Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 00496

 

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 153/ШШ2019/00496

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, 50 дугаар байр, ... тоотод оршин суух, .... дугаарын регистртэй, Баяжихвандан овогт Э-ийн Мийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн Эсба1 дүгээр 80 айлын орон сууцны 1-1 тоотод байрлах, Э ХХК /..../-д холбогдох

Э ХХК-д Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 2 дугаар байрны 1 дүгээр орцны 6 дугаар давхарын 59 тоот 54 м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Э.Мэд шилжүүлэхийг даалгах, Э ХХК-д Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 2 дугаар байрны 1 дүгээр орцны 5 дугаар давхарын 49 тоот 54 м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Э.Мэд шилжүүлэхийг даалгах, Э ХХК-иас 7,784,640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Золзаяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Майдри нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Э ХХК-тай 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Орон сууц захиалах тухай 17 тоот гэрээ болон 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Орон сууц захиалах тухай 17 тоот гэрээ гэсэн хоёр гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д Энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ. Нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна. гэж бидний байгуулсан гэрээ нь Орон сууц захиалах гэрээ гэсэн нэртэй доторх агуулгын хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан ажил гүйцэтгэх гэрээний үндсэн шинжийг агуулж байгаа юм. Тухайлбал, гэрээний зүйл болж буй орон сууцууд гэрээ байгуулагдах үед баригдаж дуусаагүй байсан, гэрээнүүдийн 1.4-т орон сууцыг захиалагчийн өмчлөлд шилжүүлснээр гэрээ дуусгавар болохоор заасан, мөн захиалагч нь зөвхөн үнийг төлөх уүрэг хүлээсэн буюу Гуйцэтгэгч өөрийн хөрөнгөөр уг орон сууцны барилгыг барьж босгосон. Нэхэмжлэгчийн зүгээс энэхүү иргэний эрх зүйн харилцаанд ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалт үйлчлэнэ гэж үзэж байна. Бидний байгуулсан хоёр гэрээгээр хариуцагч/гүйцэтгэгч нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт барьж буй 2-р байрны 1-р орцны 5 дугаар давхарын 59 тоот 54 м.кв, 2 өрөө байр 73,440,000 төгрөгийн үнэтэй болон 5-р давхарын 49 тоот 54 м.кв талбай бүхий 2 өрөө байр 73,440,000 төгрөгийн үнэ бүхий уг байруудыг тус тус миний өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн. Орон сууцны хувьд 1 м.кв нь 1,360,000 төгрөгөөр тооцсон. Төлбөр бүрэн төлөгдөж, үүнийг баталгаажуулж 'Эсба интернэйшнл ХХК-ийн захирал Ц.Батхишиг гэрээний 3.2 дахь хэсгийн хүснэгт дээр гараар 2015.02.02 100% төлсөн" гэж тэмдэглэл хийж өгсөн. Хэд хэдэн удаа *олбогдоход өгнө өгнө л гэдэг байсан. Гэтэл одоог хүртэл тус байрнуудын өмчлөх эрхийг надад шилжүүлж өгөхгуй, гэрчилгээг миний нэр дээр гаргаж өгөөгүй байна. Бидний хооронд байгуулсан гэрээнүүдийн 2.3-т зааснаар орон сууцны үнэ ~өлөгдсөнөөс хойш 1 хоногийн дотор байрыг шилжүүлж өгөх үүрэг нь хариуцагчийн үүрэг болно. Мөн гэрээний 2.6-д аль болох богино хугацаанд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх үүргийг гүйцэтгэгч тал буюу хариуцагч хүлээсэн. Энэхүү гэрээнүүд аль аль нь хүчин төгөлдөр байх хугацааны хувьд гэрээний үүрэг оиелэгдсэнээр дуусгавар болох талаар гэрээний 1.4-т заасан нь Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-т хугацааг зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлж болно гэж заасанд нийцэж байгаа юм. Гэрээнүүдийн 4.2-т Гүйцэтгэгч нь орон сууцыг хугацаанд нь хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн сар тутамд гэрээний үнийн дүнгийн 0.1%-тай тэнцэх алдангийг захиалагчид төлнө гэж заасан. Гэрээний үнийн дүн 73,440,000 төгрөгийн 0.1% нь 73,440 төгрөг байна. Гүйцэтгэгч 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс хойш 1 хоногийн дотор байрыг захиалагчид хүлээлгэн өгөх ёстой байсан ч өгөөгүй 53 сар хугацаа хэтрүүлсэн. 17 тоот гэрээний алданги: 73,440 * 53 сар=3,892,320-ийн алданги төлөх үүрэг хариуцагчид үүссэн. 17 тоот гэрээний алданги мөн л 3,892,320 төгрөг нийт 7,784,640 төгрөгийн алданги төлөх үүрэг хариуцагчид үүссэн. Миний бие хууль зүйн туслалцаа авах эрхийнхээ дагуу Монголын Хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Д.Майдри /шүүхэд төлөөлөх үнэмлэхний дугаар 2862/-ийг өөрийн өмгөөлөгчөөр оролцуулах болно. Иймд Э ХХК-д Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 2 дугаар байрны 1 дүгээр орцны 6 дугаар давхарын 59 тоот 54 м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Э.Мэд шилжүүлэхийг даалгах, Э ХХК-д Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 2 дугаар байрны 1 дүгээр орцны 5 дугаар давхарын 49 тоот 54 м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Э.Мэд шилжүүлэхийг даалгах, Э ХХК-иас 7,784,640 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Майдри нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.М 2015 оны 02 сарын 02-ны өдөр Эсба интерненшл ХХК-тай Орон сууц захиалах тухай 17, 18 тоот гэрээ байгуулсан. Энэ нь бичиглэлийн хувьд нэхэмжлэл дээр 17, 17 гээд алдаа гарсан байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан Ажил гүйцэтгэх гэрээг Э.М нь байгуулж байхдаа Эсба интерненшл ХХК-ийн зүгээс орон сууцыг бүрэн барьж ашиглалтанд оруулаагүй буюу гэрээний үр дүн гараагүй байсан учраас нэхэмжлэгчийн зүгээс Ажил гүйцэтгэх гэрээ юм аа гэж үндэслэлээ тодоройлж байгаа. Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4-т орон сууцыг захиалагчийн өмчлөлд шилжүүлснээр гэрээ дусгавар болохоор заасан. Тухайн 2 гэрээ нь ижилхэн драпттай учраас нэгтгээд ярьж байгаа. Гүйцэтгэгч нь өөрийн хөрөнгөөр уг орон сууцны барилгыг барьж босгоод, өмчлөх эрхийг нь шилжүүлснээр гэрээ дуусгавар болохоор талууд харилцан тохиролцсон. Нэхэмжлэгчийн зүгээс энэхүү иргэний эрх зүйн харилцаанд ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалт үйлчилнэ гэж үзэж байгаа төдийгүй, талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт барьж байгаа 2 дугаар байрны 1 дүгээр орцны 6 даврхын 59 тоот 54 мкв 2 өрөө байрыг харилцан 73,440,000 төгрөгөөр тохиролцсон бөгөөд уг орон сууцны 5 давхрын 49 тоот буюу доод талын 54 мкв харалдаа 2 орон сууцыг захиалсан. Мөн 49 тоот орон сууцны үнэ нь 73,440,000 төгрөгийн үнэтэй. Э.Мийн өмчлөлд шилжүүлэхээр үүрэг хүлээсэн орон сууцны хувьд 1 мкв-ийг 1,360,000 төгрөгөөр тооцож, төлбөрөө харилцан тохиролцож төлсөн байгаа. Төлбөр бүрэн төлөгдөж баталгаажуулаад Ц.Батхишигийн зүгээс гарын үсгээ зурж, тооцоо нийлсэн. Хэд хэдэн удаа Ц.Батхишиг захиралтай холбогдоход өгнө, өгнө гэдэг байдлаар буюу Улаанбаатар хотод уулзахдаа ажил сайн явж байгаа, одоо өгнө гэдэг байдлаар хэлдэг байсан. Харилцааны хувьд өмнө нь хамтарч ажиллаж, итгэл хүлээлгэж байсан учраас нэхэмжлэгчийн зүгээс амлалтанд нь итгээд өнөөдрийг хүртэл хүлээцтэй хандаж ирсэн боловч гар утсаа авахаа больсон учраас нэхэмжлэл гаргасан. Бид нарын хооронд байгуулагдсан гэрээнд өмчлөх эрхийг нэхэмжлэгчийн нэр дээр гаргаж өгснөөр буюу гэрээний хугацааны хувьд гэрээний үүрэг биелэгдснээр дуусгавар болох талаар Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-т хугацааг зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхолж болно гэж заасантай нийцэж тохиролцсон байгаа. тус гэрээнүүдийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Гүйцэтгэгч нь орон сууцыг хугацаанд нь хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрснэ сар тутамд гэрээний үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээгээр алдангийг захиалагчид төлнө гэж заасан. Бид нарын хувьд ахнаасаа энэ гэрээг байгуулахдаа Эсба интерненшл ХХК-д хүлээлгэх хариуцлагын хувьд сард 0.1 хувийнг алдангийг бага хэмжээгээр тооцохоор харилцан тохиролцож байсан. Энэ нь талуудын харилцаа буюу сайн харилцаатай байсныг харуулж байгаа. Эхний гэрээний үнийн дүн 73,440,000 төгрөгөөс сард 0.1 хувийн алдангиар гүйцэтгэгч нь 2 гэрээний хувьд 53 сар буюу нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар 17 тоот гэрээний алданги 3,892,620 төгрөг, 18 тоот гэрээний алданги 3,892,620 төгрөг, нийт 7,784,640 төгрөгийн алданги төлөх үүрэг хариуцагчид үүссэн. Эсба интерненшл ХХК-иас Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 2 дугаар байрны 1 дүгээр орцны 6 давхрын 59 тоотод 54 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Э.Мэд шилжүүлэхийг, Эсба интерненшл ХХК-ийн Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 2 дугаар байрны 1 дүгээр орцны 5 давхрын 49 тоотод 54 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Э.Мэд шилжүүлэхийг даалгаж өгнө үү. Мөн Эсба интерненшл ХХК-иас 7,784,640 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэлд дээр өмгөөлөгч Д.Майдриг оролцуулж өгнө үү гэдэг байдлаар бичгээр гаргасан байгаа учраас тайлбар хэлэх нь зүйтэй байх. Нэхэмжлэгч болон миний зүгээс Улаанбаатар хотод ирж шүүх хуралдаанд оролцох гэхээр их хэмжээний зардал гарах учраас нэхэмжлэгчээс итгэмжлэл аваад өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Батхишиг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Э.М нь Эсба интернейшнл ХХК-д холбогдуулан Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 2-р байрны 1-р орцны 6 давхарын 59 тоот 54 м.кв 2 өрөө орон сууц. 2-р байрны 1 дүгээр орцны 5 давхрын 49 тоот 54 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөх эрх шилжүүлэх, 7 784 640 төгрөг гаргуулахыг хүсч тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Орон сууц захиалах тухай 17 тоот 2 гэрээ байгуулсан. Энэхүү гэрээ нь Орон сууц захиалах гэрээ гэсэн нэртэй боловч доторх агуулгын хувьд ажил гүйцэтгэх гэрээний үндсэн шинжийг агуулж байгаа юм. Гэрээний зүйл болж буй орон сууцууд нь гэрээ байгуулагдах үед баригдаж дуусаагүй байсан энэхүү иргэний эрх зүйн харилцаанд ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалт үйлчлэнэ гэж үзэж байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Гэвч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалт үйлчилж буй гэж үзэж байгаа нь өрөөсгөл ойлголт бөгөөд талуудын хооронд Орон сууц захиалах гэрээ буюу худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан харилцаа үүссэн гэж үзэх боломжтой. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн ажил гүйцэтгэх гэрээний үндсэн шинжийг нэхэмжлэлд дурьдсан үйл баримтаар тогтоох боломжгүй юм. Мөн Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 2-р 80 айлын байранд 59 тоот 54 м.кв 2 өрөө орон сууц, 49 тоот 54 м.кв 2 өрөө байр байхгүй. Талуудын хооронд 2015 оны 02 сарын 02-ны өдор Орон сууц захиалах гэрээ байгуулагдан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэхь хэсэгт ... гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 3 жилээр... тодорхойлсон бөгөөд гэрээ байгуулагсанаас хойш 4 жил 5 сарын хугацаа өнгөрсөн байдаг. Нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь дээрх зохицуулалтаар хэрэгсэхгүй болгох үндэслэл үүсэх юм. Иймд Э.Мийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.М нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан Э ХХК-д Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 2 дугаар байрны 1 дүгээр орцны 6 дугаар давхарын 59 тоот 54 м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Э.Мэд шилжүүлэхийг даалгах, Э ХХК-д Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 2 дугаар байрны 1 дүгээр орцны 5 дугаар давхарын 49 тоот 54 м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Э.Мэд шилжүүлэхийг даалгах, Э ХХК-иас 7,784,640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Майдри нь шүүхийн хэлэлцүүлэгийн үед Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 2 дугаар байрны 1 дүгээр орцны 6 дугаар давхарын 59 тоот 54 м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Э.Мэд шилжүүлэхийг даалгах, Э ХХК-д Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 2 дугаар байрны 1 дүгээр орцны 5 дугаар давхарын 49 тоот 54 м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Э.Мэд шилжүүлэхийг даалгах, Э ХХК-иас 2 орон сууцыг хугацаандаа хүлээлгэж өгөөгүй, гэрээний үүргээ гүйцэтгээгүй алданги 7,784,640 төгрөг гаргуулах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

Хариуцагч Эсба интернейшнл ХХК нь ... худалдах худалдан авах гэрээ юм. Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 2-р 80 айлын байранд 59 тоот 54 м.кв 2 өрөө орон сууц, 49 тоот 54 м.кв 2 өрөө байр байхгүй, хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа дууссан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж маргав.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Э.Мийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ....Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ...., мөн хуулийн 343.2-д .....Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна...гэж заасны дагуу захиалагч Э.М гүйцэтгэгч Э ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 17 тоот орон сууц захиалах гэрээ, 18 тоот орон сууц захиалах гэрээ тус тус байгуулагджээ.

Уг 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 17 тоот орон сууц захиалах гэрээ, 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 18 тоот орон сууц захиалах гэрээнүүдээс үзэхэд хариуцагч буюу гүйцэтгэгч Э ХХК нь нэхэмжлэгч буюу захиалагч Э.Мэд Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 2-р 80 айлын байранд 59 тоот 54 м.кв 2 өрөө орон сууц, 49 тоот 54 м.кв 2 өрөө орон сууцнуудыг тус тус барьж өгөх, захиалагч Э.М нь гүйцэтгэгч Э ХХК-д орон сууцны үнийг төлөх, гүйцэтгэгч нь 2015 оны 3 дугаар улиралд орон сууцыг барьж ашиглалтад өгөхөөр хугацааг тохирсон зэргээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

Талууд нь ажил гүйцэтгэх гэрээний гол нөхцлүүд болох гэрээний зүйл буюу ажлын үр дүн, үүрэг гүйцэтгэх хугацаа, хөлс зэргийг бүрэн тохиролцсон байх ба тухайн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан 17 тоот орон сууц захиалах гэрээ, 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 18 тоот орон сууц захиалах гэрээнүүд нь хүчин төгөлдөр байна.

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь үр дүн байдаг бөгөөд эд хөрөнгө бий болох үйл явц нь гэрээний харилцааны нэг хэсэг юм.

Ажил гүйцэтгэх гэрээнээс үзэхэд хөлс төлөх үүргийг нэхэмжлэгч буюу захиалагч Э.М нь Э ХХК-д бүрэн төлсөн болох нь Орон сууц захиалах гэрээний Гурав, Захиалагчийн эрх үүрэг хэсэгт 100 хувь төлсөн гэх хариуцагчийн төлөөлөгч Ц.Батхишигийн бичилт болон нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн няцаагаагүй тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 6-8 дугаар хуудас/,

Гүйцэтгэгч Э ХХК нь Ажил гүйцэтгэх гэрээний зүйл буюу биежсэн материалжсан хэлбэртэй үр дүн болох Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутагт баригдсан 2 дугаар байр 1 орц 6 давхарын 59 тоот 54 мкв талбай бүхийн 2 өрөө орон сууцыг, мөн гэрээний үр дүн болох Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 2 дугаар байр 1 орцны 5 давхарын 49 тоот 54 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалагч Э.Мийн өмчлөлд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т зааснаар шилжүүлээгүй болох нь талуудын тайлбар болон баримтаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж хуульчилсан ба ажил гүйцэтгэгчийн хөдөлмөр, үйл ажиллагаа уг орон сууцнуудыг буюу эд хөрөнгийг бий болгоход орсон байх тул хариуцагч Э ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу үр дүнг буюу Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутагт баригдсан 2 дугаар байр 1 орц 6 давхарын 59 тоот 54 мкв талбай бүхийн 2 өрөө орон сууцыг, мөн гэрээний үр дүн болох Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 2 дугаар байр 1 орцны 5 давхарын 49 тоот 54 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцнуудыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй байна гэж дүгнэв.

Мөн Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д зааснаар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэдэг. Мөн зүйлийн 232 .6- д зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.

Зохигчдын хооронд 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 17 тоот орон сууц захиалах гэрээ, 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 18 тоот гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т ...гүйцэтгэгч нь орон сууцыг хугацаанд нь хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн сар тутамд гэрээний үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлөх үүрэг хүлээсэн ба дээрх үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөхөөр... талууд тохиролцсон байх тул 17 тоот гэрээний алданги 3,892,320 төгрөг, 18 тоот гэрээний алданги 3,892,320 төгрөг нийт 7,784,640 төгрөгийг хариуцагчаас шаардах нь үндэслэлтэй байна.

Захиалагч Э.М нь 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан 17 тоот орон сууц захиалах гэрээ, 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 18 тоот орон сууц захиалах гэрээгээр хүлээсэн үүргээ буюу мөнгөн төлбөрийг цаг хугацаанд нь 100 хувь төлсөн тул үүргээ гүйцэтгэсэн байна.

Энэ нь 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 17 тоот орон сууц захиалах гэрээ, 18 тоот орон сууц захиалах гэрээний захиалагчийн эрх үүрэг хэсэгт 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 100 хувь төлсөн гэх /хх-ийн 6-7 хуудас/ хариуцагч Э ХХК-ийн захирал Ц.Батхишигийн бичилтээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байхаар заасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан байна.

Гэвч хариуцагч Э ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй буюу нэхэмжлэлийн шаардлагын татгалзалаа нотолсон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иймд Э ХХК-д Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 2 дугаар байрны 1 дүгээр орцны 6 дугаар давхарын 59 тоот 54 м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Э.Мэд шилжүүлэхийг даалгах, Э ХХК-д Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 2 дугаар байрны 1 дүгээр орцны 5 дугаар давхарын 49 тоот 54 м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Э.Мэд шилжүүлэхийг даалгах, Э ХХК-иас гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй нийт алданги 7,784,640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Мийн улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Төрийн банкны 100160000945 тоот дансанд төлсөн 280,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-иас 280,000 төгрөг гаргуулан Э.Мэд олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343 дугаар зүйлийн 343.3-д зааснаар Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 2 дугаар байрны 1 дүгээр орцны 6 дугаар давхарын 59 тоот 54 м/кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 2 дугаар байрны 1 дүгээр орцны 5 дугаар давхарын 49 тоот 54 м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцнуудын өмчлөх эрхийг Баяжихвандан овогт Эрдэнээгийн М /ЧД78012013/-д шилжүүлэхийг хариуцагч Э ХХК-д даалгасугай.

2. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Э ХХК-иас гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй нийт алданги 7,784,640 /долоон сая долоон зуун наян дөрвөн мянга зургаан зуун дөч/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Мөнхдэлгэхэд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Мийн улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Төрийн банкны 100160000945 тоот дансанд төлсөн 280,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-иас 280,000 төгрөг гаргуулан Э.Мэд олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ц.ОЮУН-ЭРДЭНЭ