Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 282

 

аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням *******лж, шүүх хуралдааны нарийн бичгийн ******* Г.*******, нэхэмжлэгч В.Ар-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагч байгууллагын өмгөөлөгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар В.Ар-ийн нэхэмжлэлтэй аймгийн ******* сумын *******т холбогдох аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/02 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч В.Ар- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь тус сумын *******-ын *******оор 11 дэх жилдээ ажиллаж байгаа энэ хугацаанд төсвийн шууд захирагчтай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажлаа А, В үнэлгээтэй дүгнүүлж байсан. Албан хаагчийн хувьд албан үүргээ амжилттай гүйцэтгэж ирсэн болно. В.Ар- миний бие 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа аймагт 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 01 дүгээр сарын 30-ны хугацаанд тушаах үед надтай санал солилцолгүйгээр ******* нь орон тооны *******гүй болж байгаа Орон тоо хасагдсан гэх заалтаар тушаал гаргана гэж утсаар хэлсэн бөгөөд тэрнээс хойш нэг хэсэгтээ чимээгүй байж байгаад *******-ын даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн огноотой 02 тоот ажлаас чөлөөлөх тушаалыг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр надад *******-ын Архив албан бичиг хөтлөгч Б.Туул хүлээлгэн өгсөн.

Монгол улсын Засгын газрын 2019 оны 02 дугаар сарын 27-ны 88 дугаар тогтоолын 2.1-д заасан *******-ын санхүүгийн алба нь.......2 *******той байна гэснийг аймгийн ******* сумын ******* 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 тоот ажлаас чөлөөлөх тушаал нь зөрчсөн байх тул өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлэхээр танай шүүхэд хандаж байна. 2019 оны *******-ын *******ийн орон тоо хасагдаж байгаа гэж *******-ын ******* нарын сургалтын үеэр ярьсан гэж *******-ын ******* В. хэлсэн, үүнийг утсаар тодруулан хэлтсээс асуухад тодорхой шийд гаргаагүй байна гэж хэлсэн. Ийнхүү орон тооны *******гүй ажиллана гэж ярьж Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасныг үндэслэн ажлаас чөлөөлөөд эргээд Б.ийг *******оор авна гэдэг нь үндэслэлгүй юм. 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр намайг ажлаас чөлөөлсөн тушаал гарсан уу гэж асуухад гаргаагүй байгаа гэж хэлсэн, эрх зүйн актыг хугацаа хэтрүүлж гаргаад нөхөх огноо дугаар өгөх боломжгүй, 2 *******той байна гэсэн Засгийн газрын тогтоолыг зөрчиж үндсэн ажилтангаа цомхотгол нэрийдлээр гаргаад, шинээр хүн томилж байгаа нь илт хууль зөрчсөн тул тус тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймээс аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 01 сарын 02-ны Б/02 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил буюу *******ийн ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч В. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд хандан гаргасан В.Ар-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг өгч байна. Үүнд: Үүссэн асуудал

1. Удирдах дээд байгуулага, албан тушаалтнаас өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлсэн боловч эрх зүйн акт нь цаг хугацааны хувьд хожимдож, утга агуулагын хувьд эсрэгээр гарсан,

2. Төсөв мөнгөний хүндрэлээс дотооддоо зохицуулалт хийж, ажилтны эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр томилгоо хийснийг В.Ар- хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэлийн шаардлагын тухайд: В.Ар- нь нэхэмжлэлдээ 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэх шаардлагыг тавьжээ.

1. ИТХ-ын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 6 дугаар хуралдаанаар аймгийн 2019 оны төсвийг баталсан бөгөөд уг тогтоолыг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхдээ Сумын *******-ын санхүүгийн албаны ******* нарыг холбогдох төсвийн байгууллагад шилжүүлэх. 2019 оны төсвийн жилээс эхлэн 8000 доош хүн амтай сумын эмнэлэг болон боловсролын байгууллагад 2 нягтланг шилжүүлэн ажиллуулж, харин сумын Засаг даргын тамгын газрын бүтэц орон тоонд сумын санхүүгийн албыг хэвээр үлдээн 3 орон тоотойгоор ажилуулахаар, үүнтэй холбогдуулан сумын санхүүгийн албаны зохион байгуулалт, чиг үүрэг, орон тооны жишиг нормативыг Засгийн газрын тогтоолоор шинэчлэн батлана. Иймээс сумын санхүүгийн албаны ажлын ачаалал, уялдаа холбоог дахин нягталж орон тоо, чиг үүргийн давхардал, хийдэл үүсгэхгүй байхаар ажлын ачааллыг нягтруулан жигд хувиарлан зохион байгуулж ажиллах шаардлагатай талаар Сумын засаг ******* нарт үүрэг чиглэл өгсөн байдаг бөгөөд сумын Засаг ******* сумдаа ирж 2 *******ид энэ талаар мэдээлэл өгсөн байдаг. Мөн аймгийн *******-ын , хэлтэсээс сумдын санхүүгийн албаны ******* нарт цахим хуудсаар дээрх чиглэлийг өгсөн байдаг. Энэ чиглэл, удирдамжийг 2019 оны 01 дүгээр сарын 17-18 өдрүүдэд болсон сумдын засаг даргын тамгын газрын ******* нарын сургалтын үеэр аймгийн *******-ын , хэлтсийн мэргэжилтэн Н. өгсөн. Энэ үед Засгийн газрын тогтоол нь гарсан эсэхийг тодруулахад одоогоор гараагүй, энэ чиглэлийг бариад 2 *******ийн цалинг эмнэлэг, сургуулиас гаргаж ажиллана шүү гэдгийг анхааруулж байсан. Энэ тухай миний бие ******* В.Ар-, Ш. нарт мөн сумын , Ерөнхий боловсролын сургуулийн нарт тухайн үед утсаар мэдэгдэж байсан. Ийнхүү ******* нартай зөвшилцөн 2019 оны 01 дүгээр сараас сумын *******-ын 2 *******ийг сумын Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургуулийн *******оор шилжүүлэн ажиллуулсан ч тушаал албажиж гараагүй байсан. Ийнхүү тушаал шийдвэрээ 2019 оны 01 сард багтаан гаргах талаар төлөвлөж 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр сумын санхүүгийн албаны ******* Ж.тай дугаарын утсаар, мөн ерөнхий санхүүч Б.тэй дугаарын утсаар, Сангийн яамны төсвийн зарлагын хэлтсийн мэргэжилтэн Н.тэй дугаарын утсаар тус тус холбогдож 2019 оны төсвийн жилээс эхлэн 8000 доош хүн амтай сумын эмнэлэг, болон боловсролын байгууллагад 2 нягтланг шилжүүлэн ажиллуулж, харин сумын Засаг даргын тамгын газрын бүтэц орон тоонд сумын санхүүгийн албыг хэвээр үлдээн, 3 орон тоотойгоор ажиллуулахаар, үүнтэй холбогдуулан гарах Засгийн газрын тогтоол гарсан эсэхийг тодруулахад: Хараахан гараагүй байна, гарна, тиймээс тушаалын огноо, дугаараа аваад албажуулахад бэлэн байж бай гэдэг үүрэг өгсөн.

...Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т зааснаар Монгол Улсын иргэн хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж заасан байдаг. Гэтэл В.Ар-ийн хувьд уг тушаалаар эрх ашиг хохироогүй тул шүүхэд нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж байна. Харин төрийн албан хаагч нь удирдлагын хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэхгүй, биелүүлэхээс татгалзаж байгаа нь төрийн алба хаагчийн ёс зүйгүй үйлдэл байна гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Нэхэмжлэгч В.Ар- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2009 онд анх аймгийн ******* сумын *******т нягтан бодогчоор ажилд орж, 11 дэх жилдээ ажиллаж байгаа. Ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. 2019 оны 01 сарын 20-ны үеэр манай ******* В. надад *******т орон тооны *******гүй болсон учраас чамайг Эрүүл мэндийн төвийн ******* болгоно гэж утсаар ярьж байсан. Түүнээс хойш хэсэгтээ чимээгүй байж байснаа 2019 оны 03 сарын 18-нд ажлаас чөлөөлөх тушаалыг надад бичиг хэргийн ажилтан маань хүлээлгэж өгсөн. Би ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 01 сарын 02-ны өдрийн А/02 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхлэж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг хүсэж шүүхэд хандаж байна. Өөр ярих зүйл байхгүй гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч В.Ар-ийн хууль ёсны өмгөөлөгчөөр оролцож байна. Хуулийн шаардлагаараа хөдөлмөрлөх эрх ашиг зөрчигдсөн гэдэг асуудал яригдаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129-р зүйлийн 129.2-д заасан ажилтанг буруу халсан тохиолдолд ажилтан шийдвэрийг хүлээж авсан өдрөөс эхлэн шүүхэд гамдол гаргана гэдэг эрхийнхээ дагуу гомдол гаргасан. Ажлаас чөлөөлсөн тушаалыг 2019 оны 03 сарын 18-ны өдөр хүлээн авсан. Үүнийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ эрхийнхээ дагуу 1 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тушаалын хуулийн үндэслэл дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1-т заасан орон тоо хасагдсан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Үүнийг хэрэгжүүлэхдээ хуулийн энэ зүйл заалтыг баримтлахдаа ажил олгогч маань хуучин бүтэцээ шүүхэд гаргаж өгөх ётой. Мөн шинэчилсэн бүтэцээ ч гаргаж өгөх ёстой. Өнөөдрийн байдлаар ******* сумын Засаг даргын Тамгын газрын хуучин болон шинэчилсэн бүтэц хавтаст хэрэгт авагдаагүй байна. Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуульд юу гэж заасан байдаг бэ гэхээр өөрт тодорхойлон заасан бүрэн эрх байдаг. Энэ эрх дээр юу гэж заасан байдаг бэ гэхээр аймаг, дүүргийн нь тухайн шатны Засаг *******тай зөвшилцөн тухайн орон тооны хязгаарт багтаан ажилтануудыг томилж чөлөөлөх эрхтэй байдаг. Энэ бол тусгайлан зааж өгсөн бүрэн эрхт асуудал юм. Зөвшилцөл гэдэг нь ямар учиртай юм бэ гэхээр 2019 оны дээд шүүхийн тогтоол дээр зөвшилцөл гэдгийг тайлбарласан байдаг. Ямар нэгэн байдлаар хоёр байгууллага хоорондоо албан бичиг солилцон ажилтанаа чөлөөлөх буюу томилохдоо орон тооны хязгаарт багтааж томилж чөлөөлөхдөө зөвшилцөнө гэдэг албан бичгийг хоёр байгууллага хоорондоо солилцоно эсвэл хурал хийж хурлын тэмдэглэл хөтөлнө. Ийм зүйл байхгүй байна. Хэрэгт Засаг даргын зөвшилцлийн хурлын тэмдэглэл гаргаж өгсөн боловч энэ нь энэ үйл явдал биш 2 сарын дараа болсон үйл явдал байна. Нэгэнт эрх зүйн үйл явдал болсны дараа гарсан асуудал учраас энэ хурлын тэмдэглэлийг үнэлэх боломжгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд ажил олгогчид эрх үүрэг оногдуулж өгсөн. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 болон 40.1.2 заасан үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа ажилтныг 1 сарын өмнө мэдэгдэл өгнө гэсэн заалт байдаг. Энэ нь мөн Дээд шүүхийн 2016 оны тогтоол дээр мэдэгдлийг гарын үсэг зуруулж бичгээр мэдэгдэнэ мөн уг мэдэгдлийг авсан гэдгийг баталгаажуулна гэж тайлбар байдаг. Гэтэл хариуцагч талаас ажлаас халагдах мэдэгдэл өгөөгүй байна. Мөн Хөдөлмөрийн тухайн хуулийн 36.3-т энэ хуульд заасан 40.1.1 зааснаар орон тоо хасагдсан гэдэг боловч түүнийг 3 сарын дотор дахин бий болгож орон тоо хассан үндэслэлгүй болох нь тогтоогдвол тухайн ажилтаныг ажилд нь эгүүлэн томилно гэсэн заалт байдаг. Хавтаст хэрэгт авагдсан материалаас харахад 2019 оны 04 сарын 08-ны өдөр нярав хийж байсан хүнийг *******оор томилсон байна. Нэгэнт орон тоо хасагдсан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлчихөөд 3 сарын дотор дахин энэ орон тоог бий болгон *******ийг томилсон асуудал байна. Тийм учраас гаргасан тушаал нь цаг хугацааны хувьд алдаатай байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна. Хэдийгээр ******* сумын Засаг даргын Тамгын газрын ******* нь өөрөө В.Ар-ийг ажилд шилжүүлэх тушаал гаргасан гэх боловч энэ нь Эрүүл мэндийн төвийн буюу өөр салбарын тушаал шийдвэрийг гаргах эрхгүй хүн юм гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хариуцагч байгууллагын төлөөлөгчийн шүүхэд гаргасан хариу тайлбараас нь тодруулаад тайлбарлъя.

Нэгдүгээрт: В.Ар- уг тушаалыг илт хууль бус гарсан учраас миний эрх, эрх чөлөөг зөрчиж байна гэж үзэж шүүхэд хандсан. Уг тушаал гаргах хууль зүйн үндэслэл нь 2018 оны 12 сарын 03-ны өдөр аймгийн хуралдаж тухайн хурлаар аймгийн 2019 оны төсвийг хэлэлцсэн. 2019 оны төсвийг хэлэлцэхдээ дээрээс ирсэн чиглэл удирдамжийн дагуу санхүүгийн алба 5 орон тоотой байсныг 3 орон тоотой буюу санхүүгийн албны *******, мэргэжилтэн, татварын байцаагчийг үлдээж бусад хоёр орон тоо буюу хоёр нягтланг төсвийн бусад байгууллага руу шилжүүлэн ажиллуулах юм шүү гэдэг чиглэлийн дагуу аймгийн төсвөө зохиож баталсан. Үүний дагуу аймгийн ******* сумдын ******* нар болон Иргэдийн Хурлын Төлөөлөгч нарт үүрэг чиглэл өгсөн. Энэ талаар аймгийн ******* сумын Засаг ******* сумандаа очоод хоёр *******оо өрөөндөө дуудаад энэ талаар танилцуулсан. Мөн аймгийн Төрийн сангийн хэлтэс Сангийн яамнаас ирсэн энэхүү чиглэлийг сумдын байгууллагын төсөвтэй нь 2018 оны 12 сарын 18-ны өдөр цахимаар хүргүүлсэн байдаг. ... мөн энэ талаар ******* В.Ар-ээс гадна гэдэг ******* хоёрын асуудал яригддаг. Хоёр *******оо дуудаж энэ талаар танилцуулсан. Үүний дараа 2019 оны 01 сарын 17, 18-ны өдрүүдэд аймгийн дээр сумдын Засаг ******* нарын сургалт болсон. Энэ үеэр Төрийн сангийн мэргэжилтэн энэхүү чиглэлийг өгч танилцуулсан. В. энэ талаар мэдэнгүүтээ хоёр *******доо утсаар мэдэгдсэн. Хоёр *******оос гадна сумынхаа Эрүүл мэндийн төвийн ******* болон ерөнхий боловсролын сургуулийн нарт энэ талаар мэдэгдсэн. 2019 онд *******т хоёр *******ийн төсөв хасагдаад сумын Эрүүл мэндийн төв, сургуулийн төсөвт суусан. Нэгэт ******* 2019 оны 01 сарын 01-нээс таа ажиллаж байсан гэтэл аймгийн тамгын газарт болсон сумдын Засаг ******* нарын сургалт дээр ямар үүрэг чиглэл өгсөн бэ гэхээр одоо яаралтай хоёр *******оо холбогдох байгууллагууд руу шилжүүлээрэй, т энэ хоёр *******ийн цалин байхгүй шүү Эрүүл мэндийн төв, сумын сургуульд *******ийн цалин байгаа шүү гэж чиглэл өгсөн. Үүний дагуу аймгийн ******* сумын Засаг ******* В.Ар-ийг Эрүүл мэндийн төв рүү шилжүүлэхгүй бол тухайн ажилтаны цалин төсөвтөө байхгүй учраас эрх ашиг нь хохирох нөхцөл байдал үүсэхээр байна гэж үзээд 2 *******тойгоо ярилцаж, мөн сумын Эрүүл мэндийн төвийн *******, сургуулийн тайгаа ярилцаж зөвшилцсөний үндсэн дээр хоёр *******оо тэр өдрөө ******* сумын Эрүүл мэндийн төв болон сумын сургууль руу шилжүүлэн томилсон. Шилжүүлэхдээ тушаалыг 2019 оны 03 сарын 18-ны өдөр гаргасан нь үнэн. Яагаад тэгж гаргах болсон юм бэ? гэхээр дээрээс өгч байгаа чиглэл нь Засгийн газрын 327-р тогтоол буюу санхүүгийн албыг байгуулсан тогтоол өөрчлөлт орох юм. Энэ тогтоолыг үндэслээд та нар шилжүүлэх юм шүү. Энэ тогтоол одоогоор хараахан гараагүй байгаа. Огноо дугаараа аваад хоёр *******оо шилжүүлээрэй, төсөв мөнгө нь тухайн байгууллагад байгаа шүү гэсэн чиглэлийн дагуу энэ ажлыг явуулсан. Ажилд томилох тухай тушаал 2019 оны 03 сарын 18-ны өдөр гарсан. Эрүүл мэндийн яамнаас магадлан итгэмжлэлийн шалгалт ирэх болсон. Гэтэл ажилд томилох ямар ч тушаалгүйгээр 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс *******ийг ажиллуулаад цалин олгож байсан болохоор энэ тушаалыг 2019 оны 03 сарын 02-н гэж авсан огноо дугаараараа гаргаж, 2019 оны 03 сарын 18-ны өдөр В.Ар-т өгсөн нь үнэн. Уг тушаал гарсны дараа тогтоолд өөрчлөлт орсныг мэдсэн. Тухайн тогтоолоо хүлээж аваад үзтэл орон тооны хувьд өөрчлөлт ороогүй бусад зүйл дээр өөрчлөлт орсон байсан. Тогтоолын талаар чиглэл өгөхдөө 2020 оноос хэрэгжүүлнэ. Яагаад гэвэл хоёр *******оо шилжүүлэх төсөв суусан учраас т *******ийн орон тоо цалингийн цэс байхгүй шинэ тогтоолын бүтцээр 2020 оноос ажиллаж эхлэх юм шүү гэсэн чиглэл өгсөн. В.Ар- ******* үүнээс өмнө Эрүүл мэндийн төвийн *******ийн ажлыг аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын *******ийн ажлыг давхар эрхэлж байсан. В.Ар- өөрөө би хоёр ажлыг давхар удаан хийж чадахгүй юм байна. Тийм учраас нярав ийг Тамгын газрын *******ийн ажилд тавиад надад өгч байгаа хувиасаа цалингийн сан үүсгээд ажиллуулчихаач гэсэг саналыг тус сумын т тавьж байсан учраас энэ саналын дагуу сумын Засаг даргын тамгын газрын зөвлөлийн хурал хуралдаж, энэ саналыг нь ажил хэрэг болгох үүднээс дотооддоо зохицуулалт хийж, ийг ******* сумын Засаг даргын Тамгын газрын *******ийн ажилд томилсон байдаг. Гэтэл ийг уг ажилд томилсны дараагаар В.Ар- гомдож эхэлсэн. Үнэндээ бол Ар-тэй зөвшилцөж байж, мөн дээрээс өгсөн үүрэг чиглэлийн дагуу Ар-ийг Эрүүл мэндийн төв рүү шилжүүлэн ажиллуулсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч В.Ар- нь аймгийн ******* сумын *******т холбогдуулан тус даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/02 дугаартай В.Ар-ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын ******* нь В.Ар-ийг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөрөөр тасалбар болгон сумын нутгийн захиргааны байгууллагуудын санхүү хариуцсан Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны *******ийн ажлаас чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн В.Ар-ийг ажлаас чөлөөлөх тухай Б/02 дугаартай тушааал болон зохигчдын тайлбаруудаар тогтоогдож байна.

Улмаар аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн В.Ар-т нутгийн захиргааны байгууллагын *******ийн үүргийг түр хавсран гүйцэтгүүлэх тухай Б/03 дугаартай тушаал, мөн тус Тамгын газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн В.Ар-т нутгийн захиргааны байгууллагын *******ийн үүргийг түр хавсран гүйцэтгүүлэх хугацааг сунгах тухай Б/09 дугаартай тушаал зэргийг тус тус гаргажээ.

Дээрх тушаалын дагуу нэхэмжлэгч В.Ар- нь аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын нутгийн захиргааны байгууллагын *******ийн үүрэгт ажлыг түр хавсран гүйцэтгэж байсан байна.

Түүнчлэн нэхэмжлэгч В.Ар-т ажлаас чөлөөлсөн аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/02 дугаартай тушаалыг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гардаж авсан бөгөөд талууд энэ талаар маргаагүй ба нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гомдлоо гаргана гэж заасны дагуу В.Ар- нь аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн В.Ар-ийг ажлаас чөлөөлөх тухай Б/02 дугаартай тушаалд гомдлоо 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан нь хуулийн хугацаанд гомдлоо гаргасан гэж үзнэ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нь ... ******* сумын ******* нь орон тооны *******гүй болж байгаа, орон тоо хасагдсан гэх заалтаар нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаал гаргасан бөгөөд түүний оронд Б.ийг *******оор томилон ажиллуулж байгаа нь тус сумын ******* нь орон тооны *******гүй болсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна. ...иймд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал нь үндэслэлгүй юм... гэж тайлбарлаж байна.

Харин хариуцагч, түүний өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, үндэслэлээ аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын ажлын байрны ачааллыг нягтруулан, зардал хэмнэх зорилгоор бүтцийн өөрчлөлт хийж, орон тоог цөөрүүлж, ИТХ-ын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 6 дугаар хуралдаанаар аймгийн 2019 оны төсвийг баталсан бөгөөд уг тогтоолыг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхдээ Сумын *******-ын санхүүгийн албаны ******* нарыг холбогдох төсвийн байгууллагад шилжүүлэх болсон тул уг орон тоог хассан учир сумын нутгийн захиргааны байгууллагуудын санхүү хариуцсан ******* В.Ар-ийг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Учир нь хариуцагч аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын ******* нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн В.Ар-ийг ажлаас чөлөөлөх тухай Б/02 дугаартай тушаалыг гаргахдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтуудыг баримтлан В.Ар-ийг сумын нутгийн захиргааны байгууллагуудын санхүү хариуцсан Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны *******ийн үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Тэрээр хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан эсхүл ажилтны тоо цөөрүүлсэн гэх 2 үндэслэлийн алийг баримтлан В.Ар-ийг ажлаас чөлөөлсөн талаараа тодорхой заагаагүй байна.

Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлаж болно, 40 дүгээр зүйлийн 40.5-д Ажил олгогч энэ хуулийн 40.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэж, энэ хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Ажил олгогч нь энэ хуулийн 40.1.1-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж зохицуулсан.

Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэх үндэслэл тогтоогдсон тохиолдолд хуулийн уг зохицуулалтыг баримтлах юм.

Гэтэл тус байгууллага нь зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлаагүй, энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Нөгөөтэйгүүр хариуцагч зохион байгуулалтын бүтэцэд өөрчлөлт орж, орон тоог хассанаа ИТХ-ын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 6 дугаар хуралдаанаар аймгийн 2019 оны төсвийг баталсан бөгөөд уг тогтоолыг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхдээ Сумын *******-ын санхүүгийн албаны ******* нарыг холбогдох төсвийн байгууллагад шилжүүлэх. 2019 оны төсвийн жилээс эхлэн 8000 доош хүн амтай сумын эмнэлэг болон боловсролын байгууллагад 2 нягтланг шилжүүлэн ажиллуулж, харин сумын Засаг даргын тамгын газрын бүтэц орон тоонд сумын санхүүгийн албыг хэвээр үлдээн 3 орон тоотойгоор ажилуулахаар, үүнтэй холбогдуулан сумын санхүүгийн албаны зохион байгуулалт, чиг үүрэг, орон тооны жишиг нормативыг Засгийн газрын тогтоолоор шинэчлэн батлана. Иймээс сумын санхүүгийн албаны ажлын ачаалал, уялдаа холбоог дахин нягталж орон тоо, чиг үүргийн давхардал, хийдэл үүсгэхгүй байхаар ажлын ачааллыг нягтруулан жигд хувиарлан зохион байгуулж ажиллах шаардлагатай талаар сумын засаг ******* нарт үүрэг чиглэл өгсөн гэж тайлбарлаж байгаа ч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл ажил үүргийн давхардлыг арилгасан, ажил үүргийг нэгтгэсэн бол аль аль ажлын байрны ажил үүрэг давхардалтай байсан, ямар ажлын байруудыг нэгтгэсэн, эсхүл орон тоо хасагдсан гэх байдал тогтоогдохгүй байна.

Хариуцагч байгууллага нь Орон нутгийн 2019 оны төсвийн төслийг боловсруулах, хэлэлцэн батлах, хэрэгжүүлэх баримтлах чиглэл, удирдамжийг үндэслэсэн гээд байгаа боловч энэ нь ямар хүмүүсийн гаргасан чиглэл удирдамж болох нь тодорхойгүй байгааг анхаарах нь зүйтэй юм.

Мөн хариуцагч Сумын Засаг даргын зөвлөлийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийг хавтаст хэрэгт хавсаргаж, гэрчүүд асуулгасан бөгөөд уг хуралдааны тэмдэглэл болон гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдсөнөөс хойшхи үйл явдлыг тодорхойлсон байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй тайлбар, үндэслэлээ хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй байна.

Иймд ажил олгогч нь ажилтаны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заагаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг баримталсан шийдвэр гаргаагүй, дээрх тушаал хуульд нийцээгүй байна.

Ийм учраас В.Ар-ийг аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын *******ийн ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж үзэв.

Нөгөөтэйгүүр В.Ар- нь аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/02 дугаартай тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн бөгөд энэ нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага биш, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн үндэслэл байх тул уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тооцох журмын дагуу дээрх 3 сарын цалин хөлс нийт 2,283,255 төгрөгийн дунджаас ажлын нэг өдрийн цалин хөлсийг бодож ажилгүй байсан нийт хугацаа болох 56 хоногоор тооцон /2,283,255 төгрөг : 3 сар = 761,085 төгрөг : 21.5 хоног = 35678 төгрөг х 56 хоног/ нийт 1,997,968 төгрөгийг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас гаргаж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Түүнчлэн мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу нэхэмжлэгчид олгох 1,997,969 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад холбогдох шимтгэлүүдийг суутган холбогдох санд төлж нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч байгууллагын санхүүд үүрэг болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч байгууллагаас 46917 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан овогт гийн Ар-ийг аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын *******ийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны олговор 1,997,968 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В.Ар-т олгосугай.

3. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу нэхэмжлэгч В.Ар-т олгох нөхөх олговор 1,997,968 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган зохих санд шилжүүлэх, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг аймгийн ******* сумын *******т үүрэг болгосугай.

4. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн ажиллуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 6О дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас 46917 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ