Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/127

 

 

2023         04           07                                     2023/ШЦТ/127

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.О,     

улсын яллагч Н.Д,

шүүгдэгч М.У, өмгөөлөгч Д.Б

шүүгдэгч Н.С, өмгөөлөгч Ж.Д/цахим/ нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Гаймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаярын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар М.Уд,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Сд тус тус яллах дүгнэлт үйлдсэн, эрүүгийн 1916001400034 дугаартай хэргийг 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, М.У

Монгол Улсын иргэн, Н.С

Шүүгдэгч М.У нь нийтийн албан тушаалтан буюу Гаймгийн ..............ажиллаж байхдаа,

2017 оны 5 дугаар сард Гаймгийн Засаг даргын Тамгын газрын 1 дүгээр давхар цэргийн штабын өрөөнд Гаймгийн Есөнбулаг сум Харзат 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Х” ШТС-н урд талд байрлах ахуйн зориулалтаар эзэмших 762м.кв талбай бүхий газрын гэрчилгээг Н.Сын нэр дээр гаргаж өгөхөөр хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлахгүйгээр М.Б дамжуулан Н.Соос 1.500.000 төгрөгийн хээл хахууль авсан,

шүүгдэгч Н.С нь Гаймгийн Есөнбулаг сумын Харзат 4 дүгээр  багийн нутаг дэвсгэрт “Х” ШТС-н урд талд байрлах ахуйн зориулалтаар эзэмших 762м.кв талбай бүхий газрын гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авахаар Гаймгийн Г М.Уд 2017 оны 5 дугаар сард Гаймгийн Засаг даргын Тамгын газрын 1 дүгээр давхар цэргийн штабын өрөөнд М.Б дамжуулан 1.500.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч М.У “...Би энэ хэргийг би зохион байгуулалттай гүтгэлгийн шинж чанартай гэж ойлгож байгаа, яагаад гэхээр нэгдүгээрт, хэрэг болсон хугацааг тодорхойлж чадахгүй байгаа, хоёрдугаарт би 2019 онд ажлаас халагдаж 2020 онд шүүхдээд ажилдаа буцаж орж байсан, намайг 2020 онд шүүх цагдаагаар явуулж, сонгуульд нэр дэвшүүлэхгүй, ажилгүй болгоно гэх удаа дараагийн дарамт ирж байсан, үүний дагуу энэ хэрэг гарсан гэж ойлгож байгаа. Хоёрдугаарт, мөнгөний асуудал дээр хэрэгт авагдсан мэдүүлгийг харах ёстой. Н.С “хоёр боодол мөнгө АТМ-с аваад өгсөн гэж мэдүүлдэг бол Б хуулиастай мөнгө өгсөн гэж зөрүүтэй мэдүүлж байгаа, Б өөрөө дундаас нь мөнгө авсан. Тухайн үед би цэрэг татлагын асуудлаар Батсуурийн өрөөнд байнга орж гарч байсан, мөн Онцгой байдлын сургалт болох гэж байсан үе. Би захисан гутлаа авсан нь үнэн, түүнээс мөнгө авч байгаагүй. Б гэж хүн надад мөнгө өгнө гэж хэлээд хүнээс мөнгө авсан байж энэ хэрэгт яллагдагчаар татагдаад хэрэг нь хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдсэн байдаг, надад хэзээ, яаж, мөнгө өгсөн ямар ч нотолгоо, баримт байхгүй. Энэ хүн надад мөнгө өгөх биш, аймгийн Засаг дарга захирамж гаргадаг, аймгийн Засаг даргад өгөх ёстой байтал, надад өгсөн гэж худлаа хэлсэн. Энэ хэрэг дээр нэг зүйлийг анзаарвал би хэрвээ мөнгө авсан бол энэ хүний төлөө юм хийнэ дээ, жишээлбэл: би Иргэдийн хурлаар оруулах эсхүл энэ хүн надтай ирж уулзах байсан байх, гэтэл Н.С анхны шүүх хуралдаан дээр намайг ажлаа хүлээлгэж өгсний дараа би газраа хөөцөлдөөд авчихсан гэж хэлж хэлсэн. Яагаад ардын хүүхэд ажил хийж болдоггүй юм, энэ хүмүүс зорьсондоо хүрсэн, би бүх ажлаа өгсөн, сонгуульт ажлаа ч өгсөн, ерөнхийдөө над шиг ард язгууртай хүн бүтэхгүй юм байна, зөвхөн гэр бүлээ бодъё гэж бодоод бүх ажлаа өгсөн. Би бүх зүйлээ хаяад Улаанбаатар хот руу шилжиж ирсэн, аргаа ядахдаа би төмөр замын зураг зураад амьдралаа залгуулж байна, шударга шүүх гэж байдаг бол зөв шийдвэр гаргана гэдэгт итгэж байна, шүүхийн шийдвэр зөв гараасай гэж хүсэж байна. Б нь манай ажилтан байсан, Б намайг дуудсан гэж мэдүүлсэн байдаг, Б миний ажлаас халсан хүн байгаа. Тойруулж хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авч, буцаагаад нийлж ийм байдал гаргаж байгаа, үүнийг хэргийн материалаас харж өгнө үү. Бийг явж байхад нь дуудсан гэж мэдүүлсэн байсан, Бийг дуудсан зүйл байхгүй, бүгд бөөрөнхийлж байна. Ажил дээр нэг юм болсон гэж байна, тийм зүйл байхгүй, бүгд зохион байгуулалттай гүтгэлгийн шинж чанартай мэдүүлгүүд гэж үзэж байна.” гэв.     

шүүгдэгч Н.С “...Би мөнгө өгсөн буруутай үйлдлээ буруутай зүйл хийчихсэн юм болов уу, газрын бичиг баримтыг зохих зөвшөөрлийн дагуу авах ёстой юм байна гэж ойлгосон. Б хурандааг таньдаг байсан, өмнө уулзаад ийм юм барих гэсэн юм ахаа гэж хэлсэн, би өмнө нь зах дээр сэлбэг зардаг байсан, тэгээд Б хурандааг сайн таньдаг байсан болохоор ахаа ийм газар байнагэхэд би наадахыг чинь очиж үзье, Ууган-Эрдэнийг дагуулж очьё” гээд Ууган-Эрдэнэ, Б хурандаа хоёр тэр газар дээр ирсэн. Ард талд айлын хашааны газар байдаг, Г гэдэг хүнтэй уулзахад айлын газраас хашааны ард талыг уг нь намайг сайжруул, ах нь ерөөсөө сайжруулж чадахгүй байгаа, ахын дүү энд юм хийхээр бол хий, хий гэж шинэ эзэн нь хэлсэн. Тэгээд хашааны ард талыг нурааж, засварын газрын хундам цутгасны дараа хойд талын Гантулгын газар гээд дахиад нэг Г гээд хүн ирсэн. Тэгээд би ийм учиртай, та очоод асуухгүй юу, намайг барьж бай гэсэн юм гэж хэлэхэд миний ажлыг зогсоосон. Хундам цутгаад өр зээл аваад хотоос цемент зэрэг материал авсан байсан, 7 хоногийн дараа Б хурандаатай ярьсан, Б хурандаа руу “миний ажил зогсчихлоогэхэд миний өрөөнд хүрээд ир” гэсэн. Б хурандаагийн өрөөнд очсон, би мөнгө авч очоогүй, “ахаа ингэчихлээ, тэгчихлээ, одоо яах уу” гэсэн, жаахан юм хараад байгаа байх, тэрийг нь авч ирээд өгчихгүй юу гэж хэлсэн, тэгээд Пүүжээ бид хоёр яваад, бэлэн 1.500.000 төгрөг, хоёр боодолтой, боодол ч юу байхав, хоёр тусдаа байсан мөнгийг оруулж өгөхөд за, за чи гарч бай гэсэн, би гараад явсан, энэ хүнд өгсөн, үгүйг нь би мэдэхгүй, ямар хүн гүтгэж байгаа биш. Угэдэг хүнийг мөнгө авсан гэдгийг мэдэхгүй, Пүүжээ хүмүүст ярихдаа анхны мэдүүлэг дээр 2.000.000 гэж байсан. Цагдаагийн хүн “энэ хэргийн талаар ямар хүн мэдэх вэ” гэхэд нь Пүүжээ гэдэг хүн мэднэ, бид хоёр цуг явж байсан юмаагэсэн юм.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

гэрч Д.Пүрэвсүхийн “...С гэх залуу надаар Харзат багийн замын урд талд нэг авто засварын газрын барилга бариулахаар болоод суурийг нь цутгасан бөгөөд барилгын ажил эхэлж байтал тус замын хойд талд үйл ажиллагаа явуулдаг “Х” ШТС-ын эрхлэгч Г гэх хүн ирж газрын маргаан хийсэн. С “асуудлыг шийдүүлэхээр Гаймгийн Г М.У гэх хүнд мөнгө өгөхөөр болсон” гээд намайг дагуулж Гаймгийн Засаг даргын Тамгын газарт очсон. Эхлээд С нэг давхарт байдаг Б гэж хурандаагийн өрөө рүү нэг сая таван зуун мянган төгрөг бэлнээр аваад орсон, ...удалгүй Утус өрөө рүү орсон бөгөөд С зөрөөд тус өрөөнөөс гараад ирсэн, С бид хоёр хүлээгээд сууж байтал Унь Б хурандаагийн өрөөнөөс нэг ширхэг хар өнгөтэй хагас түрийтэй цэргийн гутал бариад бид хоёр руу харчихаад үг дуугаралгүй яваад өгсөн. Тэгээд С Б хурандаагийн өрөөнд орчихоод гарч ирээд “Б хурандаа, за өгчихсөн, одоо барилгаа барь, асуудал байхгүй гэж байна.” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 15-19 дэх тал/,

2017 оны 5 сарын үед С намайг “ахаа хоёулаа цэргийн штаб руу цуг явчихаад ирье, би Б хурандаагаар газрынхаа асуудлыг зохицуулуулж байгаа” гэхээр нь Стой цуг явсан. Тэгээд бид хоёр ЗДТГазар руу орсон бөгөөд С “би эхэлж хурандаагийн өрөө рүү орчихоод ирье, та үүдэнд байж байх уу” гэхээр нь би үүдэнд нь суугаад үлдсэн, С Б хурандаагийн өрөөрүү орсон, удалгүй гарч ирээд бид хоёр тэдний гэр рүү яваад буцаж ирсэн, С  гэр рүүгээ ороод мөнгө авчихаад гарч ирсэн. Тэгээд бид хоёр цэргийн штаб руу дахиж очоод С Б хурандаагийн өрөө рүү орохдоо мөнгөө халааснаасаа гаргаад “би үүнийг оруулж өгчихөөд ирье” гээд орсон. Төд удалгүй Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Унь Б хурандаагийн өрөө рүү  ороход С зөрөөд өрөөнөөс нь гарч ирсэн. Тэгээд бид хоёрыг ЗДТГ-ын үүдэнд хүлээгээд сууж байтал Угарч ирсэн бөгөөд гартаа хар өнгийн хагас түрийтэй гутал барьчихсан гарч ирээд бид хоёр руу харчихаад арын хаалгаар гараад явсан, миний хажууд мөнгөө тоолоогүй надад “2.000.000 төгрөг өгчихлөө” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 113-115 дахь тал/,

гэрч М.Б“...Би аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Уутсаар холбогдоод “Содоо гэх залуу машин засвар ажиллуулах гэж байгаа юм байна, чамд туслах арга байна уу” гэхэд У“надтай уулзуулчих” гэж хэлсэн, Ушийдвэр гаргах тодорхой хариуг хэлээгүй. ...Содоо “эзэнгүй газар байна” гэж хэлэхээр нь би түүнд тус болъё гэж бодоод газрын асуудлыг мэдэх даргатай нь холбож өгсөн. ...Содоо надтай ганцаараа ирж уулзаад “Уминий утсыг авахгүй байна, та энэ мөнгийг өгчих” гээд 1.000.000 орчим хуулиастай мөнгийг өгсөн, би мөнгийг тоолж үзээгүй. Би тэр мөнгийг Ууган-Эрдэнэд “газрын төлбөр хураамжны мөнгө юм шиг байна” гэж хэлээд түүнд өөрийн албан өрөөнд дуудаж 2017 оны 9 дүгээр сарын эхээр өгсөн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 75-77 дахь тал/,

гэрч Д.Э“...2019 оны 4 сарын эхээр...зүс таних...өмнө машин тэргээ засуулж байгаад танилцсан С гэж залуу “надтай уулзъя” гээд манай өрөөнд орж ирсэн, ...надтай уулзаад “би танай цагдаагийн газарт гэрчийн мэдүүлэг өгчихөөд байж байна, таныг энд ажилладаг гэдгийг чинь мэдээд ороод ирлээ, таньд нэг мэдээлэл өгмөөр байна. Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Ууган-Эрдэнэд би газрын асуудал хөөцөлдүүлэх гээд 1.500.000 төгрөг өгсөн асуудлыг шалгуулмаар байна, тэгэхгүй бол өөрөө асуудалд орно, асуудал маань хүндэрнэ гэж байна, би одоо яах ёстой вэ зөвлөгөө өгөөч” гэхээр нь би “өөрөө хэргээ илчлээд ирж байгаа чинь сайн байна. 1-рт мөнгө төгрөг өгсөн асуудлыг чинь хэн, хэн мэдэх вэ гэж асуухад цэргийн штабын дарга Б хурандаа, бас Пүрэвсүх гэж залуу мэдэж байгаа” гэж хэлсэн. ...би энэ талаар илтгэх хуудас бичээд тасгийн даргаар цохолт хийлгүүлээд гэмт хэргийн бүртгэлд оруулж шалгасан. ...хэд хоногоос Сыг дуудаж мэдүүлэг авсан, мөн энэ асуудлын талаар мэдэж байгаа гэх Пүрэвсүх гэж залууг дуудан ирүүлж гэрчийн  мэдүүлэг авсан. С “Б хурандаатай ярьсан бичлэгийг СД дээр хуулбарлаад аваад ирлээ” гэхээр нь эд зүйл, гомдол мэдээлэл хүлээн авах тэмдэглэл үйлдээд хүлээж авсан. ...CD-нд үзлэг хийхэд С Б хоёрын хоорондоо ярилцаж байгаа бичлэг байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 110-111 дэх тал/,

гэрч Д.Бийн “...2017 оны 5 сарын үед тэр газар дээр С гэж залуу зөвшөөрөлгүй барилга барьж байхад нь “та нар наад ажлаа зогсоо, зөвшөөрөлгүй байж ингэж юм барьж болохгүй” гэж шаардлага тавиад тэнд байсан хүмүүст мэдэгдэл өгсөн, дараа нь дахиад хоёр дахь удаагаа очиж мэдэгдэл, шаардлага өгөх гээд явж байтал Ударга над руу утсаар яриад “Б өө, чи хаана явж байгаа юм бэ, ямар ажлаар явж байна” гэж асуухаар нь би “...“Х” ШТС-ын урд талд баригдаж байгаа зөвшөөрөлгүй барилга барьж байгаа газар луу очиж шаардлага өгөх гээд явж байна” гэхэд “наад газар луугаа битгий оч оо, буцаад ир” гэж хэлсэн. Даргыг тэгж хэлсэн болохоор нь “очих ёсгүй газар юм байлгүй” гэж бодоод очоогүй. ...би 2017 оны 5 дугаар сарын сүүлээр очиж нэг удаа мэдэгдэл өгсөн, тэрний дараагаар 6 сар жаахан гаргаад мэдэгдэл өгөх гээд явж байтал Ударга утсаар яриад “наанаа битгий оч” гэж үүрэг өгсөн юм.”  гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 127-128 дахь тал/,

“...Би урьд өгсөн мэдүүлэг дээрээ хэдний өдөр мэдэгдэл өгсөн гэдгээ сайн санахгүй байсан юм, тэгээд байгууллагын явсан бичгийн бүртгэл дээрээсээ харахад мэдэгдэл хүлээлгэж өгсөн хүнийхээ нэрийг бичээгүй, “иргэн танаа” гэж бичээд бүртгэлийн дэвтэр дээр хаалгасан байна. Явуулсан бичгийн бүртгэл дээр 2017.05.17-ны өдөр байна, тэгэхлээр би тэр мэдэгдлийг тэдгээр хүмүүст 2017.05.17-ны өдөр өгсөн байна, бичгээ хаалгахдаа “хэнд” гэдгийг дээрх байдлаар бичиг хэргийн ажилтан бичиж хаасан байна.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 130 дахь тал/, 

 

гэрч Д.М “...тухайн үед манай нөхөр “Х” ШТС-ын өөдөөс харсан хоосон газар дээр засварын газар нээх гээд хөөцөлдөөд яваад байсан, тэгээд “ямартай ч болгож, бүтээчихлээ” гээд тэр газар дээрээ хундаамаа цутгасан. ...2017 оны 5 дугаар сард “газрын асуудлаа шийдүүлэх гээд Б гэж хурандаад 1.500.000 төгрөг өгсөн” гэж хэлж байсан. ...Тэр өгсөн мөнгө нь Сын цуглуулж байсан бэлэн мөнгө байсан юм.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 156-157 дахь тал/,

Н.Сын яллагдагчаар өгсөн “...2017 оны 2 дугаар сарын сүүлээр байх, ... Б хурандаа над дээр хүрч ирээд машин сэлбэг асуугаад явах үед нь би түүнд “...“Х” ШТС-ын тэнд хоосон газар байна, таньд газрын албанд таньж мэддэг хүн байна уу, тэр хоосон газарт авто засвар барьчихмаар байна” гээд хэлсэн чинь “ах нь Газрын албанд Ууган-Эрдэнийг таньдаг, юу ч гэсэн асуугаад өгье” гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш нилээд хэд хоногийн дараа би Б хурандаа руу залгаад “та нөгөө газраа асуусан уу” гэсэн чинь “чи тэр газар дээрээ яваад оч, би Ууган-Эрдэнийг дагуулаад яваад очьё” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Х” ШТС-ын замын урд байдаг нөгөө хоосон газар дээрээ явж очсон, удалгүй газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Ууган-Эрдэнэ, Б хурандаа хоёр хүрч ирсэн. Ууган-Эрдэнийг хүрч ирэхээр нь гол зорилгоо хэлсэн чинь “болноо, болно асуудалгүй” гэхээр нь би “тэгвэл засварын газар барих хундамаа цутгаж байх уу, эхлүүлж байх уу” гэсэн чинь “тэгээ, тэг ажлаа эхлүүлж бай” гэсэн. Ударгатай ярьсаны дараа би Б хурандаа луу утсаар яриад “...“Х” ШТС-ын Г гэж хүн хэл ам хийгээд яваад байдаг, би нөгөө газар дээрээ хундамаа цутгачихсан чинь балраад байнаа, одоо яах уу” гэхэд Б хурандаа намайг “ажил дээр хүрээд ир” гэсэн, тухайн үед хундам цутгаж байсан Пүрэвсүх гэж залуутай хамт Б хурандаатай очиж уулзсан, өрөөнд нь би ганцаараа ороод уулзсан. ...Б хурандаа “би уг нь Ууган-Эрдэнэд хэлсэн юмаа, цаадах чинь гар хараад байгаа юм байлгүй” гэхээр нь “мөнгө, төгрөг өгч байж газрын асуудлаа шийдүүлэхгүй бол бүтэхгүй юм байна” гэж ойлгосон. Тэгэхээр нь би Б хурандаад “дүүд нь боломж алга байна, би мөнгө өгвөл 1.500.000 төгрөг л өгөх боломж байна.” гэсэн чинь “чи тэгвэл мөнгөндөө явчихаад ир, би энэ хооронд Ууган-Эрдэнэд хэлчихье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б хурандаагийн өрөөнөөс гараад Пүүжээтэй хамт тухайн үед бэлэн байсан 1.500.000 төгрөгийг гэрээсээ очиж аваад Б хурандаа дээр дахиж очсон. ...би Б хурандаагийн өрөөнд ороод 1.500.000 төгрөгийг өгсөн чинь “Ууган-Эрдэнийг ороод ир” гээд дуудаж байсан, удалгүй Уорж ирсэн ба Унамайг “за, за чи гарч байгаач” гэхээр нь би Б хурандаагийн өрөөнөөс зөрөөд гарсан. Тэгээд Пүүжээ бид хоёр гадаа коридорт хүлээгээд байж байтал Унь Б хурандаагийн өрөөнөөс гарахдаа хар өнгийн хагас түрүүтэй гутал аваад гарсан, би зөрөөд Б хурандаагийн өрөө лүү ороход “за, за болчихлоо, чи засварын газраа цааш нь барь, барь, болчихсон, асуудалгүй шүү” гэж хэлсэн, Б хурандааг тэгж хэлэхээр нь “болчихсон юм байна” гэж ойлгоод “за, за баярлалаа” гэж хэлээд өрөөнөөс нь гараад явсан. ...би газрынхаа өргөдөл бас бус материалаа бүрдүүлээд Газрын харилцаа хот байгуулалтын газар дээр явж очоод Ударгын өрөөнд ороод “би газрынхаа материалыг бүрдүүлээд аваад ирлээ” гэсэн чинь “юун материал юм бэ, наад материалуудаа өөртөө хадгалж бай, би газрыг чинь зохицуулж өгнө гэж хэлээ биз дээ” гэж хэлэхээр нь хүн тэгж хэлээд байхад чинь одоо өгмөөр байна гээд зөрүүдлээд яахав гэж бодоод “за, за” гэж хэлчихээд өрөөнөөс нь гараад явсан. ...би Энх-Амгалан мөрдөгчид “газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга надад газар олгож шийдэж өгнө гэж мөнгө авсан, шийдэж өгсөн ч юм байхгүй таг чиг алга болчихлоо, энэ асуудлыг хаана яаж хандах вэ” гэсэн чинь “эргээд холбогдоё” гэсэн, маргааш нь Энх-Амгалан мөрдөгч дахин дуудаж уулзаад надаас мэдүүлэг авахаар болсон, асуудлын талаар бүгдийг нь нууж хаалгүйгээр үнэнээр нь хэлж мэдүүлсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 188-192 дахь тал/,

М.Бяллагдагчаар өгсөн “...2017 он гараад 2, 3 дугаар сар болон 4 дүгээр сард С над руу залгаад “нөгөө газрын асуудал юу болж байгаа вэ” гээд асуухаар нь “уг нь би Ууган-Эрдэнэд хэлсэн, бүтээж өгнө л гээд яваад байгаа шүү дээ, чи өөрөө уулзаж үзэх юм уу, би ямартай ч хэлсэн шүү” гэсэн, С миний хэлсний дагуу Ууулзсан эсэхийг мэдэхгүй, дахин, дахин яриад байхаар нь “Угар хараад байнаа” гэсэн чинь С “ах аа би хэдэн төгрөг авч ирэх вэ” гээд надаас асууж байсан, би “тэд” гэж хэлээгүй. С манай өрөөнөөс гарахдаа “дүү нь мөнгөө зохицуулаад аваад ирье, тэгээд тантай ярья” гээд гараад явсан. Удаагүй С манай өрөөнд орж ирээд 10.000, 20.000-т холилдсон нэг багц боодол мөнгийг “та Ууган-Эрдэнэд өгөх үү” гээд надад өгөхөөр нь би түүний өгсөн мөнгийг аваад ширээнийхээ доогуур хийгээд “за, за чи гараад байж бай, би Ууган-Эрдэнэд дамжуулаад өгчихье” гэж хэлсэн. Би тэр дор нь Ууган-Эрдэнийг утсаар дуудсан, Уудалгүй манай өрөөнд орж ирэхээр нь Сын өгсөн мөнгийг түүнд өгөөд “нөгөө яриад байсан газар нь болж бүтэх юм байгаа биз дээ” гэсэн чинь “болох байхаа ах аа, би танд буцаад хариу хэлье” гэсэн. ...Ууган-Эрдэнийг “мөнгөтэй болсон юм чинь чи надаас авна гээд байсан гутлаа авахгүй юм уу” гэсэн чинь “авья, хэдэд зарах юм бэ” гэхээр нь “150.000 төгрөгт өгчихнө” гэхэд Унадад тухайн мөнгөнөөсөө тоолоод 150.000 төгрөг өгсөн. ...Би 2017 оны 9 дүгээр сард тушаал гараад хот руу явсан, намайг хот руу явсны дараа Унад руу “та намайг ямар хүнтэй холбоод өгчихвөө, тэр залуу чинь гомдол мэдүүлээд новшрох гээд байна” гээд утсаар ярьж байсан санагдаж байна.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 222-225 дахь тал/,

“...Намайг Улаанбаатар хотоос Гаймагт ирсэн байхад Унад руу утсаар яриад “та хаана байгаа юм” гэхээр нь “би аймагт ирчихсэн байна шүү дээ” гэхэд “ах аа, тэгвэл уулзая” гэсэн. ...би  У“Ентүм” зочид буудлын тэр хавьд машин дотор орж уулзсан чинь “ах аа, та надад мөнгө аваагүй гээд хэлчихвэл болох гээд байна, тэгвэл би аврагдах гээд байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ууган-Эрдэнэд “болсон асуудлын талаар бүгдийг үнэн зөвөөр мэдүүлчихсэн” гэж хэлээд явсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 226-227 дахь тал/,

М.Уяллагдагчаар өгсөн “...гэрчийн мэдүүлэгтэйгээ уншиж танилцлаа, энэ мэдүүлэг дээрээ нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Б над руу утсаар залгаад “Уээ, чиний захисан гутал чинь ирчихлээ, одоо ирээд ав” гэхээр нь би тэр үед ойрхон явж байсан болохоор ажлынх нь өрөөнд очоод гутлаа авсан, Батсууриас мөнгө аваагүй.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн  8 дахь тал/,

Гаймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Э2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр бичсэн “...Мэндбаярын Унь 2017 оны 6 дугаар сард иргэн Намсрайн Соос нэг сая таван зуун мянган төгрөгийг бусдаар дамжуулан “газрын бичиг баримт гаргаж өгнө” гэж хахуульд авсан байна. Энэ талаар Н.С нь өөрөө ирж амаар хэлсэн.” гэсэн илтгэх хуудас /1 дэх хавтаст хэргийн 3 дахь тал/,

Гаймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Энх-Амгалан нь гэрч Н.Соос “Best CDR 52x” гэсэн бичигтэй шар алаг өнгийн хуурцагийг хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 21 дэх тал/,

Н.С өөрийн гар утсаар “Вatsuuri Hurnda” гэсэн 99021162 дугаарын утас руу залгаж ярьж байгаа дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

Гаймгийн засаг даргын орлогч Х.Энхбаярын 2010 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 140  дугаартай захирамжийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 47 дахь тал/,

Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар /1 дэх хавтаст хэргийн 48-49 дэх тал/,

Ч.Гантулгын эзэмшлийн газрын гэрчилгээний хуулбар /1 дэх хавтаст хэргийн 50 дахь тал/,

Гаймгийн засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А/164 дугаартай “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” захирамжийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 51 дэх тал/,

“Газар эзэмших эрхийг нь цуцалж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэрс” гэсэн дээрх захирамжийн хавсралт /1 дэх хавтаст хэргийн 51 дэх талын ар тал/,

Даржаагийн Гантулгын 060700385 дугаартай газар эзэмших гэрчилгээний болон гэрээний хуулбар /1 дэх хавтаст хэргийн 56-58 дахь тал/,

Гаймгийн Есөнбулаг сумын Харзат багийн нутаг дэвсгэрт байх авто засварын газар нь ашиглалтанд орж үйл ажиллагаа явуулж эхэлсэн үеийн гэрэл зураг /1 дэх хавтаст хэргийн 69-71 дэх тал/,

Гаймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга М.У гэсэн гарын үсэгтэй “...иргэн Н.С нь тус газарт газар эзэмших хүсэлт ирүүлсэн бүртгэл байгууллагын бүртгэл мэдээлэлд бүртгэлгүй байна.” гэсэн албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 118 дахь тал/,

Гаймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга М.У гэсэн гарын үсэгтэй “...Автозасварын үйлчилгээний барилга 162.1м2 газарт баригдсан байна. 162.1м2 газраас 21.4м2 газар нь иргэн Ч.Гантулгын аймгийн Засаг даргын 2010 оны 140 дүгээр захирамжаар олгогдсон эзэмшил талбайтай давхцсан, 140.7м2 газар бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгогдоогүй төрийн өмчийн газарт баригдсан байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 4 дүгээр тогтоолоор батлагдсан Алтай хотын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө /2015-2030 он/-нд уг байршил төлөвлөгдөөгүй байна. Мөн Есөнбулаг сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнүүдэд тусгагдаагүй байна. ...Н.Сын зөвшөөрөлгүй ашиглаж байгаа 162.1м2 талбай бүхий газрын суурь үнэ 3.242.000 төгрөг байна.” гэсэн албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 120 дахь тал/,

Автозасварын төвийн байршлын зураг /1 дэх хавтаст хэргийн 121 дэх тал/,

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч к/р Б.Баянжаргалын зөвшөөрөлгүй засварын газар барьсан газрын газарзүйн байршлыг тогтоох зорилгоор хийсэн “Газар, орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 171-172 дахь тал/,

Н.Сын Хаан банкны 5315297341 дансны хуулганд үзлэг хийсэн “...2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 18.15 цагт АТМ-ээс 1.500.000 төгрөгийн гүйлгээ гарсан.” гэсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 173 дахь тал/,

Н.С, Ц.С нарын хамтран эзэмшдэг Хаан банкны 5315297341 данснаас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр зарлагаар 1.500.000 төгрөг гарсан тухай банкны хуулга /1 дэх хавтаст хэргийн 175 дахь тал/,

Гаймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга М.У гэсэн гарын үсэгтэй, 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 308 дугаартай албан бичгийн хавсралт болох “...218 гэсэн дугаартай, 5 сарын 17 гэсэн огноотой, “иргэн ... танаа” мэдэгдэх хуудас” /3 дахь хавтаст хэргийн 199 дэх тал/,

яллагдагч М.Бт холбогдох “хээл хахууль зуучилсан” гэх хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн Гаймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оын 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 1 дугаартай тогтоол /3 дахь хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

“Шүүхийн харьяалал тогтоох тухай” Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогтын 2020 оны 9 дугаар сарын 25-ны өдрийн 782 дугаартай захирамж /3 дахь хавтаст хэргийн 114 дэх тал/, 

шүүгдэгч М.Ухолбогдох баримтууд;

иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 233 дахь тал/,

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 238 дахь тал/,

Гар 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс жинхлэн томилсон тухай Гаймгийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Б/30 дугаартай захирамжийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 240 дэх тал/,

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тухай Гаймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/79 дугаартай захирамжийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 241 дэх тал/,

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын ажлын байрны тодорхойлолтын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 242-250, 2 дахь хавтаст хэргийн 1-2 дахь тал/,

“Ажилд эгүүлэн томилох тухай” Гаймгийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/27 дугаартай тушаалын хуулбар /2 дахь хавтаст хэргийн 4 дэх тал/,

Гаймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 3/1019 дугаартай; “...Аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг Г М.У нь Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.8 дахь заалтад хамаарах төрийн захиргааны албан тушаалтан мөн бөгөөд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтын дагуу нийтийн албан тушаалтан мөн болно.” гэсэн албан бичиг /3 дахь хавтаст хэргийн 11 дэх тал/,

шүүгдэгч Н.Сын холбогдох баримтууд;

иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 56 дахь тал/,

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дахь хавтаст хэргийн 63 дахь тал/ зэрэг болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт энэ хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тэдний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч М.У, Н.С нарын гэм буруугийн талаар;

Хавтаст хэрэгт цуглуулсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудыг дүгнэвэл;

Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд буюу 2017 оны 5 дугаар сард шүүгдэгч М.У Гаймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан болох нь 1 дэх хавтаст хэргийн 241 дэх талд авагдсан Гаймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/79 дугаартай захирамжийн хуулбараар тогтоогдож байна.

Шүүгдэгч М.У нь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ажил үүргийнхээ хувьд Монгол Улсын иргэний газар өмчлөх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг газар эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, газар ашиглалтын төлөвлөгөө, зураг төсөл боловсруулах, газрыг өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах г.м болон өөр бусад олон чиг үүрэг хэрэгжүүлэх эрхтэй байх бөгөөд харин иргэдийн нэр дээр газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох шийдвэр гаргах нь түүний албан үүрэг, эрх мэдэлтэй хамааралгүй, энэ нь тухайн орон нутгийн Засаг даргын эрх хэмжээний асуудал юм.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцид зааснаар, хээл хахуулийг өгөхдөө, түүнийг өгч буй этгээдийн субьектив санаа, эцсийн зорилго нь гагцхүү “тухайн албан тушаалтнаар тодорхой үйлдэл хийлгэх эсвэл хийлгэхгүй байх” зорилго байх ёстой, өөрөөр хэлбэл хахууль өгөгчөөс албан тушаалтанд өгч байгаа хээл хахууль нь тухайн албан тушаалтны албаны ажил үүрэгтэй нь зайлшгүй холбогдох ёстой буюу тодорхой үүргийг гүйцэтгүүлэх эсвэл гүйцэтгүүлэхгүй байх санаа зорилгыг агуулсан байх ёстой байдаг, гэтэл шүүгдэгч М.У газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдын нэр дээр гаргах, газар эзэмших зөвшөөрөл олгох эрхгүй этгээд бөгөөд Н.Соос хахуульд авсан гэх 1.500.000 төгрөгийн хариу үйлдэл болгож түүний нэр дээр газар эзэмших эрх олгосон захирамж шийдвэр гаргасан зүйлгүй байна.

“Авлига” гэдэг нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу  байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчил байдаг бөгөөд “хахууль авах болон давуу байдал олж авах” гэдэгт албан тушаалтан өөрийн албаны чиг үүрэгтэй холбогдуулан хээл хахууль авсан, шаардсан, эсхүл авахыг зөвшөөрсөн байхыг ойлгоно. Хахууль авах, хахууль өгөх гэмт хэргүүд нь нэг талаас хахууль авагч нь албан тушаалаа ашиглан хялбар аргаар ашиг олох, нөгөө талаас хахууль өгөгч нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгох үүднээс албан тушаалтны шунахай зорилгыг гүйцэлдүүлэх зэрэг хоёр талын ашиг сонирхлын нэгдлийг агуулдаг.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэвэл;

шүүгдэгч Н.Сын хувьд,

ахуйн зориулалтаар эзэмших газрын гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авах өөртөө давуу байдал бий болгохын тулд нийтийн албан тушаалтан М.Уалбаны чиг үүрэг, бүрэн эрх, эрхэлж байгаа албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүнд 1.500.000 төгрөгийн хахууль өгөх гэсэн санаа зорилго, ашиг сонирхол байсан нь мөрдөн байцаалтын шатанд өөрийнх нь өгсөн мэдүүлгүүдээс гадна

гэрч Д.М “...манай нөхөр...2017 оны 5 дугаар сард “газрын асуудлаа шийдүүлэх гээд Б гэж хурандаад 1.500.000 төгрөг өгсөн” гэж хэлж байсан.” гэх,

гэрч Д.Пүрэвсүхийн “...С тэр асуудлыг шийдүүлэхээр Гаймгийн Г М.У гэх хүнд “мөнгө өгөхөөр болсон” гээд намайг дагуулж Гаймгийн Засаг даргын Тамгын газарт очсон.” гэх мэдүүлгүүдээр болон Н.С өөрийн гар утсаараа “Вatsuuri Hurnda” гэсэн 99021162 дугаарын утас руу залгаж ярьж байгаа дүрс бичлэг бүхий хуурцагт үзлэг хийсэн тэмдэглэл бусад баримтуудаар нотлогдсон байна.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж,

          2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж,

          мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал”-ыг,

          1.2-д “гэмт хэргийг хэн үйлдсэн”-ийг,

1.3-д “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”-ийг нотолбол зохих байдал болгон заасан байхад шүүгдэгч М.У өөрийн албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод яаж ашигласан, өөрт хуулиар олгогдоогүй үйлдлийг буюу ахуйн зориулалтаар газар эзэмших гэрчилгээг Н.Сын нэр дээр гаргаж өгөхөөр албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй ямар үйлдлийг хийхээр хахууль авахыг санал болгосныг, Н.Соос 1.500.000 төгрөгийн хээл хахууль авсныг, мөн хахууль өгөгч, хахууль авагч нарын хооронд ашиг сонирхлын ямар нэгдэл үүссэн зэргийг нь буюу хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоож чадаагүй, мөрдөгч, прокурор нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

гэрч Д.Пүрэвсүхийн “...С нэг давхарт байдаг Б гэж хурандаагийн өрөө рүү нэг сая таван зуун мянган төгрөг бэлнээр аваад орсон.” гэх,

мөн түүний “С  гэр рүүгээ ороод мөнгө авчихаад гарч ирсэн. Тэгээд бид хоёр цэргийн штаб руу дахиж очоод С Б хурандаагийн өрөө рүү орохдоо мөнгөө халааснаасаа гаргаад “би үүнийг оруулж өгчихөөд ирье” гээд орсон.” гэх,

гэрч М.Б“...Содоо надтай ганцаараа ирж уулзаад “Уминий утсыг авахгүй байна, та энэ мөнгийг өгчих” гээд 1.000.000 орчим хуулиастай мөнгийг өгсөн.” гэх, 

гэрч Д.М “...2017 оны 5 дугаар сард “газрын асуудлаа шийдүүлэх гээд Б гэж хурандаад 1.500.000 төгрөг өгсөн” гэж хэлж байсан.” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч Н.С нь Гаймгийн Засаг даргын Тамгын газрын 1 дүгээр давхарт цэргийн штабын өрөөнд М.Бт 1.500.000 төгрөг өгсөн нь хөдөлбөргүй, эргэлзээгүй тогтоогдсон байх бөгөөд М.Б нь шүүгдэгч Н.Соос авсан 1.500.000 төгрөгийг шүүгдэгч М.Уд шилжүүлэн өгсөн эсэх, хэрэв өгсөн бол хэрхэн, яаж дамжуулан өгснийг баримтаар тогтоогоогүй нь учир дутагдалтай.

Хэдийгээр авлигын гэмт хэрэг нь нууц, далд хэлбэрээр үйлдэгддэг ч гэрч Д.Пүрэвсүхийн “...Унь Б хурандаагийн өрөөнөөс нэг ширхэг хар өнгөтэй хагас түрийтэй цэргийн гутал бариад бид хоёр руу харчихаад үг дуугаралгүй яваад өгсөн...С Б хурандаагийн өрөөнд орчихоод гарч ирээд “Б хурандаа, за өгчихсөн, одоо барилгаа барь, асуудал байхгүй гэж байна.” гэж хэлсэн.” гэх,

Н.Сын яллагдагчаар өгсөн “...би Б хурандаагийн өрөөнд ороод 1.500.000 төгрөгийг өгсөн чинь “Ууган-Эрдэнийг ороод ир” гээд дуудаж байсан, удалгүй Уорж ирсэн.” гэх мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан хуурцагны бичлэгээр М.У хахууль авсан нь тогтоогдохгүй байгаагаас гадна,  

          М.Бгэрчээр өгсөн “...Би тэр мөнгийг Ууган-Эрдэнэд “газрын төлбөр хураамжны мөнгө юм шиг байна.” гэж хэлээд түүнд өөрийн албан өрөөнд дуудаж 2017 оны 9 дүгээр сарын эхээр өгсөн.” гэх,

түүний яллагдагчаар өгсөн “...Уудалгүй манай өрөөнд орж ирэхээр нь Сын өгсөн мөнгийг түүнд өгөөд “нөгөө яриад байсан газар нь болж бүтэх юм байгаа биз дээ” гэсэн чинь “болох байхаа ах аа, би танд буцаад хариу хэлье” гэсэн. ...Ууган-Эрдэнийг “мөнгөтэй болсон юм чинь чи надаас авна гээд байсан гутлаа авахгүй юм уу” гэсэн чинь “авья, хэдэд зарах юм бэ” гэхээр нь “150.000 төгрөгт өгчихнө” гэхэд Унадад тухайн мөнгөнөөсөө тоолоод 150.000 төгрөг өгсөн. ...Би 2017 оны 9 дүгээр сард тушаал гараад хот руу явсан, намайг хот руу явсны дараа Унад руу “та намайг ямар хүнтэй холбоод өгчихвөө, тэр залуу чинь гомдол мэдүүлээд новшрох гээд байна” гээд утсаар ярьж байсан санагдаж байна. ...би У“Ентүм” зочид буудлын тэр хавьд машин дотор орж уулзсан чинь “ах аа, та...мөнгө аваагүй гээд хэлчихвэл болох гээд байна, тэгвэл би аврагдах гээд байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ууган-Эрдэнэд “болсон асуудлын талаар бүгдийг үнэн зөвөөр мэдүүлчихсэн” гэж хэлээд явсан.” гэх, өөрөөр хэлбэл М.Бгэрч, яллагдагчаар өгсөн хоёр мэдүүлэгт үндэслэн шүүгдэгч М.Ууган-Эрдэнийг М.Б дамжуулан Н.Соос 1.500.000 төгрөгийн хээл хахууль авсан гэж буруутгах, улмаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

Учир нь; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ.” гэж хуульчлан тодорхойлсон бөгөөд гэрч Д.Пүрэвсүх, Н.С нар нь М.Бөрөөнд М.У орохыг болон М.Бөрөөнөөс гарахдаа хар өнгөтэй хагас түрийтэй цэргийн гутал бариад гарч явахыг нь харсан, үзсэн гэрчүүд болохоос биш эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг буюу М.У нь Н.Соос хахууль авахыг шаардсан, хахууль авахыг санал болгосон болон М.Батсууриас 1.500.000 төгрөг авч байхыг, мөн М.У нь М.Батсууриас авсан 1.500.000 төгрөгөөс гутлын үнийг төлж байхыг нь хараагүй, мэдээгүй болох нь тогтоогдож байна.

Яллах тал гол нотлох баримтаа болгож,

шүүгдэгч Н.Сын Хаан банкны 5315297341 дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлийг 1 дэх хавтаст хэргийн 173 дахь талд, мөн Н.С, Ц.Саранцэцэг нарын хамтын эзэмшилтэй Хаан банкны 5315297341 данснаас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр зарлагаар 1.500.000 төгрөг гарсан тухай банкны хуулгыг 1 дэх хавтаст хэргийн 175 дахь талд тус тус хавсаргасан байгаа ч шүүх хуралдааны үед өгсөн шүүгдэгч Н.Сын “...банкнаас мөнгө аваагүй” гэсэн мэдүүлэг, мөн түүний эхнэр Д.М “...өгсөн мөнгө нь Сын цуглуулж байсан бэлэн мөнгө байсан юм.” гэсэн мэдүүлгүүдээр шүүгдэгч Н.С нь 1.500.000 төгрөгийг хахуульд өгөхөөр Хаан банкны АТМ-ээс авсан гэх байдал үгүйсгэгдэж байна, харин 1.500.000 төгрөгийг М.Бт өгсөн үйлдлийг нь шүүх үгүйсгээгүй болно.

Шүүх хуралдааны үед шүүгдэгч Н.С мөрдөн байцаалтын шатанд өөрийнхөө яллагдагчаар өгсөн 1 дэх хавтаст хэргийн 188-192 дахь тал авагдсан “...би Б хурандаа руу залгаад “та нөгөө газраа асуусан уу” гэсэн чинь “чи тэр газар дээрээ яваад оч, би Ууган-Эрдэнийг дагуулаад яваад очьё” гэж хэлсэн, тэгэхээр нь би “Х” ШТС-ын замын урд байдаг нөгөө хоосон газар дээрээ явж очсон, удалгүй Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Ууган-Эрдэнэ, Б хурандаа тэр хоёр хүрч ирсэн. Ууган-Эрдэнийг хүрч ирэхээр нь гол зорилгоо хэлсэн чинь “болноо, болно асуудалгүй” гэхээр нь би “тэгвэл засварын газар барих хундамаа цутгаж байх уу, юмаа эхлүүлж байх уу” гэсэн чинь “тэгээ, тэг ажлаа эхлүүлж бай” гэсэн.” гэх мэдүүлгээ өөрөө няцааж, “...М.Б, М.У хоёр машинтай ирсэн боловч тэр хоёр машинаас буугаагүй, газрыг харчихаад яваад өгсөн.” гэж мэдүүлсэн болно.

Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Д.Б “...Ударга над руу утсаар яриад “Б өө, чи хаана явж байгаа юм бэ, ямар ажлаар явж байна” гэж асуухаар нь би “...“Х” ШТС-ын урд талд баригдаж байгаа зөвшөөрөлгүй барилга барьж байгаа газар луу очиж шаардлага өгөх гээд явж байна” гэхэд “наад газар луугаа битгий оч оо, буцаад ир” гэж хэлсэн. Даргыг тэгж хэлсэн болохоор нь “очих ёсгүй газар юм байлгүй” гэж бодоод очоогүй.” гэж мэдүүлсэн байна.

Гэтэл гэрчийн дээрх мэдүүлэг нь 1 дэх хавтаст хэргийн 130 дахь талд авагдсан түүний өөрийнх нь өгсөн “...Би урьд өгсөн мэдүүлэг дээрээ хэдний өдөр мэдэгдэл өгсөн гэдгээ сайн санахгүй байсан юм, тэгээд байгууллагын явсан бичгийн бүртгэл дээрээсээ харахад мэдэгдэл хүлээлгэж өгсөн хүнийхээ нэрийг бичээгүй, “иргэн танаа” гэж бичээд бүртгэлийн дэвтэр дээр хаалгасан байна. Явуулсан бичгийн бүртгэл дээр 2017.05.17-ны өдөр байна, тэгэхлээр би тэр мэдэгдлийг тэдгээр хүмүүст 2017.05.17-ны өдөр өгсөн байна, бичгээ хаалгахдаа “хэнд” гэдгийг дээрх байдлаар бичиг хэргийн ажилтан бичиж хаасан байна.” гэсэн мэдүүлэг болон 3 дахь хавтаст хэргийн 199 дэх талд авагдсан Гаймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга М.У гэсэн гарын үсэгтэй, 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 308 дугаартай албан бичгийн хавсралт болох “...218 гэсэн дугаартай, 5 сарын 17 гэсэн огноотой, “иргэн ... танаа” мэдэгдэх хуудас” зэргээр үнэн зөв мэдүүлэг гэж үнэлэхэд эргэлзээ үүсгэж, 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Н.Сд, эсхүл барилга дээр ажиллаж байсан ажилчдад мэдэгдэл өгсөн гэж үзэх боломжгүй юм.

Шүүгдэгч Н.Соос шүүгдэгч М.Уд хахууль болгон өгсөн гэх 1.500.000 төгрөг М.Бт ирсний дараа түүнээс шүүгдэгч М.Уд хэрхэн яаж шилжсэн нь тогтоогдохгүй байхад М.Бгэрчээр болон яллагдагчаар өгсөн хоёр удаагийн мэдүүлэгт үндэслэн шүүгдэгч М.Ууган-Эрдэнийг М.Б дамжуулан Н.Соос 1.500.000 төгрөгийн хээл хахууль авсан гэж хилсээр, таамаглан түүнд яллах дүгнэлт үйлдсэн нь буруу гэж шүүх үзэв.  

Учир нь; нотлох баримтын нөлөөлөх чадвараас шалтгаалан хэрэгт хамааралтай байдал тодорхойлогдох бөгөөд М.Бхоёр удаагийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцсон ч уг мэдүүлэг дангаараа яллах үндэслэл болж чадахгүй байгааг дурьдах нь зүйтэй. 

Хэрэгт авагдсан баримтуудаар М.Батсуурийг 2002 оны Эрүүгийн хуулийн “хээл хахууль зуучилсан” гэх хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1.5-д зааснаар “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон Гаймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаярын 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 1 дугаартай тогтоол 3 дахь хавтаст хэргийн 13-14 дэх талд авагдсан байна.

Гэтэл мөрдөгч, прокурор нь М.Бт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон дээрх тогтоолыг М.У, түүний өмгөөлөгч Ц.Бум-Аюуш нарт 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр, Н.С болон түүний өмгөөлөгч Ж.Днарт 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр буюу бүтэн 1 жил 6 сарын дараа танилцуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, тэдний эрхийг хязгаарласан зөрчлийг гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах бөгөөд мөрдөгч, прокурор нь шүүгдэгч Н.Соос шүүгдэгч М.Уд өгсөн гэх 1.500.000 төгрөгийг дундаас нь М.Б авсан байж болзошгүйг, мөн түүний үйлдэл 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн /“хахууль өгөх”, “хахууль авах”, “залилах”/ ямар зүйл, хэсгийн шинжийг хангаж байгааг бүрэн шалгаж тогтоогоогүй, түүний үйлдэлд нь тохирсон Эрүүгийн хуулийн зүйл, хэсгээр яллагдагчаар татаагүй, гэмт хэрэгт буруутгаж яллах дүгнэлт үйлдээгүйгээс шүүхийн хийх дүгнэлт, гаргах шийдэл хязгаарлагдмал болсон болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар “гэрч ... хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.” атал гэрч М.Б нь “...Содоо...1.000.000 орчим хуулиастай мөнгийг өгсөн, би мөнгийг тоолж үзээгүй. ...Ууган-Эрдэнэд “газрын төлбөр хураамжны мөнгө юм шиг байна” гэж хэлээд түүнд өөрийн албан өрөөнд дуудаж 2017 оны 9 дүгээр сарын эхээр өгсөн.” гэх мэтээр мэдүүлгүүд нь зөрүүтэй, мөнгөний тоо, мөнгө өгсөн гэх огноо зэрэг нь мөн л зөрүүтэй мэдүүлж байгаа нь түүнийг хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүргээ биелүүлсэн гэхэд үндэслэл бүхий эргэлзээ үүссэнийг дурьдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг тодорхойлсон тул шүүх мөрдөн шалгах ажиллагааны үед Д.Пүрэвсүх, Н.С, М.Б нараас гэрчийнх нь хувиар авсан мэдүүлгийг үнэлж, шүүгдэгч М.Ууган-Эрдэнийг М.Б дамжуулан Н.Соос 1.500.000 төгрөгийн хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Н.Сыг М.Б дамжуулан М.Уд 1.500.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Тодруулбал, мөрдөгч аливаа этгээдийг гэмт хэрэгт холбогдуулан шалгах үндэслэл бүхий гомдол, мэдээлэл, баримт сэлтийг хүлээн авсан үед тухайн гэмт хэрэгт сэжиглэгдэж буй хүнд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулж, түүнээс гэрчийн мэдүүлэг авах нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй.” гэснийг зөрчжээ.

Шүүх шүүгдэгч Н.С, гэрч М.Б нарын хоорондын үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй болохыг үгүйсгээгүй, харин мөрдөгч, прокурор нь шүүгдэгч Н.С, шүүгдэгч М.У нарын үйлдлийг буюу Н.Сын 1.500.000 төгрөгийг М.У авсан гэх үйлдлийг баримтаар тогтоож чадаагүй тул шүүгдэгч нарын үйлдэл хахууль авах, хахууль өгөх гэмт хэргийн шинжийг хангасан эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ үүссэн гэж, мөн гэрч, яллагдагч М.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгөхдөө мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж чадаагүй, уг мэдүүлэг нь бусад гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогдоогүй, хэргийн талаар хавтаст хэрэгт цугларсан гэрчүүдийн мэдүүлгүүд нь шүүгдэгч М.Ууган-Эрдэнийг гэм буруутай болохыг шууд нотолж чадаагүй зэргээс дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлах үндэслэл бий болж, шүүгдэгч М.У, Н.С нарыг цагаатгав.

 

Бусад асуудал;

Энэ хэрэгт Гаймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Эгэрч Н.Соос хураан авсан, “Best CDR 52x” гэсэн бичигтэй шар алаг өнгийн хуурцагийг хавсарган үлдээж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,  

шүүгдэгч нарт авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.9, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан, Гаймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар М д овогт Мын Уд,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О овогт Н Сд тус тус яллах дүгнэлт үйлдсэн, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч М.У, Н.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3.Эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

          4.Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ЭНХТУНГАЛАГ