Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2023/ ШЦТ/251

 

 

 

 

 

 

 

 

     2023        04         07                                     2023/ШЦТ/251

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, Ерөнхий шүүгч Б.Халиун, Л.Галбадар нарын бүрэлдэхүүнтэйгээр

улсын яллагч Г.Билгүүжин,

иргэдийн төлөөлөгч Г.Гантулга,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Цийн өмгөөлөгч Г.Мөнхбат,

шинжээч Т.Сэлэнгэ, Ч.Эрдэмболор,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат, Э.Ганбат,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл,

шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Б.Тэнгис,

нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат нарыг оролцуулан эрүүгийн 201515000435 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Б овгийн Б.Б,

Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, цагдаагийн ажилтан мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ............ тоотод оршин суух хаягтай, ял шийтгэл эдэлж байгаагүй,

           

Шүүгдэгч: Ш овгийн Д.Д

Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ........... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэл эдэлж байгаагүй,

 

Шүүгдэгч: Х овгийн Б.Б

Монгол Улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ............. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэл эдэлж байгаагүй,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Б нь 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 16:28:32 цагаас 17:27:44 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтэст “бусдын гар утас, эд зүйлийг дээрэмдсэн” хэргээр шалгагдахаар очсон 17 настай Ц.Гг ажлын өрөөндөө зогсоож байхдаа толгой руу нь олон удаагийн давтамжтай цохисноос Ц.Гг тархины хажуугийн ховдлын цус харвалтын улмаас тархины комд оруулж хүнийг алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Мөн Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн Экологийн асуудал хариуцсан эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад цолтойгоор ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг”, 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-д “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, мөн хуулийн 39 дүгээр зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл”, 39.1.2-д “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-т “...албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...” гэснийг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн ...үйл ажиллагаа явуулахыг хориглоно...”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг тус тус зөрчиж 2020 оны 07 дугаар сард танилцсан, найз Д.Дын үүсгэн байгуулсан “.......” нөхөрлөлийн Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутаг дэвсгэр “.......” гэх газарт хууль бусаар нөхөн сэргээлт хийх, ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан гэх гэмт хэргийн талаарх Г-4606 дугаартай гомдлыг шалгах явцад тус аймгийн Цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Бын хурааж авсан уул уурхайн тоног төхөөрөмжийг түүнд буцаан олгуулах, ашигтай байдлаар шийдвэрлүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж мөрдөгч Б.Бд нөлөөлж эрх бүхий албан тушаалтан шийдвэрлээгүй байхад буцаан олгуулах шийдвэрийг гаргуулсны хариуд 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт Д.Дын эхнэр Г.Бын Хаан банкны ......... тоот дансаар дамжуулан өөрийн эхнэр Э.Бийн Хаан банкны ............ тоот дансаар “dulamjawaas” гэх утгатайгаар 1,500,000 төгрөгийг Д.Даас шилжүүлэн авч хахууль авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Д.Д нь Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутаг дэвсгэр “.......” гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлох, нөхөн сэргээлт хийх үйл ажиллагаа явуулсан гэмт хэргийн шинжтэй гомдлыг шалгаж буй тус аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн Экологийн асуудал хариуцсан ахлах мөрдөгч Б.Б нь хураасан ................ маркийн тээврийн хэрэгслүүдийг буцаан авах, Б.Бд нөлөөлүүлж өөрт ашигтай байдлаар шийдвэр гаргуулах өөртөө давуу байдал бий болгох зорилгоор өөрийн найз тус Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Бд албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр эхнэр Г.Бын Хаан банкны тоот дансаар дамжуулан Б.Бгийн эхнэр Э.Бнийн Хаан банкны тоот данснаас “dulamjawaas” гэх утгатайгаар 1,500,000 төгрөгийг шилжүүлэн хахууль өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.Б нь Өвөрхангай аймаг дахь Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн Экологийн асуудал хариуцсан эрүүгийн төлөөлөгч ахлах мөрдөгчөөр ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг”, 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-д “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, мөн хуулийн 39 дүгээр зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл”, 39.1.2-д “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-т “...албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...”, Цагдаагийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйл. “Цагдаагийн байгууллага, албан хаагчийн үйл ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлага”, 22 дугаар зүйлийн 22.8-д “Цагдаагийн алба хаагч энэ хуульд заасан ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу даруй хийж гүйцэтгэнэ.” гэснийг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн ...гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно...”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг тус тус зөрчиж,

“...“........” нөхөрлөлийн ахлагч Д.Д нь Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутаг дэвсгэр “.......” гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлох, нөхөн сэргээлт хийх үйл ажиллагаа явуулж байна...” гэх гэмт хэргийн шинжтэй гомдлыг хүлээн авч шалгах явцдаа Д.Дын ашигласан ............ маркийн 2 ширхэг Ковшийг тус аймгийн Тарагт сумын Цагдаагийн хэсгийн кабон байрны хашаанд түр саатуулсан, ............ маркийн тээврийн хэрэгслүүдийг хураан авах ажиллагааг явуулахдаа хууль зөрчиж хураан авсан атлаа техник, тээврийн хэрэгслийг эрх бүхий албан тушаалтнаас шийдвэрлээгүй байхад аман шийдвэрээр Б.Бгийн гуйлтаар Д.Дт олгож гэмт хэргийн талаарх гомдлыг шалгаж дуусган, гомдлын материалыг Өвөрхангай аймгийн Прокурорын газарт 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай саналтай шилжүүлэн шийдвэрлэж албан үүрэг, бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлэхгүй байж Б.Б, Д.Д нарт давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

I. Шүүгдэгч нарын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах, хахууль өгөх гэмт хэргийн талаар:

 

А. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Быг Өвөрхангай аймаг дахь Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн Экологийн асуудал хариуцсан эрүүгийн төлөөлөгч ахлах мөрдөгчөөр ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтны дагаж мөрдөх холбогдох хууль журмыг зөрчиж “.......” нөхөрлөлийн ахлагч Д.Д нь Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутаг дэвсгэр “.......” гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлох, нөхөн сэргээлт хийх үйл ажиллагаа явуулж байна...” гэх гэмт хэргийн шинжтэй гомдлыг хүлээн авч шалгах явцдаа Д.Дын ашигласан ........... маркийн 2 ширхэг Ковшийг тус аймгийн Тарагт сумын Цагдаагийн хэсгийн кабон байрны хашаанд түр саатуулсан, ............. маркийн тээврийн хэрэгслүүдийг хураан авах ажиллагааг явуулахдаа хууль зөрчиж хураан авсан атлаа техник, тээврийн хэрэгслийг эрх бүхий албан тушаалтнаас шийдвэрлээгүй байхад аман шийдвэрээр Б.Бгийн гуйлтаар Д.Дт олгож гэмт хэргийн талаарх гомдлыг шалгаж дуусган, гомдлын материалыг Өвөрхангай аймгийн Прокурорын газарт 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай саналтай шилжүүлэн шийдвэрлэж албан үүрэг, бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлэхгүй байж Б.Б, Д.Д нарт давуу байдал бий болгосон гэх гэмт үйлдэл,

шүүгдэгч Б.Бг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн Экологийн асуудал хариуцсан эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад цолтойгоор ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтны дагаж мөрдөх холбогдох хууль журмыг зөрчиж 2020 оны 07 дугаар сард танилцсан, найз Д.Дын үүсгэн байгуулсан .............. нөхөрлөлийн Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутаг дэвсгэр “.......” гэх газарт хууль бусаар нөхөн сэргээлт хийх, ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан гэх гэмт хэргийн талаарх Г-4606 дугаартай гомдлыг шалгах явцад тус аймгийн Цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Бын хурааж авсан уул уурхайн тоног төхөөрөмжийг түүнд буцаан олгуулах, ашигтай байдлаар шийдвэрлүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж мөрдөгч Б.Бд нөлөөлж эрх бүхий албан тушаалтан шийдвэрлээгүй байхад буцаан олгуулах шийдвэрийг гаргуулсны хариуд 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт Д.Дын эхнэр Г.Б Хаан банкны тоот дансаар дамжуулан өөрийн эхнэр Э.Бийн Хаан банкны тоот дансаар “dulamjawaas” гэх утгатайгаар 1,500,000 төгрөгийг Д.Даас шилжүүлэн авч хахууль авсан гэх гэмт үйлдэл,

шүүгдэгч Д.Дыг Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутаг дэвсгэр “.......” гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлох, нөхөн сэргээлт хийх үйл ажиллагаа явуулсан гэмт хэргийн шинжтэй гомдлыг шалгаж буй тус аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн Экологийн асуудал хариуцсан ахлах мөрдөгч Б.Б нь хураасан ........... маркийн 2 ширхэг Ковш, ................ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслүүдийг буцаан авах, Б.Бд нөлөөлүүлж өөрт ашигтай байдлаар шийдвэр гаргуулах өөртөө давуу байдал бий болгох зорилгоор өөрийн найз тус Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Бд албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр эхнэр Г.Бын Хаан банкны тоот дансаар дамжуулан Б.Бгийн эхнэр Э.Бийн Хаан банкны тоот данснаас “dulamjawaas” гэх утгатайгаар 1,500,000 төгрөгийг шилжүүлэн хахууль өгсөн гэх гэмт үйлдлүүд дараах:

 - шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн мэдүүлэг /10 дугаар хавтаст хэргийн 104-106 дахь тал/, шүүгдэгч Д.Дын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн мэдүүлэг /11 дүгээр хавтаст хэргийн 9-10 дахь тал, 8-11 дэх тал/, шүүгдэгч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг /11 дүгээр хавтаст хэргийн 216-219 дэх тал/, гэрч Д.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /10 дугаар хавтаст хэргийн 121-122 дахь тал/, гэрч Л.Ан мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /10 дугаар хавтаст хэргийн 170-171 дэх тал/, гэрч Г.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /10 дугаар хавтаст хэргийн 197-200 дахь тал/, гэрч Ө.Иийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /10 дугаар хавтаст хэргийн 95-98 дугаар тал/, гэрч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /10 дугаар хавтаст хэргийн 89-91 дэх тал/, хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай материалд үзлэг хийсэн тэмдэглэл /11 дүгээр хавтаст хэргийн 34-36 дахь тал/, Мөрдөгч А.Хын илтгэх хуудас /8 дугаар хавтаст хэргийн 241 дүгээр тал/,шүүгдэгч Б.Бгийн 95996000 дугаарын гар утаснаас Д.Дын гар утас руу 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 40 удаа холбогдож, шүүгдэгч Д.Д нь гар утаснаас Б.Бын гар утас руу 2020 оны 10 дугаар сарын 13-наас 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 7 удаа холбогдож тус тус ярьсан байна. /9 дүгээр хавтаст хэргийн 8-12 дахь тал/, Г.Бын Хаан банкны  тоот данснаас 1,500,000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлсэн дансны хуулга /9 дүгээр хавтаст хэргийн 175 дахь тал/, Б.Бгийн эхнэр Э.Бийн Хаан банкны тоот дансанд 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 1,500,000 төгрөг шилжиж орж ирсэн дансны хуулга /9 дүгээр хавтаст хэргийн 195 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн өөрчлөн найруулсан 2017 оны Эрүүгийн хуулийн өмнөх тус хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж шүүгдэгч Б.Быг, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж шүүгдэгч Б.Бг, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж Д.Дыг тус тус гэм буруутайд тооцуулах байр суурийг илэрхийлж, улсын яллагч нь гэм буруугийн дүгнэлт гарган шүүх хуралдаанд оролцсон.

 

Б. Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан дараах:  Зөрчлийн хэрэг шалгаад хэрэгсэхгүй болсон мэргэжлийн хяналын газрын байцаагчийн мэдүүлэг /14 дүгээр хавтаст хэргийн 101 дүгээр тал/, О.Гын мэдүүлэг /14 дүгээр хавтаст хэргийн 105 дугаар тал/, Цагдаагийн дэд дарга Бын мэдүүлэг /14 дүгээр хавтаст хэргийн 107 дугаар тал/, гэрч Оийн мэдүүлэг /14 дүгээр хавтаст хэргийн 216 дугаар тал/, Иийн мэдүүлэг /14 дүгээр хавтаст хэргийн 218 дугаар тал/, Оийн зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай /14 дүгээр хавтаст хэргийн 240 дүгээр тал/, лац ломбо тавьсан тухай /14 дүгээр хавтаст хэргийн 239 дүгээр тал/, Өвөрхангай аймгийн прокурорын газраас Мэргэжлийн хяналт руу явуулсан албан тоот, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, үзлэгийн зураг /15 дугаар хавтаст хэргийн 3-8 дугаар тал/, гэрч Тын мэдүүлэг, бичил уурхай олборлох тухай гэрээ /15 дугаар хавтаст хэргийн 21 дүгээр тал/, шинжээчийн дүгнэлтийн гарын үсэг /15 дугаар хавтаст хэргийн 38 дугаар тал/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол /14 дүгээр хавтаст хэргийн 246 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулж шүүгдэгч Б.Быг албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэн түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгах байр суурийг илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон.

 

В. Шүүгдэгч Д.Дын өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан дараах: 11 дүгээр хавтаст хэргийн 34-36, 42, 43-44, 10 дугаар хавтаст хэргийн 11-91, 104-106, 11 дүгээр хавтаст хэргийн 216-219, нэмэлт ажиллагаа хийлгүүлсэн хавтаст хэргийн 19 дүгээр хуудсанд авагдсан баримтыг шинжлэн судлуулж шүүгдэгч Д.Дыг хахууль өгөх гэмт хэргийг үйлдээгүй гэж түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах байр суурийг илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон.

 

Г.  Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан дараах: гэрч Мын мэдүүлэг /16 дугаар хавтаст хэргийн 37 дугаар тал/, гэрч Жы мэдүүлэг /16 дугаар хавтаст хэргийн 41 дүгээр тал/, гэрч Бийн мэдүүлэг /16 дугаар хавтаст хэргийн 44 дүгээр тал/, Д.Даас Өвөрхангай аймгийн засаг даргатай байгуулсан гэрээ /10 дугаар хавтаст хэргийн 239-241 дүгээр тал/ зэргийг шинжлэн судлуулж шүүгдэгч Б.Бг хахууль авах гэмт хэргийг үйлдээгүй гэж түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах байр суурийг илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар мөрдөгч, прокурорын нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасан, хуульд заасан бүх арга хэмжээг авч шүүгдэгчийг яллах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоосон нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт судлуулж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоодог.

 

Шүүхээс талуудын мэтгэлцээн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан үйл баримт, гэм буруугийн талаар хууль зүйн дараах дүгнэлтийг хийв.

2020 оны 10 дугаар сард Өвөрхангай аймаг Тарагт сумын нутаг дэвсгэр “.......” гэх газарт Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох, нөхөн сэргээлт хийх зорилготой  шүүгдэгч Д.Дын үүсгэн байгуулсан “.......” нөхөрлөлийг тус аймгийн Засаг даргатай гэрээ хийхээ хүлээн үйл ажиллагаа явуулаагүй байхад тухайн үед тус аймгийн Цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан ахлах мөрдөгчөөр ажиллаж байсан шүүгдэгч Б.Б нь хууль бусаар ашигт малтмал олборлох, нөхөн сэргээлт хийх үйл ажиллагаа явуулж байна гэсэн гомдол, мэдээллийг дээд шатны албан тушаалтнаасаа хүлээн авч, улмаар даалгавраар нь тус газарт шалгалтын ажиллагаа хийх явцдаа “.......” нөхөрлөлийн техник, тээврийн хэрэгслийг хууль зөрчиж хураан авсан үйл баримт нь дараах:

- шүүгдэгч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2020 оны 10 сард ажлын байранд байхад эрүүгийн тасгийн ахлагч Б албан өрөөндөө дуудаад Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутаг “.......” гэх газар хууль бусаар ашигт малтмал олборлож байгаа дуудлага мэдээлэл байна экологийн мөрдөгч Н дуудаад хэнд ч хэлэлгүй Цагдаагийн газрын жолоочтой шөнө яваад ир гэж хэлсэн ... Тухайн өдөр шөнийн 23 цаг өнгөрөөд цагдаагийн даргын жолооч Г ... дугаартай машинтай манай гаднаас намайг авч Н аваад бид 3 Тарагт суманд очсон. “.......” гэх газар манай сумаас 20км орчимд байдаг ... Тэгээд би очоод Б даргатай хамт газрын даргатай уулзтал өөрийн зардлаар техникүүдийг нь аймгийн төв дээр авч ирж журмын хашаанд хий гэсэн үүрэг өгсөн. Тэгээд гэмт хэргийн гомдлоор шалгаад Н хүмүүсээ байцаагаад үлдсэн. Би очоод Дын 2 ковш, 2 Норд бенз маркийн машиныг аймгийн төв авч явна гэж танилцуултал ковш бол хол явах боломжгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь Тарагт сум руу 2 ковшийг жолоочоор нь бариулаад, араас нь Д бид 2 дагаад явсан... сумын төв дээр 2 ковш хөлөөр нь аваачиж, нэг норд явахгүй байхаар нь үлдээгээд, нөгөөг нь унаж яваад эвдэрсэн. ... Тарагтын кабон руу хийсэн. Хово бол хол явах хэрэгсэл биш учраас жолоочоор нь унуулаад замдаа эвдэрсэн... Тээврийн хэрэгсэл авч яваад байрлуулахдаа тэмдэглэл үйлдээгүй. Тээврийн хэрэгслийг түр саатуулаад, тухайн гомдлыг Нэргүй хариуцаж байсан учраас прокурортоо танилцуулах байх гэж бодож байсан...” гэх мэдүүлэг,

- шүүгдэгч Д.Дын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тоног төхөөрөмжүүдийг чинь хураана гээд өглөө 09 цагийн үед манай нөхөрлөлийн 2 ширхэг Ковш, том оврын автомашиныг Б.Б нь жолооч Т, О нарын жолооч нараар бариулаад өөрөө хамт явж Тарагт сумын журмын хашаанд байрлуулаад буцаж ирээд Норд бенз маркийн том оврын машиныг аймгийн төв рүү Д бариулж цагдаагийн журмын хашаа руу авч явж журамлахаар аваад явсан. Явах замдаа машин нь хроп эвдэрсэн тул би очиж айлын хашаанд аваачиж тавьсан...” гэх мэдүүлэг /11 дүгээр хавтаст хэргийн 8-11 дэх тал/,

- гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тэгж байтал Цагдаагийн газрын дарга О.Г дуудаад “.......” гэх газарт уурхай ажиллаад байгаа талаар мэдэгдэл ирсэн. Тухайн үед асуудлыг шалгах шаардлагатай байна гэж хэлсэн... жолооч Дйг ажил дээрээс дуудаж уулзаад, Хархорин руу явна гэж хэлээд Экологийн ахлах Б.Быг ажил дээр дуудаж уулзаад, дээрх гомдлын талаар товч танилцуулаад, замаасаа Н мөрдөгчийг аваад хүмүүст мэдэгдэлгүй чимээгүй очоод шалгаад ир гээд шөнө 00 цагийн орчимд ажил дээрээс үүрэг чиглэл өгөөд явуулсан юм. Тухайн газар нь шалгалтын ажил явуулаад сүлжээтэй газраас Б.Б ярьж нөхцөл байдлыг танилцуулсан. Уурхай бол ажиллаагүй байна. Хүмүүс болон техник хэрэгслүүд нь байна, нуур тогтсон байна гэдгийг танилцуулсан... техник хэрэгслийг нь журамлах шаардлагатай гэж хэлээд тухайн өдөр нь буцаагаад явуулсан юм...” гэх мэдүүлэг /14 дүгээр хавтаст хэргийн 107-108 дахь тал/,

- гэрч О.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тухайн үед үүрэг гүйцэтгэх боломжтой байсан миний жолооч болох Дийг явуулахаар шийдвэрлэсэн. Дэд дарга надтай уулзаад, Экологийн асуудал хариуцсан мөрдөгч Б.Б нарыг явуулсан. Маргааш нь Тарагт суманд ажиллаж ирээд Б.Б мөрдөгч өрөөнд орж ирээд нөхцөл байдлыг танилцуулсан. Ямар ч байсан уурхай ажилласан байж магадгүй байна. уурхайн эд зүйлсийг нь лацдаад ирлээ гэсэн. Тэгэхээр наадуул чинь чамайг явуулаад ажиллаж магадгүй өмнө нь өөр газар ийм асуудал гарч байсан. Ажиллуулж болохгүй чи дутуу ажилласан байна чи хувийн зардлаараа дахиж очиж ажлаа гүйцээж ир гэж чиглэл өгч явуулсан. Б.Б дахин явж техник хэрэгслийг нь заримыг нь битүүмжлээд заримыг нь хураан аваад ирсэн байсан. Дахиж би энэ асуудлаар сонирхож асуугаагүй” гэх мэдүүлэг /14 дүгээр хавтаст хэргийн 104-105 дахь тал/,

- гэрч Т.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Тарагт сумын иргэдээс тус сумын нутаг дэвсгэрт алтны уурхай ирээд буучихлаа шалгаж өгнө үү гэх гомдол ирсэн. Гомдлын дагуу миний бие биечлэн 2022 оны 9 сарын 27-ны өдөр тус газарт очиж шалгахад 2 Монгол гэр барьсан, 2 ковш, 1 экскаватор, 2 том оврын ачааны машин, усан буу 1 ширхэг зэргийг байрлуулсан, үйл ажиллагаа явуулаагүй байдалтай байсан. Тухайн үйл ажиллагааг “    ” нөхөрлөлийн ахлах Д.Д хариуцаж байсан бөгөөд түүний баримт бичигтэй танилцахад Засгийн газрын №151 дүгээр тогтоолын дагуу “бичил уурхайгаар ашигт малтмал олборлох” гэрээг сумын Засаг даргатай байгуулаагүй, удахгүй байгуулна гэж тайлбарыг хэлэхэд сумын Засаг даргатай гэрээгээ байгуулж, холбогдох зөвшөөрлийн үндсэн дээрээс үйл ажиллагаа явуулна шүү гэдгийг сануулж хэлээд зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А/67 дугаар тушаалын 15 дугаар хавсралтад заасны дагуу бичил уурхайн гол тоног төхөөрөмж болох усан бууг 000829, 000878 дугаартай лацаар лацдаж тэмдэглэл үйлдэж ажилласан. 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Өвөрхангай аймгийн Прокурорын газраас фейсбүүк хуудсанд Тарагт суманд хууль бусаар бичил уурхай ажиллаж байна гэх цахим мэдээллийг манай байгууллагад ирүүлсний дагуу миний бие хүлээн авч танилцаад 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зөрчлийн 2026001138 дугаартай хэрэг нээн шалгасан. Шалгалтаар 2020 оны 10 дугаар сарын 19-ны өдөр зөрчил үйлдэгдсэн гэх газарт очиж хэргийн газрын үзлэг хийсэн, үзлэгээр “.......” нөхөрлөл нь үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд зөвшөөрөл болон холбогдох материалыг нь үзэхэд Тарагт сумын Засаг дарга Х.Дтэй №1 дугаартай 2020 оны 10 дугаар сарын 14-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд “бичил уурхайгаар ашигт малтмал олборлох, нөхөн сэргээх” гэрээг байгуулсан байсан. Зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулсан байсан тул зөрчлийн хэргийн шинжгүй гэж дүгнэн зөрчлийн хэргийг хаах саналтай аймгийн прокурорт хүргүүлснээр зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон” гэх мэдүүлэг /14 дүгээр хавтаст хэргийн 101-102 дахь тал/,

- Д.Дын Өвөрхангай аймгийн засаг даргатай байгуулсан гэрээ /10 дугаар хавтаст хэргийн 239-241 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар,

улмаар шүүгдэгч Д.Д нь өөрийн найз тухайн үед тус аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн Экологийн асуудал хариуцсан эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад цолтой ажиллаж байсан шүүгдэгч Б.Бд хураалгасан техник, тээврийн хэрэгслээ буцаан авах талаар тусалж өгөхийг хүсэж хандсан. Шүүгдэгч Б.Б нь шүүгдэгч Б.Бтай дээрх байдлыг нь тодруулахаар асууж харилцсан. Түүнчлэн Б.Б нь өөрийн эхнэр Э.Бийн Хаан банкны эзэмшлийн дансаар, Д.Дын эхнэрийн Хаан банкны эзэмшлийн данснаас 1.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан. Шүүгдэгч Б.Б нь хураан авсан техник, тээврийн хэрэгслээ эрх бүхий албан тушаалтнаар шийдвэр гаргуулалгүй, аман шийдвэрээр буцаан олгосон зэрэг тус тус үйл баримтууд нь  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- шүүгдэгч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд,

- шүүгдэгч Д.Дыг шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд,

- шүүгдэгч Б.Бгийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд,

- гэрч Г.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нөхөр Д.Д нь Тарагт суманд байхдаа над руу утсаар яриад 1,500,000 төгрөгөөр сэлбэг авах хэрэгтэй байна гээд дансны дугаар өгсөн, тэр дансны дугаар, эзэмшигчийг нь бол таньж мэдэхгүй байсан бөгөөд Даас гэсэн утгаар би шилжүүлэг хийсэн. Энэхүү 1,5 сая төгрөгөөр ямар сэлбэг авсан, юунд зарцуулсан гэдгийг би мэдэхгүй, сэлбэг л авах хэрэгтэй байна гэхээр нь шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг /10 дугаар хавтаст хэргийн 197-200 дахь тал/,

- гэрч Ө.Иийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...Сонгуулийн үйл ажиллагаа дууссанаас хойш 2 хоногийн дараа байна уу эрүүгийн ахлах мөрдөгч Б.Б миний утас руу залгаад 2 ширхэг ковшийг өгчих гэж хэлсний дагуу би өгч явуулсан. Быг утсаар надтай ярихад хажууд Д.Д байсан. Түүний зүгээс бичиг баримт бүх зүйлээ болгосон гэж хэлсэн боловч надад ямар нэг бичиг баримт үзүүлээгүй. Тэгээд л шууд техникийг нь хүлээлгэж өгсөн. Мөн техникээ авч явсны дараа 4-5 хоногийн дараа очиход үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 10 гаруй хүн ажиллаж байгаа харагдсан. Миний харснаар олборлолт хийж байсан юм. Харин би бичиг, баримт гэрээ зэргийг нь шаардаж үзээгүй...” гэх мэдүүлэг /10 дугаар хавтаст хэргийн 95-98 дахь тал/,

- шүүгдэгч Б.Бгийн ....... дугаарын гар утаснаас Д.Дын гар утас руу 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 40 удаа холбогдсон мөн  шүүгдэгч Д.Д нь ....... гар утаснаас Б.Бын ...... гар утас руу 2020 оны 10 дугаар сарын 13-наас 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 7 удаа холбогдож тус тус ярьсан байна. /9 дүгээр хавтаст хэргийн 8-12 дахь тал/,

- Г.Бын Хаан банкны ........ тоот данснаас 1,500,000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлсэн дансны хуулга /9 дүгээр хавтаст хэргийн 175 дахь тал/,

- Б.Бгийн эхнэр Э.Бийн Хаан банкны ......... тоот дансанд 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 1,500,000 төгрөг шилжиж орж ирсэн дансны хуулга /9 дүгээр хавтаст хэргийн 195 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Иргэдийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “шүүгдэгч Д.Дын хувьд хээл хахууль өгсөн гэх асуудалд найз нөхдийн хооронд мөнгө төгрөг зээлсэн, Бгийн хувьд хуваагаад эргэн төлсөн гэж байгаа тул шүүгдэгч Д.Дыг хахууль өгсөн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Бын хувьд үйл ажиллагаа явуулсан техник хэрэгсэл хураасан, олгож байгаа үйлдэл нь удирдлагын шийдвэрээр гаргасан гэж байгаа боловч хууль бус үйл ажиллагааг ялгаж салгаж хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Быг техник өгсөн давуу байдал үүсгэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Бг ... авлига авсан асуудлыг гэм буруугүй гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.

 

Дээрх тогтоогдсон сэргээн дүрсэлсэн үйл баримтад үндэслэн гэм буруугийн талаар хууль зүйн дүгнэлт хийхэд: улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Быг  нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлэхгүй байж Б.Б, Д.Д нарт давуу байдал бий болгосон гэх үйлдэл нь дараах байдлаар няцаагдаж байна.

Шүүгдэгч Б.Б нь өөрийн удирдах дээд албан тушаалтныхаа даалгавраар шүүгдэгч Д.Дын үүсгэн байгуулсан “.......” нөхөрлөлийн ашигт малтмал олборлох, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаатай холбоотой гомдол мэдээллийг хүлээн авч шалгах явцдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлалгүй хууль зөрчиж  техник, тээврийн хэрэгслийг хураан авах ажиллагааг явуулсан байх ба улмаар шалгалтын явцад гэмт хэргийн шинжгүй, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон прокурорын тогтоолоор /14 дүгээр хавтаст хэргийн 246 дахь тал/ нотлогдож байна.

Түүнчлэн прокурорын шийдвэр гарахаас өмнө хураан авсан техник, тээврийн хэрэгслийг хяналт тавьж байсан прокурорт танилцуулж, зөвшөөрсний үндсэн дээр Д.Дт буцаан олгосон талаар Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байхад удаа дараа мэдүүлсэн ба уг байдлыг нь тогтоолгохоор шүүхээс хэргийг 60 хоногийн хугацаагаар хойшлуулж тодруулах ажиллагаа хийлгэхээр прокурорт даалгасан болно. Уг ажиллагааны дагуу хавтаст хэрэгт авагдсан хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан хяналтын прокурорын тайлбараас үзэхэд Б.Бын дээрх мэдүүлгийг үгүйсгэн няцаах үндэслэл тогтоогдохгүй байна.

Тиймээс шүүгдэгч Б.Б нь шүүгдэгч Д.Дын үүсгэн байгуулсан “.......” нөхөрлөлийн техник, тээврийн хэрэгслийг хууль зөрчин хураан авч, буцаан олгосон нь түүнийг албан үүрэг, бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлээгүй Д.Дт давуу байдал бий болгож байна гэж үзэх үндэслэлгүй юм.  

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б нь ажил үүргээ гүйцэтгэхдээ хийх ёсгүй үйлдэл хийж алдаа зөрчил гаргасан боловч эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх үзэв.

 

Иймд шүүгдэгч Б.Бын дээрх үйлдэл нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн өөрчлөн найруулсан 2017 оны Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхлэхээс өмнөх тус хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Мөн шүүгдэгч Б.Бг улсын яллагчийн зүгээс Б.Бын хурааж авсан техник, тээврийн хэрэгслийг Д.Дт буцаан олгуулах, ашигтай байдлаар шийдвэрлүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж Б.Бд нөлөөлж эрх бүхий албан тушаалтан шийдвэрлээгүй байхад буцаан олгуулах шийдвэр гаргуулсны хариуд Д.Даас хахууль авсан,

шүүгдэгч Д.Дыг улсын яллагчийн зүгээс Б.Бд нөлөөлүүлж өөрт ашигтай байдлаар шийдвэр гаргуулах, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор өөрийн найз Б.Бд албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн тус тус гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн.

Шүүгдэгч Б.Б, Д.Д нарын үйлдэл нь Б.Бын үйлдэлтэй холбогдож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж нь тодорхойлогдох ба шүүхээс Б.Бд холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаагүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгосон тул шүүгдэгч Б.Бг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн өөрчлөн найруулсан 2017 оны Эрүүгийн хуулийн өмнөх тус хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн,  шүүгдэгч Д.Дыг 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тус тус хангахгүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн эрх зүй андуурлын тухай ойлголт нь гэмт хэрэг үйлдсэн хүний гэмт хэрэг үйлдэх санаа, сэдэлт, зорилго нь тухайн этгээдийн үйлдэлд хандаж буй сэтгэхүйн харьцаа, үйлдлийн үр дүнгийн талаарх урьдчилсан төсөөлөл таамаглал, мөн гэмт хэрэг өдөөн түлхэж буй сэтгэхүйн хүчин зүйлсийн нөлөөллийн үндсэн дээр бүрэлддэг. Хэдийгээр шүүгдэгч Д.Д нь өөртөө давуу байдал бий болгохоор шүүгдэгч Б.Бгээр дамжуулан шүүгдэгч Б.Бд албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан хахууль өгсөн гэж ойлгосон боловч бодит байдал дээр Б.Б нь Б.Бд дээрх мөнгөнөөс өгсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй, мөн Б.Б нь албан үүргийн хувьд хэдийгээр нийтийн албан тушаалтан мөн боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан үйлдлийг хийж гүйцэтгээгүй, мөн Д.Дын техник, хэрэгслийг хураан авах, мөн буцаан олгох зэрэг эрхтэй албан хаагч биш, Б.Б нь хууль зөрчиж хураан авсан техник хэрэгслийг Д.Дт буцаан олгож буй үйлдэл нь Д.Д, Б.Бд мөнгө өгсөн болоод Б.Бгээс дээрх мөнгийг авсны хариуд Б.Бд нөлөөлсөн, эсхүл техник хэрэгслийг буцаан олгуулах ажиллагаанд оролцсон, нөлөөлсөн нөхцөл байдлууд хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй. Харин Д.Дын хувьд өөрийн үйлдлийн хахууль өгөх гэмт хэрэг гэж андуурсан субьектив андуурлын шинж нь объектив бодит байдал дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний аль нэг шинжийг хангахгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй юм.

Харин Б.Бг цагдаагийн байгууллагад ажиллаж, албан тушаал эрхэлдэгтэй нь холбогдуулан шүүгдэгч Д.Дын зүгээс хураалгасан техник, тээврийн хэрэгслээ буцаан авах талаар Б.Бд нөлөөлж өгөхийг хүссэн гуйлтынх нь дагуу Б.Б зөвшөөрч, улмаар Б.Б нь хамт ажилладаг найз нөхдийн холбоотой Б.Баас асууж тодруулан, хэрэг хэрэгсэхгүй болох гэж байгаа талаарх олж авсан мэдээлэлдээ тулгуурлан Д.Даас хахууль авч байгаа мэтээр төөрөгдөлд оруулан өөртөө 1.500.000 төгрөг шилжүүлэн авсан байж болзошгүй үйл баримт тогтоогдож байх тул дээрх үйлдэлд залилах гэмт хэргийн шинж байгаа эсэхэд мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар Б.Б, Д.Д нарт холбогдох тус үйлдлийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэв.  

 

II. Хүнийг алах гэмт хэргийн таалар

Шүүгдэгч Б.Б нь Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын  эрүүгийн цагдаагийн тасагт эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 16:28:32 цагаас 17:27:44 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт “бусдын гар утас, эд зүйлийг дээрэмдсэн” хэргээр өөр дээр нь хуваарилагдаж шалгагдахаар ирсэн насанд хүрээгүй хохирогч 17 настай Ц.Гг ажлын өрөөндөө дүрс бичлэг хийх төхөөрөмжид харагдахгүй газар зогсоож байгаад толгой руу нь цохисны улмаас хохирогч Ц.Ггийн бие махбодод тархины зүүн ховдлын цус харвалт гэмтэл учруулсны улмаас тархины комд оруулж амь насыг нь хохироосон гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбар зэрэг дараах:

- шүүгдэгч Б.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... хамгийн сүүлд шахаад үзэхээр 17-18 секундэд амь хохирогч бид хоёрын толгой болон цээж харагдахгүй, хөл харагдсан үед намайг зодоод амь насанд нь халдсан гэж таамаглаж байгаа чинь арай дэндүү биш үү. ... Би тэр хүүхэдтэй 1 цаг орчим уулзсан. Насанд хүрээгүй болохоор нь байцаалт, мэдүүлэг аваагүй. Ихэнх цаг хугацаа ширээний 2 талд өнгөрсөн. Би 10 хэдэн секунд ойртож уулзсан. Амь хохирогч орж ирээд удалгүй 10-20 минутын дараа ахаа би гармаар байна, дотор муухайраад салхилмаар байна гэж хэлсэн. Тэгээд яасан юм гэж асуухаар утас авсан хүүхдийн аавд нь зодуулсан гэж хэлж байсан. Гайгүй юу гэхэд гайгүй гэсэн, гаднаас нь харахад ойчиж унах гээд байгаа нь мэдэгдэхгүй байсан” гэх мэдүүлэг,

/Дээрх шүүгдэгчийн мэдүүлэг нь амь хохирогч Ц.Гг, Б.Б нь ажлын өрөөндөө дүрс бичлэгийн төхөөрөмжийн тусгалд харагдахгүй газар хэсэг хугацаанд харилцсан талаараа мэдүүлж байна./ 

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Цийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Юу болсон талаар ангийнх нь хүүхдүүдээс болон эгчээс нь лавлахад эгч нь Жаргалсайхан гэх хүүхэд аавтайгаа хамт миний хүүг МСҮТ-ийн хажууд байхад нь барьж аваад машиндаа чихэж суулгаад Цагдаагийн газарт авчирч өгсөн байсан. ...Ангийнх нь найз  болох С нь надад хэлэхдээ бид нарыг анги угааж байхад 18 цаг өнгөрч байхад ганцаараа ирсэн. Ирээд сургуулийн шатан дээр Б гэх хүүхэдтэй таарахад Б нь яасан бэ, ямар царай муутай явж байгаа юм бэ гэхэд толгой руугаа балбуулж байгаад ирлээ гэж хэлсэн байсан. Ангидаа анги угааж байгаа хүүхдүүд дээрээ ороод цагдаад нүдүүлж байгаад ирлээ гэхэд С гэх хүүхэд нь яаж байна чамайг элэгдэж байна уу гэхэд манай хүү дуугүй бай та нар толгой өвдөөд байна гээд уцаарлаад байсан гэдэг. ...Тэгээд пийшингийн хажууд суугаад байхаар нь яасан юм бэ, одоо харьж унт гэхэд цагдаад зодуулсан юм, толгой өвдөөд хэцүү байна гэж  хэлэхээр нь эм уухгүй юу гэхэд эм уумааргүй байна, эмэнд дарагдахгүй байна гэж хэлсэн гэдэг...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 58-59 дүгээр тал/,

- гэрч Ц.Чийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд би найз нөхдөөс нь дүүгээ эмнэлэгт хэвтэж байх хугацаанд нь юу болсон талаар асуухад цагдаа нарт толгой руугаа балбуулж байгаад ирлээ гэж ярьсан гэж байсан.

...Манай дүүгээс ахын дүү толгой чинь яагаад өвдөөд байгаа юм бэ гэхэд цагдаа нарт зодуулаад тэгээд толгой өвдөөд байна гэхээр нь тэр залуу харихгүй юу, ... Миний хамгийн их сэжиглэж байгаа зүйл нь манай дүүг камерт харагдахгүй газарт буюу хаалганы зүүн урд талын буланд зогсоогоод Б гэх байцаагч үүд рүү яваад 2 минут орчим манай дүү ч харагдахгүй, Б.Б ч харагдахгүй байж байгаад хаалгаар гараад явсан байдаг. ... Анх орж ирэхдээ манай дүүгийн биеийн байдал нь хэвийн л харагдсан ба буцаад Цагдаагаас гарахдаа баруун талын хөл нь доголсон байдалтай гарсан болохоор би сэжиглээд байгаа юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 63-65 дахь тал/,

- гэрч Ч.Гы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тэгээд бид нар 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр байх тус аймгийн Цагдаагийн газрын камерын бичлэгийг үзэхэд Эрүүгийн цагдаагийн төлөөлөгчийн өрөөнд гурав, дөрвөн хүн сууж байсан ба талийгаач хаалганы хажууд зогсож байсан. Камерын бичлэгт талийгаач харагдахгүй гутлын хоншоор цухуйж байгаа юм. Камер нь хаалганы нөгөө талд байдаг учраас байцаагч руу чиглэсэн байсан. Талийгаач цаг гаруй тэнд зогссон. Тэр өрөөнд байсан н.Б гэдэг байцаагч нэг удаа дуудаж ширээнийхээ ойролцоо авч ирсэн. Ингэхдээ хоёр удаа мөр рүү нь цохиж, гараараа толгой руу нь далайгаад байхад талийгаач далдичаагүй. Үүний дараа эрүүгийн төлөөлөгч Б.Б хаалга руу чиглээд явсан. Камер тусахгүй газар хоёроос гурван минут болсон. Энэ үед эрүүгийн төлөөлөгч Б.Б гэнэт хөл алдаж огцом гарч ирсэн. Яг тэр үед өрөөнд сууж байсан н.Б гэдэг төлөөлөгч сэрдэс хийгээд талийгаач руу цочсон байдалтай харсан. Зүгээр хүн байж байгаад тэгж харахгүй л болов уу. Ямар нэгэн юм болсон учраас тэр тэгж цочиж харсан гэж таамаглаж байна. Үүний дараа талийгаач толгойгоо бариад нэг удаа доошоо тонгойсон. Дахиад нэг удаа толгойгоо бариад доошоо суусан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 116-121 дэх тал/,

/Дээрх амь хохирогч Ц.Ггийн эцэг, эгч, хүргэн ах нарын мэдүүлгүүд нь тус үйл явдал болох үед хохирогчтой хамт байсан гэрчүүдээс юу болсон талаар сонссон, мөн цагдаагийн газрын дүрс бичлэг хийх төхөөрөмжийн бичлэгийг үзсэн талаарх мэдүүлэг./ 

- гэрч С.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хүлээгээд сууж байтал гаднаас Г гүйж орж ирээд хаалгаа онгойлгоод гэртээ орсон. Араас нь шар царайтай жинсэн өмдтэй хүүхэд ирсэн чинь гэрээсээ Г гарч ирээд тэр хүүхдийг дагаад гарсан. Гэрээ цоожил гэсэн чинь та цоожилчих гэж манай эхнэрт хэлсэн. Гэрийн түлхүүр нь хаалгандаа зоолттой үлдсэн. Гэрийг нь цоожлоод Ч хүлээгээд ирэхгүй болохоор нь утас руу залгатал утас нь холбогдохгүй болохоор нь хажуу айлд нь түлхүүрийг нь үлдээгээд бид хоёр явсан. ...Тухайн өдөр Г шатаар гүйж гарч ирээд буцаад гүйгээд гарсан. Их яаруу явж байх шиг байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 205 дахь тал/,

- гэрч М.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн өдөр Г шатаар гүйж гарч ирээд буцаад гүйгээд гарсан.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 206 дахь тал/,

- гэрч Г.Уын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...Тэгээд л би Эрүүгийн Цагдаагийн тасагт ороод илтгэх хуудсаа Эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад Ч.Од хүлээлгэн өгсөн. Би ахиж тэр хүүхэдтэй уулзаагүй. ...Биеийн байдал нь илт муу байдалтай байгаагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 72-73 дахь тал/,

- гэрч Ж.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ц.Г гэдэг хүүхэд нь биеийн байдал нь зүгээр байсан. Юм асуухаар зүгээр юм ярьж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 93 дахь тал/,

- гэрч Н.Тын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ц.Г гэдэг хүүхэд гадна талаасаа харахад асуусан асуултад зүгээр хариулж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 96 дахь тал/,

/Дээрх гэрчүүдийн мэдүүлэг нь амь хохирогч Ц.Гг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт очихоос өмнө, мөн шүүгдэгч Б.Бгийн ажлын өрөөнд орох хүртэл биед нь ямар нэг эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй болохыг гэрчилж байна./

- насанд хүрээгүй гэрч Г.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Г бид хоёр Арвайхээр сумын дөрөвдүгээр сургуулийн ........ ангид хамт сурдаг юм. Г манай ангид энэ жил 9 дүгээр сарын 1-ний өдөр Гучин-Ус сумаас шилжиж ирсэн юм. Тэгээд бид хоёр хамт Физикийн сонгонд хамт явдаг юм. Тэгээд 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өглөө хичээлдээ суучхаад 1 цагийн орчимд гэр лүүгээ харьцгаасан. Г бас хичээлдээ суучхаад харьсан. Тэгээд өдөр 14 цаг 54 минутад, мөн 15 цаг 20 минутад тус тус Ггоос миний утсанд дуудлага ирсэн байсан. Би тэрийг нь мэдээгүй юм. Тэгээд дараа нь мессеж ирсэн байсан. Г бид хоёр өдөр 15 цаг 40 минутад хамт физикийн сонгонд суух байсан юм. Ггоос ирсэн мессежийг уншихад би цагдаа руу явж байна гэсэн байхаар нь би буцаагаад Ггийн утас руу залгасан чинь утсаа авахгүй тасдаад байсан. Тэгээд утсаа авахгүй байхаар нь шууд сонгондоо ганцаараа очоод суусан. Сонгоноос 16 цаг 20 минутад тараад англи хэлний сонгонд би шууд орсон. Тэгээд 17 цаг орчимд сонгоноо тараад сургууль дээрээ байж байхад Ггоос 17 цаг 20 минутын орчимд сонгоноо тараад сургууль дээрээ байж байхад Ггоос 17 цаг 20 минутын орчимд миний утас руу дуудлага ирсэн.  Тэгээд утсаар ярьсан чинь намайг хаана байна гэхээр нь би Гд сургууль дээр байна гэж хэлсэн. Би өөдөөс нь бас чи хаана байна гэхээр нь би Гд сургууль дээр байна гэж хэлсэн. Тэгээд Г би одоо сургууль орлоо, сургуулийн зүүн талд гараад ир гэж намайг хэлсэн. Тэгэхээр нь сургуулийн зүүн талд гараад очсон чинь Г байхгүй байхаар нь 10-20 минутын орчимд хүлээж байгаад сургууль руу буцаад орсон. Тэгээд ангиа угаах гээд байж байсан чинь Г дахиад миний утас руу залгаад хаана байна гэхээр нь би ангидаа байна гэж хэлсэн. Гэтэл намайг гараад ир гэсэн. Тэгээд намайг сургуулиас гараад ирсэн чинь Г сургуулийн сандлын хажууд ёолоод зогсож байсан. Тэгэхээр нь би Ггоос яасан юм гэсэн чинь цагдаад зодуулчхаад ирлээ гэсэн. Тэгэхээр нь би тоглоод чамайг бороохойдсон юм уу элэгдсэн юм уу гэж асуусан чинь Г үгүй толгой руу балбаад байсан гэсэн. Тэгээд бид хоёр анги руугаа хамт орсон. Ангид Б, Н хоёр бас байсан. Г ангид орж ирээд агаар амьсгалъя гээд цонхон дээр очсон. Тэгээд цонхон дээр очоод бөөлжөөд байсан. Тэгэхээр нь Б хажуугаас нь яасан гээд асууж байсан. Гэтэл Г өөдөөс нь хариулалгүй, шууд ширээн дээр очоод хэвтээд өгсөн. ... Г сургууль дээр ирэхдээ гуйваад байхаар нь согтуу юм уу гэж бодсон чинь архи үнэртэхгүй байсан. Дынд бас гуйваад орж ирсэн гэсэн.

...Тэр үед бид нар бүгд согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Г бас архи уугаагүй байсан. Бие нь өвдөөд гуйваад байсан юм. Ггийн баруун хөмсөгний дээд талд жаахан урагдсан юм шиг байсан. Цамц нь урагдсан байсан. Өөр бол ил харагдах шарх сорви байгаагүй. Бие нь юунаас болоод өвдсөн талаар мэдэхгүй. Надад ярихдаа цагдаа нарт зодуулсан л гэж байсан. Яаж зодсон. Хэн зодсон талаар юм яриагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 109-110 дахь тал/,

- насанд хүрээгүй гэрч Ц.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэр өдөр болох 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Г өглөө хичээлдээ суучхаад 13 цаг 05 минутад хичээл тараад би гэр лүүгээ явсан. ...  Тэрнээс хойш би сургууль дээр сагсны лиг үзэж байгаад ангидаа ороход Г ангид цонх руу хараад зогсож байсан. Тэгэхээр нь би яасан юм гэсэн чинь ангийн арын ширээн дээр очоод хэвтсэн. Тэгэхээр нь хажууд нь очоод яагаад цагдаа руу орсон юм бэ, юу болсон юм гэсэн чинь дуугарахгүй цаашаа хараад хэвтээд байсан. Би тэгэхээр нь куртикнээс нь татаад үзсэн чинь цамц нь урагдсан байхаар нь яасан юм хүнд зодуулсан юм уу гэж асуусан. Тэр үед хажуугаас С бас яасан юм гээд асуугаад байсан. С тоглоом хийгээд бороохойдуулсан уу элэгдүүлсэн үү гээд асуусан. Гэтэл Г би юм ярьж чадахгүй нь миний толгой өвдөөд бөөлжих гээд байна гээд байсан. Тэгээд яасан юм хэн зодсон юм гэсэн чинь толгой руу балбасан гэхээр нь хэн гэсэн чинь цагдаа гээд байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 107-108 дахь тал/,

- насанд хүрээгүй гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэр өдөр 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байсан юм. Тэр өдөр С, Б, талийгаач Г бид дөрөв 18 цагаас анги угаах хуваарьтай байсан юм. Тэгээд Б бид хоёр түрүүлээд сургууль дээр ирсэн юм. Ангидаа Б бид хоёрыг байж байхад гаднаас ангид талийгаач Г, С, Г, Д, Ж, А нар орж ирсэн. Бөөнөөрөө л орж ирсэн шиг санагдаж байна. Талийгаач ангид орж ирээд шууд цонх руу очоод цонхоор толгойгоо гаргачхаад бөөлжөөд байсан. Тэгснээ хураасан байсан ширээн дээр хэвтсэн. Бид нар талийгаач дээр очоод “...яасан юм бэ...” гэхэд юу ч дуугарахгүй байсан. Тэгтэл Г талийгаачийг татаж босгож ирээд “...яасан юм бэ, юу болсон юм бэ...” гэхэд талийгаач дугарахгүй байсан. Тэгтэл С “...цагдаа нар элэгдэж байна уу...” гэхэд талийгаач “...толгой руу л цохиод байсан...” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 102 дахь тал/,

- насанд хүрээгүй гэрч М.Жын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэр өдөр болох 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Г өглөө хичээлдээ суучхаад 13 цаг 05 минутад хичээл тараад манай ангийнхан гэр гэрлүүгээ явцгаасан. Тэр өдөр С, Б, Г, Н тэд нар анги угаах байсан юм. Тэгээд би өдөр сонгондоо суучхаад сургууль дээр байж байхад 18 цагийн орчимд Г сургууль дээр ирээд анги руу орсон. Г ангид орж ирээд цонхон дээр очоод тонгойгоод байсан. Тэгээд эргэж ширээн дээр ирээд толгойгоо бариад эвхрэлдэж хэвтээд байсан юм. Тэгсэн чинь Санжаа яасан бэ, цагдаа элэгдэж байна уу, бороохойдож байна уу гэж асуусан чинь Г үгүй толгой руу балбаад байсан гэж хэлсэн. ... Цагдаад толгой руугаа балбуулсан гэж өөрөө л тийм юм ярьж байсан. Түүнээс яагаад бие нь өвдөөд байсан талаар мэдээгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 103, 104 дэх тал/,

- насанд хүрээгүй гэрч З.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тэр өдөр буюу 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр сагсны лиг үзэхээр Ганхишигийн хамт сургууль дээр 18 цагийн орчимд ирсэн юм. ... Тэгээд буцаад зааланд сууж байтал Ж “... Г ирж байна гэнэ...” гэхээр нь заалнаас гартал сургуулийн хаалгаар Сийн хамт орж ирсэн. Бид нар сургуулийн дотор талын хаалган дээр таарсан. Бид нартай талийгаач таараад юу ч дуугаралгүй шатаар гараад анги руу явсан. Бид нар араас нь ангид орсон. Ангид ортол талийгаач ангийн цонхоор толгойгоо цухуйлгаад зогсож байсан. Тэгээд ширээн дээр очоод эвхрэлдээд хэвтсэн. Талийгаачийг ширээн дээр хэвтэхээр нь бид нар очоод юм асуухад юм дуугарахгүй байсан. Тэгтэл С “...чамайг элэгдсэн үү, бороохойдсон уу...” гэхэд Г талийгаачийг татаад “...чиний хувцас чинь яагаад урагдчихсан юм бэ, хэнд зодуулсан юм бэ...” гэхэд талийгаач “...толгой руу балбаад байсан...” гэсэн. Тэгтэл Г “... хэн балбасан юм бэ...” гэхэд талийгаач “... цагдаа...” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 105 дугаар тал/,

- насанд хүрээгүй гэрч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгтэл Г талийгаачийг босгоод “...яасан бэ, юу болсон юм бэ...” гэхэд талийгаач “... цагдаад толгой руугаа балбуулаад гэж хэлсэн...”. Тэгээд талийгаач “... дотор муухай оргиод байна...” гээд цонх руу очиж бөөлжсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 106 дугаар тал/,

- насанд хүрээгүй гэрч Т.Дын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Харин Сийн цагдаа чамайг бороохойдсон уу, элэгдсэн үү гэж асуухад талийгаач үгүй ээ толгой руу балбаад байсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 112 дахь тал/,

- гэрч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд лангууны цаана явган суучихсан. Тэгэхээр нь би хөөе чи яасан юм бэ яагаад наанаа суугаад байгаа юм бэ гэхэд тэр хүүхэд толгой өвдөөд байна, хүмүүст зодуулаад гэхээр нь би ямар хүмүүст зодуулсан юм бэ гэхэд тэр хүүхэд цагдаад зодуулсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 77-78 дахь тал/,

/Дээрх гэрчийн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрчүүдийн мэдүүлэг нь амь хохирогч Ц.Гг амьд байхад нь түүнээс хэнд цохиулсан талаарх мэдээллийг сонссон, амь хохирогчийн биед эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн байдлыг гэрчилсэн харилцан зөрүүгүй мэдүүлгүүд байна./

- эд мөрийн баримтаар Цагдаагийн газрын хяналтын камерын бичлэгтэй сидиг тооцсон мөрдөгчийн тогтоол, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 15-16 дахь тал/

- компакт дискэнд дахин үзлэг хийсэн: “...16:45:50 цагт куртикнийхээ дотор энгэрээсээ цагаан өнгийн зүйл буюу гар утас гаргаж Б.Бд өглөө. Энэ үед баруун талын ширээний баруун урд хэсэгт сууж байсан Б босож ирээд Ц.Ггийн зүүн гар талд ирээд зүүн гарын булчин руу нь баруун гараараа 2 удаа цохиод баруун гараа далайгаад буцаж суудалдаа суусан. ...16:51:39 цагт Б.Б Ц.Г руу хараад юм хэлж байгаа бололтой ам нь хөдлөөд Ц.Г ухраад хаалганы зүүн талд камерт харагдахгүй газар очиж зогсоход Б.Б сандлаасаа босоод хаалга чиглээд алхав. Ингээд 16:51:43 цагт бичлэг дуусав. 10/20151223152142_S_09-11 mpg бичлэгийг үзэхэд 16:51:45 цагт бичлэг эхлэх бөгөөд Б.Б хаалганы зүүн талд Ц.Ггийн зогсож байгаа газар очоод камерт хоёулаа харагдахгүй байв. Энэ үед гаднаас Э орж ирээд сандал дээрээ суулаа. Тэгээд Э болон Эийн хойно сууж байгаа эрэгтэй хоёр хаалганы зүг эргэж харав. 16:54:36 цагт хяналтын камерын бичлэгт Б.Бгийн хөл нь хагас харагдах үед гаднаас эрээн өмдтэй эрэгтэй хүн орж ирээд Э тамхи өгөөд гарлаа. Б.Б цагаан өнгийн зүйл буюу гар утас баруун гартаа барьж байгаад баруун чихэндээ нааж барьж байгаад хар өнгийн гар утсаа зүүн гартаа барьж бариад Э руу дөхөж байгаад буцаад хаалганы зүүн тал руу очлоо. Ингээд камерт харагдахгүй байж байгаад 16:56:17 цагт буцаж сандал дээрээ ирж суугаад баруун талын ширээ рүү эргэв. ...17:29:16 цагт Б.Б Ц.Гтой Цагдаагийн газрын хаалгаар гарч ирлээ. Ц.Г Цагдаагийн газрын гаднаа хаалганы шатны бариулаас баруун гараараа бариад доош буув. ...хамтдаа гарах хаалга чиглээд алхах үед Ц.Г баруун хөлөө бага зэрэг чирсэн байдалтай ахлаж байлаа...” гэх тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 179-184 дэх тал/,

/Дээрх Б.Бгийн ажлын өрөөнд суурилуулсан дүрс бичлэгийн төхөөрөмжийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр хэрэг учрал болох үед Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн төлөөлөгч нарын өрөөнд болсон үйл явдлыг тодорхойлсон бичгийн баримт байна./

- талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Ганболдын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 151 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 134-135 дахь тал/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ө.Сарангэрэл, Н.Туяа, Ц.Бадрал нарын гаргасан 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 796 дугаартай дүгнэлт:

-

шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн акт 151 тоот дүгнэлттэй санал нэг байна.

- 2, 3, 4 талийгаачид баруун зүүн хажуу ховдлын урд эвэр, төвийн хэсэг уртавтар тархины түвшинд /4,8см өргөн, 3,8 см зузаан 2,5 см хэмжээтэй/ цус харвалт гэмтэл байх ба уг гэмтлийг авсан даруйдаа зовуурь болон эмнэл зүйн шинж  тэмдгүүд илэрдэг ба зарим тохиолдолд үүссэн даруйдаа ухаан алдах, улмаар комын байдалд орох ба зарим тохиолдолд богино хугацааны /хэдэн цаг/ дараа ухаан алддаг. Дээрх гэмтэл нь баруун хацар луу 2 удаа цохих, дух руу нэг удаа мөргөх хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой боловч тухайн баруун хацар луу 2 удаа цохих, дух руу нэг удаа мөргөсөн тохиолдолд талийгаачид клиник шинж илрээгүй байна.

- ховдлын цусан хурааг мэс заслаар авдаг ба энэ хагалгааг орон нутгийн нөхцөлд хийх боломж багатай ба анх дуудлагаар очсон эмч цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй. /2 дугаар хавтаст хэргийн 248-249 дэх тал/,

- шинжээч эмч С.Одончимэг, Ж.Ганцэнгэл, С.Чулуунсүх, Н.Энхцолмон, Т.Номинцэцэг, М.Аригуунтөгс, Б.Даваасүрэн, Г.Ханхүү, Т.Оюун-Эрдэнэ нарын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 197 дугаартай дүгнэлт:

- талийгаач Ц.Г нь гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн ховдлын цус харвалтын улмаас тархи хавагнаж дарагдан нас барсан байна.

- дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 болон хэдэн ч удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

- дээрх гэмтлийг авсан даруй богино хугацаанд шинж тэмдэг илэрнэ.

- дээрх тархины гэмтлийн үед толгой өвдөх, гуйвах, явж чадахгүй болох, бөөлжих, таталт өгөх, хэл яриа ээдрэх, улмаар ухаан алдах зэрэг шинжүүд илэрч болно.

- хэрэгт авагдсан материалаас үзэхэд хэвийн байдалтай хөдөлгөөн хийж Цагдаагийн хэлтэс рүү орж байгаа бөгөөд гарах үедээ хөдөлгөөн нь удааширч зовуурь шинж тэмдэг илэрсэн клиник шинж тогтоогдож байна.

- талийгаач Ц.Ггийн биед тархины гэмтлийн шинж цагдаагийн хэлтэс дотор байх үед илэрсэн бөгөөд энэ цаг хугацаанд дээрх тархины гэмтлийг авсан байх боломжтой байна. /8 дугаар хавтаст хэргийн 9-21 дэх тал/,

- шүүхээс хуралдааныг 60 хоног хойшлуулж хийгдсэн шинжээч Т.Сэлэнгэ, С.Эрдэнэцэцэг, Б.Баяртогтох, О.Нансалмаа, Э.Эрхэмбаяр, Б.Сэргэлэн, Б.Цолмон, Д.Дунгаамаа, Э.Баасанжав нарын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10067 дугаартай дүгнэлт /нэмэлт ажиллагаа хийгдсэн хавтаст хэргийн 36-46 дахь тал/,

- шинжээч эмч Ө.Сарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...талийгаач Ггийн баруун хацар луу 2 удаа цохих, дух руу нь нэг удаа мөргөх үед дээрх гэмтэл үүсгэгдэх боломжтой боловч тухайн баруун хацар луу 2 удаа цохих, дух руу нь нэг удаа мөргөсөн тохиолдолд талийгаачид клиник шинж илрээгүй байсан. Иймд Гд үүссэн гэмтэл нь 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 16 цагаас хойш Цагдаагийн газарт илэрснээс хойш үүссэн байх боломжтой. Толгойн тархины хэсэгт олон удаагийн давтамжтайгаар хүч үйлчлэхэд тархины эд эд хэлбэлзэл үүссэний улмаас дээрх гэмтэл үүсдэг...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 145-146 дахь тал/,

- шинжээч эмч Ө.Сарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...Би дүгнэлт гаргахдаа урд гаргасан Ц.Ганболд эмчийн дүгнэлтийг, мөн талийгаачийн амьд байх үед нь тархины толгойн компьютерын зургийг дахин уншуулж дүгнэлт гаргасан. ...Ховдлын цус харвалтыг эмнэл зүйн шинжээр нарийвчлан тогтоодог. Хэрэв цаг хугацааны хувьд баруун хацар луу 2 удаа цохих, дух хэсэгт 1 удаа цохиод тархины зүүн ховдлын цус харвалт үүссэн бол тэр даруйдаа тархины гэмтлийн шинж илрэх ёстой. Тэгтэл энэ талийгаач ингэж цохиулаад тархины гэмтэл нь илрээгүй цагдаагийн газарт ороод гараад яваад байдаг юм. ...ийм гэмтэл авсан бол шууд буюу тэр даруйдаа толгой өвдөнө огиулж бөөлжих, тэнцвэр алдагддаг юм. Тэгэхээр алхаж гишгэхэд тэнцвэр алдагдах бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрдэг юм. Ком гэдэг бол гаднын цочролд хүн хүчтэй хариу өгөхгүй ухаан гүн алдагдахыг хэлнэ. ...Энэ бол комын эхний үе буюу ступор гэж хэлдэг юм. Энэ нь ухаан дөжрөн балартах үеийг хэлдэг. Ийм байдалтай хүнийг харахад нүд гөлийсөн ганц нэг үгээр хариулж болно. Сэтгэл, хөдөлгөөний хөөрлийн байдалтай байна гэсэн үг. ...ерөнхийдөө эхлээд гэмтэл авсан даруйдаа үндсэн шинж тэмдэг илэрдэг. Тэгээд цаашаа ховдлын шингэн маань гадагшлаад тархийг хавагнуулаад ирэхээр ийм шинж тэмдэг илэрдэг юм. Энэ нь ар араасаа шууд үргэлжлэх шинж тэмдгүүд юм...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 118-121 дэх тал/,

- шинжээч эмч Ц.Ганболдын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...Талийгаач нь гэмтлийн гаралтай тархины зүүн ховдлын цус харвалтаас болж тархины комд орж нас барсан. Халтархүү эмч анх ороод шинжилгээний дээжүүд болох тархи, элэг, зүрх, уушиг, дэлүү зэргийг авсан, мөн би өөрөө шинжилгээ хийхдээ бага тархи болон зарим тархийг нэмж шинжилгээнд зориулж дээжилж авсан. Энэ нь эд эсийн шинжилгээнд зориулж авсан юм. Бас задлан шинжилгээ хийсэн фото зургуудыг авсан. Энэ эд эсийн шинжилгээгээр гэмтэл хууч архаг өвчин үхлийн шалтгаан тогтоох шаардлагатай юм. ...Халтархүү бол цогцост задлан хийж нээсэн болохоос биш онош тавиагүй, дүгнэлт гаргаагүй байсан. Мөн энэ үед эд эсийн шинжилгээ ч хийгдээгүй байсан. Тэгээд би өөрөө төвөөс ирж ганцаараа задлан шинжилгээ хийж байгаа учраас Халтархүү эмчийн протокол надад шаардлагагүй, би өөрийнхөө шинжилгээг протокол болгоод бичээд явсан. Мөн зарим гавал ясны хугарал зэрэг гэмтэл нь тогтоогдоогүй учраас би хүний бичсэн протоколыг авах шаардлага байхгүй. Мөн зарим гавал ясны хугарал зэрэг гэмтэл нь тогтоогдоогүй учраас би хүний бичсэн протоколыг авах шаардлага байхгүй. ...Халтархүү эмч анх надаа шинжилгээнийхээ талаар танилцуулсан. Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн өвчний түүхтэй танилцахад талийгаачийг амьд байхад нь толгойн томограммад ховолдоо цус харвасан байсан. Мөн урд хийсэн шинжилгээний үед авсан толгойн задалсан үеийн фото зургаар ховдолд цусан хураа үүссэн байсан. Ийм учраас би эдгээр зүйлийг үндэслэж дүгнэлт гаргасан болохоос биш Халтархүүгийн протоколыг үндэслээгүй юм. Үндэслэх ч шаардлага байхгүй...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 122-123 дахь тал/,

- шинжээч эмч Б.Ариунзулын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ийм боломж байхгүй. Тэгэхдээ амьд байж үйл хөдөлгөөн хийж болно. тэгэхдээ шууд комд орохгүй ч гэсэн эмнэл зүйн шинж тэмдэг өгөх учраас эрүүл хүн шиг өвчин зовуурь хэлэхгүй гүйж харайж болохгүй...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 196-197 дахь тал/,

- шинжээч эмч С.Одончимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр 1 удаагийн болон хэдэн ч удаагийн үйлчлэлээр үүсэж болно. Энэ гэмтлийг авсан даруйдаа тухайн цаг хугацаанд шинж илэрнэ. Илрэх шинж нь толгой өвдөх гуйвах, ухаан алдах, хэл ам ээдрэх, ээрэх зэрэг хөдөлгөөнд өөрчлөлт орох явж чадахгүй болно. Талийгаач Ц.Г нь дээрх гэмтлийг тухайн цаг хугацаанд буюу Цагдаагийн хэлтсийн байранд авсан байна. Яагаад гэхээр талийгаачийн биед илэрч байгаа шинж тэмдгүүд нь дээрх гэмтлийг авсан даруйд илэрдэг. ...Тийм боломж бол байхгүй. Хэрвээ Цагдаагийн хэлтсийн байранд орохоос өмнө тухайн гэмтлийг авсан бол тухайн тэр газраа зовуурь шинж тэмдэг нь илэрч Цагдаагийн хэлтэс рүү орох үед энэ гэмтлийн шинж тэмдгүүд тодорхой илэрч гарах байсан.” гэх мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

- шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Т.Сэлэнгээгийн өгсөн мэдүүлэг,

/Дээрх бичгийн баримтууд нь амь хохирогч Ц.Ггийн биед учирсан гэмтэл, амь нас хохирсон гэмтлийн шалтгаан, гэмтлийг авснаас хойш хэдий хугацаанд эмнэл зүйн шинж тэмдэг илрэхийг тодорхойлсон нотлох баримтууд байна./

          - иргэн Ц.Чанцалмаагаас 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 4 дэх тал/,

- цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 5 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч нарын зүгээс: “хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Б.Б нь амь хохирогч Ц.Гг цохисон үйлдлийг нарийвчлан нотлон тогтоож чадаагүй. Тухайн үйл явдал болох үед Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн тасгийн төлөөлөгч нарын өрөөнд байсан гэрчүүдийн мэдүүлгийг анхаарах нь зүйтэй. Тус хэрэгт гаргасан Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээний дүгнэлтүүд нь хоорондоо зөрүүтэй, мөн амь хохирогчид учирсан гэмтлийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт авсан гэсэн шинжилгээний дүгнэлтүүд нь эргэлзээтэй. Нэмэлт ажиллагаагаар хийсэн 9 шинжээчийн бүрэлдэхүүнтэй хийсэн дүгнэлт нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж буй Шүүх шинжилгээний тухай хуульд заасан шинжээч нарын эрх үүргийг танилцуулж дүгнэлт гаргуулалгүй зөрчсөн. Б.Бд холбогдох хэргийг түүнд ашигтайгаар шийдвэрлэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанд холбогдуулан зүйлчилснийг, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэж хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой.” гэж Б.Бд холбогдох хүн алах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах эсхүл зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх гэсэн тус тус агуулгаар хууль зүйн дүгнэлт гаргаж мэтгэлцсэн болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан хэрэг учрал болох үед Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн тасгийн төлөөлөгч нарын өрөөнд байсан гэрчүүд нь бүгд Б.Бтэй цуг ажилладаг цагдаагийн албан тушаалтнууд байна. Эдгээр гэрчийн мэдүүлгүүдээс бусад хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад тулгуурлан дүгнэлт хийхэд: гэрчүүд болон насанд хүрээгүй гэрчүүд нь хоорондоо зөрүүгүй амь хохирогч Ц.Гг амьд байхад нь өөрийнх нь амнаас, эсхүл бусдаас дамжуулж “цагдаа толгой руу цохисон” талаарх байдлыг сонссон мэдүүлгүүд байна. Тус мэдүүлгүүд нь цагдаагийн өрөөнд байсан гэрчийн мэдүүлгүүдээс илүү олон болохыг шүүх анхаарч үзэн үнэлэв. Тиймээс дээрх гэрчүүдийн мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн төлөөлөгч нарын өрөөний дүрс бичлэг хийх төхөөрөмжийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, бусад бичгийн баримтуудаар амь хохирогч Ц.Г нь шүүгдэгч Б.Бтэй харилцаж байхдаа түүнд толгой руугаа цохиулсан үйл баримт тогтоогдсон гэж шүүх дүгнэсэн болно. Учир нь амь хохирогч Ц.Гтой Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн төлөөлөгч нарын өрөөнд байхад Б гэгч нь харилцсан болох нь дүрс бичлэгт ил харагдаж байгаа нь тэмдэглэлд тусгагдсан байна. Харин Б.Б нь амь хохирогч Ц.Гтой өрөөнд байрлуулсан дүрс бичлэгийн төхөөрөмжийн тусгал хүрэхгүй газар буюу харагдахгүй хэсэгт харилцаж байгаа нь тэмдэглэлд тусгагдсан байна.

Тус хэрэгт Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 151 /1 шинжээч/, 796 /3 шинжээч/, 1131 /5 шинжээч/, 1161 /7 шинжээч/, 1102 /9 шинжээч/, 197 /9 шинжээч/,  1067 /9 шинжээч/ дугаартай нийт 7 удаагийн дүгнэлт гаргасан ба тус дүгнэлтүүдэд оролцсон шинжээч нар хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон дүгнэлтүүдээ хамгаалж мэдүүлгүүдийг өгсөн болно. Уг тусгай мэдлэгийнхээ хүрээнд гаргасан шинжээч нарын дүгнэлтүүдийн дийлэнхэд нь амь хохирогч Ц.Ггийн үхэлд хүргэсэн гэмтлийг авсан даруйдаа эмнэлзүйн шинж тэмдэг илэрнэ гэсэн байна. Тиймээс дээрх дүгнэлтүүдийг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудад үндэслэн харьцуулж хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлж дүгнэлт хийн амь хохирогч Ц.Ггийн үхэлд хүргэсэн гэмтлийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн төлөөлөгч нарын өрөөнд Б.Бтэй харилцаж байхдаа түүнд цохиулан авсан гэж шүүх дүгнэсэн болно.  Мөн тусгай мэдлэгийнхээ хүрээнд гаргасан шинжээч нарын дүгнэлтүүдийн дийлэнх нь амь хохирогч Ц.Гд үхэлд хүргэсэн гэмтэл авсан даруйдаа эмнэлзүйн шинж тэмдэг илэрнэ гэсэн дүгнэлтээс гадна бүрэлдэхүүний хувьд илүү олон шинжээч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлтүүд нь шинжлэх ухааны үндэслэлтэй, хүчин чадлын хувьд илүү гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн  10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэргээс ялган зүйлчлэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүний санаа зорилго, үйлдэлдээ болон хохирол, хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчид учруулсан гэмтэл түүний үхэлтэй шууд шалтгаант холбоотой эсэх зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон эсэхийг харгалзан үзэж зүйлчилдэг билээ.

Өөрөөр хэлбэл гэмт этгээд санаатайгаар хүний эрүүл мэндэд халдаж байгаа нь гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгоороо төстэй боловч учруулсан хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаагаар санаатай, болгоомжгүй хандсан уу гэдэгт хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай. Мөн тухайн үед эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авах боломж, нөхцөл байдал байсан уу, амь нас аврагдах боломжтой байсан эсэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад амь хохирогчийн өөрийн хандсан хандлага, үйлдэл зэргийг харгалзан үзвэл зохилтой.  

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нарын өгсөн мэдүүлэг тайлбарыг үндэслэн дүгнэлт хийхэд:

Амь хохирогч Ц.Гд, шүүгдэгч Б.Бгийн учруулсан гэмтэл нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан ч амь нас аврагдах боломж маш бага байсан талаар шинжээч эмч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа мэдүүлсэн болно. Тиймээс шүүгдэгч Б.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчилснийг хөнгөрүүлэн өөрчлөх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

 

Иргэдийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Б.Б талийгаачийг эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй байсан гэсэн асуудал яригдаж байна. Хохирогч орж ирээд эрүүл мэндийн талаар асуудалтай байгаа талаар хэлж байгаа боловч өөр гэрч нарын мэдүүлэг байхгүй байна. Хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлэх арга хэмжээ аваагүй харагдаж байна. Тухайн өрөөний камергүй газарт уулзсан нь ойлгомжгүй санагдаж байна. Сэжигтнээр шалгаж байсан хүнийг ширээнийхээ өмнө суулгаж, асуудал гарвал шүүх асуудал байдаг талаар мэдэж байсан байх. Гэрч нарын мэдүүлгээр насанд хүрээгүй гэрч, дэлгүүрт байсан хүний мэдүүлгээр цагдаад зодуулсан гэсэн зүйл байна. Хэрэг гарсан цаг 16-17 цагийн хооронд болсон. 18 цагт сургууль дээр очиход биеийн байдал нь хэвийн бус байсан. Эдгээрийг үзээд шүүгдэгч Б.Б нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлтэд хүрч байна.” гэсэн дүгнэлт гаргасан болно.

 

            Иймд шүүгдэгч Б.Б нь Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын  эрүүгийн цагдаагийн тасагт эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 16:28:32 цагаас 17:27:44 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт “бусдын гар утас, эд зүйлийг дээрэмдсэн” хэргээр өөр дээр нь хуваарилагдаж шалгагдахаар ирсэн насанд хүрээгүй хохирогч 17 настай Ц.Гг ажлын өрөөндөө дүрс бичлэг хийх төхөөрөмжид харагдахгүй газар зогсоож байгаад шууд санаатайгаар толгой руу нь цохисны улмаас хохирогч Ц.Ггийн бие махбодод тархины зүүн ховдлын цус харвалт гэмтэл учруулсны улмаас тархины комд оруулж амь насыг нь хохироосон гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж бүрэн хангагдсан байх тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын шатанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Э.Ганбат: Энэ зүйл ангийн гэмт хэрэгт гэм буруугүй гэсэн байр суурьтай оролцсон боловч шүүхээс гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлагын дүгнэлт гаргах саналтай байна. Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг харгалзан хуульд заасан доод ялыг оногдуулах саналтай байна” гэв.

Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж чанар, урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй хувийн байдал зэргийг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.

             

Бусад асуудлын талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс нийт 8.160.834 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтыг үнэлж улсын яллагчийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдагдсан 5.759.449 төгрөгтэй тохирч байна гэж үзэн шүүгдэгчээс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах нь үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ц нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 7 ширхэгт тус хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий бичлэг хийгдсэн талаарх тэмдэглэлийг оролцогч нарын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тул хэрэгт нь үлдээж, “эл жи” маркийн дэлгэц хагархай гар утас 1 ширхгийг дахин ашиглах боломжгүй, талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт ямар нэг санал гаргаагүй тул тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шүүх шийдвэрлэв.

 

            Мөн 7 дугаар хавтаст хэргийн 210 дугаар хуудаснаас эхлэн хуудасны дугаарлалтын дэс дараалал алдагдсан байдалтайгаар буюу урд хойноо орж үдэгдсэн, 216 дугаар хуудас буюу Хяналтын шатны шүүхийн тогтоолын хамгийн арын хуудас байхгүйгээр хавтаст хэрэг шүүхэд ирсэн ба Хяналтын шатны шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэн байгааг дурдав. Уг байдал нь хэргийн талаар шийдвэр гаргахад нөлөөлөхгүй гэж үзсэн болно. 

 

            Тус хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 60 хоногийн хугацаагаар хойшлуулж нэмэлт ажиллагаа хийлгэхийг прокурорт даалгасан ба уг ажиллагааны үр дүнг 53 хуудастай дугаарлаагүй нэг хавтас шүүхэд ирснийг дурдав. 

 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б, Д.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүгдэгч Б.Б нь нийт 151 хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулж тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 3 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 зүйл, хэсэг,  заалтуудыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

              1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Х овгийн Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

              2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 3 дахь заалтыг тус тус баримтлан шүүгдэгч Ш овогт Д.Дыг хахууль өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж,

              Шүүгдэгч Б овогт Б.Бг хахууль авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгон, хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.

 

              3. Шүүгдэгч Б овогт Б.Бг хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

               

              4. Шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

              6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Б.Бгээс нийт 5.759.449 /таван сая долоон зуун тавин есөн мянга дөрвөн зуун дөчин ес/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ц-д олгосугай.

 

              7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ц нь энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

              8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Бгийн цагдан хоригдсон нийт 151 /нэг зуун тавин нэг/ хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

              9. Шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

              10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 7 ширхгийг хэрэгт нь үлдээж, “Эл Жи” загварын дэлгэц хагархай гар утас 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

              11. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б, Д.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

              12. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

              13. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Д.Д, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН

 

                                                          ШҮҮГЧ                                          Л.ГАЛБАДАР