Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 118/ШШ2021/0028

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд-Очир *******лж, нарийн бичгийн *******ар Ч.Алтанзулыг оролцуулан тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.*******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* аймгийн *******мандал сумын ******* *******д холбогдох

2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Б/09 тоот захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан багийн ******* даргын ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төлүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх, тус сумын ******* даргын Н.ыг багийн ******* *******ар томилох тухай 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагч ******* аймгийн *******мандал сумын ******* ******* Г.,хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн *******ар Ч.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* намайг ******* аймгийн *******мандал сумын ******* ******* Г.Мягмаржав 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Б/09 дүгээр захирамжаар *******мандал сумын багийн ******* даргын үүрэгт ажлаас минь хууль бусаар чөлөөлж, мөн тус сумын ******* даргын 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Б/11 дүгээр захирамжаар Н.ыг багийн ******* даргын үүрэгт ажилд түр томилсон байгааг эс зөвшөөрч дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: Миний бие 2017 онд ******* аймгийн *******мандал сумын багийн ******* даргыг сонгох багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд багийн ******* *******д өрсөлдөн олонхийн санал авч иргэдийн Нийтийн Хурлын тогтоолоор сумын ******* *******д уламжлагдсан. Улмаар сумын ******* даргын захирамжаар томилогдсон ба дараагийн багийн ******* даргыг сонгох багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан 2020-2021 онд зарлагдаагүй. Гэтэл шинээр томилогдсон сумын ******* ******* Г.Мягмаржав нь 2021 оны 3 дугаар сард Тамгын газрын ******* Б.Наранбаатараар дамжуулан дуудаж Тамгын газрын хурлын зааланд Олонтүрүү багийн ******* ******* Ц. бид хоёрыг ажлаа өг, чиний оронд н. гэдэг хүнийг авна, Ц.ын оронд Ш.ийг авна, та 2 ажлаа өг гэсэн. Тухайн үед миний бие багийн иргэдийн Нийтийн Хурлаа хийж дараагийн ******* ******* албан ёсоор сонгогдсон хүнд нь ажлаа өгнө гэсэн чинь та 2 өгсөнгүй гээд уурлаад байсан. Эр хүн шиг ажлаа өгсөнгүй, та хоёрын гуйсан ч гуйгаагүй ч ажлыг чинь авч энэ улсуудад өгнө гээд уурлаад байсан. Ингэж уурлахдаа /өмнө нь чөлөөлөгдсөн багийн ******* ******* / Ч. өөрөө өргөдлөө өгөөд гарсан байхад чи яагаад өгдөггүй юм гээд уурлаад байсан. Тэрнээс хойш чимээгүй болсон ба би ажлын тайлан, мэдээгээ өгөөд ажлаа хийж байсан. Гэтэл шинээр томилогдсон сумын ******* ******* Г.Мягмаржав нь 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр надтай таараад би чамтай нэг уулзмаар байна гэхээр нь сумын ******* даргын өрөөнд орж уулзахад мөн ялгаагүй өмнөх шигээ ажлаа өг, Н. гэдэг хүнд ажлыг чинь өгөхөөр болсон. Чиний захирамж 2021 оны 4 дүгээр сарын 1-нд гарсан. Чи тэр хүнд ажлаа өг гэсэн. Миний оронд хурлаар дэмжигдээгүй шууд томилогдож байгаа Н. нь одоогийн *******мандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ******* Н.*******ийн төрсөн ах буюу хамаарал бүхий этгээд юм. Би мөн л Монгол Улсын ******* захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу багийн иргэдийн Нийтийн Хурлын багийн ******* *******д уламжлах тухай тогтоол, түүний үндэслэсэн сумын ******* даргын захирамжаар ажлаа өгнө, иргэдэд сонгох, сонгогдох эрх гэж байдаг, миний ажил нь багийн иргэдийн олонхийн итгэл хүлээлгэсэн тохиолдолд сонгогдож, томилогддог төрийн ажил гэсэн. Мөн миний бие 2020 оны орон нутгийн сонгуульд ******* аймгийн *******мандал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд багаас өрсөлдөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон төлөөлөгч, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч болсон. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, багийн ******* даргыг хугацаанаас нь өмнө чөлөөлөхдөө Монгол Улсын ******* захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар тухайн шатны тэргүүлэгчидтэй зөвшилцөлгүй шууд чөлөөлсөн нь үндэслэлгүй юм. ******* аймгийн *******мандал сумын багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 04 дүгээр Багийн ******* даргыг томилуулахаар өргөн мэдүүлэх тухай тогтоол гарч, Монгол Улсын ******* захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Баг, хорооны ******* *******д тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн ******* *******д тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно гэсэн заалтын дагуу ******* аймгийн *******мандал сумын ******* *******д хүргэгдсэн ч ******* ******* томилохгүй бүтэн 7 сар болж байж томилогдсон. Улмаар ... Монгол Улсын ******* захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол аймаг, нийслэлийн ******* даргыг Монгол Улсын Ерөнхий сайд, сум, дүүргийн ******* даргыг аймаг, нийслэлийн ******* *******, баг, хорооны ******* даргыг сум, дүүргийн ******* ******* тус тус 4 жилийн хугацаагаар томилох ... гэж заасны дагуу 4 жилийн хугацаагаар томилогдсон. Гэтэл 2020 оны сонгуулийн үр дүнгээр шинээр томилогдсон *******мандал сумын ******* ******* миний Үндсэн хуульд заасан бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байхад дээрх хууль тогтоомжуудыг зөрчин 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Б/09 дүгээр захирамж гарган үүрэгт ажлаас минь хууль бусаар чөлөөлж, мөн өдрийн Б/11 дүгээр захирамжаар багийн ******* *******ар Н.ыг Монгол Улсын ******* захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь заалтуудыг зөрчиж багийн иргэдийн Нийтийн Хурал зарлагдаагүй, хуралдаан болоогүй, ******* даргын сонгууль болоогүй, түүнд өрсөлдөөгүй, тогтоолоор уламжлагдаагүй, сул орон тоо гараагүй байхад шууд томилсонд гомдолтой байна. Учир нь шинээр томилогдсон сумын ******* *******, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэж томилж, чөлөөлдөг гэдгийг мэдсээр байж дэлхий нийтийн цар тахлын онцгой үед төрийн албаны мэргэшсэн тогтвортой байдлыг хадгалж төрийн үйлчилгээг тасралтгүй хүргэж байгаа албан хаагчдаа тогтвортой ажиллуулахын оронд эсрэгээр түр томилох хууль зүйн нөхцөл байдал үүсээгүй байхад, хуулийн шаардлага хангаагүй хүнийг багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоол шийдвэргүй томилж байгаа нь хууль бус юм. Ингэж хууль бус шийдвэрүүд гаргаж байгаа нь миний хөдөлмөрлөх эрх, хууль ёсны сонирхлыг ноцтой зөрчиж байна. Миний бие *******мандал сумын ******* даргын 2021 оны Б/09, Б/11 тоот захирамжуудыг хүчингүй болгуулахаар *******мандал сумын ******* даргын дээд шатны албан тушаалтан буюу ******* аймгийн ******* ******* Д.*******д хандсан боловч ******* аймгийн ******* даргын 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 1/506 тоот албан бичгээр *******мандал сумын ******* даргын 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Б/09, Б/11 тоот захирамж үндэслэлгүй байна гэсэн байна. ... Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б. шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийг чөлөөлсөн захирамж дээр чөлөөлсөн үндэслэл, агуулга тодорхойгүй байгаа учраас хариуцагчийн тайлбарлаад байгаа тайлан, мэдээ өгөөгүй, үүрэг даалгавар биелүүлээгүй гэх тайлбарыг хүлээж авах боломжгүй байна. Хүлээж авах боломжгүй байгаа учраас энэ асуудал дээр тайлбар гаргах шаардлагагүй гэж үзэж байна. Хэрвээ тайлан мэдээ ирүүлээгүй зөрчил гаргасан, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй бол захирамж дээрээ тодорхой дурдах ёстой байсан. Тодорхой байх бол захиргааны актын үндсэн шинж байдаг. Дараагийн зүйл нь нэхэмжлэгч Б.******* нь сумын иргэдийн Хурлын Төлөөлөгч болон Тэргүүлэгч байгаа. Тэргүүлэгчийн хувьд нэгжийн тухай хуульд заасан нийгмийн баталгааг эдлэх ёстой. Гэтэл ажлаас нь чөлөөлөхдөө Тэргүүлэгчидтэй зөвшилцөх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Мөн бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байсан байна. Энэ нь хэрэгт авагдсан баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна. Хариуцагч талаас нэхэмжлэгчийг үүрэг гүйцэтгэгчээр томилсон нь хууль зөрчөөгүй, одоогийнх нь томилгоо хууль зөрчөөд байна гэж үзээд байгаа юм уу? гэж маргаад байна. Энэ бол 2 өөр тохиолдол. Нэг нь тухайн ажлын байрны сул орон тоо гарсан учраас төрийн ажлыг тасралтгүй хэвийн явуулахын тулд дараагийн ******* даргыг томилох шаардлага үүссэн байна. Харин гуравдагч этгээдийн томилсон томилгооны хувьд өмнөх ******* ******* нь ажлаа хийгээд явж байхад, чөлөөлөх үндэслэлгүй байхад чөлөөлж өөр хүнийг томилсон асуудал байгаа. Магадгүй Б.******* өөр багийн ******* *******ар ажиллаж байгаа бол өөр хүн томилох нь зүй ёсны хэрэг юм. Мөн өмнөх ******* ******* байгаа тохиолдолд багийн иргэдийн Нийтийн Хурлын сонгууль хийгээд дийлэнх олонхийн санал авсан хүнийг иргэдийн Хурлаас саналын хэлбэртэй тогтоолоор сумын ******* *******д уламжилж сумын ******* ******* уг хүнийг томилох ёстой. Түүнээс хурал хийлгүйгээр багийн ******* даргыг сумын ******* ******* ажлаас нь шууд чөлөөлөх огцруулах зохицуулалт байхгүй. Тэгэхээр чөлөөлөх асуудлаар ч, томилох асуудлаар ч бас санал авахаар байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад Б.*******ыг чөлөөлөх талаар багийн иргэдийн Нийтийн Хурлаас гаргасан тогтоол алга, мөн гуравдагч этгээдийг томилуулах талаар тогтоол алга. Тэгэхээр нэгжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д заасныг зөрчсөн байна. Мөн чөлөөлөх 2 үндэслэл буюу нэгжийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т зааснаар чөлөөлөх үндэслэл байгаагүй байна. Дараагийн асуудал нь бүрэн эрхийн хугацааны асуудал байна. Нэгжийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т тодорхой заасан байгаа. Уг заалтаас харахад багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдаад, хуралд оролцсон иргэдийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг тухайн багийн иргэдийн Нийтийн Хурал нь өөрөө сумын ******* *******д уламжилж, сумын ******* ******* уг нэр дэвшигчийг 4 жилийн хугацаагаар томилохоор байгаа. Энэ 4 жилийн хугацаа нэхэмжлэгчийн хувьд 2017 оны 8 сарын 1-ний өдрөөс эхэлж 2021 оны 08 сарын 01-ний өдрөөр дуусахаар байна. Хэдийгээр 2017 оны 01 сарын 20-ны өдөр томилуулах санал явсан боловч 2017 оны 08 сарын 01-ний өдөр томилогдсон нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус суманд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль хуулийн хүрээнд амжилттай явагдаж Монгол ардын намаас 11 суудал, Ардчилсан намаас 4 суудал авч сонгуулийн үр дүнг ард түмний сонголтоороо баталгаажуулсан болно. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 24-нд хуралдаж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын *******ар Олонтүрүү багаас сонгогдсон төлөөлөгч Н.******* томилогдож, ******* *******ар багаас сонгогдсон миний бие нэр дэвшин аймгийн ******* ******* батламжилснаар ******* даргын хуулиар хүлээсэн бүрэн эрхээ 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж байна. Сумд сонгуулийн үр дүнгээр томилогдсон улс төрийн албан хаагчдад сумын иргэд, сонгогчид сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хугацаа нь дууссан улс төрийн албан хаагчид болох багийн ******* ******* нараа багийн Иргэдийн Нийтийн хурал хийн солих шаардлага хүргүүлж байсан боловч дэлхий нийтийг хамарсан короновирус болох ковид 19 цар тахлын улмаас хатуу хөл хорионд бүх нийтийг хамарсан цуглаан зохион байгуулж болохгүй байсан учир багуудын иргэдийн Нийтийн Хурлыг хийж чадаагүй болно. Энэ хугацаанд Мандал багийг ******* ******* болон Нуга багийн ******* ******* нар өөрийн хүсэлтээр ажлаа өгч чөлөөлөгдсөн. Харин багийн ******* ******* Б.*******, Олонтүрүү багийн ******* ******* Ц. нарт хамтран ажиллах боломжгүй байдлаа хэлж ярилцан 2021 оны 4 дүгээр сарын 01-нээс ажлаас нь чөлөөлж иргэн Б., Ш. нарыг түр томилон ажиллуулсан болно. Эдгээр нэхэмжлэгч нар нь өөрсдөө томилогдохдоо багийн иргэдийн Нийтийн Хурал зарлалгүйгээр, өрсөлдөгчгүйгээр мөн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс түр томилогдон ажил үүргээ гүйцэтгэж байсан. 2016 онд багийн иргэдийн Нийтийн Хурал хийхгүй байх ямар нэгэн шалтгаан байгаагүй ба 2017 онд 2 ба 3 дугаар саруудад хурлаа хийн өрсөлдөгчгүйгээр сонгогдон ажлаа үргэлжлүүлэн хийсэн нь архивын баримтаас харагдаж байгаа. Авлигатай тэмцэх газарт эдгээр багийн ******* ******* нарын материалыг 2017 оны 07 сард явуулан хянуулж Авлигатай тэмцэх газрын хариу албан бичиг нь 2017 оны 8 дугаар сард ирж батламжилсан байдаг. Энэ нь мөн өмнөх ******* даргын буруутай үйлдэл болох нь харагдаж байна. Миний бие сумын ******* даргын хуулиар хүлээсэн бүрэн эрхээ хэрэгжүүлэхийн тулд өөрийн ажлын алба ******* даргын Тамгын газар болон багийн ******* ******* нартай 4 жилийн ажлын төлөвлөгөө төлөвлөх, тухайн жилийн ажлын төлөвлөгөөнд малчид, иргэдийн саналыг тусгуулахаар их ажил байсан боловч эдгээр хуучин багийн ******* ******* нар нэг ч удаа уулзалдаагүй, цаг хэцүү үед сонгуулиас хойш айл өрхөөрөө ороогүй, өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй төрийн ажлыг цалгардуулж сул цалин авч ажлын тайлан ирүүлээгүй нь хамтарч ажиллах боломжгүй ажлаас чөлөөлөх үндэс болсон байгаа. Орон нутгийн сонгуульд хамтран ажилласан баг болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ажил хийхгүй байгаа, үүрэг даалгавар биелүүлэхгүй улс төржиж байгаа багийн ******* ******* нарыг солих шаардлага тавьж байсан нь бас нэг үндэслэл болно. Эдгээр багийн ******* ******* нар нь захирамжаа авч ажлаа хүлээлцэхээр болон нийгмийн даатгалын сангаас тэтгэмжээ авахаар материалаа бүрдүүлэн явсан боловч тамга тэмдгээ өгөхгүй байгаа нь багийн ******* ******* Б.******* ард иргэдийг хохироож байгааг анхаарч үзнэ үү. 2020 онд багийн хурал хийх ямар ч боломжгүй байсан бөгөөд Гамшгийн тухай хуулийн 14.6 дахь заалтаар улс аймгийн Онцгой комиссын шийдвэрийг зөрчихөөр байсан болно. Мөн Монгол Улсын ******* захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.3-д баг хорооны ******* даргыг сум дүүргийн ******* ******* нь тус тус 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон ******* *******д энэ хугацаа хамаарахгүй гэж тодорхой заасан байна. Цаашид энэ байдлаар байвал багийн иргэд, малчид хохирч байгааг тооцон үзнэ үү гэж хүсч байна. Та бүхэн эдгээр байдлыг харгалзан үзэж оновчтой шийдвэр гаргаж өгнө гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс 6 жилийн хугацаагаар багийн *******ар ажиллах ёстой байсан юм шиг яриад байна. Энэ бол Үндсэн хууль, нэгжийн тухай хуульд нийцэхгүй. Өөрөөр хэлбэл 2016 оны 12 сард томилогдсон гэсэн нийгмийн даатгалын бичилттэй, дундуур нь ямар нэгэн өөрчлөлт хийгдсэн бичилтгүй, 2021 оны 04 сарын 1-нд чөлөөлөгдсөн бичилттэй байхад 2017 оноос бүрэн эрхийн хугацааг эхэлсэн гэж тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. 2017 онд нэхэмжлэгчийн бүрэн эрхийг баталгаажуулсан байдал л харагддаг. Өнөөдөр хэрэгт авагдаагүй нотлох баримтыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэрэгт баримт байгаа юм шиг ярьж байна. Энэ бол хуульд нийцэхгүй. Өөрөөр хэлбэл н.Ганхуяг гэдэг хүн хүсэлтээ өгөөд, чөлөөлөгдөөд, түүнийх нь дараа нэхэмжлэгч яах ч аргагүй малын тоо болох гээд томилогдсон асуудал ярьж байна. Гэтэл хариуцагчийн тайлбараас харахад 4 багийн ******* даргыг 1 өдөр чөлөөлөөд томилсон гэж байна. Тэгэхээр 2016 онд 4 багийн ******* даргыг чөлөөлөөд Хурал хийлгүйгээр дараагийн багийн ******* ******* нарыг тавьсан нь хуульд нийцэхгүй. Мөн нэхэмжлэгч нөхөн томилогдоогүй гэдэг хариултыг асуулт хариултын шатанд өгсөн. 2016 оны 12 сард томилогдоод 2017 оны 8 сар хүртэл багийн *******ар ажиллаж цалин хөлсөө авчхаад би ******* *******ар ажиллаагүй, миний бүрэн эрхийн хугацаа 2021 онд дуусна гэж яриад байгаа нь үндэслэлгүй байна. Хууль зөрчиж байна. Сум орон нутагт тогтоосон буруу жишгийг үргэлжлүүлж байна. Өөрөө томилогдож ажилласан хугацаа нь бүрэн эрхийн хугацаанд нь ордоггүй, дундаас баталгаажсан хугацаа нь юу юм гээд үзэхээр нэгжийн тухай хуульд зааснаар нөхөн сонгогдоогүй байдаг. Гэтэл энэ бол хамаагүй, тухайн ажиллаж байсан ******* даргын буруутай үйл ажиллагаанаас болсон гэж тайлбарладаг. Мөн тухайн үед малын тоонд явах гэтэл багийн *******гүй байсан учраас өөрийг нь түр томилсон гэж байна. Малын тооны ажлыг өнөөдрийн цар тахалтай харьцуулж үзэхэд ямар байх вэ?, Багийн ******* зөвхөн малын тооны ажил хийдэггүй. Багийн иргэдийн нийтийн эрх ашгийг хамгаалж ажилладаг. Гэтэл нэхэмжлэгч зөвхөн малын тооны асуудал л яриад байгаа нь хуульд нийцэхгүй байна. Нөгөө талаар өнөөдөр Монгол Улсын хууль тогтоомж Б.******* гэдэг хүнд үйлчлэхгүй байгаа юм байна гэж харж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ажлаа өгөхгүй гэж зүтгэдэг гэж байна. Тэгээд түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон багийн ******* нэхэмжлэгчийн гэрт очиж төрийн тамгыг даруулж байна. Энэ бол Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй байж болохуйц үйлдэл юм. Ийм үйлдэл гаргаж байгаа нь энэ хүний хандлагыг мөн харуулж байна. Цар тахлын үед хүнийг ажлаас нь чөлөөлж болохгүй гэдэг байдлаар ажилдаа ханддаг, халагдахгүй юм чинь гээд ажлаа хийдэггүй, тайлан мэдээ өгдөггүй болох нь харагдаж байна. Энэ байдал нь хариуцагчийн тайлан мэдээ өгдөггүй гэсэн тайлбараар нотлогдож байна. Нэг удаа төл малын тайлан хянуулсан байна. Өөр ажил хийсэн талаар ямар ч баримт байхгүй байна. Ингээд Б/09 тоот захирамж гаргах болсон үндэслэл нь корона вируст халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, нийгэм эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд заасны дагуу олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах боломжгүй байсан учраас сумын ******* даргын зүгээс 4 жилийн бүрэн эрхийн хугацаа дууссан малын тооноос өөр ажил хийгээгүй багийн ******* даргыг чөлөөлсөн, уг захирамж нь агуулгын хувьд хууль зүйн үндэслэлтэй хүчин төгөлдөр байна гэж үзэж байна. Мөн Б/11 дугаартай захирамж нь нэхэмжлэгч Б.*******ын эрх ашгийг зөрчсөн зүйл харагдахгүй байна. Өөрөөр хэлбэл Б.*******ыг чөлөөлснөөр багийн ******* даргын ажлын байр сул болж байгаа учраас Б.ыг томилсон байна. Тийм учраас уг захирамжуудыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна гэв.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* овогтой миний бие *******мандал сумын ******* даргын Г.Мягмаржавын гаргасан 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Б/11 тоот тушаалаар багийн ******* *******ар улс оронд үүсээд байгаа онцгой нөхцөл байдал корона вирус өвчний улмаас багийн иргэд Нийтийн Хурал хойшилсны учир түр томилогдсон болно. ... Миний хувьд 4 дүгээр сарын 1-ний өдөр түр томилогдсон ч хуучин багийн ******* Б.*******аас багийн тамга, бичиг баримт зэрэг зүйлийг өнөөг хүртэл аваагүй. Ямар нэг мэдээ тайлан гаргах багийн иргэд багийн тодорхойлолт авах, төр үйлчилгээний байгууллагатай харилцахад хүндрэлтэй байна. Энэ хугацаанд сум орон нутгаас хариуцуулсан ажлыг хуулийн дагуу гүйцэтгэж ажиллаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь *******мандал сумын ******* даргын 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Б/09 дүгээр Ажлаас чөлөөлөх тухай, Б/11 дүгээр Түр томилох тухай захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төлүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч ******* ******* намайг ажлаас чөлөөлөхдөө Монгол Улсын ******* захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан Хурлын Төлөөлөгчийн үйл ажиллагааны баталгаа, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т заасан журмыг зөрчсөн, гуравдагч этгээдийг багийн хурлын шийдвэргүй түр томилж миний хөдөлмөрлөх, сонгогдох эрхэнд халдсан гэж, хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэлээ багийн ******* даргын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон гэж тус тус тайлбарлаж байна.

Монгол Улсын ******* захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Баг, хорооны ******* *******д тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэдийн ... олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно , мөн хуулийн 26.3-т Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол ..., баг, хорооны ******* даргыг сум, дүүргийн ******* ******* тус тус 4 жилийн хугацаагаар томилох.... гэжээ.

Нэхэмжлэгч Б.*******ыг *******мандал сумын багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор багийн ******* *******д томилуулахаар *******мандал сумын ******* *******д санал болгосноор *******мандал сумын ******* даргын 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн Б/05 дугаар захирамжаар багийн ******* *******ар томилсон тул түүний бүрэн эрхийн хугацаа 2021 оны 8 дугаар сарын 1-ний өдөр дуусгавар болохоор байна.

Багийн ******* даргын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болохоос өмнө ажлаас чөлөөлөх зохицуулалтыг Монгол Улсын ******* захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т Багийн ******* даргыг энэ хуулийн 32.1-д заасан үндэслэл, журмаар ажлаас нь чөлөөлөх..., 32 дугаар зүйлийн 32.1-д ... ******* ******* эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол дээд шатны ******* ******* ... түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлнө гэж заажээ.

Дээрхээс бусад тохиолдолд Монгол Улсын ******* захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д зааснаар Багийн ******* даргыг чөлөөлөх ... асуудлыг тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын ******* ******* шийдвэрлэнэ гэжээ. Өөрөөр хэлбэл бүрэн эрхийн хугацаа дууссан үндэслэлээр багийн ******* даргыг чөлөөлөхөд тухайн нэгжийн иргэдийн Нийтийн Хурлаас бүрэн эрхийн хугацаа дууссан үндэслэлээр чөлөөлөхөөр ирүүлсэн саналыг үндэслэн сумын ******* ******* шийдвэрлэхээр байна.

Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Монгол Улсын ******* захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан ******* *******, ... Хурлын төлөөлөгчийг ажлаас чөлөөлөх .... тохиолдолд саналаа тухайн шатны Хурлын Тэргүүлэгчдэд урьдчилан танилцуулж зөвшилцсөн байна гэх хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй гэж маргаж буй нь үндэслэлтэй ба хариуцагчаас *******мандал сумын хурлын төлөөлөгч, нэхэмжлэгч Б.*******ыг ажлаас чөлөөлөхдөө сумын хурлын тэргүүлэгчидтэй зөвшилцөөгүй гэж тайлбарлаж байна.

Иймд хариуцагч *******мандал сумын ******* *******ас нэхэмжлэгч Б.*******ыг багийн ******* *******ас чөлөөлсөн Б/09 дүгээр захирамж дээр дурдсан үндэслэлээр хууль бус тул уг хэргийн гуравдагч этгээд Н.ыг багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэлгүйгээр багийн ******* *******ар түр томилсон *******мандал сумын ******* даргын 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Б/11 дүгээр захирамж мөн эрх зүйн үндэслэлгүй, түүнчлэн нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн байх тул тус тус хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь *******мандал сумын ******* даргын 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Б/11 дүгээр Түр томилон ажиллуулах тухай захирамж гарах болсон үндэслэл нь Б/09 дүгээр Ажлаас чөлөөлөх тухай захирамжийн үр дагавраар тодорхойлогдож байх тул Б/09 дүгээр захирамж хүчингүй болсноор үр дагаврын хувьд Б/11 дүгээр захирамж ч мөн хүчингүй болж, нэхэмжлэгчийг анх багийн ******* *******ар томилсон *******мандал сумын ******* даргын 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн Б/05 дугаар захирамжийн үйлчлэл шууд сэргэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн уг хэргийн гуравдагч этгээд Н.ыг багийн ******* *******ар түр томилсон *******мандал сумын ******* даргын 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Б/11 дүгээр захирамж нь багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэлгүй гарсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх ба хуульд заасан журмыг зөрчиж гаргасан дээрх захирамжийн улмаас нэхэмжлэгч Б.*******ын төрийн албанд хөдөлмөрлөх, сонгогдох эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагчаас нэхэмжлэгч Б.*******ыг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн болох нь тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын 7а/-д заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан 58 хоногийн дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор 2.468.654 төгрөгийг *******мандал сумын ******* даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгуулах нь зүйтээ байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын ******* захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт заасныг баримтлан ******* аймгийн *******мандал сумын ******* даргын 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/09, Түр томилон ажиллуулах тухай Б/11 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгож, Б.*******ыг *******мандал сумын багийн ******* даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******мандал сумын ******* даргын Тамгын газраас нэхэмжлэгч Б.*******ын ажилгүй байсан 58 хоногийн цалинтай тэнцэх 2.468.654 төгрөгийн олговроос зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******мандал сумын ******* *******ас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР