Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 455

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 07 өдөр                                   Дугаар 139/ШШ2019/00455                                                      Дундговь аймаг

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Ду аймгийн Эр  сумын 2-р багт оршин суух, Цо овогт Бйн Бийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 139/2019/00238/И индекстэй иргэний хэргийг   хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч

Нарийн бичгийн дарга С.У  нар оролцов.                                     

   ТОДОРХОЙЛОХ НЬ

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1986 оны 9 сарын 16-ны өдрөөс 1995 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэл, Хөгжил хувьцаат компанид малчин байсан. Тэр үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул гэрчүүдийн мэдүүлэг, цалингийн баримт зэргийг үндэслэн дээрх хугацаанд малчин байсныг тогтоож өгнө үү гэжээ.       

 Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь 1986 оны 9 сарын 16-ны өдрөөс 1995 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэл, Хөгжил хувьцаат компанид малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг   гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Б нь 1986 оны 9 сарын 16-ны өдрөөс 1995 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэл, Хөгжил хувьцаат компанид малчнаар ажиллаж  байсан болох нь:

-Дундговь аймгийн Татварын хэлтсийн  2019 оны 05 сарын 16-ны өдрийн 08/300 дугаартай “ Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэл, Хөгжил хувьцаат компани, Далайн хөгжил хоршоо”-ны талаарх  тодорхойлолт /хх-ийн 2/

-Дундговь аймгийн Архивын тасгаас олгосон  1987-1989, 1991-1992, 1994-1995, 1997-1998, 2000 онуудад Б.Б мал тоолуулж байсан талаарх, 2019 оны 05 сарын 15 өдрийн 74, 2018 оны 08 сарын 03 өдрийн 731, 2019 оны 09 сарын 09 өдрийн 20  дугаартай  лавлагаа /хх-ийн 08, 13, 84/

-Гэрч   Н.Э-ийн ” ...  Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын  Хөгжил нэгдлийн Өнгөт бригадад  бага сургууль байсан. Б.Б тэр сургуулийг төгсөөд 1986 оноос 1994 оныг дуустал  Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын  Хөгжил нэгдлийн Өнгөт бригадад бага мал маллаж байсан. Дунд нь цэргийн алба хаасан хүн.  Би 1978 оноос 1990 он хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Худалдаа бэлтгэлийн ангид кассчин, худалдагч  ажилтай байсан. Б.Бийнх манай хүргэн ахынхтай айл байсан юм. Б.Б нь айлын  өргөмөл хүүхэд  байсан, бид нэг нутгийн хүмүүс, нэг суманд байсан учраас энэ хүнийг  малчин байсан гэдгийг нь  мэдэж байна. Өөр ажил хийгээгүй мал маллаж байсан.  Одоо  ч мал маллаж байгаа хүн.  Нэгдэл тарсны дараа мал маллаж байсан”   гэх мэдүүлэг /хх-ийн 21/

-Гэрч Т.Э-ын “... Б.Б нь 1986-1995 он хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн  Өнгөт бригадад  бог мал маллаж байсан. Би 1986 оноос  2000 он хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын  Хөгжил нэгдэл, нэгдлээс хойш хувийн мал маллаж байсан юм. Ойрхон нутагладаг байсан учраас  энэ хүнийг  малчин байсан гэж  мэдэж байна.  Хөдөө мал малладаг  хүн байсан. Дунд нь өөр газар ажил хийж байсан эсэхийг нь мэдэхгүй. Нэгдэл тарсны дараа мал маллаж байсан хүн..” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/

-Гэрч Б.Эр-ын “.... Б.Б нь 1986-1995 он хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн  Өнгөт бригадад  бог мал маллаж байсан. Би 1986 оноос  2000 он хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын  Хөгжил нэгдэл, нэгдлээс хойш хувийн мал маллаж байсан юм. Ойрхон нутагладаг байсан учраас  энэ хүнийг  малчин байсан гэж  мэдэж байна.  Хөдөө мал малладаг  хүн байсан. Дунд нь өөр газар ажил хийж байсан эсэхийг нь мэдэхгүй. Нэгдэл тарсны дараа мал маллаж байсан хүн ” гэх  мэдүүлэг /хх-ийн 29/

-Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын  засаг даргын тамгын газрын даргын  2019 оны 10 сарын 29-ний өдрийн 101 “...  малчин   Б.Бийн  цалингийн цэстийг хуулбарлан олгосон талаарх тодорхойлолт, Б.Бийн 1986-1989, 1991, 1993 онуудын цалингийн баримтын хуулбар /хх-ийн 103-109/  зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Дундговь аймаг дахь ТТБ-н 6-р трестийн даргын 1986 оны 09 сарын 16 өдрийн 198 дугаар тушаалд Б.Бийг зуухан цехэд ажилтнаар авч ажиллуулахаар томилсон байх боловч нэхэмжлэгч нь барилгын 6-р трестэд ажиллаж байгаагүй талаар тайлбар гаргасан, 1986 оноос эхлэн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчинаар ажиллаж байсан болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байгаа, Дундговь аймгийн Ханын материалын үйлдвэрийн даргын 1989 оны 02 сарын 09 өдрийн 25 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд нэр дурдагдсан Б.Б нь нэхэмжлэгч Бйн Б мөн эсэх нь эргэлзээтэй байх тул хэргийн 6-7 хуудсанд авагдсан баримтыг нотлох баримтаар үнэлээгүй болно. Мөн хэргийн  9-12, 14-18, 76-82, 86-93 хуудсуудад авагдсан  баримтууд нотлох баримтын шаардлагыг хангаагүй тул нотлох баримтаар үнэлэхээс татгалзсан болно.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод үлдээж шийдвэрлэв.  

Нэхэмжлэгч нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтийг бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  Ц  овогт Бйн Б  /ЗЮ /-ийг  1986 оны 9 сарын 16-ны өдрөөс 1992 оны 2 сарын 19-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчнаар, 1992 оны 2 сарын 19-ний өдрөөс 1995 оны 1 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил ХК-нд малчнаар   ажиллаж байсан болохыг  тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.Б