| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Одонтуул |
| Хэргийн индекс | 105/2016/0011/э |
| Дугаар | 53 |
| Огноо | 2017-01-17 |
| Зүйл хэсэг | 091.1., 247.1., |
| Улсын яллагч | М.Хэрлэнчимэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 53
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 297.1.1, 297.1.2, 297.1.3, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1, 298.1.2, 298.1.2, 298.1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тайж овогт Нэргүйн Баттулгыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан,
Хэрээд овогт Дэмбэрэлийн Оюунбилэг, Гомбосүрэн овогт Нарантуяагийн Батбилэг нарыг бүлэглэн хүнийг санаатай алах гэмт хэргийг урьдчилан амлалгүйгээр нуун далдах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар Н.Баттулгад 7 жил 6 сар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар Д.Оюунбилэг, Н.Батбилэг нарт тус бүр 2 жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Н.Баттулгад оногдуулсан 7 жил 6 сар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Оюунбилэг, Н.Батбилэг нарт тус бүр оногдуулсан 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Н.Баттулга, Д.Оюунбилэг, Н.Батбилэг нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогчийн өмсөж байсан хөх өнгийн улаан цагаан оруулгатай дөрвөлжин хээтэй ноосон малгай 1 ширхэг, хивсэнцэр ширдэг 1 ширхэг, куртикний дотор 1 ширхэг, хөнжил 1 ширхэг, хөнжлийн даавуу 1 ширхэг, даавууны өөдөс 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар урьд цагдан хоригдсон Н.Баттулгын 311 хоногийг, Д.Оюунбилэгийн 105, Н.Батбилэгийн 108 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан Д.Оюунбилэг, Н.Батбилэг нарт тус бүр оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Баттулгад цагдан хорих, Д.Оюунбилэг, Н.Батбилэг нарт батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОДОНТУУЛ
ШҮҮГЧИД Ч.АЛТАНЦЭЦЭГ
Э.ЧИНГИС