Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 00489

 

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 153/ШШ2019/00489

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав баг, 7 дугаар баг 1-.. айлын орон сууц, 2 дугаар орц, 20 тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, Тарвагатайхан овогт Б-ийн Д нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багт байрлах,  //-д холбогдох

Ховд их сургуулийн захирлын 2019 оны 06 сарын 20-ны өдрийн Б/133 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд их сургуулийн ном зүйчийн ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Ховд их сургуулийн захирлын 2019 оны 06 сарын 20-ны өдрийн Б/133 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд их сургуулийн ном зүйч, каталогичийн ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин олговор 4,656,657 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах, Ховд их сургуулийн захирал Б.Нямдоржийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/104 дугаартай ажилд авах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай  нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай нэхэмжлэлийг 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Долгор нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1979 онд Улаанбаатар хотод Багш нарыг бэлтгэх сургуулийн номын сангийн ангийг эчнээгээр төгссөн. 1980 оны 10 дугаар сарын 07-ноос Ховд аймаг дахь Улсын багшийн дээд сургуулийн номын санд номын санчийн ажил албан тушаалд томилогдсон. Тус сургуульд 1981 оноос хойш ном зүйчийн албан тушаалд томилогдож мэргэжпээрээ тасралтгүй 39 жил 6 сар ажилласан. Ажиллаж байх хугацаандаа сахилгын ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй, үе үеийн захирал, албан тушаалтануудтай ажиллаж байсан. Ховд их сургуулийн захирал В.Сайнбаярын 2018 оны 03 сарын 29-ны өдрийн Б/81 дугаартай тушаалаар ажлаас халагдаж, өөрийн эрх хууль ёсны ашгаа хамгаалуулахаар шүүхэд хандсан. Ингээд Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 сарын 21-ний өдрийн 153//ШШ2018/00627 дугаартай Шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 сарын 02-ний өдрийн 55 дугаартай Магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 03 сарын 26-ны өдрийн 001/ХТ2019/00412 дугаартай тогтоолуудаар эцэслэн шийдвэрлэж намайг урьд ажиллаж байсан Ховд их сургуулийн ном зүйч ажил албан тушаалд эгүүлэн томилсон. Ховд их сургуулийн захирлын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/104 дугаартай Ажилд авах тухай тушаал гаргасан. Гэтэл хариуцсан номын сан нь уншигчдын эрэлт хэрэгцээг хангаж байх ёстой номнууд нь хуудаснууд нь ашиглах боломжгүй дутуу мөн актлагдах номнууд нь гарах зэрэг нь хяналтын явцад тогтоогдсон. Жишээлбэл уншлагын нэгдүгээр танхимд тооллого хийсэн номыг хянахад 4 цагийн хугацаанд 108 ширхэг номны хуудас нь ашиглагдах боломжгүй 10 гаруй ном нь ашиглагдахгүй актлагдах номнууд байсан. Энэ талаар Ховд их сургуулийн номын сангийн эрхлэгч С.Төгсжаргалд бодит байдлыг үзүүлэхэд удирдлагууд нь дорвитой арга хэмжээ аваагүй. Миний бие д тасралтгүй 39 жил 6 сар ажилласан. Энэ хугацаанд 2009 оноос хойш номын тооллого хийх асуудлыг удаа дараа удирдлагуудад тавьсан боловч энэхүү асуудлыг авч хэлэлцэхгүй байсаар өнөөдөр хүрч байна. Мөн Ховд их сургуулийн номын санч Д.Цоож нь 2012 оны номын тооллогоор 64 ширхэг, 2018 оны тооллогоор 218 ширхэг ном дутсан байдаг. Миний бие Ховд их сургуулийн номын санг бүрэн тооллогод оруулж, оюутан, багш, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангах нь миний гол зорилго юм. Номын сангийн тухай хуулийн 19.1-д номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа ном хэвлэлийн тооллого хийх хугацааг номын сангийн төрөл, сан хөмрөгийн хэмжээ, зориулалтаас хамааран тогтоох хуулийг мөрдөж ажилласны төлөө удаа дараа дарамт шахалтанд орж удаа дараа ажлаасаа чөлөөлөгдөж байгаад гомдолтой байна. Ховд их сургуулийн захирал Б.Нямдорж нь 2019 оны 06 сарын 20-ны Б/133 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гаргаж ажпаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээ цуцалсанд гомдолтой байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу захирал Б.Нямдорж нь надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Дээрх Б/133 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг гаргахдаа надтай зөвшилцөөгүй. Би Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 сарын 21-ний өдрийн 153/ШШ2018/00627 дугаартай Шийдвэр гарсан өдрөөс хойш Ховд их сургуулийн захирлын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/104 дугаартай тушаал гарч ажилд томилсон өдөр хүртэлх 7 сар 16 хоногийн нийт 5039755 төгрөгний цалин олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргаад удаагүй намайг ажлаас чөлөөлсөн. Ховд их сургуулийн захирал 2019 оны 06 сарын 20-ны Б/133 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.3, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, 79 дүгээр зүйл, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаал, Ховд их сургуулийн дүрэм-ийн 3.15, Ховд их сургуулийн хөдөлмөрийн дотоод журам-ын 5.3.1, 5.3.8, 5.3.10а дахь заалтуудыг үндэслэн ажпаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т Ажилтан нь аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж авах хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээрт заасан бусад эрх, хөнгөлөлт эдлэх эрхтэй, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2-д багш, ажиллагчдын ээлжийн үндсэн амралтын хугацааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна. Хөдөлмөрийн онцлогийг харгалзан багшид ажлын 33, захирал, эрхлэгч, орлогч захирал, хичэээлийн эрхлэгч сургалтын менежер, хичээлийн зохицуулагч, нийгмийн ажилтан, арга зүйч, дадлагын болон байрны багш, цэцэрлэгийн туслах багшид ажлын 15 өдрийн нэмэгдэл амралт тус тус олгоно, Мөн хуулийн 43.1.4 төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 43.1.2-т заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаар тооцож, нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох бөгөөд шаардагдах зардлыг тухай жилийн төсөвт тусгах, 43.5 төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 3.1.15 заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаас тооцож нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох бөгөөд шаардагдах зардлыг тухайн жилийн төсөвт тусгана. Мөн хуулийн 43.7 Энэ хуулийн 43.1.4, 43.5-д заасан нэг удаагийн тэтгэмж олгох цалингийн дундаж хэмжээ олгох шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай хуулийн 30.2-т заасан журмыг баримтлан тогтооно, 2019 оны Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дундажаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дээд хэмжээ хэтрэхгүй байна гэжээ. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэх хуулийн шаардлагыг ноцтойгоор зөрчсөнд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 1.Ховд их сургуулийн захирлын 2019 оны 06 сарын 20-ны өдрийн Б/133 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах,

2.Урьд эрхэлж байсан Ховд их сургуулийн ном зүйчийн ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах

3. Мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах

4. Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.

Харин Ховд их сургуулийн захирлын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ажилд авах тухай тушаалыг хүчингүй болгуулах, ном зүйч каталогичийн ажилд эгүүлэн тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Учир нь катологич гэсэн орон тоон дээр шүүхийн шийдвэрийг биелүүлсэн боловч катологичоор томилоогүй бөгөөд энэ талаар хөдөлмөрийн гэрээ орж ирсэн. Иймд ном зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох хүсэлтэй байна. Мөн ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд цалингийн дундаж хэмжээг 2019 оны 06 сарын 20-ны өдөр ажлаас чөлөөлсөн учраас 2019 оны 06 сард 10 хоног, 2019 оны 07 сард 31 хоног, 2019 оны 08 сард 31 хоног, 2019 оны 09 сард 30 хоног, 2019 оны 10 сард 21 хоног, нийт 123 хоногийг 1 өдрийн дундаж цалинг 37,859 төгрөгөөр бодоод, нийт 4,656,657 төгрөг гаргуулах болон нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2019 оны 05 сарын 07-ны өдрийн Ажилд авах тухай тушаалын хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа боловч биелээгүй байгаа учраас шийдвэр гүйцэтгэлийн журмаар явуулах учраас энэ нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзаж байна. Б.Д зүгээс тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж хэлдэг. Нийт 123 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин 4,656,657 төгрөгөөс ногдох хэсгийг гаргуулж шимтгэл тооцуулна. Миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна.

1.2019 оны 06 сарын 20-ны өдрийн Б/133 дугаартай тушаал нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулиудыг хэрэглэсэн гэдэг үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. Б.Долгор нь 61 нас хүрч өндөр насны тэтгэвэр, тэтгэмж авах тухай эрх үүссэн байх тул 2019 оны 06 сарын 20-ны өдрөөр тасалбар болгож, ном зүйчийн ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсугай гэсэн тушаал гарсан. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан Мөнхжаргал гэдэг хүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр 2019 оны 5 сард хөдөлмөрийн гэрээ байгуулагдаад, 2019 оны 12 сард хөдөлмөрийн гэрээ цуцлагдах хугацаатай байгуулагдсан байдаг. Харин хөдөлмөрийн гэрээгээр ажил олгогчтойгоо цаашид ярилцаад цуцлах эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэсэн зохицуулалтыг нэмж оруулж ирсэн байсан. Гэтэл 2019 оны 06 сарын 20-ны өдөр буюу хөдөлмөрийн гэрээ дуусгавар болоогүй байхад ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна гэдэг байдлаар нотлох баримтыг гаргаж ирсэн байна.

2.Б.Д ажилласан хугацааны цалин, ажилласан хугацаанд нь ногдох амралтыг 6 хоногоор тооцож олгосон нь хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн байдаг. Яагаад гэхээр өмнө нь анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсан бөгөөд 2018 оны 09 сарын 20-ны өдрийн 627 дугаартай шийдвэрээр хүчин төгөлдөр болсон. Мөн Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 сарын 02-ны өдрийн 55 дугаартай магадлал хэвээр үлдсэн. Түүнчлэн Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүх хуралдаанаас 2019 оны 03 сарын 26-ны өдөр 412 дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн байдаг. Дээрх эцэслэгдэн шийдвэрлэгдсэн маргаануудаас харахад амралтын хугацаа буюу ээлжийн амралтыг буруу тооцоолж гаргасан гэсэн үндэслэл тогтоогдсон. Өөрөөр хэлбэл ээлжийн амралтыг олгоогүй нь энэ хүний эрх зүйн байдлыг дордуулсан байна гэсэн нэг үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хангаж шийдвэрлэсэн байдаг. 2019 оны 06 сарын 20-ны өдрийн 133 дугаартай тушаал нь адилхан гарсан байгаа. Өмнөх шүүхийн шийдвэрээр буцаж ажилдаа томилогдсон тохиолдолд ажилласан жилд нь оруулан тооцно гэсэн ойлголт юм. Гэтэл хавтаст хэрэгт тушаал авагдсан бөгөөд 1980 оноос хойш ном зүйч, катологичоор ажиллаж байсан бөгөөд тасралтгүй 39 жил, 6 сар ажилласан хүнийг өнөөдөр ээлжийн амралтыг нь олгохдоо шүүхийн шийдвэрээр томилогдоод, эргээд 5 сард ажилд томилоод, эргээд 6 сард ажлаас нь чөлөөлж байгаа нь 6 хоногоор тооцсон нь Б.Д эрх зүйн байдлыг дордуулсан тушаал гаргасан гэж ойлгож байгаа. Яагаад гэхээр ээлжийн амралтыг нь буруу бодож гаргасан. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д даатгуулагч нь нийтдээ 20-оос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж заасан. Б.Д хувьд 60 гаруй настай болсон нь үнэн учраас ажлаас нь чөлөөлсөн асуудлыг ярьдаг. Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолоор Б.Долгорыг 65 нас хүрээгүй байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл энэ талаар давж заалдах шатны магадлал дээр тодорхой тайлбарласан байхад 60 нас хүрсэн гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Ажилтан нь аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, өөрөө болон төлөөллийн байгууллагаараа дамжуулан эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор эвлэлдэн нэгдэх, хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж авах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээрт заасан бусад эрх, хөнгөлөлт эдлэх эрхтэй гэж заасан. Энэ нь 6 хоногийн амралтын мөнгө олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн. Мөн Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж заасан. Гэтэл дээрх тушаалаар Б.Долгорт 6 сартай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон байдаг бөгөөд Засгийн газрын тогтоолыг оруулж ирдэг. Гэтэл хуулиас давсан Засгийн газрын тогтоол гэж байхгүй. Хавтаст хэрэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар 1 хуудас баримтыг оруулж ирсэн бөгөөд гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна гэж ойлгохоор байгаа. харин хариуцагч байгууллагад мэдэгдсэн эсэх асуудал нь өнөөдөр надад хамааралгүй. Ямар ч байсан ном зүйч, катологич гэсэн албан тушаал дээр 3 шатны шүүхийн шийдвэр гарсан. Гэтэл ном зүйчээр томилоод, ном зүйч гэсэн албан тушаал дээр хөдөлмөрийн гэрээ байгуулаад явчихсан нөхцөл байдал тогтоогддог. д 39 жил ажилласан байтал ээлжийн амралтыг 14 хоногоор тооцоод, 6 хоногийн ээлжийн амралтаар мөнгөн тэтгэмж олгосон нь тус хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 36.2-т заасан заалтуудтай нийцэхгүй байгаа. Мөн ажил хүлээлцсэн тэмдэглэл дээр ажил хүлээлгэж өгсөн хүний гарын үсэг байхгүй байгаа. Өмнөх шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дээр ажил хүлээлцээгүй байна гэж заасан. Гэтэл хүлээлцсэн гэсэн гаргуулбар оруулж ирсэн. Энэ тохиолдолд ажил хүлээлцсэнийг нотлохоор Б.Долгор өөрөө гарын үсэг зурснаар хүлээлцсэн гэсэн асуудал бий болно. Гэтэл Б.Д зүгээс ажил хүлээлцсэн акт дээр гарын үсэг зураагүй. Б.Д хувьд шинээр ажилд орж байгаа хүн биш бөгөөд хуулиараа урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон байхад хуулийн хугацаагаар ажилласан жилийг нь буруу тооцоолж, 6 хоногоор ээлжийн амралт олгосон нөхцөл байдал нь хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. Мөн хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч Б.Долгорыг Ховд их сургуулийн захирлын Б/133 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д заасан ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар хуульчилсаны дагуу ажлаас чөлөөлсөн. Мөн хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйл Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаалаар батлагдсан Ээлжийн амралтын олговор тооцох журам-ын дагуу ажилласан хугацаанд нь ногдох ээлжийн амралт олговорыг тооцон олгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Ховд их сургуулийн хөдөлмөрийн дотоод журамд зааснаар Б.Долгорт өндөр насны тэтгэвэрт гарч байгаа тул 6 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг тооцон олгосон. Харин нэхэмжлэгчийн Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4, 43.5, 43.7-д заасан үндэслэлээр өндөр насны тэтгэвэрт гарахдаа буцалтгүй тусламж нэг удаагийн мөнгөн тэтгэмж авах ёстой гэсэн тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй. нь статусын хувьд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн байгууллагад хамаарахгүй тул хуулийн дээрхи заалтуудаар харилцаа нь зохицуулагдахгүй болно. Мөн Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д өндөр насны тэтгэвэрт гарч байгаа албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байхаар зохицуулсан байх бөгөөд доод хэмжээг хуульчлаагүй, нэг удаагийн тусламж олгох журмыг Засгийн газар тогтоохоор хуульчилсан байна. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан заалтад нийцүүлэн Монгол улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолоор Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмыг баталсан бөгөөд энэхүү журмыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоожээ. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тоггоолгон авах эрхтэй гэж заасан боловч уг хуулийг хэрэглэх журмын тухай хуульд дараах байдлаар хуульчилж өгсөн байна. 1997 оны 01 сарын 16-ны өдрийн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2-т /2018 оны 02 сарын 02-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан/

Эмэгтэй даатгуулагчийн төрсөн он

Өндөр насны тэтгэвэр тогтоох нас

1962 ба түүнээс өмнө

55 нас

1963

55 нас 3 сар

1964

55 нас 6 сар

1965

55 нас 9 сар

1966

56 нас

1967

56 нас 3 сар

1968

56 нас 6 сар

1969

56 нас 9 сар

1970

57 нас

1971

57 нас 3 сар

 

1972

57 нас 6 сар

1973

57 нас 9 сар

1974

58 нас

1975

58 нас 3 сар

1976

58 нас 6 сар

1977

58 нас 9 сар

1978

59 нас

1979

59 нас 3 сар

1980

59 нас 6 сар

1981

59 нас 9 сар

1982

60 нас

1983

60 нас 3 сар

1984

60 нас 6 сар

1985

60 нас 9 сар

1986

61 нас

1987

61 нас 3 сар

1988

61 нас 6 сар

1989

61 нас 9 сар

1990

62 нас

1991

62 нас 3 сар

1992

62 нас 6 сар

1993

62 нас 9 сар

1994

63 нас

1995

63 нас 3 сар

1996

63 нас 6 сар

1997

63 нас 9 сар

1998

64 нас

1999

64 нас 3 сар

2000

64 нас 6 сар

2001

64 нас 9 сар

2002 ба түүнээс хойш

65 нас

 

гэж заасан байна. 1962 оноос өмнө төрсөн эмэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоох насыг 55, 1963 онд төрсөн эмэгтэй даатгуулагчийнхыг 55 нас 3 сар, 1963 онд төрсөн эмэгтэй даатгуулагчийн тэтгэвэр тогтоох насыг 55 нас 6 сар... гэж заасан нь 1962 оноос хойш төрсөн

 

хүмүүсийн тэтгэвэр топгоох насыг жил нэмэгдэх тусам 3 сараар нэмж тогтоосоор байгаад 2002 он ба түүнээс хойш төрсөн эмэгтэй даатгуулагч 65 насанд хүрч тэтгэвэр тогтоох насанд хүрнэ гэсэн хуулийн агуулга юм. Мөн Засгийн газрын 2018 оны 71 дүгээр тогтоолоор Даатгуулагчид өндөр насны тэтгэвэр тогтоох насыг тодорхойлоход баримтлах журам-ыг баталсан байна. Дээрхи хууль, журмуудаар нэхэмжлэгч Б. Долгор нь 1958 онд төрсөн учир 55 насанд хүрээд тэтгэвэр тогтоох насанд хүрсэн ба Хөдөлмөрийн тухай хуулинд зааснаар 60 нас хүртэл ажиллах эрхтэй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т ажилтан 60 нас хүрч, өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан. Хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тушаалд заасан 2019 оны 06 сарын 20-ны өдөр Б.Долгор нь 61 нас хүрсэн байжээ.

1.   Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. гэж заасан боловч энэ заалт нь нэхэмжлэгч Б.Долгорт хамааралгүй заалт юм. Учир нь Засгийн газрын 2019 оны 01 сарын 09-ний өдрийн 7 тоот Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам -ын тухай тогтоолын 5.6-д Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан төрийн үйлчилгээний албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох зохицуулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 01- ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан байна.

2.   Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т .Ажилтан нь аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, өөрөө болон төлөөллийн байгууллагаараа дамжуулан эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаапах зорилгоор эвлэлдэн нэгдэх, хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж авах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээрт заасан бусад эрх, хөнгөлөлт эдлэх эрхтэй гэжээ. Монгол улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаалаар батлагдсан Ээлжийн амралт олгох заавар-т заасны дагуу Б.Д биеэр ажилласан хугацаанд ногдох амралтыг тооцож олгосон байна.

1.   Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 сарын 21-ний өдрийн 153/ШШ2018/00627 дугаартай шийдвэрээр Б.Долгорыг Ховд их сургуулийн ном зүйч каталогичийн ажилд эгүүлэн тогтоосон. нь ажиллагсадын орон тоо, цалингийн санг Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шинэчлэн тогтоолоор баталж, батлагдсан орон тоо, цапингийн сангаа жил бүр захирлын тушаалаар баталгаажуулан мөрдөж ажилладаг. Ховд их сургуулийн захирлын 2017 оны 11 сарын 13-ны өдрийн А/131 дугаартай, 2018 оны 10 сарын 25-ны өдрийн А/200 дугаартай Багш, ажилчдын орон тоо, албан тушаалын зэрэглэл, цалингийн сан, сүлжээг шинэчлэн тогтоох тухай тушаалуудын 3 дугаар хавсралтад ном зүйч гэсэн орон тоог баталжээ. Удирдах зөвлөлийн тогтоол болон захирлын тушаалаар батлагдсан орон тоо нь Ном зүйч юм. Тиймээс Ховд их сургуулийн захирлын 2019 оны 05 сарын 07-ны өдрийн Б/104 дугаартай тушаалаар нэхэмжлэгч Б.Долгорыг ном зүйчийн ажилд эгүүлэн авсан ба энэ тушаалын талаар Б.Долгор маргаагүй, хөдөлмөрийн харилцаагаа үргэлжлүүлсэн. Одоогоор тус сургуульд ном зүйч-каталогич гэсэн орон тоо байхгүй болно. Нэхэмжлэлийн 1-4 дэх шаардлагатай холбоотой тайлбарыг 2019 оны 10 сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан болно. Нэхэмжлэлийн 5 дахь шаардлагыг Ховд их сургуулийн захирал Б Нямдоржийн 2019 оны 05 сарын 07-ны өдрийн Б/104 дугаартай тушаалыг хүчингүй болгох тухай" гэж ойлгоод тайлбар гаргаж байна. Шүүхийн шийдвэрээр Б.Долгорыг Ховд их сургуулийн ном зүйч каталогичийн ажилд эгүүлэн тогтоосон. Гэвч тус сургуульд дээрх орон тоо байхгүй учир Ховд их сургуулийн захирлын 2019 оны 05 сарын 07-ны өдрийн Б/104 дугаартай тушаалаар нэхэмжлэгч Б.Долгорыг ном зуйчийн ажилд эгүүлэн авсан ба энэ тушаалын талаар Б.Долгор маргаагүй тушаалыг гардаж аваад хөдөлмөрийн харилцаагаа үргэлжпүүлсэн. Хэрэв хариуцагчийг шүүхийн шийдвэр биелүүлээгүй /өөр албан тушаалд томилсон/ гэсэн гомдол байсан бол шийдвэр гуйцэтгэлийн албанд энэ талаарх гомдлоо гаргаж. шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийлгэх эрхтэй байсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн маргааны талаар гомдол гаргах хугацаа хэтэрсэн байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Долгор нь  Ховд их сургуулийн захирлын 2019 оны 06 сарын 20-ны өдрийн Б/133 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд их сургуулийн ном зүйчийн ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд их сургуулийн захирлын 2019 оны 06 сарын 20-ны өдрийн Б/133 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд их сургуулийн ном зүйч, каталогичийн ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах, Ховд их сургуулийн захирал Б.Нямдоржийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/104 дугаартай ажилд авах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай  гэж тус тус тодруулан нэмэгдүүлжээ. /хх-ийн 77-78 дугаар хуудас, 128-129 дүгээр хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгийн явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал нь Б.Долгорыг Ховд их сургуулийн ном зүйч каталогичийн ажилд эгүүлэн тогтоолгох, Ховд их сургуулийн захирал Б.Нямдоржийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/104 дугаартай ажилд авах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа

1.Б.Долгорыг Ховд их сургуулийн ном зүйчийн ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах

2. Ховд их сургуулийн захирлын 2019 оны 06 сарын 20-ны өдрийн Б/133 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах,

3. Нийт ажилгүй байсан хугацаа болох 123 хоногийн цалин хөлс 4,656,657 төгрөг гаргуулах

4. Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай гэж тодруулсан байна.

Нэхэмжлэгч нь Ховд их сургуулийн захирлын 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/133 дугаартай тушаалыг эс зөвшөөрч 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ...Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана ... гэж заасан хуулийн шаардлага хангасан байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамцэцэг эс зөвшөөрч ажилтан Б.Долгор нь 1958 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, одоо 61 настай байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д заасан ...ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн... гэх үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж маргасан болно.

Нэхэмжлэгч Б.Долгор нь 1980 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн төв дэх Багшийн дээд сургуулийн ректорын тушаалаар анх ном олгогчоор ажилд орж, мөн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/104 тоот ажилд авах тухай Ховд их сургуулийн захирлын тушаалаар ном зүйчийн ажилд эгүүлэн томилогдон ажиллаж байсан болох нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ баримтаар /хх-ийн 145-148 дугаар хуудас/, Ховд их сургуулийн захирлын ажилд авах тухай тушаал /хх-ийн 5 дугаар хуудас/ баримтаар болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.Долгорыг 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөр дуусгавар болгож, үүрэгт ажлаас чөлөөлсөн болох нь Ховд их сургуулийн захирлын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/133 дугаартай тушаал, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Ховд их сургуулийн захирал нь 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/133 дугаартай тушаал дугаартай тушаал гаргаж, Б.Долгортой байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон, үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.3, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 79 дүгээр зүйл, Эрүүл мэнд, нийгмийн хамгаалалын сайдын 2000 оны 166 дугаар тушаал, Ховд их сургуулийн дүрэм-ийн 3.15 дахь заалт, Ховд их сургуулийн Хөдөлмөрийн дотоод журам-ын 5.3.1 дэх хэсэг, 5.3.8, 5.3.10а дахь заалтыг тус тус үндэслэжээ.

Ажилтан Б.Долгорыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байх тул ажил олгогчийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/133 дугаартай тушаал нь хуулийн үндэслэлтэй байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Ховд их сургуулийн хөдөлмөрийн дотоод журамд зааснаар ажилтан Б.Долгорт 6 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг тооцон олгосон болох нь 5,059,878 төгрөгийн тэтгэмжийг олгосон болох нь хавтаст хэргийн 66 дугаар хуудаст авагдсан 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн төлбөрийн хүсэлт баримтаар, Голомт банкны дансны хуулга /хх-ийн 80-81 дүгээр хуудас/ баримтаар тогтоогдож, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйл, Эрүүл мэнд нийгмийн хамгаалалын сайдын 2000 оны 166 дугаар тушаалаар батлагдсан ээлжийн амралтын олговор тооцох журмын дагуу ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтыг олгосон болох нь хавтаст хэргийн 65 дугаар хуудаст авагдсан төлбөрийн хүсэлт баримтаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Б.Д  д холбогдох Ховд их сургуулийн захирлын 2019 оны 06 сарын 20-ны өдрийн Б/133 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд их сургуулийн ном зүйчийн ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин олговор 4,656,657 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Жич: 1958 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн 61 настай ажилтан нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д даатгуулагч нь нийтдээ 20-оос доошгүй жил тэтгэвэрийн даатгалын шимтгэл төлөх бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж заасан хуулийн заалтыг илүү нарийвчлан хэрэглэх журмыг зохицуулж өгсөн

1997 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2-т 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан заалтуудаар хэрэглэх журмыг зохицуулсанаас харахад ажилтан Б.Долгорт хамаарахгүй болохыг тэмдэглэв.

Энэ нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдав.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116. 118 ,160 дугаар зүйлийн 160.1.1 дүгээр зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Д  д холбогдох Ховд их сургуулийн захирлын 2019 оны 06 сарын 20-ны өдрийн Б/133 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд их сургуулийн ном зүйчийн ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин олговор 4,656,657 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ц.ОЮУН-ЭРДЭНЭ