| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Туяа |
| Хэргийн индекс | 153/2017/00526/И |
| Дугаар | 21 |
| Огноо | 2018-04-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 21
*******, ******* нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 154/ШШ2018/00106 дугаар шийдвэртэй, ******* ******* ******* ХХК-ийг төлөөлж ******* ******* ******* ХХК-ний захирал *******, ******* ******* ******* ХХК-ний төлөөлөн удирдах зөвлөлийн дарга ******* нарын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын ******* од оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт Мөнхбаярын Одсүрэнд холбогдох, иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: 22,785,600 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэлийн агуулга: “******* ******* ******* ХХК нь 2010 оны 10 дугаар сард 9 хувьцаа эзэмшигчтэйгээр хуурай замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэхээр , *******, , , *******, *******, , , нарын хувьцаа эзэмшигчтэйгээр байгуулагдаж албан ёсоор бүртгүүлж хуулийн этгээдийн эрх авсан бөгөөд өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй. Манай компаний үүсгэн байгуулах баримт бичиг улсын бүртгэлээр ******* алтайн ******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь үүсгэн байгуулагч ******* юм.
Хууль зүйн үүднээс авч үзвэл албан ёсны бүртгэлд тусгагдсан төлөөлөх эрх бүхий гүйцэтгэх захирал *******гийн үйл ажиллагаа түүний гарын үсэг зурсан гэрээ, хэлцлийг хууль ёсны гэж үзнэ. Компаний тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-т “гүйцэтгэх удирдлага нь гэрээ, хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргийг компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулж болно” гэж заасан байдаг.
******* ******* ******* ХХК-ийн дүрмийн 7, төлөөлөн удирдах зөвлөлийн эрхийн 7.1-т компаний эрх барих дээд байгууллага нь төлөөлөн удирдах зөвлөл байна. 7.2-т төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гүйцэтгэх захирлыг томилох, 7.4-т компанийн менежментийн орон тоо цалин санхүүгийн холбогдолтой дүрэм журмыг төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоож өгнө. 7.9-т Компаний төлөөлөн удирдах зөвлөлийн олонхийн саналаар гүйцэтгэх захирлыг сонгоно. 7.10-т эрх бүхий харилцаанд компанийг төлөөлөх гэрээ, хэлцэл байгуулах, компаний гүйцэтгэх захирал батлах түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг төлөөлөн удирдах зөвлөлийн дарга хариуцна гэж заажээ. ******* алтайн ******* ХХК-ийн дүрмийн 7.4-т компаний менежментийн орон тоо, цалин санхүүгийн холбогдолтой дүрэм журмыг төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоож өгөх ёстой байтал томилогдсон шийдвэргүй өөрийгөө захирал гэж нэрлэсэн ******* нь дур мэдэн ******* алтайн ******* ХХК-ийн данснаас өмгөөлөгчийн зардал 22,785,600 төгрөг гаргасан нь хууль бус үйлдэл юм. ******* ******* алтайн ******* ХХК-ийн данснаас өмгөөлөгчийн зардлын мөнгийг өөрийн хувийн данс руу шилжүүлж өгч байсан байх магадлалтай. ******* нь өөртэй нь холбоотой өмгөөлөгчийн зардлыг ******* алтайн ******* ХХК-иас гаргаж өгсөн нь хууль бус үйлдэл юм. Иймд *******гээс өмгөөлөгчийн зардал гэж гаргасан 22,785,600 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн хариу тайлбар: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би энэ компаний 5 дахь захирал бөгөөд 2014 оны 06 дугаар сараас хойш одоог хүртэл ******* алтайн ******* ХХК-ний захирлаар ажиллаж байна. ******* нь ******* алтайн ******* ХХК-ний захирлаас 2012 онд чөлөөлөгдсөн. *******гаас хойш ******* алтайн ******* ХХК-ний захирлаар 4 захирал томилогдсон боловч бүгд улсын бүртгэлд бүртгэгдээгүй байдаг. Би ******* алтайн ******* ХХК-ний тамгыг захирал Амаржаргалаас авсан. Миний өмнө ******* алтайн ******* ХХК-ний захирлаар Амаржаргал ажиллаж байсан. Би 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тус компаний санхүүгийн нэгдүгээр гарын үсгийг зурж байна. Миний бие ******* алтайн ******* ХХК-ний үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор өмгөөлөгч авч нийт 8,865,100 төгрөгийг зарцуулсан.
Тус компанитай холбоотой маргаанууд шүүхэд хянагдаж байгаа. ******* алтайн ******* ХХК-ний дүрмийг шинэчилж, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбогдуулан Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. *******, ******* нар ******* алтайн ******* ХХК-нийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхгүй хүмүүс. Би ******* алтайн ******* ХХК-ний Хас банкны Ховд салбарын 5001208336 данснаас нийт 8,865,100 төгрөгийг өмгөөллийн үйл ажиллагаатай холбогдуулан зарцуулсан. Харин бусад нэхэмжлэлээд байгаа мөнгө үндэслэлгүй байна. Гэхдээ би өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой зарцуулсан мөнгийг хувьдаа зарцуулаагүй, компаний үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор зарцуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүшүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 154/ШШ2018/00106 дугаар шийдвэрээр: “1.Компаний тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д зааснаар нэхэмжлэгч ******* алтайн ******* ХХК-ийг төлөөлж ******* алтайн ******* ХХК-ний захирал *******, ******* алтайн ******* ХХК-ний төлөөлөн удирдах зөвлөлийн дарга ******* нарын нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох ******* алтайн ******* ХХК-ний Хас банкны 5001208336 данснаас 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд өмгөөлөгчийн хөлс, унааны зардал 9,565,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал нь анх шүүхэд гаргасан 22,785,600 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 13,220,500 төгрөгөөс татгалзсан болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******, ******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271,878 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай гэж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт 22,785,600 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 13,220,500 төгрөгөөс татгалзаж, ‘******* ******* Жинчид" ХХК-ний Хас банкны 5001208336 данснаас 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд өмгөөлөгчийн хөлс, түүний унааны зардалтай холбоотой гаргасан зардал 9.565.100 төгрөг '******* ******* Жинчид’ ХХК-ний хувьцаа эзэмшигч *******гээс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсонгүй. Компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтныг бүртгүүлээгүй нь ******* ******* Жинчид ХХК-ний үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэж буй *******г ******* ******* Жинчид ХХК-ний данснаас хууль бусаар гүйлгээ хийсэн. ******* ******* Жинчид ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд гэж үзэх боломжгүй юм. Мөн ******* хууль бусаар ******* ******* Жинчид ХХК-ний данснаас гүйлгээ хийсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна....’ гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5 Хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь хууль болон компанийн дүрмээр хязгаарлагддаг компанийг хэлнэ гэжээ.
Хариуцагч М Одсүрэн нь өөртөө өмгөөлөгч авахдаа ******* ******* Жинчид ХХК- аас гаргуулж байгаа '******* ******* Жинчид" ХХК-ны дүрмийн 7 Төлөөлөн удирдах зөвлөл эрхийн 7.1-т: Компаний эрх барих дээд байгууллага төлөөлөн удирдах зөвлөл байна. 7.2-т: Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гүйцэтгэх захирлыг томилох 7.4-т компани менежментийн орон тоо цалин санхүүгийн холбогдолтой дүрэм журмыг төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоож өгнө. 7.9-т: Компаний төлөөлөн удирдах зөвлөлийн олонхийн саналаар гүйцэтгэх захирлыг сонгоно. 7.10-т: Эрх бүхий харилцаанд компанийг төлөөлөх гэрээ, хэлцэл байгуулах компаний гүйцэтгэх захирал батлах түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг төлөөлөн удирдах зөвлөийн дарга хариуцна гэж заажээ. ******* ******* Жинчид ХХК-ний дүрмийн 7.4-т Компаний менежментийн орон тоо цалин санхүүгийн холбогдолтой дүрэм журмыг төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоож өгөх ёстөй байтал томилогдсон шийдвэргүй өөрийгөө захирал гэж нэрлэсэн ******* нь дур мэдэн ******* ******* Жинчид ХХК-ний Хас банкны 5001208336 данснаас 3 жилийн хугацаанд өмгөөлөгчийн хөлс гэж гаргасан 9565100 төгрөг гаргасан нь хууль бус үйлдэл юм.
Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйл Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх, 76.1.5: компанийн дүрэмд заасан хувьцаанд хамаарах болон бусад үнэт цаас гаргах эрхтэй... гэжээ
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.12-д Хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтны овог, эцэг, эхийн нэр, албан тушаал, иргэний үнэмлэх, Бичиг баримт болон татвар төлөгчийн бүртгэлийн дугаарыг бүртгүүлсэн байхаар зохицуулсан.
******* ******* Жинчид ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу захирлаар улсын бүртгэлд ******* бүртгэлтэй болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2017 оны 11 сарын 14-ны өдрийн 1350 дугаартай албан бичгээр нотлогдон тогтоосон.
Компаний тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-т: Гүйцэтгэх удирдлага нь гэрээ, хэлцэл хийх гэрээ байгуулах компанийг төлөөлөх зэргийг компаний нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулж болно гэж заасан.
'******* ******* Жинчид' ХХК нь 2010 оны 10 сард 9 хувьцаа эзэмшигчтэйгээр хуурай замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэхээр , ЖДамбий, , , *******, *******, , , нарын хувьцаа эзэмшигчтэйгээр байгуулагдаж албан ёсоор бүртгүүлж хуулийн этгээдийн эрх авсан бөгөөд өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй, Манай компани үүсгэн байгуулах баримт бичиг улсын бүртгэлээр ******* ******* Жинчид ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь үүсгэн байгуулагч ******* юм. Улсын бүртгэлийн албан ёсны бүртгэлд тусгагдсан төлөөлөх эрх бүхий гүйцэтгэх захирал *******гийн үйл ажиллагаа түүний гарын үсэг зурсан гэрээ, хэлцлийг хууль ёсны гэж үзнэ. 2010 оноос хойш нэг ч удаа захирал өөрчлөгдөөгүй. Гэтэл ******* нь тамга, тэмдэг хулгайлж авснаас хойш өөрийгөө ‘******* ******* Жинчид ХХК-ний захирал хэмээн нэрлэж компанийн нэрээр их хэмжээний мөнгөн хохирол учруулсаар байгаа үйлдлийг өөгшүүлж хэтэрхий нэг талыг баримтлан шийдвэрлэсэнд гомдолтой байна. ******* ******* Жинчид" ХХК-ний дүрмийн 7.4-т: Компаний менежментийн орон тоо, цалин санхүүгийн холбогдолтой дүрэм журмыг төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоож өгөх ёстой байтал томилогдсон шийдвэргүй өөрийгөө захирал гэж нэрлэсэн ******* нь дур мэдэн “******* ******* Жинчид' ХХК-наас 2014 оны 10 сараас 2017 оны 07 сарын 01-ний хүртэлх хугацаанд өмгөөлөгчийн зардалд зарцуулсан нь 9,565,100 төгрөг Ховд аймаг дахь ‘Хас банкнаас” Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн “******* ******* Жинчид" ХХК-ний Хас банкны 5001208336 дансны хуулганд тодорхой байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т: Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэнгүйд гомдолтой байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.
*******-******* Жинчид ХХК-нийг төлөөлж захирал *******, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга ******* нар өмгөөлөгчийн хөлс 22.785600 төгрөг гаргуулах тухай шаардлагыг ******* холдбогдуулан гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 13.220.500 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, *******гээс 9.565.100 төгрөг гаргуулахаар шаардлагаа багасгасан байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байна.
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ дараах байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ. Үүнд
1. Шүүх нэхэмжлэгч талын өмгөөлөгчийн хөлс 9.565.100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын шаардлага тус бүрийн үндэслэл тодорхойгүй байхад түүнийг тодруулахгүйгээр маргааныг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан журамд нийцээгүй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хуульд нийцэж байгаа байдлын талаар шүүхэд өөрөө нотлох үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байна.
Хэргийн 232-234 дүгээр талд нэхэмжлэгч нар шаардлагаа багасгасан байх ба 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд өмгөөлөгчийн зардалд зарцуулсан 9.565.100 төгрөгийг *******гээс гаргуулахаар нийт 20 төрлийн зарлагын гүйлгээний утгыг жагсаалтаар шүүхэд гаргаж өгчээ. Уг зарлагын гүйлгээ тус бүрийн үндэслэл нь тодорхойгүй ойлгомжгүй байна. Тодруулбал,нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагаас үзвэл 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр өмгөөлөгчийн хөлс 100000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өмгөөлөгчийн хөлс 200000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг гэх мэт 20 төрлийн зарлагын гүйлгээр 9.565.100 төгрөгийг өмгөөлөгчийн хөлсөнд зарцуулсан гэжээ.
Дээрх өмгөөлөгчийн хөлсийг ******* нь өөрийнхөө эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад зарцуулсан уу эсхүл “*******-******* Жинчид” ХХК –ний үйл ажиллагаа, түүний эрх ашгийг хамгаалахад зарцуулагдсан уу мөн хэн гэдэг өмгөөлөгчид аль шатны шүүх хуралдаанд оролцоход нь хэдэн оны хэдэн сарын хэдэнд хэдэн төгрөгийн хөлс төлсөн зарцуулалтыг шаардлага тус бүрээр нь үндэслэлийг нэг бүрчлэн тодруулаагүй байна. Шүүх нэхэмжлэгч талын дээрх шаардлага тус бүрийн үндэслэлийг тодруулах шаардлагатай байжээ. Шүүх дээрх 20 төрлийн зардал тус бүрийн зориулалт нь тодорхойгүй, хэргийн бодит байдал тогтоогдоогүй байхад маргааны эцэслэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.
Түүнчлэн хариуцагч талаас шүүхэд гэрчээр өмгөөлөгч Ц.Даваасүрэн,Т.Гансүх, Н.Оюунчимэг нарыг шүүх хуралдаанд оролцуулах “*******-******* Жинчид” ХХК-ниас өмгөөлөгчийн хөлсөнд хэдэн төгрөг хэдний өдөр авсан талаар тодруулах зайлшгүй шаардлагатай гэх хүсэлт гаргасан бөгөөд Ц.Даваасүрэн, Н.Оюунчимэг нарыг гэрчээр асуулгах тухай хүсэлтийг хангаж, Т.Гансүхийг гэрчээр асуулгах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Хэргийг шийдвэрлэхэд өмгөөлөгчид төлсөн хөлсний талаар маргаантай байхад энэ асуудлаар гаргасан хариуцагч талын хүсэлтийг шийдвэрлэсэн захирамжийн биелэлтийг хангаагүй, зарим гэрчийг асуулгахаар гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь заалттай нийцээгүй байна.
Хэргийг хянан шийдвэрлэхдээ зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр дээрх хуульд зааснаар шүүх бүрдүүлнэ.
2. Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаараагүй орхигдуулснаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигджээ.
Нэхэмжлэгч нараас хариуцагч ******* нь “*******-******* Жинчид” ХХК-ний захирал биш уг компаний захирал ******* гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа”, /хх-ийн 6,42,43 дугаар тал/ “*******-******* Жинчид” ХХК-ний дүрэм, /хх-ийн 8-16 дугаар тал/ Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1350 дугаар албан бичигт “*******-******* Жинчид” ХХК-нийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан буюу захирлаар Жамцын Дамбий бүртгэлтэй байна гэх баримтуудыг шүүхэд гаргаж өгчээ./хх-ийн 89 дүгээр тал/
Хариуцагч талаас нэхэмжлэгч талын дээрх баримтуудыг үгүйсгэж, *******г “*******-******* Жинчид” ХХК-ний гүйцэтгэх захирал мөн болохыг нотлохоор 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “*******-******* Жинчид” ХХК-ний хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол, мөн тогтоолоор баталсан компаний дүрэм /хх-ийн 115-132 дугаар тал/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна. Шүүх уг баримтуудын хууль зүйн болон бодит үндэслэлийн талаар тодруулах байжээ.
Хариуцагч талын шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь хууль ёсны эсэх, уг баримтыг улсын бүртгэлийн хэлтэс бүртгэж авсан эсэх нь маргаантай байгаа нь талуудын гаргасан тайлбараар тогтоогдож байна. Энэ маргааныг шийдвэрлүүлэхээр Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа талаар талууд тайлбарлажээ. Талуудын дээрх маргаан нь эцэслэн шийдвэрлэгдсэн эсэх нь тодорхойгүй байна. Энэ талаар шүүх дүгнэлт хийх байжээ.
Хэргийн 115 дугаар тал дахь “*******-******* Жинчид” ХХК-ний хувь нийлүүлэгчдийн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хурлын 03 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтаар “*******г “*******-******* Жинчид” ХХК-ний гүйцэтгэх захирлаар улираан томилсугай.” гэжээ. Тогтоолын энэ заалтаас үзвэл ******* нь уг компанид урьд нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гэж ойлгогдож байна. Гэтэл нэхэмжлэгч талын шүүхэд гаргаж өгсөн баримтаар компаний захирлаар Ж. Дамбий гэж улсын бүртгэлд бүртгэлтэй байна. Талуудын гаргаж өгсөн дээрх баримтууд нь эргэлзээтэй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Шүүх хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлуудыг тодруулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх журмыг зөрчжээ. Талуудын хоорондох маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд тогтоох боломжгүй, хэргийн бодит байдал тогтоогдоогүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
3.Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Компаний тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Тухайн маргааны үйл баримттай холбоотой Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв сонгож хэрэглээгүй хууль хэрэглээний алдаа гаргасныг тэмдэглэх нь зүйтэй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ маргааны үйл баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг шийдвэртээ тусгаагүй, нэхэмжлэлийн шаардлага бүрийг тодруулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4,118.5-д заасан, 115 дугаар зүйлийн 115.2-т заасан агуулгад нийцээгүй байхаас гадна шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т заасан журмыг зөрчжээ.
Иймд хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн маргааныг шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3,168.1.7-д зааснаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь үндэслэлтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийн улмаас хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж байгаа тул хэргийн агуулгын талаар болон давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдэд дүгнэлт өгөх боломжгүй гэж үзлээ.
Хуульд зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 167992 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олговол зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 153/ШШ2018/00106 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 167992 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, түүнд буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД Д.КӨБЕШ
Н.ТУЯА