Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагважаргалын Тунгалаг |
Хэргийн индекс | 118/2021/0008/З |
Дугаар | 118/ШШ2021/0026 |
Огноо | 2021-06-11 |
Маргааны төрөл | Татвар, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 118/ШШ2021/0026
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Тунгалаг даргалж, нарийн бичгийн даргаар Ч.Алтанзулыг оролцуулан тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* ХХК
Хариуцагч: Завхан аймгийн ******* улсын байцаагч нар
Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн ******* хяналт, шалгалтын улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 09200900029 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч Завхан аймгийн ******* улсын байцаагч Г.*******, Б.******* шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Алтанзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Завхан аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч С.******* Б.******* нар нь манай байгууллагад 2020 оны 09 дүгээр сарын 22-ноос 29-ний өдрийн хооронд татварын хяналт шалгалтыг хийж, 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 09200900029 дугаартай нөхөн ногдуулалтын акт тогтоосон. Дээрх актыг эс зөвшөөрч аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан....нөхөн ногдуулалтын актыг үлдээж шийдвэрлэсэн зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг манайд 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн тул эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна... 09200900029 дугаартай нөхөн ногдуулалтын актаар 1-рт, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль, 2-рт байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзсэн. Манай байгууллагын зүгээс татвар, төлбөрөө хуульд заасан хугацаанд нь төлж ирсэн тул дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзэхгүй байна. Энэ талаарх тайлбар болон холбогдох материалыг маргаан таслах зөвлөлд гаргасан тайлбар, хүсэлт, гомдолд тодорхой тусгасан байгаа. Мөн ...нөхөн ногдуулалтын актын тогтоох хэсэгт 2008 оны 05 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д ...хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхгүй байна. /2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн өөрчлөлт орсноор/ 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19-р зүйлийн 1-ийн 1.2-д... татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг,... татварын тайланд багасгаж тусгасан,... хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасныг тус тус үндэслэн 73,330,956.46 төгрөгийн нөхөн татвар, 21,999,286.00 төгрөгийн торгууль, 12,447,886.17 төгрөгийн алданги нийт 107,778,129.57 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон. Уг актын дээрх хууль болох 2008 оны 05 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Татварын ерөнхий хууль нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцогдсон, Зөрчлийн тухай хуулийн 11.19-р зүйлийн 1-д 1.2 гэсэн хэсэг байхгүй байна. Манай ******* ХХК нь 100 хувь төрийн өмчит байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг. Иймд хүчингүй болсон хууль, хуульд заагаагүй зохицуулалтыг үндэслэн тогтоосон Татварын улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 09200900029 дугаартай нөхөн ногдуулалтын акт нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагын тухайд татварын улсын байцаагч нарын 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 0920900029 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Шаардлагын үндэслэл нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл ашиглагддаггүй бараа эд хөрөнгө дээр албан татвар ногдуулсан, хувь хэмжээг өөрчлөх боломжтой гэж үзэж үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг байдлаар гаргасан. Нөгөө талаар ус ашигласны төлбөрийн асуудал байгаа. Ус ашигласан төлбөрийн асуудлыг нэхэмжлэгч тал Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан дүрэм, журмын дагуу энергийн тарифаар тооцох ёстой гэж үздэг. Хариуцагч тал нийт орж ирсэн орлогоос тооцож байгаа нь үндэслэлгүй юм. Энергийн тарифаар тооцсон нь хуульд нийцэж байна гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Мөн татварын актад хүчингүй болсон хуулийн заалт барьсан нь үндэслэлгүй гэж үзэж байна... Шинжээч *******ын санхүүгийн баримт, материалуудыг татаж үзээд дүгнэлт гаргасан. ******* нь зуны сар буюу ус хөлдөөгүй үед л үйл ажиллагаа явуулдаг. Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон чадлын тариф буюу ус хөлдсөний дараа тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагааг яаж явуулах вэ? гэдэг үүднээс чадлын тарифаар нь зардал төлбөрийн тооцоог олгоно гэсэн заалтын дагуу олгож байгаа мөнгийг орлогоо аваад чадал нэрээр худлаа тараагаад байна гэсэн зүйл яриад байна. Энэ зүйл өөрөө нотлогдохгүй байна. Учир нь худлаа гэдэг үг баримтад тулгуурлах ёстой. Нөгөө талаар Эрчим хүчний зохицуулах хороо чадлын тарифаар ингээд шийд гээд батлаад өгсөн байгаа учраас түүнийг чадлын тарифаар тооцож байгаа энергийг борлуулалтын орлого гэж үзэх боломжгүй. Мөн шинжээчийн дүгнэлтэд анхаарах нэг асуудал байгаа нь хуульд энергийн тарифаар тооцно гэж байхгүй хариуцагч тал тайлбарладаг боловч шинжээчийн дүгнэлтэд тухайн хуулийн заалтыг тодруулаад, тухайн гэдэг үгийг тодруулсан байдаг. Тухайн гэдэг үг нь ус ашигласны борлуулалтынхаа орлогоос татвараа төлнө гэсэн санаа. Тийм учраас тухайн орлого гэдэг нь Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон энергийн тарифаар тооцож тухайн борлуулалтын орлогоор тооцох юм байна гэж шинжээч дүгнэлтдээ тусгасан байна. Үүгээр тооцож үзэхэд тодорхой хэмжээний мөнгөн дүн хасагдаж байгаа. Торгууль, алдангийн хувьд тайлбар гаргаад байх шаардлагагүй байх. Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар торгууль 30 хувиараа байх боломжтой. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйл нь татварын ногдуулалт ногдуулсны дараа ногдуулах учраас манай өнөөдрийн маргаанд хамааралгүй байх... шинжээчийн дүгнэлтээр усны төлбөр дээр 46.050.840 төгрөг хасагдсан байна. Үүний торгууль 30 хувиар тооцсоноор үзвэл 13.815.252 төгрөг байна. Мөн алданги 9.210.168 төгрөг байна. Нийт төлөх төлбөрөөс 69.076.260 төгрөг хасагдахаар байна. Мөн нэмж хэлэхэд балансад байгаа үнэ гэдэг бол хууль тогтоомжид байхгүй. Тухайн эд зүйлийг элэгдэл хорогдол тооцогдсон үнээс тооцохоос биш анхны үнээс тооцох боломжгүй. Энергийн тарифаар тооцсон шинжээчийн дүгнэлт, Төрийн өмчийн хорооны ус ашигласан талаарх дүгнэлт, холбогдох нотлох баримтуудаар үнэлгээ хасагдах нь хуульд нийцэж байна гэж үзэж байна. Нөгөө талаар Тайширын усан цахилгаан станц бол хамаагүй том усан цахилгаан станц. Жилийн 4 улирал ажиллах боломжтой станц байх магадлалтай. Бүхэл бүтэн 2, 3 аймгийг хангадаг Тайширын усан цахилгаан станцыг Тосонцэнгэлийн жижиг станцтай харьцуулж татварын акт тавьж байгаа нь үндэслэлгүй юм. Ажиллах орон тоо, ус ашиглаж байгаа хэмжээ, ажиллах хугацаа зэргээр өөр өөр байгаа. Тосонцэнгэлийн усан цахилгаан станцын хувьд монголын хамгийн хүйтэн цэгт байрладаг учраас ус хэзээ хөлдөх үү? шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар зуны цагт буюу 4-10 саруудад ажилладаг. Гэтэл бүтэн жилийн хугацаанд чадлын тарифаар орж ирж байгаа мөнгийг ус борлуулж орлого олсон байна гэж татварын акт тавьсан нь өөрөө үндэслэлгүй байна. Мөн хариуцагч нараас алданги торгуулийг ашигтай байдлаар ашигласан гэж байгаа боловч Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа явуулаагүй байна. Шалгагдаж байгаа байгууллагадаа мэдээллийг өгөөгүй байна. Шалгалтын үед шалгагдаж байгаа байгууллагадаа хэлсэн, ярьсан гэж байгаа боловч хэрэгт энэ талаар баримт байхгүй байна. Хэрэв тайлбарлаад, сонсох ажиллагаа явуулаад, өөрсдийн журмын дагуу тайлбарыг нь аваад, гарын үсэгтэй тэмдэглэлтэй, бүртгэлтэй, хүргүүлсэн хугацаатай, хүлээж авсан бүртгэлтэй баримт байвал шалгагдаж байгаа байгууллагынхаа санал хүсэлтийг нь сонссон байна гэж үзнэ. Хариуцагч тайлбартаа нөхөн ногдуулалтын актаа гардуулаад эрх үүргийг нь тайлбарласан гэж байна. Эрх үүрэг бол удирдамж танилцуулсны дараа акт гарахаас өмнө тайлбарлах ёстой. Гэтэл актаа гаргачхаад эрх үүргээ тайлбарлах боломжгүй. Энэ бол захиргааны актыг мэдэгдэж байгаа хэлбэр. Ийм учраас акт өөрөө тодорхой хэмжээнд хүчин төгөлдөр бус байна гэж үзэж өмнөх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна...гэв.
Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК нь Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 09 дүгээр 15-ны өдрийн дугаар А/142 тоот тушаалаар батлагдсан татварын хяналт шалгалтын төлөвлөгөөнд өндөр эрсдэлтэй гэж ирсний дагуу хяналт шалгалт хийх томилолтыг татварын улсын байцаагч С.*******, Б.******* бидэнд олгосон. ...Татвар төлөгч Тосонцэнгэл ХХК-ийн 2016-2019 онуудад татвараа үнэн зөв тодорхойлж тайлагнах, төлөх үүргээ биелүүлсэн эсэх, албан татварын ногдуулалт, төлөлтийн байдал /эрсдэлд суурилсан/ зэрэгт татварын хяналт шалгалт хийж шалгаад 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 09200900029 дугаартай нөхөн татварын актаар нөхөн татвар 73,330,956.46 төгрөг, торгууль 21,999,286.94 төгрөг, алданги 12,447,886.17 төгрөгийн, нийт 107,778,129.57 төгрөгийн төлбөр ногдуулсан.
1. ******* ХХК нь 2016-2019 онуудад үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг ногдуулж төлөөгүй зөрчил илэрсэн. Үүнд 2016-2019 онд 8 ш үл хөдлөх эд хөрөнгийн данс бүртгэлийн нийт 2,856,678,744 төгрөгийн үнэлгээтэй хөрөнгөнд татвар ногдуулж төсөвт төлөөгүй зөрчилд 17,140,072.46 төгрөгийн нөхөн татвар, 5,142,021.74 төгрөгийн торгууль, 3,004,153.48 төгрөгийн алданги, нийт 25,286,247.69 төгрөгийн төлбөр нь: 1. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3-р зүйлийн 3.1-д Монгол Улсын Иргэний хуулийн 84.3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна. 5-р зүйлийн 5.1-д Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уул уурхай хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно. 6.1. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан үнэлгээнээс аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан 0.6-1.0 хувиар тооцож ногдуулна" гэснээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1-р зүйлд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг 0,6 хувиар тогтоосугай" гэж заасныг зөрчсөн. ...Үл хөдлөх хөрөнгө дээр ашиглагдаагүй гээд байгаа хөрөнгө нь баланс-д тусгаад элэгдэл тооцсон хөрөнгө. Элэгдэл нь нөгөө талдаа аж ахуйн нэгжийн зардалд очиж тусгагддаг учраас татварын хуулиар зардлаас хасагдаад ашиглагдаж байгаа хөрөнгө гэж үзсэн...
2. 2016-2019 онуудад ус ашигласны төлбөрийг дутуу ногдуулан төлсөн зөрчил илэрсэн. 2016 онд нийт 395,579,000.00 төгрөгийн борлуулалтын орлогоос 5 хувиар тооцон ногдуулахад 19,778,950.00 төгрөгийн усны төлбөрийг төлөхөөс энергийн тарифаар тооцон 500,000.00 төгрөгийн усны төлбөрийг төлж төсөвт 19,278,950.00 төгрөгийн усны төлбөрийг ногдуулж төлөөгүй орхигдуулсан, 2017 онд нийт 300,298,000.00 төгрөгийн борлуулалтын орлогоос 5 хувиар тооцон ногдуулахад 15,014,900.00 төгрөгийн усны төлбөрийг төлөхөөс төг/квт.ц 18,61 төгрөгийн энергийн тарифаар тооцон 11,337,659.00 төгрөгийн усны төлбөрийг төлж төсөвт 3,677,241.00 төгрөгийн усны төлбөрийг ногдуулж төлөөгүй орхигдуулсан, 2018 онд 390,437,000.00 төгрөгийн борлуулалтын орлогоос 5 хувиар тооцон ногдуулахад 19,521,850.00 төгрөгийн усны төлбөрийг төлөхөөс төг/квт.ц 18.61 төгрөгийн энергийн тарифаар тооцон 4,458,743.00 төгрөгийн усны төлбөрийг төлж төсөвт 15,063,107.00 төгрөгийн усны төлбөрийг ногдуулаагүй орхигдуулсан, 2019 онд нийт 388,685,000.00 төгрөгийн борлуулалтын орлогоос 5 хувиар тооцон ногдуулахад 19,434,250.00 төгрөгийн усны төлбөрийг төлөхөөс төг/квт.ц 18.61 төгрөгийн энергийн тарифаар тооцон 1,262,664.00 төгрөгийн төлбөрийг төлж төсөвт 18,171,586.00 төгрөгийн усны төлбөрийг ногдуулж төлөөгүй орхигдуулсан ба 2016-2019 онуудад нийт 56,190,884.00 төгрөгийн усны төлбөрийг ногдуулж төсөвт төлөөгүй зөрчил илэрсэн нь: Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6-р зүйлийн 6.1-д Дор дурдсан зориулалтаар ашигласан ус, рашаан тэдгээрийн орчинд төлбөр ногдуулна" 6.1.1-д хүн амын унд, ахуйн болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан ус, 10.1.Усны нөөц ашигласны төлбөр тооцох үзүүлэлтийг дараах байдлаар тодорхойлно: 10.1.1.усан цахилгаан станц, усан замын тээвэр, усны амьтан, ургамал өсгөн үржүүлэх, аялал зугаалга, биеийн тамир зэрэг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ус, усан орчин ашигласан тохиолдолд тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний борлуулалтын орлогын дүнгээс; 15.3. Усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг энэ хуулийн 15.1-д заасан хязгаарт багтаан Засгийн газар, рашаан ашигласны төлбөрийн хэмжээг энэ хуулийн 15.2-т заасан хязгаарт багтаан аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тус тус тогтооно гэсний дагуу Монгол улсын Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 326 дугаар тогтоолд Усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээ-г 1 дүгээр хавсралт... ёсоор тус тус баталсугай гэж заасны дагуу үйлдвэрлэл, үйлчилгээний борлуулалтын орлогын дүнгээс тооцох төлбөрийн хязгаар /хувиар/ гадаргын усанд Усан цахилгаан станц, усан замын тээврийн үйлчилгээ эрхлэхэд 5 хувиар тооцох гэснийг зөрчсөнийг үндэслэн 56,190,884,00 төгрөгийн нөхөн татвар, 16,857,265.2 төгрөгийн торгууль, 9,443,732.68 төгрөгийн алданги нийт 82,491,881.88 төгрөгийн төлбөрийг ногдуулсан нь үндэстэй.
...Усны төлбөрийг тайлагнасан борлуулалтын орлогын дүнгээс 5 хувиар тооцож нөхөн татвар ногдуулж, 30 хувийн торгууль, Засгийн газраас баталсан тухайн оны алдангийн хувь хэмжээгээр алданги ногдуулж явсан байгаа. Түүнийг татвар төлөгч тал энергийн тарифаас тооцно гээд байгаа. Шинжээчийн дүгнэлт дээр ч гэсэн энергийн тарифаас бодсон байна лээ. Хуульд энергийн тарифаас бодно гэсэн нэг ч үг үсэг байхгүй. Борлуулалтын орлогын дүнгээс 5 хувиар тооцохоор байгаа. Тэгэхээр бид тайлагнасан борлуулалтын орлогын дүнгээс 5 хувиар тооцож ногдуулсан. Гэхдээ ******* бол уснаас л орлого олдог. Усан цахилгаан станцаас орлогоо олдог. Шугам сүлжээний үйлчилгээ хийсний орлого гээд жилд 4,0 сая орчим төгрөгийн бусад орлого олдог. Түүнийг хасаад тайлагнасан борлуулалтын орлогоос нөхөн татвар ногдуулсан. Шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор хэлэхэд ******* жилийн турш уснаас олсон орлогоо хуваарилаад тайлагнаад явдаг юм байна лээ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, НӨАТ-ын тухай хуулийн дагуу 2 тайлан гаргаж байгаа. Тэгэхээр 2 тайлангийн борлуулалтын орлогоо уснаас олсон орлогоо энергийн тариф, чадлын тарифаа нийлүүлж тайлагнасан байсан. Тэгэхээр бид энэ нь нийт борлуулалтын орлого нь юм байна. Яагаад ингэж тайлагнав гэхээр нийт үйлдвэрлэж байгаа цахилгааны үнэ нь эцсийн хэрэглэгчдэд очихоороо энергийн тариф, чадлын тариф хоёрыг нийлүүлсэн дүнтэй дүйцэхээр борлуулагддаг. Түүгээр нь тооцож энергийн тариф эцсийн хэрэглэгчийн тариф хоёрын зөрүүг чадлын тариф гэж Алтай-Улиастай эрчим хүчний системээс буцааж өгдөг юм байна лээ. Тэгэхээр дээрээс чиглэл өгөхдөө эцсийн борлуулалт нь энэ хоёр нийлж эцсийн борлуулалт гарах учраас эднийх компани манайд тайлагнахдаа 2 тарифын орлогоо нийлүүлж нийт борлуулалтын орлогоо тайлагнадаг. Ер нь тухайн үед тэгж тайлбарлаж байсан. Татварын ерөнхий хуульд яг адилхан үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжтэй жишиж үзэх журам байдаг. Түүний дагуу бид усны төлбөр төлж байгаа аргачлалыг Тайширын усан цахилгаан станцтай харьцуулж судалж үзэхэд тэднийх татварын тайланд тайлагнасан борлуулалтын орлогоосоо 5 хувиа төлдөг, жилийн туршид сар болгон хуваарь гаргаад явдаг юм байна лээ. Үүнийг харьцуулж байж бид татварын актаа гаргасан. Хөрөнгийн татварын тухайд бид баланс-д тусгасан үнээс нь 0.6 хувиар нөхөж татвар ногдуулж хуулийн дагуу 30 хувийн торгууль, алданги тооцсон. Шинжээчийн дүгнэлт дээр хуулийн заалтыг буруу хэрэглэсэн юм уу? гэж харж байгаа. 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр өөрчлөлт орсноор Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1-д зааснаар торгуулийн хэмжээг тооцохоор уг хуулийн тайлбар хэсэгт 1 дэх хэсэгт заасан торгуулийн хэмжээ нь төлөх татварын хэмжээний 10 хувиас хэтрэхгүй байна гэж зааснаас хэтэрсэн тул 10 хувиар тооцов гээд бид нар нөхөн татварт 30 хувиар ногдуулсныг 10 хувиар тооцож явсан байна лээ. Тэгэхээр энэ нь хуульд зааснаар хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хувь хүн хуулийн этгээд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн байгаа. Тэгэхээр тайлангаар тайлагнасан юм уу, хуулийн дагуу ногдуулсан татвараа хуулийн хугацаандаа төлөөгүй бол энэ заалтыг хэрэглэдэг. Хяналт шалгалт хийгээд гарсан зөрчилд нөхөн татвар ногдуулаад нөхөн татварын 30 хувиар гээд дахиад ногдуулах заалтаар явсан... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь Завхан аймгийн ******* улсын байцаагч нарын 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 09200900029 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон хэргийн оролцогч нарын тайлбарт тулгуурлан дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Маргаан бүхий захиргааны акт болох Завхан аймгийн ******* хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч С.*******, Б.******* нараас үйлдэж, тус тасгийн дарга Г.*******гийн хянаж баталгаажуулсан 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 09200900029 дугаартай нөхөн ногдуулалтын актаар[1] 2008 оны Татварын ерөнхий хуулийн 74.1, 2017 оны Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1-ийн 1.2 дахь хэсгүүдийг үндэслэн 2016-2019 онуудад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар болон усны төлбөрийг бүрэн зөв ногдуулж төлөөгүй гэх үндэслэлээр ******* ХХК-д 73,330,956.46 төгрөгийн нөхөн татвар, 21,999,286.94 төгрөгийн торгууль, 12,447,886.17 төгрөгийн алданги, нийт 107,778,129.57 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон байна.
Нэхэмжлэгч тал ...үл хөдлөх эд хөрөнгийн болон усны төлбөр, татвараа хуульд заасны дагуу ногдуулж төлж ирсэн, ашиглагдах боломжгүй үл хөдлөх эд хөрөнгөнд татвар ногдуулж төлөх боломжгүй, усны төлбөрийг энергийн тарифаар тооцож төлөх ёстой, нөхөн төлбөрийн актад хүчингүй болсон 2018 оны Татварын ерөнхий хууль болон Зөрчлийн тухай хуульд байхгүй 11.19 дүгээр зүйлийн 1-ийн 1.2 гэсэн заалтыг баримталсан тул нөхөн төлбөрийн акт хууль бус хэмээн маргаж байна.
Хариуцагч тал ...8 ш үл хөдлөх эд хөрөнгийн данс бүртгэлийн нийт 2,856,678,744.0 төгрөгийн үнэлгээтэй хөрөнгөнд татвар ногдуулж төсөвт төлөөгүй, усны төлбөрийг энергийн тарифаар биш, чадлын тарифаар тооцон төлөх ёстой тул 2016-2019 онуудад ус ашигласны төлбөрөөс нийт 56,190,884.0 төгрөгийг төлөөгүй нь холбогдох хуулиудыг зөрчсөн тул нөхөн ногдуулалтын актыг тавьсан, татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд өмнө үйлчилж байсан хуулийн заалтыг үндэслэсэн... хэмээн тайлбарлаж байна.
Завхан аймгийн Татварын Ерөнхий газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/142 дугаар тушаалаар[2] Эрсдэлд суурилсан татварын хяналт, шалгалтын 2020 онд хамруулах төлөвлөгөөний нэгтгэл, Татварын хяналт шалгалтад хамруулах эрсдэл бүхий татвар төлөгчдийн жагсаалт-ыг тус тус баталсан байх ба уг жагсаалтад ******* ХХК-ийг эрсдэл бүхий татвар төлөгчөөр нэрлэж, 2016-2019 оны үйл ажиллагаанд нь хяналт шалгалт явуулахаар тогтоосон байна.
Хяналт шалгалт хийх томилолтыг татварын улсын байцаагч Б.*******, С.******* нарт 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр олгож, Завхан аймгийн ******* хяналт шалгалтын тасгийн дарга Г.******* баталгаажуулжээ.
Нэг.Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын нөхөн ногдуулалт, торгууль, алдангийн тухайд:
Маргаан бүхий захиргааны акт болох 09200900029 дугаартай нөхөн ногдуулалтын актын хавсралтаас[3] харахад хариуцагч татварын улсын байцаагч нар нь 2016-2019 онуудад нийт 2,856,678,744.0 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгөнд татвар ногдуулж төлөөгүй хэмээн үзэж, 17,140,072.46 төгрөгийн нөхөн татвар, 5,142,021.74 төгрөгийн торгууль, 3,004,153.48 төгрөгийн алданги, нийт 25,286,247.69 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгч ******* ХХК-д ногдуулжээ.
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт өмчийн бүх төрөлд хамаарагдах компани, ...тэдгээрийн төлөөлөгчийн газар үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байна гэж зааснаар нэхэмжлэгч ******* ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч хуулийн этгээд тул дээрх хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн жилийн албан татварыг улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор тэнцүү хэмжээгээр тооцож төлөх үүрэгтэй байна.
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3-р зүйлийн 3.1-д Монгол Улсын Иргэний хуулийн 84.3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөнд хамаарна гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч компани нь конторын барилга, дизелийн 1, 2 дугаар байр, зуухны хуучин байр, ахуйн байр, усан цахилгаан станцын зуухны барилга, далангийн байгууламж зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийн үндсэн хөрөнгөөр данс бүртгэлд бүртгэн, жил бүр элэгдлийн зардлыг тооцож ирсэн байх ба тэдгээрийг татвар ногдуулах орлогоос хасаж тайландаа тусгасан боловч үл хөдлөх хөрөнгийн албан татвар тооцож тайлагнаагүй, төсөвт төлөөгүй нь 2016, 2017, 2018, 2019 оны үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэл[4], тайлан болон шинжээч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 17-ний өдрийн 59 дүгээр дүгнэлт[5] зэргээр тогтоогдож байна.
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5-р зүйлийн 5.1-д Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уул хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тодорхойлно, 6.1-д Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан үнэлгээнээс аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан 0,6-1,0 хувиар тооцож ногдуулна гэжээ.
Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 09 сарын 28-ны өдрийн 58 дугаар тогтоолын[6] 1 дэх заалтаар үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг 0,6 хувиар тогтоосон байна.
Хариуцагч татварын улсын байцаагч нар дээрх хууль, эрх зүйн актыг үндэслэн ******* ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг дансанд бүртгэгдсэн анхны үнээр тооцож, үл хөдлөх эд хөрөнгийн нөхөн татварыг тодорхойлж тогтоосон нь зөв байна. Үндэсний Татварын Ерөнхий Газрын даргын зөвлөлийн 2001 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаас баталсан Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хуулийг хэрэгжүүлэх аргачлал-ын 4.1.3-д Тухайн хөрөнгө үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй тохиолдолд данс бүртгэлд бүртгэсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно, 4.2-д ...4.1.3-д дурдсан данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүн гэдэг нь тухайн хөрөнгийн анхны буюу дахин үнэлүүлсэн үнэ бөгөөд элэгдэл хасаагүй дүн юм гэж тодорхойлсон байх тул хариуцагч нар үл хөдлөх хөрөнгийн нөхөн татварыг тэдгээр хөрөнгийн анхны үнэлгээнээс тооцон тогтоосныг буруутгах боломжгүй байна.
Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэх, хөрөнгийн даатгалд даатгуулсан эсэх, уг бүртгэлийн болон даатгалын үнэлгээнээс төлбөр тогтоох эсэх талаар талууд маргаагүй болно.
Татварын улсын байцаагч нараас 2008 оны Татварын ерөнхий хуулийн 74-р зүйлийн 74.1-д Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхгүй байна /2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн өөрчлөлт орсноор/, 2017 оны Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1-ийн 1.2-д ...татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг ...татварын тайланд багасгаж тусгасан, ...хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно /2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнөх заалт/ гэж заасныг тус тус үндэслэн 17,140,072.46 төгрөгийн нөхөн татварт 3,004,153.48 төгрөгийн алданги, 5,142,021.74 төгрөгийн торгууль тогтоосон нь үндэслэлтэй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч ******* ХХК нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг үндсэн хөрөнгөөр тайлан балансдаа тусгаж, элэгдлийн зардлыг тооцож, татвар ногдуулах орлогоос хасаж тайландаа тусгасан боловч үл хөдлөх хөрөнгийн албан татвар тооцож тайлагнаагүй, төсөвт төлөөгүй нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар байгаа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээр тооцно, 8.2-т ...үл хөдлөх эд хөрөнгийн жилийн албан татварыг улирал бүр тэнцүү хэмжээгээр тооцож төлнө гэж заасныг зөрчсөн бөгөөд энэ нь шинжээчийн дүгнэлтээр[7] тогтоогдож байх тул 17,140,072.46 төгрөгийн нөхөн татвар, түүнд ногдох торгууль, алданги, нийт 25,286,247.69 төгрөгийн төлбөрийг тус компанид ногдуулсан нь хуульд нийцсэн байна.
Усны далан нь усны түрэлт, усны урсцыг тохируулах, усны гамшгаас хамгаалах хийц бүхий барилга байгууламж мөн байна. Өөрөөр хэлбэл усны далан нь татвар ногдох үл хөдлөх эд хөрөнгөнд хамаарахаар байгаа тул усны далан үл хөдлөх эд хөрөнгөнд хамаарахгүй гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар үндэсгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр үл хөдлөх эд хөрөнгийн нөхөн татвартай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
******* нь тайлангийн жилүүдэд ашиглагдахгүй байгаа хөрөнгүүдийг актлуулах, данснаас хасах талаар холбогдох хурлаар хэлэлцэж, саналаа Алтай-Улиастайн эрчим хүчний систем ТӨХК-д хүргүүлж байсан байх ба уг ТӨХК нь үндсэн хөрөнгүүдийг актлах, үнэ тогтоож худалдах, шилжүүлэх саналыг жагсаалтын хамт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Эрчим хүчний яаманд тус тус хүргүүлж байсан нь нэхэмжлэгч компанийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 29 дүгээр албан бичигт хавсаргасан баримтуудаар тогтоогдож байгаа боловч нэр бүхий 8 үл хөдлөх эд хөрөнгийг данснаас хасах, актлах талаар дээрх холбогдох байгууллагуудаас шийдвэр гараагүй байгаа тул тэдгээр үл хөдлөх хөрөнгөнд татвар ногдуулж төлөх нь зөв байна.
Хоёр. Усны төлбөрийн нөхөн ногдуулалт, алданги, торгуулийн тухайд:
Маргаан бүхий захиргааны акт болох 09200900029 дугаартай нөхөн ногдуулалтын акт, түүний хавсралтаас[8] харахад ус ашигласны төлбөрийг дутуу ногдуулсан гэх үндэслэлээр 56,190,884.00 төгрөгийн нөхөн татвар, 16,857,265.2 төгрөгийн торгууль, 9,443,732.68 төгрөгийн алданги нийт 82,491,881.88 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгч ******* ХХК-д ногдуулжээ.
Хариуцагч татварын улсын байцаагч нараас уг усны төлбөрийг ногдуулахдаа: 2016 онд нийт 5-10 сарын хугацааны усан цахилгаан станцыг ажиллуулсны 395,579,000.00 төгрөгийн борлуулалтын орлогоос 5 хувиар тооцон ногдуулахад 19,778,950.00 төгрөгийн усны төлбөрийг төлөхөөс энергийн тарифаар тооцон 500,000.00 төгрөгийн усны төлбөрийг төлж төсөвт 19,278,950.00 төгрөгийн усны төлбөрийг ногдуулж төлөөгүй орхигдуулсан,
2017 онд 300,298,000.00 төгрөгийн борлуулалтын орлогоос 5 хувиар тооцон ногдуулахад 15,014,900.00 төгрөгийн усны төлбөрийг төлөхөөс төг/квт.ц 18.61 төгрөгийн энергийн тарифаар тооцон 11,337,241.00 төгрөгийн борлуулалтад 2,978,765.00 төгрөгийн усны төлбөрийг төлж төсөвт 3,677,702.00 төгрөгийн усны төлбөрийг ногдуулж төлөөгүй орхигдуулсан,
2018 онд нийт 390,437,000.00 төгрөгийн борлуулалтын орлогоос 5 хувиар тооцон ногдуулахад 19,521,850.00 төгрөгийн усны төлбөрийг төлөхөөс төг/кВт.ц 18,61 төгрөгийн энергийн тарифаар тооцон 41,893,298.00 төгрөгийн борлуулалтад 4,458,743.00 төгрөгийн усны төлбөрийг төлж төсөвт 15,063,107.00 төгрөгийн усны төлбөрийг ногдуулаагүй орхигдуулсан,
2019 онд нийт 388,685,000.00 төгрөгийн борлуулалтын орлогоос 5 хувиар тооцон ногдуулахад 19,434,250.00 төгрөгийн усны төлбөрийг төлөхөөс төг/кВт.ц 18.61 төгрөгийн энергийн тарифаар тооцон 1,262,664.00 төгрөгийн төлбөрийг төлж төсөвт 18,171,586.00 төгрөгийн усны төлбөрийг ногдуулж төлөөгүй орхигдуулсан,
2016-2019 онуудад нийт 56,190,884.00 төгрөгийн усны төлбөрийг ногдуулж төсөвт төлөөгүй нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 10 дугаар зүйлийн 10.1.1, 15 дугаар зүйлийн 15.3, Монгол улсын Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 326 дугаар тогтоолд тус тус заасныг зөрчсөн гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс энергийн тариф гэдэг нь Үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн цахилгааны бөөний зах зээлд гэрээний дагуу нийлүүлэх цахилгааны нэгж кВт.ц бүрт төлөх үнэ буюу тухайн үйлдвэрлэлийн борлуулалтын орлого тооцох тариф, чадлын тариф гэдэг нь Үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн цахилгааны бөөний зах зээлд сар бүр чадал нийлүүлэхэд бэлэн байлгасны төлбөр бөгөөд тухайн тариф сар бүр тогтмол байх бөгөөд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлт явуулаагүй /цахилгаан эрчим хүч үйлдвэрлээгүй/ үед ч тооцогддог тогтмол орлого учраас тухайн үйлдвэрлэлийн борлуулалтын орлогод хамаарахгүй орлого тул чадлын тарифт ус ашигласны төлбөр ногдуулахгүй орлого тул татварын нөхөн ногдуулалтаас чөлөөлөгдөнө гэж маргаж байна.
Усны төлбөрийг чадлын тарифаар бус, харин энергийн тарифаар тооцоолон тайлагнаж төлөх ёстой гэж үзсэн нэхэмжлэгч талын тайлбар дараах хууль тогтоомжийн хүрээнд үндэстэй байна.
Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6-р зүйлийн 6.1-д Дор дурдсан зориулалтаар ашигласан ус, рашаан тэдгээрийн орчинд төлбөр ногдуулна, 6.1.1-д хүн амын унд, ахуйн болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан ус, 10.1-д Усны нөөц ашигласны төлбөр тооцох үзүүлэлтийг дараах байдлаар тодорхойлно: 10.1.1 усан цахилгаан станц, усан замын тээвэр, усны амьтан ургамал өсгөн үржүүлэх, аялал зугаалга, биеийн тамир зэрэг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ус, усан орчин ашигласан тохиолдолд тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний борлуулалтын орлогын дүнгээс, 15 дугаар зүйлийн 15.3 Усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг энэ хуулийн 15.1-д заасан хязгаарт багтаан Засгийн газар... тогтооно, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 09-р сарын 21-ний өдрийн 326-р тогтоолд ...Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг ...Усан цахилгаан станц, ...ийн үйлчилгээ эрхлэхэд 5 хувиар тооцох гэснийг баримтлан ус ашигласны төлбөр ногдуулж, төлөхөөр байна.
Тодруулбал, усан цахилгаан станцын үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ус ашигласан бол тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний борлуулалтын орлогоос төлбөр ногдуулж төлөхөөр байна.
******* ХХК-ийн хүсэлтийн дагуу Монгол Ус Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас ус ашиглуулах талаар 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 113 дугаар дүгнэлтийг[9] гаргаж байсан байх ба тус компанийг 2019 онд 1,170,000.0 кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхээр төлөвлөсөн гэж үзээд Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 39 дүгээр тогтоолоор[10] Алтай-Улиастайн бүсийн хэрэглэгчдэд 1,0 кВт. цаг эрчим хүчний борлуулалтын үнийг 18 төгрөг 51 мөнгөөр тогтоосны дагуу цахилгаан эрчим хүч борлуулах орлогын дүнг тооцоод 1,170,000.0кВт.цаг х18,51 төг/кВт.цаг=21,656,700.0 төгрөг гэж, Засгийн газрын 2013 оны 326 дугаар тогтоолын 1-р хавсралтын 11 дэх заалтын дагуу усан цахилгаан станцын эрчим хүч борлуулалтын орлогын дүнгийн 5%-иар тооцоход эрчим хүч үйлдвэрлэхэд ашигласан усны төлбөрийг 21,656,700.0 төг х 5%=1,082,835.0 төгрөг гэж тооцож дүгнэжээ. Өөрөөр хэлбэл усны төлбөрийг энергийн тарифаар тооцоолж төлөх ёстой гэсэн дүгнэлтийг гаргасан байна.
Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагааг зохицуулах, үнэ тарифыг тогтоох, эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага нь Эрчим хүчний зохицуулах хороо байна.
Дээрх хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т заасан чиг үүргийн хүрээнд батлан гаргасан Эрчим хүчний зохицуулах хорооны 2015 оны 12 сарын 03-ны өдрийн 298 дугаар тогтоолоор[11] Үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн цахилгааны чадал болон энергийн тарифыг тооцох аргачлал-ыг батлахдаа бөөний зах зээлд гэрээний дагуу нийлүүлэх цахилгааны нэгж кВт/цаг бүрт төлөх үнийг энергийн тариф гэж, үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн цахилгааны бөөний зах зээлд сар бүр чадал нийлүүлэхэд бэлэн байлгасны төлбөрийг чадлын тариф гэж тодорхойлжээ.
Усан цахилгаан станц нь усыг ашиглаж цахилгаан үйлдвэрлэж, үйлдвэрлэсэн цахилгааны кВт/цаг хэмжээгээр орлого олж байх тул дээр дурдсан хууль тогтоомжийн зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгч компани нь энергийн тарифаар тооцож усны төлбөр төлөх үндэслэлтэй тул ус ашиглаж цахилгаан үйлдвэрлээгүй бусад саруудад олгогдож байгаа чадлын тарифт усны төлбөр ногдуулаагүй мөртлөө борлуулалтын орлогодоо тайлагнасан гэж хариуцагч нарын зүгээс үзэж ус ашигласан саруудад чадлын тарифаар усны төлбөр ногдуулсан нь үндэслэлгүй байна.
******* ХХК-аас Алтай-Улиастай эрчим хүчний систем ТӨХК-ийн Завхан салбарт нийлүүлсэн цахилгаан эрчим хүчний тооцоо, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2016-2019 онуудын тайлан[12], тайлангийн тодруулга[13], мөн онуудын ерөнхий журналын хураангуй болон дэлгэрэнгүй бүртгэл[14], усны төлбөрийн баримт[15] зэрэг санхүүгийн баримтуудад тулгуурлан гаргасан шинжээч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 59 дүгээр дүгнэлтээр *******ын ус ашиглан явуулсан эрчим хүчний үйлдвэрлэл, үйлчилгээний орлого нь 2016 оны 1-5 дугаар саруудад 15,962,111.12, 7-12 дугаар саруудад 379,616,971.47 төгрөг, 2017 оны 1-5 саруудад 96,684,304.18 төгрөг, 6-12 саруудад 9,460,236.24 төгрөг, 2018 онд 27,005,312.58 төгрөг, 2019 онд 25,253,285.55 төгрөг, нийт 553,982,221.14 төгрөг байна.
Уг орлогоос Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 15 дугаар зүйлийн 15.1-д заасан хязгаарт багтаан Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 326 дугаар тогтоолоор баталсан 5 хувиар ногдох усны төлбөрийг тооцоолон үзэхэд 2016 онд 19,778,954.13 төгрөг, 2017 онд 5, 307, 227.02 төгрөг, 2018 онд 1,350,265.63 төгрөг, 2019 онд 1,262,664.28 төгрөг буюу нийт 27,699,111.06 төгрөгийн усны төлбөр ногдуулан төлөхөөр байсан нь тогтоогдож байна.
******* ХХК-ийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2016-2019 онуудын тайлан, усны төлбөрийн баримтаас харахад нийт тайлагнаж, төлсөн усны төлбөр 17,559,066.33 төгрөг байна.
Иймд 2016-2019 онуудад төлбөл зохих 27,699,111.06 төгрөгийн төлбөрөөс 17,559,066.33 төгрөгийг нэхэмжлэгч компани тайлагнан төлсөн бол үлдэх 10,140,044.73 төгрөгийг тайлагнаж төлөөгүй тул 2008 оны Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх татвар төлөгч татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүргээ нэхэмжлэгч компани бүрэн биелүүлээгүй нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч компанийн дээрх тайлагнаж төлөөгүй дээрх усны төлбөрийн 10,140,044.73 төгрөгийн нөхөн татвар, түүнд ногдох торгууль, алдангийг хэвээр үлдээж үндэслэлгүй тогтоосон 46,050,839.27 төгрөгийн нөхөн төлбөр /56,190,884.00 төгрөг-10,140,044.73төгрөг=46,050,839.27/, түүнд ногдох 13,815,251.78 төгрөгийн торгууль, 9,210,167.85 төгрөгийн алданги, нийт 69,076,258.90 төгрөгийг маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар тогтоосон төлбөрөөс хасч багасгах нь зүйтэй байна.
2017 оны Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2008 оны Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу дээрх алданги /20 хувиар/, торгууль /30 хувиар/-ийг тооцоолсон болно.
Иймд татварын улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 09200900029 дугаартай нөхөн ногдуулалтын актаар усны төлбөрийн тухайд 56,190,884.00 төгрөгийн нөхөн татвар ногдуулж, 16,857,265.2 төгрөгийн торгууль, 9,443,732.68 төгрөгийн алданги, нийт 82,491,881.88 төгрөгийн төлбөр тогтоосон нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх тул нөхөн ногдуулалтын актаар тогтоосон уг төлбөрөөс 69,076,258.90 төгрөгийг хасч багасгах нь зүйтэй байна.
Гурав. 2008 оны Татварын ерөнхий хууль болон 2017 оны Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийг буцаан хэрэглэх үндэслэлтэй байсан эсэх тухайд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар төлбөр тогтоохдоо хүчингүй болсон хууль, хуулийн заалтыг баримталсан, Татварын ерөнхий хууль, Зөрчлийн тухай хуулиудын шинэ, хуучин зохицуулалтын алийг нь нэхэмжлэгч компанийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх талаар үндэслэлтэй авч үзээгүй гэж маргаж байна.
Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг баталж, уг хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заасны зэрэгцээ мөн өдөр Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталж, уг хуулийн 4 дүгээр зүйлд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө, 8 дугаар зүйлд Энэ хуулийн 3, 4 дүгээр зүйлд заасан татварын харилцааг зохицуулж дуусах хүртэлх хугацаанд 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө гэж тус тус заажээ.
Иймд татварын улсын байцаагч нараас 2008 оны 05 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Татварын ерөнхий хуулийн 74-р зүйлийн 74.1-д Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхгүй байна /2015-12-04-ний өдрийн өөрчлөлт орсноор/, 2017 оны 05 сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1-ийн 1.2 /2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулахаас өмнө мөрдөгдөж байсан заалт/-д ...татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг ...татварын тайланд багасгаж тусгасан, ...хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасныг тус тус үндэслэн нөхөн татварт оногдох торгууль, алдангийг тооцож тодорхойлсон нь үндэслэлтэй бөгөөд энэ нь нэхэмжлэгч компанийн эрх зүйн байдлыг дордуулаагүй болох нь хариуцагч нарын болон шинжээчийн дүгнэлт дэх тооцооллоор тогтоогдож байна.
Учир нь Татварын ерөнхий хуулийн /2019 оны/ 73 дугаар зүйлийн 73.1.1-д татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татварт тооцох алдангийн хэмжээг Монгол банкнаас зарласан арилжааны банкнуудын зээлийн хүүгийн жилийн жигнэсэн дунджаас 20 хувиар илүү байхаар, 73.2.1-д татварын хууль тогтоомжид заасны дагуу тухайн татварыг төлбөл зохих өдрөөс түүнийг төлсөн өдрийг хүртэлх хоногийн тоогоор алданги тооцохоор тус тус зохицуулсан байна.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 01 сарын 11-ний өдрийн Татварын алдангийн хэмжээг тогтоох тухай 30 дугаар тогтоолд зааснаар хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт тооцох алдангийн хэмжээг 2016 онд хоног тутамд 0,0537 хувь байхаар, 2017 оны 30 дугаар тогтоолоор 0,054 хувь байхаар, 2018 оны 24 дүгээр тогтоолоор 0,050 хувь байхаар, 2019 оны 66 дугаар тогтоолоор 0,046 хувь байхаар тус тус тогтоосны дагуу хариуцагч татварын улсын байцаагч нарын гаргасан тооцооллоор татварын алдангийн хэмжээ нөхөн ногдуулалтын актаар тогтоосон дүнгээс 16,783,573.92 төгрөгөөр илүү байна.
Тодруулбал, татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчмыг Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд тодорхой заасан байх бөгөөд шинэчилсэн найруулга бүхий 2019 оны Татварын ерөнхий хуулийг хэрэглэхэд татвар төлөгч нэхэмжлэгч компанид төлбөрийн хүндрэлтэй байдал үүсгэх буюу тооцох алдангийн хэмжээ өмнөх хуулийн зохицуулалтад зааснаас илүү тооцогдохоор байна.
Харин хүчингүй болсон хууль, хуульд заагдаагүй зохицуулалтыг үндэслэн тогтоосон татварын улсын байцаагчийн акт нь хууль бус гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хариуцагч нар нөхөн ногдуулалтын акт гаргахдаа татварын алдангийн тооцооллыг нэхэмжлэгчид танилцуулаагүй, сүүлд шүүхэд гаргаж өгсөн, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй, тайлбар аваагүй учраас татварын актыг хуульд заасан журмаар гаргаагүй гэж, хариуцагчаас Татварын ерөнхий хууль, журамд Захиргааны ерөнхий хуулийг хэрэглэх талаар зохицуулалт байхгүй тул бид журмын дагуу хяналт шалгалтаа явуулсан гэж маргасан.
Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно, 5.1.1-д төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага гэж, 3.4-т Энэ хуулийн 3.1.3, 3.1.4-т заасан харилцааг тухайлсан хуулиар, бусад захиргааны үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна гэж тус тус зааснаар татварын байгууллага нь захиргааны байгууллагад хамаарах ба шийдвэр гаргах үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 24-32 дугаар зүйлд заасан журмаар явагдахаар байна.
Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 сарын 13-ны өдрийн А/32 дугаар тушаалаар баталсан Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийн 2.2.9-д Хяналт шалгалт хийх хугацаанд шаардлагатай мэдээллийг олж авах, тодруулах, нэмэлт мэдээллийн эх сурвалжийг илрүүлэх, хяналт шалгалтын явцад илрүүлсэн зөрчлийг баримтжуулах, мэдээллийн сангийн мэдээллийг үнэн зөв эсэхийг нотлох зорилгоор татвар төлөгч болон холбогдох этгээдтэй ярилцлага хийж, тухай бүр ярилцлагын тэмдэглэл хөтлөн гарын үсэг зуруулна, 3.4-т Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн жагсаалт, татварын илүү, дутуу төлөлт, хугацаанд нь төлөөгүй татварт алданги, торгууль ногдуулсан тооцоо, ярилцлагын тэмдэглэл, татварын актыг гардуулсан тухай тэмдэглэл зэрэг ...хяналт шалгалтын маягтыг татвар төлөгчид танилцуулж тамга, тэмдэг дарж гарын үсэг зуруулна гэж татварын төлөгчийг сонсох, тайлбар авах ажиллагааг журамласан байна.
Татварын хяналт шалгалтын материал болон хариуцагч нараас шүүхэд ирүүлсэн баримтаас харахад татварын улсын байцаагчийн акт, илтгэх хуудсыг танилцуулсан болон гардуулсан тухай тэмдэглэл -ийг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь актыг гаргасны дараа татвар төлөгчид танилцуулсан баримт байх ба хяналт шалгалтын явцад татвар төлөгчтэй хийсэн ярилцлагын тэмдэглэл, сонсох ажиллагааны тэмдэглэл зэрэг баримт байхгүй байна.
Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй, тайлбар, баримт гаргуулаагүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байх хэдий ч энэхүү процесс ажиллагаа зөрчигдсөн нь зөрчлийг үгүйсгэх, татварын улсын байцаагчийн актыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.
Иймд дээрх үндэслэлүүдээр Завхан аймгийн ******* улсын байцаагч нарын 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 09200900030 дугаартай нөхөн ногдуулалтын актаар тогтоосон нийт 107,778,129.57 төгрөгийн төлбөрөөс 69,076,258.90 төгрөгийг хасаж багасган, 38,701,870.67 төгрөгийн төлбөрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 сарын 13-ны өдрийн А/32 дугаар тушаалаар баталсан Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийн 2.2.9-д Хяналт шалгалт хийх хугацаанд шаардлагатай мэдээллийг олж авах, тодруулах, нэмэлт мэдээллийн эх сурвалжийг илрүүлэх, хяналт шалгалтын явцад илрүүлсэн зөрчлийг баримтжуулах, мэдээллийн сангийн мэдээллийг үнэн зөв эсэхийг нотлох зорилгоор татвар төлөгч болон холбогдох этгээдтэй ярилцлага хийж, тухай бүр ярилцлагын тэмдэглэл хөтлөн гарын үсэг зуруулна, 3.4-т Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн жагсаалт, татварын илүү, дутуу төлөлт, хугацаанд нь төлөөгүй татварт алданги, торгууль ногдуулсан тооцоо, ярилцлагын тэмдэглэл, татварын актыг гардуулсан тухай тэмдэглэл зэрэг ...хяналт шалгалтын маягтыг татвар төлөгчид танилцуулж тамга, тэмдэг дарж гарын үсэг зуруулна гэж татварын төлөгчийг сонсох, тайлбар авах ажиллагааг журамласан байна.
Татварын хяналт шалгалтын материал болон хариуцагч нараас шүүхэд ирүүлсэн баримтаас харахад татварын улсын байцаагчийн акт, илтгэх хуудсыг танилцуулсан болон гардуулсан тухай тэмдэглэл -ийг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь актыг гаргасны дараа татвар төлөгчид танилцуулсан баримт байх ба хяналт шалгалтын явцад татвар төлөгчтэй хийсэн ярилцлагын тэмдэглэл, сонсох ажиллагааны тэмдэглэл зэрэг баримт байхгүй байна.
Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй, тайлбар, баримт гаргуулаагүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байх хэдий ч энэхүү процесс ажиллагаа зөрчигдсөн нь зөрчлийг үгүйсгэх, татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.
Дөрөв. Урьд нь 2016 онд хийсэн татварын хяналт, шалгалтын явцад усны төлбөрийг 500,000 төгрөгөөр тооцон төлөхийг татварын улсын байцаагч нар зөвлөж байсан, харин чадлын тарифаар тооцох талаар тодорхой хэлж акт, зөвлөмж өгөөгүй, энэ нь 2019 онд 09200900029 дугаартай актаар тавигдах төлбөрийн хэмжээг нэмэгдүүлсэн гэх нэхэмжлэгч талын тайлбарын тухайд:
Завхан аймгийн Татварын хэлтсээс ******* ХХК-ийн 2013-2015 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт, шалгалтыг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 5 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэжээ. Шалгалтыг тус хэлтсийн Хяналт, шалгалтын тасгийн дарга Г.*******гаас олгосон томилолтын дагуу татварын улсын байцаагч М.Нарантуяа, Б.******* нар хийж гүйцэтгэсэн байх ба хяналт, шалгалтын баримтуудаас харахад үл хөдлөх эд хөрөнгөнд албан татвар ногдуулж тайлан тусгаагүй гэх үндэслэлээр 19,210,400.0 төгрөгийн зөрчилд 115,262.4 төгрөгийн нөхөн татвар, усны төлбөр ногдуулж төлөөгүй гэх үндэслэлээр 37,790,868 төгрөгийн зөрчилд 377,908.7 төгрөгийн нөхөн татвар ногдуулахаар акт тогтоож байсан байна.
Үүнээс дүгнэхэд урьд нь 2016 онд татварын албанаас нэхэмжлэгч ******* ХХК-ийн тухайд усны төлбөр болон үл хөдлөх эд хөрөнгийн татвартай холбоотой зөрчил илрүүлж, акт тавьж байсан нөхцөл байдал тогтоогдож байна. Харин ямар, ямар үл хөдлөх эд хөрөнгөнд татвар ногдуулаагүй гэж үзсэн болох, усны төлбөрийг хэрхэн тооцож тодорхойлсон талаар тодруулсан баримт байхгүй байх ба ярилцлагын тэмдэглэлээс харахад илрүүлсэн зөрчлүүдийн талаар ямар нэгэн зөвлөмж өгсөн агуулга байхгүй бөгөөд албан ёсны зөвлөмж гэх эрх зүйн акт үйлдэгдээгүй тул хариуцагч нараас урьд өгсөн буруу зөвлөмжийн улмаас төлбөрийн хэмжээ нэмэгдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Харин дээрх 2016 оны татварын хяналт шалгалт хийсэн үйл баримтаар ...2016 онд ******* ХХК-ийн үйл ажиллагаанд үл хөдлөх эд хөрөнгийн татвар, усны төлбөртэй хамааралгүй, өөр төрлийн хяналт шалгалт явуулж байсан гэх хариуцагч татварын улсын байцаагч Б.*******ийн тайлбар үгүйсгэгдэж байна.
Тав: Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамж хуваарилах талаар:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.2-д Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч болон нэхэмжлэгчид хуваарилан төлүүлнэ гэж заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч нараас 35100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгох үндэстэй байна.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-д зааснаар шинжээчийн ажлын хөлсийг хэргийн оролцогчдоор нөхөн төлүүлэхээр заасан тул 47 дугаар зүйлийн 47.2-д заасныг үндэслэн шинжээчийн зардал /1,680,000.0 төгрөг/-ыг хувь тэнцүүлэн хуваарилж буюу хариуцагч болон нэхэмжлэгч нараас тус бүр 840 000 төгрөгийг гаргуулан Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнд шилжүүлэх нь зүйтэй.
1. 2019 оны Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл, 2008 оны Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 /2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар орсон өөрчлөлт/, 74 дүгээр зүйлтийн 74.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 /2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнөх заалт/, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1.1, 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.1, 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 10 дугаар зүйлийн 10.1.1, 15 дугаар зүйлийн 15.2, 15.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Завхан аймгийн ******* улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 09200900029 дугаартай нөхөн ногдуулалтын актаар тогтоосон 107,778,129.57 төгрөгийн төлбөрөөс 69,076,258.90 төгрөгийг хасаж багасган, 38,701,870.67 төгрөгийн төлбөрийг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Татварын улсын байцаагч Б.*******, Г.******* нараас 35 100 төгрөгийг тэнцүү хуваарилан гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 47 дугаар зүйлийн 47.2-д зааснаар шинжээчийн зардлын 1 680 000 төгрөгийг хувь тэнцүүлэн хуваарилж буюу хариуцагч Завхан аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч нар /Г.*******, Б.*******/ нараас 840 000 төгрөгийг, нэхэмжлэгч ******* ХХК-аас 840 000 төгрөгийг тус тус гаргуулан Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Төрийн сан дахь 10090012005 тоот дансанд төлүүлэхээр тогтоосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болон мөн хуулийн 114.2 дахь зүйлд зааснаар давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг тус тус тайлбарласугай.
ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ
[1] Хавтаст хэргийн 5-6 дугаар хуудсанд
[2] Хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудсанд
[3] Хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд
[4] Хавтаст хэргийн 68, 96-106 дугаар хуудсанд
[5] Хавтаст хэргийн 222 дугаар хуудсанд
[6] Хавтаст хэргийн 234 дүгээр хуудсанд
[7] Хавтаст хэргийн 222 дугаар хуудсанд
[8] Хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд
[9] Хавтаст хэргийн 217-218 дугаархуудсанд
[10] Хавтаст хэргийн 215 дугаар хуудсанд
[11] Хавтаст хэргийн 155 дугаар хуудсанд
[12] Хавтаст хэргийн 43-49 дүгээр хуудсанд
[13] Хавтаст хэргийн 147-161 дүгээр хуудсанд
[14] Хавтаст хэргийн 184-203 дугаар хуудсанд
[15] Хавтаст хэргийн 107-132 дугаар хуудсанд