Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2022/00039

 


                                                ****- **** **** **** ****

                                .................. **** ****ын нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

**** Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/02779 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 566 дугаар магадлалтай,

****- **** **** **** **** Улаанбаатар **** ****ын

нэхэмжлэлтэй,

****ид холбогдох

2019.09.16-ны өдрийг хүртэлх хугацааны орон сууц хөлсөөр ашиглуулж олох байсан орлого 53,955,000 төгрөг гаргуулж, орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчийн гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Шинэхүү, хариуцагч ****, түүний өмгөөлөгч Д.Отгонбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. ****- **** **** **** **** Улаанбаатар **** **** нь ****ид холбогдуулан 2019.09.16-ны өдрийг хүртэлх хугацааны орон сууц хөлсөөр ашиглуулж олох байсан орлого 53,955,000 төгрөг гаргуулах, орон сууц болон автозогсоолын хамт албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/02779 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар ****- **** **** **** ****, Улаанбаатар **** ****ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Оддын хотхон 37а байр, 08 тоотод байрлах, 112.8 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг, 17 тоот автозогсоолын хамт ****ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, нэхэмжлэлийн шаардлагаас 53,955,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 1,039,558 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 566 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/02779 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжшийдвэрлэсэн байна.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Шинэхүү хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1.1-д “...шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн...” гэж заасныг, давж заалдах шатны шүүх мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т “...шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн...” гэж заасныг тус тус зөрчиж шийдвэрлэсэн. Талууд ****ийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хугацаанд Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн дэх хэсэгт “...Албан тушаалын байдал, түүнчлэн хөнгөлөлт эдлэх эрхтэй нь холбогдуулж хуульд заасан журмын дагуу тодорхой этгээдэд түр хугацаагаар шилжүүлсэн орон сууцыг албаны орон сууц гэнэ...”гэж заасны дагуу албан тушаалын орон сууц болох “Хан-Уул дүүргийн 1-р хороо, Оддын хотхонд 112.87 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, автомашины гараашаар хангаж байсан. Хариуцагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалтад “...өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн...” гэж заасан үндэслэлээр 2016.11.02-ны өдрийн Б-1-268 тоот тушаалаар цуцалсан. Хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанаар хариуцагч Орон сууц ашиглуулах гэрээний 1.1-д зааснаар албан тушаал өөрчлөгдсөн тохиолдолд үл маргах журмаар суллан өгөх, Иргэний хуулийн 310 дугаар зүйлийн 310.1 дэх хэсэгт “...Ажил олгогч нь өөрийн мэдлийн орон сууцыг хөлслүүлэхээр хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчтай тодорхой бус хугацаагаар гэрээ байгуулсан тохиолдолд тухайн ажиллагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон бол ажил олгогч орон сууц хөлслөх гэрээг цуцлах эрхтэй....” гэж заасны дагуу орон сууцыг суллан өгөх үүрэгтэй байсан. Хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанаар “УБТЗ” ХНН-ийн зүгээс ****ийг орон сууцаар хангах үүргийн харилцаа дуусгавар болсон байна. Үүргийн харилцаа дуусгавар болсноор **** нь орон сууцыг чөлөөлж өгөх байтал одоог хүртэл чөлөөлөөгүй, бусдын өмчлөлийн байранд үнэ төлбөргүйгээр амьдарч байгаа нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих үйлдэл юм.

3.1. Гэтэл анхан шатны шүүхээс орон сууц болон автомашины гараашаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангасан боловч хөдөлмөрийн гэрээ цуцалсан өдрөөс одоог хүртэл суллаж өгөөгүй байгаа хугацааны төлбөр болох үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байгааг нэхэмжилсэн үнийн дүнг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ нь анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1.1 дэх заалтад “...шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн...” гэх заалтыг зөрчсөн байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “...хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон...", 493 дугаар зүйлд 1 дэх хэсэгт “...Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна...” гэж заасны дагуу орон сууц, автомашины гарааш болон түүнээс олох ёстой байсан ашиг, орлого, үр шимийг шаардах эрхтэй бөгөөд мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт “...Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээдийн хүү эд хөрөнгийг олж авсан үеэс, ...эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ...” гэж тус тус заасан байхад анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй болно.

3.2. Түүнчлэн Анхан шатны шүүх нь Иргэний хуулийн 492, 493 дугаар зүйлд заасан хэм хэмжээг буруу тайлбарлаж “УБТЗ” ХНН-ийн даргын 2014.05.08-ны өдрийн А-108 дугаар тушаалын 1-д заасан “гадны байгууллага, иргэдэд түрээслүүлж байгаа үйлдвэр, үйлчилгээний болон конторын байрны 1 м.кв ашигтай талбайн түрээсийн доод хэмжээг Улаанбаатар ба Замын-Үүдэд 12,500 төгрөгөөр тогтоосон” гэх заалтыг үндэслэн олох байсан орлогыг нэхэмжилсэн боловч албан тушаалын орон сууцанд буюу хариуцагчид хамаарахгүй заалт болно гэж дүгнэн 53,955,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

****- **** **** **** **** Улаанбаатар **** **** нь 1949 онд Бүгд Найрамдах **** Ард Улс болон одоогийн ОХУ хоорондын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр байгуулагдсан бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт“...төрийн өмчит үйлдвэрийн газар...” гэж заасан байгууллага юм.

3.3. Төрийн өмчит хуулийн этгээд төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмшиж, ашиглахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “...Төрийн өмчит хуулийн этгээд нь өөрт олгогдсон эд хөрөнгийг энэ хуулиар тогтоосон журмын дагуу эзэмшиж ашиглана...”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн11.2 дахь хэсэгт “...төрийн өмчийн эд хөрөнгийн анхан шатны бүртгэл, тооллого, тайлан тэнцэл гаргах ажлыг зохион байгуулж удирдах, төрийн өмчийн эд хөрөнгийн ашиглалтад хяналт тавьж, түүний үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээ авах...” эрхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх байхаар хуульчилжээ. Үүний дагуу Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоолоор “Төрийн өөрийн өмчийг түрээслэх журам”- ыг боловсруулсан бөгөөд энэхүү журмын 11, 17 дахь заалтыг тус тус үндэслэн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2007 оны 42 дугаар тогтоолоор “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн жишиг үнэ батлах тухай” тушаалыг баталсан байдаг. Өөрөөр хэлбэл энэ нь нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ бөгөөд төрийн өмчийн хуулийн этгээдүүд өөрсдийн дураар түрээсийн тарифыг тогтоох эрхгүй байгаа юм. Гэтэл анхан шатны шүүх тус нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг хэрэглээгүй. Дээрх нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний дагуу “УБТЗ" ХНН-ийн дарга 2014 оны А-108 дугаар тушаалаар гадны байгууллага, иргэдэд 1 кв.м талбайг Улаанбаатар хотод түрээслэх тарифыг 12.000 тогтоож өгсөн нь хууль болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг үндэслэж баталсан байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг хэрэглээгүй тул шүүхийн шийдвэр үндэслэлгүй гэж үзэж байна.

3.4. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт “...Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана...” гэж заасны дагуу анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож байгааг хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хуулийн үндэслэлтэй тодорхой бичээгүй нь ойлгомжгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт “...Тогтоох хэсэгт..., мөн улсын тэмдэгтийн хураамж...”-ийг тусгана гэжээ. Гэтэл улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс нийт 497,925 төгрөг төлөх ёстой байснаас андуурч 1,039,558 төгрөгийг төлсөн бөгөөд зөрүү 541,633 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг хэрэглээгүй. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасныг зөрчиж гомдлын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн тул шийдвэр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

4. Хариуцагч **** хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Улаанбаатар **** ****ын даргын 2018.01.19-ний өдрийн А-22 дугаар тушаалаар “ ****- **** **** **** Улаанбаатар **** **** ****ийн орон сууцны дүрэм”-ийг шинэчлэн баталсан. Өөрөөр хэлбэл уг дүрмээр Улаанбаатар **** ****ын ажилтан, алба хаагчдын ашиглаж буй албан тушаалын орон сууцтай холбогдох харилцааг зохицуулсан. Дээрх дүрмийн 6.1-д энэхүү дүрмийн дагуу Зангилааны орон сууцны комиссоос олгосон “УБТЗ-ын технологийн орон сууц хөлслөх эрхийн бичиг” болон Төв комиссоос олгосон “УБТЗ-ын албан тушаалын орон сууц ашиглах эрхийн бичиг” нь УБТЗ-ын өмчлөлийн орон сууцыг ажилтанд хөлслүүлэх, ашиглуулах үндэслэл болно, 6.12-т “энэхүү дүрмийн шаардлага хангаагүй орон сууцны эрхийн бичиг, гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцно.” гэж заасан бөгөөд **** нь энэхүү дүрэмд заагдсан бүх шаардлагыг хангасан, орон сууц ашиглах эрхийн бичиг болон УБТЗ орон сууц хөлсөөр ашиглуулах гэрээг байгуулж, үүний үндсэн дээр маргаан бүхий орон сууцыг ашиглаж байгаа. Дүрмийн 7.1-д “дор дурдсан тохиолдолд төв болон зангилааны орон сууцны комисс нь орон сууцны эрхийн бичгийг хүчингүй болгож, гэрээг цуцлах шийдвэр гаргана”, 7.1.1-д “Ажилтан өөрийн хүсэлтээр болон сахилгын зөрчлийн улмаас захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тохиолдолд тухайн орон сууцанд түүний хамтран амьдрагч хууль ёсны гэр бүлийн гишүүдээс УБТЗ-д ажилладаг хүн байхгүй бол орон сууцны гэрээний хугацаа дууссан эсэхийг харгалзахгүйгээр, 7.2-т “Энэ дүрмийн 7.1-д заасан үндэслэлээр орон сууцны эрхийн бичгийг хүчингүй болгож гэрээг цуцалсан тохиолдолд ажилтан нь үл маргах журмаар орон сууцыг суллаж, эзэмшигч байгууллагад хүлээлгэн өгөх үүрэгтэй.” гэж заасан. Үүнээс үзэхэд төв болон зангилааны орон сууцны комисст орон сууцны эрхийн бичгийг хүчингүй болгож, гэрээг цуцлах шийдвэр гаргах эрх хадгалагдаж байгаа нь харагдаж байна. Гэтэл дүрмийн 7.1-д заасны дагуу ****ид 2014.07.16-ны өдрийн ТК00225дугаартай эрхийн бичиг, 2014.07.26-ны өдөр ****, УБТЗ-ын БЗҮҮН ангийн дарга Д.Тунгалагтай байгуулсан “УБИЗ-ын албан тушаалын орон сууцыг хөлсөөр ашиглуулах гэрээ”-г цуцалж, эрхийн бичгийг хүчингүй болгосон шийдвэрийг төв болон зангилааны орон сууцны комиссоос гараагүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл дүрмийн 7.1.9-д заасан “Албан тушаалын орон сууцыг ашиглагч ажилтны хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон, цуцлагдсан" гэх үндэслэл тогтоогдож байх боловч уг маргаан бүхий орон сууцны эрхийн бичгийг хүчингүй болгож, гэрээг цуцалсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, ямар нэгэн шийдвэр гаргаагүй тул өнөөдрийг хүртэл хууль бусаар бус албан тушаалын орон сууц ашиглуулах эрхийн бичиг болон гэрээний үндсэн дээр ашиглаж байгаа гэж үзэхээр байна.

4.1. Гэвч шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн үнэлээгүй, хариуцагчийн албан тушаалын орон сууц ашиглуулах эрхийн бичиг болон гэрээг хүчингүй болгосон ямар нэгэн хууль ёсны шийдвэр гараагүй буюу хууль бусаар эзэмшиж байгаа гэх үндэслэл тогтоогдоогүй, энэ талаар нэг ч баримт хэрэгт баримтаар авагдаагүй байхад хэт нэг талыг барьж, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Оддын хотхон 37а байр, 08 тоот орон сууцыг 17 тоот авто зогсоолын хамт албадан чөлөөлүүлэх шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Миний бие 16 жил Улаанбаатар **** **** ХНН-д ажиллаж, **** ****ын байгууллагын хөгжил дэвшил, амжилтад тодорхой **** нэмрээ оруулан, ажиллаж байсан бөгөөд УБТЗ-ын даргын 2016.11.02-ны өдрийн Б-1-268 тоот тушаалаар 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Угтаа бол УБТЗ ХНН нь албан тушаалын орон сууцыг өндөр настанд хөнгөлөлттэй нөхцөлөөр элэгдэл хорогдлыг тооцон, ажилтандаа ****чилж зах зээлийн ханшаар худалддаг бөгөөд миний зүгээс уг маргаан бүхий орон сууцыг худалдан авах хүсэлтийг эрх бүхий албан тушаалтанд нь гаргасан боловч татгалзсан хариу өгсөн. Өндөр настны нийгмийн асуудлыг тэтгэвэрт гаргасан байгууллага хариуцах ёстой. Надад ямар нэгэн гачигдал гарвал хариуцаж, тусалж дэмжих байгууллага нь УБТЗ ХНН юм. Мөн миний гэр бүлийн хүн О.Алтанцог нь УБТЗ ХНН-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газарт 2018.05.30-ны өдөр хүртэл ажилласан бөгөөд ямар ч үндэслэлгүйгээр орон тооны цомхтголоор ажлаас халсан. Түүнийг ажлаас гарах үед нь бид хоёр хамт тойрох хуудас зуруулж байхад УБТЗ ХНН-ээс танд байрыг өгөх асуудал байгаа, таны асуудлыг шийдвэрлэхээр санхүүгийн материал бүрдүүлсэн гэж хэлсэн. Гэтэл уг асуудлыг шийдвэрлээгүй өнөөдрийг хүрч байна. Одоо миний эхнэр тодорхой эрхэлсэн ажилгүй, би өөрөө биеийн байдал муу, мөн тэтгэвэрт байдаг, бага насны буюу 5 настай 2 ихэр хүүхэд, 16 настай хүүхдүүдтэйгээ амьдардаг, маргаан бүхий орон сууцнаас өөр амьдрах газар, өөрийн болон эхнэрийн нэр дээр ямар ч үл хөдлөх эд хөрөнгө байхгүй. Уг нөхцөл байдлыг мэдсээр байж нэхэмжлэгч тал тодорхой хугацаа олгож харилцан зөвшилцөлгүйгээр орон сууцнаас албадан гаргуулж, гудамжинд гаргахаар санаархаж, УБТЗ-аас миний албан тушаалын орон сууц ашиглах эрхийн бичиг, гэрээ зэргийг хүчингүй болгосон шийдвэр огт гаргаагүй хирнээ шүүхийг төөрөгдүүлж албадан чөлөөлүүлэх шийдвэр гаргуулж, миний болон гэр бүл, үр хүүхдийн маань эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуульд заасан үндсэн эрх хүртэл зөрчигдөхөд хүрээд байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг буюу ****- **** **** **** **** Улаанбаатар **** ****ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2-р хороо, Оддын хотхон 37а байр, 08 тоотод байрлах, 112,8 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг, 17 тоот авто зогсоолын хамт ****ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж гэснийг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү..”гэжээ.

ХЯНАВАЛ:

5.Хяналтын журмаар гаргасан хариуцагч ****ийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Шинэхүүгийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв. 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Оддын хотхон 37а байр, 08 тоотод байрлах, 112.8 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг, 17 тоот автозогсоолын хамт ****ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хангаж,үлдэх 53,955,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

6. ****- **** **** **** **** Улаанбаатар **** ****нь ****ид холбогдуулан 2019.09.16-ны өдрийг хүртэлх хугацаанд орон сууц хөлсөөр ашиглуулж олох байсан орлого 53,955,000 төгрөг гаргуулах, орон сууцыг авто зогсоолын хамт албадан чөлөөлөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...орон сууц болон авто зогсоолыг чөлөөлүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрч, харин албан тушаалын орон сууцыг түрээслэх гэрээ байгуулаагүй гэх үндэслэлээр 53,955,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэсэн тайлбарыг гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй талаар мэтгэлцсэн байна.

Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн орон сууц, авто зогсоолын хамт албадан чөлөөлүүлэх, олох байсан орлогыг хариуцагчаас шаардсан байх бөгөөд уг үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшил, төлбөрийг хариуцагч төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

7. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019.09.19-ний өдрийн А-5/3231 тоот албан бичгээр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Оддын хотхон 37а байр, 08 тоотод байрлах орон сууц ****- **** **** **** **** Улаанбаатар **** ****ын балансад бүртгэлтэй, үндсэн хөрөнгө болох нь тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.

****- **** **** **** **** Улаанбаатар **** ****тус байгууллагад ажилтай ****той 2014.07.16-ны өдөр УБТЗ-ын албан тушаалын орон сууцыг хөлсөөр ашиглуулах гэрээг байгуулж, уг гэрээгээр **** Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Оддын хотхон 37а байр, 08 тоотод байрлах орон сууцыг тухайн албан тушаалд хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хугацаанд эзэмшиж, ашиглуулахаар тохиролцжээ.

Уг гэрээг үндэслэж ****- **** **** **** **** Улаанбаатар **** ****ын орон сууцны төв комиссын дарга 2014.07.16-ны өдөр ****ид тус орон сууцыг тухайн албан тушаалд ажиллах хугацаандаа ашиглахыг зөвшөөрч Улаанбаатар **** ****ын албан тушаалын орон сууц ашиглуулах ТК00225 тоот эрхийн бичгийг олгожээ.

Дээрх УБТЗ-ын албан тушаалын орон сууцыг хөлсөөр ашиглуулах гэрээний 1.1-д “...тухайн албан тушаалаас өөрчлөгдсөн тохиолдолд орон сууцыг үл маргах журмаар зохих журмын дагуу суллан хүлээлгэн өгөх”, Улаанбаатар **** ****ын албан тушаалын орон сууц ашиглуулах эрхийн бичигт “...тухайн албан тушаалд ажиллах хугацаанд ашиглуулахыг зөвшөөрөв..” гэсэн байна. 

Нэхэмжлэгч байгууллагын даргын 2016.11.02-ны өдрийн Б-1-268 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар ****ийг 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Маргааны зүйл болсон орон сууц, авто зогсоолын хууль бус эзэмшиж байгаа эсэх талаар талууд өөр өөр байдлаар тодорхойлсон боловч хэрэгт авагдсан баримтаар **** Бээжин дэх УБТЗ-ын төлөөлөгчийн газрын тэргүүний албан тушаалд ажиллах хугацаандаа Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Оддын хотхон 37а байр, 08 тоотод байрлах орон сууц, авто зогсоолын хамт хууль ёсоор ашиглаж, эзэмших эрхтэй үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн бусдын хууль бус эзэмшлээс  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар шаардах эрхтэй.

8. Хэргийн оролцогч нь шаардлага,тайлбараа нотлох баримтыг өөрөө гаргах үүрэг хүлээнэ. Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэнэ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд үнэлж, өөрийн эрх хэмжээний хүрээнд хариуцагч **** Бээжин дэх УБТЗ-ын төлөөлөгчийн газрын тэргүүний албан тушаалаас чөлөөлөгдсөнөөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Оддын хотхон 37а байр, 08 тоотод байрлах орон сууц, авто зогсоолын хамт нэхэмжлэгчид хүлээлгэж өгөхгүй хууль бусаар эзэмшиж байгаа талаар хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-дзаасантай нийцжээ.

Хариуцагч анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...УБТЗ-ын албан тушаалын орон сууцыг хөлсөөр ашиглуулах гэрээг цуцалж, эрхийн бичгийг хүчингүй болгосон шийдвэрийг төв болон зангилааны орон сууцны комиссын шийдвэр гараагүй...” гэж маргаагүй тул түүний гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Хяналтын журмаар гаргасан хариуцагч ****ийн дээрх утга агуулга бүхий гомдол хангагдахгүй.

9. Түрээсийн тариф шинэчлэн батлах тухай ****- **** **** **** **** Улаанбаатар **** ****ын даргын 2014.05.08-ны өдрийн А-108 дугаар тушаалын 1-д заасан гадны байгууллага, иргэдэд түрээслүүлж байгаа үйлдвэр, үйлчилгээний болон конторын байрны 1 м.кв ашигтай талбайн түрээсийн доод хэмжээг Улаанбаатар ба Замын-Үүдэд 12,500 төгрөгөөр тогтоосон гэх заалтыг үндэслэн олох байсан орлогыг нэхэмжилсэн боловч албан тушаалын орон сууцанд буюу хариуцагчид хамаарахгүй.

Анхан шатны шүүхээс орон сууц ашиглах хугацаанд олох байсан орлого 53,955,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Түүнчлэн орон сууц ашиглах хугацаанд олох байсан орлого 53,955,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдвэрт нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй болохыг давж заалдах шатны шүүх дурдаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмыг хангасан дүгнэлт гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Шинэхүүгийн “...53,955,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна...” гэсэн хяналтын журмаар гаргасан гомдол хангагдахгүй.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д “мөнгө төлүүлэхээр шаардсан нэхэмжлэлд нэхэмжилж байгаа мөнгөн дүнгээр”, мөн зүйлийн 63.1.3-т “бие даасан хэд хэдэн шаардлагыг нэг нэхэмжлэлд бичсэн бол бүх шаардлагын үнийн нийлбэрээр” нэхэмжлэлийн үнийг тодорхойлно, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70,200 төгрөг”-ийн хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана гэж заажээ.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлд 70,200 төгрөг, 53,955,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлд 427,725 төгрөг, нийт 497,925 төгрөг төлөх байтал 1,039,558 төгрөг төлжээ.

Иймд илүү төлөгдсөн 541,633 төгрөгийг анхан шатны шүүхээс буцаан олгоогүй нь буруу болжээ.

Давж заалдах шатны шүүх дээрх алдааг зөвтгөлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулах шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

11. Иймд дээр дурдсанаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан Д.Шинэхүүгийн гомдлоос “...541,633 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан гаргуулах...” хэсгийг хангаж, үлдэх хэсгийг болон ****ийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 566 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/02779 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,039,558 төгрөгөөс илүү төлөгдсөн 541,633 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 497,925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 497,925 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, Д.Шинэхүүгийн гомдлын зарим хэсгийг хангаж, ****ийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 427,725 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчийн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.БАНЗРАГЧ

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ    

                                            ШҮҮГЧИД                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД