Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 139

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.   Иргэний хуулийн  498 дугаар зүйлийн  498.4 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас 18500000 /арван найман сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Н-д олгосугай.

2.   Нэхэмжлэгч Ц.Н-ж нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар 250450 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураараа эс биелүүлбэл албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.       

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б. ЭРДЭНЭМӨНХ

                                              ШҮҮГЧИД                                    А.НАРАНТУЯА

                                                                                               Г.ДЭЛГЭРСАЙХАН