Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 02383

 

 

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2019/02383

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Я.Д-ийн нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Л.Г-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярцэцэг, хариуцагч Л.Г шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Я.Дшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Я.ДЛ.Г-той 2010 онд танилцан 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас охин Г.Мөнгөнтуул 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр төрсөн. Бид хоорондын таарамжгүй харилцаанаас болж 2014 оноос хойш тусдаа амьдарч байгаа болно. 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр эвлэрүүлэн зуучлалаар орж эвлэрэл амжилгүй болж дуусгавар болсон. Миний бие Солонгос улсад ажиллаж, амьдарч байгаа болно. Бидний дунд ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй. Цаашид хэн аль нь хамт амьдрах боломжгүй байх тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Я.Дитгэмжлэгдсэн төлөөлөгчөөр өнөөдрийн шүүх хуралдаанд орж байна. Я.Днь Л.Гоос гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Я.Д, Л.Г нар нь 2010 онд танилцаж, 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Тэдний дундаас 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдөр охин М төрсөн. 2014 оноос хойш тусдаа амьдарч байгаа. 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр эвлэрүүлэн зуучлахаар орсон боловч эвлэрүүлэнч зуучлах ажиллагаа амжилтгүй болсон. Нэхэмжлэгч нь Солонгос улсад эмчилгээ хийлгэж байгаа тул өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Талууд охин Г.Мөнгөнтуулыг эцгийн асрамжид байлгахаар харилцан тохиролцсон. Дундын эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд Я.Дболон Л.Г нарын гэрлэлтийг цуцалж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч Л.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:Бид 2010 онд танилцаж 2013 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас охин Г.Мөнгөнтуул 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр төрсөн. Бид хоорондын таарамжгүй харилцаанаас болж 2014 оноос хойш тусдаа амьдарсан. Охиноо эцгийн асрамжид үлдээхээр тохиролцсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна. Бидэнд хоорондын эд хөрөнгийн мараан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Я.Днь Л.Год холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Я.Д, хариуцагч Л.Г нар 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хууль ёсоор бүртгүүлсэн нь гэрлэлтийн гэрчилгээ, гэрлэгчдийн дундаас 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр охин Г.М төрж, одоо эцэг Л.Гын асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна. /хх-ийн 5-7 дугаар тал/

 

Зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гэрлэгчид зан харьцаа, үзэл бодлын таарамжгүй байдлын улмаас цаашид гэр бүлийн хамтын амьдрал хэвийн үргэлжлэх боломжгүй, удаан хугацаанд тусдаа амьдарсан учир эвлэрэх боломжгүй хэмээн тайлбарлажээ.

 

Гэрлэгчид гэр бүлийн харьрилцааг цаашид үргэлжлүүлэхийг хүсэхгүй, эвлэрч амьдрах боломжгүй байх тул нэхэмжлэгч Я.Долгормаа, хариуцагч Л.Г нарт эвлэрүүлэх арга хэмжээг авах нь ач холбогдолгүй гэж үзэж, гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

 

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа тохиролцож болно гэж заасан.

 

Хариуцагч Л.Г нь ... охин Г.М-г өөрийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг нэхэмжлэгч Я.Дзөвшөөрсөн тул хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар маргаангүй байна гэж үзэж, охин Г.Мөнгөнтуулыг эцэг Л.Гын асрамжид үлдээхээр шийдвэрлэв.

 

Зохигч эд хөрөнгийн талаар маргаангүй, хариуцагч хүүхдийн тэтгэлгийг нэхэмжлэгчээс гаргуулахгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ гэж заасан ба талууд шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрэл амжилтанд хүрээгүй нь тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн ажиллагаа дуусгавар болсон талаарх 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 170 дугаартай тэмдэглэлээр тогтоогдож байна. Иймд талуудыг хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хэрэглэсэн гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг баримтлан Чангууд ургийн овогтой Л.Г, Хошууд ургийн овогтой Я.Д нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан гэрлэгчдийн дундаас 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Г.М-г эцэг Л.Гын асрамжид үлдээсүгэй.

 

3.Зохигчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, хариуцагч хүүхдийн тэтгэлэгийг нэхэмжлэгчээс гаргуулахгүй гэснийг дурдсугай.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Я.Д-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Гоос 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.

 

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш шийдвэрийн хувийг ажлын гурван хоногийн дотор Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Эрдэнэцэцэгт даалгасугай.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР