Бадамдорж

18-46 УВХ

7 удаа 319,4 тонн

1050 литр

2.037.000 төгрөг

2.754.000

3 удаа 117,8 тонн

450 литр

805.500 төгрөг

725.900

10

ОЭ84011019, Галзад овогтой Чимэддэлгэрийн Сүхтулга

17-08 УВХ

8 удаа 367 тонн

1200 литр 2.328.000 төгрөг

3.177.000

8 удаа 321,7 тонн

1300 литр 2.327.000 төгрөг

1.855.100

11

ОЮ86102172, Монголмууд овогтой Хожингийн Мягмаржав

60-68 УВХ

9 удаа 539,3 тонн

1650 литр

3.201.000 төгрөг

4.888.500

 

 

 

12

ОЮ88092912, Монголмууд овогтой Хожингийн Шагж

53-53 УВХ

9 удаа 372 тонн

1500 литр 2.910.000 төгрөг

2.670.000

 

 

 

13

ОЛ81020191, Шангуучин овогтой Дүнгээгийн Нямбаяр

15-09 УВА

6 удаа 242,2 тонн

900 литр

1.746.000 төгрөг

1.887.000

3 удаа 105,2 тонн

450 литр 805.500 төгрөг

562.100

 

 

 

Нийт

 

27.063.000 төгрөг

 

31.644.000 төгрөг

 

 

5.549.000 төгрөг

 

4.483.100 төгрөг

 

36.127.100 төгрөг

 

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч “Увс дулааны станц” ХХК-иас нэхэмжлэгч О.Пүрэвдаваад 4.378.300 төгрөг, нэхэмжлэгч Г.Мэндбаярт 2.744.200 төгрөг, нэхэмжлэгч Б.Бадамдоржид 3.479.900 төгрөг, нэхэмжлэгч Ч.Сүхтулгад 5.032.100 төгрөг, нэхэмжлэгч Д.Нямбаярт 2.449.100 төгрөг, нэхэмжлэгч А.Түвшинтөгст 1.477.500 төгрөг, нэхэмжлэгч Д.Нямсамбууд 795.500 төгрөг, нэхэмжлэгч Н.Батзоригт 3.698.500 төгрөг, нэхэмжлэгч Н.Насанбатад 2.176.000 төгрөг, нэхэмжлэгч Д.Нямжавт 876.000 төгрөг, нэхэмжлэгч Б.Ганбаатарт 1.461.500 төгрөг, нэхэмжлэгч Х.Мягмаржавт 4.888.500 төгрөг, нэхэмжлэгч Х.Шагжид 2.670.000 төгрөг, нийт 36.127.100 төгрөг гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “9.659.410 төгрөг гаргуулах тухай” хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уянгаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 479.267 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Увс дулааны станц” ХХК-иас 338.585 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй.

2. Хариуцагч “Увс дулааны станц” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргалаас нэхэмжлэгч Х.Шагж, Ч.Сүхтулга, А.Түвшинтөгс, Б.Ганбаатар, Н.Батзориг, Х.Мягмаржав, О.Пүрэвдаваа Д.Нямбаяр нарт холбогдуулан “Худалдах-худалдан авах гэрээний үүрэг нийт 8.657.714 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийг[10] 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр гаргажээ.

Сөрөг нэхэмжлэлийн агуулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзэхэд тухайн нэр бүхий 8 нэхэмжлэгч нар “Хар тарвагатай” ХК-иас 2015, 2016 онуудад зээлээр нүүрс худалдан авсан боловч өнөө хүртэл хугацаанд үнийг төлөөгүй гэж “Увс дулааны станц” ХХК-иас нэхэмжлэл гаргасан байна.

            Мөн нэхэмжлэлдээ “... “Хар тарвагатай” ХК-иас “Увс дулааны станц” ХХК руу дээрх нүүрсний зээлийн өрийг шилжүүлсэн” гэх боловч хоёр байгууллагын хооронд өр, авлага шилжүүлсэн, хүлээн авсан тухай санхүүгийн анхан шатны баримтуудыг ирүүлээгүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасны дагуу сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар сөрөг нэхэмжлэлд хариуцагч “Увс дулааны станц” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154.000 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж, хариуцагчид олгохоор шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 117, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч “УДС” ХХК-иас нэхэмжлэгч О.П-аад 4.378.300 /дөрвөн сая гурван зуун далан найман мянга гурван зуу/ төгрөг, нэхэмжлэгч Г.М-т 2.744.200 /хоёр сая долоон зуун дөчин дөрвөн мянга хоёр зуу/ төгрөг, нэхэмжлэгч Б.Б-д 3.479.900 /гурван сая дөрвөн зуун далан есөн мянга есөн зуу/ төгрөг, нэхэмжлэгч Ч.С-д 5.032.100 /таван сая гучин хоёр мянга нэг зуу/ төгрөг, нэхэмжлэгч Д.Н-т 2.449.100 /хоёр сая дөрвөн зуун дөчин есөн мянга нэг зуу/ төгрөг, нэхэмжлэгч А.Т-т 1.477.500 /нэг сая дөрвөн зуун далан долоон мянга таван зуу/ төгрөг, нэхэмжлэгч Д.Н-ууд 795.500 /долоон зуун ерэн таван мянга таван зуу/ төгрөг, нэхэмжлэгч Н.Б-т 3.698.500 /гурван сая зургаан зуун ерэн найман мянга таван зуу/ төгрөг, нэхэмжлэгч Н.Н-д 2.176.000 /хоёр сая нэг зуун далан зургаан мянга/ төгрөг, нэхэмжлэгч Д.Н-т 876.000 /найман зуун далан зургаан мянга/ төгрөг, нэхэмжлэгч Б.Г-т 1.461.500 /нэг сая дөрвөн зуун жаран нэгэн мянга таван зуу/ төгрөг, нэхэмжлэгч Х.М-т 4.888.500 /дөрвөн сая найман зуун наян найман мянга таван зуу/ төгрөг, нэхэмжлэгч Х.Ш-д 2.670.000 /хоёр сая зургаан зуун далан мянга/ төгрөг, нийт 36.127.100 /гучин зургаан сая нэг зуун хорин долоон мянга нэг зуу/ төгрөг гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “9.659.410 төгрөг гаргуулах тухай” хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уянгаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 479.267 /дөрвөн зуун далан есөн мянга хоёр зуун жаран долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “УДС” ХХК-иас 338.585 /гурван зуун гучин найман мянга таван зуун наян тав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч 13 хүнд олгосугай.

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар хариуцагч “УДС” ХХК-иас нэхэмжлэгч Х.Ш, Ч.С, А.Т, Б.Г, Н.Б, Х.М, О.П, Д.Н нарт холбогдуулан гаргасан “Худалдах-худалдан авах гэрээний үүрэг нийт 8.657.714 /найман сая зургаан зуун тавин долоон мянга долоон зуун арван дөрөв/ төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар сөрөг нэхэмжлэлд хариуцагч “УДС” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154.000 /нэг зуун тавин дөрвөн мянга/ төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж, хариуцагч “УДС” ХХК-д олгосугай.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн  дотор Увс  аймгийн  Эрүү,  Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

                           ДАРГАЛАГЧ,

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Н.ГЭРЭЛТУЯА

 


[1]  3 дугаар хавтасны 79-80 дугаар тал,

[2] 3 дугаар хавтасны 156-157 дугаар тал,

[3] 3 дугаар хавтасны 74-77 дугаар тал,

[4] 3 дугаар хавтасны 68-73 дугаар тал,

[5] 3 дугаар хавтасны 66-67 дугаар тал,

[6] 2 дугаар хавтасны 161 дүгээр тал,

[7] 2 дугаар хавтасны 155-156 дугаар тал

[8] http://mrtd.gov.mn/upload/files/91da3ee7284330ef998ff3d8e3f4049d.pdf

[9] 1 дүгээр хавтасны 140 дүгээр тал,

[10] 3 дугаар хавтасны 91-93 дугаар тал,