Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
Хэргийн индекс | 101/2018/04646/И |
Дугаар | 101/ШШ2019/02075 |
Огноо | 2019-07-25 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2019/02075
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, Улаанбаатар хот, тоотод байрлах б р ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Монгол улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, Улаанбаатар хот, хотхонд байрлах нХХК-д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 101,019,*******00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Чадраабал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Хишигдэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: б р ХХК нь 2013 онд үүсгэн байгуулагдаж Авто зам, замын байгууламжийг барих, засварлах чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. 201******* оны 09 сарын 03-ны өдөр нХХК-тай Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хотхоны гадна талбайд дайрга дэвсэж нягтруулах, авто замын хашлага, авто замын зогсоол, асфальтан зам хийх, засварлах, явган хүний замын хашлага, явган хүний замын хавтан суулгах ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Гэрээт ажлын нийт хөлс 160,000,000 төгрөг байхаар тохиролцсон ба ажлын хөлсний *******0 хувийг урьдчилгаа төлбөрт, үлдэгдлийг ажил гүйцэтгэж дуусахад 41 м.кв талбай бүхий орон сууцаар төлөхөөр тохиролцсон. нХХК нь гэрээний урьдчилгаа төлбөрт 40,000,000 төгрөг төлсөн боловч үлдэгдэл төлбөрийг төлөөгүй. Бид гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж ажлыг гэрээнд заасан хугацаанд багтаан хийж дуусгасан. Гүйцэтгэлээр ажлын төсөв 141,019,*******00 төгрөг болсон тул одоо 101,019,*******00 төгрөг нХХК-иас авах үлдэгдэлтэй байна. Бид үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж нХХК-д удаа дараа нэхэмжлэх явуулж байсан боловч бичгээр хариу өгөөгүй. Хариуцагчийн барьж байгуулсан Тарвалин хотхоныг улсын комисс хүлээн авсан бөгөөд манай байгууллагын хийж гүйцэтгэсэн гадна зогсоол, явган хүний зам талбай, хашлага зэргийг чанарын шаардлага хангасан гэж үзэж ашиглалтад хүлээн авсан болно. Иймд нХХК-иас 101,019,*******00 төгрөг гаргуулж манай компанид олгуулна уу гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нХХК нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, Тарвалин хотхоны орон сууцны хорооллын гадна талбайд дайрга дэвсэж нягтаршуулах, авто замын зогсоол, асфальтан зам хийх, засварлах явган хүний замын хашлага, хавтан суулгах ажлыг б р ХХК-иар гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан билээ. Манай компанийн зүгээс гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгэн төлбөр тооцоог гэрээний 4.*******-д заасан хуваарийн дагуу төлж, төлөвлөгөөт ажлыг нь санхүүжүүлж байхад гүйцэтгэгч тал ажлаа хийлгэх явцдаа гэрээгээр хүлээлгэсэн итгэлийг эвдэж гэрээний хоёр дахь хэсгийн 2.1, 2.2 дугаар зүйлд заасан зарчмыг зөрчиж байсан. Үүний зэрэгцээ, гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн нь гэрээний 2.3-т заасан шаардлагыг хангахгүй, гүйцэтгэгч мөн 3 дугаар бүлгийн 3.*******-д заасан ажил эхлэх, дуусах хугацааны тухай заалтуудыг удаа дараа зөрчсөн тул захиалагч тал уг гэрээний 4.3 дахь заалтын хүрээнд захиалгат ажлын төлбөрийн үлдэгдлийн төлөлтийг зогсоож мэргэжлийн хяналтын газар хандан, гүйцэтгэгчийн хийсэн ажил гэрээний 2.3-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг гэрээний 2 талыг байлцуулан эрх бүхий байгууллагаар хяналт хийлгэж, гэрээ дүгнэсэн акт үйлдэн гэрээг дуусгавар болгох, гүйцэтгэсэн ажил буюу гэрээний дагуу барьж дуусгасан замыг захиалагч талд хүлээлгэн өгөх тухай шаардлагыг удаа дараа хүргүүлсэн болно. Өнөөдрийн байдлаар гүйцэтгэгчийн зүгээс талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 6.1-д зааснаар гэрээний 1.3-д заасан ажлыг захиалагч талын хүсэл, сонирхолд нийцүүлэн барилгын норм, дүрэм, стандартын дагуу чанартай гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, ажлын чанар гүйцэтгэлийн талаар гарсан санал зөрөлдөөнийг гэрээний 7.*******-д заасны дагуу шийдвэрлүүлээгүй, захиалагч талыг байлцуулан хяналт хийлгэн, гүйцэтгэх ажлаа дуусгавар болгож хүлээлгэж өгөөгүй, өөрөөр хэлбэл, гэрээний ерөнхий нөхцөл гэсэн нэг дэх хэсгийн 1.3-д дээрхи ажлуудыг Монгол Улсын стандарт норм дүрмийг баримтлан чанарын өндөр түвшинд иж бүрнээр гүйцэтгэн акт үйлдэн захиалагч талд хүлээлгэн өгөх гэж заасан үүргээ биелүүлээгүй. Ийнхүү гэрээний 1.3-д зааснаар гүйцэтгэсэн ажлаа захиалагчид хүлээлгэн өгөөгүй нь захиалагч гэрээний 4.3-т ажил гүйцэтгэгч тал гэрээний дагуу ажлаа бүрэн гүйцэтгээгүй аль нэг ажилбарыг дутуу гүйцэтгэсэн, чанарын шаардлага хангахгүй, доголдолтой тохиолдолд тухайн ажлаа бүрэн дуусган хүлээлгэн өгөх хүртэл уг гэрээний 4.1 дэх хэсэгт заасан төлбөрийг захиалагч тал ажил гүйцэтгэгч талд олгохгүй үндэслэл бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй байх хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн урьд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч б р ХХК нь хариуцагч нХХК-д холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 101,019,*******00 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг “201******* оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний үүргийн дагуу ажлын хөлс”-ийг гаргуулна гэж тодорхойлсон.
Зохигч талуудын хооронд 201******* оны 9 дүгээр сарын 03-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, б р ХХК нь Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хотхоны орон сууцны гадна талбайн ажлыг хийж гүйцэтгэх, “Н*******” ХХК нь хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 160,000,000 төгрөгийг ажил эхлэхэд *******0 хувийг бэлнээр, *******0 хувийг бартераар буюу 41 м.кв талбай бүхий орон сууцаар төлөхөөр харилцан үүрэг хүлээсэн болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан тус гэрээний хуулбараар тогтоогдож байна. /1 дүгээр х.х-ийн 9-13 дахь талд/
Тус гэрээний агуулга, зорилго, хүсэл зоригийн илэрхийлэл зэрэг нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зохицуулсан “ажил гүйцэтгэх гэрээ”-ний агуулгад нийцсэн хүчин төгөлдөр байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зохицуулсан.
Хэрэгт авагдсан Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 2016/*******4******* дугаар актаар Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, “Н*******” ХХК-ийн захиалгатай 18 автомашины дулаан зогсоолтой үйлчилгээний 109 айлын орон сууцны барилгыг байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн байх ба тус барилгын гадна зам талбайн ажил нь барилгыг ашиглалтад оруулах комисс ажиллах үед хийгдсэн байсан болох нь тогтоогдож байна. /1 дүгээр х.х-ийн 218-236, 240-242 дахь талд/
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ “... б р ХХК гэрээнд заасан үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, гэрээнд заасан ажлыг дутуу гүйцэтгэсэн, түүнчлэн чанар, стандартын шаардлага хангахгүй доголдолтой хийж гүйцэтгэсэн, ажлаа акт үйлдэн хүлээлгэж өгөөгүй” гэж тайлбарлан мэтгэлцсэн.
Зохигч талууд гэрээний 1.3 болон 3.2-т гүйцэтгэгч талын хийж гүйцэтгэх ажлыг “******* хотхоны гадна талбайд дайрга дэвсэж нягтруулах, авто замын хашлага, авто замын зогсоол, асфальтон зам хийх, засварлах, явган хүний замын хашлага, явган хүний замын хавтан суулгах ажил” байна гэж, 3.*******-д ажлыг 201******* оны 09 сарын 04-ний өдрөөс 201******* оны 09 сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэхээр тохиролцжээ.
Хэрэгт авагдсан баримтаар б р ХХК нь хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэл болон ажлын гүйцэтгэлтэй холбоотой баримт бичиг, холбогдох материалыг “Н*******” ХХК-ийн инженер Д.М*******ад 201******* оны 10 сарын 20-ны өдөр хүлээлгэн өгч, ажлын хөлс 141,019,*******00 төгрөгийг захиалагч талаас нэхэмжилж нэхэмжлэл хүргүүлж байсан болох нь тогтоогдож байна. / 1 дүгээр х.х-ийн 1*******-18 дахь талд/
Гэрч Д.М******* шүүхэд мэдүүлэхдээ “ ... “*******” хотхоны орон сууцны гаднах зам талбайг б р ХХК хийж гүйцэтгэж байхад ерөнхий инженерийн ажил үүрэг гүйцэтгэж байсан, ... ажлын гүйцэтгэлийн явцад шат шатанд нь ажил хүлээлцэхийг шаардаж, байсан, ...ажлыг эрх зүйн баримт бичгийн хувьд хүлээлгэн өгөөгүй, ... нүдэн баримжаа, дадлага туршлагаар чанарын шаардлага хангаагүй, ... гэж мэдүүлсэн. / 1дүгээр х.х-ийн 118-121 дэх талд/
Иргэний хуулийн 3*******1 дүгээр зүйлийн 3*******1.1.2-д захиалагч нь “гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах” үүрэгтэй гэж, мөн талуудын хооронд байгуулсан гэрээний *******.1 болон *******.*******-д “захиалагч тал ажил гүйцэтгэгч талын гүйцэтгэж буй ажлын чанарт хяналт тавих бөгөөд хийж дууссан ажлыг шалгаж хүлээн авна” гэж тус тус тохиролцсон тохиролцооноос үзэхэд гүйцэтгэсэн ажлыг шалгаж хүлээн авах үүрэг нь захиалагч талын үүргээр тодорхойлогдож байна.
Түүнчлэн, гэрээний 6.4-д “ажил гүйцэтгэгч тал нь гэрээнд заагдсан ажлыг үе шат бүрд талбайн инженер болон холбогдох албан тушаалтанд шалгуулан, хавсралтуудын дагуу ажлын үнэлгээг тогтоолгон хүлээлгэн өгөх үүрэгтэй” гэж тохиролцсоноор гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч нь захиалагч “Н*******” ХХК-ийн ерөнхий инженер Д.М*******ад ажлын гүйцэтгэл, холбогдох бичиг баримт хүлээлгэн өгсөн нь гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу захиалагч талын холбогдох албан тушаалтанд хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нь ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгээгүй хугацаа хожимдуулсан гэж татгалзаж байх боловч хугацаа хэтрүүлсэнтэй холбоотой гүйцэтгэгч талд холбогдуулан ямар нэг шаардлагыг гаргаагүй тул энэ үндэслэлээр хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүргээс захиалагчийг чөлөөлөх үндэслэл болохгүй.
Талууд гэрээний 2.3-д гүйцэтгэсэн ажлын үр дүн нь ямар тохиолдолд чанарын шаардлага хангасан байх талаар тохиролцсон байх ба уг тохиролцоог гүйцэтгэгч хэрхэн зөрчсөн, ямар ажлыг доголдолтой гүйцэтгэсэн болохыг хариуцагч баримтаар нотлоогүй, өөрөөр хэлбэл энэ талаарх тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.
Мөн гэрээний 4.3-д захиалагч т “ажил гүйцэтгэгч тал гэрээний дагуу ажлаа бүрэн гүйцэтгээгүй, аль нэг ажилбарыг дутуу гүйцэтгэсэн, чанарын шаардлага хангахгүй, доголдолтой тохиолдолд тухайн ажлаа бүрэн дуусган хүлээлгэн өгөх хүртэл тухайн гэрээний 4.1 дэх хэсэгт заасан төлбөрийг захиалагч тал ажил гүйцэтгэгч талд олгохгүй байх эрхтэй” гэж тохиролцсон байх бөгөөд захиалагч тал буюу “Н*******” ХХК нь ажил гүйцэтгэгч б р ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангахгүй, доголдолтой байсан талаар удаа дараа шаардлага тавьж байсан гэх тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд, Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-д “Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө” гэж, 3*******1.1.1-д захиалагч нь “гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх” үүрэгтэй гэж тус тус зохицуулснаар нэхэмжлэгч б р ХХК нь хариуцагч “Н*******” ХХК-иас хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй байна.
Талууд гэрээний үнийг *******0 хувийг бэлнээр, *******0 хувийг 41 м.кв орон сууцаар буюу бартераар төлөхөөр тохиролцсон байх боловч нэхэмжлэгч нь ажлын хөлсийг хөрөнгөөр бус мөнгөн хэлбэрээр шаардсаныг буруутгах боломжгүй.
Дурдсан үндэслэлүүдээр хариуцагч “Н*******” ХХК-иас 101,019,*******00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч б р ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.1, 11*******.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 3*******1.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Н*******” ХХК-иас 101,019,*******00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч б р ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 663,0*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Н*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 663,047.******* төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч б р ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.