Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 757

 

 

        Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон   ТОГТООХ нь:

        1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар  Б.Т, Г.Г  нарын гэрлэлтийг цуцалсугай.

       2. Гэр бүлийн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар хариуцагч Г.Г-ийн “Гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцох тухай” сөрөг нэхэмжлэл шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

         3. Гэр бүлийн  хуулийн 14 дугаар зүйлийн 14.5-д зааснаар хүү Т.Т-г эх Г.Г-ийн  асрамжинд үлдээсүгэй.

          4. Гэр бүлийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Т.Тг 11 насанд хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар тутам эцэг Б.Т-аас тэжээн тэтгүүлсүгэй.

        5. Зохигчид нь эд хөрөнгийн талаар маргаан үүсгээгүй болохыг дурдсугай.

         6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Т-ын  улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200  төгрөгийг, Г.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 101764 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Г.Г-с 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Т-д, нэхэмжлэгч Б.Т-аас 31564 төгрөгийг гаргуулан Г.Г-т тус тус олгосугай.

         7. Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг мэдэгдсүгэй.

        8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.У-т даалгасугай.

       9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд  нь мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

        10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

       11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

                              

 

                     

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Т.БАЙГАЛМАА