Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 01522

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Х” ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.А/РД: /,

 

Хариуцагч: Ө.Б/РД: / нарт холбогдох,

 

8 500 669 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ганбаатар, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ганбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.А, Ө.Б нар нь ХасБанктай 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 1570005849 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулан 12 000 000/арван хоёр сая/ төгрөгийг жилийн 30 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Зээлдэгчийн хүсэлтээр 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүнд:

1. Үндсэн гэрээний дагуу 2017 оны 9-р сарын 08-ны өдөр дуусах хугацааг 2018 оны 12-р сарын 03-ны өдөр дуусгавар болохоор тусгав,

2. Гэрээний хугацааг сунгасантай холбоотойгоор эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн тогтоов,

3. Эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн зээлийг шилжүүлэн бүртгэсэнтэй холбогдуулан зээлийн дансны дугаарыг 1570011476 тоот болгов,

4. Үндсэн гэрээний дагуу олгосон 12 000 000/арван хоёр сая/ төгрөгийн зээлийн үлдэгдэл 8 024 323/найман сая хорин дөрвөн мянга гурван зуун хорин гурав/ болно.

Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулснаас хойш зээлдэгч нь үндсэн зээлд 3 024 664.59 төгрөг, зээлийн хүүд 2 898 180.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6 665.55 төгрөг төлсөн.

Зээлдэгч нь Банктай байгуулсан 1570005849 дугаартай барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг байнга хугацаа хэтрүүлэн дутуу төлж байгаа ба нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 736 хоног хугацаа хэтрүүлсэн байна.

ХасБанк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

1570009911 дугаартай барьцаат зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангахуулахаар дараах хөрөнгүүдийг барьцаалсан.

1/ 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1570005849-01 дугаартай Барьцааны гэрээгээр Ө.Бгийн эзэмшлийн 000511446 дугаар гэрчилгээтэй, Сүхбаатар дүүрэг, 14-р хороо, Хандгайтын 39 гудамж 464А тоот хаягт байршилтай, 277 м.кв талбайтай газар,

2/ 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1570005849-02 дугаартай Баталгаат ипотекийн гэрээгээр Ө.Бгийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203008562 дугаартай, Үл хөдлөх эд хөрөнгийн 000324989 дугаар гэрчилгээтэй, Сүхбаатар дүүрэг, 14-р хороо, Хандгайтын 39 гудамж 464А тоот хаягт байршилтай 33,75 м.кв талбайтай хувийн сууц.

Нэхэмжлэлийн шаардлага: 1/ Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1570005849 дугаартай зээлийн гэрээний холбогдох заалтын дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 4 999 659 төгрөг, 2019 оны 05-р сарын 08-ны өдрийн байдлаарх хүү 3 153 440 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 333 070 төгрөг, нотариатын зардал 14 500 нийт 8 500 669 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах,

2/ Барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулах.” гэв.

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.А миний бие нь 2014.08.27-нд Хнаас 11 829 900 төгрөгийн зээл авсан. Үүнээс эргэн төлөлтөнд 13 953 834 төгрөгийг төлсөн болно. Хны эдийн засагч н.Гандаваад хүсэлт гаргаж нэг удаа зээлийн эргэн төлөлийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Энэ эргэн төлөлтийн хуваарийн 15 cap нь бага төлөлттэй дунджаар 250 000 төгрөг байсан болохоор миний орлогод таарч би тухай бүрд нь зээлийн эргэн төлөлтийг хийж байсан. Ингээд 2017 оны эргэн төлөлтийн хуваарь нь өндөр болж, миний цалин эргэн төлөлтөө хийж чадахгүй болсон тул Хны эдийн засагч н.Батнавчид хандаж учир байдлаа хэлсэн. Дахин гэрээнд өөрчлөлт оруулж өгнө гэсний дагуу холбогдох материалууд бүрдүүлж өгсөн. 2017.05 сард материалуудыг бүрдүүлж өгсөн боловч хариу өгөлгүй байсаар 2017.08.22-ны хавьцаа надтай холбоо барьж “ирж гарын үсэг зурах хэрэгтэй байна” гэхэд нь би хөдөө Гацуурт компанийн Сэлэнгэ аймгийн Алтанговь салбарт томилолттой ажиллаж байгаад ажлаа орхин ирсэн. 100 айлын Хны салбарт ирээд н.Батнавч намайг 4-5 цаг хүлээлгэсэн. “Би эргээд ажил руу Сэлэнгэ аймаг явах ёстой намайг авч явах машины жолооч утасдаад байна, миний асуудлыг шийдээд өгөөч ээ” гэхэд “Чиний асуудал надад ямар хамаатай юм бэ, гуйлгачин минь” гэх мэтээр хэл амаар дайрч доромжлон үл ойлголцол үүссэн. Эцэст нь н.Батнавч “Би энэ асуудлыг шийдэхгүй чи очоод хашаа байшингаа суллаж бай, чамайг гудамжинд гаргана” гэсэн. Хэл амаар дайрч давшилсаар байгаад намайг юун дээр ч гарын үсэг зуруулалгүй хөөж гаргасан. Энэ тухай Хны төвийн ресепшнд хандахад тухайн салбарын захиралтай уулз гэсэн боловч захирал нь “Батнавч чиний асуудлыг шийднэ” гээд шийдэж өгөөгүй.

2019 онд 100 айлын Хны салбарын захирал солигдон шинэ захирал намайг “сард 500 000 төгрөгийн төлөлт хийгээд явж бай, ингээд үндсэн зээлээ төлчих юм бол би хуримтлагдсан хүүг нь хасуулж өгөх талаар дээд удирдпагуудад уламжлая” гэсэн. 2019.05.07-нд миний эхнэр амаржиж 2 ихэр хүү, охинтой болж бүл нэмсэн. Банкны эргэн төлөлтөнд миний цалин орлого хүрэхгүй болж төлөлтийг багасгаж өгнө үү гэж хүсэлт гаргасан боловч “боломжгүй” гэсэн хариу авсан. Миний зүгээс зээлийн үндсэн үлдэгдэл болох 5 000 000 төгрөгийг сард 300 000 төгрөгөөр 16 cap төлж дуусгах, Хны нэхэмжилсэн 8 500 000 төгрөгийг төлөхөөр бол сард 300 000 төгрөгөөр 29 cap төлөх боломжтой. Мөн наана нь мөнгөний боломж гарвал төлж дуусгах боломжтой.

Эдийн засагч Батнавчийн ажлын хариуцлагагүйгээс болж хуримтлагдсан хүү болох 3 153 440 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 333 070 төгрөг, нотариатын зардал 14 500 төгрөг /8 500 000 төгрөгийн нэхэмжлэлд шингэсэн/ эдгээрийг төлөх сонирхолгүй байна.

Өнөөдрийн байдлаар би анх Хнаас авсан 11 829 900 төгрөгийн зээлийн эргэн төлөлтөнд нийт 13 953 834 төгрөг төлсөн байна. Одоо Хны нэхэмжилсэн 8 500 000 төгрөгийг төлбөл Хинд нийт 22 453 834 төгрөг төлөх болоод байна. 8 500 000 төгрөг төлөхгүй бол би өөрийн хашаа байшин хөрөнгөө хураалгаж эхнэр 6 хүүхдийн хамт гудамжинд гарах болох гээд байна.

Миний бие нь эхнэр 6 хүүхдийн хамт амьдардаг том хүү гадаадад суралцдаг/төлбөр болон бусад зардал/ сургуулийн насны 3 хүүхэд, хамгийн бага нь 2 сартай 2 ихэр байгаа, би ганцаараа ажил хийдэг болохоор сарын 300 000 төгрөгөөс илүү төлөлт хийх боломжгүй байгааг минь харгалзан үзнэ үү.

Иймээс би Хны нэхэмжилсэн 8 500 000 төгрөгийг сарын 300 000 төгрөг 29 сарын хугацаатай төлөхөөр эвлэрүүлэн өгнө үү.

Би төлбөрийг төлж байсан юм л даа. Зээлийн хүү нь өндөр болоод зээлээ төлж чадахааргүй болж цалин хүрэхээ байсан. Ингээд эднийд хандсан. “Х” ХХК-д хүсэлт гаргаж нэг удаа гэрээнд өөрчлөлт оруулсан учраас дахин өөрчлүүлэх боломж байхгүй гэж хэлсэн. Энэ хүсэлтийг “Х” ХХК-ийн ажилтан болно гэж баахан итгэмжлэл баримт бүрдүүлүүлж авсан. Ингээд түүнээс төлөлт хийгдээгүй байгаа. Би болно гэсэн учраас баримт бүрдүүлж төлөлт хийгээгүй явж байсан. Хэрэв тухайн үед болохгүй гэсэн бол тодорхой хэмжээгээр төлөлт хийгээд явж болох байсан байх.” гэв.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Х” ХХК хариуцагч Д.А, хариуцагч Ө.Б нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөрт 4 999 659/дөрвөн сая есөн зуун ерэн есөн мянга зургаан зуун тавин ес/ төгрөгийг, хүүний төлбөрт 3 153 440/гурван сая нэг зуун тавин гурван мянга дөрвөн зуун дөч/ төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 333 070/гурван зуун гучин гурван мянга дал/ төгрөгийг, бүгд 8 500 669/найман сая таван зуун мянга зургаан зуун жаран ес/ төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийн хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нь банкны ажилтны буруугаас болж хүү хуримтлагдсан гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр № 1570005849 Зээлийн гэрээ/цаашид “Зээлийн гэрээ” гэх/ болон № 1570005849-01 Барьцааны гэрээ/цаашид “Барьцааны гэрээ” гэх/, № 1570005849-02 Баталгаат ипотекийн гэрээ/цаашид “Ипотекийн гэрээ” гэх/ байгуулсан болох нь Зээлийн гэрээний хуулбар, Барьцааны гэрээний болон Ипотекийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Зээлийн гэрээний 1-ийн 1.1, 4-ийн 4.1-т зааснаар нэхэмжлэгч нь 12 000 000/арван хоёр сая/ төгрөгийг, 36/гучин зургаа/ сарын хугацаатай, сарын 2.5/хоёр аравны тав/ хувийн хүүтэй, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд үндсэн төлбөрт ногдох үндсэн хүүгийн 20/хорь/ хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүү тооцохоор хариуцагч нарт шилжүүлэх, хариуцагч нар нь зээл, зээлийн хүүг Зээлийн гэрээ болон Хавсралтад заасан хугацаанд буцаан төлөхөөр харилцан тохиролцсон болох нь Зээлийн Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч нарт 12 000 000/арван хоёр сая/ төгрөгийг шилжүүлсэн болох нь Хин дахь 5001186623 дугаар дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Зохигчид 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Зээлийн гэрээд нэмэлт өөрчлөлт оруулж, Зээлийн гэрээний хугацааг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэл сунгаж 12 000 000/арван хоёр сая/ төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 8 024 323/найман сая хорин дөрвөн мянга гурван зуун хорин гурав/ төгрөгийг эргэн төлөх хуваарь Хавсралт 1-ийг баталсан байна.  

 

Иргэний хуулийн 415 дугаар зүйлийн 451.1-т “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр ... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө ... хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Зээлийн гэрээнд зааснаар хариуцагч нар нь үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 4 999 659/8024323-3024664=4999659/ /дөрвөн сая есөн зуун ерэн есөн мянга зургаан зуун тавин ес/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Зээлийн гэрээний болон Хавсралт 1-ийн хуулбар, Хин дахь 1570011476 дугаар Дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Зээлийн гэрээнд зааснаар хариуцагч нар нь үндсэн зээлийн үлдэгдэл 8 024 323/найман сая хорин дөрвөн мянга гурван зуун хорин гурав/ төгрөгийн хүүнд 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэл нийт 4 875 791/дөрвөн сая найман зуун далан таван мянга долоон зуун ерэн нэг/ төгрөгийг төлөх үүрэгтэй байсан болох нь Зээлийн гэрээний болон Хавсралт 1-ийн хуулбараар тогтоогдож байна.

 

Зээлийн гэрээнд зааснаар хариуцагч нар нь зээлийн хүүнд 1 977 610.11/4875791-2898180.89=1977610.11/ /нэг сая есөн зуун далан долоон мянга зургаан зуун арван төгрөг арван нэгэн мөнгө/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Зээлийн гэрээний болон Хавсралт 1-ийн хуулбараар тогтоогдож байх ба үлдсэн 1 175 829.89/3153440-1977610.11=1175829.89/ /нэг сая нэг зуун далан таван мянга найман зуун хорин есөн төгрөг наян есөн мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол ... гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэж заасан.

 

Хариуцагч нар нь Зээлийн гэрээ болон Хавсралт 1-т заасан хугацаанд зээл, үндсэн хүүг төлөөгүй байх тул нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

 

Зээлийн гэрээний 4-ийн 4.1-т заасан нөхцөлөөр хариуцагч нар нь нэмэгдүүлсэн хүүнд 395 522/1977610x20%=395522/ /гурван зуун ерэн таван мянга таван зуун хорин хоёр/ төгрөгийг төлөх үүрэгтэй байх боловч нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүүнд 333 070/гурван зуун гучин гурван мянга дал/ төгрөгийг нэхэмжилсэн байх тул хариуцагч нараас нэмэгдүүлсэн хүүнд 333 070/гурван зуун гучин гурван мянга дал/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нараас нотариатын зардалд 14 500/арван дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг нэхэмжилсэн байх боловч нэхэмжлэгчид 14 500/арван дөрвөн мянга таван зуу/ төгрөгийн хохирол учирсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн ажилтны буруутай үйл ажиллагаанаас хүү хуримтлагдсан гэж маргаж байх боловч хариуцагч нар нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү хуримтлагдсан байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 4 999 659/дөрвөн сая есөн зуун ерэн есөн мянга зургаан зуун тавин ес/ төгрөгийг, үндсэн хүүнд 1 977 610.11/4875791-2898180.89=1977610.11/ /нэг сая есөн зуун далан долоон мянга зургаан зуун арван төгрөг арван нэгэн мөнгө/ төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүнд 333 070/гурван зуун гучин гурван мянга дал/ төгрөгийг, бүгд 7 310 339/4999659+1977610.11+333070=7310339/ /долоон сая гурван зуун арван мянга гурван зуун гучин ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 1 190 330/3153440-1977610.11=1175829.89, 1175829.89+14500=1190330/ /нэг сая нэг зуун ерэн мянга гурван зуун гуч/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага гаргаж байна.

 

Барьцааны гэрээнд зааснаар хариуцагч Ө.Б нь Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 000511446 дугаар гэрчилгээтэй, Сүхбаатар дүүрэг, 14-р хороо, Хандгайтын 39-р гудамж, 464А тоот хаягт байршилтай, 277 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг барьцаалсан болох нь Барьцааны гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Ипотекийн гэрээнд зааснаар хариуцагч Ө.Б нь Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Улсын бүртгэлийн Ү-2203008562 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 14-р хороо, Хандгайтын 39-р гудамж, 464А тоот, 33.75 м.кв талбайтай хувийн сууцыг барьцаалсан болох нь Ипотекийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т “Барьцааны гэрээг бичгээр байгуулна.”, 156.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэх ... барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана.”, 165 дугаар зүйлийн 165.1-т “... үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ.”, 166 дугаар зүйлийн 166.1-т “Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ.” гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан Барьцааны гэрээ болон Ипотекийн гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол ... үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.”, 174 дүгээр зүйлийн 174.1-т “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд ... үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй.”, 175 дугаар зүйлийн 175.1-т “... энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй ... тохиолдолд ... үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн болох нь Зээлийн гэрээний болон Хавсралт 1-ийн хуулбар, Хин дахь 1570011476 дугаар дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь энэхүү шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 000511446 дугаар гэрчилгээтэй, Сүхбаатар дүүрэг, 14-р хороо, Хандгайтын 39-р гудамж, 464А тоот хаягт байршилтай, 277 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, Улсын бүртгэлийн Ү-2203008562 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 14-р хороо, Хандгайтын 39-р гудамж, 464А тоот, 33.75 м.кв талбайтай хувийн сууцыг албадан дуудлага худалдаагаар борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.А, хариуцагч Ө.Б нараас бүгд 7 310 339/долоон сая гурван зуун арван мянга гурван зуун гучин ес/ төгрөгийг нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, үлдсэн 1 190 330/нэг сая нэг зуун ерэн мянга гурван зуун гуч/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.А, хариуцагч Ө.Б нар энэхүү шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 000511446 дугаар гэрчилгээтэй, Сүхбаатар дүүрэг, 14-р хороо, Хандгайтын 39-р гудамж, 464А тоот хаягт байршилтай, 277 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, Улсын бүртгэлийн Ү-2203008562 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 14-р хороо, Хандгайтын 39-р гудамж, 464А тоот, 33.75 м.кв талбайтай хувийн сууцыг албадан дуудлага худалдаагаар борлуулж үүргийн гүйцэтгэл хангуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.А, хариуцагч Ө.Б нараас бүгд 7 310 339/долоон сая гурван зуун арван мянга гурван зуун гучин ес/ төгрөгийг нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, үлдсэн 1 190 330/нэг сая нэг зуун ерэн мянга гурван зуун гуч/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.А, хариуцагч Ө.Б нар энэхүү шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 000511446 дугаар гэрчилгээтэй, Сүхбаатар дүүрэг, 14-р хороо, Хандгайтын 39-р гудамж, 464А тоот хаягт байршилтай, 277 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, Улсын бүртгэлийн Ү-2203008562 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 14-р хороо, Хандгайтын 39-р гудамж, 464А тоот, 33.75 м.кв талбайтай хувийн сууцыг албадан дуудлага худалдаагаар борлуулж үүргийн гүйцэтгэл хангуулсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 221 161 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.А, хариуцагч Ө.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 202 115 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ХИШИГБАТ