Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 581

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, шүүгчид А.Жархынгүл, Х.Мейрамбек нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ц сумын 01 дүгээр багт оршин суух, утас:, РД:, Н овогт Мын Аийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ц сумын 01 дүгээр багт оршин суух, утас, Б овогт Сын Ө,

Хариуцагч: Б аймгийн Ц сумын 01 дүгээр багт оршин суух, утас, Б овогт Сын Б нарт холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, Хариуцагч С.Ө, хариуцагч С.Б, хариуцагчийн өмгөөлөгч Х.З, иргэдийн төлөөлөгч А.М, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Хашаа хороог засварласантай холбоотой гасан хохирол болох 990000 төгрөг гаргуулах тухай

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч М.А нь Б аймгийн Ц сумын 1 дүгээр багт эхнэрийнхээ хамт оршин суудаг. 2017 оны 6 дугаар сард С.Ө, С.Б нар нь М.А, М.А нарын малын хороог эвдсэн тул Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна. Улмаар Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолын дагуу С.Ө, С.Б нарыг торгон шийтгэсэн байна. С.Б, С.Ө нар нь тухайн үед М.А, М.А нараас уучлалт хүсэж, нийт учирсан хохирлын 1100,000 төгрөгийг бэлнээр өгч, эвдсэн хашаа хороог хамтдаа барьж өгөхөөр болж амлалт өгч байжээ. Гэтэл С.Б, Ө нар нь өгсөн амлалтаа биелүүлээгүй тул А, А нар нь 3 хүнийг хөлслөн авч хашаа хороог засварласан байна. Хашаа хороо засварлан барихын тулд 390,000 төгрөгийг бензинд, 3 хүнийг хөлслөн ажиллуулахад 600000 төгрөг зарцуулсан байна.

Иймд хашаа хороог засварласантай холбоотой гарсан зардал болох 990,000 төгрөгийг Б, Ө нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Ө, С.Б нарын шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нын нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хамтран тайлбар гаргаж байна.

Үүнд: 1. Хариуцагч С.Ө, С.Б бид хоёр өвөлжөөний газрын маргаан болон хувийн таарамжгүй харьцаанаас болж 2017 оны 06 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд хохирогч Мын Аы эзэмшлийн 3 хашаа, 2 амбаарыг хууль бусаар эвдэж гэмтээн Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдэж Б аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ний өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолоор торгох ялаар шийтгүүлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон байгаа. Тухайн үед С.Ө, С.Б бид 2 гэмт хэрэг үйлдэж эвдэн сүйтгэсэн хохирогч М.Аы 3 хашаа, 2 амбаарыг байгаа байдалд нь сэргээн босгож тухайн газарт барьж босгож хэвийн байдалд оруулсан юм. Түүнээс гадна мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.А нь янз бүрийн нотлох баримт гаргаж хохиролд нэхэмжилсэн бусад зардал болох 1100000 төгрөгийн С.Ө, С.Б бид хоёр сайн дураар төлж, хохирогчийг хохиролгүй болгосон юм.

2. С.Ө, С.Б бид хоёрын гэмт хэрэг үйлдэх замаар эвдэж гэмтээсэн 3 хашаа, 2 амбаарын хууль ёсны хохирогч, иргэний нэхэмжлэгчээр мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд Мын Аыг тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох шийдвэр гаргана, мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж иргэний нэхэмжлэгчээр тогтооно гэсэн заалтыг дагуу хохирогч болон иргэний нэхэмжлэгчээр Мын Аыг тогтоосон байдаг юм. Харин Мын Аийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч болон иргэний нэхэмжлэгчээр тогтоол, захирамж гаргаж тогтоогоогүй тул хохирол хор уршиг нэхэмжлэх эрхгүй юм. Товчоор дүгнэвэл, М.А нь тухайн эрүүгийн хэргийн оролцогч биш тул иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

3. С.Ө, С.Б бид хоёрыг гэм буруутайд тооцсон Б аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 64 тоот шийтгэх тогтоолын 4 дэх заалтаар шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, гаргуулах зардалгүй гэж тодорхой заасан ба хохирогч М.А хүлээн зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй. Уг шийтгэх тогтоол одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа болно.

4. С.Ө, С.Б бид хоёр Гэмт хэрэг үйлдэж бусдын хөрөнгийг эвдэж гэмтээсэн хэргийг хянан шийдвэрлэсэн М.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нын нэхэмжлэлийн шаардлагын талаар Б аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 64 дугаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бүрдээд байна.

5. Харин М.А, М.А нар нь С.Ө, С.Б бид 3 хашаа, 2 амбаарыг барьж босгоод хүлээлгэж өгсөн байхад нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. М.Аийн 3 хүнийг хөлслөн авч, хашаа хороо засварласан гэх асуудал С.Ө, С.Б бид хоёрт огт хамааралгүй бөгөөд тэд Ц сумын төвөөс хүний хашаа хорооны шинэ материалыг худалдан авч урд байсан хашаа хороог өргөтгөж, цоо шинээр хашаа хороо барьсан байгаа юм. М.Аийн шинээр барьж, газар эзэмших үүднээс томсгож барьсан эд хөрөнгө бидний гэм бурууд огт хамааралгүй болно. Иймд шүүхээс хүсэх нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар М.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ талаар тайлбарлахдаа: Б аймгийн Ц сумын 2 дугаар багт оршин суух Аийн хашаа хороог хууль бусаар эвдэн сүйтгэсэн асуудал гарсан. Бусдын энд хөрөнгийг эвдэн сүйтгэсэн гэх үндэслэлээр хариуцагч нарыг шийтгэсэн. Тухайн үед хашаа хороо эвдэн сүйтгэж, модыг эвдсэнтэй холбоотой эвдэн үнэлгээ тогтоож, 1200000 төгрөгийг хариуцагч нар төлж өгсөн. Тухайн эвдсэн хашаа хороог барих асуудал бол модыг төлж асуудалтай холбоогүй. Хариуцагч нар тухайн хашаа хороог барихад тусална, завсарлахад тусална, хамт баръя гэж хэлсэн. Аийн авга ах нар болох Ө, Б нар тэдний хашаа хороо сүйтгэсэн. Эцэг нь нас барсны дараа газар, хашаа хороо, газартай холбоотой маргаан үүсэж, нэг нэгнээ албадан нүүлгэх асуудлыг удаа дараа гаргаж байсан. Дараа нь өөрийнхөө ахынхаа хүүхдийн хашаа хороог эвдэн сүйтгэсэн ба шүүх уг асуудлыг шийдвэрлэж шүүхийн шийтгэх тогтоол гарсан. Тухайн үед модон хашаа хорооны модыг үнэлж, дүгнэлт гаргаж байсан. Ах дүү хүмүүс учир тухайн үед модны үнийг төлүүлж аваад дараа нь хашаа хороог барихад тусална гэх баримт бичүүлж авсан байна. Хэргийн 4 дүгээр хуудсанд Өийн бичсэн баримт авагдсан. Тухайн баримтад 1200000 төгрөг өгсөн нь үнэн, хашаа хороог барихад тусална гэж бичсэн байна. Гэтэл 1200000 төгрөг өгөөд хашаа хороог барихад тусалж дэмжээгүй. А, А нар хариуцагч нарын өгсөн 1200000 төгрөгөөр худалдаж авсан модыг тээвэрлэж, хүн хөлсөлж хашааг бариулсан зардалд 990000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ нь хариуцагч нарын буруутай үйл ажиллагаанаас нэхэмжлэгчид учирсан гэм хор байгаа. А, А нар хамт амьдардаг гэдгийг баталсан багийн Засаг даргын тодорхойлолт байгаа. Өөрөөр хэлбэл, А, А нарын малын хашааг эвдэн сүйтгэсний улмаас 990000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилж байна. Өөрөөр хэлбэл, А, А нарын малын хашааг эвдэн сүйтгэсний улмаас хашаа хороо барихад гарсан 990000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй. Гэм хор учирсан. Гэм буруутай гэдэг нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдож байна. Эвдэн сүйтгэсэн хашаа хороог завсарлаж өгнө гэх хариуцагч нарын тайлбар байгаа. Тухайн үед үүрэг амлалт авч, баримт бичиж өгч, хохирогчийн уучлалтыг авсан. Гэтэл дараа нь хариуцагч нар бид өгөх ёстой мөнгөө өгсөн, хашаа хороогоо өөрөө завсарлаж ав гэж хэлсэн байна. А өөрөө хашаа хороогоо барьж чадахгүй байсан тул хүн хөлсөлж авсан. Мөн бараа материалыг тээвэрлэсэнтэй холбоотой гарсан зардал болох 990000 төгрөг нэхэмжилж байна. Бид холбогдох нотлох баримтыг гаргаж өгсөн. Хариуцагч нар үүнийг үгүйсгэхгүй байна. Хариуцагч нарын хашааг томсгож барьсан, байшин худалдаж аваад нүүлгэж барьсан гэх асуудал тогтоогдохгүй байна. 990000 төгрөгөөр байшин барих асуудал байхгүй. Аийн гэр 200 км хол газар байдаг ба мод тээвэрлэхэд их зардал гарна. Мөн хүн хөлсөлж хашаа бариулсан. Мөн хашаа барихад А, А нар өөрсдөө ч гэсэн барьсан. Зөвхөн хүнээр хашаа бариулсан 990000 төгрөг гарч байгаа асуудал байхгүй. Хариуцагч нар гар баримт бичиж өгөөд хашаа барихад тусалсан бол хохирол нэхэмжлэхгүй байх байсан. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй тул хангаж шийдвэрлэж өгнө үү. Ат гэмт хэргийн улмаас хохирол учирсан. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч С.Ө шүүх хуралдаанд мэдүүлэгтээ: Би 2017 онд дүүгийн хамт ахынхаа хүүхдийн хашааг эвдсэн нь үнэн. Бид шүүхээр шийтгэгдэж, ял авсан. Мөн хохирлыг төлж өгсөн. Нэхэмжлэгч нарын хөлсөлж авсан 3 туба залуугийн 10 метр газар чулуугаар хашаа барьж, 2 байшин барьсан гэж хэлсэн үг байна. Бид нар модон хашааг эвдэж сүйтгэсэн. Бид модон хашааг хуучин байсан газарт нь барьж өгсөн. Бидэнд шүүх болон сумын удирдлагууд хашааг хуучин хэвд нь оруулж барьж өгнө гэсэн тул бид барьж өгсөн. Үүнийг нэг хашаа хороог хөдөлгөсөн. Нэг хашаа хороог хөдөлгөхөд бидний эвдсэн хашааны ойролцоо 5 метр хөдөлгөсөн байна. 5 метр хөдөлгөөд дунд нь 10 метр чулуу хашаа өрсөн байна. 1 хашаа хороог хөдөлгөсөн. 2 байшин гэж байна. Худалдаж авсан байшингийн суурийг 15 метр ухаад тэгшилж барьсан байна. Бид урьд нь эвдсэн зүйлээ засаж өгсөн. Гэтэл нэхэмжлэгч бид нарыг нүүгээд явсны дараа 06 дугаар сарын 10-ны үеэр өвөлжөөнд очиж ажил хийсэн байна. Бидний янзалж өгсөн хашаа хорооны нэгийг өөрчилж дунд нь чулуу өрсөн байна. Бидэнд чулуу өрөхөд гарсан зардал ямар ч хамаагүй. Нэхэмжлэгч материал ачиж очиход 390000 төгрөгийн зардал гарсан гэж байна. Худалдаж авсан байшингийн модоон хашаа хорооны дээд талыг битүүлсэн. Нэхэмжлэгч нарын өөрөө худалдаж авсан байшинг тээвэрлэхэд бидний ямар ч оролцоо хамаарал байхгүй. Бид хэн нэгний хийсэн ажлын хөлсийг өгөөд байвал юу болох вэ. Хэргийн үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Багийн Засаг даргын тодорхойлолт байгаа. багийн Засаг даргыг хонь хариулж байхад нэхэмжлэгч бид ийм хашаа хороо барьсан, биднийг хашаа хороог барьж өгөөгүй тул 3 хүн хөлсөлж авч ажиллуулсан гэж тодорхойлолт бичүүлж авсан байна. Бид өчигдөр сумын Засаг даргын орлогч Бекет гэх хүнийг багийн Засаг даргад дагуулж очоод чи газар дээр нь очоод үзэж байгаад яагаад тодорхойлолт өгөөгүй юм бэ гэж хэлсэн. Чулуу бариулж, хашаа хороог дээвэрлэсэн асуудал бидэнд ямар ч хамааралгүй. А, А нарт хохирол 1100000 төгрөг өгсөн. А өөр хашаа хороо худалдаж авсан. Ат уг хашаа хороонд ямар ч хамааралгүй, түүнд уг хашаа хороотой холбоотой ямар ч гэрчилгээ байхгүй. Энэ хүн бол хүмүүсийг зодож, чирээд тус хашаа хорооноос хөөгдсөн. Бид өнгөрсөн жил нүүгээд явсны дараа 6 дугаар сард ирээд нүүлгээд явсан байшинг барьж бүх асуудлын эх үүсвэрийг тавьсан. А ямар ч хамааралгүй. Бидний хохирогч А байсан. Аийг танихгүй ямар ч хамааралгүй. Би Аийг танихгүй гэв.

Хариуцагч С.Б шүү хуралдаанд тайлбарлахдаа: Бид төрсөн ахынхаа хүүхдүүдтэй таарамж муутай явж байгаад 2017 онд 2 хашаа хороо, задгай хашааг эвдсэн нь үнэн. Улмаар уг хэрэг шүүхэд ирээд шийдвэрлэгдсэн. Бид дээрх 2 хашаа хороо, задгай хашааг шинээр барьж өгсөн. Мөн Ад 1100000 төгрөгийг өгсөн. Бид шүүхээр ялаар шийтгүүлж, хохирлыг төлж өгсөн. А гэх хүн уг хэрэг ямар ч хамааралгүй. Аийн 6 метрийн зуны байшин өвөлжөөнд гэрийн хажууд нь 2 жил хураалгатай байсан. 06 дугаар сарын 10-ны өдөр 15 метрийн суурь тавьж дээрх байшинг 3 хүн хөлсөлж барьсан байна. Тухай байшин шургаа дээвэртэй байсныг банзаар сольсон байна. 2 хашаа хорооны нэгийг нь хөдөлгөж өөр газар бариад 2 хашаа хорооны хооронд 10 метр чулуун хашаа барьж, дээврийг нь саравчилсан байна. Мөн өвс болон хонины хашааг өргөтгөөд томсгосон. Бид уг асуудалд ямар ч хамааралгүй. Бид нар өнгөрсөн жил төлбөр төлж өгч, хашаа хороог барьж өгсөн байхад яагаад 990000 төгрөгийг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Бид сүйтгэсэн хашаа хороог барьж өгсөн. Мөн 1100000 төгрөг өгч баримт бичүүлж авсан. А нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.А нь хариуцагч С.Б, С.Ө нараас хашаа хороог засварласантай холбоотой гарсан зардал болох 990000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүссэн байна.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн үндэслэлийг 2017 оны 6 дугаар сард С.Ө, С.Б нар нь М.А, М.А нарын малын хороог эвдсэн тул Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ба улмаар Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолын дагуу С.Ө, С.Б нарыг торгон шийтгэсэн бөгөөд С.Б, С.Ө нар нь тухайн үед М.А, М.А нараас уучлалт хүсэж, нийт учирсан хохирлын 1100000 төгрөгийг бэлнээр өгч, эвдсэн хашаа, хороог хамтдаа барьж өгөхөөр амлал өгсөн боловч амлалтаа биелүүлээгүй тул А, А нар нь 3 хүн хөлслөн авч хашаа хороог засварлахад гаргасан зардал 990000 төгрөгийг гаргуул өгнө үү гэж тайлбарлажээ.

Хариуцагч нараас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоос үзэхэд С.Б, С.Ө нар нь Б аймгийн Ц сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Хаг нуур, Мухар гэх газарт байрлах иргэн М.Аы эзэмшлийн 3 хашаа, 2 амбаарыг 2017 оны 06 дугаар сарын 13, 14-ний үед нурааж, М.Аы эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэгт холбогдсон ба шүүгдэгч Б овогт Сын Ө, Б овгийн Сын Б нарыг Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт буруутай тооцож, Эрүүгийн хуулийн 17.8 дугар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Ө, С.Б нарын тус бүрийг 450 тэнцэх нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгож шийтгэж, ... шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Дээрх шийтгэх тогтоолд дурдсан байдлуудаас үзэхэд хариуцагч С.Б, С.Ө нар нь М.Аы эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн нь тогтоогдсон байх ба хохирогч М.А нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт /шийтгэх тогтоолд дурдсанаар/ Миний өвөлжөөнд байгаа малын хашаа, амбааруудыг нурааж гэмтээснээ хүлээн зөвшөөрсөн, хохирлыг барагдуулж надаас уучлалт гуйсан тул би сайн дураараа эвлэрсэн, одоо нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шийтгэх тогтоолоор шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэснээс үзэхэд тухайн үйл баримтын талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч М.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тухайн эвдсэн Б аймгийн Ц сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Хаг нуур, Мухар гэх газарт байрлах иргэн М.Аы 3 хашаа, 2 амбаарыг М.А нь хамтран эзэмшдэг гэж тайлбарлаж байгаа боловч хохирогчоор М.Аыг тогтоосон байх ба нэхэмжлэгчийн талаас Б аймгийн Ц сумын 1-р багийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/00243 дугаартай тодорхойлолтыг гаргаж өгсөн бөгөөд уг тодорхойлолтод А, А нарын Хаг нуурын Мухар гэх газарт өвөлжөөнд байгаа 2 ш малын сууцыг Ө, Б нар нураасан. Тэд нар уг 2 ш малын сууцыг шүүхийн шийдвэрээр дахин хэвээрээ барьж өгөхөөр болсон байна. Тэд нар дахин барьж өгсөн. Гэхдээ шаардлагын дагуу барьж өгөөгүй гэх гомдлоор А, А нар хүн хөлслөн 2 ш малын сууцыг дахин барьсан нь үнэн болно бичигджээ.

Тухайн тодорхойлолтоос үзэхэд С.Б, С.Ө нар нь 2 ширхэг малын сууцыг барьж өгсөн болохыг дурдсан ба шаардлагын дагуу барьж өгөөгүй гэсэн үндэслэлээр А, А нар өөрсдөө дахин барьсан байдлаар тодорхойлжээ.

М.А, М.А нарын 2 ш малын сууцыг дахин барьсан асуудалд хариуцагч С.Б, С.Ө нар ямар гэм буруутай болох нь, тухайн малын сууцыг дахин барихад хариуцагч нарын ямар эс үйлдэл, эс үйлдэхүй шалтгаант холбоотой болох нь, урьд барьж өгсөн 2 ш амбаар нь ямар байдлаар шаардлага хангахгүй болсон талаарх нотлох баримт байхгүй байгаа тул С.Б, С.Ө нар нь М.Аийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээх үндэслэлгүй гэж үзнэ.

Энэхүү хохирол гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй, хариуцагч С.Б, С.Ө нар нь гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Ад учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул М.Ат гэм хорын хохирол төлөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн С.Бийн гарын баримтад С.Ө, С.Б бид хоёр М.Ад 1100000 төгрөг бэлэн өгсөн нь үнэн. 2018 оны 6 дугаар сарын 1-ний өдөр хашаа, хороод нь туслахаар боллоо гэж бичигджээ.

Мөн хөлсөөр ажилласан 3 хүний 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн баримтад Ц сумын 1-р багийн иргэн Т.З-д 4 метрийн модны байшин, бас 4м 60 см модны байшин 10 метрийн чулуу тавьж өгөв. Гурван хүн 600000 төгрөгөөр 4 өдөр хийж дуусгалаа гэж бичигджээ.

Тухайн баримтуудаас үзэхэд С.Ө, С.Б нар нь М.Ад мөнгө өгсөн талаар, хөлсөөр ажилласан хүмүүс нь М.Зд ажил хийж өгсөн талаар бичигдсэн байгаа тул М.Аийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй байна.

Эдийн болон эдийн бус эрх нь зөрчигдсөн иргэн, хуулийн этгээд гэм буруутай этгээдээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар нэхэмжлэл гаргах, хариуцагчийг өөрөө тодорхойлох эрхтэй тул хэргийг биш нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч С.Аийн хариуцагч С.Б, С.Ө нараас 990000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан С.Аийн хариуцагч С.Б, С.Ө нараас 990000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28310 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  К.БҮЛДИРГЕН

ШҮҮГЧИД А.ЖАРХЫНГҮЛ

Х.МЕЙРАМБЕК