Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2781

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* дугаар байр, а тоотод оршин суух Боржигон овогт Ваанчигийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын байранд оршин байрлах *******,*******нд холбогдох

 

ХХК-ний 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гаргасан *******,*******,*******, давхар дэлгүүрийн зүүн талд байрлах 125 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай объект, худалдаа үйлчилгээний зориулалттай 125 мкв эзэмшлийн талбайтай газар, мөн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, тоотод байрлах 72 мкв талбайтай 2 өрөө орон сууцны үнэлгээг тус тус хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б., хариуцагчийн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хишигдэлгэр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч В.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 13739 дугаар захирамжаар миний бие 242.000.000 төгрөгийг ХХК-д төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн юм. Төлбөр авагч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан бөгөөд одоо шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болно. Улмаар миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, , тоот, 72 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг болон *******, Зуунмод сум,*******, Давхар дэлгүүрийн зүүн талд байршилтай, 125 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай дан барилга, *******, Зуунмод сум, Номт багт байршилтай худалдаа үйлчилгээний зориулалттай 125 м.кв талбайтай 60 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрын хамт үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаанд оруулахаар болж талуудаас үнийн санал авсан боловч харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилогдсон юм. 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлгээний тухай мэдэгдлийг миний гэрийн хаягаар хүргүүлсэн бөгөөд уг үнэлгээтэй танилцсан боловч хөндлөнгийн шинжээчийн үнэлгээний дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Учир нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, , тоот, 72 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны хувьд хотын төвд байрлах утаагүй, цэвэр агаарт байрлах, төвийн халуун хүйтэн, бохир, цэвэр усны сүлжээнд бүрэн холбогдсон, дотор заслыг өндөр үнэтэй материалаар өөрсдийн хөрөнгөөр тохижуулсан 2 өрөө орон сууцыг 95.945.117 төгрөгөөр үнэлж дүгнэлт гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй, *******, Зуунмод сум,*******, Давхар дэлгүүрийн зүүн талд байршилтай, 125 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай дан барилга, *******, Зуунмод сум, Номт багт байршилтай худалдаа үйлчилгээний зориулалттай 125 м.кв талбайтай 60 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрын хамт үл хөдлөх эд хөрөнгийн тухайд Төв аймгийн төв хэсгээр байрлалтай, мөн үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад тохиромжтой, том талбай бүхий объект байтал хэт бага үнийн дүнгээр буюу 96.229.390 төгрөгөөр үнэлж дүгнэлт гаргаж байгаад гомдолтой байна. Энэ нь зах зээлийн бодит үнээс хамаагүй доогуур үнэлж үл хөдлөх хөрөнгийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар үнэгүйдүүлж авах гэсэн санаархал байж болзошгүй гэж хардахад хүргэж байна. Иймд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, , тоот, 72 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 95.945.117 төгрөгөөр, *******, Зуунмод сум,*******, Давхар дэлгүүрийн зүүн талд байршилтай, 125 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай дан барилга, *******, Зуунмод сум, Номт багт байршилтай худалдаа үйлчилгээний зориулалттай 125 м.кв талбайтай 60 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрын хамт үл хөдлөх эд хөрөнгийг 96.229.390 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу шүүхэд гомдол гаргаж байгаа болно гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: гийн 2019.1.28-ны өдөр гаргасан 125 мкв үл хөдлөхийг газрын хамт 96 229 390 төгрөг, 2019.2.13-ны өдөр гаргасан 2 өрөө байрыг 95 945 117 төгрөгөөр үнэлсэнийг хүчингүй болгуулна. 2017 оны захирамжаар 242 000 000 төгрөгийг инд төлөхөөр эвлэрсэн. Улмаар албадан гүйцэтгүүлэхээр -т хандсан. Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Уг ажиллагаагаар 2 өрөө орон сууц, *******т байрлах үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал авсан. Тохиролцоогүй тул шинжээч томилж үнэлгээ гаргуулсан. Үнэлгээтэй очиж танилцсан. Бид үнэлгээтэй санал нийлэхгүй байгаа. Учир нь 2 өрөө орон сууц нь байрлал сайтай дотор засал сайн хийсэн тул 95 саяаар үнэлсэнийг зөвшөөрөхгүй. Мөн Төв аймагт байрлалтай үл хөдлөх эд хөрөнгийг хэт бага үнээр үнэлсэн. Энэ нь зах зээлийн бодит үнэлгээнээс хэт бага үнэлгээ тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар үнэгүйдүүлж байна гэж харагдахаар байна. Иймд дээрх 2 үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Уранбаяр нь шүүхэд гаргасан тайлбартаа: Тус газарт холбогдуулан нэхэмжлэгч В.*******ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны дугаар сарын өдрийн*******1/Ш32017/13739 дугаар шүүгчийн захирамжаар В.*******, В., А. нараас 242.015.000 төгрөгийг гаргуулж инд олгохоор шийдвэрлэсэн. Дээрхи шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч В.*******, В., А. нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол тоот 72 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, ********************* давхар дэлгүүрийн зүүн талд байрлах 125 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай дан барилга ************** Номт багт байршилтай худалдаа үйлчилгээний зориулалттай 125 м.кв талбайтай 60 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрын хамт, үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжлэн хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад үүрэг гүйцэтгэгч В.******* нь талууд харилцан тохиролцоогүй тохиолдолд үнэлсэн үнийн 70 хувиар албадан дуудлага худалдааны доод үнийг тогтооно гэж зааснаар хөрөнгийн үнэлгээний Хөрөнгийн үнэлгээний компанийг томилж үнэлгээ хийлгэхэд үл хөдлөх хөрөнгийг:

1. Баянзүрх дүүргийн дүүрэг 6 дугаар хороо 13 дугаар хороолол тоот 72 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 95.945.117 төгрөгөөр,

2. ********************* давхар дэлгүүрийн зүүн талд байрлах 125 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай дан барилга ************** Номт багт байршилтай худалдаа үйлчилгээний зориулалттай 125 м.кв талбайтай 60 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрын хамт, үл хөдлөх хөрөнгийг 96.229.390 төгрөгөөр тус тус үнэлсэнийг төлбөр төлөгч нарт 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 4/3977, 4/3980 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б. нь шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч В.*******ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны дугаар сарын 21-ний өдрийн 13739 дугаар шүүгчийн захирамжаар В.*******, В., А. нараас 242.015.000 төгрөгийг гаргуулж инд олгохоор шийдвэрлэжээ. Дээрхи шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч В.*******, В., А. нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол 136 байр тоотын 72 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, ********************* давхар дэлгүүрийн зүүн талд байрлах 125м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай дан барилга, ******* зуун мод сум Номт багт байршилтай худалдаа үйлчилгээний зориулалттай 125 м.кв талбайтай 60 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрын хамт үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэн хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч төлбөр авагч нар харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлсэн. Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол 136 байр тоотын 72 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 95.945.117 төгрөгөөр, ********************* давхар дэлгүүрийн зүүн талд байрлах 125м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай дан барилга, ************** Номт багт байршилтай худалдаа үйлчилгээний зориулалттай 125 м.кв талбайтай 60 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрын хамт 96.229.390 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 4/3977, 4/3980 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БЗДИХАШШ шүүгчийн захирамжаар хариуцагч нараас 242 015 000 төгрөг гаргуулж анд олгохоор шийдвэрлэсэн. Улмаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 2 өрөө орон сууц, *******т байрлах үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт битүүмжлэн хураан авч, хуулийн 177-д зааснаар үнэлгээ хийлгэсэн. Ингэхэд орон сууцыг 95 сая, Төв аймгийн үл хөдлөхийг газрын хамт 96 сая төгрөгөөр тус тус үнэлсэн. Үнэлгээг 2019.2.13-нд мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн нэхэмжлэлд байгаа дүгнэлт гаргасан хураах болон шинжээч томилох тогтоолыг хүчингүй болгоод дахиж тогтоол гарч хураагаад, дахин дүгнэлт гаргуулахаар шинжээч томилсон байгаа гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч В.******* нь шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагааны явцад ХХК-ний 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гаргасан *******,*******,*******, давхар дэлгүүрийн зүүн талд байрлах 125 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай объект, худалдаа үйлчилгээний зориулалттай 125 мкв эзэмшлийн талбайтай газар, мөн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, тоотод байрлах 72 мкв талбайтай 2 өрөө орон сууцны үнэлгээг тус тус хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч *******,******* /Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/ нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргасан. Гэвч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед нэхэмжлэлийн шаардлага болох үнэлгээг гаргуулах үндэслэл болсон эд хөрөнгө хураах болон шинжээч томилох тухай тогтоолыг хариуцагч байгууллагын зүгээс хүчингүй болгож, улмаар эд хөрөнгө хураах болон шинжээч томилох тогтоол дахин гаргаж, үнэлгээ хийлгэх ажиллагаа явагдаж байна гэж тайлбарласан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 03261 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр авагч ХХК-д банкны эрх хүлээн авч томилогдсонтой холбоотойгоор хариуцагчийг *******,*******ар солих хүсэлт гаргажээ. Төлбөр авагчийн эрх зүйн байдал өөрчлөгдсөн нь нийтэд илэрхий үйл баримт байх тул шүүх дахин нотлох шаардлагагүй гэж үзсэн. Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, хариуцагчийг солих ажиллагаа явуулах үед хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой талаар тайлбар, хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг шинээр эхэлж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 13739 дүгээр захирамжаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад өргөдөл гаргагч ХХК нь уригдах талыг зарим төлбөрөөс чөлөөлж, уригдах тал В.*******, А., В. нар нь 242,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн, 2 сарын дотор төлөөгүй тохиолдолд *******,*******,*******, давхар дэлгүүрийн зүүн талд байрлах 125 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай объект, худалдаа үйлчилгээний зориулалттай 125 мкв эзэмшлийн талбайтай газар, мөн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, тоотод байрлах 72 мкв талбайтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тохиролцсон эвлэрлийг баталгаажуулсан байна. /хэргийн 47-48 дугаар тал/ Улмаар 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 00050 дугаар гүйцэтгэх хуудасны дагуу 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарчээ. /хэргийн 46, 49 дүгээр тал/

 

Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр /2 дугаар тогтоолоор Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, тоотод байрлах 72 мкв талбайтай 2 өрөө орон сууц, *******,*******,*******, давхар дэлгүүрийн зүүн талд байрлах 125 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай объект, худалдаа үйлчилгээний зориулалттай 125 мкв эзэмшлийн талбайтай газрыг тус тус битүүмжилсэн байна. /хэргийн 50-54 дүгээр тал/ Үүний дараа 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр /01 дугаар тогтоолоор дээрх 2 өрөө орон сууцыг, /3 дугаар тогтоолоор дээрх үйлчилгээний зориулалттай 1 давхар барилгыг газрын хамт тус тус хураах тогтоол гарсан байна. /хэргийн 55, 73 дугаар тал/

Улмаар нэхэмжлэгч В.******* нь 2 өрөө орон сууцыг 350,000,000 төгрөг, үйлчилгээний зориулалттай 1 давхар барилгыг газрын хамт нийт 650,000,000 төгрөг гэж үнийг санал гаргажээ. /хэргийн 56, 72, 74 дүгээр тал/

Дээрх үйл баримтын талаар зохигч хэн аль нь маргаагүй, нэхэмжлэгч нь энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй.

Үүний дараа төлбөр авагч болон төлбөр төлөгч нар хураагдсан эд хөрөнгөний үнэлгээний талаар тохиролцоогүй гэх үндэслэлээр 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 2 өрөө орон сууцыг үнэлүүлэхээр 274 дүгээр, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр үйлчилгээний зориулалттай 1 давхар барилгыг газрын хамт үнэлүүлэхээр шинжээч томилох тухай 294 дүгээр тогтоол үйлдэгдсэн байна. /хэргийн1-82 дугаар тал/

Эдгээр үйл баримтыг дүгнэвэл шинжээч томилох тухай тогтоол нь эд хөрөнгө хураах тогтоол гарахаас өмнө үйлдэгдсэн гэж үзэхээр байна. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2-т нийцэхгүй байна.

Мөн шинжээч томилох тухай тогтоолуудын 2, 3 гэсэн заалтад шинжээчийн нэр тусгагдаагүй, гарын үсэг зурагдаагүй байна. Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгч Б. нь өмнөх эд хөрөнгө хураасан тогтоол болон шинжээч томилсон тогтоолыг тус тус хүчингүй болгож дахин эд хөрөнгө хураах болон шинжээч томилох тогтоол гарсан гэж тайлбарласан. Хариуцагчийн төлөөлөгчийн энэхүү тайлбар нь 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 278 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор нотлогдож байна. /хэргийн 153 дугаар тал/

Үүнийг дүгнэвэл нэхэмжлэлийн шаардлага болох ХХК-ний 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гаргасан дүгнэлтийг гаргуулахаар үйлдсэн шинжээч томилох тогтоолыг хариуцагч тал өөрийн санаачлагаар хүчингүй болгожээ.

Улмаар дахин шинжээч томилсон тогтоолын дагуу шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч энэ талаар нэхэмжлэл гаргаагүй, хариуцагч дүгнэлт ирээгүй байгаа гэж тайлбарласан тул энэ үйл баримтын талаар шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй юм.

Түүнчлэн дээрх 274, 294, 278 дугаар шинжээч томилох тогтоолуудад шинжээчийн нэр бичигдээгүй, шинжээчид хууль сануулах хэсэгт гарын үсэг зурагдаагүй байгаа нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасныг зөрчсөн байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлага болох ХХК-ний 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гаргасан дүгнэлтүүд нь дээрх үндэслэлээр хуульд заасан журмыг зөрчиж хийгдсэн ажиллагааны дагуу гарсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 274 дүгээр, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 294 дүгээр тогтоолын дагуу ХХК-ний 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гаргасан *******,*******,*******, давхар дэлгүүрийн зүүн талд байрлах 125 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай объектын, худалдаа үйлчилгээний зориулалттай 125 мкв эзэмшлийн талбайтай газрын, мөн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, тоотод байрлах 72 мкв талбайтай 2 өрөө орон сууцны үнэлгээг тус тус хүчингүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч В.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******,*******наас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.