Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 00527

 

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 153/ШШ2019/00527

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Марина, шүүгч С.Оюунжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Өндөрхангай сумын 4 дүгээр багт оршин суух, Б-ын М /.../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багт байрлах, д холбогдох,

Гэм хорын хохирол 13,278,950 төгрөг гаргуулах үндсэн шаардлагатай, 11,500,000 төгрөг гаргуулах нэмэгдүүлсэн шаардлагатай, нийт 24,778,950 төгрөг гаргуулах тухай 153/2018/00686/и дугаар индекстэй иргэний хэргийг хяналтын шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Ч.Батсүх, нэхэмжлэгч Б.М /онлайн/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир, хариуцагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний том хүү М.Батмөнх 2017 оны 8 дугаар сард Ховд аймгийн д алба хааж байгаад усанд унаж нас барсан. Манай гэр бүл түүнээс хойш маш их сэтгэл санаагаар унаж байгаа. Эхнэр минь хүүгээ нас барснаас хойш бие нь муудаад гэрээсээ гарахгүй асаргаанд байгаа. Зүрх нь муу байна гэсэн оноштой өнгөрсөн жил Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэсэн. өнөөдөр ийм зүйл яриад сууж байгаад нь би маш их гомдож байна. Хүүд минь их зүйл зааж сургаад явуулна гэж бодсон болохоос алуурын талбай гэж бодсонгүй.Миний хүү чинь Шинжлэх ухаан технологийн их сургуульд сурч байсан. Ямар учраас хүүг минь усанд оруулсан юм бэ гэдгийг мэдэхгүй байна. Өөрөө гүйгээд ус руу орчоогүй байлтай. Ахлаж явсан дарга нар нь тушаал өгсөн үү. Үүнийг би сайн мэдэхгүй байна. Тэгээд хөшөөн дээр нь миний хүүгийн нэрийг буруу бичиж намайг дахин алсан. Миний хүүг Батмөнх гэдэг хүүхдийг Баянмөнх гэж нэрийг нь бичсэн байгаа юм. Албан хаагчийнхаа нэрийг мэддэггүй юм гэж үү.Миний хүү буу алдаад, зэвсэг алдаад үхсэн бол яах вэ. Цэргүүдийг хөлгүй нууранд оруулж хувцсыг нь угаалгадаг юм уу. Цэрэг хүн чин тушаалаар хөдөлдөг, бие засахад хүртэл тушаал авдаг юм. Би цэргийн алба хаасан. Үүнийг сайн мэднэ. Би мөнгө төгрөг нэхсэндээ биш юм шүү, хүний амь насыг яаж мөнгөөр үнэлэх вэ.Цэргийн алба гэдэг чинь дээрээсээ шат шатаараа удирдлагатай байдаг. Миний сэтгэл санаа асар их гүн хямралтай байна. Хүү минь сэтгэлээс гарахгүй байна. Өдий сайхан том болгочихоод танай хүүхдүүд энэ ус руу орчихлоо гэж хэлвэл яах уу, мэдрэл муутай, хараагүй хүн байсан бол бас ойлгоно. Учир мэдэхгүй жоохон хүүхэд байсан бол бас яах вэ. Гэтэл их сургуульд сурч байсан сэргэлэн цовоо хүүхэд байсан. Энэ бол  йн хариуцлагын алдаа. Гэтэл энэ анги дээр 3 хүн алуулчихаад байхад зүгээр байна гэдэг хүний сэтгэлд багтмааргүй юм. Энэ сайхан залуу насан дээрээ ихийг хийж бүтээх насан дээрээ миний хүү бурхан боллоо. Миний хүү хэдэн зуун саяар нь мөнгө олох тийм толгойтой сурлагатай хүүхэд байсан. Амиа тээгээд аавыгаа асраад явах байсан юм. Хайран хүү минь, гэхдээ энэ ангийг дахиад ардын хүүхдүүдийг алчихвий гэсэндээ нэхэмжлэл гаргасан. Миний гэм хорын хохирлын нэхэмжлэлийг олгож өгвөл сайн байна. Ядаж би ханиа зүрхний өвчнөөс нь хүртэл салгахыг хүсч байна. Хүүгээ алдчихаад ханиа алдчихвал би яаж амьд явах вэ. Өнгөрсөн жилээс эхэлж миний толгойны үс цайж байна.Энэ өглөө эхнэр минь утсаа авч чадахгүй байна. Сүүлд ярихад тайвшруулах эм ууж байгаа сурагтай байна. Үүнээс илүү сэтгэл санаагаар унан гэж юу байх билээ....Оршуулгын зардал 13,278,950 төгрөг, сэтгэл санааны зардал 10,000,000, өмгөөлөгчийн хөлс 1,500,000 төгрөг, нийт 24,778,950 төгрөг нэхэмжилж байна. Миний хүү Зэвсэгт хүчний 123 ангид 2017 оны 5 дугаар сараас эхэлж цэргийн алба хааж эхэлсэн. ...Оршуулгын зардалд сургалтын төлбөрт төлсөн 1,335,950 төгрөг орж байгаа... энэ бүх зардлыг буяны ажилд зориулсан. Хүний амийг юугаар ч сольж болохгүй. ЗХ-ний 123-р ангид маш их харамсаж байна. Хүний алтан амийг юугаар ч үнэлдэггүй. Дахин айлын хүүхдийн амь насыг алдуузай. Цэргийн тангарагийн баяр дээр би очиж байсан. Саяхан юм шиг санагдаж байна. Зэвсэгт хүчний 123-р анги маш их хариуцлагагүй хүмүүс байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийг судалж байхад гэм буруутай үйлдэл нь тогтоогдсон тохиолдолд анги байгууллага хариуцана гэсэн заалт байдаг. Энэ хэргийн гэм буруутай байдал нь тогтоогдоогүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү....Энэ оршуулгын зардлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Сэтгэл санааны хохирлыг тэтгэмжийн 24,500,000 төгрөгөөр 3 байлдагчийн ар гэрт шилжүүлсэн учраас сэтгэл санааны хохирлыг төлөх боломжгүй байна. Мөн оршуулгын зардалд 3,000,000 төгрөг өгсөн гаргасан. Энэ хэрэгт манай ажилтны гэм буруу тогтоогдоогүй учир төлөх боломжгүй... гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч  д холбогдуулан гэм хорын хохирол 24,778,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч Б.М нь оршуулгын зардал 11,943,000 төгрөг, сургалтын төлбөрт төлсөн 1,335,950 төгрөг, сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг, хууль зүйн туслалцаа үзүүлсэн өмгөөлөгчийн хөлс 1,500,000 төгрөг, нийт 24,778,950 /хорин дөрвөн сая долоон зуун далан найман мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

Хариуцагч нь ... гэм буруутай үйлдэл нь тогтоогдсон тохиолдолд анги байгууллага хариуцана гэсэн заалт байдаг. Энэ хэргийн гэм буруутай байдал нь тогтоогдоогүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна, сэтгэл санааны хохирлыг тэтгэмжийн 24,500,000 төгрөгөөр 3 байлдагчийн ар гэрт шилжүүлсэн... гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргажээ.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар талийгаач М.Батмөнхийн хууль ёсны өв залгамжлагч нь түүний эцэг Б.М байх ба Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгах шаардлагыг түүний өв залгамжлагч Б.М шаардах эрхтэй байна.

М.Батмөнх нь 2017 оны 5 дугаар сард хугацаат цэргийн албанд татагдан д хугацаат цэргийн алба хааж байсан болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ талаар зохигч маргаагүй болно.

М.Батмөнх нь 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн Оросын тохой гэх нэртэй газар усанд живэлтийн улмаас амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 45 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хуулбараар тогтоогдож байна.

2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр йн Инженерийн салааны тасгийн захирагч-экскаварторчин, жолооч ажилтай, ахлагч Н.Мөнх-Эрдэнэ нь өөрийн албан тушаалын эрхээ хэтрүүлэн хугацаат цэргийн албан хаагч нарт усанд орох зөвшөөрөл өгсөн болгоомжгүй үйлдэлтэй йн 2017-2018 оны хэрэгцээт хадлан бэлтгэх ажилд томилогдон ажиллаж байсан хугацаат цэргийн албан хаагч М.Батмөнх нас барсан үйлдэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна гэж үзлээ.

Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-т Цэргийн алба хаагчийн цэргийн албаны үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон энэ хуулиар зохицуулаагүй бусад харилцааг Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн баталсан цэргийн нийтлэг дүрмээр зохицуулна гэж хуульчилжээ.

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 379 дугаартай Цэргийн нийтлэг дүрмүүдийг батлах тухай зарлигын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Цэргийн дотоод албаны дүрмийн 189-191 дэх заалт, Монгол улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 153 дугаар зарлигийн хавсралтаар батлагдсан Цэргийн анги, байгууллагыг аж ахуйн ажилд оролцуулах журамын Дөрөвийн 17-д Аж ахуйн ажилд оролцож байгаа цэргийн анги, байгууллагын үйл ажиллагааг тухайн анги, байгууллагын захирагч болон тушаалаар үүрэг хүлээсэн албан тушаалтан удирдана гэж заасныг тухайн үйл баримт болох үед хариуцагч байгууллагын албан хаагч хэрэгжүүлэн ажилласан эсэх нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч байгууллагын албан хаагчийн албан тушаалын эрхээ хэтрүүлэн хугацаат цэргийн албан хаагч нарт усанд орох зөвшөөрөл өгсөн болгоомжгүй үйлдлээс М.Батмөнхийн амь нас хохирсон, түүний улмаас учирсан гэм хорыг хариуцагч байгууллага хариуцан арилгах нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т ...төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасан байна.

Нэхэмжлэгч Б.М нь төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан гэм хорын хохиролд хариуцагч ас 24,778,950 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд үүнээс нэхэмжлэгчийн шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Бууч арвижих ХХК-ийн 1,704,000 төгрөгийн зарлагын баримт /тооцож үзэхэд 1758000 төгрөг байна/

2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Бууч арвижих ХХК-ийн баримт / тооцож үзэхэд 1758000 төгрөг/

Монголын Өмгөөлөгчдийн холбоо, 2017 оны 9 сарын 21-ний өдөр, тасалбар №21 дугаартай өмгөөлөгчийн хөлс 1,500,000 төгрөг гэх бичвэртэй баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаж байх тул хариуцагчаас гэм хорын хохирол 5,016,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Харин хавтаст хэргийн 7 дугаар хуудсанд авагдсан 2013 оны 8 дугаар сарын 26,27-ны өдрүүдийн Голомт банкны орлогын мэдүүлгийн хуулбарууд, хавтаст хэргийн 8 дугаар хуудсанд авагдсан нэхэмжлэх, зарлагын баримтууд, хавтаст хэргийн 10 дугаар хуудсанд авагдсан зарлагын падаан, хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд авагдсан зарлагын баримт, хавтаст хэргийн 12 дугаар хуудсанд авагдсан нэхэмжлэх, хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудсанд авагдсан баримтууд, хавтаст хэргийн 17 дугаар хуудсанд авагдсан өмгөөлөгч Ө.Нарантуяаас гэх бичвэртэй Монгол шуудан ТӨХК-ийн 2018 оны 01 сарын 05-ны өдрийн мөнгө хураах тасалбарууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, тухайн гэм хорын хохиролд хамааралгүй,

Мөн нэхэмжлэгч нь сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөг нэхэмжилж байх боловч үүнтэй холбоотой нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ гүйцэт хэрэгжүүлээгүй байна.

Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 508 дугаар зүйлийн 508.1-д заасныг баримтлан хариуцагч ас гэм хорын хохиролд 5,016,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Мид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19,762,095 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Б.Мийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 436,045 улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ас 5,016,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 95,206 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 508 дугаар зүйлийн 508.1-д заасныг баримтлан хариуцагч ас гэм хорын хохиролд 5,016,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Мид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19,762,095 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Мийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 436,045 улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ас 5,016,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 95,206 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ  Б.МАРИНА

ШҮҮГЧ  С.ОЮУНЖАРГАЛ