Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 00229

 

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 153/ШШ2019/00229

Жаргалант сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 14 дүгээр байрны 56 тоотод оршин суух, Даагаа овогт Д-ы Г /./-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Домбот II 48-5 тоотод байрлах, М ХХК /./-д холбогдох,

54,990,468 /тавин дөрвөн сая есэн зуун ерэн мянга дөрвөн зуун жаран найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 153/2018/00852/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн иргэн Д.Г би 2014 оны 03 сард Ховд аймгийн Жаргалант суманд амьдардаг Т.Баярсайхан гэгчтэй танилцаж, улмаар түүний эзэмшлийн М ХХК-ийн нэр дээр Мон Эн Ко ХХК-аас нүүрс, Алтайн хүдэр ХХК-аас төмрийн хүдэр тээвэрлэхээр тохиролцож, би өөрийн нэр дээр байсан тухайн үед 2099 УНЕ улсын дугаартай байсан Норд бенз маркын авто машиныг М ХХК-ийн нэр дээр шилжүүлэн 3707 ХОҮ улсын дугаар авч, мөн миний 100% хувьцааг нь эзэмшдэг Ган цэнэг ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 9397 УНЕ улсын дугвартай Норд бенз маркийн автомашиныг тус тус тээвэрт явуулахаар тохиролцож ажилд гаргасан юм.

Нүүрс, төмрийн хүдэр тээвэрлэх ажип 4 жил гаруй үргэлжипж, энэ хугацаанд дээрхи машинуудаар гүйцэтгэсэн тээврийн ажлын хөлс миний эзэмшлийн төрийн банк дахь 107800455853 тоот дансаар шилжиж ирдэг байсан бөгөөд 2018 оны 05 дугаар сараас эхэлж миний өмчлөлийн дээрхи 2 машинаар тээвэрлэлт хийсэн ажлын хөлсийг шилжүүлэхээ больсон бөгөөд шаардахаар янз бүрийн шалтаг хэлж төлбөрийг төлөхөөс зайлсхийх болсон юм.

Иймд М ХХК-иас миний эзэмшлийн 9397 УНЕ, 3707 ХОҮ улсын дугаартай 2 машины тээврийн ажил хийсэн хөлс болох 54,990,468 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Г нь шүүхэд нийт 54,990,468 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. 37-07 ХОҮ улсын дугаартай Норд бенз, 97-93 УНЕ улсын дугаартай Норд бенз машинуудын Алтайн хүдэрт төмрийн хүдэр болон Хөшөөтийн уурхайд нүүрс тээвэрлэсэн ажлын хөлсийг нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна. Холбогдох нотлох баримтуудаа шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн байгаа. Холбогдох тооцоонуудаа бүгдийг нь гаргаж өгсөн. Үнийн дүнгээс хасах боломж байхгүй. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтууд дотор гэрчээр Х.Энхбаярыг асуулгасан 14,000,000 төгрөгийн асуудал байгаа. Хавтаст хэрэгт Д.Гы өөрийнхөн тамга дарсан 24,000,000 төгрөгийн баримт байгаа. Энэ баримтуудыг түлхүү яръя гэж бодож байна. Хариуцагч М ХХК-ийн гаргаж өгсөн 40569 төгрөг, 1,635,676 төгрөг,12,169,156 төгрөг гэх мэт мөнгүүдийг Х.Энхбаяраас Д.Г авсан гэсэн баримтуудыг 2019 онд гаргаж өгсөн байгаа. Нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь 37-07 ХОҮ, 97-93 УНЕ машинуудын хөлс нь Ган цэнэг ХХК буюу Д.Гы зуун хувь эзэмшдэг дансанд ордог. Жолооч Х.Энхбаяр нь Д.Гтай гэрээ байгуулан ажилладаг. Х.Энхбаяраас авсан байна уу аваагүй байна уу гэдгийг тооцооноос хасаж бичсэн байгаа үүнийг хасах боломжгүй. Тээврийн хөлсийг гэрээнийхээ дагуу Д.Гд өгөх ёстой. Түүнээс биш Х.Энхбаярт өгөөд Х.Энхбаяр Д.Гд өгдөг асуудал огт байхгүй. Х.Энхбаяр Д.Гд өгсөн гэсэн гарын баримт байгаа. Энэ баримт нь М ХХК-тай ямар ч холбоо байхгүй. Энэ нь Х.Энхбаяр Д.Г нарын хоорондын тооцоо дууссан асуудал яригдана. Х.Энхбаяр тайлбартаа 14,000,000 төгрөгийг М ХХК-иас аваагүй гэж 2-3 удаа бичсэн байгаа. М ХХК тээвэрлэлтийн хөлс 14,000,000 төгрөг өгөх ёстой. Энэ хоёр хүн хоорондоо тооцоо дууссан яагаад ийм бичиг хийж өгсөн вэ гэхээр 37-07 ХОҮ улсын дугаартай автомашиныг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлээд Д.Гы өмчлөлийн машиныг н.Энхбаяр хувьдаа авсан. Тиймээс энэ автомашины тээврийн хөлсийг нэхэмжлэхгүй. Д.Г уг машинаа Х.Энхбаярт 24,000,000 төгрөгөөр зарсан. Энэ бичиг нь өмнөх цалин хөлс тооцоо дууссан гэсэн бичиг байгаа. Энэ бичгийг авчираад М ХХК-тай тооцоо дууссан мэтээр оруулж ирсэн байсан. 14,000,000 төгрөгийг Д.Гд биш Х.Энхбаярт шилжүүлж өгсөн баримт хэрэгт байхгүй байгаа. 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 18,000,000 төгрөг өгөөд 4 сарын тооцооноос 10,000,000 төгрөг суутгаж аваад 8,000,000 төгрөг үлдсэн гэсэн юм бичсэн байна. 18,000,000 төгрөг зээлж аваад 10,000,000 төгрөгийг суутгаад авсан байгаа. 8,000,000 төгрөг нь өмнөх жилүүдийнхэн машины төлбөр тээврийн хөлс учраас энэ 8,000,000 төгрөг нь үндэслэлгүй юм. Компани шатахууны хөлс, хоолны мөнгийг нь суутгаж аваад бусдыг нь Д.Г руу шилжүүлдэг. 2018 оны 07 дугаар сард 37-07 ХОҮ машинаа аваад явсан учраас 07 дугаар сард Х.Энхбаярын авсан бензин байхгүй. Бензин авсан падаанаа хэрэгт хавсаргаагүй. Үйл явдал болоод дууссаны дараа 09 дүгээр сард энэ хоёр хоорондоо сууж байгаад тооцоогоо нийлээд ийм төгрөгийн үлдэгдэлтэй юм байна. Би одоо танд байгаа 9,000,000 төгрөгөө шилжүүлье гээд Баярсайхан Д.Г руу шилжүүлсэн. 9,000,000 төгрөг шилжүүлсний дараа үлдэгдэл тооцоо ийм байна гээд гараараа бичиж өгөөд салсан байгаа. Д.Г мөнгөө хийгээч гээд 2-3 сар утасдаад хийхгүй болохоор нь муудалцсан. Ийм учраас нэхэмжлэл гаргахаас өөр аргагүй болсон. 2018 оны 09 дүгээр сард тооцоо нийлсэн учраас гэрээнийхээ дагуу 5, 6, 7, 9 дүгээр сарын төлөх бүрэн боломжтой гэж үзэж байна. Шүүхээс 54,990,468 төгрөгийг гаргуулж өгнө үү....2018 оны 04 дүгээр сарын 20-ны үед н.Баясгалангийн тооцооноос 10 сая төгрөгийг суутгаж авсан. М ХХК нь Д.Гд өмнө нь мөнгө өгөх ёстой байсан 8,000,000 төгрөгөө өгсөн. Түүнээс биш 2018 оны 5 дугаар сараас хойш гарах ажлын хөлсөнд өгсөн урьдчилгаа биш....2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Д.Г өөрийн өмчлөлийн 37-07 ХОҮ улсын дугаартай автомашинаа Х.Энхбаярын өмчлөлд шилжүүлж өгсөн. Одоо 37-07 ХОҮ улсын дугаартай машиныг Х.Энхбаяр өмчлөлдөө аваад Таван толгой-д барьж байгаа. 24,000,000 төгрөгийг Х.Энхбаяр Д.Гд өгсөн. Энэ нь машины өртөг....М ХХК нь хоол, шатахуун, сэлбэг хэрэгслийн мөнгийг суутгаж аваад үлдсэн тээвэрлэлтийн хөлсийг Ган цэнэг ХХК-ийн данс руу оруулдаг. Үүний дараа Д.Г жолооч нартаа цалинг нь шилжүүлдэг....37-07 ХОҮ улсын дугаартай автомашин 2018 оны 06 дугаар сарын сүүл 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Х.Энхбаярын өмчлөлийн машин болсон. Тиймээс 2018 оны 7 дугаар сард 37-07 ХОҮ улсын дугаартай автомашинаар тээвэрлэлт хийсэн ажлын хөлсийг нэхэмжлээгүй. Ийм учраас Д.Гд ямар ч хамааралгүй. Тээврийн хөлсийг явуулахдаа хоолны өр, шатахууны өр, сэлбэгний өрийг суутгаад үлдэгдэл мөнгийг нь Ган цэнэг ХХК-ийн данс руу хийдэг. Өмнөх сар үлдэгдэлгүй дараагийн сар эхэлдэг. Хэзээ бензин авсан баримт нь байхгүй байна....Д.Г тухайн үед М ХХК-ийн нягтлан бичүүлж байсан гэдэг тайлбарыг хэлсэн. Д.Гд энэ талаар барих баримт байхгүй учир нийт нэхэмжлэлийн үнийн дүнг хариуцагч талаас гаргасан баримтаар явахад маргах зүйлгүй....Бичгээр байгуулсан гэрээ байхгүй. Хоорондоо амаар тохиролцсон. Хоёр машины нэг нь Ган цэнэг ХХК-ийн нэр дээр байдаг. Тээврийн хөлсөө Ган цэнэг ХХК-ийн данс болон Д.Гы данс руу хийдэг....гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Т.Баярсайхан шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна....Нэхэмжлэл 93-97 УНЕ, 37-07 ХОҮ гэсэн хоёр машины 2018 оны 5, 6, 7, 9 дүгээр саруудын тээврийн хөлс нэхээд байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд тайлбар хэлэхдээ бид нар 37-07 ХОҮ улсын дугаартай автомашины 07 дугаар сараас хойших мөнгийг нэхэмжлэхгүй гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Х.Энхбаяр 37-07 ХОҮ улсын дугаартай автомашиныг 2018 оны 07 дугаар сард өөрийнхөө эзэмшилд авсан байгаа. Ингэж эзэмшилд авах үед энэ машин дээр өрүүд гарсан учраас энэ өрүүдийг төлсөн байгаа. 2018 оны 5 дугаар сард 40,569 төгрөгийг Д.Г Х.Энхбаяраас авсан. Үүнийгээ Д.Г өөрөө хүлээн зөвшөөрсөн. 2018 оны 5 дугаар сард Д.Г Х.Энхбаяраас 1,635,676 төгрөгийг бас авсан. 2018 оны 6 дугаар сард Д.Г Х.Энхбаяраас 12,169,156 төгрөгийг авсан байгаа. Д.Г нэг талаасаа хууль бусаар хөрөнгөжих гэсэн, нөгөө талаасаа хууль бус үйлдэл хийдэг хүн юм уу гэж би ойлгосон. Д.Г Х.Энхбаярт чи энэ машиныг авах юм бол миний өрийг төлж өг гээд 14,000,000 төгрөгийг авсан байгаа. Үүнийг би 54,990,468 төгрөгөөс хасаж тооцож байгаа. Компани дундаас нь хохирох хууль зүйн үндэслэл байхгүй. 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 18,000,000 төгрөгийг Д.Гы Ган цэнэг ХХК-ны 110000211782 тоот данс руу шилжүүлсэн баримтыг нь манайх гаргаж өгсөн байгаа. Үүнээс 10 сая төгрөгийг н.Баясгалангийн өр байгаа үүнийг хасаад 8,000,000 төгрөг үлдсэн. Энэ 8,000,000 төгрөгийг одоо Д.Гы нэхэмжлээд байгаа мөнгөнөөс хасна. Мөн 2018 оны 07 дугаар сард Х.Энхбаярын суутгагдаагүй үлдсэн 1,551,151 төгрөгийг суутгаж авч үлдсэн. Энэ нь санхүүгийн нягтлангийн гаргасан тооцоо. н.Баясгалангийн 93-97 УНЕ машины авах ёстой өр 1,059,800 төгрөгийг тохиролцсоны үндсэн дээр суутгаж авсан байгаа. 54,990,468 төгрөгөөс тооцож үзээд эцсийн тооцоогоор 28,561,483 төгрөгийн өглөг гарч ирж байгаа. Энэ нь тээврийн хөлснөөс үлдсэн өглөг. Н.Баясгалангийн 93-97 УНЕ улсын дугаартай машины тээврийн хэрэгслийн даатгал 490,800 төгрөгийг даатгалын хураамж гээд 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Монгол даатгал ХХК руу шилжүүлсэн байгаа. Энэ нь давхар Монгол даатгал ХХК-ийн тодорхойлолтоор нотлогдож байгаа. Би шүүхэд тээврийн хэрэгслийн даатгалын баталгаа гаргаж өгсөн. Энэ нь н.Баясгалан машинаа даатгуулсан. Эзэмшигч нь н.Баясгалан боловч өмчлөгч нь Д.Г юм. Энэ бүгдийг хасаж тооцохоор эцсийн тооцоогоор Д.Гд М ХХК-ийн төлөгдөөгүй байгаа тээврийн хөлсний тооцоо 28,070,663 төгрөг төлөгдөөгүй байгаа. Тооцоогоо хийвэл үүнийг төлнө гэдгээ М ХХК илэрхийлдэг. Гэтэл тооцоогоо хийхгүй би чамаас юм авах ёстой хүн амьтанд дамжуулж өгсөн мөнгө, миний авсан мөнгө ямар хамаатай юм гээд энэ хоёр хүний дунд зөрчил үүсээд байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг 54,990,468 төгрөгөөр биш 28,070,663 төгрөгөөр манай компани хүлээн зөвшөөрч байгаа....Машин явуулж байгаа хүмүүс болон жолооч нар мөнгөгүй болохоороо дараа тооцоо хийе одоо над руу мөнгө шилжүүлээд өг гэхэд тухайн үед компанид мөнгө байвал шилжүүлдэг. Энэ 18,000,000 төгрөг нь урьдчилгаа байсан. Энэ мөнгөнөөс 10 сая төгрөгийг н.Баясгалангийн явсан тээвэрлэлтээс хасаад 8,000,000 төгрөг нь хасагдаагүй байгаа. Үүнийг нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа үнийн дүнгээс хасч байгаа. Энэ мөнгө өмнөх ажлын хөлс, өр төлбөр биш....2018 оны 05 дугаар сард 2 удаа, 2018 оны 06 дугаар сард нэг удаа авсан байна. Х.Энхбаярын барьж байгаа 37-07 ХОҮ улсын дугаартай автомашин М ХХК-иас гараад Таван толгой-д явж байгаа. Х.Энхбаяр нь Д.Гтай М ХХК-ний өмнөөс тооцоо хийсэн. Д.Г энэ мөнгийг Х.Энхбаяраас яагаад аваад байна гэхээр Д.Г Х.Энхбаярт машинаа зарсан. Тийм учраас машинаа авахын тул компаний тээврийн хөлсийг Х.Энхбаяр Д.Гд өгсөн. Тэгээд Д.Г машинаа Х.Энхбаярт өгөөд явуулсан байгаа.... 1,059,800 төгрөг нь 2018 оны 10 дугаар сарын 9397 УНЕ улсын дугаартай автомашинаар тээвэрлэлт хийсэн бөгөөд энэ сард гарсан шатахуун, сэлбэг хэрэгсэл, хоолны өр юм....1551,151 төгрөг нь 2018 оны 7 дугаар сард Х.Энхбаярын нэр рүү шилжээгүй Д.Гы нэр дээр байж байх хугацаандаа тээвэрт яваад гурван ресс хийсэн. Ингэж явах хоорондоо хоолны, сэлбэг хэрэгслийн, шатахууны зардал гарч өр тавьсан....гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Г нь М ХХК-д холбогдуулан 93-97 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээр болон 37-07 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдээр 2018 оны 5, 6, 7, 9 саруудад нүүрс, төмрийн хүдэр тээвэрлэсний ажлын хөлс 54,990,468 /тавин дөрвөн сая есэн зуун ерэн мянга дөрвөн зуун жаран найм/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.Г нь 2013 оны 3 дугаар сард өөрийн эзэмшлийн 37-07 ХОҮ улсын дугаартай, Норд бенз маркийн автомашин, 93-97 УНЕ улсын дугаартай Норд бенз маркийн автомашинуудаар М ХХК-ийн нэр дээр Мон Эн Ко ХХК-иас нүүрс, Алтайн хүдэр ХХК-иас төмрийн хүдэр тээвэрлүүлж, уг автомашинуудаар гүйцэтгэсэн ажлын хөлсийг нэхэмжлэгчийн эзэмшлийн дансанд хийж байхаар М ХХК-тай амаар тохиролцжээ.

Улмаар дээрх автомашинуудаар гүйцэтгэсэн нүүрс, төмрийн хүдэр тээвэрлэсний орлогоос шатахуун, жолоочийн хэрэглэсэн хоол, тухайн сардаа ашигласан сэлбэг хэрэгслийн үнэ зэрэг холбогдох зардлыг хасч тооцон үлдэгдэл гүйцэтгэсэн ажлын хөлсийг 2018 оны 4 дүгээр сарыг дуустал хугацаанд нэхэмжлэгчийн эзэмшлийн холбогдох дансанд М ХХК нь шилжүүлж байсан үйл баримт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ үйл баримтын талаар талууд маргаагүй болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд ....Нэхэмжлэгч Д.Г нь М ХХК-д 70,000,000 төгрөгөөр автомашин худалдахаар тохиролцож, улмаар хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчид 70,000,000 төгрөгийг шилжүүлсэн боловч автомашинаа авч чадаагүй учир 2018 оны 5 дугаар сараас хойш дээрх автомашинуудаар гүйцэтгэсэн ажлын хөлсийг нэхэмжлэгчид шилжүүлээгүй.... гэж тайлбарлав.

Зохигчийн хооронд 70,000,000 төгрөгөөр автомашин худалдсан, худалдан авсан эсэх үйл баримт нь энэ нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй тул энэ талаар хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Мөн 2019 оны 1 сарын 28-ны өдөр 24,000,000 төгрөгийг өгсөн талаар үйлдсэн гэх баримт 37-07 ХОҮ улсын дугаартай автомашиныг худалдан авсан талаарх баримт гэж талууд тайлбарлах бөгөөд тус баримт нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй болохыг дурдлаа.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа шүүх хуралдаанд ....54,990,468 төгрөгөөс 37-07 ХОҮ улсын дугаартай автомашинаар 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш тээвэрлэлт хийгээгүй тул Х.Энхбаярын суутгаагүй өр 1,551,151 төгрөгийг хасахгүй...., 93-97 УНЕ улсын дугаартай автомашинаар 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш тээвэрлэлт хийгээгүй тул н.Баясгалангийн хоол, сэлбэг хэрэгсэл, шатахууны өр 1,059,800 төгрөгийг хасах боломжгүй..., М ХХК нь Д.Гд өмнө нь мөнгө өгөх ёстой байсан 8,000,000 төгрөгөө өгсөн. Түүнээс биш 2018 оны 5 дугаар сараас хойш гарах ажлын хөлсөнд өгсөн урьдчилгаа биш...., даатгалын хураамж 490,800 төгрөгийг суутгахыг хүлээн зөвшөөрөхгүй...., хариуцагч байгууллага нь тээврийн хөлсийг Д.Гы дансанд шилжүүлж Д.Г жолооч нартаа цалингаа олгодог байсан....Х.Энхбаяраас 2018 оны 5, 6 сарын ажлын хөлс гэж 14,000,000 төгрөгийг аваагүй...., 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр дансаар шилжүүлсэн 18,000,000 төгрөгийн 10,000,000 төгрөгийг н.Баясгалангийн 4 сарын тооцооноос суутгасан, үлдсэн 8,000,000 төгрөг нь өмнөх төлөгдөөгүй байсан өрийг төлсөн учир хасах боломжгүй....Нэхэмжлэгчид баримт байхгүй учир нийт нэхэмжилсэн үнийн дүнгээс хариуцагчаас гаргасан баримтаар гаргаж өгсөн баримтаар нийт дүн нь зөрж байгаатай маргахгүй.... гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд ....Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 54,990,468 төгрөгөөс хариуцагчаас гаргасан баримтаар 53,017,835.35 төгрөг болж байгаа. Энэ мөнгөнөөс Х.Энхбаярт өгсөн 2018 оны 5, 6 дугаар сарын тээврийн хөлс болох 13,845,401.35 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр шилжүүлсэн 18,000,000 төгрөгөөс үлдсэн 8,000,000 төгрөг, 37-07 ХОҮ улсын дугаартай автомашинаар 2018 оны 7 дугаар сард тээвэрлэлт хийснээс гарсан зардал болох шатахуун, хоол, сэлбэг хэрэгслийн зардал 1,551,151 төгрөг, 93-97 УНЕ улсын дугаартай автомашинаар 2018 оны 10 дугаар сард тээвэрлэлт хийснээс гарсан зардал болох шатахуун, хоол, сэлбэг хэрэгслийн зардал 1,059,800 төгрөг, 2018 оны 05 дугаар сард 93-97 УНЕ улсын дугаартай автомашиныг Монгол даатгал ХХК-нд даатгуулсан даатгалын хураамж 490,800 төгрөгийг тус тус хасч нийт 28,070,663 төгрөг төлөхийг зөвшөөрч байна.... гэж тус тус тайлбарлав.

Нэхэмжлэгч нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 93-97 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 2018 оны 5 дугаар сард Мон Эн Ко ХХК-иас нүүрс тээвэрлэсний ажлын хөлс 6,232,044 төгрөг, Алтайн хүдэр ХХК-иас төмрийн хүдэр тээвэрлэсний ажлын хөлс 2018 оны 5 дугаар сард 1,718,095 төгрөг, 6 дугаар сард 12,564,816 төгрөг, 7 дугаар сард 6,057,203 төгрөг, 9 дүгээр сард 13,900,000 төгрөг, нийт 40,472,158 төгрөг, 37-07 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 2018 оны 5 дугаар сард Мон Эн Ко ХХК-иас нүүрс тээвэрлэсний ажлын хөлс 40,659 төгрөг, Алтайн хүдэр ХХК-иас төмрийн хүдэр тээвэрлэсний ажлын хөлс 2018 оны 5 дугаар сард 1,635,677 төгрөг, 6 дугаар сард 12,841,974 төгрөг, нийт 14,518,310 төгрөг, бүгд 54,990,468 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

Харин хариуцагч М ХХК нь 93-97 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 2018 оны 5 дугаар сард Мон Эн Ко ХХК-иас нүүрс тээвэрлэсний ажлын хөлс 6,232,044 төгрөг, Алтайн хүдэр ХХК-иас төмрийн хүдэр тээвэрлэсний ажлын хөлс 2018 оны 5 дугаар сард 1,718,095 төгрөг, 6 дугаар сард 11,224,651 төгрөг, 7 дугаар сард 6,057,205 төгрөг, 9 дүгээр сард 13,940,439 төгрөг, нийт 39,172,434 төгрөг, 37-07 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 2018 оны 5 дугаар сард Мон Эн Ко ХХК-иас нүүрс тээвэрлэсний ажлын хөлс 40,659 төгрөг, Алтайн хүдэр ХХК-иас төмрийн хүдэр тээвэрлэсний ажлын хөлс 2018 оны 5 дугаар сард 1,635,676.35 төгрөг, 6 дугаар сард 12,169,156 төгрөг, нийт 13,845,401.35 төгрөг, бүгд 53,017,835.35 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн болох нь хариуцагчийн тус шүүхэд гаргасан тодорхойлолт гэх баримтаар тогтоогдов. /хх-ийн 54 дүгээр тал/

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нүүрс, төмрийн хүдэр тээвэрлэсний ажлын хөлс болох нийт 54,990,468 төгрөгөөс хариуцагч байгууллагаас гаргаж өгсөн баримтаар нийт 53,017,835.35 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн гэх бөгөөд үнийн дүн 1,972,362.65 төгрөгөөр зөрсөн бөгөөд үүнтэй маргахгүй гэж тайлбарласан болохыг дурдлаа.

Талууд хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллаж гэрээ байгуулагдсан гэж үзлээ.

Хариуцагч М ХХК нь гэрээний үүргийг биелүүлж, 2018 оны 5, 6 дугаар саруудад 37-07 ХОҮ улсын дугаартай автомашинаар тээвэрлэснээс гүйцэтгэсэн ажлын хөлс буюу олсон ашиг, 2018 оны 5, 6, 7,9 дугаар саруудад 93-97 УНЕ улсын дугаартай автомашинаар тээвэрлэснээс гүйцэтгэсэн ажлын хөлс буюу олсон ашиг нийт 54,990,468 төгрөгийг төлөөгүй гэх үндэслэлээр Д.Г нь гэрээнээс татгалзсан учир Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу олсон ашгийг өгөх үүрэгтэй тул М ХХК нь дээрх автомашинуудаар 2018 оны 5, 6, 7, 9 саруудад нүүрс, төмрийн хүдэр тээвэрлэснээс олсон ашигийг Д.Гд өгөх үүрэгтэй байна.

Ганцэнэг ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Д.Г бөгөөд Ганцэнэг ХХК нь Төрийн банкинд 107800522572 тоот харилцах данстай болох нь 9011090099 улсын бүртгэлийн дугаартай Ганцэнэг ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн банкны Ховд салбарын 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 160 дугаартай албан бичиг зэргээр тогтоогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно. /хх-ийн 6, 7, 89 дүгээр тал/

2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр М ХХК-ийн Төрийн банк дахь 110000211782 тоот данснаас 18,000,000 төгрөгийг Ганцэнэг ХХК Г урьдчилгаа гэх утгаар Ганцэнэг ХХК-ийн Төрийн банк дахь 107800522572 тоот дансанд шилжүүлсэн болох нь М ХХК-ийн Төрийн банк дахь 110000211782 тоот депозит дансны харилцагчийн монгол хуулгаар нотлогдож байна.

Уг 18,000,000 төгрөгнөөс 10,000,000 төгрөгийг нь н.Баясгалангийн 2018 оны 4 сарын тооцооноос суутгасан гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг тайлбарлав. Энэ талаар зохигч маргаагүй.

Харин үлдсэн 8,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа ....8,000,000 төгрөг нь өмнөх жилүүдийнхэн тээврийн хөлс....М ХХК нь Д.Готовчулуунд өмнө нь мөнгө өгөх ёстой байсан 8,000,000 төгрөгөө өгсөн. Түүнээс биш 2018 оны 5 дугаар сараас хойш гарах ажлын хөлсөнд өгсөн урьдчилгаа биш.... гэж тайлбарлах боловч уг 8,000,000 төгрөг нь 2018 оны 5 дугаар сараас хойш гүйцэтгэх ашгийн урьдчилгаа биш, 2018 оны 5 сараас өмнө нэхэмжлэгч болон хариуцагч байгууллагын хооронд үүссэн өрийг хаасан төлбөр болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Иймээс дээрх 8,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хасах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.Готовчулуун нь 2018 оны 5, 6 дугаар саруудад 37-07 ХОҮ улсын дугаартай автомашинаар нүүрс, төмрийн хүдэр тээвэрлэснээс гүйцэтгэсэн ажлын хөлс болох 13,845,401.35 төгрөгийг саруудад 37-07 ХОҮ улсын дугаартай автомашины жолоочоор ажиллаж байсан Х.Энхбаяраас 14,000,000 төгрөг болгон авсан болох нь гэрч Х.Энхбаярын 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн ....Тээврийн хөлсний 14,000,000 төгрөгийг М ХХК-иас авах ёстой байгаа....Энэ 5, 6 дугаар сарын тээврийн хөлсийг авах ёстой байсан юм. Гэхдээ тухайн үед машинаа хувьдаа яаралтай авах шаардлагатай байсан тул тус машины мөнгө болох 14,000,000 төгрөгийг би өөрөөсөө хувиасаа гаргаад худалдаж авсан. Одоо тээврийн хөлс болох 14,000,000 төгрөгийг М ХХК-иас авах ёстой байгаа.... гэх мэдүүлгээр /хх-ийн 93-94 дүгээр тал/ тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2018 оны 5, 6 дугаар саруудад 37-07 ХОҮ улсын дугаартай автомашинаар нүүрс, төмрийн хүдэр тээвэрлэснээс гүйцэтгэсэн ажлын хөлс болох 13,845,401.35 төгрөгийг хасч тооцох нь үндэслэлтэй байна.

93-97 УНЕ улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн даатгал болон жолоочийн хариуцлагын даатгал, мэргэшсэн жолоочийн даатгалыг 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хийлгэж, нийт 490,800 төгрөгийг Монгол даатгал ХХК-д төлсөн болох нь Автотээврийн хэрэгслийн даатгалын баталгаа, Жолоочийн хариуцагын албан журмын даатгалын даатгуулагчийн гэрээний мэдүүлгийн маягт, Монгол даатгал ХХК-ийн Ховд аймаг дахь салбарын захирлын 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1/6 дугаартай албан бичиг /хх-ийн 148-151 дүгээр тал/ зэргээр тогтоогдож байх тул даатгалын хураамж 490,800 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох нь зүйтэй байна.

Харин хариуцагчаас гаргаж өгсөн 2019 оны 2 дугаар сарын 20, Тодорхойлолт гэх баримтаар 37-07 ХОҮ улсын дугаартай автомашинаар 2018 оны 7 дугаар сард 93-97 УНЕ улсын дугаартай автомашинаар 2018 оны 10 дугаар сард тус тус нүүрс, төмрийн хүдэр тээвэрлэсэн болох нь нотлогдохгүй байна.

Тодруулбал, шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг нь 37-07 ХОҮ улсын дугаартай автомашинаар 2018 оны 7 дугаар сард тээвэрлэлт хийснээс гарсан зардал болох шатахуун, хоол, сэлбэг хэрэгслийн зардал 1,551,151 төгрөг, 93-97 УНЕ улсын дугаартай автомашинаар 2018 оны 10 дугаар сард тээвэрлэлт хийснээс гарсан зардал болох шатахуун, хоол, сэлбэг хэрэгслийн зардал 1,059,800 төгрөгийг тус тус нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцуулах тайлбарыг гаргасан боловч энэ талаар хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул уг төлбөрийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох үндэслэлгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг нь дээрх тайлбартаа холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох нь 54,990,468 төгрөгөөс үнийн дүн зөрсөн 1,972,362.65 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр шилжүүлсэн 18,000,000 төгрөгөөс үлдэгдэл мөнгө 8,000,000 төгрөг, 2018 оны 5, 6 дугаар саруудад 37-07 ХОҮ улсын дугаартай автомашинаар нүүрс, төмрийн хүдэр тээвэрлэснээс гүйцэтгэсэн ажлын хөлс болох 13,845,401.35 төгрөг, 93-97 УНЕ улсын дугаартай автомашины даатгалд төлсөн даатгалын хураамж 490,800 төгрөгийг тус тус хасч Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас 30,681,634 /гучин сая зургаан зуун наян нэгэн мянга зургаан зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Готовчулуунд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24,308,834 /хорин дөрвөн сая гурван зуун найман мянга найман зуун гучин дөрөв/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 153/ШЗ2019/00075 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжаар авсан хариуцагч М ХХК-д авсан эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 54,990,468 /тавин дөрвөн сая есэн зуун ерэн мянга дөрвөн зуун жаран найм/ төгрөгийн хэмжээгээр битүүмжилсэн, дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 54,990,468 /тавин дөрвөн сая есэн зуун ерэн мянга дөрвөн зуун жаран найм/ төгрөгийн хэмжээнд зогсоосон арга хэмжээнүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдав.

Хавтаст хэргийн 86-88 дугаар хуудсанд авагдсан 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Х.Энхбаярыг гэрчээр асуусан мэдүүлэг нь хуульд заасан шаардлага хангаагүй буюу шүүгч асуугаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасныг баримтлан нотлох баримтаас хассан болно.

Нэхэмжлэгч Д.Готовчулууны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 433,000 төгрөгөөс 432,902 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 98 /ерэн найм/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М ХХК-иас 30,681,634 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 311,358 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Д.Готовчулуунд олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн хавтаст хэргийн 107 дугаар хуудсанд авагдсан баримтад огноо байхгүй, хэн бичсэн болох нь тодорхойгүй, хавтаст хэргийн 108-138 дугаар хуудсанд авагдсан Баясаагийн тооцоо гэх бичвэр бүхий дэвтэр нь бичгийн нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас 30,681,634 /гучин сая зургаан зуун наян нэгэн мянга зургаан зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Готовчулуунд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24,308,834 /хорин дөрвөн сая гурван зуун найман мянга найман зуун гучин дөрөв/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Готовчулууны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 433,000 /дөрвөн зуун гучин гурван мянга/ төгрөгөөс 432,902 /дөрвөн зуун гучин хоёр мянга есөн зуун хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 98 /ерэн найм/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 311,358 /гурван зуун арван нэгэн мянга гурван зуун тавин найм/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Д.Готовчулуунд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 153/ШЗ2019/00075 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжаар авсан хариуцагч М ХХК-д авсан эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 54,990,468 /тавин дөрвөн сая есэн зуун ерэн мянга дөрвөн зуун жаран найм/ төгрөгийн хэмжээгээр битүүмжилсэн, дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 54,990,468 /тавин дөрвөн сая есэн зуун ерэн мянга дөрвөн зуун жаран найм/ төгрөгийн хэмжээнд зогсоосон арга хэмжээнүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар хавтаст хэргийн 86-88 дугаар хуудсанд авагдсан 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Х.Энхбаярыг гэрчээр асуусан мэдүүлгийг нотлох баримтаас хассугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ОЮУНЖАРГАЛ